| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00155/И |
| Дугаар | 175 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 175
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би *******ы нэхэмжлэлтэй *******т холбогдох “260.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой Спорт сургуулийн урд зам дээр хурд сааруулагч дээр хурдаа хасаж тормос дартал ард явсан машин ардаас ирж мөргөн зам тээврийн осол гарсан.
Уг осол дээр замын цагдаа нар ирсэн боловч ******* нь буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргаан гаргахгүй 2 жолооч хоорондоо тохиролцож шийдвэрлүүлмээр байна гэсэн асуудал тавьж миний машинд учирсан хохирлыг 600.000 төгрөгөөр тооцон барагдуулахаар болсон. Тухайн үед төлбөр барагдуулах гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн.
Осол гаргасны дараа төлбөр барагдуулах гэрээний дагуу 200.000 төгрөгийг бэлнээр 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөний дараа микро машинаар ачиж ирсэн түлээний модыг 700.000 төгрөгөөр тооцон 2 удаа буулгаж өгсөн нийт 140.000 төгрөг болсон. Ингээд одоогийн байдлаар 340.000 төгрөг төлөгдсөн.
Харин миний хувьд 600.000 төгрөгөөс давсан тооцоо гарсан боловч нэгэнт тэр үедээ хохирлыг 600.000 төгрөгөөр тохиролцсон байсан тул энэ мөнгөнөөсөө авсан мөнгийг нь хасаж үлдэгдэл 260.000 төгрөгийг *******аас гаргуулахаар нэхэмжилж байна! гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэрэгт 260.000 төгрөг нэхэмжилснээс 160.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний дансанд оруулсан. Үлдэгдэл 100.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ы хариуцагч *******т холбогдуулан “260.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д төлөх 260.000 төгрөгнөөс 160.000 төгрөгийг төлж үлдэгдэл 100.0000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 8.450 төгрөгний тал хувь болох 4.225 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4.225 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар *******ы нэхэмжлэлтэй *******т холбогдох 260.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 8.450 төгрөгний тал хувь болох 4.225 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4.225 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ