Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

2022           06            07                                         2022/ШЦТ/66

 

       МО**************ОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

           Шүүх хуралдаанд:

*******арийн бичгийн дарга                                  Б.*******аранжаргал

Улсын яллагч                                                  З.Хүслэн

Шүүгдэгч                                                      ******* нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн тоот хашаанд оршин суух *******.

           Прокурорын яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 7 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт ээлжээр ажиллаж байх хугацаандаа *******-н цэнэглээд үлдээсэн байсан Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 21-22-ны өдөр 24 цагаар ээлжийн үйлчлэгчийн ажилтай байсан юм. Өглөө 7 цаг 10 минутаас 20 минутын хооронд би хүүхдийн тасгийн хогийг авахаар ороход коридорт хананы тогны залгуурт цайвар ягаан өнгийн цагаан хамгаалалтын гэртэй Самсунг А52 маркийн гар утас цэнэглэсэн байхаар нь би аваад явчихсан. Би гар утсыг хүлээлгэн өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-н 63-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 6 цагийн орчимд өөрийн Самсунг А52 маркийн гар утсаа Багануур эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн коридорт цэнэглээд орхисон юм. Тэгээд 7 цаг 30 минутын орчимд утсаа авах гээд очиход алга болсон байсан. Би гар утсаа хүлээн авсан, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 4, 5-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний 108 дугаартай “...Samsung А52 загварын гар утас 900.000 төгрөгөөр үнэлгээг тогтоов...” гэсэн дүгнэлт /хх-н 17-р хуудас/

Эд зүйл баримт бичгийг хүлээн авсан ”...цайвар өнгийн, өнгөгүй тунгалаг хамгаалалтын гэртэй Samsung А52 маркийн гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутанд хүлээн авав...” гэсэн тэмдэглэл /хх-н 12-р хуудас/

Эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн ”...цайвар өнгийн, өнгөгүй тунгалаг хамгаалалтын гэртэй Samsung А52 маркийн гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 10 минутанд хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 13-р хуудас/

Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай “...Ү.*******аранцацрал гэх тус эмнэлэгт ажилладаг үйлчлэгч байсныг тогтоов...” гэсэн тэмдэглэл, эд зүйлийн мэдээлэл /хх-н 14, 15-р хуудас/

            Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 32-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, үл хөдлөх эд хөнөгөтэй эсэх лавлагаа  /хх-н 35-41-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

           Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Улсын яллагчаас “…*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ү.*******аранцацралд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

  Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар давхар батлагдлаа.

Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 7 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт ээлжийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус эмнэлгийн хүүхдийн тасгийн коридорт *******-н цэнэглээд үлдээсэн байсан Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь хулгайн үйлдэлдээ шунахайн сэдэлттэй, санаатай хандсан болох нь бусдын өмчлөлийн эд зүйлийг нууцаар хууль бусаар авсан үйлдлээр нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч нь амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгө олох, хохирогчийн хайхрамжгүй байдал” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Хулгайн үйлдлийн улмаас хохирогч *******-д 900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь *******-н цэнэглээд үлдээсэн байсан Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

*******эмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч *******-д 900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн гар утсыг нэг бүрийн шинжээр нь бүрэн бүтэн хүлээлгэн өгч хохирол төлбөрийг барагдуулсан байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна...” гэж

            Шүүгдэгчээс ”... хэлэх зүйлгүй...“ гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь 3-7 насны 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зургаан /6/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан *******-д зургаан /6/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, тус нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

5. ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

        ДАР*******АЛА*******Ч,  ШҮҮ*******Ч                            А.БЯМБАЖАВ