| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2018/00066/И |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 122
С аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М******* даргалж, шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Б*******ын нэхэмжлэлтэй, С.Р******* холбогдох “Техникийн түрээсийн төлбөр 20.400.000 төгрөг” гаргуулахыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 7 дугаар хороо, Б******* 8-59 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг
Б******* овгийн Доржпаламын Б*******
Регистрийн дугаар *******
Хариуцагч: С аймаг, Е сум, 3 дугаар баг, Бугант тосгон, Бага өлөнтийн 10 тоотод оршин суух
Б******* овгийн С Р
Регистрийн дугаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Доржпалам овогтой Б******* би иргэн Сандаг овогтой Ртай 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл техникийн түрээсийн гэрээ байгуулж ажилласан. Гэрээний мөнгийг өгч байсан боловч үлдэгдэл болох 21.900.000 төгрөгийг бололцоотой үедээ өгнө гээд 450 хоног хугацаа хэтрээд байна. Үлдэгдэл болох 21.900.000 төгрөгөөс бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн.
Иймд нийт 20.400.000 төгрөгийн мөнгөн дүнг иргэн С.Ргаас гаргуулж өгнө үү!....гэжээ.
Хариуцагч С.Р 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...С.Р миний бие Д.Б******* гэдэг хүнтэй техникийн түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь үнэн. Түрээсийн мөнгөө цаг тухайд нь төлж байсан. Техникийн бүрэн бус байдал, эвдрэл гэмтлээс болж ажил төрөл бүтэмж муутай, зогсонги байдалд орж түрээсээ төлж чадахгүйд хүрсэн. Эвдрэл нь: мотор цохиж ээлж хийсэн, эргэхийн редуктор эвдэрч ө хотруу явж засуулсан. Бага сага эвдрэл гэмтэл байнга гарч байсан.
Анх түрээсийн гэрээ байгуулаад миний түрээсийн урьдчилгаа мөнгөөр техникээ засуулаад намайг хотод сар хүлээлгэсэн. Ажиллах явцад Д.Б*******ын төрсөн хүү, дүү хоёр нь техникээ усанд живүүлж би тэрнийг нь гаргаж авах гэж олон хоног ноцолдож, олон сая төгрөг, бензин шатахуунаар шатаж өрөнд орж арай гэж гаргаж авсан. Д.Б*******ын том хүү нь экскаватороо өөр хүнд зарж борлуулсан. Надаас түрээсийн мөнгө болох 20 сая 400 мянган төгрөг нэхэмжилсэн байна. Би энэ мөнгийг төлж чадахгүй гэж үзэж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч С.Р нар нь шүүх хуралдаанаас өмнө эвлэрэн хэлэлцэж дараах гэрээг байгуулжээ.
С аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд:
Эвлэрлийн гэрээ.
Нэг талаас нэхэмжлэгч Д.Б*******, нөгөө талаас хариуцагч С.Р нар дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Нэхэмжлэгч Д.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 8 сая, 400 мянган төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Р 12 сая төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул шүүхээс эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү!.
Эвлэрлийн гэрээ байгуулсан
Нэхэмжлэгч Д.Б******* /гарын үсэг/
Хариуцагч С.Р /гарын үсэг/
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ......гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б******* нь С.Р******* холбогдуулан “Техникийн түрээсийн төлбөр 20.400.000 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч С.Р нар нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С.Р нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 12.000.000/ арван хоёр сая/ төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдийн хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “... бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй...”, зохигчид өөрсдийн хүсэл зоригийг илтгэн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 129.975 төгрөгийг хариуцагч С.Ргаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар Д.Б*******ын нэхэмжлэлтэй, С.Р******* холбогдох “Техникийн түрээсийн төлбөр 20.400.000 төгрөг” гаргуулахыг хүссэн хэргийн зохигчид Д.Б*******, С.Р нар нь “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С.Р нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 12.000.000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 129.975 төгрөгийг хариуцагч С.Ргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ