Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, шүүгч Г.Батмөнх, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн "Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

Иргэдийн төлөөлөгч Б.Цэрэнчунт

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Долгорсүрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2222000000039 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... төрсөн, ам бүл .................., ....................... оршин суух, *******

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Нарлагийн 1-12 тоотод өөрийн нөхөр Б.М-тай маргалдан улмаар будаа агшаагчийн залгуураар хоолойг нь боож алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ "2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болсон зүйлийг би санаатай үйлдээгүй. Тэр хүн архи уусан байсан. Би өглөө 08 гэж гараад орой 19 цагт ирсэн. 17 цагт манай охин аав гэртээ байхгүй байна гэж хэлсэн, 18 цаг өнгөрөөд аав орж ирээд унтсан гэж хэлсэн. Би 19 цаг өнгөрөөд гэрт ирээд хоол хийж байхад талийгаачийн амнаас нус, цэр гоожсоныг манай охин Г арчсан. Манай охин чих өвдөөд байна гэхээр нь аптек ороод эм авч өгөөд ирэхэд талийгаач унтаж байсан. Би ирээд куртикных нь ханцуйгаар амыг нь арчаад том охин эхлээд унтсан. Би бага охинтойгоо зэрэгцээд унтсан. Тэгсэн талийгаач босож ирээд ээжийгээ хараагаад, намайг хараагаад ална гээд байсан. Тэгээд нэг юм шидэхээр нь хартал гУтал байсан. Би тэр гУтлыг нь өөдөөс нь шидээд эргээд унтсан. Тэгсэн боож үхнэ гээд байсан. Нэг сэрээд харсан хүзүүнд уяа байхаар нь очоод би уяаг нь татаад авахад арагшаа ойчсон, би согтуудаа ойчлоо гэж бодсон, би уяаг нь аваад гартаа ороогоод, нус цэрийг нь арчаад, хогийн саванд хийгээд хэвтсэн. Тэгээд чив чимээгүй байхаар нь хартал царай нь бараан харагдахаар нь гэрэл асаатал царай нь бараан болсон байсан. Тэгэхээр нь би 2 охиноо сэрээгээд баруун айлын хүнийг дуудсан. Тэгээд болохоо байсан юм биш үү гээд эмнэлэг, цагдаа дуудсан. Би санаатай алсан зүйл байхгүй. Хэрэлдэж муудах зүйл байж л байдаг. Ийм хэрэгт холбогдохоор муудалцаагүй. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Тэр уяаг би авсандаа харамсаж байна. Талийгаач архи хэрэглэдэг, ааш авир гаргадаг. 2 охиндоо ч гаргадаг. Би 10 жил амьдрахдаа нэлээн цагдаа дуудаж байсан. Дуудлага өгсөн баримт гардаггүй юм билээ. Ажлын байранд очиж дарамт үзүүлдэг. Уух, авир гаргах тоолонд нь ар гэрийнхнийг нь байнга дууддаг, бүгд мэдэж байгаа. Би хүн амины хэрэг үүрч байгаадаа харамсаж гомдож байна. Тэр уяаг яах гэж авав даа, би 10 жил хүчирхийлэлд байчихаад ял үүрэх гэж байгаадаа гомдож байна. Манай гэрийнхэн болон талийгаачийн гэрийнхэн сал гэхэд нь салалгүй өрөвдөж өнөөдрийг хүрээд ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэв.
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "Ажлынхаа хүнтэй үнсэлцэж зогсож байгаад талийгаачтай таарсан гэсэн. 2 хүүхэд нь мэдээд ээжийгээ загнаж байсан гэсэн. Өөрөөс нь болж ийм зүйл болсон гэж бодож байна. Тэр явдлаас болж дандаа хэрүүл үүсдэг байсан. Манай аав хараагүй хүн байдаг. Энэ хэргийг гарснаас хойш над дээр нэг ч удаа ирж уулзаагүй гэж аав гомдолтой байна гэдгээ хэлүүлсэн. Үүнийг хэлмээр байна. Талийгаачийн амь насыг мөнгөөр үнэлэхгүй, сэтгэл санааны хохирлоо барагдуулмаар байна. Сэтгэл санаа хүнд байна. 8.000.000 төгрөгийг нэхэмжилж, шаардаж байна гэж хэлүүлсэн. Мөн талийгаачийг оршуулахад гарсан зардал
  1. төгрөгийг нэхэмжилнэ” гэв.
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн "Намайг 2022 оны 03 сарын 10-ны өдөр гэртээ унтаж байхад талийгаач М-ы охин Г миний Утас руу 01

цаг 19 минУтад залгаад "аав сонин болчихлоо” гэхээр хүүгийн хамт талийгаачийн гэрт нь очсон. Тэгэхэд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. М дүү нас барчихсан байсан. Талийгаач эхээс 6-лаа, эрэгтэйнхээ хамгийн том нь байгаа юм. Талийгаач ээж, аавтай хамт нэг хашаанд амьдардаг. Хохирогч Б.М Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Нарлаг 1-12 тоотод эхнэр У, охин Г, Ж нарын хамт амьдардаг байсан. Талийгаач 4-5 жилийн өмнөөс өвдөг нь өвдөөд таяг тулж явдаг болсон. Өөр өвчин гээд байх юм байхгүй.

Ер нь бол талийгаач хааяа, хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан.Би байнга байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Эхнэр У, тэр хоёрын хоорондын харилцаа зүгээр л байдаг. Хааяа нэг маргаан болдог гэж сонсож байсан. Тэр талаар аав, ээжээс асуусан дээр байх, тэр хоёр нэг хашаанд хамт амьдарч байсан болохоор мэдэх байх” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/

  • Иргэдийн төлөөлөгч Б.Цэрэнчунт шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ "******* нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас санамсаргүйгээр хүний амь насыг хохироосон гэм буруутай гэж дүгнэлээ” гэв.
  • Гэрч Г.Э-ын " Намайг 2022 оны 03 сарын 09-ний өглөө 08 цаг өнгөрч байхад сургуулийн хүүхэд хүргэж өгчхөөд эргээд явж байхад талийгаач М Утсаар залгаад "ганц юм авах гэсэн юм, хүрээд ирээч” гэхээр нь би талийгаачийг гэрт нь очиж аваад баруун цагаан дэлгүүр рүү явсан. Тэндээс 0,75 литрийн "Хараа” нэртэй архи авч өгсөн. Талийгаач тэгээд гэртээ буугаад үлдсэн, би харьсан. Тэгээд намайг гэртээ очоод байж байхад 11 цагийн үед Утсаар залгаад "та ороод ирэх үү танд жаахан юм үлдээчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн аавынд ороход 3 хуруу хэртэй архи үлдсэн байсныг аавтай нь, талийгаач, бид гурав хувааж уучхаад би гэртээ харьсан. Тэгтэл талийгаач араас манай гэрт удаагүй орж ирээд нэг хэсэг ярьж сууж байгаад, унтаад, 15 цагийн үед сэрээд, манайхаас гарч явсан. Тэгээд бараг цагийн дараа 16 цаг өнгөрч байхад 0,5 литрийн "Ерөөл” нэртэй архи аваад ирсэн. Тэр архийг талийгаач бид хоёр хувааж ууж дуусаад 17-18 цагийн үед гэртээ харилаа гээд манай гэрээс гараад явсан. Тэгсэн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 00 цаг 30 минутад М-ы охин Г утсаар залгаад "аав хачин болчихлоо ороод ирээч” гэхээр гэрт орсон чинь талийгаач зуухны баруун талд хулдаасан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Толгой нь хойшоо харсан, царай нь хөхөрсөн байхаар нь судсан дээр нь дарахад мэдэгдэхгүй байсан. Тэгээд түргэн тусламж дуудуулсан. Намайг талийгаачийн гэрт ороход У зүүн талын орон дээрээ хоёр охинтойгоо уйлаад сууж байсан. Тэгээд би гэрийн баруун хойд талд талийгаачийн эхнэр У-ээр гудас дэвсүүлээд, би хоёр гарын бугуйн хэсгээс нь өргөөд, У хөлөөс нь өргөөд гудас дээр аваачиж тавьсан. Талийгаач хар өнгийн өмд цагаан өнгийн цамц, хүрэн өнгийн гУталтай байсан. ГУтлыг нь эхнэр нь тайлсан. Талийгаачийн хоёр охин 22 цагийн үед унтахад хурхираад унтаж байсан гэж ярьсан. У болохоор дуугарахгүй болохоор нь гараад явчихсан юм биш байгаа гэж гэрлээ асааж харахад, эвгүй болчихсон болохоор нь намайг дуудсан юм байна лээ. 2022 оны 03 сарын 08-ны өдөр талийгаачийн охин Г Утсаар залгаад "аавыг оруулж дийлэхгүй байна, хүрээд ирээч” гэхээр нь тэднийд очиход талийгаач гэрийнхээ гадаа баруун урд талд газар уначихсан хэвтэж байхаар нь босгоод гэрт оруулсан. Тэгэхэд уруул, хамраа халцалсан байхаар нь арчиж цэвэрлээд үлдээсэн. Тэгэхэд хамар уруулынхаа шархыг авсан. Талийгаач ер нь бол архинд нэлээн дуртай. Талийгаач бас согтуу байхдаа хааяа нэг агсам тавьдаг гэж байсан” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 28-29/

-Насанд хүрээгүй гэрч М.Г-ийн " Би 2022 оны 03 сарын 09-ний өдөр 13 цаг өнгөрөөж гэртээ ирсэн. Тэгээд 15 цаг хүртэл зурагт үзэж байгаад дүүгээ сургуульд хүргэж өгөх гээд явсан. Эргээд ирэхэд ээж өмдөө сольчхоод буцаад явсан. Эргээд 17 цагийн үед дүүгээ сургуулиас нь аваад гэртээ ирсэн. Дүүг авах гээд явсан хооронд аав ээж рүү залгаад "ажил дээр чинь очно ална, гээд байна” гээд ээж хурдан харих юм уу гэсэн. Тэгээд гэрт ирэхэд аав байгаагүй. Хоол хийх гээд гурилаа зуураад байж байхад аав гаднаас согтуу орж ирээд "ээж чинь хаана байгаа юм” гэхээр нь "ажилдаа явсан” гэж хэлсэн. Тэгээд л аав гэрийн баруун талын шкапны наад талд унтаад өгсөн. Ээж 19 цаг өнгөрөөгөөд ирээд хоол хийсэн. Тэгсэн аавын амнаас нь цэр шиг юм, хамраас нь цустай юм гараад байсан, тэрийг нь би арчсан. Тэгээд миний чих өвдөөд байсан болохоор ээж аптикаас эм авах гээд 09 цагийн үед явсан. 09 цаг 30 минУтын үед ээж дүү хоёр ирсэн. Би ирэхээр нь эмээ уучхаад 10 цаг гээд унтсан. Тэгсэн шөнө ээж "аав нь сонин болчихлоо” гээд уйлаад сэрээсэн. Тэгээд баруун талын хашааны Э, Г хоёрыг дуудсан. Э ах гарыг барьж үзээд "түргэн дууд” гээд, түргэн ирээд цагдаа дуудсан. Намайг сэрэхэд аав, намайг унтахад байсан газраас жаахан хөдлөчихсөн юм шиг байсан. Э, Т эгч хоёр гудас гаргаж ирж дэвсээд, Э, Т эгч, ээж гурав өргөөд гудсан дээр тавьсан. Тэгээд л эмч, цагдаа ирсэн. Аав хүнтэй хэрэлдэж муудалцаагүй. Өдөр хичээлээс тарж ирээд Э ахынд ороход аав унтаж байсан. 2022 оны 03 сарын 08-ны өдөр аав Э ахынд архи ууж унтаж байгаад 20 цаг өнгөрөөгөөд амбаарын хаалгаар орж ирэх гэж байгаад унасан. Тэгэхэд шороон дээр унаад уруул, хамраа гэмтээсэн. Дүү бид хоёр аавыг дийлэхгүй болохоор Э-ыг ахыг дуудаж, өргөж гэрт оруулсан. Аав 2022 оны 03 сарын 08-ны өдөр Э ахтай хамт дэлгүүр явсан байх. Аав, ээжийг ийш тийшээ явах гэхээр нь дарамтлаад явуулдаггүй. Согтуу байхдаа аав агсам тавьдаг. Ээжийг "пизда минь ална шүү” гээд байдаг юм. Агсам тавихдаа толгой руу нь юм хум шидлээд байдаг юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/

  • Насанд хүрээгүй гэрч М.Ж-ийн "Өчигдөр өглөө манай ээж У, эгээ Г бид гурав 08:00 цагт гэрээс хамтдаа гарсан. Тэгээд Г эгээ бид хоёр баруун айлын нэг сургуульд сурдаг хүүхдийн аав, ээжээр нь хүргүүлдэг юм. Ээж болохоор цэцэрлэг рүүгээ ажилдаа явсан. Ингээд манай хичээл 13 цагт тараад, 15 цагт математикийн давтлагандаа суугаад, 17 цагт тарсан. Намайг давтлагаас тарахад манай эгээ Г намайг авсан. Тэгээд бид хоёр гэр лүүгээ харьсан. Гэртээ очиход аав, ээж хоёр байгаагүй. Тэгээд нэг хашаанд байдаг өвөөд эгээ, бид хоёр хоол хийж өгсөн. Эмээ болохоор 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хотруу явсан. Эмээ хот явахдаа "өвөөгөө харж байгаарай” гээд бид хоёрт захисан. Тэгээд эгээ, бид хоёр өвөөд хоол хийж өгчихөөд, гэртээ ороод кино үзээд байж байтал 18 цаг өнгөрөөд аав гаднаас орж ирэхдээ жоохон согтуу орж ирсэн. 19 цагийн үед ээж ажлаа тараад ирсэн. Тэгээд эгээгийн хоолой нь өвдөөд байна гээд ээж, бид хоёр цоглог дэлгүүрийн эсрэг талын аптек ороод эм авсан. Тэгээд буцаад гэр лүү харьсан. Ингээд эгээ эхэлж унтаад, би дараа нь унтсан. Тэгээд би шөнө 00 цаг өнгөрөөгөөд сэрсэн чинь ээж маань надад “эгээ бид хоёрыг унтсаны дараа унтсан. Тэгээд аавыг хурхирч байгаад бие нь муудаад сонин болчихсон байсан” гэж хэлсэн. Тэгээд баруун айлд байдаг, сургууль руу хүргэж өгдөг, А, Т гээд хүмүүсийг ээж дуудаад, түргэн дуудсан. Түргэн ирж үзээд аавыг байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд түргэний эмч нь цагдаа дуудсан, цагдаа нар ирээд бид нарыг гадаа машиндаа суулгаад үзлэг хийж байна гэж байсан. Өчигдөр аав, ээж хоёр маргалдаж муудалцаагүй. Аав хааяа л архи уудаг. Баруун айлын А гэдэг хүнтэй уудаг юм. Өчигдөр мөн аав А-тай архи уусан. Аав архи уусан үедээ ээж рүү юм л авч шиддэг юм. Аав архи уусан үедээ бид гурвыг хөөгөөд байдаг юм. Тэгээд ээж бид гурав явах гэхээр хаалга цоожилчхоод явуулдаггүй. Аав өмнө нь ээжийг зодож гэмтээж байсан. Ээжийг дунд зэрэг л гэмтээж байсан. Би хэзээ гэдгийг нь мартчихсан байна. Хамт нэг хашаанд амьдардаг эмээ л мэдэж байгаа. Аав гэрт орж ирээд хөлдөөгчний өмнө шууд унтаад өгсөн. Унтаж байхдаа хамар, амнаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/
  • Гэрч Х.Д-ийн "Би 2022 оны 03 сарын 10-ны шөнө гэртээ унтаж байхад 00 цаг өнгөрөөгөөд байх У-ийн дугаараас залгаад...Г уйлж байгаад тасарсан. Тэгэхээр нь би буцаж залгаад юу болоод уйлаад байгаа талаар асуухад "аав өнгөрсөн” гэхээр нь шууд л М ахынд очсон. Тэгсэн цагдаа ирчихсэн, гэрт нь оруулаагүй. Ер нь бол талийгаач М агсам согтуу тавьдаг, У-ийн ажлын газарт очиж агсам согтуу тавьдаг. У эгч болохоор бид нараас нуугаад юм хэлдэггүй юм. Талийгаач бол архи ууна, архи уусан үедээ агсам согтуу их тавьдаг, хоёр охин нь уйлаад байдаг байсан. Талийгаач, У-ийн ажлыг хийлгэхгүй араас Утасдаж эсвэл хардаж байдаг байсан. У өөрөө их нуудаг. Зодолдож барьж байсныг нь бол мэдэхгүй байна. У зан байдлын хувьд их даруухан, амьдралын төлөө ганцаараа л зүтгэдэг, хүүхэд ханийхаа төлөө л зүтгэж байдаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36/
  • Гэрч Д.О-ийн " 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө талийгаач М 11 цагийн үед манай гэрт ганцаараа ирчихээд жоол унтаж байгаад гараад явсан. Тэгээд орой нь 17 цагийн үед Ерөөл нэртэй 0,5 литрийн нэг шил архитай орж ирсэн. Тэгээд манай нөхөр Э-тай хамт архиа хувааж уучихаад М "гэр рүүгээ явлаа” гээд ганцаараа явсан. Тэгээд манай гэрийнхэн унтах гэж байсан чинь, 12 цаг өнгөрч байхад талийгаачийн эхнэр У залгаад "манай нөхөр нэг л сонин болчихлоо, царай нь цонхийгоод байна” гэхээр нь би нөхөртэйгөө хамт гэрт нь очтол гэрийнхээ баруун урд М дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд нөхөр, У бид 3, 3 талаас нь дамжлаад гэрийн баруун хойд талд гудас дэвсээд, зөөж хэвтүүлсэн. Түргэн дуудаад, эмнэлгийнхэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гараад явчихсан. Талийгаач хүнтэй хэрэлдэж, муудалцсан асуудал огт байхгүй. Нэлээн архи уудаг хүн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44/

-Гэрч А.А-ийн "******* нь цэцэрлэгийн туслах багш мэргэжил эзэмшээд, одоо 5 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаа. ******* нь Сайнцагаан сумын 7-р баг, Нарлагт нөхөр 2 охины хамтаар амьдардаг юм. У М-тай хамт амьдраад удаж байна. 10 гаран жил болж байгаа байх. У, М хоёр хамт амьдрах хугацаандаа М түүнийг их л зовоодог байсан. Талийгаач М анх дүүтэй маань суухдаа л архи уугаад, дүүг маань зовоогоод байна гэж дуулддаг байсан. Ер нь архи уусан үедээ агсам согтуу тавина, зодож, цохидог байсан гэсэн. Би зодож, цохиж байхыг нь хараагүй, нөхөр зодлоо, цохилоо, агсам тавиад хөөж тууж байна гээд манай аав, ээж рүү У Утсаар ярьдаг байсан гэсэн. У-ийн өөрийнх төрсөн ах, эгч нарыг хааяа нэг хөдөөнөөс ирэхэд гэрээсээ хөөж туудаг байсан гэсэн. Эгч, ах нар нь хөдөөнөөс ирээд Мд л хэлж ярьдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 47/

-Гэрч Б.Э-н "2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 00:30 цагийн орчим Малчины 03-10 тоотод дуудлагатай явж байхад Нарлагийн 01-12 тоотод хүн хачин болчихсон байна гэсэн дуудлага ирж байна гэсэн. Дуудлагыг хүлээж аваад 2022.03.10-ны өдрийн 00:44 цагийн орчим уг дуудлаганд очсон. Дуудлагаар очиход Монгол гэрт, гэрийн баруун хойд талд дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Үзлэг хийж үзэхэд амин үзүүлэлтүүд байхгүй, зүрхний цохилт байхгүй, хүүхэн хараа өргөссөн, гарын хумснууд нь хөхөлбөр болсон байдалтай, нас барсан байсан. Нас барсан байна гэдгийг эхнэр нь гэх эмэгтэйд хэлсэн. Талийгаачийн эхнэр, хүүхдүүдээс нь юу болсон талаар асуухад, ер нь архи уудаг, өчигдөр, өнөөдөр архи уусан, өнөөдөр 09 цагийн орчим гараад явсан, орой 18 цагийн орчим согтуу ирсэн, гэрийнхээ баруун талд унтаад өгсөн гэсэн. Гараа дэрлээд хурхираад унтаад байсан гэсэн. 21:30 цагийн орчим эхнэр нь хүүхдүүдээ унтуулах гээд байж байхад нөхрийнх нь хамар, амнаас нь нус, шүлс гарсан байсан гэсэн. Тэгэхээр нь тэрийг нь арччихаад куртикийг нь дэрлүүлээд хажуу тийшээ харуулаад хэвтүүлсэн гэсэн. Тэгээд 22 цагийн үед унтацгаахад талийгаачийг хурхираад унтаж байсан гэсэн. Талийгаачийг 23:30 цагийн орчимд чимээгүй болчихоор нь босоод гараад явчихсан юм болов уу гээд гэрлээ асаасан чинь хачин болчихсон байхаар нь 103-т дуудлага өгсөн гэж хэлсэн. Ер нь зүрх хааяа өвддөг, даралт нь хааяа ихэсдэг, өчигдөр даралт нь ихэсхээр нь эм өгсөн гэж байсан. Мөн хөл муУтай таягтай явдаг гэж байсан. Дуудлагаар очиход гэрийн эд хогшил нь нь эмх цэгцтэй байсан. Архи согтууруулах ундааны шил, сав харагдаагүй. Талийгаачийн бие дээр хамарны нүүрэн талын самсай, уруулын дээд хэсэгт халцарсан, хатчихсан шарх харагдсан. Өөр биеийн хэсгүүдэд гэмтэл шарх харагдаагүй. Би тэгээд цагдаад "Нарлагийн 1-12 тоотод хүн нас барсан байна, архи уусан байсан байна” гэсэн дуудлагыг 88058824 гэсэн дугаараас өгөөд цагдаагийнхан ирсэний дараа явсан. Талийгаачийн эхнэр болон хүүхдүүд нь ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болсон гэсэн асуудал яриагүй. Хүүхдүүд нь хэлэхдээ аавынхаа нүүрэн дээр үүссэн халцарсан шархыг өчигдөр ойчоод шалбалчихсан гэж байсан. Хүзүүн дээр нь зүүлтний дагуу нь хүрэн толбо харагдаж байсан. Би тэрийг нь хүүрийн толбо үүссэн байна гэж харсан. Биеийг нь барьж үзэхэд нь ер нь хөрсөн, хүйтэн байсан. Эхнэр нь бол эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

-Гэрч М.Э-ын " Эгч У 2010 онд М-тай суугаад одоо амьдарч байгаа Сайнцагаан сумын Нарлагт байх хаяг дээрээ амьдрах болсон. Тэгээд 2016, 2017 оноос хойш л хааяа нэг У эгчтэй Утсаар ярихад "талийгаачийг агсам согтуу тавиад, хөөж туугаад, ална хядна гээд байна” гэж ярьдаг байсан. Тухайн үед би эгчийг "салж болдоггүй юмуу” гэхэд "хөл муУтай болсон хүнийг хаяж яваад яах вэ, хоёр хүүхдээ бас бодож байна” гэж хэлдэг байсан. Би хоол, мах авчирч У эгчийнд ирэхэд талийгаач согтуу авирласан, эгч орилсон, хэл ам болсон байдалтай сууж байдаг байсан. Талийгаач ер нь бол их архи уудаг, согтуу л байж байдаг. 2020 онд байх, ах Э Утсаар залгаад "эгч У-ийг нүүлгэж авья, тэнд зодуулж, нүдүүлээд хэцүү байгаа юм шиг байна, хажуудаа авна, унаа тэрэг бэлдэж бай” гэхээр нь аймаг руу явах гээд байж байхад ах залгаад "эгчийг явахгүй гээд байна, хоёр хүүхдээ эцэгтэй нь байлгана, хөлгүй болсон хүнийг орхиод яах вэ” гэж байна гэж хэлээд тухайн үед өнгөрсөн юм. Эгчийг бас ажил төрлийг нь хийлгэхгүй ажил дээр нь очиж агсам согтуу тавьдаг талаар сонсож байсан. Би бас талийгаачийг "ууж идэхийг чинь хориглож чадахгүй, гэхдээ ууж идсэн ч агсам согтуу тавихгүй бай” гэж хэлдэг л байсан. Миний дэргэд талийгаач М эгчийг цохиж зодож байхыг бол хараагүй. Харин эгчтэй Утсаар ярихад "агсам тавиад, хөөж туугаад, цохиод байна” гэж хэлдэг байсан. Бас тэгж сонсогддог л байсан юм. Манай эгч уг нь уур, уцаар байхгүй хүн байгаа юм. Эгч үг дуу цөөнтэй, хамт олондоо нэр хүнд сайтай, ажилсаг, талийгаачтай сууснаас хойш л эгч маань гэр орноо авч яваа юм. Би талийгаачийг ажил хийж байхыг л лав мэдэхгүй юм байна. Эгч маань ажил хийж, гэр орноо авч явсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/

-Гэрч М.Э-ийн "Намайг Эрдэнэдалай суманд хөдөө гэртээ байхад 2022 оны 03 сарын 10-ны өдөр дүү Энхсүрэн "У-ийн нөхөр өнгөрсөн байна” гэж хэлээд, бид хэд бөөндөө аймагт ирсэн. У, М-тай 2010 онд гэр бүл болсон. Түүнтэй гэр бүл болсноос хойш 2 охинтой болсон. Би хөдөөнөөс хаа нэг аймагт ирэхэд талийгаач согтуу л байж байдаг. Бас заримдаа алга байдаг. 2019 оны хавар ирэхэд талийгаач согтуу, тэгээд Уийг ажлаас нь ирсэн чинь "чи аажуу ирдэг юм” гээд агсраад, зодох гээд дайрахаар нь "чи яахаараа дүүг цохиж зодох гэдэг юм” гээд орилоод загнасан чинь харин сууж байгаад унтаад өгсөн. 2019 оны зун хөдөөнөөс бас талийгаачийнд ирэхэд гэртээ согтуу байж байсан. У намайг тэднийд ирснээс хойхно ажлаасаа ирсэн чинь бас л "чи ажлаасаа аажуу ирлээ” гээд агсраад чанга чанга дуугараад л У-ийн өөдөөс юм хум аваад шидэхээр нь "яах гээд байдаг юм” гээд уурласан, тэгээд гайгүй болсон. У-тэй уулзаад ярилцахад болон Утсаар ярихад "талийгаачийг байнга л архи уугаад хэцүү байх юм, орой хөөж тууна, агсам согтуу тавиад байх юм” гэдэг байсан. Талийгаач У-ийг миний дэргэд цохиж зодож байгаагүй ээ. У-ийг бол талийгаач "хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж, хэнтэй явалдсан юм, ажил дээрээ удлаа” гэх мэтээр их хардаж, сэрдэж зовоодог л байсан юм. Би "ингэж зовж, байнга дарамтанд байхаар, салж сарниж болдоггүй юм уу” гэж хэлэхээр "хоёр хүүхдээ бодоод байна, миний зовох ч яах вэ, хөл муУтай хүнийг яаж хаячихаад явах вэ” гээд л салж өгдөггүй байсан юм. Миний дүүг их зовоосон хүн байгаа юм. Энэ талаар нь талийгаач аав нь мэдэж л байгаа, хамт нэг хашаанд байдаг юм. Манай дүү У их дөлгөөн, тайван. үг цөөнтэй, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Ажилсаг хүнд их тусархуу олон жил цэцэрлэгт ажиллаж байгаа хүн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/

-Гэрч Ц.Г-ын "Манай эхнэр М.С-ийн дүү М.Э-ынх манай ойролцоо саахалт нУтагладаг юм. Би өглөө 09 цагийн үед М.Э-нд очоод байж байсан юм. Тэгсэн чинь аймгаас Утсаар "У-ийн нөхрийг өнгөрсөн байна” гэж хэлсэн. Тэгээд бид аймаг руу ирсэн. Би *******, Б.М нарынд хааяа нэг л очдог байсан. Намайг очих бүрт л Б.М согтуу байдаг байсан. Манай дүүг их л дарамталж зовоодог байсан гэж сонсож байсан, бусдаар бол би яг тэдний хоорондын харьцааг сайн мэдэхгүй ээ. Манай дүү ******* даруухан талын л хүн байгаа юм. Ажил төрөл хийгээд амьдрах гэж л явсан хүн байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57/

-Гэрч Л.А-ын "Манай дүү ******* нь 2022 оны 03 дугаар сарын 09- ний өдөр 10 цагийн үед надтай Утсаар ярихдаа банкин дээр явж байна гэж ярьсан. Тэрнээс хойш ярихгүй байхаар нь "яасан юм бол, ажил төрөл нь бүтсэн юм болов уу” гээд орой 19 цагийн үед залгахад гэртээ ирсэн байна гэж байсан. Цаана нь хүүхдүүд дуугараад гэртээ л байх шиг байсан. Маргааш нь 08 цагийн үед хөдөөнөөс *******-ийн эгчийнх нь нөхөр Хүрэлбаатар залгаад "Мөнхөө нас барсан гэнэ ээ” гэхээр нь шууд аймгийн цагдаагийн газар дээр ирээд болсон асуудлыг мэдсэн. Манай дүү *******-ийн нөхөр болох М нь байнга архи, дарс уудаг, байнга хардаж, сэрдэж, ажил төрлийг нь хийлгэхгүй, их зовоодог байсан. Мөн *******-ийг зодож цохьдог байсан гэсэн, дүү маань бидэнд хэлдэггүй байсан. 3 жилийн өмнө *******-ийг дуудаад байхаар нь хүрээд очтол М дүүг маань зодсон бололтой бөөн хэрүүл маргаан болсон байж байсан. Тэр үед "одоо та нар амьдарч чадахгүй бол салцгаа, хэн хэндээ гай болохгүй амьдар” гэж хүртэл хэлж байсан. Дүү маань тэр үед 2 хүүхдийн маань эцэг шүү дээ гээд л үлдэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63-рт/

-Гэрч Б.Л-ын " Талийгаач ах М, У хоёр ханилан суугаад 10-аад жил болсон. Тэр цагаас хойш манай хашаанд, Сайнцагаан сумын 7-р баг Нарлаг 1-12 тоотод цуг амьдарч байгаа юм. Талийгаач маань архи уухаараа *******-ийг ажил дээрээ байхад нь Утсаар залгаад хааяа нэг хардаж л байгаа бололтой байдаг байсан. Нэг их агсам согтуу тавиад байдаг байсныг нь бол мэдэхгүй л байна. ******* ажлаа тараад гэртээ оройтож ирдэг байсан. Тэрнээс болоод хардаад хэрүүл маргаан хийдэг байсан. Согтуу байхад нь намайг ороод очихоор унтаад өгдөг байсан. Би "ууж идсэнээ шингээж бай” гээд загнахаар унтаад л өгдөг байсан. Цохиж зоддог байсныг бол мэдэхгүй байна. Хааяа нэг юм авч л шиддэг байсан байх, бусдаар би цохиж зодож байхыг бол хараагүй ээ. Талийгаач хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Талийгаач сард миний баримжаагаар бол 4-5 удаа уудаг байсан байх” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65/

Гэрч Н.Н-ын " Талийгаач хүү М, У хоёр 2010 онд суусан санагдаж байна. Тэрнээс хойш манай Нарлаг 1-12 тоот хашаанд цуг амьдарч байгаа юм. Талийгаач, У хоёр 2 охинтой. Талийгаач эхний хэдэн жил бол агсам согтуу тавиад байдаггүй байсан. Талийгаач согтохоороо агсам тавиад л У-ийг "банзал гичий гээд цэцэрлэгийн нэг хүнтэй хардаад” байдаг байсан юм. Тэр нь цэцэрлэгт жижүүр хийдэг хүн л гэж хэлж байсан санагдаж байна. Талийгаач хөл муУтай болохоос өмнө бол архи уудаг л байсан, гэхдээ хөл муУтай болсоноос нилээн архи уудаг болсон. Талийгаач уух л юм бол агсам тавина. Талийгаач хөл муУтай болсоноос хойш л агсам тавихаараа тавчик, галын сийлтүүр авч шидэж байхыг бол харсан. Талийгаачийг агсам согтуу тавихаар талийгаачийн хоёр охин "эмээ нааш ир” гээд л дууддаг байсан юм. Би талийгаачийг У-ийг хардаад байхаар нь "тэр хүнийхээ эхнэр дээр нь очоод хэлчихээч” гэж хэлдэг байсан. Миний нүдэн дээр бол цохиж зодож байсан юм бол байхгүй. Харин энэ оны цагаан сараас хойш байна уу, өмнө байна уу, сайн санахгүй байна. Намайг гэрт нь ороход хогийн сав, тавчик шидэж байхыг харсан. Талийгаач архи уухаараа гадаа ч хамаагүй гэрт ч хамаагүй тасраад л уначихдаг байсан юм. Талийгаач хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Талийгаач эрүүл байх юм бол ажилтай. Манай бэр бас ч ажилтай хүн байсан. Талийгаач баруун хашааны А гэдэг өвгөнтэй архи уудаг байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68/

-Гэрч Н.О-н "У намайг Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхад 2004 онд тогоочоор манай ажилд орсон. Тэрнээс хойш цэцэрлэгт ажиллаж байна. У 2014 оноос хойш тасралтгүй надтай хамт анги дааж, ангийн туслах багшаар ажиллаж байгаа. Ер бол У-ийн талийгаач нөхөр болох М нь их хартай, У-ийг ажил дээр ажлаа хийж байхад нь Утсаар залгаад л "ирэх болж байна уу, юугаа хийгээд Утсаа авдаггүй юм” гээд л байдаг. Тэгээд У-ийг Утсаа авахгүй болохоор миний Утас руу залгаж асуудаг, заримдаа согтуу ажил дээр хүрч ирээд хашхираад л "гэртээ ирсэнгүй” гээд байдаг байсан. У бид хоёр хүүхэд тарсны дараа маргаашийн ажилдаа бэлдээд, жаахан оройтохоор л Утсаар залгаад амар заяа үзүүлэхгүй болохоор гэртээ очиж хийнэ гээд л аваад явдаг юм. Талийгаач ажлын цагаар Утсаар согтуу залгаад л амар заяа үзүүлэхгүй болохоор өдөр заримдаа У гэр рүүгээ ороод ирье гээд явдаг. Тэгээд л "гэрт гаднаас цоожлоод явчихлаа” гээд л залгадаг. Миний мэдэж байгаагаар 2-3 удаа тийм явдал болсон. Очиж гаргах уу гэхээр хүргэн Нямдаваа, Д хоёрыг дуудсан гэж хэлдэг байсан. У нөхрөө надад муу хэлж байгаагүй ч нэг ангид хамт ажилладаг болохоор Утасны цаанаас загнаж, зандарч байгаа нь сонсогдож байдаг. 2020 онд цэцэрлэгийн гадаа хүмүүс гар шорооны ажил хийж байхад У-ийн охин нь ирээд "аав согтуу ирж байгаа” гэж хэлсэн чинь У нуугдчихсан юм. Тэгсэн талийгаач согтуу ирчихээд "У хаана байна” гээд бид нар руу чулуу шидэж байгаад яваад өгсөн. Өнгөрсөн жил 2021 онд манай ажлын ажилчид эрхлэгчийн өрөөнд хурал хийгээд байж байхад хаалганы гадаа чимээ гарсан чинь У-ийн талийгаач нөхөр нь согтуу ирчихээд "У-ийг гаргаад ир, хаана байна” гээд хашхираад байсан болохоор У тэр хурал дээрээс гараад явсан. У бол сэтгэл зүйн хувьд маш их дарамтад байсан хүн, талийгаач М Утсаар харааж, зүхэж байхад өөдөөс нь уурлаж бухимдаж байхыг нь хараагүй. Би сонсож байхад хүлцэнгүй "за за” гээд байдаг байсан. Талийгаачийг У архи уухгүй бол гэр орондоо ажилтай хүн гэж ярьдаг байсан. Энэ жил бүр талийгаач гойд их согтуу байдаг болсон. У их дөлгөөхөн зантай, хүнтэй эелдэг зөөлхөн харьцдаг, хүний эвийг олж харьцдаг. Хүүхдүүдтэй эелдэг зөөлхөн харьцдаг, эцэг эхчүүд ч ам сайтай. Ажилдаа хариуцлагатай, хэлж ярьсан үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн

-Гэрч Л.Д-ийн "Би 2010 онд Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгт эрхлэгчээр ирсэн, тэрнээс хойш л У-тэй хамт ажиллаж байна. Энэ оны цагаан сар болохоос өмнөхөн 4-5 өдөр дараалан У-ийн талийгаач нөхөр нь Утсаар залгаад "У хаана байна, та нар хаана байна, У-ийг явуул, та нар цуг л явж байгаа” гээд согтуу залгаад байдаг байсан. Сүүлдээ "янхан, гичий минь, та нар хамт архи ууж байгаа юу” гэхээр нь би "байхгүй байна” гэхээр нь "нуулаа” гээд байдаг байсан. Би тухайн үед нь У рүү залгаж "нөхөр чинь Утсаар залгаад элдэв үгээр хэлээд байна” гэж байсан. Миний мэдэж байгаагаар 2 жилийн өмнө байх, цэцэрлэгийн ажилчдыг цуглуулаад хурал хийж байхад Уийн нөхөр нь согтуу ажил дээр ирчихээд "та нар юу хийгээд байгаа юм” гээд хашгираад агсамнаад байсан болохоор У гараад явсан. Дараа нь бас У-ийн нөхөр нь согтуу ирчихсэн тантай уулзана гэж байна гэж жижүүр хэлэхээр нь согтуу хүнтэй уулзахгүй гээд явуулж байсан юм. У бол их бодь хүн байгаа юм, их тайван, дөлгөөн зантай, ажилдаа их шаргуу хөдөлмөрч хүн байгаа юм. Намайг энэ цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд У ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн /

-Гэрч М.Э-ийн " Тухайн үед би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн нУтагт байх гэртээ байсан. 2022 оны 03 сарын 10-ны өглөө 10 өнгөрч байхад манай том охин Д Утсаар залгаад "хүргэн ах М урд шөнө нас барсан байна, ******* эгчийг цагдаа аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа аймгийн төвд ирээд болсон асуудлыг мэдсэн. Манай дүү *******, М 2 ханилан суугаад нилээн хэдэн жил болоод байсан. Талийгаач М нэлээд архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Бид хэд хааяа нэг аймгийн төв ороод дүүгийндээ очиход М ихэвчлэн согтуу байж байдаг байсан. Сүүлдээ бид нар ч гэр орноор нь нэг их орж гарахаа байсан, хааяа нэг *******-тэй Утсаар ярьдаг байсан. Манай дүү ******* боловсролын салбарт хэдэн жил ажилласан, хүнтэй зөв боловсон харьцдаг, тийм л хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн

-Гэрч М.М-ын " 2022 оны 03 сарын 10 ны өглөө манай эгчийн хүүхэд болох Д над руу Утсаар залгаад "хүргэн ах М урд шөнө нас барсан байна” гэсэн. Тэгээд би тэр өдрийнхөө орой нь аймаг руу ирсэн. Хааяа нэг аймгийн төв рүү явахдаа эгчийнд мал, мах дөхүүлж өгөх гээд ороход М ихэвчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байдалтай л байдаг байсан. Эгч ******* маань эгч, ах, дүү нартаа хэлж ярьдаггүй л байсан болохоос сүүлд сонсоход эгчийн маань ажил дээгүүр нь хүртэл очиж, тайван ажил төрлийг нь хийлгэхгүй, мөнгө цаас нэхэж, өгөхгүй бол агсам тавьж, их л зовоодог байсан гэж сонссон. 2020 оны 10-н сарын үеэр би аймгийн төв рүү орж ирээд эгчийнхээрээ ороход эгч ******* маань уйлсан сууж байхаар нь "юу болсон, яасан” гэж асуухад эгч маань "юу ч болоогүй ээ, зүгээр” гэж хэлж байсан. Би эгч *******-ийг уурлаж уцаарлаад байхыг бол харж байгаагүй. Даруухан дөлгөөн зантай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн

  • Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай " Амь хохирогч Б.М-ы цогцост хийсэн шүүх шинжилгээгээр гавлын суурийн баруун урд хонхорын хугарал, зүүн 4- р хавирганы хугарал, хугарлын түвшин дэх булчин болон зөөлөн эдэд цус хуралт, чамархайн хуйхан доорх цус хуралт, хамрын үзүүр, хамрын зүүн угалз, хацар, шуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуУтай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гавлын суурийн баруун урд хонхорын хугарал, зүүн 4-р хавирганы шууд хугарал гэмтэл нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Чамархайн хуйхан доорх цус хуралт, хамрын үзүүр, хамрын зүүн угалз, хацар, шуу, шилбэнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна.

Амь хохирогч нь В(Ш) бүлгийн цустай байсан байна. Амь хохирогч Б.М нь боолтын улмаас амьсгалын хурц дУтагдалд орж нас баржээ. Амь хохирогч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21-23 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 98-102-рт/

Шинжээч эмч М.Баттүвшингийн "Амь хохирогч Б.М-ы биед гавлын суурийн баруун урд хонхорын хугарал, зүүн 4-р хавирганы хугарал, чамархайн хуйхан доорх цус хуралт, хамрын үзүүр, хамрын зүүн угалз, хацар, шуу, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь амьд байх үед үүссэн, нас барахаас 48 цагийн дотор үүссэн байх боломжтой. Амь хохирогч Б.М-ы биед үүссэн гавлын суурийн баруун урд хонхорын хугарал нь дух хэсгээр мохоо зүйлээр цохигдох, духаараа юм мөргөж унах болон дух хэсэгт механик хүч үйлчилсэний улмаас үүсэж байгаа гэмтэл юм. Хавирганы шууд хугарал нь тухайн хэсэгт хязгаарлагдмал гадаргуУтай хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Ир үзүүртэй зүйлээс бусад бүхий л зүйлсийг хамруулж ойлгоно. Өөрийн гэсэн бие хэлбэртэй, хязгаарлагдмал гадаргуУтай бүхий л зүйлс орно” гэх мэдүүлэг /хх-ийн 80-р тал/

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжилгээний комиссын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4 дугаартай "******* нь одоогоор сэтгэцийн хувьд өвчин эмгэггүй байна. ******* нь болсон байдлыг үнэн зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******* нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /1-р хх-ийн 118-120/

  • Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх- ийн 5/
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /1-р хх-ийн 6-12/
  • 2022.03.21-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол,

/1-р хх-ийн 23/

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын талаархи баримтууд
  • Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар амь хохирогч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Нарлагийн 1-12 тоотод байх өөрийн гэртээ нас барсан үйл явдал болсон байна.

Амь хохирогч Б.М нь боолтын улмаас амьсгалын хурц дУтагдалд орж нас барсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Үйл явдал болсон гэх Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Нарлагийн 1-12 тоотод амь хохирогч Б.Мтай хамт түүний эхнэр *******, 11 настай охин М.Г, 8 настай охин М.Ж нар байсан болох нь шүүгдэгч *******, насанд хүрээгүй гэрч М.Г, М.Ж, гэрч Г.Э, Д.О нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар "хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэе” гэсэн хүсэлт гарган мэтгэлцэж байна.

Амь хохирогч Б.М нь "боолтын улмаас амьсгалын хурц дУтагдалд орж нас барсан” болох нь шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *******ээс хуульд заасан үндэслэл журмын дагуу, өмгөөлөгч байлцуулан яллагдагчаар мэдүүлэг авахад "...Б.М сэрээд "гичий, пизда, банзал гөлөг” гэж харааж зүхээд доромжилсон. Тэгээд гУтлаа өөдөөс шидсэн, гУтал нь орны хажууд унасан. Тэгсэнээ гэрийн баруун урд талын гУтлын савны хажуу талаас залгуур аваад хүзүүн дээрээ тохоод би үхнэ гээд харааж зүхсэн. Тэрнээс нь арагш нь татаад унагаасан, барьсан залгуураа нэг эргүүлээд арагш дараад /нэг их удаагүй/ залгуурыг аваад хуйлаад хогийн саванд хийсэн. Тэгээд талийгаач хэвтээд хоцорсон, би орон дээрээ очиж хэвтээд гэрэл унтраагаад жоохон дуг хийгээд, сэрээд, чимээгүй байхаар нь гэрэл асаагаад харсан чинь царай нь хөхөрсөн байсан...” гэж мэдүүлжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч *******-ийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас санамсаргүйгээр хүний амь насыг хохироосон гэм буруУтай байна” гэж *******-ийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахад "амь хохирогчийн хоолой дээрээ тавьсан залгуураас арагш нь татаж, үзүүрийг нь мушгисан” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай "Б.М нь боолтын улмаас амьсгалын хурц дУтагдалд орж нас барсан байна” гэх дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь "хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, би санаатай үйлдээгүй” гэж маргаж байгаа боловч амь хохирогчийн хоолой дээрээ тавьсан байсан залгуураас арагш нь татаж унагаах, залгуураа нэг эргүүлж, хэсэг хугацааны дараа авч байгаа шүүгдэгчийн үйлдэл нь амь хохирогчийн хоолойг боож, амьсгалын механик дУтагдалд оруулж байгаа санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч нь амь хохирогчийн хоолойг боосноор хоромхон зуур үхэлд хүргэх аюултай гэдгийг мэдэх боломжтой юм.

Хэрэгт цугларсан шүүгдэгч ******* болон амь хохирогч Б.М-ы ах, дүү, төрөл төрөгсөд, хамт олны гэрчээр өгсөн мэдүүлгээс үзэхэд амь хохирогч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнийгээ буюу шүүгдэгч *******-ийг хардах, дарамталах, агсан тавих, өөдөөс нь юм шидэх зэргээр хүчирхийлдэг байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч гэмт хэрэг гарах үед дээрхи үйл баримт тогтоогдоогүй болно. Тухайлбал шүүгдэгч ******* нь амь хохирогчийг хэл амаар доромжилсон, өөдөөс гУтал шидсэн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, амь хохирогчийн зүгээс шүүгдэгч *******-ийн амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдахаар довтолсон идэвхитэй үйлдэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл амь хохирогч Б.М нь тухайн нөхцөлд шүүгдэгч *******-ийг хэл амаар доромжилсон, өөрөө үхнэ гэж айлгасан нь түүний амь насыг хохироох шалтгаан болохгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж байхгүй байна.

Шүүгдэгч *******-ийн өөрийн нөхөр Б.М-ыг залгуураар хоолойг нь боож алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруУтай байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэнгээс амь хохирогчийн гэр бүлийнхэндээ гаргаж байсан зан араншингийн талаарх бичлэг бүхий СD-нд үзлэг хийлгэх, нотлох баримтаар бэхжүүлэх зорилгоор хэргийг прокурорт буцаах тухай хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн зан байдлын талаар шүүгдэгч, амь хохирогч нарын ах, дүү, төрөл төрөгсөд, хамт олноос гэрчийн мэдүүлэг авсан, энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх тул өмгөөлөгчийн гаргаж өгсөн бичлэг бүхий СD-нд үзлэг хийх шаардлагүй гэж үзэж, уг СD-г нотлох баримтаар үнэлээгүй болно.

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч *******-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн тайлбар гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт " гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна хохирол, хор уршгийн шинж чанар”-г харгалзан үзнэ гэж заажээ. Гэвч шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсэдсэн байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй юм.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 34 хоног, 2022 оны 05 дугаар сарын 31- ний өдрөөс өнөөдрийг хүртэл 6 хоног буюу нийт 40 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хасах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийг оршуулахад гарсан зардал 5.398.270 төгрөг, сэтгэл санааны хохирол 8.000.000 төгрөг буюу нийт 13,398,270 төгрөг нэхэмжилжээ.

Талийгаачийг оршуулахтай холбогдуулан гарсан зардлын баримтыг судалж үзэхэд 2.735.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул гэм буруУтай этгээдээс гаргуулах үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн 1-р хавтаст хэргийн 158,162, 167,172, 185, 187, 190 дугаарт авагдсан баримтуудын 73350 төгрөгт холбогдох хэсэг нь архи, согтууруулах ундааны зүйл, тамхи худалдан авсан баримт байх тул хохирогчийн нэхэмжлэлээс 73350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн 2.589.920 төгрөгт холбогдох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шашны зан үйлтэй холбогдон гарсан зардал байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохирол 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч сэтгэл санааны хохирлыг нотолсон баримтыг ирүүлээгүй, сэтгэл санааны хохирлыг хэмжээг шүүх хуралдаанаар хэлэлцэн тогтоох боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс нийт 10.589.920 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхилоо.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон зардлын талаархи нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдав.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч болон түүний ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.735.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь 9-11 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, энэ хэргийн улмаас нөхөр нь нас барсан тул шүүгдэгчийн бага насны хоёр хүүхдэд асран хамгаалагч тогтоох, шүүгдэгчийг хорих ял эдэлж байх хугацаанд түүний эд хөрөнгийг хамгаалах этгээд томилохыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг даргад даалгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бохирлогдсон цаас, цагаан өнгийн залгуур, куртик, архины шил, гарын мөр хоёр ширхэг, дэрний уУт, үс мэт зүйл залгуур дээрээс авсан арчдас, таяг, өмд, дотоож, фудволк, оймс зэрэг эд зүйлийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр эрхи 1 ширхэг, улаан өнгийн оосортой, дугуй хэлбэртэй, дотроо хас тэмдэг бүхий тэмдэглэгээтэй металл 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-т буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн С^-г нотлох баримтаар үнэлээгүй боловч хэргийн хадгалах хугацаа дуустал *******т холбогдох эрүүгийн 2222000000039 дугаартай хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн

  1. 2, 3, 4, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
  1. Шүүгдэгч ............. овогт *******-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруУтайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... овогт *******-т 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хассугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.735.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 73350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 10.589.920 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон зардлын талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг заасугай.
  8. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 71 дүгээр зүйлийн 71.1.1-т зааснаар шүүгдэгч *******-ийн 2011 оны 05 дугаар сарын 01-нд төрсөн охин М.Г, 2013 оны 09 дүгээр сарын 23-нд төрсөн охин М.Ж нарт асран хамгаалагч тогтоох, шүүгдэгчийн өмч хөрөнгийг нь хамгаалах этгээд томилохыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга Н.Бат-Оргилд даалгасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бохирлогдсон цаас, цагаан өнгийн залгуур, куртик, архины шил, гарын мөр хоёр ширхэг, дэрний уУт, үс мэт зүйл залгуур дээрээс авсан арчдас, таяг, өмд, дотоож, фудволк, оймс зэрэг эд зүйлийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлж, эрхи 1 ширхэг, улаан өнгийн оосортой, дугуй хэлбэртэй, дотроо хас тэмдэг бүхий тэмдэглэгээтэй металл нэг ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мт буцаан олгосугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэнгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн сиди 1 ширхгийг хэргийн

хадгалах хугацаа дуустал эрүүгийн 2222000000039 дугаартай хэрэгт хавсаргасугай.

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З . У У ГАН БАЯР

ШҮҮГЧИД                                Г.БАТМӨНХ

Г.МӨНХБАТ