Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 2022                 05               02                                           2022/ШЦТ/86                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав,

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Хохирогч Б.Баярсайхан

Шүүгдэгч Б.Сүхбаатар, Х.Батзоригт  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сүхбаатар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Батзоригт нарт холбогдох эрүүгийн 2130002760230 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр  сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв  

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

           Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 18-11 тоотод оршин суух, урьд

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дах заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан, РД:РЙ89050511,  Боржигон овогт Бат-Эрдэнийн Сүхбаатар,

          

           Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 1022 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:ЛЮ88042414/ Аав овогт Халзангийн Батзоригт.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 8 дугаар багийн нутаг үйлдвэрийн хашаануудын задгай тоот хашааны Х.Энх-Амгалангийн худгийн байшинд нэвтэрч гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 228.940 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 840 тоот хашаанаас Б.Баярсайханы эзэмшлийн хул өнгийн Даюунг маркийн мотоциклыг хулгайлж, Б.Баярсайханд 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын 08-09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “Үзүүрийн бууц” гэх газарт байрлах иргэн Б.Ариунзулын байшинд цонхоор нь нэвтрэн орж, 877.000 төгрөгийн үнэлгээ бүхий халтар манан хөөрөг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, нийт 897.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 20 дугаар гудамжны 11 тоот хаягт байрлалтай иргэн М.Мөнхтөгөлдөрийн байшинд цонхоор нь нэвтрэн орж, 231.000 төгрөгийн үнэлгээ бүхий савхин куртик, бэлэн 170.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, нийт 401.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 4 дүгээр баг, Төмөртэйн 614 тоот Ц.Анхбаярын байшинд нэвтэрч гахайтай мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 9 дүгээр баг, Хайлаастын 1739 тоот С.Сүхчимэгийн байшинд нэвтэрч монетон ээмэг, бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 306.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 7 дугаар баг, Эко хорооллын 506 тоот Х.Батбаатарын байшинд нэвтэрч 11.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан,

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 6 дугаар баг, Дөрвөлжийн 203 тоот Ж.Алтантуулын байшинд нэвтэрч монетон хос ээмэг, гинж, бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.305.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 5 дугаар баг, Дэнжийн 825 тоот Т.Анхбаярын байшинд нэвтэрч 580.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж, дээрх нэр бүхий 9 хохирогчид нийт 4.928.940 төгрөгийн хохирол учруулан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт,      

 

Шүүгдэгч Х.Батзоригт нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 8 дугаар багийн нутаг үйлдвэрийн хашаануудын задгай тоот хашааны Х.Энх-Амгалангийн худгийн байшингаас Б.Сүхбаатарын хулгайлсан гагнуурын аппаратыг гэмт хэргийн улмаас олсон гагнуурын аппарат гэдгийг мэдсээр байж авч ашигласан,

2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 840 тоот хашаанаас Б.Сүхбаатарын хулгайлсан хохирогч Б.Баярсайханы эзэмшлийн хул өнгийн Даюунг маркийн мотоциклыг гэмт хэргийн улмаас олсон мотоцикл гэдгийг мэдсээр байж хянах самбар, аккумлятор зэргийг авч, ашиглан мөнгө угаах гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Х.Батзоригт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Б.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 840 тоот хашаанаас мотоциклоо алдсан. Бүх зүйлийг тоносон байсан. Мотоциклынхоо үнийг нэхэмжилнэ гэв.

Хавтаст хэргээс:

 

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-2-4/,

Хохирогч Х.Энх-Амгалангийн: “... Би өөрийн адуу тэжээдэг хашаа болох Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг Тоосгоны үйлдвэрийн хашааны хажууд байх үйлдвэрийн хашаануудын задгай тоотод байх хашаан дотроо гаргасан далд худгийн байшин дотор гагнуур хийдэг байсан. 220 вольтоор ажилладаг бага оврын гагнуурын аппаратыг 2021 оны 08 дугаар сарын 25-ны үед алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний алдсан гагнуурын аппарат нь бага оврын бага тогоор ажилладаг болохоор 40 см-ыг харьцах нь 50 см-ын хэмжээтэй хуванцар хайрцагтай хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн шинээрээ аппарат байсан. Миний алдсан гагнуурын аппарат нь манай хашаанд гаргасан худгийн байшин дотор байсан. Худгийн байшингийн хаалга нь түгжээ болохгүй шургааг модоор дараад орхисон байсан. Би алдсан гагнуурын аппаратыг адил төстэй гагнуурын аппаратыг шинээр нь зарагдаж байгаа ханшаар нь үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй... ”гэх мэдүүлэг /1х, хх-13-14/,

Гэрч Х.Батзоригтын: “... Би өөрийн найз болох Б.Сүхбаатартай хамт 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай гэр болох Хайлаастын 10-22 тоот хашаанаас хогийн цэг рүү түлээний мод түүхээр явж байгаад замд таарсан чонотой хөшөөнөөс зүүн урд байдаг блокон хашаануудын урдуур явж байтал Сүхбаатар хамгийн нүүрний эгнээний гурван хашааны голын хашаа руу орчхоод ирье гээд хашааг нь давж ороод эргэж гарч ирэхдээ хар өнгийн савтай жижиг гагнуурын аппарат жижиг савтай бензинтэй гарч ирсэн. Чи хулгай хийдэг нь яаж байгаа юм бэ чигээрээ түлээгээ түүгээд явахгүй юм уу гэхэд Сүхбаатар надад юм хэлээгүй. Харин авч гарч ирсэн гагнуурын аппаратаа надад хэрэг болно гээд өгөхөөр нь би хувьдаа авсан... Би нэг удаа өөрийн мотоциклийн яндангаа гагнаж үзсэн. Ажиллагаа нь хэвийн байсан. Би өөрөө гагнуур хийх сонирхолтой болохоороо сонирхолдоо хөтлөгдөөд авчихсан...” гэх мэдүүлэг /1х, хх-25-26/,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2103243 дугаартай: “... гагнуурын аппарат 220.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-29-40/, 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2103291 дугаартай: “... А-80 бензин, хуванцар сав нийт 8.940 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-46-55/, 

Яллагдагч Б.Сүхбаатарын: “... Миний бие 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр найз Батзоригтын хамт хог руу түлээ түүхээр явж байгаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг үйлдвэрийн хашаануудын задгай тоотод эзэнгүй хашаа байхаар Батзоригтыг гадна нь үлдээгээд өөрөө хашааг нь давж ороод дотор нь блокон худагтай хаалгыг нь шургааг модоор дарсан байхаар нь холдуулаад дотор нь ороход хайрцагтай гагнуурын аппарат байхаар нь авсан мөн 220v цахилгаан үүсгүүр байхаар нь дотроос нь 10 литрийн хуванцар саванд 2 литр бензин хийж аваад мотоциклдоо хийсэн. Тэгээд хог руу яваад түлээ түүгээд гэртээ очсон. Хар өнгийн хуванцар савтай БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгөтэй байсан. Манай найз Батзоригт гагнуур хийх сонирхолтой болохоор нь хараад авчихсан. Батзоригт чи гагнуур хийдэг юм чинь гээд анх өгсөн одоо бол эзэнд нь хүлээлгээд өгсөн. Харин 2 литр бензинээ мотоциклдоо хийчихсэн...” гэх мэдүүлэг /1х, хх-64-65/, 

Яллагдагч Х.Батзоригтын: “... Миний бие 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үдийн хойно Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Чонотой хөшөөний зүүн урд талд байх хашаануудын нүүрний эгнээний голын хашааны үүдэнд Б.Сүхбаатарын хамт очсон. Тэгэхэд Сүхбаатар мань чинь энэ хашаа руу орчхоод ирье гээд даваад орохоор нь би хоёулаа хог руу явж түлээгээ түүе хулгай хийгээд хэрэггүй гэхэд “зүгээрээ би энэ хашаа руу орчхоод ирье” гээд даваад орсон. Удалгүй жижиг савтай бензин, хар савтай гагнуурын аппарат аваад хашаа даваад энийг аваарай гээд надад өгсөн.        Тэгээд бид хоёр хогон дээр очоод түлээ түүж байгаад Сүхбаатар надад хандан “чи гагнуур хийдэг юм чинь гээд чи авбал ав гэхээр нь авсан”. Хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн хайрцагтай жижиг гагнуурын аппарат байсан. Гагнуур хийдэг болохоороо сонирхолдоо хөтлөгдөөд авсан. Нэг удаа өөрийн мотоциклын янданг гагнаж үзсэн хэвийн ажиллагаатай байсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж авсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /1х, хх-71-72/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-84-86/,

Хохирогч Б.Баярсайханы: ”... Би өөрийн гэр болох Баруун-Урт сум 9 дүгээр баг Хайлаастын 840 тоот хашаанд 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл эзэнгүй байхад хашаан дотор байсан хул өнгийн Даюунг маркийн мотоцикл алга болж хайгаад үзтэл манай гэрээс цаашаагаа аймгийн захын ногоон хашаанаас цаашаа гаргаад 2 дугуй хянах самбар, аккумлятор, суудлын бүрээс, саран эрлин, катушиг зэрэг эд зүйлсийг нь салгаад аваад явсан байсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар ирсэн. Би энэ мотоциклийг 2013 онд хуучин мотоцикл хөдөөний найзаасаа үнэгүй авч байсан. Алдагдсан эд ангиудыг нь зах зээлийн ханшаар үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Алдагдсан 2 дугуйны нэг нь Планет-5 маркийн орос мотоциклийн дугуй байсан. Харин аккумлятор нь цагаан өнгийн хужаа аккумлятор байсан юм. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1х, хх-97-98/,

Гэрч Х.Батзоригтын: “... 2021 оны 09 дүгээр сарын 20-д гаргаад л байх, Хайлаастын 10-22 тоотод байх манай гэрт манай төрөл садны холбоотой найз болох Б.Сүхбаатар нь хонохоор ирчхээд байж байгаад манайхаас орой 21 цагийн үед гарахдаа хөгшин нь ойрхон эзэнгүй хашаанд мотоцикл байгаа тэрний дугуйг тайлж авна гэж ярихаар нь “би яах гээд байгаа юм” гэж хэлэхэд миний үгийг тоолгүй гэрээс гараад явсан. Тэгээд цаг гарны дараа “мотоцикл түрээд ирлээ цуг явж тонох уу? чи хэрэгтэй юм байвал ав” гээд байхаар нь би цугтаа Сүхбаатарын авч ирсэн хул өнгийн Даюунг маркийн мотоциклийг аймгийн захын ногоон хашаанаас зүүн зүгт түрж гаргаад хөдөө жалганд аваачиж 2 ширхэг дугуйг нь обудтай нь цуг Сүхбаатар тайлж аваад би хянах самбар, аккумлятор зэргийг нь тайлж аваад тэр мотоциклийг хөдөө хаяад орж ирсэн. Миний өөрийн мотоциклийн хянах самбар хагарсан байсан учир би хянах самбарыг нь мөн аккумлятортай нь тайлаад авчихсан...” гэх мэдүүлэг /1х, хх-112-113/,

Гэрч Б.Сүхбаатарын: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 20-д гаргаад байх тухайн өдрөө сайн санахгүй байна. Хайлаастын 840 тоот хашааны хаалга нь онгорхой байхаар нь орой 21 цаг 30  минутын үед хашаа руу нь ороод байшинд нь хүн байхгүй юм шиг болохоор нь байшингийн гадна байсан мотоциклийг түрж гаргаад тэр хашаанаас хойшоо 2 эгнээний хойд хашаанд байх найз Батзоригтыг гэрээс нь гаргаж ирээд “чамд дугуй хэрэгтэй байна гээд байсан би энэ мотоциклийг танай урд талын эгнээний айлаас хулгайлчихлаа сэлбэгээс нь тайлаад авбал ав” гэж хэлээд цугтаа мотоциклоо түрээд аймгийн захын ногоон хашаанаас зүүн зүгт хөдөө гаргаад тухайн мотоциклийг Батзоригт бид хоёр тоносон. Ингэхдээ Батзоригт хянах самбар, аккумлятор зэргийг авч би 2 дугуйг нь тайлж аваад тухайн мотоциклийг хээр хаясан. Би “хулгайлчихлаа сэлбэг хэрэгслийг нь авах уу?” гэж асуухад “авна” гэж хэлээд надтай цуг явсан...” гэх мэдүүлэг /1х, хх-108-109/,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2103229 дугаартай “... обудтай дугуй, хянах самбар, аккумлятор, суудлын бүрээс, саран эрлин, катушиг зэргийн зах зээлийн үнийг 312,333.33 буюу 313.000.0 төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт /1х, хх-116-126/,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  “... Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнийг 704.000 төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт /1х, хх-132-142/,

Яллагдагч Б.Сүхбаатарын: “... Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 1022 тоотод байх найз Батзоригтын гэрт байхад 2021 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 21 цагийн үед гэрээс нь ганцаараа гараад гудамжаар явж байхад Батзоригтын гэрээс урагш 2 дахь гудамжинд байх айлын хашааны хаалга нь онгорхой дотор нь байшингийн урд талд мотоцикл байхаар нь түрээд Батзоригтын гэрт очоод  энэ мотоциклыг хулгайлаад ирлээ Батзоригтоо чамд авах юм байна уу гэж хэлсэн. Батзоригт дагаж аймгийн зүүн талын ногоон хашааны зүүн талд нь очоод хамт тухайн мотоциклыг задлахад Батзоригт миний мотоциклын хянах нь хагархай, аккумлятор нь муудсан байгаа гээд хянах самбар, аккумлятор хоёрыг нь авсан. Би хойд, урд хоёр обуд, бакришикийг нь авсан. Тэр мотоциклыг задалсан газраа орхиод явсан. Би хөдөө явах гэсэн чинь миний өөрийн мотоциклын дугуй хагарчихсан тэгээд нөхөөс авахгүй болохоор тэр мотоциклыг хулгайлж аваад дугуйг нь авна гэж л бодоод авсан...” гэх мэдүүлэг /1х, хх-158-159/,

Яллагдагч Х.Батзоригтын: “...  Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 10-22 тоотод байх гэртээ байхад манай найз Сүхбаатар манай гэрт хононо гээд ирсэн. Тэгээд гэнэт танай гэрээс хойш мотоцикл эзэнгүй хашаанд байна лээ би дугуйг нь аваад ирье гэхээр нь би яах гээд байгаа юм гэхэд үгэнд орохгүй гараад явсан. Цаг гарын дараа буюу тухайн өдрийн 20 цагийн үед Сүхбаатар нэг хул өнгийн мотоцикл түрээд манай гэрт ирсэн тэгээд надад хандаж чамд авах юм байна уу? Гэхээр нь найзад нь хянах л хэрэгтэй байгаа гэхэд Сүхбаатар чи багажаа авчих хоёулаа ногоон хашааны зүүн талд гарч авах юмаа энэ мотоциклоос авъя гэхээр нь багажаа аваад дагаад явсан. Аймгийн төвөөс зүүн тийш ногоон хашааны зүүн талд очоод тухайн мотоциклоос миний бие хянах самбар, аккумлятор хоёрыг нь авсан харин Сүхбаатар хоёр дугуйг нь тайлж авсан тэгээд тэнд нь үлдээсэн зүйлийг нь орхиод явсан...” гэх мэдүүлэг /1х, хх-164-165/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-222-226/,

Хохирогч Б.Ариунзулын: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байшиндаа ирэхэд зүгээр байсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирэхэд манай байшингийн баруун талын цонхны жижиг цонхыг нь хагалаад дотроос нь давхар түгжээг нь нээгээд орсон шинжтэй байсан. Мөн цонхыг төмөр арматурын төмрөөр хөшиж цохисон шинжтэй байсан. Байшиндаа ороод том өрөөний шүүгээ, авдар дотор байсан эд зүйлийг гаргаж үзэхэд авдар дотор байсан бүсэлхийгээр ороодог жижиг цүнхэн дотор байх гадаад паспортын дунд байсан 10.000 төгрөгийг аваад шүүгээний дамнуурга дээр цүнхийг үлдээсэн байсан. Мөн авдар дотор байсан улаан хүрэн том ширэн түрийвч дотор байсан 10.000 төгрөг алдагдсан байсан. Мөн даваа толгойтой, гуулин нуухтай, гуулин халбагатай, халтар манан хөөрөг байсан. Тухайн халтар манан хөөрөг нь ногоон даалинтай байсан” гэх мэдүүлэг /1х, хх-236-237/,

Хохирогч Б.Ариунзулын: “... Эвдсэн цонхоо өрт илүү байсан материалаар засварласан. 20.000 төгрөг нэхэмжлэхгүй, хөөргөө бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /1х, хх-239-240/, 

 “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2021 оны 09дүгээр сарын 14-ний өдрийн 2103204 дугаартай 877.000 төгрөгөөр халтар манан хөөргийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2х, хх-1-11/,

 Яллагдагч Б.Сүхбаатарын: “... Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би үнс рүү мод түүхээр явж байгаад эзэнгүй айлын байшин таарахаар нь цонхыг нь арматурын төмрөөр хөшөөд онгойхгүй байхаар нь шилийг хагалж ороод авдар дээр байсан хоёр цүнхнээс 20.000 төгрөг авсан. Ханын шүүгээнээс нь даалинтай хөөрөг аваад модоо түүгээд аймагт гэртээ ирсэн. 10.000 төгрөгийн дэвсгэртээр 2 ширхэг байсан. Хөөрөг халтар манан хөөрөг байсан. Ногоон өнгийн даалинтай байсан...” гэх мэдүүлэг /2х, хх-20-21/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х, хх-30-34/,

Хохирогч М.Мөнхтөгөлдөрийн: “... Би хадмуудын хамт Улаанбаатар хот явчхаад 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 20-11 тоот хашаанд байрлах гэртээ ирэхэд гэрийн зүүн талын цонх онгойсон, хүн орсон бололтой, зурагтын тавиур дээр байдаг жижиг авдрын цоожийг эвдэж онгойлгож орхисон байхаар нь гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд шкафт байсан жижиг цүнхнээс бэлэн 170.000 төгрөг, мөн эхнэр Баярцэцэгийн өмсдөг хар өнгийн савхин куртик алга болсон байсан. Тухайн хавар намрын савхин куртик нь нуруу, мөр хэсгээрээ хэрээсэн оёдолтой, мөрөн дээрээ зузаан хатуулгатай, доод захаараа бүстэй эмэгтэй савхин куртик байсан...” гэх мэдүүлэг /2х, хх-39-40/,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2103283 дугаартай: “... савхин куртка 231.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт /2х, хх-48-57/,

 Яллагдагч Б.Сүхбаатарын: “... Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 20-11 тоот хашааг давж ороод эзэнгүй байшин байхаар нь хойд цонхыг нь төмрөөр хөшөөд дотор нь орсон. Тэгээд дөрвөлжин жижиг бурхны авдар дотор нь 170.000 төгрөг байхаар нь авсан. Том өрөөний буйдан дээрээс нь савхин куртик байхаар нь аваад зүүн талынх нь цонхоор гарсан. 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 ширхэг байсан. 4-н ширхэг 5000 төгрөг, 5-н ширхэг 10.000 төгрөг байсан.  Савхин куртик нь хар өнгийн доод хормойгоороо бүстэй байсан. Куртикээ танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зарсан, харин 170.000 төгрөгийг идэж уух зүйл аваад үрээд дууссан...” гэх мэдүүлэг /2х, хх-64-65/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х, хх-80-84/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х, хх-85-92/,

Хохирогч Ц.Анхбаярын: “...Би Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 621 тоотод байх гэртээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед хүнгүй орхиод хөдөө яваад орой 22 цагийн орчим аймагт буцаж ирээд гэртээ иртэл манай гэрийн том өрөөний баруун талын цонх онгорхой байхаар нь санаанд ороогүй орж үзсэн чинь гахайнд цуглуулдаг гахайтай мөнгө байхгүй байхаар нь цагдаа дуудсан. Манай гэрээс мөнгө цуглуулдаг байсан гахай мөнгөтэйгөө алга болсон байсан, өөр алга болсон эд зүйлс байхгүй. Миний бодлоор 500.000 орчим мянган төгрөг байсан байх гэж бодож байсан чинь манай гэрийнхэн хэрэглэх гэж 300.000 орчим төгрөг тэр гахайнаас авсан гэж надад хэлсэн. Тэгэхээр 200.000 орчим төгрөг байсан тэрийгээ нэхэмжилж байна. Тэр шаазан мөнгөний гахайг нэхэмжлэхгүй. Надад гаргах гомдол санал байхгүй 200.000 төгрөгөө нэхэмжилж байна. Гэрээс өөр алга болсон, эвдэрсэн зүйл байхгүй. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2х, хх-95-96/,

Яллагдагч Б.Сүхбаатарын: “...Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед гэр рүүгээ явж байхдаа Төмөртэйн нэг эгнээ рүү ороод /аль эгнээ рүү орсноо сайн мэдэхгүй байна./ Хашааных нь жижиг хаалга нээлттэй эзэнгүй айл руу орсон. Уг хашаа руу ороход хашааны хойд талд ногоон дээвэртэй, улаан тоосгон, нэг давхар, урд талдаа 2 цонхтой, баруун талдаа 1 цонхтой байшин байсан. Байшингийн баруун урд талд нэг амбаар байсан. Тэгээд би уг байшингийн баруун талын цонхыг нь түлхэж онгойлгоод өрөөний хойд талд байх цаанаа цагаан дэвсгэртэй хар хүрээтэй сервантны зүүн талын 3 дамнуургын дээд талд нь байрлах шар алаг мөнгөний гахайг хулгайлж аваад буцаад орсон цонхоороо гарсан. Тухайн айлаас өөр ямар нэгэн зүйл хулгайлаагүй. Уг байшингийн баруун талын цонхоор буцаж гараад хашааных нь хойд талын завсраар гараад хойд талын эгнээгээр нь зүүн чигтээ явж байхдаа мөнгөний гахайг нь газар шидэж хагалаад дотор байсан мөнгийг нь аваад явсан. Тухайн мөнгөний гахайнд 200.000 гаруй мянган төгрөг байсан. 200.000 гаруй мянган төгрөг нь 20.000 төгрөгийн дэвсгэрт, 10.000 төгрөгийн дэвсгэрт, 100 төгрөгийн дэвсгэрт, 50 төгрөгийн дэвсгэрт /2500 орчим мянган төгрөг байсан./, нараас бүрдсэн байсан. Уг хулгайлсан мөнгөөрөө би “Яргайт” караокед найз Батзоригт, Батзоригтын эхнэр Алтантуяа нартай ууж идээд дууссан. Ажил хийгээд мөнгөтэй болсон гэж хэлсэн, хулгайлсан талаараа хэлээгүй. Эзэнгүй болохоор нь бэлэн мөнгөтэй больё гэж бодоод уг хэргийг үйлдсэн. Уг гэмт хэргээ ганцаараа үйлдсэн. Намайг цагдаагийн байгууллагаас айлган сүрдүүлсэн, цохиж зодсон болон ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн ямар нэгэн асуудал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2х, хх-118-119/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х, хх-122-125/,

Хохирогч С.Сүхчимэгийн: “...Би Баруун-урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 1739 тоотод гэр бүлийн хамт амьдардаг. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүүхдүүдийн хичээл амраад хөдөө гэр болох Баруун-Урт сумаас хойд зүгт 36 км-т байх Тал булаг гэх газар руу явсан. Тэгээд өнөөдөр Хайлаастын 1739 тоотод байх гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонхоор хулгай орж гэрийн хойд талд ханан зуухны зүүн талд байрлах цагаан хувцасны шүүгээний зүүн талын хаалганы дээд талын дамнуурган дээр байх цагаан ээмэг бөгж хийдэг хайрцаг дотор байсан монетон хос ээмэг, бөгж хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Уг жижиг цүнхэнд байсан мөнгөн эдлэлийг аваагүй байсан. Өөр манай байшингаас алдагдсан эд зүйл байхгүй. Манай байшингийн хаалга цоож зүгээр байсан. Байшингийн баруун талын цонх нээлттэй байсан тул хулгайч уг цонхыг түлхэж онгойлгоод орсон юм шиг байна лээ. Монетон хос ээмэг нь хар цэцгэн шигтгээтэй, хар цэцгэн шигтгээн дотроо 4 цагаан шигтгээтэй хос монетон ээмэг байсан. Бөгж нь цагаан шигтгээтэй монетон бөгж байсан. Ээмэг бөгжний грамм сайн мэдэхгүй байна. Зургийг нь мөрдөгчид өгсөн. Алдагдсан эд зүйлээ зах зээлийн ханшаар үнэлнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2х, хх-131-132/,

Хохирогч С.Сүхчимэгийн: “...Миний бие өөрийн хулгайд алдсан ээмэг, бөгжөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Жанжин тулга худалдааны төвд байх Ломбардаас 100.000 төгрөг төлж буцааж авсан. Миний бие ээмэг, бөгжөө бүрэн авсан. Миний бие гаргах гомдол, санал байхгүй. Өөрийн ээмэг, бөгжөө ломбардаас авсан 100.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх дахин мэдүүлэг /2х, хх-134/,

Гэрч Ч.Энхтүвшингийн: “...Би Баруун-Урт сумын 7 дугаар баг “Жанжин тулга” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Хос Араат” ломбардыг ажиллуулдаг. 2021 оны 12 дугаар сарын 10 хэдээр л байх /яг он сарыг нь сайн санахгүй байна./ цайна цагаар хүний барьцаалсан эд зүйлийг гаргаж өгөх гээд ирэхэд араас ганцаараа явж байсан үл таних залуу ломбард руу орж ирээд монетон хос ээмэг, монетон бөгж зарна гэж үзүүлэхээр нь би хэнийх вэ? гэж асуухад манай эхнэрийн эд зүйл байгаа юм. 100.000 төгрөгт заръя гэж хэлсэн. Тэгээд би 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг залуугийн иргэний үнэмлэхийг шалгахад Сүхбаатар гэдэг нэртэй хүн байсан. Монетын сорьц буюу 585 байсан. Би сорьцыг нь үзээд авч байсан. Граммыг нь сайн мэдэхгүй. Хос монетон ээмэг нь хар цэцгэн шигтгээтэй. Нэг ээмэгний хар цэцгэн шигтгээ нь байхгүй. Монетон бөгж нь цагаан шигтгээтэй байсан. Монетон хос ээмэг, бөгж нь манай ажил дээр надад байгаа. Би өөрийн 100.000 төгрөгөө авч байж уг монетон хос, бөгжийг өгнө. Ганцаараа орж ирсэн зарсан. Сүхбаатар гэдэг залуу 100.000 төгрөгөө бэлэн аваад явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2х, хх-137-138/,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 2202007 дугаартай: “...монетон хос ээмэг, бөгж 306.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт /2х, хх-146-156/,

Яллагдагч Б.Сүхбаатарын: “...Би Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 19-р эгнээний задгай тоотод гэр бүлийн хамт амьдардаг. Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед юм шиг санаж байна. Найз Батзоригийн гэр болох Хайлаастын 1022 тоотоос гараад гэр рүүгээ хойшоо явж байхдаа Хайлаастын 1739 тоотод байх саарал дааман хаалгатай улаан тоосгон нэг давхар эзэнгүй байшин руу хулгай хийхээр орсон. Уг байшингийн баруун урд талын цонхыг нь түлхэж онгойлгоод гэрийнх хойно ханан зуухны зүүн талд байх цагаан том хувцасны шүүгээний зүүн дээд дамнуурга дээр байрлах цагаан ээмэг бөгж хийдэг жижиг саван дотроос монетон хос ээмэг, монетон бөгж аваад буцаад орсон цонхоороо гараад явсан. Тэгээд маргааш нь Жанжин тулга худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг ломбардны эмэгтэйд монетон хос ээмэг, бөгжөө бэлэн 100.000 төгрөгөөр зарсан. Хар цэцгэн шигтгээтэй монетон хос ээмэг, нэг талын ээмэгнийх нь хар цэцгэн шигтгээ нь байхгүй байсан. Монетон бөгж нь цагаан шигтгээтэй эмэгтэй хүний бөгж байсан. Жанжин тулга худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг ломбардны эмэгтэйд бэлэн 100.000 төгрөгөөр зарсан. Одоо уг ломбардны хүнд байгаа. Би ломбардны эмэгтэйд эгчээ энэ монетон ээмэг бөгжийг авчих, манай эхнэрийнх юмаа гэж хэлээд бэлэн 100.000 төгрөгөөр зараад гарсан. Уг эмэгтэй нь миний иргэний үнэмлэхийг үзээд Бат-Эрдэнийн Сүхбаатар юм уу гэж байсан. Би ээж Цэрэнлхамд 40.000 төгрөгийг өгөөд үлдсэн 60.000 төгрөгөөр нь “Биллон” бааранд найз Батзоригтой орж архи уусан. Мөнгө олох санаатай явж байтал эзэнгүй айл байсан болохоор орж монетон хос ээмэг, бөгж хулгайлсан. Би уг гэмт хэргээ ганцаараа үйлдсэн. Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /2х, хх-166-167/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х, хх-174-179/,

 Хохирогч Х.Батбаатарын: “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний бие Улаанбаатар хотод байхад манай гэрийн 1 давхрын цонхыг хөшиж хулгай орсон байсан, тэгээд 2 дугаар давхарт байх жижиг өрөөнд байсан бурхны урд байсан 11.000 төгрөгийг авсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн үед манай 2 хүүхэд байсан 60-н айл руу явчхаад ирэх хооронд нь хүн цонхоор орсон байсан. 10.000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг байсан. Манай гэрээс өөр алга болсон зүйл байхгүй. Манай гэрт байсан хүүхдийн мөнгө хийдэг Мөнгөний шаазан гахай хагарсан байсан. Тэрийг нь нэхэмжлэхгүй, өөр эвдэрсэн зүйл байхгүй. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2х, хх-182-183/,

Яллагдагч Б.Сүхбаатарын: “...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 19-н цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжид байх найз Батзоригийн гэр рүү нь очсон чинь байхгүй байхаар нь Баруун-Урт сумын 7 дугаар баг Элит хорооллын 506 тоот хашаанд байх 2 давхар байшин гэрэлгүй, хүнгүй байхаар нь хашааг нь хойноос нь давж ороод байшингийн баруун талд байх вакум цонхыг гараараа түлхэж ороод гар утасныхаа гэрлийг тусгаад мөнгө хайж байгаад ханын стенк дээр нь байсан гахайг нь гараараа татаад унагаад хагалчихсан чинь бутархай мөнгө дотроос нь гарахаар нь аваагүй, 2 дугаар давхарт гараад мөнгө хайсан чинь зүүн урд талынх нь жижиг өрөөнд авдар дээр бурхны гүнгэрваанд байх бурхны өмнө 1000 төгрөг, 10.000 төгрөг тус тус 1 ширхэг байхаар нь аваад гарсан өөр зүйл аваагүй яараад орж цонхоороо гараад явсан. Миний бие ганцаараа явж байсан. Өөрийнхөө гар утсанд нэгж хийгээд үлдсэн мөнгөөр нь такси бариад дууссан. Мөнгө олох гээд хулгай хийсэн. Гаргах санал хүсэлт байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2х, хх-192-193/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х, хх-199-201/,

 

Хохирогч Ж.Алтантуулын: “...Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 203 тоотод ганцаараа амьдардаг. Манай нөхөр, том хүүгийн хамт Уулбаян сумын 5 дугаар баг Тээг цагаан хошуу гэх газарт мал маллаж амьдардаг. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг гээд нөхөр хүүхэд рүүгээ яваад буцаад өнөөдөр 13 цагийн үед гэртээ ороход гэр маань аймар хүйтэн байхаар нь гайхаад цонхнуудаа шалгаад үзэхэд жижиг өрөөний цонхны поорчиг онгорхой байсан. Тэгэхээр нь гэрт хулгай орсон байж магадгүй гэж бодоод гэрийнхээ эд зүйлсийг бүртгээд үзэхэд том өрөөний буйдан дээр миний ээмэг бөгжний хайрцгийг гаргаад эд зүйлс ухаж үзсэн байдалтай байхаар нь уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаа ирэх хооронд эд зүйлсээ бүртгэж үзэхэд монет нь 2 төрлийн 2 хос ээмэг, бөгж, гинж кулон гэх эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаа нар гэрт үзлэг хийхэд нь цуг байлцахад үүнээс өөр ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдсан зүйл байхгүй байсан. Мөн өмнө нь манайд хулгай орж байсан учраас манайх үнэтэй эдлэлүүдийг өөр газарт очиж хадгалдаг. Хулгайд алдагдсан эд зүйлс нь бүгд монет нь эдлэл байгаа. 2017 онд хос эрчлээтэй ээмэг /тухайн ээмэг нь мушгисан шиг хэлбэртэй/-г Улаанбаатар хотоос 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нөгөө ээмэг нь дээд талд нь гурвалжин хэлбэртэй, хар шигтгээтэй, унжсан гинжтэй ээмэг, бөгж нь хар өнгийн шигтгээтэй, гинж нь нарийн гинж байсан. Ээмэг, гинж, бөгж, кулон гэх эд зүйлс нь бүгд хоорондоо хос бөгөөд тухайн эд зүйлсийг 2018 оны 07 дугаар сарын эхээр улсын баяр наадмын өмнө нь Улаанбаатар хот Мөнгөн завьяанаас 560.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин 350.000 төгрөгөөр худалдан авсан ээмэг нь тухайн ээмэг, бөгж, гинжнээс өөр юм. Би тухайн эд зүйлсийн грамм, сорьцыг мэдэхгүй байна. Ядаж байхад тухайн эд зүйлсийн хайрцаг сав нь эвдэрсэн учраас хаячихсан шиг санаж байна. Би тухайн эд зүйлсийг авсан үнээрээ үнэлнэ. Яагаад гэвэл тухайн ээмэг бөгж, гинж нь эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна. Би алдагдсан эд зүйлсээ олоод авчих юм бол надад гаргах гомдол санал байхгүй. Миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /2х, хх-211-212/,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн-Өгөөж” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2202008 дугаартай: “... монетон ээмэг 2 хос, хар шигтгээтэй ээмэг 1 хос, хүзүүний гинж кулонтой өрөөсөн, монетон бөгж 1 хос нийт 1.305.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /2х, хх-220-230/,

Яллагдагч Б.Сүхбаатарын: “... Миний санаж байгаагаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны оройны 21 цагийн үед гэр рүүгээ явж байхад Баруун-Урт сумын 6 дугаар баг  Дөрвөлжийн 203 тоотын урдуур явахад тус айлын байшин гэрэлгүй байхаар нь тухайн айлын хашааг давж ороод тус айлын хашааны зүүн талаас жижиг хар өнгийн үзүүртэй төмөр аваад уг айлын зүүн талын 1 давхрын вакум цонхыг хөшиж ороход цонхны доод талд цоожгүй модон авдар байхаар нь тухайн авдрыг нээж үзэхэд үнэт эдлэл хулгайлж болох эд зүйл байхгүй байхаар нь бусад өрөөнүүд рүү орсон. Тэгэхэд том өрөөний буйдангийн цаад талд буюу буйдангийн зүүн талд эмэгтэй хүний жижиг хайрцагтай эд зүйлс байхаар нь тухайн эд зүйлсийг онгойлгож үзэхэд эмэгтэй хүний ээмэг бөгж хар өнгийн жижиг уут саванд байхаар нь тухайн эд зүйлсийг аваад шууд гараад явсан. Явж байх замдаа тухайн эд зүйлсийг харахад ээмэг, гинж, бөгж байсан.Тэгээд би тухайн айлаас хулгайлж авсан эд зүйлсээ гэртээ хадгалж байгаад цагдаагийн алба хаагч өөрөө мэдэгдсэн. Би тухайн айлаас хулгайлсан эд зүйлс надад одоо байна. Би тухайн эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэн өгье. Мөн би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн айлаас хулгай хийхдээ ашигласан хар өнгийн нарийн төмрийг хашаа давуулаад хаячихсан. Мөн цонхоор нь орохдоо ажлын цагаан өнгийн 5 хуруутай бээлий өмсөж байгаад орсон. Тэгэхгүй бол миний гарын мөр гарч магадгүй гэж бодсоны үндсэн дээр ажлын цагаан бээлий өмссөн. Тухайн бээлий надад одоо бас байхгүй хаясан. Үүнээс гадна миний хулгай хийсэн эд зүйлсийг алт, монет гэх эд зүйлс гэдгийг мэдэхгүй байна. Намайг цагдаагийн байгууллагаас намайг айлган сүрдүүлсэн, цохиж зодсон болон ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн ямар нэгэн асуудал байхгүй. Зүгээр санаандгүй явж байгаад хулгай хийсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг /2х, хх-238-239/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х, хх-246-250/,

Хохирогч Т.Анхбаярын: “... Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд нөхрийн хамт амьдардаг. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нөхөртэйгөө хамт Онгон сумын нутгаар мал авах гээд явж байгаад 2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 825 тоотод байх гэртээ очоод орох гэтэл манай байшингийн жижиг цонхыг хагалаад хүн орсон юм шиг байсан. Тэгээд гэрийнхээ хаалгыг нээгээд ортол бурхны даллага зэрэг эд зүйлийг шалаар асгасан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би банкнаас авсан боодолтой мянгат, таван мянгатын дэвсгэрт байсан, таван мянгат нь боодлоороо 500.000 төгрөг байсан. Тэрнээс би өөрөө 20.000 төгрөг хэрэглэсэн байх гэж бодож байна. Мянгатын дэвсгэрт 100 ширхэг байсан. Өөр хулгайд алдагдсан эд зүйл байгаагүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манайд 2-3 жилийн өмнөөс хулгай орж байгаа эд зүйлээ алдсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /3х, хх-5/,

Яллагдагч Б.Сүхбаатарын: “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18-н цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 19 тоот гэрээсээ гараад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжид байх найз Батзоригийн гэр рүү нь явж байх замдаа нь Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 825 тоот хашааны зүүн талаар нь явах үед намхан блокон хашаан дээгүүр хүнгүй бололтой гэрэлгүй улаан тоосгон байхаар нь хашааг нь зүүн талаас нь давж ороод байшингийн урд талд байх тамбарын жижиг вакум цонхны шилийг төмрөөр хагалаад дотогш ороод гар утасныхаа гэрлийг тусгаад мөнгө хайж байгаад ханын стенк дээр нь байсан даллагын уутан дотроос 1000 төгрөг 2 ширхэг байхаар нь авсан. Авдрыг нь онгойлгоод жижиг хар цүнх байхаар нь нээсэн чинь дотор нь улаан түрийвчин дотроос 1 боодол 1000 төгрөг авсан. Мөн хүрэн цүнхэнд байсан мөнгийг нь авсан яг хэдэн төгрөг байсныг тоолоогүй 400 гаруй мянган төгрөг байсан байх. Тэгээд  өөр зүйл аваагүй орж ирсэн цонхоороо буцаад гарсан. Миний бие ганцаараа байсан, өөр хүн байгаагүй. Өөрийнхөө гар утсанд нэгж хийх, пиво уусан, үлдсэн мөнгөөр нь такси бариад дууссан. Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3х, хх-16-17/,

 

Мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай  25, 27, 26 дугаартай прокурорын тогтоол / 1-р хавтасны 79-80, 216-217, 2-р хавтасны 26-27 х/

 

Шүүгдэгч  Х.Батзоригтын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтасны 166 х/

 

Шүүгдэгч  Б.Сүхбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтасны 167 х/

 

Шүүгдэгч  Х.Батзоригтын оршин суугаа хаягийн лавлагаа  /1-р хавтасны 173-174 х

 

Шүүгдэгч Х.Батзоригтын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1-р хавтасны 175 х/

 

Шүүгдэгч  Б.Сүхбаатарын оршин суугаа хаягийн лавлагаа  /1-р хавтасны 179-180 х

 

Шүүгдэгч Х.Батзоригтын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1-р хавтасны 181  х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.Сүхбаатар нь хохирогч Х.Энх-Амгалангийн худгийн байшинд нэвтэрч гагнуурын аппаратыг хулгайлсан,

Шүүгдэгч  Х.Батзоригт нь Б.Сүхбаатарын хулгайлсан гагнуурын аппаратыг гэмт хэргийн улмаас олсон гагнуурын аппарат гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан үйл баримт нь

   Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

 Хохирогч Х.Энх-Амгалангийн: “... Би 220 вольтоор ажилладаг бага оврын гагнуурын аппаратыг 2021 оны 08 дугаар сарын 25-ны үед алдсан хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн шинээрээ аппарат байсан... ”гэх,

Гэрч Х.Батзоригтын: “...Сүхбаатар хамгийн нүүрний эгнээний гурван хашааны голын хашаа руу орчхоод ирье гээд хашааг нь давж ороод эргэж гарч ирэхдээ хар өнгийн савтай жижиг гагнуурын аппарат жижиг савтай бензинтэй гарч ирсэн. Харин авч гарч ирсэн гагнуурын аппаратаа надад хэрэг болно гээд өгөхөөр нь би хувьдаа авсан... Би нэг удаа өөрийн мотоциклийн яндангаа гагнаж үзсэн....” гэх ,

 Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2103243 дугаартай: “... гагнуурын аппарат 220.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт

 Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2103291 дугаартай: “... А-80 бинзен, хуванцар сав нийт 8.940 төгрөгөөр үнэлнэ...” гэх,

 Яллагдагч Б.Сүхбаатарын: “...Баруун-Урт сумын 8 дугаар баг үйлдвэрийн хашаануудын задгай тоотод эзэнгүй хашаа байхаар Батзоригтыг гадна нь үлдээгээд өөрөө хашааг нь давж ороод дотор нь блокон худагтай хаалгыг нь шургааг модоор дарсан байхаар нь холдуулаад дотор нь ороход хайрцагтай гагнуурын аппарат байхаар нь авсан мөн 220v цахилгаан үүсгүүр байхаар нь дотроос нь 10 литрийн хуванцар саванд 2 литр бензин хийж аваад мотоциклдоо хийсэн. Батзоригт чи гагнуур хийдэг юм чинь гээд анх өгсөн одоо бол эзэнд нь хүлээлгээд өгсөн. Харин 2 литр бензинээ мотоциколдоо хийчихсэн...” гэх, 

Яллагдагч Х.Батзоригтын: “... Сүхбаатар мань чинь энэ хашаа руу орчихоод ирэе гээд даваад орохоор нь би хоёулаа хог руу явж түлээгээ түүе хулгай хийгээд хэрэггүй гэхэд “зүгээрээ би энэ хашаа руу орчихоод ирэе” гээд даваад орсон. Удалгүй жижиг савтай бензин, хар савтай гагнуурын аппарат аваад хашаа даваад энийг аваарай гээд надад өгсөн. Сүхбаатар надад хандан “чи гагнуур хийдэг юм чинь гээд чи авбал ав гэхээр нь авсан”. Хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн хайрцагтай жижиг гагнуурын аппарат байсан. Нэг удаа өөрийн мотоциклын янданг гагнаж үзсэн хэвийн ажиллагаатай байсан...” гэх баримтуудаар ,

 

2. Шүүгдэгч Б.Сүхбаатар нь хохирогч Б.Баярсайханы эзэмшлийн хул өнгийн Даюунг маркийн мотоциклыг хулгайлж 704.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Батзоригт нь Б.Сүхбаатарын хулгайлсан хохирогч Б.Баярсайханы эзэмшлийн хул өнгийн Даюунг маркийн мотоциклыг гэмт хэргийн улмаас олсон мотоцикл гэдгийг мэдсээр байж хянах самбар, аккумлятор зэргийг авсан, ашигласан үйл баримт нь:...

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Хохирогч Б.Баярсайханы: ”... Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл эзэнгүй байхад хашаан дотор байсан хул өнгийн даюунг маркийн мотоцикл алга болж хайгаад үзтэл манай гэрээс цаашаагаа аймгийн захын ногоон хашаанаас цаашаа гаргаад 2 дугуй хянах самбар, аккумлятор, суудлын бүрээс, саран эрлин, катушиг зэрэг эд зүйлсийг нь салгаад аваад явсан байсан...” гэх,

Гэрч Х.Батзоригтын: “...Тэгээд цаг гарны дараа “мотоцикл түрээд ирлээ цуг явж тонох уу? чи хэрэгтэй юм байвал ав” гээд байхаар нь би цугтаа Сүхбаатарын авч ирсэн хул өнгийн Даюунг маркийн мотоциклийг аймгийн захын ногоон хашаанаас зүүн зүгт түрж гаргаад хөдөө жалганд аваачиж 2 ширхэг дугуйг нь обудтай нь цуг Сүхбаатар тайлж аваад би хянах самбар, аккумлятор зэргийг нь тайлж аваад тэр мотоциклийг хөдөө хаяад орж ирсэн...” гэх,

Гэрч Б.Сүхбаатарын: “...найз Батзоригтыг гэрээс нь гаргаж ирээд “чамд дугуй хэрэгтэй байна гээд байсан би энэ мотоциклийг танай урд талын эгнээний айлаас хулгайлчихлаа сэлбэгээс нь тайлаад авбал ав” гэж хэлээд цугтаа мотоциклоо түрээд аймгийн захын ногоон хашаанаас зүүн зүгт хөдөө гаргаад тухайн мотоциклийг Батзоригт бид хоёр тоносон...” гэх,

 Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2103229 дугаартай “... обудтай дугуй, хянах самбар, аккумлятор, суудлын бүрээс, саран эрлин, катушиг зэргийн зах зээлийн үнийг 312,333.33 буюу 313.000.0 төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  “... даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнийг 704.000 төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт,

 Яллагдагч Б.Сүхбаатарын: “...Батзоригтын гэрээс урагш 2 дахь гудамжинд байх айлын хашааны хаалга нь онгорхой дотор нь байшингийн урд талд мотоцикл байхаар нь түрээд Батзоригтын гэрт очоод  энэ мотоциклыг хулгайлаад ирлээ Батзоригтоо чамд авах юм байна уу гэж хэлсэн. Батзоригт миний мотоциклын хянах нь хагархай, аккумлятор нь муудсан байгаа гээд хянах самбар, аккумлятор хоёрыг нь авсан. Би хойд, урд хоёр обуд, бакришикийг нь авсан...” гэх ,

Яллагдагч Х.Батзоригтын: “...Сүхбаатар нэг хул өнгийн мотоцикл түрээд манай гэрт ирсэн тэгээд надад хандаж чамд авах юм байна уу? Гэхээр нь маньд нь хянах л хэрэгтэй байгаа гэхэд Сүхбаатар чи багажаа авчих хоёулаа ногоон хашааны зүүн талд гарч авах юмаа энэ мотоциклоос авья гэхээр нь багажаа аваад дагаад явсан. Аймгийн төвөөс зүүн тийш ногоон хашааны зүүн талд очоод тухайн мотоциклоос миний бие хянах самбар, аккумлятор хоёрыг нь авсан харин Сүхбаатар хоёр дугуйг нь тайлж авсан тэгээд тэнд нь үлдээсэн зүйлийг нь орхиод явсан...” гэх баримтуудаар

 

3. Шүүгдэгч Б.Сүхбаатар нь хохирогч Б.Ариунзулын байшинд цонхоор нь нэвтрэн орж, 877.000 төгрөгийн үнэлгээ бүхий халтар манан хөөрөг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, нийт 897.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: “...

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

 Хохирогч Б.Ариунзулын: “... Байшиндаа ороод том өрөөний шүүгээ, авдар дотор байсан эд зүйлийг гаргаж үзэхэд авдар дотор байсан бүсэлхийгээр ороодог жижиг цүнхэн дотор байх гадаад паспортын дунд байсан 10.000 төгрөгийг аваад стекен шүүгээний дамнуурга дээр цүнхийг үлдээсэн байсан. Мөн авдар дотор байсан улаан хүрэн том ширэн түрийвч дотор байсан 10.000 төгрөг алдагдсан байсан. Мөн даваа толгойтой, гуулин нуухтай, гуулин халбагатай, халтар манан хөөрөг байсан. Тухайн халтар манан хөөрөг нь ногоон даалинтай байсан” гэх,

 “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2021 оны 09дүгээр сарын 14-ний өдрийн 2103204 дугаартай 877.000 төгрөгөөр халтар манан хөөргийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт

  Яллагдагч Б.Сүхбаатарын: “...эзэнгүй айлын байшин таарахаар нь цонхыг нь арматурын төмрөөр хөшөөд онгойхгүй байхаар нь шилийг хагалж ороод авдар дээр байсан хоёр цүнхнээс 20.000 төгрөг авсан. Ханын шүүгээнээс нь даалинтай хөөрөг аваад модоо түүгээд аймагт гэртээ ирсэн. 10.000 төгрөгийн дэвсгэртээр 2 ширхэг байсан...” гэх баримтуудаар

 

4. Шүүгдэгч Б.Сүхбаатар хохирогч М.Мөнхтөгөлдөрийн байшинд цонхоор нь нэвтрэн орж, 231.000 төгрөгийн үнэлгээ бүхий савхин куртик, бэлэн 170.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, нийт 401.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:...

 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Хохирогч М.Мөнхтөгөлдөрийн: “...гэртээ ирэхэд гэрийн зүүн талын цонх онгойсон, хүн орсон бололтой, зурагтны тавиур дээр байдаг жижиг авдрын цоожийг эвдэж онгойлгож орхисон байхаар нь гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд шкафанд байсан жижиг цүнхнээс бэлэн 170.000 төгрөг, мөн эхнэр Баярцэцэгийн өмсдөг хар өнгийн савхин куртик алга болсон байсан. Тухайн хавар намрын савхин куртик нь нуруу, мөр хэсгээрээ хэрээсэн оёдолтой, мөрөн дээрээ зузаан хатуулгатай, доод захаараа бүстэй эмэгтэй савхин куртик байсан...” гэх,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2103283 дугаартай: “... савхин куртка 231.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт

Яллагдагч Б.Сүхбаатарын: “...Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 20-11 тоот хашааг давж ороод эзэнгүй байшин байхаар нь хойд цонхыг нь төмрөөр хөшөөд дотор нь орсон. Тэгээд дөрвөлжин жижиг бурхны авдар дотор нь 170.000 төгрөг байхаар нь авсан. Том өрөөний буйдан дээрээс нь савхин куртик байхаар нь аваад зүүн талынх нь цонхоор гарсан. 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 ширхэг байсан. 4-н ширхэг 5000 төгрөг, 5-н ширхэг 10.000 төгрөг байсан...” гэх баримтуудаар,

 

5. Шүүгдэгч Б.Сүхбаатар нь хохирогч Ц.Анхбаярын байшинд цонхоор нь нэвтрэн орж 500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан үйл баримт нь:...

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Хохирогч Ц.Анхбаярын: “...аймагт буцаж гэртээ иртэл манай гэрийн том өрөөний баруун талын цонх онгорхой байхаар нь санаанд ороогүй орж үзсэн чинь гахайнд цуглуулдаг гахайтай мөнгө байхгүй байхаар нь цагдаа дуудсан. Миний бодлоор 500.000 орчим мянган төгрөг байсан ...” гэх,

 Яллагдагч Б.Сүхбаатарын: “...Тэгээд би уг байшингийн баруун талын цонхыг нь түлхэж онгойлгоод өрөөний хойд талд байх цаанаа цагаан дэвсгэртэй хар хүрээтэй ханын шүүгээний зүүн талын 3 дамнуургын дээд талд нь байрлах шар алаг мөнгөний гахайг хулгайлж аваад буцаад орсон цонхоороо гарсан...” гэх баримтуудаар,

 

6. Шүүгдэгч Б.Сүхбаатар нь хохирогч С.Сүхчимэгийн байшинд нэвтрэн орж монетон ээмэг, бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, 306.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:...

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

 Хохирогч С.Сүхчимэгийн: “...Хайлаастын 1739 тоотод байх гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонхоор хулгай орж гэрийн хойд талд ханан зуухны зүүн талд байрлах цагаан хувцасны шүүгээний зүүн талын хаалганы дээд талын дамнуурган дээр байх цагаан ээмэг бөгж хийдэг кошлок дотор байсан монетон хос ээмэг, бөгж хулгайд алдагдсан...Миний бие ээмэг, бөгжөө бүрэн авсан. Миний бие гаргах гомдол, санал байхгүй. Өөрийн ээмэг, бөгжөө ломбардаас авсан 100.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх,

Гэрч Ч.Энхтүвшингийн: “...үл таних залуу ломбард руу орж ирээд монетан хос ээмэг, монетон бөгж зарна гэж үзүүлэхээр нь би хэнийх вэ? гэж асуухад манай эхнэрийн эд зүйл байгаа юм. 100.000 төгрөгт заръя гэж хэлсэн. Тэгээд би 100.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 2202007 дугаартай: “...монетон хос ээмэг, бөгж 306.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх,

Яллагдагч Б.Сүхбаатарын: “...Хайлаастын 1739 тоотод байх саарал дайман хаалгатай улаан тоосгон нэг давхар эзэнгүй байшин руу хулгай хийхээр орсон...зүүн дээд дамнуурга дээр байрлах цагаан ээмэг бөгж хийдэг  саван дотроос монетон хос ээмэг, монетон бөгж аваад буцаад орсон цонхоороо гараад явсан....” гэх баримтуудаар,

 

7. Шүүгдэгч Б.Сүхбаатар хохирогч Х.Батбаатарын байшинд цонхоор нь нэвтрэн орж 11.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан үйл баримт нь:...

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Хохирогч Х.Батбаатарын: “... 2 дугаар давхарт байх жижиг өрөөнд байсан бурхны урд байсан 11.000 төгрөгийг авсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх,

Яллагдагч Б.Сүхбаатарын: “...хашааг нь хойноос нь давж ороод байшингийн баруун талд байх вакум цонхыг гараараа түлхэж ороод гар утасныхаа гэрлийг тусгаад мөнгө хайж байгаад ханын стенк дээр нь байсан гахайг нь гараараа татаад унагаад хагалчихсан чинь бутархай мөнгө дотроос нь гарахаар нь аваагүй, 2 дугаар давхарт гараад мөнгө хайсан чинь зүүн урд талынх нь жижиг өрөөнд авдар дээр бурхны гүнгэрваанд байх бурхны өмнө 1000 төгрөг, 10.000 төгрөг тус тус 1 ширхэг байхаар нь аваад гарсан...” гэх баримтуудаар,

 

8. Шүүгдэгч Б.Сүхбаатар хохирогч Ж.Алтантуулын байшинд цонхоор нь нэвтрэн орж хос монетон ээмэг, хар шигтгээтэй ээмэг, бөгж, гинж гэх эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.305.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:...

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х,

Хохирогч Ж.Алтантуулын: “...гэрт хулгай орсон байж магадгүй гэж бодоод гэрийнхээ эд зүйлсийг бүртгээд үзэхэд том өрөөний буйдан дээр миний ээмэг бөгжний хайрцгийг гаргаад эд зүйлс ухаж үзсэн байдалтай байхаар нь уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаа ирэх хооронд эд зүйлсээ бүртгэж үзэхэд монет нь 2 төрлийн 2 хос ээмэг, бөгж, гинж кулон гэх эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн-Өгөөж” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2202008 дугаартай: “... монетон ээмэг 2 хос, хар шигтгээтэй ээмэг 1 хос, хүзүүний гинж кулонтой өрөөсөн, монетон бөгж 1 хос нийт 1.305.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт

Яллагдагч Б.Сүхбаатарын: “...зүүн талын 1 давхрын вакум цонхыг хөшиж ороход цонхны доод талд цоожгүй модон авдар байхаар нь тухайн авдрыг нээж үзэхэд үнэт эдлэл хулгайлж болох эд зүйл байхгүй байхаар нь бусад өрөөнүүд рүү орсон. Тэгэхэд том өрөөний буйдангийн цаад талд буюу буйдангийн зүүн талд эмэгтэй хүний жижиг хайрцагтай эд зүйлс байхаар нь тухайн эд зүйлсийг онгойлгож үзэхэд эмэгтэй хүний ээмэг бөгж хар өнгийн жижиг уут саванд байхаар нь тухайн эд зүйлсийг аваад шууд гараад явсан...” гэх баримтуудаар,

 

9. Шүүгдэгч Б.Сүхбаатар хохирогч Т.Анхбаярын байшинд нэвтэрч 580.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан үйл баримт нь:...

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Хохирогч Т.Анхбаярын: “...Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 825 тоотод байх гэртээ очоод орох гэтэл манай байшингийн жижиг цонхыг хагалаад хүн орсон юм шиг байсан. Тэгээд гэрийнхээ хаалгыг нээгээд ортол бурхны даллага зэрэг эд зүйлийг шалаар асгасан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би банкнаас авсан боодолтой мянгат, таван мянгатын дэвсгэрт байсан, таван мянгат нь боодлоороо 500.000 төгрөг байсан. Тэрнээс би өөрөө 20.000 төгрөг хэрэглэсэн байх гэж бодож байна...” гэх,

Яллагдагч Б.Сүхбаатарын: “...гар утасныхаа гэрлийг тусгаад мөнгө хайж байгаад ханын стенк дээр нь байсан даллагын уутан дотроос 1000 төгрөг 2 ширхэг байхаар нь авсан. Авдрыг нь онгойлгоод жижиг хар цүнх байхаар нь нээсэн чинь дотор нь улаан түрийвч байсан тэрэн дотроос 1 боодол 1000 төгрөг авсан. Мөн хүрэн цүнхэнд байсан мөнгийг нь авсан яг хэдэн төгрөг байсныг тоолоогүй 400 гаруй мянган төгрөг байсан байх....” гэх мэдүүлгүүд зэрэг баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатар, Х.Батзоригт нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Б.Сүхбаатар нь яллах дүгнэлтэд заасан нийт 9 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

Шүүгдэгч Х.Батзоригт нь шүүгдэгч Б.Сүхбаатарын хулгайлсан эд зүйлийг авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Батзоригтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Үйлчлүүлэгч нар минь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг улсын яллагчийн зүгээс дурдсан тул давхардуулж хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч Б.Баярсайханд учирсан хохирол шинжээчийн дүгнэлтээр 704,000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Х.Батзоригт хохирогч Б.Баярсайханы мотоциклоос хянах самбар, аккумлятор зэргийг Б.Сүхбаатар авчирч өгсөн. Шүүгдэгч Х.Батзоригт нь тухайн мотоциклийн эд зүйлийг шүүгдэгч Б.Сүхбаатарт буцаан өгсөн. Иймд Х.Батзоригт нь хохирогч Б.Баярсайханд төлөх төлбөргүй. Шүүгдэгч Б.Сүхбаатараас 704,000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Б.Баярсайханд олгох боломжтой гэж үзэж байна  гэх дүгнэлтийг

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар, Х.Батзоригт нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатарын нийт 9 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч  бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Х.Батзоригтын  шүүгдэгч Б.Сүхбаатарын хулгайлсан эд зүйлийг хулгайнх гэдгийг мэдсээр байж хувьдаа авсан үйлдэл нь  мөнгө угаах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Сүхбаатар нь дээрх хулгайн гэмт хэргүүдийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч үйлджээ. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг мэдсээр байж зөрчиж гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Энх-Амгалангийн “...миний алдсан гагнуурын аппарат нь манай хашаанд гаргасан худгийн байшин дотор байсан. Худгийн байшингийн хаалга нь түгжээ болохгүй шургааг модоор дараад орхисон байсан...”гэх, Б.Баярсайханы “...хашаан дотор байсан хул өнгийн Даюунг маркийн мотоцикл алга болж хайгаад үзтэл манай гэрээс цаашаагаа аймгийн захын ногоон хашаанаас цаашаа гаргаад 2 дугуй хянах самбар, аккумлятор, суудлын бүрээс, саран эрлин, катушиг зэрэг эд зүйлсийг нь салгаад аваад явсан байсан...” гэх, Б.Ариунзулын “...манай байшингийн баруун талын цонхны жижиг цонхыг нь хагалаад дотроос нь давхар түгжээг нь нээгээд орсон шинжтэй байсан...”гэх, М.Мөнхтөгөлдөрийн “...гэртээ ирэхэд гэрийн зүүн талын цонх онгойсон, хүн орсон бололтой, зурагтын тавиур дээр байдаг жижиг авдрын цоожийг эвдэж онгойлгож орхисон байхаар нь гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд шкафт байсан жижиг цүнхнээс бэлэн 170.000 төгрөг, мөн эхнэр Баярцэцэгийн өмсдөг хар өнгийн савхин куртик алга болсон байсан...” гэх, Ц.Анхбаярын “...гэрийн том өрөөний баруун талын цонх онгорхой байхаар нь санаанд ороогүй орж үзсэн чинь гахайнд цуглуулдаг гахайтай мөнгө байхгүй байхаар нь цагдаа дуудсан...” гэх, С.Сүхчимэгийн “...манай байшингийн баруун талын цонхоор хулгай орж гэрийн хойд талд ханан зуухны зүүн талд байрлах цагаан хувцасны шүүгээний зүүн талын хаалганы дээд талын дамнуурган дээр байх цагаан ээмэг бөгж хийдэг кошлок дотор байсан монетон хос ээмэг, бөгж хулгайд алдагдсан...” гэх, Х.Батбаатарын “...манай гэрийн 1 давхрын цонхыг хөшиж хулгай орсон байсан, тэгээд 2 дугаар давхарт байх жижиг өрөөнд байсан бурхны урд байсан 11.000 төгрөгийг авсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...”гэх, Ж.Алтантуулын “...13 цагийн үед гэртээ ороход гэр маань аймар хүйтэн байхаар нь гайхаад цонхнуудаа шалгаад үзэхэд жижиг өрөөний цонхны поорчиг онгорхой байсан...” гэх, Т.Анхбаярын “...гэртээ очоод орох гэтэл манай байшингийн жижиг цонхыг хагалаад хүн орсон юм шиг байсан. Тэгээд гэрийнхээ хаалгыг нээгээд ортол бурхны даллага зэрэг эд зүйлийг шалаар асгасан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлгүүд, мөн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогджээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Х.Батзоригтын шүүгдэгч Б.Сүхбаатарын хулгайлсан эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа авсан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан хийгээд гэмт хэргийн замаар олсон эд зүйл гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд  авч өөрийн эзэмшилд оруулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Сүхбаатар надад хандан “чи гагнуур хийдэг юм чинь гээд чи авбал ав гэхээр нь авсан”. Хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн хайрцагтай жижиг гагнуурын аппарат байсан. Гагнуур хийдэг болохоороо сонирхолдоо хөтлөгдөөд авсан. Нэг удаа өөрийн мотоциклын янданг гагнаж үзсэн хэвийн ажиллагаатай байсан..., ... Сүхбаатар нэг хул өнгийн мотоцикл түрээд манай гэрт ирсэн тэгээд надад хандаж чамд авах юм байна уу? Гэхээр нь найзад нь хянах л хэрэгтэй байгаа гэхэд Сүхбаатар чи багажаа авчих хоёулаа ногоон хашааны зүүн талд гарч авах юмаа энэ мотоциклоос авъя гэхээр нь багажаа аваад дагаад явсан. Аймгийн төвөөс зүүн тийш ногоон хашааны зүүн талд очоод тухайн мотоциклоос миний бие хянах самбар, аккумлятор хоёрыг нь авсан”...гэх, шүүгдэгч Б.Сүхбаатарын “...Хар өнгийн хуванцар савтай БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгөтэй байсан. Манай найз Батзоригт гагнуур хийх сонирхолтой болохоор нь хараад авчихсан. Батзоригт чи гагнуур хийдэг юм чинь гээд анх өгсөн..., хашааны хаалга нь онгорхой дотор нь байшингийн урд талд мотоцикл байхаар нь түрээд Батзоригтын гэрт очоод  энэ мотоциклыг хулгайлаад ирлээ Батзоригтоо чамд авах юм байна уу гэж хэлсэн. Батзоригт дагаж аймгийн зүүн талын ногоон хашааны зүүн талд нь очоод хамт тухайн мотоциклыг задлахад Батзоригт миний мотоциклын хянах нь хагархай, аккумлятор нь муудсан байгаа гээд хянах самбар, аккумлятор хоёрыг нь авсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас Б.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Х.Батзоригтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Сүхбаатарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах,  шүүгдэгч Х.Батзоригтыг  мөнгө угаах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч Х.Батзоригт нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баярсайханд учруулсан 313000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнсэх, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах саналыг,  

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь өмнө нь удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Тухайн 3 удаагийн гэмт хэрэг нь хулгайн гэмт хэрэг байсан, хувийн байдал хохирогч Б.Баярсайханд учруулсан хохирлоо нөхөн илэрхийлсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Х.Батзоригтод оногдуулсан ялын саналыг зөвшөөрч байна. Шүүгдэгч Х.Батзоригт нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Баярсайханд учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн.

 Шүүгдэгч Б.Сүхбаатар нь хэдийгээр хүнд гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Шүүгдэгч Б.Сүхбаатар нь урьд өмнө хэдийгээр олон удаа гэмт хэрэг үйлдсэн боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хор, хохирлын талаар зохицуулсан. Шүүгдэгч Б.Сүхбаатар нь бусдад учруулсан хохирлоос 2,296,000 төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа. Хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Б.Сүхбаатарын хувийн байдлыг авч үзэхэд тэрээр энэ төрлийн гэмт хэргийг урьд нь үйлдэж шүүхээс ял авсан нь түүний эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Батзоригтын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар, Х.Батзоригт нарт  ял шийтгэл оногдуулахад зарим хохирогч нарыг хохирлыг нөхөн төлсөн үлдсэн хохирогч нарт хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Сүхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Б.Сүхбаатарыг үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  шүүгдэгч Х.Батзоригтыг  гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж хувьдаа авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж шүүх үзлээ.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатарын үйлдлийн улмаас хохирогч  Х.Энх-Амгаланд 228940 төгрөгийн, Б.Баярсайханд 700000 төгрөгийн, Б.Ариунзулд 897000 төгрөгийн,  М.Мөнхтөгөлдөрт 401000 төгрөгийн, Ц.Анхбаярт 500000 төгрөгийн, С.Сүхчимэгт 306000 төгрөгийн,  Х.Батбаатарт 11000 төгрөгийн, Ж.Алтантуулд 1305000 төгрөгийн, Т.Анхбаярт 580000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь дээрх хохирлоос хохирогч Х.Энх-Амгалан, Ж.Алтантуул, Х.Батбаатар нарт эд зүйлийг нь  буцааж өгсөн хохирогч нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймээс  шүүгдэгч Б.Сүхбаатараас  хохирогч Б.Баярсайханд 391.000 төгрөг, Б.Мөнхтөгөлдөрт 401,000 төгрөг, Ц.Анхбаярт 500,000 төгрөг, Т.Анхбаярт 580,000 төгрөг,  С.Сүхчимэгт 100,000 төгрөгийг тус тус гаргуулж олгох, мөн шүүгдэгч Х.Батзоригтоос 313.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баярсайханд олгох нь зүйтэй байна.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь энэ хэргийн улмаас 102 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Б.Сүхбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж мөн шүүгдэгч Х.Батзоригтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Сүхбаатарыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, Аав овогт Халзангийн Батзоригтыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатарыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батзоригтыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатарт оногдуулсан 3 жилийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч Х.Батзоригтод оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 5.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Батзоригтод мэдэгдсүгэй.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч Б.Сүхбаатарын цагдан хоригдсон 102 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Х.Батзоригтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатараас  хохирогч Б.Баярсайханд 391.000 төгрөг, Б.Мөнхтөгөлдөрт 401,000 төгрөг, Ц.Анхбаярт 500,000 төгрөг, Т.Анхбаярт 580,000 төгрөг, С.Сүхчимэгт 100,000 төгрөгийг тус тус гаргуулж олгох, мөн шүүгдэгч Х.Батзоригтоос 313.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баярсайханд тус тус олгосугай.

 

9. Шүүгдэгч Б.Сүхбаатар нь тус хэрэгтэй холбогдуулан 102 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Х.Батзоригт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Энх-Амгалан, Ж.Алтантуул, Х.Батбаатар нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.БАЯРБААТАР