Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 2022                 07             05                                           2022/ШЦТ/130                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч Ч.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Халзан  сумын 4 дүгээр багт оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 837 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97.1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлж, 2 жил хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:*******/  *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* Ч.Нямдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг “Бор хөндий” гэх газарт байх гэртээ эхнэр ******* хардалтын улмаас маргалдаж, толгой, нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Нямдоржийг******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч ************** холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ******* Ч.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эм тарианы мөнгийг төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

            Хохирогч Э.Заяагийн “....Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг Бор хөндий гэх газар хөдөө мал маллан амьдардаг. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хөдөө гэрээсээ Халзан сумын төв өөрийн тээврийн хэрэгслээ улсын үзлэг тооллогод оруулах ажлаар охиноо аваад гурвуулаа явсан. ...Тэнд пиво ууж дуусаад орой 21 цаг болж байхад Халзан сумаас гэр рүүгээ явсан. Тэгээд замдаа явж байхдаа Нямдорж нь манай ээж чамд ямар гэм хийсэн юм гээд хэрүүл өдөөд эхэлсэн. Гэртээ очсон хойно намайг машинаас буух гэтэл миний өмсөж явсан цамцнаас зулгааж татахаар нь би угзарч татаж цамц урагдахаар нь цамцаа үлдээгээд хүүхдээ аваад гэр рүүгээ орсон. Тэгсэн нэлээн байж байгаад араас орж ирээд намайг татаж чангаагаад хэрүүл өдөөд байсан. Би цаг орой болсон хүүхдээ айлгаад яах вэ гээд дуугай байсан. Тэгсэн миний толгойтой үснээс зулгааж, толгой руу гараараа цохисон. Сүүлдээ намайг босохгүй болохоор миний толгой, чих рүү хөлөөрөө өшиглөсөн. Би хүүхдээ тэврээд хэвтсэн. Нямдорж нь намайг зодчихоод унтаад өгсөн. ...миний санаж байгаагаар одоогоос 4 жилийн өмнө байх Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг Бор хөндий гэх газар байхдаа гадуур өөр хүмүүстэй архи ууж ирээд архи уусан хүмүүстэй хардаад намайг цохиж зодохдоо толгой руу удаа дараалан цохиж, нүүр рүү гараар цохиж хоёр нүд хөхрүүлж байсан. Байнгын цохиж зодохгүй ч гэсэн байнга хэл амаар доромжилдог. Өмнө нь нэг л удаа юм байна гээд уг асуудлын талаар би өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. ” гэх мэдүүлэг,  /хх-ийн 7-10 х/

 

Иргэний нэхэмжлэгч ******* “...Уг хэргийн хохирогч Э.Заяа нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн даатгалын сангаас 206,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан тул уг хэргийг үйлдсэн буруутай этгээдээс тус мөнгийг гаргуулан авч тус даатгалын санд хийлгэмээр байна. Уг мөнгийг манай байгууллагын ******* дугаартай дансанд хийх ёстой байгаа” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 х/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 311 дугаартай “1.Э.Заяагийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт  бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 х/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 х/

 

 

Шүүгдэгч Ч.Нямдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-ийн 54 х/

 

 Шүүгдэгч Ч.Нямдоржийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55 х/

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 58-63 х/

 

Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан тэмдэглэл / хх-ийн 64-65 х/

 

Шүүгдэгч Ч.Нямдоржийн  *******зөрчилд холбогдогчийн бүртгэл /хх-ийн 76-77 х/

 

Хохирогч Э.Заяагийн гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 82 х/

 

Шүүгдэгч Ч.Нямдорж*******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт                   / хх-ийн 83 х/

 

Ч.Нямдоржийн хохирол төлсөн баримт /хх-ийн 84 х /

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 71 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 85-86 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 71 дугаартай санал /хх-ийн 87 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Нямдорж******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг “Бор хөндий” гэх газарт байх гэртээ эхнэр ******* хардалтын улмаас маргалдаж, толгой, нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Э.Заяа, иргэний нэхэмжлэгч В.Нэргүй нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Нямдорж******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч *******нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр ******* маргалдаж түүний үснээс зулгааж, толгой, нүүр рүү нь гараараа цохиж,  өшиглөж зодон түүний эрүүл мэндэд нь  тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт  бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Нямдорж*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Нямдорж*******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Ч.Нямдоржийн******* үйлдлийн улмаас хохирогч Э.Заяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч “надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Ч.Нямдоржийг******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахад эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч *******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.Заяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ******* танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Нямдорж*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  ******* ******* мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нямдорж*******ийг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************** оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******Ч.Нямдорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч ************** таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* Ч.Нямдорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, тэрээр******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Э.Заяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР