Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Прокурор М.Мөнхсүрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн  2222000000064 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.        

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............... төрсөн, ам бүл .............. ......................... оршин суух, ******* гэв.

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ДунД-говь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шаргын хөшөө”-ний баруун талын машины зогсоол дээр Э.Д-н биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад шарх, баруун зовхины гадна булан, хамрын нуруу, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, дээд доод уруулын дотор салст, баруун бугалгад цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тэр шөнө хэдэн найзуудтайгаа гарсан. Д нь таньдаг дүү. Хамт явсан хүнтэй нь муудсан чинь дундуур ороод намайг санаанД-гүй цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд гэртээ харьсны дараа таны цохисон хүн эмнэлэгт ухаангүй байна гэхээр нь очсон” гэв.

 

Хохирогч Э.Д-н “Би 2022 оны 03 сарын 20-ны өдрийн орой өөрийн найзууд болох Н, Н нарын хамт аймгийн төвд байрлах нитро бааранд орж байж байгаад 22 цагийн үед гараад ялгуум дэлгүүрийн үүдэнд очоод зогстол хуучин таньдаг байсан М гэх залуутай таарсан. М хэдэн хүмүүстэй машинтай явж байсан. Тэгээд бид хэдийг аймгийн урд талд байрлах шаргын хөшөө рүү дагаад явчих гэхээр нь дагаж яваад шаргын хөшөөний баруун талын зогсоол дээр очиж зогссон. Тэгтэл М нэг шил архи гаргаж ирж задлаад бид хэд хувааж уусан. Би бол нээх уугаагүй ээ ганц нэг татсан чинь огиод ууж чадаагүй. Бид хэд юм ярьж байгаад жолооч нь явъя гээд хөдөлсөн. Тэгсэн чинь араас нэг нь хөөе гээд дуудах шиг болохоор нь зогсоод хаалга нээсэн, тэгээд тасарсан, үүнээс цааш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн, удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед бид хэд хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Би бол юу ч санахгүй байна. Найзуудаасаа дараа нь сонсоход М намайг цохисон гэж хэлсэн. Машины хаалга нээгээд бууснаа санаж байна, цааш нь юу болсныг ёстой мэдэх юм алга. Миний хамар чихэгдсэн, дээд талын уруул язарсан, хамар дээр шалбарсан, баруун талын гаран дээр шалбарсан шарх байсан. Би ер нь бол нилээн согтуу байсан. Зүгээр байж байгаад зодуулсан болохоор гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

 

 

 

 

Гэрч Б.Н-н “Би 2022 оны 03 дугаар 20-ны өдрийн 23 цагийн үед Д, Н бид гурав 1 шил архи, нэг нэг ширхэг шилтэй пиво уучихаад явж байтал Ялгуум дэлгүүрийн гадаа М, М, Н нартай таарсан. Тэр хэд бас танихгүй 1-2 хүнтэй хамт явж байсан. Тэгээд хамт шаргын хөшөө рүү явж архи уусан. Тэгээд М бид хоёр жоохон маргалдаад хоорондоо юм ярьж байтал Н “Д цохиулчихлаа” гэж хэлсэн. Би очоод Н бид хоёр Д-г эмнэлэг дээр авч очсон. Тэгэхэд Н “М Д-г цохисон байх” гэсэн. Тэгээд М руу гар утсаар яриад эмнэлэгт ирүүлэхэд М “би Д-г нэг удаа л цохисон” гэж хэлсэн. Би Д-г хүн цохисон гэД-гийг хараагүй, ямар үйл явц болсон гэД-гийг хараагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

 

Гэрч С.Н-н “... Н, Д бид 3 “Ялгуум” дэлгүүрийн гаднаас такси бариад М найзуудын хамт машинаараа яваад аймгийн урд байрлах шаргын хөшөөний баруун талын зогсоол дээр очиж зогсоод юм ярилцаад архи ууцгаасан. Тэгтэл манай найз Н М-н найз гэх танихгүй залуутай юм ярьж байгаад муудалцаад байхаар нь бид хэд машинаас бууж очоод салгасан. Тэгсэн чинь Д “би энэ хэдээр архи авхуулж ууна” гээд байхаар нь “яах юм бэ” гээд арагш нь таттал Д цаашаа явсан. Тэгээд эргээд хартал Д газар хэвтэж байхаар нь очоод босгох гэтэл царай нь сонин болсон байсан. Тэр үед М “би чамайг солгой гараараа цохилоо шүү” гэж Д-д хандаж хэлж байсан. Тэгээд бид хэд Д-г машиндаа суулгаад аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч Э.Т-н “...2022 оны           03 сарын 20-ны өдрийн 00 цаг дөхөж байх үед манай найз Н над руу утсаар залгаад аймгийн урд талд байх шаргын хөшөөн дээрээс ирээд машин унаад гэрт хүргээд өгөөч гэхээр нь би өөрийн машинаа унаад шаргын хөшөөн дээр очсон. Намайг очиход Н бас Д, Н /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ өөр бусад хүмүүсийн хамт архи ууцгаасан согтуу байдалтай байж байсан. Тэнд бас таньД-гаас М байсан, мэнд ус мэдэлцсэн. Тэгээд би төд удалгүй Н, Д, Н 3-ийг машиндаа суулгаад гэр лүү нь хүргэж өгөх гээд хөдөлтөл Н урд талын суудал дээр сууж байснаа гэнэт “би энэ хэдтэй уулзана” гээд хаалга нээхээр нь би зогссон. Тэр үед машины ард сууж байсан Д бас машинаас буугаад цаана байсан. Танихгүй хүмүүстэй муудалцаад байхаар нь би бууж очоод Н, Д 2-ыг машиндаа суулгах гэтэл Н надад “Д сонин болчихсон байна”  гэж хэлэхээр нь эргээд хартал Д муужирсан юм шиг харагдсан. Тэгэхээр нь би Д-г эмнэлэг аваад явсан. Д-г хэн нэгэн нь цохиж зодож байхыг хараагүй ээ...” гэх мэдүүлэг   /хх-ийн 23-24/

 

Гэрч Ц.Мийн “ ...Би 2022 оны 03 сарын 20-ны өдөр 23 цаг нэлээн өнгөрсөн дэлгүүр хаахаас өмнө М, Н, Нийн эхнэр У, М нарын хамт төвийн “Ялгуум” дэлгүүрээс пиво авах гэж очсон. Тэгсэн дэлгүүрийн гадаа таньдгаас Н-тай таарсан, бусад нь  танихгүй залуучууд байсан. Тэгээд тэр хэдтэй хамт Шаргын хөшөөний баруун талын зогсоол дээр очиж архи уусан. Тэгж байхад Н над дээр ирээд “сургуульд байхдаа дээрэлхүү байсан, одоо чадахгүй шүү” гээд байсан. Тэгэхээр нь би “одоо ямар хамаа байх вэ” гэж хэлсэн. Тэгээд явцгаахаар болоод тэр хэд машинд суугаад хөдөлсөн. Тэгсэн чинь Н машинаас бууж ирэхээр нь би “яах гээд байгаа юм бэ, одоо яв л даа” гэсэн чинь мөрөн дээр дарж авсан. Тэгээд “одоо бол чи чадахгүй шүү” гээд байхаар нь би “зодолдох гээд байгаа юм уу” гэсэн чинь  “үгүй, одоо чи чадахгүй шүү” гэж хэлээд бид хоёрыг ам мурийгаад зогсож байхад М машинаас бууж ирээд “боль боль” гээд салгасан. Тэгтэл машинаас Н-тай хамт явж байсан залуу бууж ирж байгаа харагдсан. Н явахгүй надтай хэрүүл өдөөд зайтай зогсож байхад М миний баруун талд, түүнээс урд талд машинаас бууж ирсэн залуу, миний зүүн урд талд Н, Н, М нар зогсож байсан. Тэгтэл Н-н найз гээд байсан залуу газар унасан байгаа харагдсан.  Тэгээд л тарцгаая гээд л М, М, Н, У бид хэд машинтай хөдөлсөн. Машинтай явж байхад М ах “газар унасан байсан залууг цохихоор нь солгойгоор цохисон гэж л ярьж” байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

          Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 118 тоот “Э.Д-гийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дээд уруулын дотор салстад шарх, баруун зовхины гадна булан, хамрын нуруу, баруун гарын сарвуунд зулгаралт, дээд зовхи, баруун нүдний алимны салст, дээд, доод уруулын салст, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д-гийн биед үүссэн тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, баруун зовхины гадна булан, хамрын нуруу, баруун гарын сарвууны зулгаралт, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, дээд, доод уруулын дотор салст, баруун бугалганы цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх-ийн  32-34/

 

    2022.03.21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “Г.Алдармаагаас гаргасан Нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан хүн ирлээ” гэх гомдлыг 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 01 цаг 49 минутад хүлээн авав” гэжээ /хх-ийн 5/

 

    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/

 

            Хохирлын баримтууд /хх-ийн 50-53/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Э.Д нь 2022 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө ДунД-говь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шаргын хөшөө”-ний баруун талын машины зогсоол дээр бусдад зодуулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

          Дээрх цаг хугацаанд хохирогч Э.Д нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад шарх, баруун зовхины гадна булан, хамрын нуруу, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, дээд доод уруулын дотор салст, баруун бугалгад цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь ДунД-говь аймгийн  шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022.03.24-ний өдрийн 118 тоот дүгнэлтээр нотлогдож байна.

 

          Хохирогч Э.Д-н бие махбодид учирсан “тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад шарх, баруун зовхины гадна булан, хамрын нуруу, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, дээд доод уруулын дотор салст, баруун бугалгад цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* 2022 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө цохих байдлаар учруулсан болох нь гэрч Б.Н, С.Н, Ц.М  нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч *******-н 2022 оны 03 сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө хохирогч Э.Д-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

           

          Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Шүүгдэгч *******-н үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

          Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

         

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдав.

 

          Хохирогч нь өөрт учирсан эмчилгээний зардал 242.610 төгрөгийн, шатахууны үнэ 111.800 төгрөг  буюу нийт 354.410 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилэн баримтыг хэрэгт хавсарган ирүүлжээ.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

          Шүүгдэгч М-г хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсон, хохирогчоос ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, хохирогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсантай холбогдон гарсан зардал байна.

          Иймд шүүгдэгчээс 354.410 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Дд олгохоор шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн  1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч .......... овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... овогт *******-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******-с 354.410 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Д-д олгосугай.

          7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХБАТ