Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

 

 

 

 

 2022                 07             06                                          2022/ШЦТ/135                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.ЭнхбаярБ.Дэлгэрбуянд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ******* 23-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй  /РД:*******/, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.Энхбаяр Б.Дэлгэрбуян нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Халайстын 23-29 тоотод хамтран амьдрагч ******* биед халдан хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь баруун бугалгад зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.ДэлгэрбуянгХ.Энхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  


           Хохирогч ******* “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэцагаан суманд нэг сар ажил хийж байгаад 17-н цагийн үед Баруун-Урт сумын 9 дүгээр баг ******* 23-29 тоот гэртээ ирсэн. Тэгээд хоол ундаа идчихээд байж 19-н цагийн үед манай эхнэр миний утсыг аваад үзэж байгаад “чи хүн рүү уулзъя гээд мессеж бичсэн байна” гээд манай хамтран амьдрагч Дэлгэрбуян нь миний гар утсыг шидчихсэн тэгэхээр нь чимээгүй байж байгаад хувцсаа тайлаад хэвтэж байсан чинь хүнтэй видео колл хийж байгаад “манай эр гэртээ ирчихсэн байна” гэж хэлээд намайг ирж өшиглөөд байхаар нь би босоод хувцсаа өмсөөд гарч яваад эргэж ирээд гэрийнхээ хаалгыг татсан чинь цоожтой байхаар нь хэд хэдэн удаа хүчтэй татсан чинь онгойлгосон. Тэгээд ороод очсон чинь жаазтай хоёр зургийг шидэж эвдээд “гэрээс гар” гэж надтай зууралдаад галын хайч, шанага зэрэг зүйл авч дайраад байхаар нь булааж аваад байсан чинь гэрийн зүүн урд талын хоолны савны шургуулгаас хутга аваад баруун бугалга дээр нэг удаа хатгачихсан тэгэхээр нь гэрээсээ шууд гараад тамхи татаж хэсэг байж байгаад эргээд орсон чинь түргэн дуудчихсан байсан тэгээд түргэн ирээд намайг эмнэлэг аваад явсан. Манай эхнэр Б.Дэлгэрбуян, хадам дүү Итгэл нар байсан өөр хүн байгаагүй. Б.Дэлгэрбуян миний баруун бугалганд хутгаар нэг удаа хатгасан. Баруун бугалгандаа 3-н оёдол тавиулсан. Өөр гэмтэл болон зовуурь байхгүй. Миний бие архи уугаагүй байсан, харин манай эхнэр орой нь айлд 1 лааз пиво уусан гэж байсан. Би Эрдэнэцагаан суманд байхдаа нэг эмэгтэй рүү уулзъя гээд мессеж бичсэн тэрийгээ устгахаа мартсан байсан тэрнээс болж маргалдсан. Надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй....”гэх мэдүүлэг, / хх-ийн 12-15-р х/

           

Яллагдагч Б.Дэлгэрбуянгийн “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой Сухбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ******* 23-29 тоотод гэртээ байхад манай хамтран амьдрагч Д.Эрдэнэбат Эрдэнэцагаан суманд 1 сар гаран ажил хийж байгаад 16 цагийн үед ирсэн тэгээд би утсыг нь үзсэн чинь “уулзахгүй юмуу” гэсэн утгатай мессэж байхаар нь энэ юун мессэж болох талаар Эрдэнэбатаас асуусан чинь мэдэхгүй гээд байхаар нь уур хүрээд утсыг нь шидчихээд гэрээсээ баруун зүгт байх найз Гантуяагын гэрт очоод 1 лааз нийслэл нэртэй пиво, 1 шил эсса пиво уугаад гэртээ буцаад тухайн өдрийн 20 цагийн үед очсон тэгээд тэр мессэжнээс болоод дахиад Эрдэнбатаас асуусан чинь мэдэхгүй Эрдэнэцагаан суманд байх Сүхээ дүүг бичсэн гээд байсан би Сүхээгээс нь асуусан чинь би бичээгүй Эрдэнэбат ах өөрөө бичсэн гэж хэлэхээр нь тэрийг нь хэлж маргалдаад гал тогооны хэрэгсэл авч Эрдэнэбат руу шидсэн сүүлд гал тогооны тавилганы шургуулаас хутга аваад баруун бугалганд нь хатгачихсан чинь цус гарсан тэгэхээр нь айгаад түргэн дуудаад боолт хийлгэхээр 103 руу явууулсан. Манай хамтран амьдрагчийн утсан дээр байсан мессэжнээс болсон худал яриад байхаар нь маргалдаж муудсан. Манай гэрт 11 настай бие муутай дүү байсан, унтаж байсан.  ” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р х/

            Шүүх  шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 297 дугаартай “******* биед баруун бугалганд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан  гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р х/,

        

 Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол / хх-ийн 3-5-р х/

 

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 х/

 

Шүүгдэгч *******гийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 х/

           

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 х/

 

Хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт / хх-ийн 49 х/

 

Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт / хх-ийн 68 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 74 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 56 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 74 дугаартай санал /хх-ийн 57 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Халайстын 23-29 тоотод хамтран амьдрагч ******* биед халдан хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь баруун бугалгад зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч ******* мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч Х.Энхбаяр нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн нөхөр Д.Эрдэнэбатыг бусадтай хардаж гарын бугалага хэсгийг хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд баруун бугалганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Б.ДэлгэрбуянгийнХ.Энхбаяр үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч “надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Иймд шүүгдэгч Б.ДэлгэрбуянгХ.Энхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.


       Шүүгдэгч Х.ЭнхбаярБ.Дэлгэрбуянд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярБ.Дэлгэрбуян нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.Эрдэнэбат гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Х.ЭнхбаярБ.Дэлгэрбуянд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.ДэлгэрбуянХ.Энхбаярд  мэдэгдье.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан алаг өнгийн 13 сантметрийн урттай хуванцар голдоо зууван нүхтэй иштэй, ажлын хэсэг нь  19.2 сантметрийн урттай “Tuobmei” гэсэн бичигтэй хутгыг устгахаар шийдвэрлэлээ.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Энхбаяр Б.ДэлгэрбуянХ.Энхбаярд  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.ЭнхбаярБ.Дэлгэрбуянд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ДэлгэрбуянХ.Энхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.ЭнхбаярБ.Дэлгэрбуянд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан алаг өнгийн 13 сантметрийн урттай хуванцар голдоо зууван нүхтэй иштэй, ажлын хэсэг нь  19.2 сантметрийн урттай “Tuobmei” гэсэн бичигтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Шүүгдэгч Х.Энхбаяр Б.Дэлгэрбуян нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Энхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Эрдэнэбат гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР