Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

 

 

 

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр                 2022/ШЦТ/68                  Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхнаран

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2,  11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, урьд  Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн, Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, РД:******* *******,

 

2. Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, малчин, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, РД:*******, *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

 Яллагдагч  *******, ******* нар нь бүлэглэж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд, 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг аймгийн төвөөс баруун урагш 15 км зайд орших “*******” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өргөмөл хүү, бага насны хүүхэд ******* бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зүүн чихний сэтэрсэн шарх, баруун хацар, хүзүү, хэвлийд, 2 дал, зүүн шуу, өгзөг, 2 гуянд олон тооны сорви, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн 2019 оноос хойш, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд, 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “*******” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өргөмөл хүү, бага насны хүүхэд ******* шалтгаангүйгээр хүйтэнд гэрээсээ нимгэн хувцастай нь хөөж гаргах, хоол унд өгөхгүй байх, байнга харааж зүхэх, морины хусуураар гар луу нь цохих, байнга зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өргөмөл хүү А.Буяндоржийн ээж нь манай эхнэртэй эгч дүүсийн хүүхдүүд. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ээж нь архи уугаад байхаар нь өргөж авсан. Анх манайд ирдэг өдөр нь маргааш өглөө эрт босоорой гэж хэлсэн. Ер нь хөдөөгийн хүмүүс байнга өглөө эрт босдог. Манайд ирээд удаагүй явна гэхээр байж чадахгүй бол явахгүй юу гэж хэлсэн. Анх манайд ирэхдээ хэцүү /хүмүүжилгүй / хүүхэд байсан. Миний хүү, ингэж болдоггүй юм  гэж хэлдэг байсан. Том хүний юм мэддэг байсан. Нэг өдөр манай охиныг дараад хэвтэж байсан. Болж өгвөл болох талаас нь хэлж байсан. Байнга харгис хэрцгий хандсан зүйл байхгүй. Алдаа дутгалдлаа ойлгож гэмшиж байна. Нямсүрэн нь манайд малчнаар ирээгүй. Манай ээжийн төрсөн ахын хүүхэд. Нямсүрэн нь намайг хамгаалж цагдаад хэлсэн байх гэж ойлгож байна. Байнга зодсон зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүүгээ айхтар зодож байгаагүй. Би архи ууж байгаагүй.  Сүүлийн үед архины хамааралтай байж байгаад, архины эмчилгээнд явсан. Намайг 2 удаа архи ууж ирээд зодсон гэж мэдүүлсэн байсан. Хүүгээ зодож байгаагүй, хааяа уурласандаа хэлэх хэлэхгүйгээр хэлдэг байсан. Дандаа аргал түүлгээгүй. Хамт аргал түүдэг байсан. Хүү минь мөнгө хулгай хийсэн учраас хүүгээ хэлэх хэлэхгүйгээр хэлээд загнасан бичлэг байсан тэр үнэн. Тухайн бичлэгийг манайд байсан залуу бичсэн байсан. Хүүгээ айхтар хөх няц болтол зодож байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би эх хүн гэв. /Уйлав/

 

Насанд хүрээгүй хохирогч А.Буяндоржийн: “... Би анх Замын-Үүдэд байсан, Заяа эгч намайг Замын-Үүдээс машинд суулгаад явуулсан, аймагт манай эгч Уранзаяа нь манай хоёр хамаатны хүүхэдтэй аймагт үлдсэн. Ээж бид хоёр тэр айл руу очсон. Анх ирэхдээ би 6 настай байсан. Тэр айлд байхдаа орондоо шээчихсэн, би гэртээ 10 хүртэл унтдаг байсан, энд ирэхэд тэр хүмүүс 7 цагт ээж бид хоёрыг сэрээсэн. Тэр айлд ээжийг маань танилцуулсан. Тэр айл намайг өргөж авсан. Нүүр маань аймар хөхрөлттэй байсан, ээж маань архи ууж ирээд зодоод, тэгээд би ийшээ ирсэн, ноосныхоо мөнгөөр торгуулсан, тэрнээс болоод надад муу болсон, тэгээд зодоод байдаг, чихэр боов ааруул хэлэхгүй авахаар зодоод байдаг, тэрнээс болоод 2, 3 хоног хоол идээгүй. Баруун хойд талын эмээ өвөөгөөсөө хэлэхгүй ааруул авсан, хааяа намайг нимгэн хувцастай гэрээсээ гаргасан, тэгээд тэр эмээ өвөө рүү яваад, тийшээ очиж хоолоо ид гэдэг, нэг удаа аав хоолой боосон, аав сураар гуя руу гуядсан, аав намайг ногоон сандал дээр зогсоогоод миний хурууг гэрийн унинд уяж сандлаа шууд татчихсан, аймар шүү дээ улайгаад, /миний энэ хуруу мэдээгүй болсон гэж чигчий хуруугаа заав/, анх намайг сураар гар руу гуяддаг байсан, сүүлдээ хусуураар гар руу цохидог болсон, аав өөрөө багадаа ахдаа зодуулаад өссөн гэж надад ярьсан, сүүлдээ гар маань хөхрөөд арилсан, нүд бас хөхөрсөн, төмс тавиад арилгасан, өргөж авсан ээж хөдөө айлаас согтуу ирээд аргал түүгээгүй байна гээд гар хөлөөрөө цохисон, униар цохисон /би уул нь аргал түүчихсэн байсан, тэгсэн түүгээгүй байна гээд зодсон/, төрсөн ээж маань ирээд нүүрээ яачихсан юм гэхээр нь нуугаад пүнз нь дээр ойччихсон гэж хэлсэн боловч ээж маань пүнзнээс ойчоод ийм болох уу гээд итгэхгүй байсан, дандаа хусуураар зоддог, би тэр хүмүүсээс айгаад зүрх маань дотроо өвдөөд байна, би тийшээ явмааргүй байна. Эгч рүү хот руу яваад өгвөл наадуул чинь мэдэхгүй. Би эгч рүүгээ явмаар байна. /2-3 минут нүдэнд нь нулимс цийлэгнэж уйлж/ эгч маань дүүгээ асууж байна гэсэн. Энэ айлаас явмаар санагддаг. Зөндөө хоноогүй байх үед цэргүүд яваагүй байхад ах хувцсаа бэлдэж байх үед аав ээж хоёр хэрэлдээд намайг гар гээд би шөнө нимгэн хувцастай өвөөгийнх рүү очсон, өвөө миний хүү яаж байгаа юм гэж асуухаар нь аав ээж хөөгөөд гаргачихлаа гэхэд энд унт гээд унтуулсан. 7 настай байхад аав ээж хоёр дүүг аваад аймаг руу мотор янзлуулахаар явсан, би гэртээ ганцаараа хонио хараад үлдсэн, гадаа тогтохоор нь хонио гаргаад бэлчээсэн, тэгсэн тэр өдөр тэнгэр муухайрсан, маргааш нь аав ээж хоёр хонио тоолоод 20 хонь байхгүй байна хонио олж ир гээд намайг гаргасан, би гэр рүүгээ орох гээд орж чадаагүй, замын машин ачаад явсан, хүн авсан гээд худлаа хэлээд гэр рүүгээ ормоор байсан, маш их даарсан, 20 хонио надаас нэхээд байдаг. Дандаа эм хонь. Айлын эмэгтэй хонь. Би тэр хонийг хаанаас олох юм. Миний төрсөн ээжийг Отгонжаргал гэдэг. Ээж маань дандаа архи уудаг, эрэгтэй, өвгөн хүмүүстэй архи уугаад явдаг, хаана байгааг мэдэхгүй. Архичин хүмүүс цугладаг газар гудам гэсэн, хаана байдаг юм бол. Эгч Уранзаяа маань хотод ээжийн төрсөн дүүгийн байшинд байдаг. Хичээлдээ явдаг. Надаас салах үедээ эгч маань 5 дугаар ангид байсан. Энэ аав ээж эгчийг маань том болохоороо янхан болно гэдэг. Би эгч рүүгээ явмаар байна. Сүүлд 2 жилийн өмнө эгчтэйгээ уулзсан. Энэ аав ээж чиний төрсөн ээж та хоёрт чинь цагдаа үйлчлэхгүй гэдэг. Би өвөл морь унаж байгаад чихээ хөлдөөчихсөн. Зун аав ууртай босож ирээд тэр хөлдсөн чихнээс маань гараараа татсан. Ямаа самнах үеэр ямааны самны ишээр миний толгой руу цохиж гэмтээсэн. Одоо тэр сорви нь миний толгойн дээр байдаг. Аав утасныхаа камерыг асаагаад гэрлээ асаалттай орхиод өглөө болтол сандал өргүүлж зогсоодог. Би өглөө болохыг маш их хүлээдэг. Аав ээж маань муухай зан гаргах нь их байдаг. Би жилийн мэдэхгүй. Би аймаг руу энэ хэдийн гэрээс явна гээд гүйж байгаад ээжид баригдсан. Тэгээд ээж пийшингийн хажууд сандал өргүүлж ойрхон зогсоосон, тэр үед аймар их гал түлээд миний гэдэс түлэгдчихсэн. Заримдаа сандлан дотроо алх дөш хийгээд өргүүлээд байдаг. Би гэртээ аяга таваг угаана, хогоо шүүрдэнэ, шалаа угаана, нүүрс хагална, хөрзөн хагална, тоос арчина, өглөө намайг 5 цаг гэж босгож гал түл гэдэг, аргалын саваа орой болгон дүүргэдэг, заримдаа аргалын сав дүүргэх аргал байхгүй болохоор аав ээж хоёр уурлаж намайг загнаж зоддог, хонь ямаа, үхэртээ аавтай байнга цуг явдаг, хааяадаа аав намайг хонь ямаа, үхэр дээр буулгаад гэр рүүгээ туугаад яв гэдэг. Энэ байнга юм...” гэх мэдүүлэг /1х, хх-20-22/,

 

  Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “... А.Буяндорж нь манай сургуульд 1 дүгээр ангидаа сууж байгаад Халзан руу шилжиж өнгөрсөн жил 2 дугаар ангид шилжиж ирсэн. Тухайн үед Баруун-Урт сумын мэргэжилтэн Шинэтуяа нь мэдээлэл өгсөн. Тус мэдээллийн хувьд А.Буяндорж нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хүүхэд хамгааллын багаар авч хэлэлцсэн, өөрийнх нь төрсөн ээж хүүхдээ харж чадахгүй өөрийн хамаатны хүнд өргүүлсэн, тэр өргөж авсан аав ээж хоёр нь Буяндоржийг зодсон талаар надад мэдээлэл өгч байсан. Аймгийн хамтарсан багаас тус айлд очиж аюулгүйн зэргийн үнэлгээ хийсэн, аав ээж нь дахиж хүүхдээ зодохгүй гэсэн, мөн Халзан сумын сургуулийн байранд суулгасан, байрынх нь багш гэртээ аваачиж морь малаа унуулсан зэрэг мэдээ мэдээллийг өгч байсан. Тэр нь 2020 оны 09 дүгээр сард. 2020 оны 11 дүгээр сард өвчин гарч хичээл хаагдсан. Тэр үед сургуулийн хүүхэд хамгааллын баг хуралдаж ажилчдын дунд сайн үйлсийн аян зохион байгуулж зорилтод бүлгийн хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүн, хувцсыг анхаарал татсан 33-34 хүүхдийн гэрээр явж тараасан. Тэр далимаар А.Буяндоржийн гэрээр анги удирдсан багш Эрдэнэцэцэг, сургуулийн захирал Алтаннавч, Хишигмаа нарын хамт очиход А.Буяндорж нь ах дүү хоёртойгоо, аав ээж нь айл руу мал хийхээр явсан байсан. Тэр үед ахад нь Буяндорж  яагаад цахим хичээлдээ явахгүй байгаа юм гэхэд ах нь хичээлээ хий гэхээр өөрөө хийхгүй байгаа, бид нар хий гэж хэлдэг гэж ярьж байсан. Тэгээд ангийн багш нь хичээлийн хэрэгсэл, печень, шоколад, хүнсний зүйлийг өгөх үед ахдаа аваачиж өгч байгаа харагдсан. Бид нарыг ороход бол Буяндорж нь туранхай, давжаа, хувцас хунар нь хиртэй, гар хуруу нь сайртсан байдалтай харагдсан. Тэгээд ах нь хичээлийг нь сайн хийлгээрэй гэж хэлээд явсан. Дахиж өөр айлуудаар орох ёстой байсан учраас аав ээжтэй нь уулзаж чадаагүй. Тэрнээс хойш холбогдоогүй. Тэр намар хичээлээ үе үе тасалдаг, аав ээж рүү нь залгахаар утас нь холбогдохгүй, холбогдож ярихаар унаа тэрэг болохгүй байна, ажил ихтэй байгаад амжаагүй гэх шалтгаанаар хичээлийг нь таслуулдаг. 2020 оны намар байх 10 дугаар сард шиг санаж байна хичээлдээ ирэхгүй хэд хоносон, аавтай холбогдоход А.Буяндоржийн дух нь дээрх бондгор зүйлийг Ангараг гэх эмчид үзүүлсэн гэхээр нь аав ээж нь зодсон байж магадгүй гэж санаа зовоод Ангараг эмчтэй утсаар ярихад Ангараг эмч өмнө нь унаад чулуу оруулсан байж магадгүй, ерөнхийдөө ажиглаж байгаад бүр болохгүй бол хагална гэж ярьж байсан. Тэрний дараа Амарсайхан гэх хүнийг ирэхээр нь сургуулийн бага ангийн сургалтын менежер Хишигмаа бид хоёр Амарсайхантай уулзаад та холоос хүүхдээ зөөхөд хэцүү байгаа бол сургуулийн дотуур байранд суулгаж болно шүү гэхэд Амарсайхан нь “ээ бүтэхгүй наад чинь танай дотуур байрыг түйвээнэ, бүтэхгүй” гээд хүүхдээ суулгаагүй. Тухайн үед  сургуулийн дотуур байранд багш гэж байдаг, хараа хяналт тавьдаг, та хүүхдээ амралтын өдрөөр ирж авч явж болно гэхэд зөвшөөрөөгүй. Амарсайхан нь Буяндоржийг хичээлдээ явах дургүй, ээж бид хоёр гуйгаад янз янзаар хичээлд явуулах гэж гуйдаг, өөрөө дургүй байдаг гэсэн юм ярьсан. 2021 оны 04 дүгээр сард Буяндорж нь хичээлдээ тогтвортой хэд хоног явсны дараа Буяндоржтой багийн менежер Хишигмаа бид хоёр уулзаж ярилцангаа биед нь ямар нэгэн шарх сорви байгаа эсэхийг үзэхэд нүдэнд ил харагдахаар шархны зүйл бол ажиглагдаагүй, гэхдээ гар нь сайртай, бие нь хиртэй, ажил хийдэг шинжтэй байсан. А.Буяндорж нь аав ээждээ тусалдаг, гэрээ цэвэрлэдэг, малын ажилд явдаг уу гэж асуухад хааяа явдаг гэж хариулж байсан. Хичээлдээ явах дургүй юм уу, яагаад хичээлдээ явдаггүй юм бэ гэхэд эхэндээ нуугаад байхаар нь чи бид нарт итгэж болно чамайг юу ярьсан талаар аав ээжид чинь хэлэхгүй гэхэд А.Буяндорж нь “Би хичээлдээ явах дуртай байдаг” аав ээж нь чамайг зоддог уу гэхэд “Хааяа буруу зүйл хийвэл зоддог” гэж хэлсэн. Тэр үед Буяндорж нь бид хоёртой нээлттэй ярихгүй, ам дагуулсан байдалтай, юм нуусан шинжтэй ажиглагдсан, юм асуухаар тойруулж хэд хэдэн өөр хариулт өгч байсан. Мөн Буяндорж нь ярилцаж байхдаа таваг нь дээрх чихрээс өөрөө авч идэж, дараа нь мөн чихрээсээ өгчих гээд гуйж идсэн, үдийн цайгаа уусны дараа дахиж юм идье гэхээр нь тогоочид хэлж дахиж юм идүүлсэн. Буяндорж нь үдийн цайндаа дуртай гэж ярьсан. Буяндорж нь ундаа ууя, амттай юм идмээр байна гэхээр нь Хишигмаа өнөөдөр эгч нь юм авч өгье, маргааш нь нийгмийн ажилтан эгч нь юм авч өгнө чамайг хичээлдээ явж бай гэж авч өгч байгаа шүү гэж хэлээд Хишигмаа дэлгүүрээс ундаа печень авч өгөөд явж байхдаа аав ээжтэй нь таарсан. Тэгээд аав ээж нь Буяндоржийг аваад явсан, Амарсайхан нь буцаж ирээд унаад печенийг нь манай жижүүрт энийгээ тэр менежертээ өг манай хүүхэд идэж уух зүйлээр дутаагүй гээд шидсэн холуур өгчхөөд явсан. Ер нь тэр үед Буяндорж нь өлсгөлөн байртай, өлмөн зэлмэн шиг санагдсан. 2021 оны хавар 4 сард байх хичээл орох үед Буяндорж нь мөн хичээлээ тастаад байхаар нь Хишигмаагийн хамт хөдөө гэрт нь очиход Амарсайхан, Буяндорж ах нь гээд 20-д насны залуугийн хамт гурвуулаа байсан. Цаад гэрт нь ээж нь байх шиг байсан. Тэгээд Амарсайханаас хүүхдээ яагаад хичээлд нь явуулахгүй байгаа юм бэ, өвчин гараад сургууль завсарлаж нэлээн хэдэн сар боллоо, одоо хүүхэд чинь үсгээ мартлаа гэхэд би яв гээд байгаа өөрөө дургүй явахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Буяндоржоос хичээлдээ яагаад явахгүй байгаа юм гэхэд “би хичээлдээ явахгүй гээд уйлах гээд байх шиг байсан” аавынх нь хажууд асуусан болохоор ааваасаа айсан байх. Буяндоржийн аав Амарсайханд хүүхдээ хичээлд нь явуулах талаар сайн захиж хэлчхээд ирсэн. Дараа нь Буяндоржийг хичээлд ирэх үед чих нь хөлдөөд эдгэчихсэн байсан. Энэ талаар Буяндоржоос асуухад малгайгүй аав хаашаа билээ явж байгаад хөлдөөчихсөн гэсэн. Тэр үед хөлдсөн чихнийх хажуу талд жоохон шалбархай байхыг нь анзаарсан. Энэ талаар Баруун-Уртын боловсрол хариуцсан мэргэжилтэн Шинэтуяа, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Оюунзул нарт Буяндоржийн гэр рүү 2 удаа очсон. Буяндорж нэг л айдас түгшүүртэй, өнгө зүс муутай, ядарч турсан байдалтай байгаа талаар хэлсэн. Тэгээд удалгүй хичээл хаагдаж зуны амралт болсон. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Амарсайхан нь Хишигмаа болон ангийн багш Эрдэнэцэцэг нартай уулзаад хүүхдээ Өвөрхангай руу шилжүүлнэ гээд шилжүүлгийн хийлгээд явсан. Удалгүй боловсролын мэдээллийн системд регистрийнх дугаараар нь хайлт хийж үзэхэд ямар нэгэн сургуульд бүртгэлгүй байсан. Ангийн багш Эрдэнэцэцэг нь Буяндоржийг гэртээ байгаа юм шиг байна хүн надад тэгж хэллээ гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд багшийг нь Амарсайхан руу залгуулсан, Амарсайхан нь Өвөрхангай руу шилжсэн, одоо цахимаар хичээлдээ сууж гэртээ байгаа гэхээр нь системээр хайж үзэхэд танай хүүхэд ямар нэгэн сургуульд бүртгэлгүй гээд гарч ирээд байна сургуульд нь бүртгүүлээгүй юм уу гэхэд завгүй байна гээд утсаа тасалсан. Энэ талаар Баруун-Уртын мэргэжилтэн Шинэтуяад хэлсэн. Тэгсэн 8 дугаар багийн засаг даргад хэлээрэй гэсний дагуу Мөнгөнбаяр руу ярьж хүүхдийн нөхцөл байдлын талаар хэлсэн ба Мөнгөнбаяр нь короно тусчхаад гэртээ байна ажилдаа ороод дахиж холбогдъё гэсэн. Тэр нь 2021 оны 10 дугаар сард гэж санаж байна. Тэрнээс хойш би Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Улаанбаатар хотод байхдаа Мөнгөнбаяр руу ярьж юу болж байгаа талаар асуухад Мөнгөнбаяр нь би ямар ч байсан гэр рүү нь очно, оччихоод дахиж ярья гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд Шинэтуяатай холбогдож Мөнгөнбаяр даргатай ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй, утсаа авахгүй байна, Буяндоржийн гэр рүү оччихоод ярья гэсэн юу болсон юм бол гэж асуухад Шинэтуяа нь энэ асуудал дээр манай дээр Буяндорж нь аав ээждээ зодуулж байгаа талаар мэдээлэл ирсэн. Маргааш нь хамтарсан багаар очно гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Мөнгөнбаяр, Шинэтуяа, цагдаагийн ажилтан Пүрэвдорж нарын хамт Буяндоржийн саахалт айлынд очсон. Тэр айлд өвгөн хөгшин хоёр, дараа нь Нямсүрэн гээд Амарсайханы малчин орж ирсэн. Тэр хүмүүс Буяндоржийг ямар хүнд хэцүү байдалд байдаг талаар хэлсэн бөгөөд тэр хүмүүс энэ хүүхдэд яаж туслах аргаа олохгүй байна, бид нар маш их айдас түгшүүртэй байна гэж ярьсан. Тэгээд Буяндоржийн гэр рүү ороход ээж нь болох Оргодол, ах нь дүү нар нь байсан. Сүүлд нь Амарсайхан нь орж ирсэн. Бид нар Буяндоржийг хичээлийнх нь хоцрогдлыг арилгана гэх шалтгаанаар Буяндоржийг гэрээс нь авч хамгаалах байранд хүргүүлсэн. Буяндорж нь байнга шахуу аав ээждээ зодуулдаг, буруу зүйл хийвэл зодож загнадаг, уурлаж загнахаар хоол өгдөггүй /3-4 хоног хоолгүй байсан/, бүр сүүлдээ өлсөөд гадаа байгаа усыг уусан гээд маш их зүйл ярьж байгаа. Би одоогоор А.Буяндоржийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Цаашид мэргэжлийн байгууллагаас нь хууль ёсны төлөөлөгчийг нь томилуулж оролцуулмаар байна...” гэх мэдүүлэг /1х, хх-ийн 24-27 х/,

 

 Гэрч : “... Би Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагчаар ажилладаг. Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баруун-Урт сумын хамтарсан багаас Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн Оргодол, Амарсайхан нар нь өөрийн өргөмөл хүү Буяндоржийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байж болзошгүй гэх мэдээллээр Баруун-Урт сумын 8 дугаар багийн дарга Мөнгөнбаяр, тамгын газрын ажилтан Шинэтуяа, өөр бусад албаны хүмүүсийн хамтаар Амарсайхан гэх айлынх руу очсон. Амарсайханых руу очихын өмнө саахалт айл Лхагвасүрэн гэх айл руу орж уулзахад Лхагвасүрэн нь Амарсайхан, Оргодол нар нь өргөмөл хүүгээ арай дэндүү зодох юм гэж ярьж байсан. Тэгсэн гаднаас Амарсайханы малчин гэх Нямсүрэн гэх залуу орж ирээд Мөнгөнбаяр бид хоёр 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдөр хийсэн бичлэг гээд нэг бичлэг үзүүлсэн. Тэр бичлэгийг үзээд Амарсайханы өргөмөл хүүг ямар ч байсан аймаг руу авч явах ёстой юм байна гэж бодсон. Би аймагт ирээд Буяндорж гэх хүүхдэд аюулгүйн зэргийн үнэлгээ хийхэд өндөр гарсан. Тэгээд хамтарсан багаараа хуралдаж Буяндоржийг хамгаалах байранд хүргэж өгч цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Би саяхан шинээр томилогдсон болохоор Амарсайхан Оргодол нарын талаар мэдэхгүй. Гэхдээ ажлаа анх хүлээж авахад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн жагсаалтад Буяндоржийг байсныг бол санаж байна...” гэх мэдүүлэг /1х, хх-ийн 30-31 х/,

 

 Гэрч : “... Би Дорноговь аймгаас 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг ******* гэх газар нутаглах Амарсайханы гэрт мал маллахаар гэрээ байгуулж хүрч ирсэн юм. Амарсайханых нь гэртээ эхнэр Оргодол, бага охин Эрдэнэцэцэг /5 настай/ болон өргөмөл хүүхэд Буяндорж /9 настай/ нарын хамт амьдардаг юм. Намайг ирснээс хойш Буяндорж гэх хүүхдийг Амарсайхан, Оргодол нар нь арай л дэндүү зодож, нүдэж дарамтлаад байсан. Толгой түрүүгүй өшиглөж, шилэн хүзүү рүү нь цохиод, хоол унд ч өгөхгүй 2, 3 хонуулчихдаг. Надаас идэх юм байна уу ахаа гэхээр нь хоол өгөх гэхээр намайг Амарсайхан, Оргодол нар нь намайг өмөөрлөө гэж загнаад пизда, нахуугаар нь дуудаад байсан. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой 09 цагийн үед зүгээр байсан чинь гар чи гээд Буяндоржийг гэрээс гаргачихсан. Тэгээд 1-2 цагийн дараа яана гэж бодож байтал уйлаад ороод ирсэн. Ер нь байнга зодож цохидог, пизда нахуу гэж хараадаг. Сүүлдээ миний элэг эмтрээд энэ байдлаараа энэ хүүхэд удаан тэсэхгүй гэж бодоод 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдрүүдэд тэсэхгүй болоод би бичлэг хийсэн. Тэр бичлэгээ цагдаад өгчихсөн байгаа. Саяхан 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд морины хусуураар гарыг нь дэлгэж байгаад цохиж зодоод гарынх нь аль хурууг нь санахгүй байна хугалчихсан байсан. Тэр хусуураар их зоддог. Энэ байдлаараа удах юм бол хүн амины хэрэгт орох нь байна гэж бодсон. Би ч тэр айлд тийм дарамттай хүүхдийг хараад тэсэхгүй юм байна лээ. Энэ сар дуустал ажилчихаад цалингаа аваад явъя л гэж бодсон. Амарсайхан, Оргодол нар нь их муухай ааштай. Хүний хэлж ярьж байгааг ойлгох чадваргүй. Ямар ч байсан 1 хуруу нь хугарч байсан. Мөн хүрэн морины хусуураар чихийг нь барьж байгаад цохичихсон чинь чих нь сэтэрчихсэн. Тэгээд байнга шилэн хүзүүн дээр нь цохиж унагаана. Өшиглөж унагаана. Есөн бусын хэл амаар доромжилно. Ямар ч учир шалтгаангүй байхад л тэгээд байдаг. Би ирээд хэдхэн хоног л байхад ийм асуудал болсон. Өглөө эрт 5 цагт Буяндоржийг Амарсайхан, Оргодол нар нь хөөж босгоод, гал түл, бос гэж загнаж босгодог, орноосоо босоод л шууд өшиглөөд л “Муу хулгайч” гэж хараагаад цохиод байдаг. Тэгээд би Лхагвасүрэн, Сумъяа гэх 2 өвгөн, хөгшин 2-т энэ асуудлыг хэлээд элэг эмтрээд байна, энэ хүүхдийг зодож дарамтлаад аллаа гэтэл багийн даргад нь хэлэхгүй бол болохгүй болсон гэж байсан. Тэгээд би мэдэгдсэн. Энэ хүүхдийг хурдхан Амарсайхан, Оргодол нараас салгаж өгөхгүй бол ганц ч өдөр тайван унтаж амарч, хоол унд идэж ууж чаддаггүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1х, хх-ийн 34-35/,

 

 Гэрч : “... Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг ******* гэх газар, аймгийн төвөөс баруун урагш 14 км-т хөдөө эхнэрийн хамт 2008 оноос хойш мал маллан тогтмол амьдардаг. Манай саахалт айл болох Амарсайханых, эхнэр нь Оргодол гэх хүмүүстэй 2013 оноос хойш хөршүүд болон аж төрж байна даа. Амарсайхан нь 2 хүү, 1 охин, 1 өргөмөл хүүтэй. Том хүү нь 30 дөхөж байгаа залуу Улаанбаатар хотод байдаг. Дараагийнх нь хүү нь энэ жил цэрэгт явсан. Бага нь 5 орчим насны охин байгаа. 4 жилийн өмнө буюу 2017 онд 1 өргөмөл хүү болох Буяндорж /8-9 настай/ Дорноговь аймгаас ээжтэйгээ ирж байсан шиг санаж байна. Амарсайхан, Оргодол нар нь албан ёсоор өргөж аваад 3 жил болж байгаа. Одоо бол Амарсайхан, Оргодол нар өргөмөл хүүхэд Буяндорж болон бага охины хамт 4-лээ амьдардаг. Сүүлд 7 хоногийн өмнө байх 2021 оны 11 дүгээр сарын эхээр Дорноговь аймгаас 1 залуу мал маллахаар ирсэн гэж сонсогдож байсан. 2021 оны 10 дугаар сарын 27, 28-ны үед гэж санаж байна их хүйтэн, салхитай шөнө 01 цагийн орчимд Амарсайхан, Оргодол нарын өргөмөл хүү Буяндорж нь манай гэр рүү дан цамц, дан нимгэн өмдтэй, углааштай гүйж ирсэн. Тухайн үед би гэртээ эхнэр Сумъяа, манай хүргэн Ганхүү нарын хамт байсан юм. Тэгээд Буяндоржоос юу болсон бэ гэж асуухад Амарсайхан, Оргодол нар аймгийн төвөөс 23 цагийн үед хүрч ирээд намайг гэрээс гараад зогс гээд хөөгөөд гаргачихсан. Эд нар надад хоол ч өгөхгүй юм аа. Би аймгийн төв рүү явлаа гээд даарчихсан орж ирсэн. Ер нь урьд нь ч манайхаар ирэхдээ байнга өлсгөлөн, надад хоол өгөхгүй байна гэж байдаг юм. Тэгээд би одоо аймгийн төв явж болохгүй гээд унтуулж амраачхаад өглөө нь цай уулгачхаад байж байтал Амарсайхан хүрч ирээд аваад явсан. Тэгээд би Амарсайханд хандаж “Та нар энэ хүүхдийг ингэж болохгүй, энэ чинь хүчирхийллийн хууль гэж байна, энэ хүүхэд чинь аймаг явна гэж байна, замдаа хөлдөөд үхчихвэл яах юм бэ?” гэсэн чинь дахиж ингэхгүй гээд явсан. Тэрнээс хойш манайхаар Буяндоржийг явуулахаа ч больсон. Саяхан нэг өдөр Амарсайхантай машинтай хүрч ирсэн юм. Тэгэхэд өлсгөлөн хүүхэд чинь яах юм машинаас буугаад л шууд манай гэрийн баруун хойно байдаг эвдэрхий машин дотор цагаан сараар ширээн дээр тавина гээд хураачихсан байсан ууттай ааруулаас авчихсан байсан хөөрхий амьтан. Тэгтэл Амарсайхан нь Буяндоржийг дахиж дагуулж орж ирээд “Та нарын өмөөрөөд байдаг хүүхэд чинь энэ байна даа” гээд ааруулыг нь алган дээр нь тавьчихсан хөтлөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би дахиж битгий тэгээрэй миний хүү гэж хэлчхээд орхисон. Амарсайханыд саяхан очсон малчин залуу хүртэл хэлж байсан. Эд нар энэ Буяндоржид ерөөсөө хоол өгөхгүй юм. Харуулж байгаад л өөрсдөө идчих юм. Намайг ирснээс хойш өдөр болгон зодлоо. Намайг хоол өгөхөөр чи өөхшүүллээ гээд загнаад байдаг. Амарсайхан ч тэр, Оргодол гээд эхнэр нь ч тэр Буяндоржийг байнга зоддог. Манайд 2 хоногийн өмнө Амарсайханы малчин залуутай цуг Буяндорж нь бензин авахаар ирэхэд нь харсан чинь Буяндоржийн чих нь сэтэрчихсэн байсан. Одоо тэр хүүхдийг ер нь энэ хүмүүсээс салгаж л байвал их амар байна. Анх их хөөрхөн хүү ирсэн одоо харахаар нүд халтирмаар харагдах болсон. 4 жилийн өмнө ирэхдээ хөөрхөн мариатай ирсэн. Одоо бол их турсан байна лээ. 2019 оны хавар гэж санаж байна Амарсайхан, Оргодол нар нь Буяндоржийг зодож балбаад байхаар нь манай баруун дээр байдаг Гантулгад Буяндорж нь хэлсэн байсан. Тэгээд Гантулга нь төрсөн ээжид нь хэлсэн байсан. Тэгээд төрсөн ээж нь цагдаад хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд өөрсдийнх нь ярьж байгаагаар 500.000 төгрөгөөр торгуулаад салсан юм шиг байна лээ. Оргодолын хувьд бол зангаар их тааруухан хүн. 2-лаа л адилхан хүнтэй нийлэмжгүй хүмүүс. Их хүн гоочилсон, хүнийг яриаг мушгисан. Тиймэрхүү л хүмүүс. Буяндорж нь манай гэрт ирэхдээ зодуулж цохиулсан талаараа тийм ч их ярьдаггүй юм аа. Ээж намайг загнаад байна гэж ярьдаг. Бодвол энэ өвгөн хөгшин 2 буюу эхнэр бид 2-т хэлбэл ална шүү гэдэг байлгүй. Буяндорж нь өдөртөө аргал түүгээд хонины хойноос явган гүйж байдаг хүүхэд. Ер нь гэр бүлийн хүчирхийлэлд байдаг гэдгийг манай тэр хавийн хүмүүс бүгд мэднэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1х, хх-ийн 38-39 х/,

 

 Гэрч : “... Амарсайхан, Оргодол нар нь манай саахалт айл байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын дундуур шиг санаж байна. Сүүлээр л байж магадгүй. Манай саахалт айл Амарсайхан, Оргодол нарын дагавар хүү болох Буяндорж нь шөнө 01 цагийн орчимд их нимгэн хувцастай гүйж хүрч ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад “Аав, ээж 2 намайг хөөгөөд гаргасан” гэж хэлж байсан. Амарсайхан, Оргодол нар нь уг өргөмөл хүү болох Буяндоржийг арай л дэндүү зодож дарамталдаг. Энэ хавийн хүмүүс бол сайн мэднэ. Буяндорж нь малдаа явахдаа байнга манайхаар орж ирж хоол унд иддэг. Байнга их өлсгөлөн явдаг. Аав, ээж нь хоол өгдөггүй юм шиг байна лээ. Амарсайхан, Оргодол нараас асуухаар “Наадах муу чинь хулгай хийдэг” гэж байсан. Миний бодлоор жоохон хүүхэд өлсөхийн эрхэд хулгай хийж юм олж иддэг байлгүй. Тэгээд өдөр манайд ирэхдээ “Намайг усанд оруулчхаад гэрээс хөөгөөд гаргасан, би аймаг явлаа, надад хоол өгөхгүй 2 хоног боллоо” гэж байсан. Тэрний өмнө манайд орж ирэхээр нь би хоол хийж өгчхөөд явуулж байсан. Тэрнээс хойш хоол идээгүй юм шиг байгаа юм. Хааяа манайд орж ирэхдээ Буяндорж нь “Эмээ би өнөөдөр аргал түүсэн, өнөөдөр аав, ээж хоёр надад хоол өгөх байхдаа” гэж байсан. Сүүлд Амарсайханы гэрт Дорноговь аймгаас нэг малчин ирсэн. Ирээд 7 хоногийн дараа манайд ирээд “Амарсайханы энэ дагавар хүүхэд их зовж байна. Идэж уух ч юм өгөхгүй юм, өдөр болгон зодох юм. Энд удаан байвал хүн амины хэрэгт холбогдож магадгүй юм” гэж хэлж байсан. Ер нь энэ хүүхэд анх 4 жилийн өмнө ирэхдээ их мариалаг, сэргэлэн хүү ирж байсан. Одоо бол их нүднээс гараад, тураад, их айдас түгшүүртэй, нүд халтирам болсон байна лээ. Энэ хүүхдийг Амарсайхан, Оргодол нараас хурдхан салгаж авахгүй бол удахгүй энэ хүүхэд эндэж магадгүй. 2021 оны 10 сарын сүүлд ирэхдээ хүзүү нь бэржийсэн, улайсан байсан. Нэг талын чих нь хавдсан байсан. Хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй нүүр нь хөхөрсөн байсан. Бид нартай их юм ярьдаггүй. Амарсайхан, Оргодол нар нь дандаа л хүн амьтан загнаж, зандарч байдаг, нутаг орны хүмүүс л сайн мэднэ. 2019 онд хавар гэж санаж байна. Буяндоржийг зодож зовоогоод хоол унд өгөхгүй байна гэхээр нь манай хөрш Гантулга Буяндоржийн төрсөн ээжид нь хэлсэн чинь тэр нь цагдаад мэдэгдсэн юм шиг байна. Тэгээд Амарсайхан, Оргодол нар нь аймгаар цагдаагаар их  явсан. Энэ Буяндорж хүүг л Амарсайхан, Оргодол гэж хүмүүсээс салгаж өг. Арай л дэндүү байгаад байдаг юм аа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1х, хх-ийн 41-42 х/,

 

 Гэрч : “... Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн багшаар 24 дэх жилдээ ажиллаж байна. А.Буяндоржийн хувьд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр намайг 1 дүгээр анги хүлээж авах үед 1а бүлэгт элсэн суралцсан. Тэгээд хүүхдүүдээсээ судалгаа авсан бөгөөд тэр үед нь өргөмөл гэдгийн мэдсэн. А.Буяндоржийн хувьд анги дээрээ ирээд унтчихдаг, хичээлдээ ихэнхдээ ирдэггүй, орой аав ээж нь ирж авдаг, заримдаа аав ээж нь ирэхгүй хүлээлгэдэг, хичээлдээ яагаад явахгүй байгаа талаар нь аав ээжтэй нь уулзаж асуух үед унаа тэрэг саатчихсан, хөдөө гадаа эрэлд яваад хүргэж өгч амжсангүй гэх шалтгаан хэлдэг, үдийн цай орох үеэр багшаа би хоол нэмж болох уу гэж хэд хэдэн удаа асууж байсан. Би нэмээд өгчихдөг, 1 удаа аав ээж нь ирж аваагүй тэр үед багш нарын өрөөнд байхад аав ээж намайг зодсон гар болон гэдэснийхээ соривыг үзүүлж байсан, тэгээд зоддог юм байна гэж гадарласан. 2019 оны намар 10 сард байх А.Буяндоржийн аав ээж нь хүүхдээ сургууль руу нь зөөж чадахгүй юм байна манайх Халзанд ойрхон өвөлжинө, Халзан руу шилжүүлнэ гээд манай сургуулиас шилжүүлсэн.  2020 оны 09 дүгээр сард А.Буяндорж нь дахиад манай ангид шилжиж ирсэн. Тус үеэр ковид өвчний улмаас танхим болон цахимаар ээлжлэн ордог, хичээлдээ бол бараг суудаггүй байсан гэж хэлж болно. 2021 оны хавар байх А.Буяндоржийн толгойных нь дээд талд бондойгоод хөхөрч хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад гүйж яваад ойчсон гэж ярьсан. Ер нь А.Буяндоржийн хувьд аав ээжийг зоддог талаар барагтай хэлдэггүй, тэр хүмүүсээс айгаад нуугаад байдаг хүүхэд. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А.Буяндоржийн аав Амарсайхан нь Буяндоржийг Өвөрхангай аймаг руу шилжүүлнэ гэхээр нь би тэнд хэн байдаг юм, яагаад шилжүүлж байгаа талаар нь асуухад Амарсайхан нь манай том хүү байдаг, хүүгийндээ суулгана гээд хувийн хэргийн авсан. Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үед Амарсайхан руу залгаж Буяндоржийг асуухад манай хүүхэд хөдөө байгаа цахимаар хичээлээ үзэж байгаа гэсэн. Тэгэхээр нь би Өвөрхангай аймгийн аль сургуулийн ямар бүлэгт орсон талаар нь асуухад утсаа тасалчихсан. Би А.Буяндоржийн регистрийн дугаараар нь хайж үзэхэд Өвөрхангай аймгийн ямар нэгэн сургуульд бүртгэлгүй байсан. Тэгээд л сургуульд яваагүйг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /1х, хх-53-54/,

 

 Гэрч : “... Би өөрөө Дорноговь аймгийн үндсэн харьяат иргэн. Охин О.Уранзаяа, хүү О.Буяндорж нарын хамт амьдарч байгаад 2019 онд Сүхбаатар аймагт ирсэн. Охин О.Уранзаяа маань 2009 онд төрсөн. Аавынх нь нэрийг олон жил болсон болохоор мартчихсан байна. Уранзаяагийн аавтай бол 2009 онд танилцаж Уранзаяа нь гарсан. Хүү Буяндоржийн аав Амгаа нь /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ Ховд аймагт байдаг. Сүхбаатар аймагт ирснээс хойш холбоогүй болсон. Ер нь бол хааяа яриад хүүгээ харах юмсан, хүүтэйгээ нэг уулзмаар байна гэж ярьдаг байсан. Би эхээс 8 уулаа. Дээрээ 3 эгчтэй, 3 ахтай, 1 эмэгтэй дүүтэй. 2019 онд би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд охин Уранзаяа, хүү Буяндорж, нөхөр Амгаа нарын хамт төрсөн ах Ганаа гэх айлын хашаанд Амгаа өөрийнхөө гэрийг авчирч бариад цуг амьдарч байсан. Тэгээд би нөхөр Амгаатай нийлж архи ууж, Амгаа намайг зодож цохиод байхаар нь салчихсан. Тэгсэн манай ах Хэрлэнжаргал нь чамайг Сүхбаатарт байдаг эгч Оргодол татаж авъя гэнэ, чи Сүхбаатар аймаг руу яв гэхээр нь Оргодол эгчтэй ярихад намайг хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь 2019 оны 05 дугаар сар шиг санаж байна, хүү Буяндорж, охин Уранзаяа нарын хамт Сүхбаатар аймагт ирж охиноо ах Эрдэнэжаргалынд суулгаж би Буяндоржийг аваад Оргодол эгчийнд очсон. Оргодол эгч нөхөр Амарсайхан, охин, хүүтэйгээ цуг амьдарч байсан. Би Оргодол эгчийнд бол олон хоноогүй. Амарсайхан, Оргодол 2 намайг Амарсайханы хамаатан болох Шуураа гэх хүнтэй танилцуулсан, ээжийг нь Оюунчимэг, нөхрийг нь Батсүх гэдэг. Тэгсэн нэг өдөр Шуураагийн ээж нь болох Оюунчимэг нь машинтай ирээд намайг гэр рүүгээ явах уу гэхээр нь хувцсаа аваад тэдний гэрт очсон. Би өөрөө зөвшөөрч тэднийх рүү явсан. Хүүгээ авч явах гэсэн боловч Амарсайхан, Оргодол  нар нь орхичих, хүүхэдтэй цуг явж яах юм гээд байхаар нь хүүгээ тэднийд үлдээсэн. Оюунчимэгийнх Амарсайханы гэрээс нэлээн зайтай. Би Оюунчимэгийн гэрт Оюунчимэг, Батсүх, Оюунчимэгийн хүү Шуураатай цуг амьдрах болсон. 2019 оны 06 дугаар сард шиг санаж байна. Шуураатай тусдаа гарах гээд гэр авчихсан байсан боловч цуг амьдраагүй. Тэдний гэрт байхад Амарсайхан, Оргодол нар нь ирээд хүүгээ бид хоёрт өргүүлчих, охиндоо дасгая, гэхээр нь би Хэрлэн ахад хэлэх үү гэхэд Амарсайхан, Оргодол нар нь битгий хэл гээд байсан. Хүүгээ өргүүлэх ажлаар аймгийн төв рүү Амарсайхан, Оргодол нартай хэд хэдэн удаа аймаг орсон. Энэ талаар би ах дүү нартаа хэлээгүй. Аймгийн төв рүү яваад ирэхдээ хааяа архи уучихдаг, тэгээд Оюунчимэгтэй маргалдаж тэрнээсээ болоод тэднийхээс явж аймгийн төв дээр байх ах Хэрлэнжаргалынд ирсэн. Тэрнээс хойш Төмрөө гэх хүнтэй танилцаж Баяндэлгэр сум руу айлын мал харахаар явж одоо болтол тэндээ амьдарч байна. Би 2020 оны 05 дугаар сард Оюунчимэгийн гэрт байхад Амарсайханы ойролцоо байх Тулга гэх хүний ах /нэрийг нь санахгүй/ танай хүү Амарсайхан, Оргодол хоёр зодож балбаад байна, хүүгээ татаж авахыг бодоо, хэцүү байх шиг байна гэж хэл дуулгасан. Энэ талаар би Шинэтуяа гэх хүнд гомдол гаргасан. Шинэтуяа нь чи хүүгээ ер нь өөрөө аваа, энэ талаар би бичиг баримтыг хөөцөлдөнө гэж хэлсэн. Тэрнээс хойш би хэд хоног архи уугаад Шинэтуяатай холбоо бариагүй, хэдэн сарын дараа би Шинэтуяа гэх хүнтэй очиж уулзахад хүүг чинь Амарсайханд өгчихсөн, та хэдэн сар таг болчих юм гэсэн. Тэрний дараа хэдэн сард гэдгийн санахгүй байна би Амарсайханы гэрт очиход Буяндоржийн нүүр ам, гар хуруу нь хөхөрчихсөн байхаар нь Буяндоржоос юу болсон талаар асуухад Оргодол эгч ямааны эвэрт цохисон гэхээр нь би уурлаж яахаараа ямааны эвэрт цохиод ийм болдог юм гээд муудсан. Дараа нь хүүгээсээ юу болсон талаар асуухад Оргодол эгч цохисон гэсэн. Тэрнээс хойш бол би тэдний гэр рүү очоогүй. 2021 оны 11 дүгээр сард намайг Баяндэлгэрт байхад ах Хэрлэнжаргал над руу залгаад хүү чинь Амарсайхан, Оргодол нарт зодуулаад энд ирчихсэн байна, ирж хүүгээ хөөцөлдөж ав гэхээр нь Сүхбаатар аймагт ирчхээд байна. Одоо Буяндорж нь ааш зангийн хувьд уур уцаартай, хааяа толгой нь өвддөг, багшийнхаа өөдөөс маргах гээд байдаг болчхоод байна. Буяндорж нь Амарсайхан, Оргодол хоёртой байхад хэцүү байдаг, байнга зоддог, энэ хавар ямааны самны ишээр цохиж гэмтээсэн гэсэн. Ер нь бол бие хаа нь маш их сорвитой, илтэд зоддог нь мэдэгдэж байсан. Пийшингийн хажууд сандал өргүүлж байгаад сүүлдээ даахаа болиод пийшинд гэдсээ түлсэн, байнга хонинд явдаг, маш их өлсдөг, заримдаа хоолгүй хонодог, өглөө 5 цагт босгож галаа түлдэг, орой аргал түлээг нь дүүргэдэг, хааяа шөнө орой гэрээсээ хөөгөөд гаргачихаар нь ойролцоох айлын өвөө эмээ дээрээ очиж хонодог, 10 хонь алга болсон тэрийгээ төл гэж загнадаг, чихийг нь Амарсайхан татаад сэтэлчихсэн, ээж шигээ чи архичин болно, эгч чинь янхан болно гэх мэтээр доромжилдог талаар надад Буяндорж нь хэлсэн. Би цаашид хүүгээ өөр дээрээ шилжүүлж авна, тэр хүмүүстэй хүүгээ дахиж уулзуулахгүй гэж бодож байгаа. Хүүхдийнхээ мөнгийг Оргодол эгч рүү шилжүүлсэн. Хүүхдийн мөнгө буухаар манай хүүхдэд юу ч авч өгдөггүй, өөрийнхөө хүүхдэд л хувцас хунар боов чихэр авч өгдөг, Буяндоржид чиний мөнгийг би авдаггүй, танай ээж өөрөө авдаг гэж хэлсэн байгаа юм. Би дотроо Амарсайхан, Оргодол хоёрыг манай хүүг сайн хүн болгох байх гэж бодоод л өргүүлчихсэн. Манай хүүхдээр Амарсайхан нь морь унуулдаг, түрүүлж ирэхгүй болохоор манай хүүг өшиглөөд унагаачихдаг гэж Буяндорж нь ярьсан. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1х, хх-57-59/,

              

 Гэрч : “... Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт нийгмийн бодлогын мэргэжилтнээр 16 дахь жилдээ ажиллаж байна. Энэ ажлынхаа хажуугаар Баруун-Урт сумын хамтарсан багийн нарийн бичгээр 2019 онд томилогдсон. Анх 2019 онд Буяндоржийг ээж Оргодол нь авчирч сургуульд орж байсан. Тэр үед Буяндорж нь 7 настай байсан бөгөөд яагаад 7 настай байхад нь сургуульд оруулж байгаа талаар ээжээс нь асуухад Оргодол эгч манайх  Буяндоржийг өргөж авсан, тэгээд одоо сургуульд оруулах гээд явж байна. Өмнө нь Дорноговь аймаг байсан гэсэн. Тэгээд сургуульд орсны дараа Буяндоржийг нийгмийн ажилтан Шинэбаяр нь хичээлдээ ирэхгүй, завсардаад байна гэж мэдээлж байсан. Энэ талаар багийн даргад нь хэлж багийн дарга /Д.Гантөмөр/ нийгмийн ажилтан хоёр нь тэдний гэрээр очиж байсан бөгөөд Амарсайхан, Оргодол нар нь хүүхдээ зөөхөд хэцүү байна гээд Халзан сум руу шилжүүлсэн. 2020 оны 05 дугаар сард Буяндоржийн ээж Отгонжаргал нь согтуу 2-3 удаа, эрүүл мөн 2-3 удаа ирээд би хүүхдээ айлд өргүүлсэн, Амарсайхан Оргодол нар нь манай хүүхдийн зодоод байна, хүүхдээ эргүүлж авмаар байна гэж ярьдаг байсан. Отгонжаргал нь Буяндоржоос гадна нэг охинтой. Тэр охин нь ээжтэйгээ 2021 оны зун ирээд эгчээ манайх дүүгээ буцаагаад авч болдоггүй юм уу, манай дүүг зодсон байна гэсэн. Би тухайн үед энэ талаар мэдээлэлгүй байж байгаад хууль дүрэм судалж үзэхэд өргөж авсан аав ээж нь хүүхдийг айлгасан, сүрдүүлсэн зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд буцаагаад өгч болдог гэж хуулийн зүйл заалт харсан. Надтай уулзахаасаа өмнө багийн дарга Гантөмөртэй уулзаж Гантөмөр над руу явуулсан гэж ойлгоод байгаа. Буяндоржийг аав ээж нь зодож цохисон байж болзошгүй талаар хамтарсан багаараа хуралдаж төлөвлөгөө гаргаж ажилласан ба Амарсайхан дээр зөрчлийн хэрэг нээгдээд 100.000 төгрөгөөр торгуулсан шиг санаад байна. Тэр үед Буяндорж нь Гэр бүл хөгжлийн газрын хүүхдийн төлөөх хэлтэс дээрх хамгаалах байранд байлгаж байсан. Зөрчлийн хэргээрээ Амарсайхан нь торгуулаад дахиж хүүхдээ зодохгүй гээд буцаагаад хүүхдээ 2020 оны зун аваад явсан санаж байна. Хүүхдээ бол гэр бүл хөгжлийн газрын хамгаалах байрнаас аваад явсан. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын дунд үед 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Шинэбаяр над руу утсаар яриад Буяндорж нь хичээлдээ ирэхгүй байна, ээж аав рүү нь ярихад сургуульд явж байгаа гэх юм, программаар үзэхээр сургуульд бүртгэлтэй харагдахгүй байна, аав ээж нь худлаа хэлээд байх шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд багийн даргатай нь утсаар ярихад хөдөө гэртээ байна гэсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нийгмийн ажилтан Шинэбаяр, багийн дарга Мөнгөнбаяр, хэсгийн байцаагч Пүрэвдорж нарын хамт Амарсайханы гэр рүү очиход тэднийд Оргодол, Буяндорж, охин нь /нэрийг нь мэдэхгүй/, малчин гэх нэг залуу байсан. Би гэр рүү нь ороод Оргодолд хүүхдээ яагаад сургуульд явуулахгүй, сургуулиас завсарлуулж байгаа юм бэ? гэхэд Оргодол эгч наадах чинь сурах дургүй, багш нь хүүхэдтэй тулж харьцдаггүй гэж ярьж байсан. Тэгэхээр нь энэ асуудлыг бид нар шийднэ, хүүхдээ зөөхөд хэцүү байгаа бол сургуулийн байранд суулгаж өгье, энэ удаа бид нарыг хүүхдийг чинь аваад явъя гэж хэлээд Буяндоржийг аваад аймагт авчраад хамгаалах байранд байрлуулсан. Тэр үед Оргодол эгч хүүхдээ өгч явуулахгүй гэж байгаад сүүлдээ өгөөд явуулсан. Мөн сүүлд нь Амарсайхан ах ирээд Амарсайхан ахад ч бас хүүхдийн авч явах талаар хэлсэн. Амарсайхан Буяндоржийг сурах дургүй болохоор нь сургуулиас гаргасан гэдэг. Хамтарсан баг хуралдаж аюулгүйн зэргийн үнэлгээ болон бусад хуульд заасан шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Буяндоржийг эмчид үзүүлэхэд биедээ олон тооны шарх сорвитой, чих нь сэтэрсэн гэмтэл байсан. Би энэ гэмтлүүдийн талаар Буяндоржоос асуухад надад юм ярихгүй байсан. Харин цагдаад энэ талаараа хэлсэн гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний Амарсайханы гэр рүү орохоос өмнө хажуу айлын Лхагваа гэх айл руу ороход Лхагваа гэх хүний эхнэр гэх эгч Буяндоржийг Амарсайхан, Оргодол хоёр зоддог юм шиг байгаа юм, хааяа манайхаар ирж ааруул ээзгий идчихээд явдаг гэж ярьж байсан. Амарсайханы гэр рүү ороход Буяндорж нь хирэндээ баригдсан, юм асуухаар доошоо харж асуултад хариулахгүй, айдастай байгаа юм шиг санагдсан. Сэтэрсэн чихнийхээ талаар өвөл хөлдөөсөн, тэр чихнээс нь аав нь татчихсан гэж надад сүүлд хэлсэн. Над руу Амарсайхан, Оргодол хоёр маш олон удаа залгасан. Би нэг удаа ярихад намайг учир зүггүй загнаад байхаар нь та утасны цаанаас намайг загнах шаардлага байхгүй, хамтарсан баг гэж байдаг, та маргааш хүрээд ир гэж утсаа тасалсан. Маргааш нь багийн дарга Мөнгөнбаяр, дарга Жавхаатөгс нарын хамт бид нар уулзсан. Тэр үеэр Амарсайхан, Оргодол нар нь бид нарыг загнаад тайлбар хэлэх боломж олгоогүй, загнаж байгаад гарсан...” гэх мэдүүлэг /1х, хх-ийн 66-67 х/,

 

 Гэрч : “... Би Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргаар 2021 оны 05 дугаар сард томилогдсон. Би Буяндорж, Амарсайхан, Оргодол нарыг 2016 оноос хойш мэднэ. Учир нь би өөрөө өмнө нь багийн хэсгийн ахлагчаар ажилдаг байсан. Хөдөө ажлаар гэрээр нь орох үед зан төлөвийн хувьд хэвийн л хүмүүс санагддаг. Анх нь бол 2021 оны 10 дугаар сард 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Шинэбаяр нь над руу залгаад Буяндоржийг хичээлдээ ирэхгүй байна, ер нь хэдүүлээ нэг очъё гэж ярьж байсан. Мөн Шинэбаяр нь Буяндоржийг өөр аймаг руу шилжүүлнэ гээд бичиг баримтыг аваад явсан. Тэгсэн хаана сурч байгаа нь системээс харагдахгүй байна, хүүхдээ завсарлуулах гэж байгаа юм шиг байна гэж ярьж байсан. Би 2021 оны 09 дүгээр сард Амарсайханыд ажлаар очих үед Буяндорж нь гэртээ байсан, тэгээд Амарсайхан, Оргодол хоёрт хүүхдээ яагаад сургуульд нь явуулахгүй байгаа юм гэхэд аймаг дээр харах хүн байхгүй, байнга машинтай зөөдөг, удахгүй нэг аймаг уу /аймгийн санахгүй байна/ явуулж сургана гэж ярьж байсан. Тэгсэн 2021 оны 11 дүгээр сарын эхээр очиж авахын өмнөх өдөр байх хөдөөгөөс нэг эрэгтэй хүн яриад “би Амарсайханыд ирсэн юм, хүүхдийнх нь асуудал хүнд байна” гэхээр нь бид нар тун удахгүй очно гээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хамтарсан багийн гишүүд болох Шинэтуяа, нийгмийн ажилтан Шинэбаяр, хэсгийн байцаагч Пүрэвдорж нарын хамт Амарсайханых руу очсон. Амарсайханых руу орохоосоо өмнө саахалт айл болох Лхагваа ахынх руу ороход Лхагваа ах “ер нь наад хүүхдийг чинь зодож цохидог юм байна лээ, та нар Буяндоржийг авч явсан нь зөв шүү гэж хэлсэн” тэгсэн гаднаас Амарсайханы малчин гэх залуу орж ирээд би тантай өчигдөр ярьсан хүн байна, би энэ айлд ирээд 7 хонож байна намайг ирснээс хойш энэ хүүхдэд хоол унд өгөхгүй, зодож цохиж байна гээд бичлэг үзүүлсэн. Тэр бичлэгийг бид нар үзээд ямар ч байсан хүүхдийг авч явах нь зөв юм байна гэж бодсон. Ер нь бол манай хамтарсан баг анх нь Буяндоржийг хичээлд нь суулгах зорилгоор л очсон. Тэгээд тэр бичлэгийг үзээд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, авч явахгүй бол болохгүй юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1х, хх-ийн 70-71 х/, 

 

 Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 520 дугаартай: “... А.Буяндоржийн биед зулайн хуйханд шарх, зүүн чихний сэтэрсэн шарх, баруун хацар, хүзүү, хэвлийд, 2 дал, зүүн шуу, өгзөг, 2 гуянд олон тооны сорви, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэвлий сорви нь өндөр хэмийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Зулайн хуйханд шарх, зүүн чихний сэтэрсэн шарх, хэвлий сорви гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шуунд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1х, хх-ийн 105-106 х/,

 

16. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн: “... Буяндорж гэх хүүхдэд үзлэг хийхэд хэвлийд хүйсний дор 47*2.3 см арьс хучигдаж үрчийсэн цайвар өнгийн сорвитой байсан. Тус сорви нь түлэгдэлтийн сорви. Түлэгдэлтийн сорви нь хумигдаж үүснэ. 3 см ирмэг тал тус хязгаартай байна. Тийм болохоор тус шарх нь түлэгдэлтийн буюу өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн шарх. Яр шархны сорви ихэвчлэн цэгцэлсэн үүсэх боломжтой ба арьс хумигдаж эдгэхгүй. Зулайн хуйхан дахь шарх шинэвтэр үүсээд эдгэж буй шарх байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-ийн 100 х/

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 05-07 х/

 

Эд  мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 9-10 х/

 

3. Насанд хүрээгүй хохирогч А.Буяндоржийн төрсний бүртгэлийн хуулбар /1х, хх-179/,

4. Овог, эцэг, эхийн нэр өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа /1х, хх-180/,

5. Үрчилсний бүртгэлийн лавлагаа /1х, хх-181/,

 

*******, ******* нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 183-184 х/

 

Шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 189, 203 х/

 

Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 х/

 

Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын хамтарсан багийн Насанд хүрээгүй хохирогч О.Буяндоржийн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнтэй холбогдуулан нээсэн хувийн хэрэг /хх-ийн 230-250, 2-р хавтас  1-166 х/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 7/50 дугаартай албан тоот

 

Иргэн Д.Хөнхөрийн иргэний үнэмлэхийн хуулбар

 

А.Амарзаяагийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг дарга тодорхойлолт  зэрэг болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд, 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг аймгийн төвөөс баруун урагш 15 км зайд орших “*******” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өргөмөл хүү, бага насны хүүхэд ******* бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зүүн чихний сэтэрсэн шарх, баруун хацар, хүзүү, хэвлийд, 2 дал, зүүн шуу, өгзөг, 2 гуянд олон тооны сорви, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн 2019 оноос хойш, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд, 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “*******” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өргөмөл хүү, бага насны хүүхэд ******* шалтгаангүйгээр хүйтэнд гэрээсээ нимгэн хувцастай нь хөөж гаргах, хоол унд өгөхгүй байх, байнга харааж зүхэх, морины хусуураар гар луу нь цохих, байнга зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан  үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч А.Буяндоржийн “ ... Тэр айл намайг өргөж авсан. Нүүр маань аймар хөхрөлттэй байсан, ээж маань архи ууж ирээд зодоод, тэгээд би ийшээ ирсэн, ноосныхоо мөнгөөр торгуулсан, тэрнээс болоод надад муу болсон, тэгээд зодоод байдаг, чихэр боов ааруул хэлэхгүй авахаар зодоод байдаг, тэрнээс болоод 2, 3 хоног хоол идээгүй. Баруун хойт талын эмээ өвөөгөөсөө хэлэхгүй ааруул авсан, хааяа намайг нимгэн хувцастай гэрээсээ гаргасан, тэгээд тэр эмээ өвөө рүү яваад, тийшээ очиж хоолоо ид гэдэг, нэг удаа аав хоолой боосон, аав сураар гуя руу гуядсан, аав намайг ногоон сандал дээр зогсоогоод миний хурууг гэрийн унинд уяж сандлаа шууд татчихсан, аймар шүү дээ улайгаад, /миний энэ хуруу мэдээгүй болсон гэж чигчий хуруугаа заав/, анх намайг сураар гар руу гуяддаг байсан, сүүлдээ хусуураар гар руу цохидог болсон, аав өөрөө багадаа ахдаа зодуулаад өссөн гэж надад ярьсан, сүүлдээ гар маань хөхрөөд арилсан, нүд бас хөхөрсөн, төмс тавиад арилгасан, өргөж авсан ээж хөдөө айлаас согтуу ирээд аргал түүгээгүй байна гээд гар хөлөөрөө цохисон, униар цохисон /би уул нь аргал түүчихсэн байсан, тэгсэн түүгээгүй байна гээд зодсон/, төрсөн ээж маань ирээд нүүрээ яачихсан юм гэхээр нь нуугаад пүнз нь дээр ойччихсон гэж хэлсэн боловч ээж маань пүнзнээс ойчоод ийм болох уу гээд итгэхгүй байсан, дандаа хусуураар зоддог, би тэр хүмүүсээс айгаад зүрх маань дотроо өвдөөд байна, би тийшээ явмааргүй байна... Зөндөө хоноогүй байх үед цэргүүд яваагүй байхад ах хувцсаа бэлдэж байх үед аав ээж хоёр хэрэлдээд намайг гар гээд би шөнө нимгэн хувцастай өвөөгийнх рүү очсон, өвөө миний хүү яаж байгаа юм гэж асуухаар нь аав ээж хөөгөөд гаргачихлаа гэхэд энд унт гээд унтуулсан... 7 настай байхад аав ээж хоёр дүүг аваад аймаг руу мотор янзлуулахаар явсан, би гэртээ ганцаараа хонио хараад үлдсэн, гадаа тогтохоор нь хонио гаргаад бэлчээсэн, тэгсэн тэр өдөр тэнгэр муухайрсан, маргааш нь аав ээж хоёр хонио тоолоод 20 хонь байхгүй байна хонио олж ир гээд намайг гаргасан, би гэр рүүгээ орох гээд орж чадаагүй, замын машин ачаад явсан, хүн авсан гээд худлаа хэлээд гэр рүүгээ ормоор байсан, маш их даарсан, 20 хонио надаас нэхээд байдаг... Би өвөл морь унаж байгаад чихээ хөлдөөчихсөн. Зун аав ууртай босож ирээд тэр хөлдсөн чихнээс маань гараараа татсан. Ямаа самнах үеэр ямааны самны ишээр миний толгой руу цохиж гэмтээсэн. Одоо тэр сорви нь миний толгойн дээр байдаг. Аав утасныхаа камерыг асаагаад гэрлээ асаалттай орхиод өглөө болтол сандал өргүүлж зогсоодог. Би өглөө болохыг маш их хүлээдэг... Тэгээд ээж пийшингийн хажууд сандал өргүүлж ойрхон зогсоосон, тэр үед аймар их гал түлээд миний гэдэс түлэгдчихсэн. Заримдаа сандлан дотроо алх дөш хийгээд өргүүлээд байдаг. Би гэртээ аяга таваг угаана, хогоо шүүрдэнэ, шалаа угаана, нүүрс хагална, хөрзөн хагална, тоос арчина, өглөө намайг 5 цаг гэж босгож гал түл гэдэг, аргалын саваа орой болгон дүүргэдэг, заримдаа аргалын сав дүүргэх аргал байхгүй болохоор аав ээж хоёр уурлаж намайг загнаж зоддог...” гэх, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “....Тус мэдээллийн хувьд А.Буяндорж нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хүүхэд хамгааллын багаар авч хэлэлцсэн, өөрийнх нь төрсөн ээж хүүхдээ харж чадахгүй өөрийн хамаатны хүнд өргүүлсэн, тэр өргөж авсан аав ээж хоёр нь Буяндоржийг зодсон талаар надад мэдээлэл өгч байсан. Аймгийн хамтарсан багаас тус айлд очиж аюулгүйн зэргийн үнэлгээ хийсэн... Дараа нь Буяндоржийг хичээлд ирэх үед чих нь хөлдөөд эдгэчихсэн байсан. Энэ талаар Буяндоржоос асуухад малгайгүй аав хааш билээ явж байгаад хөлдөөчихсөн гэсэн. Тэр үед хөлдсөн чихнийх хажуу талд жоохон шалбархай байхыг нь анзаарсан... 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Мөнгөнбаяр, Шинэтуяа, цагдаагийн ажилтан Пүрэвдорж нарын хамт Буяндоржийн саахалт айлынд очсон. Тэр айлд өвгөн хөгшин хоёр, дараа нь Нямсүрэн гээд Амарсайханы малчин орж ирсэн. Тэр хүмүүс Буяндоржийг ямар хүнд хэцүү байдалд байдаг талаар хэлсэн бөгөөд тэр хүмүүс энэ хүүхдэд яаж туслах аргаа олохгүй байна, бид нар маш их айдас түгшүүртэй байна гэж ярьсан. Тэгээд Буяндоржийн гэр рүү ороход ээж нь болох Оргодол, ах нь дүү нар нь байсан. Сүүлд нь Амарсайхан нь орж ирсэн. Бид нар Буяндоржийг хичээлийнх нь хоцрогдлыг арилгана гэх шалтгаанаар Буяндоржийг гэрээс нь авч хамгаалах байранд хүргүүлсэн. Буяндорж нь байнга шахуу аав ээждээ зодуулдаг, буруу зүйл хийвэл зодож загнадаг, уурлаж загнахаар хоол өгдөггүй /3-4 хоног хоолгүй байсан/, бүр сүүлдээ өлсөөд гадаа байгаа усыг уусан гээд маш их зүйл ярьж байгаа...” гэх, гэрч :  “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баруун-Урт сумын хамтарсан багаас Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн Оргодол, Амарсайхан нар нь өөрийн өргөмөл хүү Буяндоржийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байж болзошгүй гэх мэдээллээр Баруун-Урт сумын 8 дугаар багийн дарга Мөнгөнбаяр, тамгын газрын ажилтан Шинэтуяа, өөр бусад албаны хүмүүсийн хамтаар Амарсайхан гэх айлынх руу очсон. Амарсайханых руу очихын өмнө саахалт айл Лхагвасүрэн гэх айл руу орж уулзахад Лхагвасүрэн нь Амарсайхан, Оргодол нар нь өргөмөл хүүгээ арай дэндүү зодох юм гэж ярьж байсан. Амарсайханы малчин Нямсүрэн гэх залуу орж ирээд Мөнгөнбаяр бид хоёрт 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдөр хийсэн бичлэг гээд нэг бичлэг үзүүлсэн... гэх, гэрч : “...Намайг ирснээс хойш Буяндорж гэх хүүхдийг Амарсайхан, Оргодол нар нь арай л дэндүү зодож, нүдэж дарамтлаад байсан. Толгой түрүүгүй өшиглөж, шилэн хүзүү рүү нь цохиод, хоол унд ч өгөхгүй 2, 3 хонуулчихдаг. Надаас идэх юм байна уу ахаа гэхээр нь хоол өгөх гэхээр намайг Амарсайхан, Оргодол нар нь намайг өмөөрлөө гэж загнаад пизда, наахуугаар нь дуудаад байсан. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой 09 цагийн үед зүгээр байсан чинь гар чи гээд Буяндоржийг гэрээс гаргачихсан. Тэгээд 1-2 цагийн дараа яанаа гэж бодож байтал уйлаад ороод ирсэн. Ер нь байнга зодож цохидог, пизда наахуу гэж хараадаг. Сүүлдээ миний элэг эмтрээд энэ байдлаараа энэ хүүхэд удаан тэсэхгүй гэж бодоод 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдрүүдэд тэсэхгүй болоод би бичлэг хийсэн. Тэр бичлэгээ цагдаад өгчихсөн байгаа. Саяхан 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд морины хусуураар гарыг нь дэлгэж байгаад цохиж зодоод гарынх нь аль хурууг нь санахгүй байна хугалчихсан байсан. Тэр хусуураар их зоддог...” гэх, Гэрч : “...2021 оны 10 дугаар сарын 27, 28-ны үед гэж санаж байна их хүйтэн, салхитай шөнө 01 цагийн орчимд Амарсайхан, Оргодол нарын өргөмөл хүү Буяндорж нь манай гэр рүү дан цамц, дан нимгэн өмдтэй, углааштай гүйж ирсэн. Тухайн үед би гэртээ эхнэр Сумъяа, манай хүргэн Ганхүү нарын хамт байсан юм. Тэгээд Буяндоржоос юу болсон бэ гэж асуухад Амарсайхан, Оргодол нар аймгийн төвөөс 23 цагийн үед хүрч ирээд намайг гэрээс гараад зогс гээд хөөгөөд гаргачихсан. Эд нар надад хоол ч өгөхгүй юм. Би аймгийн төв рүү явлаа гээд даарчихсан орж ирсэн... гэх,  Гэрч : “...Тэгээд би юу болсон талаар асуухад “Аав, ээж 2 намайг хөөгөөд гаргасан” гэж хэлж байсан. Амарсайхан, Оргодол нар нь уг өргөмөл хүү болох Буяндоржийг арай л дэндүү зодож дарамталдаг... гэх, гэрч : “...1 удаа аав ээж нь ирж аваагүй тэр үед багш нарын өрөөнд байхад аав ээж намайг зодсон гар болон гэдэснийхээ сорвыг үзүүлж байсан. 2021 оны хавар байх А.Буяндоржийн толгойных нь дээд талд бондойгоод хөхөрч хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад гүйж яваад ойчсон гэж ярьсан. Ер нь А.Буяндоржийн хувьд аав ээжийг зоддог талаар барагтай хэлдэггүй, тэр хүмүүсээс айгаад нуугаад байдаг хүүхэд...гэх, гэрч : “...Би 2020 оны 05 дугаар сард Оюунчимэгийн гэрт байхад Амарсайханы ойролцоо байх Тулга гэх хүний ах /нэрийг нь санахгүй/ танай хүү Амарсайхан, Оргодол хоёр зодож балбаад байна, хүүгээ татаж авахыг бодоо, хэцүү байх шиг байна гэж хэл дуулгасан. Буяндорж нь Амарсайхан, Оргодол хоёртой байхад хэцүү байдаг, байнга зоддог, энэ хавар ямааны самны ишээр цохиж гэмтээсэн гэсэн. Ер нь бол бие хаа нь маш их сорвитой, илтэд зоддог нь мэдэгдэж байсан. Пийшингийн хажууд сандал өргүүлж байгаад сүүлдээ даахаа болиод пийшинд гэдсээ түлсэн, байнга хонинд явдаг, маш их өлсдөг, заримдаа хоолгүй хонодог, өглөө 5 цагт босгож галаа түлдэг, орой аргал түлээг нь дүүргэдэг, хааяа шөнө орой гэрээсээ хөөгөөд гаргачихаар нь ойролцоох айлын өвөө эмээ дээрээ очиж хонодог, 10 хонь алга болсон тэрийгээ төл гэж загнадаг, чихийг нь Амарсайхан татаад сэтэлчихсэн, ээж шигээ чи архичин болно, эгч чинь янхан болно гэх мэтээр доромжилдог талаар надад Буяндорж нь хэлсэн. Гэрч : “.... Би гэр рүү нь ороод Оргодолд хүүхдээ яагаад сургуульд явуулахгүй, сургуулиас завсарлуулж байгаа юм бэ? гэхэд Оргодол эгч наадах чинь сурах дургүй, багш нь хүүхэдтэй тулж харьцдаггүй гэж ярьж байсан. Буяндоржийг эмчид үзүүлэхэд биедээ олон тооны шарх сорвитой, чих нь сэтэрсэн гэмтэл байсан. Цагдаад энэ талаараа хэлсэн гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Амарсайханы гэр рүү орохоос өмнө хажуу айлын Лхагваа гэх айл руу ороход Лхагваа гэх хүний эхнэр  Буяндоржийг Амарсайхан, Оргодол хоёр зоддог юм шиг байгаа юм, хааяа манайхаар ирж ааруул ээзгий идчихээд явдаг гэж ярьж байсан... гэх, гэрч : “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хамтарсан багийн гишүүд болох Шинэтуяа, нийгмийн ажилтан Шинэбаяр, хэсгийн байцаагч Пүрэвдорж нарын хамт Амарсайханых руу очсон. Амарсайханых руу орохоосоо өмнө саахалт айл болох Лхагваа ахынх руу ороход Лхагваа ах “ер нь наад хүүхдийг чинь зодож цохидог юм байна лээ, та нар Буяндоржийг авч явсан нь зөв шүү гэж хэлсэн” тэгсэн гаднаас Амарсайханы малчин гэх залуу орж ирээд би тантай өчигдөр ярьсан хүн байна, би энэ айлд ирээд 7 хонож байна намайг ирснээс хойш энэ хүүхдэд хоол унд өгөхгүй, зодож цохиж байна гээд бичлэг үзүүлсэн. Тэр бичлэгийг бид нар үзээд ямар ч байсан хүүхдийг авч явах нь зөв юм байна гэж бодсон...” гэх, шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн: “... Буяндорж гэх хүүхдэд үзлэг хийхэд хэвлийд хүйсний дор 47*2.3 см арьс хучигдаж үрчийсэн цайвар өнгийн сорвитой байсан. Тус сорви нь түлэгдэлтийн сорви. Түлэгдэлтийн сорви нь хумигдаж үүснэ. 3 см ирмэг тал тус хязгаартай байна. Тийм болохоор тус шарх нь түлэгдэлтийн буюу өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн шарх. Яр шархны сорви ихэвчлэн цэгцэлсэн үүсэх боломжтой ба арьс хумигдаж эдгэхгүй. Зулайн хуйхан дахь шарх шинэвтэр үүсээд эдгэж буй шарх байсан  мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 520 дугаартай: “... А.Буяндоржийн биед зулайн хуйханд шарх, зүүн чихний сэтэрсэн шарх, баруун хацар, хүзүү, хэвлийд, 2 дал, зүүн шуу, өгзөг, 2 гуянд олон тооны сорви, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэвлий сорви нь өндөр хэмийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Зулайн хуйханд шарх, зүүн чихний сэтэрсэн шарх, хэвлий сорви гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шуунд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй  гэх дүгнэлт,  Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-5-7/, насанд хүрээгүй хохирогч А.Буяндоржийн төрсний бүртгэлийн хуулбар /1х, хх-179/, Овог, эцэг, эхийн нэр өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа /1х, хх-180/,  Үрчилсний бүртгэлийн лавлагаа /1х, хх-181/ зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2,  11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Буяндоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч Д.Энхнаран нар хүүхэд үрчлэгдэн очсоноос хойших хугацааны төрөөс олгож буй хүүхдийн тэтгэмжийн мөнгийг нэхэмжилж байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нар бүлэглэж 3-4 жилийн хугацаанд хүүхдийг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна  гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхнаран: Насанд хүрээгүй хохирогчийг зодож байгаа нь бичлэгээр нотлогдсон. Тус бичлэгт шүүгдэгч З.Оргодол нь би үхэхээсээ өмнө чамд хор өгөөд, дараа нь би өөрөө үхнэ гэж хэлж байна. Яаж эх хүний амнаас ийм үг гаргаж чадаж байна вэ. Нөхөртөө “наад чинь өвдөхгүй байна, ирмэгтээ талаар цохь” гэж яагаад эх хүн байж нэг удаа дуугүй байж болдоггүй юм бэ. Жаахан хүүхдийг яагаад хэрцгийгээр зодож байгаа юм бэ. Энэ бичлэгийг хийсэн гэрчид баярлаж байна. Энэ гэмт хэрэг илрэхгүй далд хэлбэрээр үйлдэгдсэн бол насанд хүрээгүй хохирогч амь насаа алдах байсан гэдгийг үгүйсгэхгүй. Маш их гомдолтой байна. Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн: Бичлэгт шүүгдэгч З.Оргодлын хувьд наад чинь өвдөхгүй байна, чамайг зодохгүй бол би алаад өгье гээд хэлж байгаа дүр зураг харагдаж байна. Шүүгдэгч нар бичлэгийг үзсэн байх. Хүйтний улиралд нимгэн хувцастай гэрээсээ хөөж гаргасан байна. Хохирогч хөнгөн нимгэн хувцастай гэрээсээ айл руу гүйж очсон байна. Унинаас дүүжилж хөл рүү нь өшиглөсөн байх магадлал харагдаж байна. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт “Униар цохидог. Өглөө эрт босгож гал түүлдэг” гэсэн үнэн байх магадлалтай байна.

Ер нь хохирогч хүүхдээр малаа харуулах, хүнд хүчир ажлаа хийлгэх гэж өргөж авсан гэж ажиглагдаж байна. Пийшингийн хажууд сандал өргүүлж зогсоосны улмаас гэдэс нь түлэгдсэн гэдгийг хохирогч мэдүүлсэн. Үүнийг шүүгдэгч З. Оргодол шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ сандал өргүүлсэн үнэн, пийшингийн хажууд ойрхон байсан учраас гэдэс нь шарагдсан байж магадгүй гэж ярьсан. Өвөрхангай аймаг руу шилжүүлнэ гэж худлаа хэлж сургуулиас нь хувийн хэргийг авч сургууль завсардуулсан. Хоолойг нь боодог, сураар гуя руу ороодог гэх байдал зэргийг насанд хүрээгүй хохирогч худлаа хэлээгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогчийг өөрийнхөө хүүхдээс ялгаж харьцдаг. 2-3 хоног хоолгүй байлгадаг болохоор хүүхэд өлсөнө цангана. Айлын гадаа байсан ааруулаас өлсөндөө авна. Тэгээд хулгай хийлээ гээд загнаж, зоддог. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь тодорхой байна. Хоёрдугаарт бие биеэ дэмжиж, байнга дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тодорхой харагдаж байгаа тул шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг: Улсын яллагчийн зүгээс зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд шүүгдэгч нарын зүгээс маргаан байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хүүхдийн мөнгө нэхэмжилж байна. Уг мөнгийг нэхэмжлэхдээ үрчлэгдсэнээс цагаас эхлэн өнөөдрийг хүртэл гэж хугацааг зааж байна. Өнөөдрийн байдлаар хохиролтой холбоотой нотлох баримт ирээгүй. Хэдэн төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учраас жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд тусгахаар шийдвэрлэж өгнө үү. Шүүхээс хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр 5 дахь хэсгийн 5.4 дэх хэсэгт зааснаар хохирол гаргуулахаар тогтоовол шүүгдэгч нараас төлөхөд татгалзах зүйл байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Насанд хүрээгүй хохирогч А.Буяндоржийн эрүүл мэндэд учирсан “зулайн хуйханд шарх, зүүн чихний сэтэрсэн шарх, баруун хацар, хүзүү, хэвлийд, 2 дал, зүүн шуу, өгзөг, 2 гуянд олон тооны сорви, зүүн шуунд цус хуралт.”  бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******, ******* нарын  бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж түүнийг гараараа цохих, өшиглөх, морины хусуураар цохих  зэрэг үед үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч  *******, *******  нар нь насанд хүрээгүй хохирогч А.Буяндоржийн эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтай хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг. ...”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч  *******, ******* нар нь бүлэглэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай үрчилж авсан бага насны хүүхэд ******* Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “*******” гэх газарт 2019 оноос хойш, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд, 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдрүүдэд биед нь халдаж зодон, шалтгаангүйгээр хүйтэнд гэрээсээ нимгэн хувцастай нь хөөж гаргах, хоол унд өгөхгүй байх, байнга харааж зүхэх, морины хусуураар гар луу нь цохих, байнга зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан  нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн байнга гэх шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн эрх зүйн онол практикт тодорхой үйлдэл эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд  гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ.

 

Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, мөн 4 дэх хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу бага насны хүүхдийг зодсон” гэж, мөн Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх гэмт хэргийг шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж үйлдсэн гэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргүүдийн шинжийг тус тусдаа хангасан байна гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд, 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өргөмөл хүү, бага насны хүүхэд ******* бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан,  мөн 2019 оноос хойш, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд, 2021 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.

          Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй харгис, хэрцгий харьцсан, тарчлаасан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон ба шүүгдэгч нарын хувьд санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж “энэ хэргийг бүлэглэн үйлдсэн”  болох нь “гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл”, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 минут 27 секундийн, 0:54 секундийн бичлэг, гэрч мэдүүлэг, шинжээчийн 520 дугаартай дүгнэлт, шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг  зэргээр тогтоогдож байна.          

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг үйлдсэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад эдлүүлэх саналыг гаргаж байна.

Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан ялыг 4 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 2 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналыг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн: Шүүгдэгч *******д оногдуулсан ял тохирч байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.Оргодлын хувьд бага насны хүүхэдтэй, хадам ээж нь өндөр настай гэх байдлаар зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ял оногдуулж, уг ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна. Хүмүүжлийн чанартай арга хэмжээ авах саналтай байна. Бусдад хэсэгт улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч *******, ******* нар нэг гэр бүлийн хүмүүс. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын хувийн байдлын талаар ярьсан. Шүүгдэгч нарын хувьд хөдөө мал маллаж амьдардаг. Шүүгдэгч ******* нь бага насны хүүхэдтэй, өндөр настай ээжийгээ асран хамгаалдаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэргийн зүйлчлэлийн хувьд адилхан зүйлчлэлтэй. Мөн хувийн байдлын хувьд ч гэсэн адилхан.

Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал ч гэсэн адилхан байгаа тул ялыг ялгамжтай оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн ялын хувьд хоёулаа зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хуулийн зохицуулалтай. Шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа тухай зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт 6-2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хуулийн зохицуулалтай. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхдээ юнителийн сүлжээнд холбогдсон бугуйвчийг зүүлгэдэг. Шүүгдэгч нарын хувьд малчин. Гэрээсээ аймаг руу орох хооронд сүлжээ унана. Хүний амьдрал баялаг учраас янз бүрийн асуудал гарна. Эдгээр байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг бага хэмжээгээр тогтоож өгнө үү... гэх саналыг  тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил, орлоготой, мал маллаж хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн шүүгдэгч *******, ******* нар нэг гэр бүлийн хүмүүс шүүгдэгч нарын хувьд хөдөө мал маллаж амьдардаг,  шүүгдэгч ******* нь бага насны хүүхэдтэй, өндөр настай ээжийгээ асран хамгаалдаг...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн ялын хувьд хоёулаа зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хуулийн зохицуулалтай. Шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын бага насны буюу 5 настай охин А.Аззаяа, өндөр настай буюу 87 настай эх Д.Хөнхөр нарыг асран халамжилдаг хувийн байдал тогтоогдох бөгөөд эдгээр нь А.Аззаяагийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, Д.Хөнхөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 8 дугаар багийн засаг дарга тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч *******, ******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр тус тус торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, *******ыг 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан тул *******, ******* нарт оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхийг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс үрчлэгдсэнээс хойших хүүхдийн мөнгө болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд хүүхдийн мөнгө болон цаашид гарах хохирогч А.Буяндоржийн сэтгэл засах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1,10.2-т зааснаар насанд хүрээгүй хохирогч А.Буяндоржид хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээ авч ажиллахыг оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******, ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргав.

 

Шүүгдэгч *******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй харгис хэрцгий харьцсан, байнга зодсон, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга / төгрөгөөр торгох  ялаар, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, *******ыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял, *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч нарт 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оргодлын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Сүхбаатар аймгийн хилийн дээсээр тогтоож,  хоёр жилийн хугацаанд Сүхбаатар аймгаас гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоож түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай..

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 6  сарын дотор хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

 

 8. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг цагаан өнгийн СД-г хэрэгт хавсаргасугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч А.Буяндорж, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Энхнаран нар нь хүүхдийн мөнгө болон цаашид гарах хохирогч А.Буяндоржийн сэтгэл засах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1,10.2-т зааснаар насанд хүрээгүй хохирогч А.Буяндоржид хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээ авч ажиллахыг оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

12. Шүүгдэгч *******, ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР