| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2019/00057/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Доржсүрэн |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 21
******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, прокурор Н.Доржсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолтой, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1936000240021 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
1. Мон улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 38 настай, бага боловсролтой, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй Яргай овогт Батзулын Хуяг-Очир нь *******тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* гэх газраас иргэн *******ийн 1 тооны үхэр хулгайлж *******ид 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх газраас иргэн , нарын 2 тооны үхэр хулгайлж, , нарт 3.000.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр Элсэн сайн ам гэх газраас ын 1 тооны үхэр хулгайлж, од 900.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэр Хөглийн цагааны урд мухар гэх газраас иргэн ын 1 тооны үхэр хулгайлж, т 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
2.Мон улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Багш овогт Оюунцэцэгийн Мягмар нь Б.Хуяг –Очир, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх газраас иргэн , нарын 2 тооны үхэр хулгайлж, , нарт 3.000.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 22-23нд шилжих шөнө Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн нутаг дэвсгэр Бөөр гэх газраас иргэн Л.Пүрэвийн 2 тооны үхэр хулгайлж, Л.Пүрэвт 1.400.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр Элсэн сайн ам гэх газраас иргэн ын 1 тооны үхэр хулгайлж, од 900.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэр Хөглийн цагааны урд мухар гэх газраас иргэн ын 1 тооны үхэр хулгайлж, т 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх,
3.Мон улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 02 сар 20 хоногийн баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нийт 4 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух, газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсэн гэх Тостынхон овогт Сурмаажавын Алтангэрэл нь *******той бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* гэх газраас иргэн *******ийн 1 тооны үхэр хулгайлж, *******ид 1.200.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх газраас , нарын 2 тооны үхэр хулгайлж, , нарт 3.000.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр 22-23 нд шилжих шөнө Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн нутаг дэвсгэр Бөөр гэх газраас иргэн Л.Пүрэвийн 2 тооны үхэр хулгайлж, Л.Пүрэвт 1.400.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын ******* багийн багийн нутаг дэвсгэр Элсэн сайн ам гэх газраас иргэн ын 1 тооны үхэр хулгайлж, од 900.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр 29-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэр Хөглийн цагааны урд мухар гэх газраас иргэн ын 1 тооны үхэр хулгайлж, т 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Тостынхон овогт Сурмаажавын Алтангэрэлд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тостынхон овогт Сурмаажавын Алтангэрэлд 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Тостынхон овогт Сурмаажавын Алтангэрэл, Яргай овогт Батзулын Хуяг-Очир, Багш овогт Оюунцэцэгийн Мягмар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тостынхон овогт Сурмаажавын Алтангэрэлийг 06/ зургаа/ сарын хугацаагаар, Яргай овогт Батзулын Хуяг-Очирыг 08/найм/ сарын хугацаагаар, Багш овогт Оюунцэцэгийн Мягмарыг 06 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4-д заасныг журамлан шүүгдэгч *******ийг хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгээд нийт 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 08/ найм/ сарын, шүүгдэгч *******т оногдуулсан 06 /зургаа/ сарын, шүүгдэгч *******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч *******оос 1.333.000 төгрөг, *******аас 1.333.000 төгрөг, *******ээс 1.333.000 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, ******* нар нь төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын 1 хос гутал, шүүгдэгч *******ийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 1.800.000 төгрөг гаргуулж хохирогч *******ид 400.000 төгрөг, т 500.000 төгрөг, ид 500.000 төгрөг, т 400.000 төгрөг тус тус олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэнэ гэжээ.
Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч *******, ******* нар нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд шүүгдэгч ******* 2.300.000 төгрөг, шүүгдэгч ******* нь 2.100.000 төгрөг төлж барагдуулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан ял шалгах хуудсаар нотлогдон тогтоогддог, анхан шатны шүүх нь дээрх хуулийн заалтыг зөрчиж хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч *******, ******* нарт тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх, шүүгдэгч *******, *******, ******* нарыг мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******д хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг ч шүүгдэгч нар нь гэмт хэргээ хөнгөвчлөх, зөөвөрлөх зорилгоор үйлдэл бүртээ тээврийн хэрэгсэл ашиглаж, удаа дараа буюу 4.5 удаагийн үйлдлээр зориуд хүсч бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруугийн санаатайгаар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэ*******ээр үйлдсэн болно.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэж шүүгдэгч нарт тус тус хорих ялаар шийтгэсэн байна.
Хэдийгээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасанд хамаарах боловч шүүгдэгч нар нь гэмт хэргээ хөнгөвчлөх, зөөвөрлөх зорилгоор үйлдэл бүртээ тээврийн хэрэгсэл ашиглаж, удаа дараа буюу 4-5 удаагийн үйлдлээр зориуд хүсч бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруугийн санаатайгаар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэ*******ээр үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож, байхад шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэхгүйгээр ялыг хөнгөрүүлж оногдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж заасныг хэрэглээгүй байна. Учир нь шүүгдэгч нар нь бусдын 7 тооны үхрийг хулгайлж нядлан 6 тооны үхрийн махыг бусдад зарж борлуулан олсон орлого буюу гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.995.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нараас гаргуулж улсын орлого болгоогүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй.
Шүүгдэгч нарын хувьд үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн ч хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байх тул өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Хэрвээ прокурорын эсэргүүцлийг хүлээн авбал таслан сэргийлэх арга хэмжээг хуулийн дагуу өөрчилж өгнө үү мөн хохирол төлөгдөөгүй байгаа тул төлөх боломжийг нь олгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 -т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
1.******* нь *******тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* гэх газраас иргэн *******ийн 1 тооны үхэр хулгайлж *******ид 1.200.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх газраас иргэн , нарын 2 тооны үхэр хулгайлж, , нарт 3.000.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр Элсэн сайн ам гэх газраас ын 1 тооны үхэр хулгайлж, од 900.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэр Хөглийн цагааны урд мухар гэх газраас иргэн ын 1 тооны үхэр хулгайлж, т 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
2. ******* нь *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх газраас иргэн , нарын 2 тооны үхэр хулгайлж, , нарт 3.000.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 22-23нд шилжих шөнө Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн нутаг дэвсгэр Бөөр гэх газраас иргэн Л.Пүрэвийн 2 тооны үхэр хулгайлж, Л.Пүрэвт 1.400.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр Элсэн сайн ам гэх газраас иргэн ын 1 тооны үхэр хулгайлж, од 900.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэр Хөглийн цагааны урд мухар гэх газраас иргэн ын 1 тооны үхэр хулгайлж, т 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
3. ******* нь *******той бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* гэх газраас иргэн *******ийн 1 тооны үхэр хулгайлж, *******ид 1.200.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх газраас , нарын 2 тооны үхэр хулгайлж, , нарт 3.000.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр 22-23нд шилжих шөнө Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн нутаг дэвсгэр Бөөр гэх газраас иргэн Л.Пүрэвийн 2 тооны үхэр хулгайлж, Л.Пүрэвт 1.400.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын ******* багийн багийн нутаг дэвсгэр Элсэн сайн ам гэх газраас иргэн ын 1 тооны үхэр хулгайлж, од 900.000 төгрөгийн хохирол, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр 29-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэр Хөглийн цагааны урд мухар гэх газраас иргэн ын 1 тооны үхэр хулгайлж, т 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын “ . . . Анхан шатны шүүх нь шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд Хуяг-Очир нь 2300000 төгрөг, ******* нь 2100000 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байхад хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
Шүүгдэгч *******, ******* нарт тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү “гэх давж заалдах гомдол гаргасан боловч хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь: Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын 5 тооны / толгой / үхрийг 4 удаагийн үйлдлээр хулгайлсан, мөн шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын 6 тооны / толгой / үхрийг мөн 4 удаагийн үйлдлээр тус тус хулгайлсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс тэдгээрт хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэх хуульзүйн үндэслэл байхгүй байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдын 7 тооны үхрийг хулгайлж нядлан 6 тооны үхрийн махыг бусдад зарж борлуулан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2995000 төгрөг нь гэрч М.Батдоржийн мэдүүлэг / 1-р хх-н 94-95х / мөн гэрч П.Үлэмжнарангийн мэдүүлэг / 1-р хх-н 108-109х /, гэрч Х.Мөнгөнлхагвын мэдүүлэг/ 1-р хх-н 110-111х / зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ шүүгдэгч *******оос 1333000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 998333 төгрөг, шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1333000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 998333 төгрөг, *******ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1333000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 998333 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Прокурорын бичсэн эсэргүүцлээс “Шүүгдэгч *******, *******, ******* нарын бусдын 7 тооны үхрийг хулгайлж нядлан 6 тооны үхрийн махыг бусдад зарж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2995000 төгрөгийг улсын орлого болгуулахаар бичсэн хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар *******, *******, ******* нарын давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 67 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА