| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/00174/И |
| Дугаар | 237 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо Шинэ ******* ******* байрны ******* тоотод оршин суух, ******* ******* Бат-Эрдэнийн ******* /РД:/-ын
Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо Шинэ ******* ******* байрны ******* тоотод оршин суух, ы /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны ******* сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.тай хамтран амьдарснаас хойш зан харьцааны хувьд хоорондоо ойлголцохгүй байсан. Хэрүүл маргаан ихтэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас салах болсон. Би Туулын 19 дүгээр гудамжны 6 тоот хаягт нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан. Тэр хашаа байшинг зараад шинэ ******* хороололд байр авсан. Би өөрийнхөө ээж, аавыг хашаа байшинг нь заруулаад дэргэдээ авсан. Учир нь хавраас нөхөртэйгөө хамт гадаад явах бодолтой байснаас хүүхдээ харуулах санаатай байсан. Ер нь би М.тай таарч тохирохгүй байнгын хэрүүл маргаантай, зодоонтой байдаг болсон. Тиймээс гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Харин одоо хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Гэрлэлт цуцлуулах болсон гол шалтгаан нь манай байгууллагын цасны баяр болж хамт олонтойгоо яваад гэртээ шөнийн 22.00 цагт ирээд унтаж байхад нөхөр миний дараа гэрт орж ирсэн. Яг тэр өдөр манай ээж эмнэлэгт ажилладаг бас хамт олонтойгоо яваад ууж идээд ирсэн байсан. Тэр үед ээж, манай нөхөр 2-ын хооронд маргаан болсон. Ээж маань манай нөхрийг хаалгаа чанга нүдэж орж ирж байнга дарамтанд оруулдаг гэж хэлээд нөхөр рүү дайрсан гэсэн. Тухайн үед би унтаж байсан. Тэр үед цагдаа дуудаж асуудал үүссэн. Манай нөхрийн ах, дүү нар нь ирээд нөхрийг маань аваад явсан. Би өөрөө архи уугаад ирээд унтаад удаагүй байсан болохоор яг юу болж байгааг сайн мэдээгүй. Тэр үеэс хойш маргаантай байдал бий үүссэн. Мөн М. Шарын голд өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Би зургийг нь харсан. Тиймээс гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ эхийнх нь асрамжинд үлдээхэд татгалзахгүй. Би гэр оронгүй айлд амьдарч байгаа учраас одоохондоо хүүхдээ өөрийнхөө асрамжинд авах боломжгүй байна. Бид олон удаа эвлэрэх гэж үзсэн боловч бүх зүйл зөрчилдөөнтэй байдаг. Би жаахан архи уугаад маргадаг. Манай хүн эмэгтэй хүн гэхэд архи ууна, тамхи татна арай л дэндүү. Энэ нь удаа дараа давтагддаг. Энэ хүн гэрт тогтдоггүй. Зарим үед 7 хоногоос 1 сарын хугацаагаар алга болчихдог. Одоо бидэнд эвлэрэх боломж байхгүй. Надад өөр уулздаг хүн байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Б.******* хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагаа дэмжиж, хариуцагч М. нэхэмжлэгчийн дэмжсэн шаардлагад маргаагүй.
Б.*******, М. нар 2007 онд танилцаж, 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү М.Дөлгөөн төрсөн, хүү одоо төрүүлсэн эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь М., Б.******* нарын 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн 13*******т гэрлэлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Дөлгөөний 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн 21 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн М.Дөлгөөний суралцаж байгаа нь үнэн тухай тодорхойлолт, “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн М.Дөлгөөнийг эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид үл ялих шалтгаар хоорондоо маргах, нэгнийгээ үл хүндлэх байдал үүссэнээр бие биедээ тавих хайр, халамж хүндэтгэлгүй болж улмаар 2018 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарсан байна.
Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч гэрлэлтээ цуцлуулж, хүү М.Дөлгөөнийг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа байдлууд нь гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн ******* зүйлийн 4.5., 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан, гэр бүлийн гишүүд нь бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, амьдралын явцад хэн аль нь харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тус тусын үүрэгтээ хангалтгүй хандсан, гэр бүлийн дотор хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болно.
Хариуцагч М. нэхэмжлэгч Б.*******той 2010 оноос хойш хамт амьдрах явцад Б.*******ыг зодож биед нь доод эрүү ясны баруун үений хэсэг болон урд хэсгийн зөрүүтэй далд хугарал, зүүн даланд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, уг үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.-д зааснаар 252 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож,
Дээрх нөхцөл байдал нь Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн *******.4.-т “гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн *******.2.-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан байдал болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т заасны дагуу Б.******* М. нарт эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Хүүхдийн эрх ашиг болон гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, гэрлэгчид тусдаа амьдрах хугацаанд хүү М.Дөлгөөн нь эхийн асрамжид өсч торниж байгаа, хүүхдийн санал зэргийг харгалзан хүү М.Дөлгөөнийг эх Б.*******ын асрамжид үлдээв.
Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог хэдий ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага хэвээр хадгалагддаг.
Нэхэмжлэгч хэрэг хэлэлцэх явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан мөн зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.548 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Муратханаас улсын тэмдэгтийн хураамжид *******0.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн *******.4.-т заасныг баримтлан ******* ******* Бат-Эрдэнийн ******* /РД:/ ы /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн *******.5.-д заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Дөлгөөнийг эх Б.*******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Б.******* хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.548 /нэг зуун далан гурван мянга таван зуун дөчин найм/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид *******0.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн *******.9.-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Амарзаяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН