Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Шүүгдэгч Б.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зургаадай овогт Бадамсүрэнгийн Батзаяад холбогдох эрүүгийн 2233000480047 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр охины хамт ........... 0-р багийн задгайд оршин суух, Зургаадай овогт Бадамсүрэнгийн Батзаяа /РД:МЛ-/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батзаяа нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр С Са  ..... дугаар багт оршин суух гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ........ биед баруун нүдний зовхи, баруун дал орчимд цус хуралт, зүүн гарын шууны 2 ясны битүү хуучин хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:    

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Б.Батзаяа нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ............ багт оршин суух гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр А.Оюунцэцэгийн   эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ........... өгсөн: “...Бүх зүйл миний буруу. .......... эгч 2 хөдөөгөөс орж ирээд 1 шил архи ууя гээд хамт уусан. Нэлээн согтоод унаад эхнэрийнхээ гарыг хугалсан...” гэв.

Мөрдөн байцаалтад

1.Хохирогч А.Оюунцэцэгийн өгсөн “  ...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд манай гэрт ....... эхнэр ........ хоёр ирсэн юм. Тухайн үед манайд нөхөр Ба........, охин ........ нарын хамт байсан юм. Тэгээд манайд орж ирэхдээ 0,75 литрийн "Хараа архи уусан юм. Тэр архинаас нь 2 удаа уусан. Би өөрөө заяаг архи уухаараа ямар зан араншин гаргахыг нь мэддэг болохоор охиноо дагуулаад гэрээсээ гарч яваад ......... уулзчихаад гэртээ харьсан. Гэртээ ирэхэд манай гэрт байсан ......... хоёр явчихсан байсан ба Заяа орон дээрээ унтаж байсан ба сэрээд босож ирээд "чи ......... хэлээ юу чи, хов зөөгөө юу" гэхээр нь би айлд орчхоод гарч ирлээ дандаа ......... хэлнэ гэж юу байх вэ дээ гэж хэлсэн чинь намайг түлхэж унагаад гараараа миний нүд руу 2 удаа цохичихсон. Тэгснээ чамайг гараа атгаж байгаад цохивол чамаас юу үлдэх вэ дээ гэж хэлсэн. Тэгснээ миний өмсөж явсан улаан өнгийн куртикийг аваад халааснаас нь ........ маркийн утсыг маань гаргаж ирснээ гэрийн зуух руу куртик, утас хоёрыг хийгээд шатаачихсан. Тэгээд хэсэг гайгүй болоод унтаад өгсөн. Тэгснээ 40 орчим минут унтаад 21 цагийн орчимд босож ирснээ охин ........... чи яагаад унтаагүй байгаа юм гээд хоёр удаа хацар руу нь алгадсан. Тэгтэл манай охин айгаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь манай нөхөр босож ирснээ архи уусан. Тэгээд байж байтал манай охин халуураад байхаар нь эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд гарч ирээд цагдаад хандсан юм. Харин охиноо эмнэлэгт үзүүлэхэд ковидын халдвар авсан тул тусгаарлалтад 6 хоносон. 2021 онд намайг зодож хөнгөн гэмтэл учруулаад өршөөлөөр хэрэгсэхгүй болсон. Түүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи уусан байхдаа намайг хэвтэж байхад зодоод зүүн гарыг маань хугартал зодсон юм. Тухайн үедээ өөрийнхөө өмсөж явсан гутлаараа намайг унагааж байгаад дэвчихсэн юм. Тэгээд маргаашаас нь эмнэлэгт хэвтье гэхээр явуулахгүй байсан ба би 10 хоног гэртээ хэвтээд Б...... сум руу эгч дээрээ очиж байж эмнэлэгт үзүүлээд гэрээр эмчилгээ хийлгэсэн. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн үед санагдаж байна нөхөр Б.........бид хоёр С..... суманд айлд очсон юм. Тэгээд тэр айлд 2 том савтай пиво байсныг манай нөхөр ........, нөгөө айлын хүн бид гурав хувааж уусан юм. Намайг уу гээд шахсаар байгаад уулгасан. Тэр 2 пивыг уухаасаа өмнө Б......... урьд нь архи уучихсан байсан юм. Пивоо уучхаад гэртээ харих болсон чинь би согтчихсон байсан. Тэгээд би гэртээ ороод тасраад унтчихсан байсан чинь хромон гуталтай хөлөөрөө миний гаран дээр дэвсээд миний зүүн гарын шуун хэсгээр хугалчихсан байсан юм. Тэгээд өглөө босоод ирэхэд миний гар хавдаад аймаар болчихсон байсан юм. Би маргааш өглөө нь охиноосоо асуусан чинь манай охин 6 настай .......... ааваасаа нуугаад таны гар дээр дэвсээд байсан гэж хэлсэн юм. Тэгээд би .......... асуусан чинь би тэгээгүй чи гэртээ ирж байх замдаа унаад гараа хугалчихсан гэж худлаа хэлээд байсан юм. Одоо хүртэл тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тухайн өдөр би гэртээ ирэхдээ огт унаагүй гэдгээ мэдэж байгаа. Би өөрөө хөнгөн биетэй хүн учраас унахад гар хугарахгүй. Тухайн үед унасан байсан бол хөл гарт ямар нэгэн халцрал шалбархай, хувцас урагдах зэрэг зүйл гарах байсан. Тэгтэл ямар ч тийм шинж тэмдэг байгаагүй. Тэгээд тэрнээс хойш 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ Батзаяа бид хоёр охинтойгоо байж байтал хөдөөнөөс ...........а гэх танил 2 хүн гэрт ирсэн юм. Тэгээд тэр хүмүүс ирэхдээ 0,75 литрийн Хараа нэртэй архи авчирсан байсныг тэр гурав уугаад би уугаагүй юм. Тэгээд тухайн архиа ууж дуусаад нөгөө ирсэн 2 хүн явсны дараа намайг үснээс зулгаагаад нүүр рүү 2 удаа цохисон юм. Тэгээд хэсэг унтаж байгаад сэрээд босож ирээд 6 настай охин ......... 2 удаа алгадаж зодсон юм..." гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 12-13, 57-58 тал),

2. Насанд хүрээгүй гэрч:...........өгсөн “ ... Манай аав 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилээр архи уучихсан байхдаа манай ээжийг орон дээрээс өргөөд шидэж унагаагаад гаран дээр нь өмсөж явсан гутлаараа дэвссэн. Тэгээд маргааш өглөө нь харахад манай ээжийн гар хугараад аймар болчихсон байсан бас босож чадахгүй байсан. Тэгээд ээж хэд хонож байгаад .......... сум руу эгч .......... руугаа явчихсан. Ээж гэртээ ирэлгүй бараг шахуу байж байгаад ирсэн. Тэгээд Мартын 8-ны баяр болсны маргааш өдөр нь аав хүмүүстэй архи уучхаад орой нь унтаж байгаад босож ирээд намайг унт гээд алгадсан. Тэгснээ манай ээжийн нүүр рүү хэд хэдэн удаа алгадсан мөн нүд рүү нь гараа атгаж байгаад цохисон. Харин маргааш өглөө нь ээжийн нүд хөхөрчихсөн байсан. Манай аав архи уучихсан байхдаа надад болон манай ээжид муухай ааш гаргадаг. Архи уугаагүй байхдаа гайгүй ааштай ..." гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 19 тал),

3. Гэрч .......... өгсөн “...2022 оны 01-р сарын 21-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд ......... Эрүүл мэндийн төвийн хүлээн авах дээр нэг эмэгтэй ковидын шинжилгээ өгнө гэж ирсэн.Тэгээд шинжилгээ өгчхөөд хариу нь сөрөг байсан. Тэгтэл тухайн эмэгтэй даралтаа үзүүлнэ гээд манай өрөөнд орж ирэхээр би даралтыг нь үзэхэд даралт өндөр буюу 180/120-той байсан. Даралт буулгах тариа хийсний дараагаар уг эмэгтэй миний зүүн гар өвдөөд байгаа юм гэхээр нь гарыг нь үзэхэд гараа кордон цаасаар боочихсон, боолтыг нь задлаад үзэхэд гар нь шархалсан болон хугараад удсан шинж байдалтай байсан...." гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 20 тал),

4. Гэрч .......... өгсөн "... ......... нь байнгын архи согтууруулах ундаа ны би хэрэглэдэг иргэдийн судалгаанд байдаг бөгөөд хамтарсан багийн хараа хяналтад байдаг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэртээ гар хүрдэг....2021 оны 06 дугаар сард ......... нь эхнэртээ гар хүрч зодсон талаар ......... надад хэлэхээр нь хамтарсан баг цагдаад мэдэгдэж арга хэмжээ тооцуулж байсан. Харин 2019 ноос хойш хааяа гар хүрч зоддог байсан талаараа надад хэлж байсан. 2022 оны 03 дугар сарын 10-ны өдөр манай ажил дээр .......г ирээд ...... намайг зодсон гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдээлсэн юм ..." гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 16-17 тал),

5. Гэрч ........өгсөн"... ....... нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны багцаанд манайд ганцаараа ирээд цагаан сар өнгөрөөгөөд нөхөр нь ирээд аваад явсан юм. Зүүн гарын шуу орчмоороо хугарсан гэмтэлтэй байсан юм. Тэгээд надад хэлэхдээ би нөхөртөө зодуулаад гараа хугалуулчихсан гэж ярьж байсан. Яг юугаар хугалуулсан талаараа хэлээгүй. Өөр ил харагдаж гэмтэл шарх харагдаагүй ..." гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 60-61 тал),

6. Гэрч .......... өгсөн"... Хааяа ......... ногооны ажилд явахаар .......... араас нь залгаад хурдан ир, ирэх болж байна уу? гээд асуугаад байдаг юм. Би нэг удаа ........ чиний араас яагаад залгаад байдаг юм бэ? Гээд асуусан чинь очихоор архи пиво авхуулах гэж байхгүй юу гэж хэлж байсан. Миний мэдэж байгаагаар .....ихэнхдээ согтуу байдаг. Харин ......... нь хааяа уучихсан байгаа харагддаг. Би нэг удаа чи айлын эмэгтэй хүн байж яагаад архи уугаад байдаг юм бэ? Нэг нь л уухад болох юм биш үү гэж асуухад цуг уухаар зоддоггүй юм аа. Уухгүй болохоор намайг согтоогоод хаачих гээд байгаа юм бэ? Гээд зодоод байдаг юм гэж хэлж байсан. Анх 2021 оны 11 дүгээр сарын үед санагдаж байна охинтойгоо хоёулаа манай гэрт ирээд нөхөр зодоод хөөгөөд байна гээд нэг хоносон тэр үедээ бол архи уучих байсан. Тэгээд өглөө нь босоод гэр лүгээ яваад өгсөн. Тэрнээс хойш 2022 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Орой 17 цагийн үед охинтойгоо ирээд заяа хөөгөөд байна хонох газар байхгүй байна. Танайд нэг хоноод явъя гэж хэлсэн. Тэгэхэд нь би хүүхдийг нь өрөвдөөд хонуулсан тэгсэн маргааш нь аниа бид хоёр хариад хоол унд байхгүй ахиад нэг хонуулаач гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд хонуулсан тэгсэн маргааш нь ......г Заяа байхгүй хөдөө явсан гэнэ гээд охиноо дагуулаад явсан. Тэрнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын эхээр өглөө 09:00 цагийн үед манай гэрт ирээд заяа хөөгөөд байна охиноо авч чадсангүй гээд нэг хоносон. Маргааш өглөө нь хүүхдээ хичээлд нь явуулна гээд өглөө эрт гараад явсан. Тэрнээс хойш манайд ирээгүй. Манайд 2021 оны 11 сард нэг удаа ирж хоносон тэрнээс хойш 2022 оны 03. 04 дүгээр сард ирж хоноод явсан тэрнээс хойш бол ирээгүй. Манайд ирэхдээ нөхөр зодоод хөөгөөд байна гэж хэлж байсан.... “гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 63-64 тал),

7. Гэрч ....... өгсөн ”... Ер нь энэ айлд өөр орлого гээд байх зүйл байдаггүй юм. Тэгээд сардаа 1 удаа хүүхдийн мөнгө төгрөг буух үеэр архидаад хоорондоо муудалцаад нөхөр агсам тавьж хашиглаад байдаг юм. Ер нь бол архи уухаараа .......... нь эхнэрээ зодоод байдаг юм шиг байна лээ. Нэлээд хэдэн жилийн өмнө манайх унтах гээд байж байтал Оюунцэцэг нь шалдан нүцгэн цус нөж болчихсон нөхөртөө зодуулсан гэж орж ирж байсан тэр үе 5-6 жилийн өмнө болсон асуудал юм байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 тал),

8. Яллагдагч ........... өгсөн ”.... Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед Сант сумын 2 дугаар багт байдаг ....... гэх айлд өөрийн эхнэрийн хамт очсон юм. Тухайн өдөр 19-20 цагийн үед Сант сумын архи уугаад яваад байдаг бүтэл муутай 4 хүн намайг гудамжинд явж байхад дуудаад байхаар нь очоод тэр хүмүүстэй нийлээд 3 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи уучихсан юм. Тэгээд гэртээ очоод эхнэрийн хамт гэрт байсан 2 ширхэг 2,5 литрийн Боргио нэртэй пивыг авч очоод ....... ах, эхнэр О....... бид 3 хувааж уусан юм. Тэгээд тэр айлд эхнэр бид 2 нэлээд согтоод байсан учраас гэртээ харихаар болоод тухайн айлаас 23 цагийн орчимд гарсан байх гэж бодож байна. Тэгээд гэртээ явах замдаа тэр айлын малын намхан хашаа дээр давхралдаж унаад үхрийн хөлдүү баасан дээр унаж тусаад би сүүлдээ О........ үүрээд гэрт харьсан санагдаж байна. Тэгээд гэртээ яаж хаалга үүдээ онгойлгож орсноо санахгүй байгаа юм. Тэгээд өглөө нь боссон чинь зүүн гар нь хавдчихсан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн чинь яах юм бэ чамайг хэрэгт оруулчих байх гээд байсан юм. Тэгээд авдарт байсан эгүүшин өвс буцалгаж гараа боосон юм. Тэгээд 3-4 хоноод :........ сум руу бичиг баримт хувцас хунар авчирна гээд яваад нэлээд хэд хоноод ирсэн. Тухайн үед намайг гар хугалсан барьсан гэж хэлээгүй. Мөн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 10 цагийн үед Б........ гэдэг хөдөө байдаг танил хүн эхнэртэйгээ манайд ирсэн юм. Тэгээд ирэхдээ сар шинэ, Мартын 8-ны юм /архи/ уугаад явна гээд 0,75 литрийн Хараа нэртэй архи авчирсан юм. Тэгээд тэр архиа ууж дуусаад дахин 1 шил 0,75 литийн Хараа архи авчраад түүнийгээ ууцгаагаад тухайн хүмүүс явчихсан байсан би хэзээ явсныг мэдэхгүй санахгүй байгаа. Тухайн үед би бас согтсон байсан. Юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд намайг цагдаа ирээд Х......... аваачиж эрүүлжүүлсэн юм. Би хийсэн хэргээ сайн дураараа бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудлын талаар мэдэхгүй, санахгүй байгаад байгаа. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйсан байгаа. Хохирол, гомдолгүй болгоно. Миний санаж байгаагаар ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй санагдаж байна. Архи уугаад согтсоны дараа хэрүүл маргаан болсон эсэхийг мэдэхгүй. Тухайн үед манай охин 6 настай У......... л байсан байх. Өөр манайд хүн байдаггүй бид 3 л хамт амьдардаг юм. Би сард 2-3 удаа архи уудаг. Байнга бол уугаад байдаггүй. Ер нь бол уухаараа согтож тасартлаа уугаад ухаанаа алдчихдаг юм. Надад тогтсон орлого цалин мөнгө гээд байх зүйл байдаггүй. Хүмүүстэй тааралдаад хүмүүсийн авч өгсөн архинаас уучихдаг юм. Халтуурын ажил олдохоор хийдэг. Заримдаа хаягдал төмөр, зэс, хөнгөн цагаан гэх мэд түүхий эд цуглуулж мөнгө олдог. 2021 оны 06 дугаар сард санагдаж байна би эхнэрээ зодсон асуудлаар шүүхээр орж өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэг хэрэгсэхгүй болж байсан удаа байгаа. Тэрнээс өмнө зодож байгаагүй. Би эхнэрээ тэр болгон зодоод байдаггүй юм. Хамт архи уухаараа эхнэр гүйж яваад зодлоо барилаа гээд байдаг юм. Ер нь бол нурууны өвчнөөсөө болж энэ тэнд унаж тусаад хөхөрч няцраад байдаг юм. Түүнээс охиноо зодоод байдаггүй, хааяа нэг загнаж байсан удаа бол байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 тал)

 

9. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 380 дугаартай ... ......... биед баруун нүдний зовхи, баруун дал орчимд цус хуралт, зуун гарын шууны 2 ясны битүү хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь 2022.03.09 -ны өдөр буюу тогтоолд бичсэнээр зодуулсан гэх өдөр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, А....... биед зүүн гарын шууны 2 ясны битүү хугарал тогтоогдлоо. ......... биед илэрсэн дээрх зүүн гарын шууны 2 ясны битүү хугарлын гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч .......гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 тал),

10. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 31-32 тал),

11. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 33-41 тал),

12. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 42-48 тал),

13. Согтуурал хэмжсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 06 тал)зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ......... нь архийг хэвшмэл хэрэглэж, хохирогчийг байнга гутаан доромжлох, орон гэрт агсам тавих айлгах, зүхэх, гэр орноос нь хөөх зэргээр сэтгэл санааны хүчирхийллийг, хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулж бие мах бодын хүчирхийллийг байнга үйлдэж  байсан байна.

    Хохирогч ......... эрүүл мэндэд учирсан “баруун нүдний зовхи, баруун дал орчимд цус хуралт, зуун гарын шууны 2 ясны битүү хуучин хугарал гэмтэл” нь шүүгдэгчийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болохыг  Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 380 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон(хавтаст хэргийн 24-25 тал) болно.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь хохирогчийн амь насанд аюулгүй боловч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж улмаар хохирогчийн хөдөлмөрийн чадварыг 3/1-ээс дээш хувиар алдагдуулдаг хор уршигтай байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б........... Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэлийн талаар: Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч А......... нь шүүгдэгчээс эмчилгээний зардал нэхэмжлээгүй  болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б........... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд байгаа боловч энэ нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иргэний нэхэмжлэлийн талаар хохирогч нэхэмжлэх зүйлгүй. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай. Энэ ял нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл, шинж байдал шүүгдэгчийн хувийн байдал ар гэрийн амьдралын харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтот нийцүүлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тулгуурлан албадлагын арга хэмжээ  авах саналтай байна. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх. 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Энэ албадлагын арга хэмжээ авагдсанаар ар гэрийн амьдрал, эхнэр хүүхэд гэртээ тавих анхаарал халамж сайжирснаар түүнд оногдуулах ялд албадлагын арга хэмжээ авах саналтай. Цаашид хуулийн байгууллагын хяналтад орохоор хариуцлагын асуудал яригдаж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ухааруулах үүднээс албадлагын арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна. Хохирогч нэхэмжилсэн зүйл байхгүй шүүгдэгч бусдад төлөх зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулаагүй...” гэв.

Хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь хүчирхийлэгч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийллийг байнгын шинжтэй санаатай үйлдэж байдгаараа бусад санаатай гэмт хэргээс ялгаатай байдаг. Иймд шүүгдэгч М........ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учруулсан хохирол , хор уршиг арилсан  байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах зүйтэй байна.  

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ........... Сэлэнгэ аймгийн Сант сумаас гадагш зорчих эрхийг  2 жилийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 2 жилийн хугацаагаар хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.......... нь Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б....... охин Б.У........ зодсон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан /1-р хх-ийн 101/ байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Зургаадай овогт Бадамсүрэнгийн Батзаяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д  зааснаар шүүгдэгч Б.Батзаяаг С аймаг ...... сумаас гадагш зорчих эрхийг  2 жилийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулсугай.

3.Шүүгдэгч Б.Батзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, энэ хуулийн  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 2 жилийн хугацаагаар хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батзаяад шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                  

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА