Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн, Улсын яллагч С.Баатарсүх, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* *******д холбогдох 2226001570109 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 04-ний өдөр, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 35 настай, регистрийн дугаар *******, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн ******* дүгээр байрны 605 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн ******* *******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн ******* дүгээр байрны 605 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч ******* “гэртээ ирсэнгүй” гэдгээр шалтаглан түүний толгойн зүүн чамархай хэсэгт шаазан аягаар нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна” гэв. Х

охирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын сүүлчээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн ******* дүгээр байрны 605 тоотод байх гэртээ ******* бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгсэн ******* над руу шаазан аяга шидээд тэгсэн миний зүүн талын чихний дээд талд толгой дээр оноод тухайн аяга нь хагарсан. ...Тухайн үед намайг цохисон шаазан аяга тэр доороо хагарчихсан. Тэгээд тухайн аяганы хагархайг хог руу хаячихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл “...Аюулын зэргийн үнэлгээ 8 оноо буюу өндөр гарсан” гэх тэмдэглэл /хх-ийн 19-21 хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28- ны өдрийн 225 дугаартай “...1.Үзүүлэгч биед зүүн чамархай хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 хуудас/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эхнэр Дашдуламтай маргалдаад шаазан аяга шидсэн чинь эхнэрийн зүүн талын чихний дээд хэсэгт оносон. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2226001570109 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 31 хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаартай 2226001570109 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 74 хуудас/ ,

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №56 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Хаан банкны депозит дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41, 43-44, 46-47, 48- 54, 67 хуудас/,

Хохирогч шүүхэд ирүүлсэн “Миний бие нь гэр бүлийн хүн болох *******тэй эвлэрсэн. Түүнд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн хүсэлт зэрэг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ. Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн ******* дүгээр байрны 605 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Дашдуламтай тухайн тохиолдолд үүссэн маргаан буюу гэртээ ирсэнгүй гэснээр шалтгаалан толгойн тус газарт нь шаазан аягаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мэдүүлэг,аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл, шинжээчийн 225 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа үйлдэл нэг бүр нь гэр бүлийн хүчирхийллийн байнгын шинжид хамаардаггүй бөгөөд хэрүүл маргаан, хардалтын улмаас гэнэт үүссэн буюу нэг удаагийн шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнгын шинж үгүйсгэгдэж байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэрэг байдлуудыг харгалзаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгчийн гэм буруу болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан. Үүний үр дүнд хэргийн хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж байна. ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн прокурортой ял тохиролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид төлөх төлбөргүй. 600000 төгрөгөөр торгох ялыг прокурортой тохиролцож ялыг хүлээн зөвшөөрсөн учир энэ ялын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн ******* дүгээр байрны 605 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ******* “гэртээ ирсэнгүй” гэснээр шалтаглан, түүний толгойн зүүн чамархай хэсэгт шаазан аягаар нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч ******* нь хохирогч ******* “гэртээ ирсэнгүй” гэснээр шалтаглан түүний толгойн зүүн чамархай хэсэгт шаазан аягаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хохирогч “...2022 оны 01 дүгээр сарын сүүлчээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг ******* дүгээр байрны 605 тоотод байх гэртээ байхад ******* бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгсэн ******* над руу шаазан аяга шидээд миний зүүн талын чихний дээд талд толгой дээр оноод тухайн аяга нь хагарсан. ...Тухайн үед намайг цохисон шаазан аяга тэр доороо хагарчихсан. Тэгээд тухайн аяганы хагархайг хог руу хаячихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/, 4 173/2022/0077/э 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл “...Аюулын зэргийн үнэлгээ 8 оноо буюу өндөр гарсан” гэх тэмдэглэл /хх-ийн 19-21 хуудас/ Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28- ны өдрийн №225 дугаартай “...Үзүүлэгч биед зүүн чамархай хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 хуудас/. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2226001570109 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно. Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Дашдулам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаа зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Дашдулам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тогтохдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр 6 173/2022/0077/э болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЦЭЦЭГЭЭ