Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

        Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

        Улсын яллагч М.Мөнхсүрэн

        Гэрч Б.Э, Д.Ц

        Өмгөөлөгч Б.Алтандөш, Долгорсүрэн

        Шүүгдэгч, хохирогч *******

        Шүүгдэгч, хохирогч******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч*******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, ******* нарт холбогдох 2222000140048 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр  сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ........... төрсөн, ......... настай, ам бүл ........... ............. тоотод оршин суух*******

 

Монгол Улсын иргэн, ............. төрсөн, .......... настай, ам бүл............ ................ тоотод оршин суух *******

 

       Шүүгдэгч Ч.Ш нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Сайнцагаан сумын 7 дугаар баг Нитро баарны хойд талд *******-н хамар хэсэгт гараараа цохиж хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

        Шүүгдэгч Т. О нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Сайнцагаан сумын 7 дугаар баг Нитро баарны хойд талд С.Б нь *******-г цохих гээд баруун гараа далайж цохих үйлдэл хийх үед гараараа хамгаалахад баруун мөрний мултрал гэмтэл үүсгэсэн,*******-н толгой руу цохиж, баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

        А/ Шүүгдэгч*******-н холбогдсон *******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн талаар:

        Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 12 сарын 07-ны  өдрийн 22 цагт эхнэр Б, найз Ц, Э бид дөрөв Нитро бар орсон. Тэгээд 0,75 литрийн архи аваад, эхнэр уугаагүй, бид гурав хувааж уусан. Тэгээд 23 цаг 40 минутын үед эхнэр “машин асааж байя” гээд Ц-тай түрүүлээд гарсан. Араас нь Э бид хоёр гарахад Б, Ц хоёртой хэдэн залуу юм ярьж байснаа ирээд “тамхи өгчих” гэхээр нь Э “чи насанд хүрсэн юм уу” гэсэн чинь цаанаас нь хэдэн найзууд нь ирээд маргаан үүсгэсэн. Тэгсэн хэл амаар доромжлоод байсан. Ц “үсээ янзлуулж чадахгүй байж, тамхи авч чадахгүй арчаагүй гуйлгачин бэ” гэж хэлсэн. Тэгсэн “хачин хоёр янхан дагуулчхаад зайл” гэсэн. Тэгтэл О намайг цохисон, тэгээд найзууд нь боль гээд салгасан чинь манай эхнэр цохих гэж байгаад мөрөө мулталсан. Э-г хоёр найз нь авч яваад зодсон. Тэгсэн чинь эрүүл найз нь ирээд “ингээд явчихъя” гээд зогсож байтал хоёр найз нь ирээд миний хөмсөг рүү цохиод би доошоо суутал хоёр талаас нүдсэн. Ц-г бас толгой руу цохиод удалгүй салаад цагдаа дуудсан”  гэв.

        Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Ш намайг цохисон. Ш-н машин онгорхой байсан. Би цохиулаад машин руу нь орж ойчсон. Тэгээд араас хоёулаа нийлээд толгойны араас цохисон. 135.600 төгрөгийн нэхэмжилж байна...” гэв.

        Гэрч С.М-н “...2021 оны 12 сарын 07-ны өдөр Сайнцагаан сумын 9-р баг мандал хороололд Б гэх найзынхаа гэрт О, Э, У, Г бид нар 2 ширхэг том пиво хувааж уусан. Тэгээд нитро баарны газаа очиж зогсоод О хүнээс тамхи асуусан чинь нөгөө хүн нь “тамхиа авч чаддаггүй гуйлгачид” гэж хэлээд 1 ширхэг тамхи өгсөн. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй явж байсан. Тэгээд цааш явахаар нь О “сүртэй пизда вэ” гээд хараасан. Би машин дотор сууж байсан. Тэгтэл нөгөө 4 хүний нэг эрэгтэй нь цамцаа тайлаад О-г цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч М.Э-н “ Тухайн үед 11 цаг өнгөрч баар хааж байсан тул ороогүй юм. Тэгтэл манай найз О баарнаас гарч ирсэн 2 залуугаас тамхи асуухад тэр 2 залуугийн нэг нь “Дундговийнхон тамхиа аваад татаж чадахгүй гуйлгачингууд” гэж хэлсэн юм. Тэгэхэд нь О “яасан сүртэй пизда вэ” гэж хэлтэл нэг залуу нь /Ш гэх сүүлд нэрийг нь мэдсэн/ дээгүүрх цамцаа тайлчхаад ирээд О-г баруун гараараа О-н хацар хэсэгт цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-рт/

          Гэрч О.Г-н “Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 23 цаг өнгөрч байхад О, М, Э, У нарын хамт “Нитро” баарны үүдэнд очиж зогссон. О, Э, У гурав машинаас буугаад явсан, би М-н хамт машинд суугаад үлдсэн. Тэгсэн удаагүй Э ирээд зодоон болж байна гэхээр нь машинаас буугаад очиход У нэг залуутай хамт зогсож байсан. Тэрний хойхно талд машины арын хаалга онгорхой О нэг залуу, эмэгтэй гурав овооролдсон, хамгийн доор нь О байхаар нь тэр залуугийн малгайтай цамцны малгайнаас нь татсан, Э болохоор араас нь татаад машинаас гаргасан. Тэгсэн нэг эмэгтэй О хоёр машинаас бууж ирсэн. Тэгэхэд О-н зүүн талын хацраас цус гарч байсан. Тэрнээс хойш дахиж хоорондоо зодолдож, цохилцсон юм бол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №37 дугаартай шинжээчийн “*******-н биед хамрын таславчны мурийлт, зүүн дээд зовхи, зүүн хацарт нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн дээд зовхи, зүүн хацарт үүссэн нөсөө гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамрын таславчийн мурийлт гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. *******-н биед үүссэн хамрын таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 61-64/

Хохирогч *******-с гаргасан хохирол төлбөртэй холбоотой баримтууд

Шүүгдэгч*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107/

          Хэрэгт цугларсан бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******-н холбогдсон С.Б,******* нарын эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 12 сарын 07-ны өдөр 22 цагийн үед хүн авах гээд Нитро барны гадаа очсон. Тэгсэн манай Э гэх найз “тэр 2 залуугаас тамхи аваад өгчих” гэхээр нь очоод асуутал “тамхиа авч чаддаггүй гуйлгачин” гэсэн. Тэгэхээр нь “сүртэй юм” гэсэн чинь Ш хажуугаас орж ирээд намайг цохисон. Манай найзууд хорьж байтал нэг хүүхэн орж ирснээ миний нүүрийг самардсан...” гэв.

Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...  Маргаан болоод зогсож байхад О миний хамар руу цохисон. Тэгээд явж байтал 2 найз нь ирээд намайг зодсон. 233.000 төгрөг нэхэмжилж байгаа ....” гэв.

Гэрч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 12 сард орой 22 цаг 30 минутын үед Ш, Б, Ц бид дөрөв Нитро бар орсон. Тэндээс 23 цаг 30 минутын үед гарсан. Хоёр эхнэр түрүүлээд гарсан байсан. Бид хоёр нойл ороод гартал О 7-8 хүмүүстэй хойно зогсож байсан. Тэгээд гараад очтол жижигхэн залуу тамхи нэхэхээр нь “насанд хүрсэн юм уу” гэж тоглоом хийгээд тамхи өгтөл О манай 2 эхнэрийг хэл амаар доромжилсон. Хоёр янхан, гичий гэж дуудаад байсан. Тэгээд Ш бид хоёр “чи яагаад эмэгтэй хүнийг доромжлоод байгаа юм” гээд Ш, О-тай муудалцсан. О Ш-н хөмсгийг нь яз цохисон. Тэгээд бид гурав салгах гээд очтол Б-н мөрийг нь мулталсан. Манай эхнэрийн толгой руу бас цохисон байсан. Тэгсэн хамт явсан бацаан нар нь Ш бид 2-ыг хоёр хоёроороо авч яваад цохисон. Миний куртикийг дээшээ сөхөөд толгой дээр бариад зодсон. Би өөрөө цагдаа дуудсан...” гэв.

Гэрч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Ш хотод ажиллаж байгаад ирчхээд маргааш нь буцах гээд 4-үүлээ хоол идье гээд гарсан. Тэгээд Нитро бар ороод 2 давхарт нь сууж байгаад хаах дөхөхөөр нь гарсан. 2 нөхөр нойл орохоор нь Б бид 2 гарсан. Тэгсэн хэдэн залуу дугаараа өгчих гээд өдөж хоргоогоод байсан. Бид хоёр дугааргүй гээд татгалзаад машин руу явж байтал 2 нөхөр гарч иртэл тэр залуучууд нөхрүүдтэй уулзсан. Тэгээд манай нөхөр удалгүй ирэхээр “юу гэж байна” гэсэн чинь “тамхилчих гэхээр нь тамхи өглөө” гээд ирсэн. Тэгсэн нэг залуу “наад гичий нараа аваад зайлахгүй юу, наад янхнуудаар чинь яадаг юм” гэж хэлсэн. Цаанаас нь хэдэн залуу хориод байсан. Тэгсэн дахин дахин “2 гичий дагуулчхаад” гэхээр нь Ш “эхнэрүүдтэйгээ явж байна” гэсэн чинь нэг хүн цохиод авсан. Б хүүеээ болиоч гээд наанаас нь очсоноо ёооё гээд гараа бариад суусан. Намайг очтол энэ залуу 2-3 удаа намайг цохисон. Миний толгой манасхийгээд эргээд хартал Шг хүн чирээд явсан, манай нөхрийн гадуур хувцсаар гар толгойг нь тунтарсан байсан. Машинаа ард хаалга онгорхой орхисон байхад намайг татаад би хаалга түшээд ойчсон. Тэгээд манай нөхөр цагдаа дуудаад, цагдаа дуудсан. Энэ залуу Дундговийн цагдаа намайг амжихгүй гээд хашхираад байсан. Тэгээд Б-г эмнэлэг явуулаад нөхөр бид 2 цагдаа дээр үлдсэн. Нөгөө эрүүл нэг залуу нь цагдаагаас гараад хүртэл намайг дугаараа өгчих гээд байсан. Манай нөхрийг 2 залуу гэдэс цээж рүү нь цохисон. Би биеэ хамгаалах гэж түлхэхдээ самардсан байж магадгүй, түлхсэн...”

Хохирогч С.Б-н “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн найзууд болох Ц, Э мөн нөхөр Ш-н хамт Сайнцагаан сумын 7 дугаар багт байх Нитро нэртэй баар орсон. Бид нарыг орох үед 22 цаг өнгөрч байсан. Тэгээд байж байгаад гарахаар болж 23 цаг 40 минутын үед Ц-н хамт машинаа халаахаар баарнаас түрүүлж гараад, араас нөхрүүд маань гарч ирсэн юм. Тэгтэл Ц бид хоёрыг баарны үүдэнд байсан 3 залуу “баар хаачихсан уу, утсаараа яриулчих” гэж яриа өдсөн юм. Тэгээд зогсож байтал араас нөхрүүд гараад ирсэн. Тухайн үед Ц бид хоёртой юм яриад байж байсан залуус бүр олон болж 6-луу болсон, дээлтэй залуучууд нэмэгдэж ирсэн байсан. Тэгтэл манай найз Э-с нэг согтуу залуу нь тамхи гуйсан юм. Тэгэхэд нь Э “дүү нараас айлаа ш дээ, ямар том тамхи гуйж байна аа, урд зогсоод, гараа ташаандаа аваад” гэж хэлсэн юм. Тэгтэл цаанаас ногоон өнгийн цамц өмссөн, өндөр залуу ирээд Э-тай хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэр ногоон цамцтай залууг нэг найз нь хорьж “одоо боль, явъя” гэж хэлээд, бид нар дээр ирээд “та нар бас больчих, би найзуудыгаа аваад явлаа” гэж байсан юм. Тэгтэл нөгөө ногоон цамцтай залуу гэнэт манай нөхөр Ш-н нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тэр залууг араас цохих гээд баруун гараа далайж цохих үйлдэл хийхэд гараараа хамгаалсан юм. Тэгэхэд нь миний баруун гар мөр хэсгээрээ хөдлөхөө байж өвдөөд байхаар нь машиныхаа цаад талд нь гараад суучихсан юм. Хэсэг сууж байгаад эргээд гараад очтол Э, Ш, Ц гурвыг хэдэн залуучууд зодож байсан. Тэгж байгаад Э над дээр ирээд миний гар утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа нар ирсэн. Манай нөхрийг цохисон ногоон өнгийн цамцтай залууг би цохих гэтэл гараараа хаагаад миний гарийг эвгүй болгочихсон. Яг намайг халдаж зодсон юм байхгүй. Тухайн үед баруун мөр мултарсан байсан. Одоо зовуурилж өвдөөд байгаа, эмч баруун гараа сойгоорой, хөдөлгөөнөө хязгаарлаарай, мөр чинь эргээд мултрах эрсдэлтэй гэж хэлсэн. Өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг  /хх-ийн 15-16/

          Гэрч С.М-н “...Э очоод О нөгөө залуу хоёрын дундуур орсон чинь О нөгөө залуугийнхаа хөмсгийг гараараа цохичихсон чинь цус гарсан. Тэгээд Э машин руу гүйж ирээд зодоон болоод байна гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч М.Э-н “...Би голоор нь орж салгаад О-н баруун гарыг бариад зогсож байтал О зүүн гараараа тэр Ш гэх залууг нүүр хэсэгт нь нэг удаа цохиод авсан юм. Ш гэх хүний баруун нүдний дээд зовхи хэсэг язарч цус гарсан байсан. Манай найзуудаас О-н зүүн хацар самардуулсан мөртэй. Өөр гэмтэл шарх учраагүй байсан. Цагдаа дээр ирээд харахад Ш-н эхнэр гэх эмэгтэй мөр нь мултарсан гээд гараа унжуулчихсан байдалтай байсан” мэдүүлэг /хх-32-34 хуудас/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн “Ч.Ш-н биед баруун дээд зовхинд шарх, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.*******-н баруун дээд зовхинд үүссэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, баруун дээд зовхины цус хуралт, хамрын нуруунд үүссэн зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 45-47 хуудас/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №13 дугаартай шинжээчийн “С.Б-н биед баруун мөрний мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53-54/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Ч.Ш-н яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 48-49/

Ч.Ш-н дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 50/

С.Б-н яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 55-56/

Хохирогч Ш-с гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд

Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108/

Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

        Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

        Үйл баримтын талаар:

        Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ч.Ш, ******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Сайнцагаан сумын 7 дугаар баг, Нитро баарны хойд талд харилцан бие биенийхээ эрүүл мэндэд халдаж зодсон, үйл явдал болсон байна.

        Уг үйл явдлын дараа*******-н эрүүл мэндэд “баруун дээд зовхинд шарх, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, *******-н эрүүл мэндэд “хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн гэмтэл, С.Б-н биед “баруун мөрний мултрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн 08, 13, 37 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

        Хэргийн зүйлчлэл, гэм буруу, хууль зүйн дүгнэлтийн талаар:

        Хохирогч *******-н биед учирсан “хамрын таславчийн мурийлт” бүхий гэмтлийг шүүгдэгч******* гараараа цохих байдлаар учруулсан болох нь гэрч М.Э-н “нэг залуу нь /Ш гэх сүүлд нэрийг нь мэдсэн/ дээгүүрх цамцаа тайлчхаад ирээд баруун гараараа О-н хацар хэсэгт цохиод авсан” гэх, гэрч С.М-н “Тэгтэл нөгөө 4 хүний нэг эрэгтэй нь цамцаа тайлаад О-г цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, хохирогч  *******-н “Ш намайг цохисон” гэх мэдүүлгүүдээр, хохирогч*******т учирсан “баруун дээд зовхинд шарх, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий гэмтлийг шүүгдэгч ******* цохих байдлаар учруулсан болох нь гэрч Д.Ц, Б.Э, М.Э, С.М, хохирогч******* нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

        Хохирогч С.Б.н  эрүүл мэндэд баруун мөрний мултрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №13 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд прокуророос хохирогч С.Бад учирсан гэмтлийг шүүгдэгч ******* учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

        Гэвч хохирогч С.Б.н “Тэгэхээр нь би тэр залууг араас нь цохих гээд баруун гараа далайж цохих үйлдэл хийхэд гараараа хамгаалсан юм. Тэгэхэд нь миний баруун гар мөр хэсгээрээ хөдлөхөө байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16/ шүүх хуралдааны шатанд өгсөн гэрч Д.Ц-н “Б болиоч гээд наанаас нь очсоноо ёо ёо гээд гараа бариад суусан” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н “Бид гурав салгах гээд очтол Б.н мөрийг нь мулталсан”  гэх  мэдүүлгүүд тус тус хэрэгт авагдсан бөгөөд үүнээс үзэхэд шүүгдэгч ******* нь хохирогч С.Б.н бие махбодь, эрүүл мэндэд нь халдсан үйлдэл хийсэн  болох нь тогтоогдохгүй байна.

        Хохирогч С.Б нь баруун гараараа шүүгдэгч *******-г цохих үйлдэл хийх үед шүүгдэгч ******* гараараа хамгаалах үйлдэл хийсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд үүнийг хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

        Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар “хэн боловч өөрийн, амь нас, эрүүл мэндийн эсрэг хийгдэж буй довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх эрхтэй ба уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна. Хохирогч С.Б.н баруун гараараа цохих үйлдлийг гараараа хааж байгаа шүүгдэгч *******-н үйлдлийг “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хийгдэж буй бусдын хууль бус идэвхтэй довтолгооны эсрэг хийсэн” шинжээр нь аргагүй хамгаалалт  гэж үзэв.

        Иймд шүүгдэгч *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б.н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******-г 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүхээс хохирогч С.Б.н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.

        Шүүгдэгч*******, ******* нарын бие, биеийнхээ эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

        Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

        Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгчөөс “*******-д учирсан гэмтлийг Ш учруулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хамрын таславчийн мурийлт гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэж гарсан тул*******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг  гарган мэтгэлцэж байна.

        Гэвч 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг, Нитро баарны гадаа шүүгдэгч******* нь хохирогч *******-тай муудалцаж, түүний эрүүл мэндэд халдаж зодсон болох нь гэрч М.Э, С.М нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд гэмтэл учирсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт үйл явдал болсноос хойш 1 сарын дараа гарсан нь хохирогчид учирсан гэмтлийн зэргийг үгүйсгэх баримт биш юм.

        Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

        Шүүгдэгч*******-г гэмт хэрэг үйлдэхэд хохирогч *******-н “бусдыг өдөөн хоргоосон, тамхи нэхсэн”  зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгч*******-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, шүүгдэгч *******-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

        Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас  торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

        Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо зэргийг нь харгалзан ялгамжтай торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

        Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,  тус тус дурдав.

        Хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын 135.600 төгрөгийн баримтыг, хохирогч******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын 130.000 төгрөгийн баримтыг  тус тус хэрэгт хавсаргасан байна.

 

        Хохирогч нараас ирүүлсэн хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч*******аас 135.600 төгрөгийг гаргуулан хохирогч *******-д, шүүгдэгч *******-с 130.000 төгрөгийг гаргуулан хохирогч*******-д тус тус олгохоор шийдвэрлэв.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б.н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

        3. Шүүгдэгч ....... овогт*******, ........... овогт ******* нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        4. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... овогт*******-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ......... овогт *******-д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

        5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

        7. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

        8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч*******-с 135.600 төгрөгийг гаргуулан хохирогч *******-д, шүүгдэгч *******-с 130.000 төгрөгийг гаргуулан хохирогч*******-д тус тус олгосугай.

        9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

        10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.МӨНХБАТ