Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 103

 

С******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М******* би С******* аймаг, С******* сумын З******* нэхэмжлэлтэй Л.А******* холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 3.752.187 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

                                         

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч С******* аймаг, С******* сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С******* аймгийн С******* сумын Бор гүвээ 5 дугаар багийн 1 дүгээр хэсгийг 028 тоотод оршин суух иргэн Л******* овогтой Алтанхундага нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас “Барилгын материалын үйлдвэрлэлийн” төсөл хэрэгжүүлэхээр 4.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Л.Алтанхундагын  зээлийн эргэн төлөх хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

          Иймд иргэн Л.Алтанхундагын үндсэн зээл болон зээлийн хүү болох 3.656.280 төгрөг, алданги 91.407 төгрөг, нотариатын үнэ 4.500 төгрөг нийт 3.752.187 төгрөгийг   гаргуулан манай сумын төрийн сангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү! ... гэжээ. 

 

  Хариуцагч Л.Алтанхундага 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

    ...Миний бие С******* сумын З******* нэхэмжилсэн 3.752.187 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон... гэжээ.

                                                        

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч С******* аймаг, С******* сумын Засаг даргын тамгын газар хариуцагч Л.А******* холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 3.752.187 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.А******* “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 3.752.187 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд  гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

   Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С******* аймаг, С******* сумын З******* шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 37492 төгрөгийг хариуцагчаас гаргуулан С******* сумын орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С******* аймаг, С******* сумын З******* нэхэмжлэлтэй хариуцагч Л.А******* холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 3.752.187 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С******* аймаг, С******* сумын З******* шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 37492 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, С******* сумын орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй дурдсугай.

 

 

                                ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ