Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 2022                 07             05                                          2022/ШЦТ/129                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан

Шүүгдэгч Х.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Энхбаяр холбогдох 2230001530208 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Хар худаг гэх газарт оршин суудаг, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ЛЮ85082721, Дуулга овогт Хүрэлбаатарын Энхбаяр.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.Энхбаяр Х.Энхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 17-ны  өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Хар худаг гэх газар Д.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь нүүр болон  хүзүүнд олон тооны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, 2 гарын бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Х.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайхтай 20 гаруй жил саахалт байсан. Хохирогч нь байнга хэрүүл маргаан үүсгэдэг. Сүүлдээ намайг айлын эхнэртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг гэж ярьсан. Үүнээс  болж айл гэр салах дээрээ тулсан тул хохирогч Д.Ганбаатарыг би 2-3 удаа цохисон гэв.

 

            Хохирогч Д.Ганбаатарын : “...2022 оны 05 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед “Хар худаг” гэх газарт гэртээ байж байхад манай гэрийн зүүн урд талд байх Энхбаяр гэх хүн манайд ирээд “хоёулаа цуг айл руу өвсөнд яваад ирье” гэхээр нь би тухайн хүний машинтай өвсөнд явцгаасан. Тухайн үед нь Х.Энхбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд бид хоёр Асгат сумын “Шаргын уул”-ын ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх танихгүй айлаас очиж өвс авахаар явж байх замдаа тухайн хүн ямар нэгэн шалтгаангүйгээр миний халдан цохиж зодсон. Тухайн хүн замдаа явж байгаад гэнэт машинаа зогсоогоод машинаасаа буугаад миний талын хаалгыг онгойлгоод намайг машинаасаа татаж чирч буулгаад шууд гараараа нүүр рүү удаа дараалан цохисны улмаас миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би “чамтай хамт өвсөнд явахгүй” гээд буцаад гэр рүүгээ явсан. Гэртээ очиход манай эхнэр ганцаараа байсан бөгөөд хүн ямар учраас цохиж зодуулсан талаар асуухаар нь уг асуудлын талаар бүгдийг нь хэлсэн...Энхбаяр нь уг асуудлын маргааш нь надтай ирж уулзаад намайг уучлалт гуйсан учраас тухайн хүнд холбогдуулан гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 х/

 

Гэрч Б.Дэлгэрсайханы: “...Тухайн өдөр 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би нөхөртэйгөө гэртээ сууж байхад манай саахалт айлын хүн  Х.Энхбаяр орж ирээд манай нөхрийг “хоёулаа “Ухаа-Овоот” гэх газар руу өвсөнд явъя” гээд аваад явсан юм. Тухайн үед Х.Энхбаяр нь өөрийнхөө Портер маркийн 35-79 улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байсан. Тэгээд удалгүй манай нөхөр гэртээ нүүрэндээ шалбарсан орж ирсэн. Тэгээд би яасан юм гэж асуутал манай нөхөр Х.Энхбаяр намайг гараараа нүүр рүү цохичихлоо гээд хэлсэн. Тэгээд манай нөхөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байдаг Төмөрбаатар гэдэг дүү рүүгээ  залгаад хүнд зодуулчихлаа гээд ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-21 х/

 

            Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 298 дугаартай “...Д.Ганбаатарын биед нүүр болон хүзүүнд олон тооны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, гарын бугалганд цус хуралт бүхий гэмтэл учирчээ...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан  гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-н 28-29 х/,

 

            Яллагдагч Х.Энхбаярын  “... Д.Ганбаатар нь 2-3 жилийн өмнөх намайг болон нутгийн хүмүүсийг хэлэх хэлэхгүйгээр муулаад яваад байдаг байсан. Тухайн үед тэгж яриад явж байхад нь зүгээр байгаарай гэж удаа дараа хэлж байсан. Тэгээд тухайн үе болох 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би Д.Ганбаатарыг “хамт өвсөнд явъя” гээд явж байхдаа нь өөрт ойлгуулах гээд “чи элдэв үг ярьж явахаа болио” гэж хэлсэн. Тэгэхэд Д.Ганбаатар миний өөдөөс би тийм юм яриагүй гээд байсан. Тэгэхээр би Д.Ганбаатартай маргалдаж нүүр рүү нь гараараа 2 удаа, цээж рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд маргалдсаны дараа манай нутгийн айлын гадна очоод Д.Ганбаатар нь гэр лүүгээ суугаад яваад өгсөн... Миний Д.Ганбаатарт гар хүрсэн нь миний буруу...Би тухайн үед хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хэргийн хялбаршуулан журмаар шийдвэрлэж өгнө үү. Өөрийн гэм буруугаа ойлгосон...”  гэх мэдүүлэг /хх-н 41-43 х/

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 46-50 х/

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 х/

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярын  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55 х/

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярын  Х.Энхбаяр зөрчилд холбогдогчийн бүртгэл /хх-ийн 62-63 х/

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт                   / хх-ийн 68 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 64 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 69-70 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 64 дугаартай санал /хх-ийн 71 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 17-ны  өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Хар худаг гэх газар Д.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь нүүр болон  хүзүүнд олон тооны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, 2 гарын бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Д.Ганбаатарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч Х.Энхбаяр нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Ганбаатарын нүүр рүү гараа цохиж  түүний эрүүл мэндэд нь нүүр болон  хүзүүнд олон тооны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, 2 гарын бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Х.ЭнхбаярынХ.Энхбаяр үйлдлийн улмаас хохирогч Д.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч “надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Х.ЭнхбаярыгХ.Энхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.Ганбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Х.ЭнхбаярХ.Энхбаярт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Х.Энхбаярод  мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Энхбаярод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дуулга овогт Хүрэлбаатарын Энхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.ЭнхбаярХ.Энхбаярт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Х.Энхбаяр Х.Энхбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Энхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Ганбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР