| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2018/00098/И |
| Дугаар | 101 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 101
С******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М******* би С******* аймаг, С******* сумын З******* нэхэмжлэлтэй Ж.С******* холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 3.356.750 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С******* аймаг, С******* сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С******* аймгийн С******* сумын Б******* 5 дугаар багийн 2 дугаар хэсгийн 067 тоотод оршин суух иргэн Ж******* овогтой Сүхээмаа нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Төмс хүнсний ногоо тариалах” төсөл хэрэгжүүлэхээр 3.800.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Ж.Сүхээмаагийн зээлийн хугацаа 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.
Иймд иргэн Ж.Сүхээмаагийн үндсэн зээл болон зээлийн хүү болох 3.270.000 төгрөг, алданги 82.250 төгрөг, нотариатын үнэ 4.500 төгрөг нийт 3.356.750 төгрөгийг Ж.Сүхээмаагаас гаргуулан манай сумын төрийн сангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү! ... гэжээ.
Хариуцагч Ж.Сүхээмаа 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Миний бие С******* сумын З******* нэхэмжилсэн 3.356.750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* аймаг, С******* сумын Засаг даргын тамгын газар хариуцагч Ж.С******* холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 3.356.750 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Сүхээмаа “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 3.356.750 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С******* аймаг, С******* сумын З******* шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34.329 төгрөгийг хариуцагчаас гаргуулан С******* сумын орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С******* аймаг, С******* сумын З******* нэхэмжлэлтэй хариуцагч Ж.С******* холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 3.356.750 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С******* аймаг, С******* сумын З******* шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34.329 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, С******* сумын орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ