Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

 

 

 

 

  2022                07            05                                          2022/ШЦТ/131                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **************д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг “*******” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:*******/ *******, 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ************** нь 2022 оны 01 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Биллион баарны үүдэнд ******* гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө болох Blackview А80s маркийн гар утсыг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 439,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч **************д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гар утас газарт хэвтэж байхаар нь авсан гэмт хэрэг гэж мэдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  

 

Хохирогч ******* “Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн юм. 2022 оны 01 дүгээр сард /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна гэх/ Баруун-Урт сумын төвд гэрийнхээ хүнсийг цуглуулж явж байхдаа худалдааны гудамжинд Blackview А80s маркийн гар утсаа гээгдүүлсэн юм. Тийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С.Төгсжаргал гэдэг фейсбүүк хаягаас Blackview А80s маркийн гар утас зарна гэсэн зар явж байсан. Би С.Төгсжаргал гэдэг хүнтэй холбогдож гар утасных нь имей кодыг нь асууж аваад өөрийнхөө алдсан утасны имайтай тааруулж үзэхэд тохирч байсан. Тэгээд би С.Төгсжаргалаас асуухад хүнтэй утсаар тулсан гэж ярьж байсан. Цаад хүнийх нь талаар мэдэхгүй байна. Миний гар утас цэнхэр өнгийн артай, 2 сим ордог Blackview A80s маркийн гар утас байгаа. Кейс гэх мэтийн янз бүрийн эдлэлгүй утас байгаа.  ...тухайн үед миний явсан маршрут 2 дугаар сургууль, хөл бөмбөгийн талбай, Биллион баарны урдуур гэх мэт газруудаар явж байсан. Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14, 16-17 х/

 

Иргэний нэхэмжлэгч ******* “Би 2022 оны 04 дүгээр сард танил дүү Сумъяа бид хоёр хоорондоо тохиролцож би өөрийнхөө самсунг S-8  маркийн гар утас, харин Сумъяа  Blackview А80s маркийн гар утсаа сольж авч байсан. ... тэгэхээр нь би тухайн гар утсаа “Гар утасны зарын групп”-д  зарна, солино гэсэн зар оруулахад Болорчимэг гэх эмэгтэй 95259791 дугаарын утаснаас залгаад уг утасны имай кодыг асуухаар нь хэлэхэд миний гээгдүүлсэн гар утас байна би утсаа авъя гэхээр нь би энэ утсыг  Сумъяа гэдэг хүнээс авсан учраас өөрт чинь өгөх боломжгүй талаар хэлээд утсаа тасалсан. Тэгээд уг асуудлын талаар цагдаагийн байгууллагаас асууж тодруулахаар нь би болсон асуудлын талаар үнэн зөвөөр хэлсэн. Тэгэхэд Ганхүрэл нь надад удахгүй 200,000 төгрөг өгнө гэсэн болохоор надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х/

 

Гэрч ******* “ Би Баруун-Урт сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш ажил хийдэг юм. 2022 оны өвөл /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна гэх/ спорт хороон дээр тэмцээнтэй байхад миний танил дүү 338 дугаар цэргийн ангид ажилладаг ******* гэдэг залуу надтай уулзаад мөнгөний хэрэг гарсан найзынхаа утсыг зарах шаардлагатай байна гээд цэнхэр өнгийн артай, дэлгэц нь дээд булан дээрээ цууралттай утас би 150.000 төгрөгөөр худалдан авсан. ******* нь ярихдаа өөрийнх нь утас биш, найзынх нь утас гээд утасны эзэн гээд 1 танихгүй залуу дагуулаад явж байсан. Би мөнгийг нь интернэт банкаар Хүчиртөгөлдөртэй хамт явж байсан гэх залуугийн данс руу шилжүүлсэн. Надад зарахдаа тэр танихгүй залуу миний утас гэж хэлээд зарсан. Тэгээд би уг утсыг өмнө нь манай сургуульд сурч байгаад МСҮТ-рүү шилжсэн Сумъяа гэдэг хүүхдэд 200.000 төгрөгөөр зарсан юм. Өөр асуудал болоогүй. Би тэр залууг огт танихгүй залуу байсан. ******* манай найз гээд дагуулаад ирсэн”  гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25/

Гэрч Г.*******ийн “...Би Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн юм. 2022 оны 02 дугаар сарын сүүлээр  /яг хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна гэх/ би Баруун-Урт сумын спорт зааланд волейболын тэмцээнд орж байхад манай найз Ганхүрэл нь надтай ирж уулзсан. Тэгээд 1 гар утас олсон юм, зарах хэрэгтэй байна таньдаг мэддэг хүн байна уу гэхээр нь би цуг тэмцээнд тоглож байсан Шинэбаяр гэдэг залуутай уулзаад уг гар утсыг Шинэбаяр худалдаж авсан. Яг тэд хоорондоо хэдэн төгрөгөөр наймаа хийснийг би мэдэхгүй байна. Ганхүрэл нь надтай ирж уулзахдаа цэнхэр өнгийн артай андройд гар утас харуулж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 х/

 

2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 7 х/

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2202281 дугаартай “Blackview А80s маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ нь 439.100 /дөрвөн зуун гучин есөн мянга, нэг зуу/ төгрөг”  гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 42-52 х/

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 05 х/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-08 х/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 х/

 

Шүүгдэгч **************ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 х/

 

**************ийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75 х/

 

Иргэний нэхэмжлэгч *******  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 84 х/

 

Шүүгдэгч *******ийн*******  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай  хүсэлт  / хх-ийн 85 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 86-87 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 77 дугаартай санал /хх-ийн 88 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ************** нь 2022 оны 01 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Биллион баарны үүдэнд ******* гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө болох Blackview А80s маркийн гар утсыг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 439,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Б.Болорчимэг, иргэний нэхэмжлэгч С.Төгсжаргал, гэрч М.Шинэбаяр,Г.*******  нарын  мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн Өгөөж ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2202281 дугаартай үнэлгээний дүгнэлтээр Blackview А80s маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ нь 439.100 /дөрвөн зуун гучин есөн мянга, нэг зуу/ төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ************** нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

           

“Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.

 Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.

 

Шүүгдэгч ******* нь бусдын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр байж авсан үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн бүрэлдэхүүний дээр дурдсан шинжийг бүхэлд нь агуулах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн гээгдүүлсэн гар утсыг авч өмчлөгчийн өмчлөх эрхэд санаатай хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч *******ийн хохирогч ******* 439,100 төгрөгийн үнэлгээтэй Blackview А80s маркийн гар утсыг завшсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ийн *******үйлдлийн улмаас хохирогч Б.Болорчимэгт 439,100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд ******* гар утсыг буцааж өгсөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжэлэгч С.Төгсжаргал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч  **************ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч **************д ял шийтгэл оногдуулахад түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан  хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ийн хохирогчийн гудамжинд гээгдүүлж, хаягдсан гар утсыг санамсаргүй байдлаар олж авсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

 Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд *******д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн 5 хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******д хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон байна.

 

 Тухайлбал, шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай ба түүний бусдын гээгдэл гар утсыг авч завшсан үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, завшсан гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгч хохирлыг бүрэн барагдуулсан хийгээд түүний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн ажилгүй зэрэг цалин орлогогүй нөхцөл байдлыг үндэслэн ялаас чөлөөлсөн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байгааг дурдъя.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримт болон иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч  *******д *******таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  *******ийг гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий*******г 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч **************д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч ************** энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Болорчимэгт 439,100 төгрөгийн хохирол төлсөн, иргэний нэхэмжлэгч С.Төгсжаргал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТА