Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
Хэргийн индекс | 169/2022/0096/Э |
Дугаар | 2022/ШЦТ/95 |
Огноо | 2022-06-17 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Л.Галав |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/95
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Л.Галав
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгч Ж.Б, ******* нарыг оролцуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б, ******* нарт холбогдох эрүүгийн 2222000100032 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................... төрсөн, ........... настай, ам бүл ............... ................... оршин суух *******
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................төрсөн, ........ настай, ам бүл.............. ...................... оршин суух, Ж.Б
Шүүгдэгч Ж.Б, ******* нар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 7-3 тоотод оршин суух хохирогч Ө.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нууцаар, хууль бусаар нэвтэрч гар цүнх, дарс, ус, ундаа, мах зэрэг эд зүйл хулгайлж хохирогчид 163.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "Орой болоод би гоожуур авна гээд хүнд мөнгө өгчихсөн байсан болохоор Болдоог хамт явах уу гээд хамт явсан. Гэрт Т, Б хоёр үлдсэн. Нөгөө айлд очтол айл цоожтой байхаар нь нохой нь гайгүй байх, амбаарт байгаа угаалтуур үзүүлээд байсан, амбаарыг нь үзье гээд зогсож байтал Б хажуу талаас нэг төмөр авснаа "цоожийг нь нээчихлээ, чи ороод ир дээ” гэсэн. Гэр рүү нь өнгийтөл гэрийн үүдэнд нь бор өнгөтэй архины хайрцагтай бэлдчихсэн юм байсан. Тэгээд хөргөгчийг нь онгойлготол дотор нь гэдсээр хийсэн бууз байсан. Тэр буузыг хайрцагтай юман дээр тавчихаад эргэтэл нэг цүнх байхаар нь ил муухай юм уу, дээр нь тавчихъя гээд тавьсан. Тэгсэн Б намайг "чи аваад явж бай, би тамхиа авчихаад хүрээд очъё” гэсэн.
Би нөгөөдүүлээ тэврээд гудамжид явж байтал Б хүрээд ирсэн. Гэр рүү тэврээд орох гэтэл Б "би бариад оръё” гээд гэрт ортол Т Б хоёр байж байсан. Бид нар нэг виног нь уусан. Би эмэгтэй хүн юм болохоор түрүүлээд согтсон. Нэг мэдсэн гэртээ ганцаараа хэвтэж байсан. Орой нь согтуу гарахгүй унтаж байтал байцаагч Бадмаанямбуу, хүүтэй хамт ирчихсэн "хөөе, хөөе Д эгчээ, та чинь болохгүй юм хийсэн байна шүү дээ” гээд манайд ороод ирчихсэн зогсож байсан” гэв.
-Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "Өглөө гудманд явж байтал Д тааралдаад "манайд очоод гурил элдээд өгчих, хавирга хугарчихсан” гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очоод гурил элдчихээд байж байтал "угаалгын машин янзлаад өг” гээд янзалж өгчихөөд дэлгүүрээс нэг 75 граммын архи авсан. Тэгээд орой болтол Д "хоёулаа нэг айл руу явъя, 10000 төгрөг авах ёстой” гэж хэлсэн. Тэгээд тэр айлд нь очсон. Д надад төмөр олж өгөөд "айлын цоожийг эвдээд өгчих” гэж хэлсэн. Би мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ ч гэсэн энэ талаар хэлсэн боловч өөр юм биччихсэн байна лээ. Үүн дээр би гомдолтой байна. Би согтуу байсан болохоор Д-ийн үгэнд ороод цоожийг нь эвдсэн. Д тэр айлд ороод эд зүйл авсан. Би гэрт нь ороогүй. Би тэр хэргийг албаар хийгээгүй. Д намайг тамхи аваад ирэх хооронд хайрцагтай зүйлийг аваад гэрийнхээ баруун хойно тавьсан байсан” гэв.
-Хохирогч Ө.А-ийн "Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг 30 минут үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 7-3 тоотод байх гэрээсээ гарч ажил руугаа явсан бөгөөд шөнө 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрийн цоожийг хошлонд хавчуулсан, цүүг нь мушгисан байдалтай байсан. Гэрт ороход хөргөгч нээлттэй, газраар боорцог асгасан, гэрийн хойно байх буйдан дээр байсан цүнх байхгүй, гэрийн баруун талд байсан хайрцагтай хүнсний эд зүйл алдагдсан байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ногоон өнгийн эмэгтэй хатны зурагтай даавуун жижиг гар цүнх нэг ширхэг, ЕLIХ гэсэн бичигтэй архины хайрцаг дотор 10 ширхэг ^1ТА нэртэй 0.33 граммын жижиг ус, 12 ширхэг оргилуун нэртэй 0.33 граммын жижиг лаазтай ундаа, 750 мл-тэй СНЕЕТ нэртэй дарс 1 ширхэг, нэрийг нь мэдэхгүй 1 ширхэг дарс, Атепсап 5у1е Соокез гэсэн бичигтэй пичень 2 ширхэг, овъёостой чихэр 1 кг тус тус байсан. Хөргөгчинд байсан цагаан гялгар ууттай 2 кг орчим хонины мах, янта гэсэн бичигтэй 1 литрийн наран цэцгийн тос 1 ширхэг, 2 литрийн Рапtа нэртэй ундаа зэрэг эд зүйлс байсан. Гар цүнхээ 60000 төгрөгөөр, 10 ширхэг ^1ТА нэртэй 0.33 граммын жижиг ус тус бүрийн үнийг 650 төгрөгөөр, оргилуун ундаа тус бүр нь 1250 төгрөг, нэрийг нь мэдэхгүй дарсаа 18000 төгрөгөөр, 750 мл-тэй СНЕЕТ нэртэй дарсыг 35000 төгрөгөөр, Атепсап зу1е Соокез гэсэн бичигтэй пичень тус бүрийг 5500 төгрөгөөр, янта тос 5500 төгрөгөөр, махаа одоогийн ханшаар, Панта ундааг 3500 төгрөгөөр худалдан авч байсан. Хулгайд алдсан эд зүйлсээ төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг Мандалын 7-3 тоотод оршин суух хохирогч Ө.А-ийн гэрийн цоожыг эвдэлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйл алдагдсан үйл явдал болжээ.
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 7-3 тоот хашаанд байх хохирогч Ө.А-ийн гэрийн цоожыг шүүгдэгч Ж.Б төмрөөр хөшиж онгойлгосон, шүүгдэгч ******* гэрт нь орж ногоон өнгийн эмэгтэй хатны зурагтай даавуун жижиг гар цүнх, ЕLIХ гэсэн бичигтэй архины хайрцаг дотор байсан 10 ширхэг ^1ТА нэртэй 0.33 граммын жижиг ус, 12 ширхэг оргилуун нэртэй 0.33 граммын жижиг лаазтай ундаа, 750 граммын СНЕ^ЕТ нэртэй дарс, нэрийг нь үл мэдэх дарс, Атепсап 5*у1е Соокез гэсэн бичигтэй пичень 2 ширхэг, овъёостой чихэр 1 кг, хөргөгчинд нь байсан 2 кг орчим хонины мах, янта гэсэн бичигтэй 1 литрийн наран цэцгийн тос, 2 литрийн Рап!а нэртэй ундаа зэрэг эд зүйлсийг авсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Ч.Т-ын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч Ө.А-ийн гэрийн цоожыг шүүгдэгч Ж.Б төмрөөр хөшин онгойлгож өгсөний дараа шүүгдэгч ******* гэрт нь орж дээрхи эд зүйлийг авч явсан үйлдэл нь шүүгдэгч нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу бусдын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь бүлэглэн хулгай хийх талаар урьдчилан тохиролцоогүй, шүүгдэгч ******* угаалтуур авах гэж шүүгдэгч Ж.Б-ыг хамт хохирогчийн хашаанд орсон гэж мэдүүлж байна. Гэвч шүүгдэгч Ж.Б-ын хохирогчийн гэрийн цоожыг төмрөөр хөшиж онгойлгож байгаа үйлдэл нь шүүгдэгч *******г хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрэх, эд зүйлийг нь нууцаар, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авах боломж нөхцөлийг бий болгосон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу бусдын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч *******, Ж.Б нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу бусдын гэрт хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл шүүдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид 300.000 буюу түүнээс дээш хэмжээний хохирол учраагүй боловч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээг харгалзан үзэхгүй гэж Эрүүгийн хуульд тайлбарласан байх тул шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь хэргийн 72-75-рт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хохирогч Ө.Ад тус тус 83.000 төгрөг буюу нийт 166.000 төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.Б нь "Д надад төмөр олж өгөөд айлын цоожийг эвдээд өгчих гэсэн. Би төмрөөр хөшиж онгойлгосон” гэж, шүүгдэгч ******* нь "Ж.Б хажуу талаас нэг төмөр авснаа цоожийг нь нээчихлээ, чи ороод ир гэсэн” гэж тус тус зөрүүтэй мэдүүлж байна.
Гэвч шүүгдэгч Ж.Б нь хохирогчийн гэрийн цоожыг төмрөөр хөшиж онгойлгосон, шүүгдэгч ******* нь хохирогчийн гэрт орж эд зүйлийг нь авсан” гэх үйлдэл дээр шүүгдэгч нар маргахгүй байх тул шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цүнхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хүлээлгэн өгсөн, шүүгдэгч нар нь хохирогчид 166.000 төлсөн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэ хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ