| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2022/0066/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/71 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Баасанбаяр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/71
2022 06 15 2022/ШЦ*******/71
*******ОНГОЛ УЛ*******ЫН Н*******РИЙН Ө*******НӨӨ*******
*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч *******.*******аасанбаяр
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, авто засварын газар ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ____ дугаар хороо, ___ гудамж ___ тоот хашаанд оршин суух хаягтай *******.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “*******” зочид буудлын урд гадна хэсэгт хохирогч *******-тэй “чи мөргөсөн хүнийг яадаг юм” гэж маргалдан, улмаар түүний зүүн шанаа руу гараар 1 удаа цохих, зүүн мөр, цээж хэсэг рүү 1-2 удаа түлхэж уг зочид буудлын урд байрлах төмөр сараалжин хайсан дээр биеийн бөгс хэсгээр нь суулган, дахин зүүн шанаа хэсэгт баруун гараар 1 удаа цохин биеийн ар хэсгээр нь арагш савж унагаах зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь шулуун гэдэс дэх хунигч булчин гэмтээсэн том хэмжээний шарх, бүдүүн гэдэс гадагшлуулсан мэс заслын дараах гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
*******ОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр *******агануур дүүргийн 4 дүгээр хороонд байх ******* зочид буудалд амарч байгаад сэрсэн чинь *******, *******, *******а гурав буудлын үйлчлэгчтэй хэрэлдээд байж байсан. *******и тэр гурвыг болиулж буудлаас гаргачихаад өөрөө араас нь гарсан. Намайг араас нь гараад очиход *******, *******, *******а нар хоорондоо маргалдаж байхаар нь би тэднийг салгаад “юундаа хоорондоо муудалцдаг юм” гэж хэлээд *******, *******а хоёр төмөр хашлаганы наад талын сандал сууж байхад нь *******-н мөр лүү түлхсэн. *******ухайн үед ******* төмөр хашлага даваад дээшээ хараад унасан. *******эгээд би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 88, 89-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 14 цагийн үед ******* зочид буудалд очиход *******, *******а нар архи уучихсан, ******* унтаж байсан. *******эр үед гаднаас *******-н охин ******* гэх хүн орж ирээд ширээн дээр байсан гар утас хаана байна гэж бид нараас нэхсэн. *******эгээд намайг авчихсан байна гэж хардаад миний бүх халаасыг нэгжиж үзсэн. *******эгэж байгаад *******а, ******* бид гурвыг өрөөнөөс гар гээд гаргасан. *******, *******а бид гурав гадаа юм ярьж байгаад маргалдсан. *******эгэхэд *******а, *******-г шууд мөргөсөн. ******* зөрүүлээд *******а-г шилдээд доош нь дарсан. *******и тэр хоёрыг салгаад *******а ахыг буудлын гаднах сандал дээр суулгаад “та мөргөдөг нь яаж байгаа юм бэ” гэж хэлээд байж байхад ******* буудлаас гарч ирээд “мөргөсөн хүнийг чи яадаг юм” гээд миний зүүн шанаа руу цохиод, намайг сандлын хойд талын сараалжин хашаа руу түлхсэн. *******и тэр үед сараалжин хашааны төмөр дээр бөгс хэсгээрээ суугаад арагшаа газарт унасан. ******* баруун тийшээ яваад өгсөн. *******и босож ирэхэд миний өмд цоорч урагдаад төмөр хашаанаас өлгөгдсөн байсан. *******өн миний бөгс хэсгээс цус гарч байсан. *******и босож чадахгүй байж байгаад хажуугаар явсан 3 хүүхдийн утсаар ярьж түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-31, 33-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл /
Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* дэлгүүрийн хажуу талын буудал руу ордог хаалганы хажуу талын сааданд нэг согтуу хүн байсан. *******ухайн хүний өмд нь цус болчихсон ахдаа түргэн дуудаад өг гэж хэлсэн. *******эр ах хүнд зодуулчихлаа өвдөөд байна гээд уйлаад байсан. *******эгээд түргэн дуудаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 60-р хуудас/
Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* ах хашлага сандал хоёрын голоор булан чигтэй *******-н цээжний зүүн хэсэг рүү түлхэж байсан. Өөр цохиж зодож байхыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 51-р хуудас/
Гэрч *******а-н “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* гэх хүний биед хагалгаа хийсэн. *******эс засал хийх үндсэн шалтгаан нь шулуун гэдэс, анус орчим том хэмжээний шархтай, шархыг шалгаж үзэхэд анусны хумигч булчин гэмтсэн, шархнаас бохирлогдсон цусархаг, үнэртэй шингэн гарч байсан. *******дгээрийг үндэслээд шулуун гэдэсний хагалгаа хийсэн. Хэвлийн хөндийн хагалгаа хийж бүдүүн гэдсийг тайрч, мухарлаж, уруудах гэдсийг хэвлийн баруун талд гаргах мэс засал хийгдсэн. Анусны орчим цагираг булчин гэмтсэн. *******нэ нь мэс засал хийхгүй бол шулуун гэдэснээс баас гарч бохирлогдон амь нас эрсдэх хүндрэлтэй...” гэсэн мэдүүлэг /хх-н 62, 63-р хуудас/
Шинжээч *******-н “...хүн өөрөө өөртөө учруулсан гэмтэл гэдэг нь өөрийнхөө гараа эсвэл зэвсгээр өөртөө учруулсан гэмтлийг хэлнэ. Харин түлхүүлж унах үед авсан гэмтлийг өөрөө өөртөө учруулсан гэмтэл гэж үзэхгүй. *******ухайн өвчтөн нь асуултанд хариулахдаа бусдад түлхүүлж унасны улмаас гэмтлийг авсан гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Өвчтөнд учирсан шулуун гэдэс дэх хумигч булчин гэмтээсэн том хэмжээний шархтай гэсэн өвчний түүхээс үзэхэд тухайн гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй гэж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 74, 75-р хуудас/
Шинжээчийн 9880 дугаартай “…*******-н биед шулуун гэдэс дэх хунигч булчин гэмтээсэн том хэмжээний шарх, бүдүүн гэдэс гадагшлуулсан мэс заслын дараах гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээр гэмтлийг өөртөө учруулах боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 69, 70-р хуудас/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-25-р хуудас/
*******эдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 64-66-р хуудас/
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр *******агануур дүүргийн Шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор *******онгол улсын *******рүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2007 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн *******аянзүрх дүүргийн шүүхийн 370-а дугаар тогтоолоор *******рүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 10.667.500 төгрөгийн торгох ялаар, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрө *******онгинохайрхан дүүргийн Шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 77.1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдсөн, Чингэлтэй дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн...” гэх тэмдэглэл /хх-н 104-р хуудас/
*******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй оршин суугаа газрын хаягийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-н 95-102-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, шүүгдэгч ******* нь хохирогч *******-д төлбөргүй, цаашид гарах гэм хорын зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна…” гэсэн дүгнэлт
Хохирогчоос “...Хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...Юуны түрүүнд энэ хүнийг эрүүл саруул болгоё гэж бодож байгаа. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “*******” зочид буудлын урд гадна хэсэгт хохирогч *******-тэй “чи мөргөсөн хүнийг яадаг юм” гэж маргалдан, улмаар түүний зүүн шанаа руу гараар 1 удаа цохих, зүүн мөр, цээж хэсэг рүү 1-2 удаа түлхэж уг зочид буудлын урд байрлах төмөр сараалжин хайсан дээр биеийн бөгс хэсгээр нь суулган, дахин зүүн шанаа хэсэгт баруун гараар 1 удаа цохин биеийн ар хэсгээр нь арагш савж унагаах зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь шулуун гэдэс дэх хунигч булчин гэмтээсэн том хэмжээний шарх, бүдүүн гэдэс гадагшлуулсан мэс заслын дараах гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохиж, түлхэж унагаасан үйлдлээр нь тогтоогдсон.
*******нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүнд хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14 дэх хэсэгт зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн 9880 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******.*******атбаярын *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
*******ухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг *******рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчоос хэрэгт ирүүлсэн хохирол төлбөрийн нийт 673.013 төгрөг баримт ирүүлсэн байна. /хх-н 194-200 хуудас/
*******өн хохирогч шүүгдэгч нарын нотариатчаар гэрчлүүлсэн “...******* миний бие 2021 оны 10 дугаар сард маргалдааны улмаас гэмтэл авч хохирогч болсон. ******* нь надад учирсан хохирол арилгах зорилгоор бэлэн мөнгө болон Honda Mobilio маркийн 80-78 У*******И улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлж нийт 10.000.000 төгрөгийг хохирол барагдуулсан тул түүнд ноогдуулах ял шийтгэлийг хөнгөвчилж өгнө үү. *******иний бие цаашид ямар нэгэн гомдол, хүсэлт байхгүй болно...” гэсэн баримт ирүүлжээ.
Шүүгдэгч *******-с “...*******өнгө төлсөн баримтууд дутуу авагдсан байгаа, 673,013 төгрөгөөс илүү 1,870,000 төгрөг шилжүүлсэн. Цаашид шинээр гарах зардлыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэж мэдүүлсэн,
Хохирогч *******-с “...цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. *******м тариа, унааны зардал гээд нийт 673,013 төгрөгийн баримт хэрэгт байна...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид 1.870.000 төлсөн одоогоор бусдад төлөх төлбөргүй байна.
Иймд хохирогч нь *******-с цаашид гарах эмчилгээний зардал болон түүнтэй холбоотой гэм хорын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянаан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14.000 нэгж буюу 14.000.000 төгрөгөөр торгох, *******рүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан түүний торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр оногдуулах саналыг шүүхэд оруулж байна...” гэсэн дүгнэлт
Хохирогчоос “...Хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”...Өөрийнхөө хүүхэд шиг хүүхдийг гэмтээсэндээ маш их харамсаж байна. Аль болох энэ хүнийг эрүүл саруул болгох хүсэлтэй байна...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа авто засварын газар ажиллуулдаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:
1. Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г арван дөрвөн мянган /14.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван дөрвөн сая /14.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь гэм хорын хохиролд 1.870.000 төгрөгийг хохирогч *******-д төлсөн болохыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч ******* нь *******-с цаашид гарах эмчилгээний зардал болон түүнтэй холбоотой гэм хорын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.*******Я**************АЖАВ