Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

З.Ууганбаяр даргалж, шүүгч Володя, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Прокурор М.Мөнхсүрэн

Иргэдийн төлөөлөгч М.Батсугир

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б

Гэрч С.Ш

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2222000000037 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............. төрсөн, ........... настай, ам бүл ............... *******

Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Хулд сумын 3-р багийн Хөх толгой гэх газар оршин суух иргэн С.Ш-ын гэрт амь хохирогч Х.Х-ыг хутгалан алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “2022 оны сарын 01-ний орой Ш, талийгаач 2 дуудахаар нь очсон. Тэгээд 2-3 архи уугаад ийм зүйл болсон. Миний буруутай үйлдлээс ийм зүйл болсонд уучлалт хүсэж байна. Урд өдөр нь чөдрийн тээг янзалж байсныг нь хутгаа гаргаж янзлаад ширээнийх нь дэргэд модтойгоо орхиод явсан. Өглөө С.Ш-нд ирээд унтахаар хэвтсэн. Би зүүн хойд талд хэвтсэн, талийгаач миний зүүн талд хэвтсэн. Тэгтэл талийгаач “босъё, ганц шөнийн нойр даахгүй юм, 13 тоглоё” гээд дугтчаад байхаар нь би гарт таарсан юм аваад түлхсэн. Тэгтэл ахаа та юугаар цохичихов оо гээд бөгсөөрөө арагшаа суугаад царай нь эвгүй болсон. Хутга гэж мэдээгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би хэрэг гарах үед Хулд сумаас зүүн урагш хөдөө гэртээ байсан. Өглөө нь босоод малдаа явж ирээд 08 цаг өнгөрч байхад ээж ярьсан . Аав чинь цагдаатай явсан, хэр бэртсэнийг мэдэхгүй байна гэхээр нь хүлээсэн. Тэгээд 10 цагт ярихад байхгүй болсон гэсэн мэдээлэл авсан. Тэгээд сум явж хэрэг болсон газар очсон. Оршуулгын зардал 14.500.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Талийгаач дүү маань 1994 оны 04 сарын 21-нд төрсөн. Айлын бага, манай аав, ээж өндөр насны тэтгэвэрт байдаг, 6 насны охинтойгоо ам бүл 4-үүл амьдардаг. Манай ээж сэтгэл санааны хохирол амссан, сэтгэл санаа хэцүү байгаа. Энэ хэргээс хойш сэтгэл санааны хүнд хохирол үүсэж, байнга эмнэлгээр явж байгаа. Сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, талийгаачийн охины тэжээгчээ алдсаны зардалд сар бүр 500.000 төгрөг авахаар нэхэмжилж байна. Сайхан дүүгээ алдсандаа гомдолтой байна” гэв.

  • Гэрч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Мягмардорж машин аваад аймаг явсан. Тэгээд ирэхдээ шил архитай ирсэн. Тэр архийг нь уугаад, би нэгийг өгөөд 2 архи уусан. Тэгээд Мягмардоржийг гэр нь хүргэж өгөөд дахиад нэг архи уусан. Замдаа М-ынхоор ороод гэртээ ирсэн.Тухайн үед Талийгаач, Ц бид 3 манайд байсан. Би гэрийн баруун талд хана руу хараад унтаж байсан. Түчигнэх чимээ гарахаар нь сэрэхэд талийгаач дөрвөлжин дээр ойчиж байсан. Тэгтэл Ц хүн алчихлаа гээд гэрээс гарахаар нь би айгаад гэрээс гарсан” гэв.
  • Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “яллагдагч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байх тул гэм буруутай гэж үзэж байна” гэв.
  • Гэрч Ц.Хуягбаатарын “Би 2022 оны 03 сарын 02-ны өдөр сургуулийн хүүхэд хүргэж өгчихөөд гэртээ ирсэн чинь манай эхнэр Мядагбадам “Ш-ын эхнэр утсаар ярилаа, хүү хутгалуулчихсан гэж байна” гэхээр нь сумын цагдаа Г-ыг аваад Хулд сумын 3-р

 

баг "Хөх толгой” гэх газарт очсон. Очоод Ш гэх айл руу орсон чинь талийгаач зуухны урд талд дөрвөлжин дээгүүр нь тохоотой, толгой тал нь цус болсон байгаа харагдсан. Тэгсэн цагдаа Г "гэрээс гар” гээд л шууд гарсан. Г цагдаа бид хоёрыг Ш-ынд 2022 оны 03 сарын 02-ны өдөр 09 цаг өнгөрөөж очиход хүн байгаагүй. Тухайн үед талийгаачийг амьд байгаа юм байх гэж бодоод гэрт орсон юм. Тэгээд зүүн хойд талд нь байх айлаас очиж асуух гээд хөдлөөд явтал өөдөөс машинтай С.Ш, *******, Ш-ын ээж гурав ирсэн. Тэгээд машинаас буугаад цагдаа Г тэр хэдээс юу болсон талаар асуухад Ц нь "би хутгалчихсан юмаа” гэж байсан. Яагаад, ямар шалтгаанаас болж хутгалсан талаар хэлээгүй ээ. Тэгээд л шууд Г цагдаа Ц-ыг гавласан. Манай талийгаач хүү Х нь 2022 оны 02 сарын 14-ний өдөр Ш-ынд мал маллана гээд явсан юм. Тухайн үед Ш-ын эхнэр нь утсаар залгаад "мал маллаад өгөөч” гээд гуйсаар байгаад аваад явсан юм. Манайх 2 охин, 2 хүүтэй талийгаач маань айлын бага хүүхэд байгаа юм. Талийгаач архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, хааяа нэг бол уучихдаг, хүнд их тусархуу хүү байсан юм. Талийгаач охин Ц-ий хамт хөгшин, бид хоёртой хамт Хулд сумын төвд амьдардаг байсан юм. Би бол маш их гомдолтой байна. Өдий болгосон хүүгээ хүний гарт үрэгдүүлсэндээ маш их харамсаж, гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/

                          Гэрч Д.Ц-гийн   " Манай гэр Хулд сумын 3-р баг "Хөх толгой” гэх газарт байдаг. Манайхаас баруун урагш 3 орчим км хүү Ш-ынх байдаг. 2022 оны 03 сарын 02-ны өдрийн өглөө гэгээ орсны дараа босоод хотондоо хонь хургалсан юм болов уу гэж бодоод очиж үзчихээд буцаад гэр рүү алхаж явахад жигтэйхэн хаазтай мотоциклтой хүн давхиж ирсэн. Тэгсэн хүү Ш ирээд "Ц, Х-ыг алчихлаа, тэгээд боож үхнэ гээд явчихлаа” гэхээр нь гэрт орж Ш-ын авгай Урантунгалаг, Ц-ын ээж нар руу хэлж "түргэн дуудах уу, яах уу” гэж яриад удаагүй би машинаа унаад Ш-ын хамт Ц-ын гэрт очсон хүн байгаагүй. Тэгтэл Ц мотоциклтой ирсэн. Тэгээд гэрт нь Ц-т "та яасан амьтан юм бэ” гэтэл Ц "өдөөд байсан юм, тэгээд би шаачих юм” гэж л хэлсэн. Тэгтэл Ш-ын гадаа машин ирэхээр нь өөдөөс нь явтал түргэний машин байсан. Тэгээд уулзахад цагдаа, Хуягбаатар нар явж байсан. Тэгээд л Ц-ынд очоод байж байхад Ц гутлаасаа хутга гаргаж ирээд "энүүгээр шаачихсан юм болов уу” гэж хэлж байсан...Хүний хүүхдийг муу хэлээд ч байгаа юм биш, цагаан сараар бэлэгний мөнгө дуусчихаар нь мөнгө авах гээд Ш-ынд очсон. Тэгэхэд Ц их согтуу эхнэртэйгээ байсан. Тэгсэн эхнэрээ "шаачих уу /хутга/” гээд байсан. Тэгэхээр нь би айгаад мөнгөө ч авч чадаагүй яваад өгсөн. Ер нь Ц сүүлийн үед хүмүүсийг "шаачих уу” гээд байдаг сурагтай байсан. Хүү Ш-ын хувьд архи уудаг болохоос өөр юм бол байхгүй, хүнтэй муудалцаад байдаггүй хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 63-64/

                          Гэрч Б.М-ын "2022 оны 03 сарын 02-ны өдөр буюу өнөөдөр өглөө 05 цагийн үед манай гэрт Ц, Ш, Х 3, 05 цаг 10 минут болж байна гэж хэлээд орж ирсэн. Тэгээд би босоод цай чанаж өгөөд, 1 шил архи гаргаж өгөөд, бид 4 талд нь ортол уугаад, Ш мал хуй тавих ажилтай гэж хэлээд гарцгаасан. Мягмардоржийн гэрт хөзөр тоглож байгаад төөрөөд, танайд ирлээ гэж хэлсэн.

Манайхаас хөдлөхөд Х машин бариад явсан. Бид нэг хонхорийн хүмүүс байгаа юм. Ц архи уусан үедээ агсан согтуу тавих гээд байдаг. Эрүүл үедээ бол зүгээр хүн байгаа юм” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 66/

                          Гэрч Б.Айлтгүйн "2022 оны 03 сарын 1-ний орой би гэртээ унтаж байгаад сэрэхэд хүмүүс ирчихсэн байсан. Ах Мягмардоржийнд орсон чинь эхнэр, хүүхдүүд нь болон Ц, Ш, Х ах 3 ирчихсэн байсан. Тэр хэд "хөзөр тоглох уу” гэхээр нь бид 5 нийлээд хөзөр тоглосон. Хөзөр тоглох явцад ах нэг шил архи гаргаж ирсэн, тэр гурав хувааж уусан. Ах аягалж өгөөд уугаагүй. Хөзөр тоглож дуусахад архи бас дууссан. 2022 оны 03 дугаар сарын 02-ны 01-02 цагийн үед тэр 3 явсан ба би гэр рүүгээ ороод унтсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68/

                          Гэрч Ө.Азжаргалын "...Нөхөр Мягмардорж, 2 хүүхдийн хамт Ш ахын машиныг гуйгаад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төв явсан. Тэгээд тэнд хоноод эмнэлэгт үзүүлчхээд өчигдөр 16 цагийн үед аймгаас гараад, Хулд сум ороод, Мягмардорж дэлгүүрээс Ш ахад өгөхөөр 1 шил архи авсан. Тэгээд сумаас гараад Ш ахын гэр очиход 19 цаг болж байсан. Бид нар очих үед Ш, Х ах 2 байсан. Гаднаас Ц орж ирсэн. 1 шил архиа хувааж ууцгаасан. Манай нөхөр бол бараг уугаагүй, 1-2 татсан. Бид нарыг гэрт хүргэж өгөх гээд тэр гурав ирээд манай гэрт нэг шил архи хувааж уугаад, хөзөр тоглож байгаад хэдэн цагт явсан гэдгийг нь мэдэхгүй байна, би унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 70/

Гэрч Э.Алтанцэцэгийн " Өнөөдөр өглөө 08 цаг 09 минутад хутгалуулсан хүний дуудлага ирсэн, яаралтай, Хөх толгой гэдэг газар гэж байна гээд над руу жижүүр сувилагч Отгонтуяа хэлсэн. Тэгээд би өөрийн машинаар эмнэлэг рүү очоод цүнх эм тариагаа бэлдээд цагдаагийн гадаа ирээд цагдаа Г-ыг авсан. Тэгэхэд талийгаачийн аав нь гэх хүн "цуг явна” гээд аваад явцгаасан. 9 цаг өнгөрөөгөөд Хөх толгой гэх газарт очиход гэр дотроос нь хүн гарч ирээгүй, гадаа нь бас хүнгүй байсан. Тэгээд цагдаа, талийгаачийн аав нь, дараа нь би орсон чинь гэрийн зуухны урд үүдэн хэсэгт, түлээний дөрвөлж дээр толгойн хэсэг нь баруун тийш харсан, хоёр гар нь толгойгоо дагаж унжсан, биеийн урд хэсэг нь дээшээ харсан байдалтай, бие нь хөшсөн байсан. Тэгээд нас барсан гэж үзээд анхан шатны тусламж үзүүлэхгүй гэрээс гарцгаасан. Тэгээд ойролцоо хүн байна уу гээд хойшоо явж харсан чинь хүмүүс өөдөөс машинтай ирсэн. Тэгээд цагдаа хамт архи уусан гэх 2 хүнийг нь гавлаад юм асууж байх шиг байсан. Би тэнд байсан настай хүний даралтыг үзсэн, нас барсан хүний аавын биеийг үзэж, тайвшруулах эм өгөөд, хэсгийн төлөөлөгч ирэх хүртэл тэр газарт байсан. Хэсгийн төлөөлөгч Бүргэд ирсний дараа нь жолоочтойгоо, нас барсан хүний аавтай хамт сумын төв рүү ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77/

Гэрч Д.Урантунгалагийн "...би хүүхдүүдээ хараад аймагт байдаг. Бүтэн сайн өдөр аймаг явахад манай ажилд туслах гэж ирсэн Х, манай нөхөр нар үлдсэн. Би аймаг дээр байхдаа талийгаачтай холбогдоод "миний дүү манайд очоод сар ажилд туслалцаад өгөөч, манай хонь хургалж эхэлж байна” гэж хэлсэн чинь "тэгье” гэхээр нь би 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр суман дээрээс аваад гэрт авчирсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80/

 

Гэрч Б.Болортуяагийн "Би аймагт хүүхдүүдээ хараад суудаг, манай нөхөр хөдөө малаа малладаг. Би түрүү долоо хоногт хөдөө гэртээ ирээд 7 хоноод уржигдар аймаг явсан. Талийгаач Хашка Шынд туслах малчнаар ирсэн гээд манай 2-3 орой ирж тоглож байгаад явсан. Талийгаач манайд очихдоо архи уухаар би таргалдаг, танайх энэ хундагандаа архи хийхгүй юм аа, архи надад зохидог, гэх зэргээр яриад байдаг байсан. Тэгэхээр нь би архинд дуртай хүн юм байна гэж бодсон. Манай нөхөр 21 цагийн үед мал хотолсон, одоо амарлаа гээд эрүүл ярьж байсан. Би эд нарыг архи уусан, хоорондоо маргалдсаныг мэдээгүй. Өнөөдөр өглөө манай нөхөр Ц 08 цагийн үед 98596900 гэсэн өөрийнхөө дугаараас залгаад "урд шөнө бид нар архи уугаад, хоорондоо зодолдоод, нэгийгээ гэмтээчихсэн, чи хурдан ир” гээд утас нь тасарсан. Эргээд залгасан чинь утас нь холбогдохгүй болохоор нь би хөдөө гэртээ ирээд болсон явдлыг мэдсэн. Нөхөр бид хоёр 2015 онд гэр бүл болсон. Одоо 3 хүүхэдтэй. Архи уухгүй эрүүлдээ даруухан, дуугүй, хүн юм асуувал хариулчихаад олон үг байхгүй, нутаг усандаа нэр хүндтэй, энэ жил сумын Засаг даргын жуух авсан, архи уухаараа агсан согтуу зан байхгүй, хүн өдөөд байвал уурлаж зодолдож магадгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83/

Гэрч Б.М-ийн "Би Ц-ын ээж нь байгаа юм. Ц 1985 онд миний 4 дэх хүүхэд болж төрсөн. Багадаа цэцэрлэгт явж байгаагүй, 1 дүгээр ангид ороод 3 дугаар ангидаа сургуулиас гарчихсан. Ц эхээс 6-лаа, 2 ах нь нас барсан, нэг эгч, 2 дүү нь байдаг юм. Бага насандаа ээж аавын гар дээр байж байгаад, 18 нас хүрээд, Дорноговь аймгийн Улаан-Уулд цэргийн алба хаасан. 2017-2018 оны үед тусдаа гарсан. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай хүүхэд нь зан аашны хувьд бол хүний үгэнд оромтгой, хөнгөн зантай хүүхэд байгаа юм. Ааш зангийн хувьд бол хүнээс гажууд зан, ааш гаргаад байдаггүй. Хүнд тусархуу, төлөв даруу зантай, ажил төрөлд сайн хүүхэд байгаа юм. Би найз нөхдийнх нь талаар сайн мэдэхгүй. Найз нөхдийн дунд бол уудаг байсан байх, надад бол архи дарс хэрэглэж байгаа харагдаж байгаагүй. Би хөдөөнөөс аймаг руу ороод 5 жил болж байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 85/

Гэрч Ц.О-ийн "Би Ц-ын төрсөн дүү нь байгаа юм. Манай ах Ц нь эхнэр, 3 хүүхдийн хамт Хулд сумандаа амьдардаг. Зан аашны хувьд төлөв даруу, олон юм яриад байдаггүй, хүнд тусалж дэмнэх дуртай, нутаг усныхаа хүмүүсийн дунд нэр хүнтэй, хөдөлмөрч хүн байгаа юм. Би найз нөхдийнх нь талаар бол сайн мэдэхгүй. Архи хэрэглэдэг байсан талаар нь мэдэхгүй байна. Архи дарс хэрэглэсэн байгааг нь харж байгаагүй, хүнээс сонсож байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны 13 дугаартай "Х.Х-ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжин хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний булчинг нэвт хатгасан шарх, зүүн бугалга, шуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний булчинг нэвт хатгасан шарх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн, зүүн бугалга шууны зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч нь 1-р бүлгийн цустай байна. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогчид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

Амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 90-92/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022.03.30-ны өдрийн 22 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн С.Ш, *******, амь хохирогч Х.Х нарын гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. С.Ш, *******, амь хохирогч Х.Х нарын гарын хээний дардас нь нэгдсэн АДМС-Папилон санд байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4 гэж дугаарласан тунгалаг өнгийн наалт, туузанд байх 4 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 5 гэж дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж байгаа 3 гэж дугаарласан гарын мөр нь Цэдэвдамба овогтой Ц-ын зүүн гарын ядам хурууны дардастай, 4 гэж дугаарласан гарын мөр нь Болдбаатар овогтой Мягмардоржийн зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 100-102/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1769 дугаартай " Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх “^^А^Ү" гэсэн бичигтэй 0,5л хэмжээтэй архины шил, “Алтан түрүү" гэсэн бичигтэй, 0,75л хэмжээтэй архины шил, “Соса Соlа” гэсэн бичигтэй 1,25л хэмжээтэй, өнгөгүй хуванцар сав, ногоон өнгийн дээлэн дээр цус илрээгүй, бусад эд зүйлс дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн хүний цус нь 0(1) бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /1-р хх- ийн 117-119/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1126 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн саарал цамц, хөх өмд, хар дотуур өмд, хөх дотоож, ногоон оймс, хар гуталд зүсэгдэлт, ханзралт, урагдалт, цооролт, хөврөлт, улны салалт үүссэн байна. Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. Зүсэгдэлт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, ханзралт, урагдалт, цооролт, хөврөлт, улны салалт нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Саарал цамцанд үүссэн зүсэгдэлт, ханзралт, урагдалт шинээр үүссэн байна. Харин бусад ханзралт, урагдалт, цооролт, хөврөлт, салалт нь хуучин, эдэлгээний явцад үүссэн байна. Зүсэгдэлт, ханзралт, урагдалт, цооролт, хөврөлт, салалт хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал цамц, хөх өмд, хар өмд, хөх дотоожны зүүн урд, хажуу хэсэг, хар хос гутлын хоншоор хэсэг улаан хүрэн өнгийн зүйлээр, дээрээс доош чиглэлтэй бохирлогдсон байна. Хувцаснуудад байх улаан хүрэн өнгийн зүйлийн бохирдлын хэмжээг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 133-135/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1775 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн *******-ын гэх цус нь АВО системээр В/Ш/

бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 155-156/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1773 дугаартай “ Шинжилгээнд ирүүлсэн С.Ш-ын гэх цус нь АВО системээр А/И/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 125-126/

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжилгээний комиссын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай “******* нь одоогоор сэтгэцийн хувьд өвчин эмгэггүй байна. ******* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаггүй. ******* нь хэрэг үйлдэх үед болон одоогийн нөхцөл байдалд хэрэг хариуцах чадвартай. ******* нь болсон байдлыг үнэн зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******* нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /1-р хх-ийн 167-169/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1767 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн *******-аас хураан авсан гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн хүний цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /2-р хх-ийн 1-2/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1125 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дээлэнд 21 мм хэмжээтэй гэмтэл нь гогдож татагдах хүчний үйлчлэлээр үүссэн гогдолт, хар өнгийн гуталд 55мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дээлэнд нэг удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн гогдолт, хар өнгийн гуталд эдэлгээний явцад үүссэн хуучин ханзралт зэрэг байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүдийн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 12-13/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-15/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолууд /хх-ийн 31, 34, 37, 40/

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-44/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтууд /2-р хх-ийн 56

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Хэрэгт авагдсан бусад баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар амь хохирогч Х.Х нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Хулд сумын 3-р багийн Хөх толгой гэх газар, иргэн С.Ш-ын гэрт гадны нөлөөтэй байдлаар амь насаа алдсан үйл баримт нотлогдож байна.

Амь хохирогч Х.Х нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны 13 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 3-р баг Хөх толгой гэх газарт, иргэн С.Ш-ын гэрт шүүгдэгч ******* нь амь хохирогч Х.Х-ы цээжин тус газар хутгалж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч *******, гэрч С.Ш нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хэргийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч "амь хохирогч тоглоё гээд унтуулахгүй татаад байхаар нь чөдрийн тээг зорж байсан модыг аваад түлхлээ гэж бодсон. Нөхцөл байдлыг андуурсан, хүнийг алах санаа зорилго байгаагүй” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргаж байна.

Хэрэгт авагдсан гэрч нар болон шүүгдэгчийн мэдүүлгээр 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө шүүгдэгч, амь хохирогч, гэрч С.Ш нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас нөхцөл байдлыг буруугаар ойлгож, андуурсан нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгч ******* нь амь хохирогчийг модоор түлхлээ гэж бодоод түлхсэн чинь хутга байсан гэсэн мэдүүлгийг өгч байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, шүүгдэгч ******* нь амь хохирогч Х.Х-ыг санаатай үйлдлээр хутгалсан болох нь гэрч Д.Ц-гийн "Ц-т та яасан амьтан юм бэ” гэтэл Ц "өдөөд байсан юм, тэгээд би шаачихсан юм гэсэн” гэх мэдүүлгээр, гэрч С.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "түчигнэх чимээгээр сэртэл талийгаач зуухны урд аргалын дөрвөлж дээр унаж байсан, Ц хажуугаар нь гараад явсан” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь бусдыг хутгалсан тохиолдолд үхэлд хүргэх аюултай гэдгийг мэдэх боломжтой нөхцөлд байсан, амь хохирогчийн амь насаа алдсан шалтгаан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь амь хохирогчийг хутгалж биед нь цээжний хөнди нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учруулсан, амь хохирогч нь уг гэмтлийн улмаас цус алдаж нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч *******-ыг хүний алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтад нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт байх тул шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруут байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч *******-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бол хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан бүх зардлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн тайлбар гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан эсвэл арилгахаа шүүхэд итгэл төрүүлэхүйцээр нотолж илэрхийлсэн байхыг шаардана. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар илэрхийлэх учиртай.

Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хүнд хохирол бөгөөд уг хохирлоос шалтгаалж үүссэн хор уршгийн шинж чанар зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлтт хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00 цаг минутад баривчлагдаж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон байх тул шүүгдэгчийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 105 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийг оршуулахад гарсан зард 14.553.425 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, амь хохирогчийн бага насны хүүхдийг 18 нас хүртэл нь сар бүр 500.000 төгрөгөөр тэжээн тэтгүүлэх тухай” нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанаас өм шүүгдэгч ******* нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан 14.553.425 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болох тэдний мэдүүлэг, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул дурдах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан сэтгэл санааны хохирол 20.000.0 төгрөг, амь хохирогчийн бага насны хүүхдийг 18 нас хүртэл нь сар бүр 500.000 төгрөгөөр тэжээн тэтгүүлэх тухай” нэхэмжлэлүүдийг эрүүгийн хэргийн хамт энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Учир нь: Амь хохирогчийг сард ямар хэмжээний орлого олдог байсан гэдгийг нотолсон болон бага насны хүүхэд нь тэжээгчээ алдсаны болон халамжийн тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч сэтгэл санааны хохирлыг нотолсон баримтыг ирүүлээгүй, сэтгэл санааны хохирлыг хэмжээг шүүх хуралдаанаар хэлэлцэн тогтоох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон зардлын талаа нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдав.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн эд хөрөнгөг шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 14.553.425 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******-ын өмсөж явсан шар өнгийн эмжээртэй хар өнгийн дээл, эсгий дотортой хар өнгийн гутал 1 хосыг шүүгдэгч *******-т, гэрч С.Ш-аас хураан авсан эвхдэг болон эвхдэггүй хутга тус тус 1 ширхэг, саарал өнгийн эмжээртэй хар өнгийн дээл, цахилгаантай хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, антентай хар ногоон өнгийн гар утас 1 ширхэг, шар өнгийн нарийн бүс 1 ширхэгийг гэрч С.Ш-т, амь хохирогчийн хэрэглэж байсан цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бд тус тус буцаан олгож, амь хохирогчийн өмсөж байсан саарал өнгийн ханцуйтай цамц, хөх өнгийн өмд, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн эмжээртэй хөх өнгийн дотоож, цэнхэр алаг өнгийн оймс 1 хос, ногоон өнгийн оймс 1 хос, цагаан саарал өнгийн жийрэг 1 хос, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээр хураан авсан алтан түрүү нэртэй архины шил 1 ширхэг, ^иа1у нэртэй архины шил 1 ширхэг, коко кола ундааны сав 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийг марлонд бэхжүүлсэн арчдас, ногоон өнгийн дээл, эвхдэг хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2-р зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мөлхөө овгийн Цэдэвдамбын Ц-ыг хүнийг алах гэмт хэргийг

үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мөлхөө овгийн Цэдэвдамбын Ц-т 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хассугай.
  4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 14.553.425 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг гаргуулах, амь хохирогчийн бага насны хүүхдийг 18 нас хүртэл нь сар бүр 500.000 төгрөгөөр тэжээн тэтгүүлэх тухай” нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн эмжээртэй хар өнгийн дээл, эсгий дотортой хар өнгийн гутал 1 хосыг шүүгдэгч *******-т, эвхдэг болон эвхдэггүй хутга тус тус 1 ширхэг, саарал өнгийн эмжээртэй хар өнгийн дээл, цахилгаантай хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, антентай хар ногоон өнгийн гар утас 1 ширхэг, шар өнгийн нарийн бүс 1 ширхэгийг гэрч С.Ш-т, цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-д тус тус буцаан олгож, саарал өнгийн ханцуйтай цамц, хөх өнгийн өмд, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн эмжээртэй хөх өнгийн дотоож, цэнхэр алаг өнгийн оймс 1 хос, ногоон өнгийн оймс 1 хос, цагаан саарал өнгийн жийрэг 1 хос, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, алтан түрүү нэртэй архины шил 1ширхэг, ^иа1у нэртэй архины шил 1ширхэг, коко кола ундааны сав 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийг марлонд бэхжүүлсэн арчдас, ногоон өнгийн дээл, эвхдэг хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 

 

З.УУГАНБАЯР

Б.ВОЛОДЯ

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ШҮҮГЧИД

 

 

 

 

 

Г.МӨНХБАТ