| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2022/0073/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/76 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Аззаяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/76
2022 06 30 2022/ШЦТ/76
*******О*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* Ө**************ӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
*******арийн бичгийн дарга *******.*******аранжаргал
Улсын яллагч А.Аззаяа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, 1965 оны ___ дугаар сарын ___-ны өдөр ____аймгийн ___ суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт *******агануур дүүргийн ___ дүгээр хороо, ___ дугаар байрны ___ тоот орон сууцанд оршин суух *******.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд *******агануур дүүргийн 3 дугаар хороо, *******ацагдоржийн гудамж, *******йлдвэр хэсэгт үйл ажиллагаа явуулдаг, Түүхий эд худалдаж, авах борлуулах цэгт *******-г “мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар түүний зүүн гуяны гадна хэсэгт хутгаар хатгасаны улмаас эрүүл мэндэд нь зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. *******үнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед *******агануур дүүргийн 3 дугаар хороо, *******йлдвэр хэсэгт байрлах “мал түүхий эдийн зах”-ын хашаанд байшиндаа унтаж байхад *******, ******* нар орж ирээд намайг түлхэж сэрээгээд ******* надаас 100.000 төгрөг өгчих гээд нэхээд байсан юм. ******* бид хоёрын дунд ямар нэгэн өр авлагын зүйл байхгүй бөгөөд би *******-д хандаж “надад мөнгө байхгүй, одоо яв” гэж хэлээд байхад ******* дахин дахин мөнгө нэхээд, мөнгө өг писда минь гэх мэт зүйлс хэлээд байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан эрээн иштэй хутгыг аваад яв гэж байна гээд *******-н араас чичхэд түүний гуя руу хатгагдчихсан. *******и хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 21, 42-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед мотоцикль авахаар *******-н хашаанд *******-н хамт очсон. *******и *******-г гадаа үлдээгээд ганцаараа *******-н байшин руу орсон, намайг байшинд ороход *******унтаж байсан бгөөд би түүнийг татаж сэрээсэн. *******и тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ******* бид хоёрын дунд маргаан үүссэн байх, би сайн санахгүй байна. Тэгээд ******* орон дээрээсээ босож ирээд ширээн дээр байсан хутга бариад над руу дайрахаар нь би гараад гүйсэн. Тэгсэн чинь миний зүүн гуяны ар хэсэгт хутгаар хатгачихсан. Тэгээд би Хуцаа хэсэгт байх хамаатан Л-нд очсон. Орой манай эхнэр хүүхэд хоёр ирээд эмнэлэг явж үзүүлсэн...эм тариа бинзены мөнгө гэж 300.000 төгрөг бэлнээр авсан. *******адад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 15, 17-р хуудас/
Гэрч *******-н өгсөн “...тухайн орой манайд орж ирэхдээ бага зэргийн ёолоод байхаар нь “та яасан юм бэ” гэж асуухад *******ах “ченжийнд мотоциклоо авах гээд очсон чинь намайг хутгалчихлаа” гээд бага зэрэг зүүн талын хөлөө чирээд гишгэж явж чадахгүй байна гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/
Шинжээчийн 261 дугаартай “…*******-н биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31, 32-р хуудас/
Яаралттай түргэн тусламжийн хуудас /хх-ийн 29-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагч, хохирогч нарын хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 82-86-р хуудас/
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 77-р хуудас/
*******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа жагсаалтууд, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны лавлагаа /хх-н 46-66-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах, эд мөрийн баримтыг устгуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь *******онгол Улсын *******ндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. *******үнд:
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд *******агануур дүүргийн 3 дугаар хороо, *******ацагдоржийн гудамж, *******йлдвэр хэсэгт үйл ажиллагаа явуулдаг, түүхий эд худалдаж, авах борлуулах цэгт байх өөрийн байшиндаа *******-г “мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар түүний зүүн гуяны гадна хэсэгт хутгаар хатгасаны улмаас эрүүл мэндэд нь зүүн гуяны гадна дээд хэсэгт 2.5х 1 см хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн гуянд хутгаар хатгасан үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 261 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н *******онгол Улсын *******ндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэн мөнгө нэхсэн үйлдэл болон шүүгдэгчийн дээрхүүлэхгүй гэсэн санаа, түргэн зуурын огцом уур омог” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч ******* нь “...хохирол 300.000 төгрөг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 84-86 хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул *******агануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бариул хэсэг нь хагархай, шар эрээн өнгөтэй ажлын хэсэг нь 15 см урт, бариул нь 12 см урт, нийт 27 см урт хутгыг шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдож байх тул шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахаар байна.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бариул хэсэг нь хагархай шар эрээн өнгөтэй ажлын хэсэг нь 15 см урттай, бариул нь 12 см урттай, нийт 27 см урт хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгасугай.
7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш**************ГЧ А.*******Я**************АЖАВ