Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч Н.Гантогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дамаа овгийн Нямсүрэнгийн Гантогтоход холбогдох 2226001770115 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын Ялаатай 6 дугаар багийн Арц-1-2-9 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Дамаа овгийн Нямсүрэнгийн Гантогтох, регистрийн дугаар: ЙД97012453.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Д.Гантогтох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн Арц-2 тоотод  оршин суух хохирогч Д.Хишигсүрэнг гэрт нь түүний нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөж зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Шүүгдэгч Д.Гантогтох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Хохирогч Д.Хишигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим манай найз Пүрэвдорж, Баттулга нар манайд ирэхээр 0,75 литрийн 1 шил Экс архи авч өгөөд хувааж уусан. 17 цаг өнгөрч байхад Гантогтох 0,75 литрийн 1 шил архи авч ирээд уух гээд задлаад байж байхад юм хэлэлгүй гэнэт босож ирээд миний хацар луу 1 удаа өшиглөсөн. Хамраас цус гоожоод байхаар нь цагдаа дуудсан.”гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32 хуудас/

 

Гэрч Л.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Богд сумын 7 дугаар багт байх Хишигсүрэнгийн гэрт Тулга, Хишигсүрэн, Сайнхүү, Гантогтох, бас нэг залуу байсан түүний нэрийг мэдэхгүй байна. Бид соёрхол нэртэй 0.75 литрийн архи 3-4 шилийг ууцгаасан. Тэгээд Гантогтох, Хишигсүрэн нар хоорондоо маргалдсан. Ямар шалтгаанаас болж хэрүүл маргаан болсныг мэдээгүй. Сүртэй маргах зүйл болоогүй. Намайг ороход Хишигсүрэнгийн хамраас цус гоожсон байдалтай Гантогтох, Хишигсүрэнг мангасдаж байгаа харагдсан. Тэгээд би яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 35 хуудас/,

 

Гэрч Б.Баярсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Гантогтохыг танина бид хоёр нөхөрлөөд 2 жил болж байна. Н.Гантогтох нь Өвөрхангай аймгийн Богд суманд одоогоор ажилгүй байгаа. Улаанбаатар хот руу явж ажил хийдэг. ...Зан харилцаа сайтай хүмүүстэй эелдэг сайхан харилцдаг. Архи бага зэрэг хэрэглэдэг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/

 

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Хишигсүрэнгийн биед учирсан зүүн хөмсөгний шарх, тархи доргилт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн ухархай ясны цөмөрсөн хугарал уг гэмтлүүд дээр нэмэгдсэн ч гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 200 дугаартай. ...1.Үзүүлэгч Д.Хишигсүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 15-16 хуудас/,

 

Яллагдагч Н.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим Сайханаа гэх залуу намайг дуудаад Хишгээ гэх айлд байна хүрээд ир гэхээр нь би очсон. Намайг очиход Тулга, Сайханаа, Хишгээ, Пүүжээ нар 0.75 литрийн Соёрхол нэртэй архи ууж байсан. Тэгээд би тэр архинаас нь хамт ууж байхад гаднаас нэг залуу орж ирээд Хишигсүрэнтэй маргалдаад байхаар нь боль гэж хэлээд байхад болихгүй байхаар нь өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2226001770115 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 39 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай 2226001770115 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 68 хуудас/,

 

Шүүгдэгч Н.Гантогтохын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Богд сумын 06 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №21 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49, 52, 53, 57-59 хуудас/,

 

Хохирогч Д.Хишигсүрэнгийн шүүхэд ирүүлсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Н.Гантогтоход холбогдох хэргийн хохирогч Д.Хишигсүрэн би Н.Гантогтоход гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Гантогтоход холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Улсын яллагч Г.Цолмонгэрэл  шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Дамаа овогт Нямсүрэнгийн Гантогтох нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-2 хороололд оршин суух Д.Хишигсүрэнгийн гэрт Д.Хишигсүрэнг зодож тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Д.Хишигсүрэнгийн мэдүүлэг, гэрч Л.Пүрэвдоржийн мэдүүлэг, гэрч Б.Баярсүрэнгийн мэдүүлэг, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг, шинжээчийн 200 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Гантогтохын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Д.Хишигсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иймд Н.Гантогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Д.Гантогтох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн Арц-2 тоотод оршин суух хохирогч Д.Хишигсүрэнгийн гэрт архи ууж байхдаа хоорондоо маргалдаж, хохирогч Д.Хишигсүрэнгийн нүүр рүү нь нэг удаа өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Н.Гантогтох нь  хохирогч Д.Хишигсүрэнгийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Д.Хишигсүрэнгийн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим манай найз Пүрэвдорж, Баттулга нар манайд ирэхээр 0,75 литрийн 1 шил Экс архи авч өгөөд хувааж уусан. 17 цаг өнгөрч байхад Гантогтох 0,75 литрийн 1 шил архи авч ирээд уух гээд задлаад байж байхад юм хэлэлгүй гэнэт босож ирээд миний хацар луу 1 удаа өшиглөсөн. Хамраас цус гоожоод байхаар цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/

 

Гэрч Л.Пүрэвдоржийн ”... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Богд сумын 7 дугаар багт байх Хишигсүрэнгийн гэрт Тулга, Хишигсүрэн, Сайнхүү, Гантогтох, бас нэг залуу байсан түүний нэрийг мэдэхгүй байна. Бид соёрхол нэртэй 0.75 литрийн архи 3-4 шилийг ууцгаасан. Тэгээд Гантогтох, Хишигсүрэн нар хоорондоо маргалдсан ямар шалтгаанаас болж хэрүүл маргаан болсныг мэдээгүй сүртэй маргах зүйл болоогүй. Намайг ороход Хишигсүрэнгийн хамраас цус гоожсон байдалтай Гантогтох, Хишигсүрэнг мангасдаж байгаа харагдсан. Тэгээд би яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

 

Гэрч Б.Баярсүрэнгийн “...Би Гантогтохын танина бид хоёр нөхөрлөөд 2 жил болж байна. Н.Гантогтох нь Өвөрхангай аймгийн Богд суманд одоогоор ажилгүй байгаа. Улаанбаатар хот руу явж ажил хийдэг. Зан харилцаа сайтай хүмүүстэй эелдэг сайхан харилцдаг. Архи бага зэрэг хэрэглэдэг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/

 

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Д.Хишигсүрэнгийн биед учирсан зүүн хөмсөгний шарх, тархи доргилт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн ухархай ясны цөмөрсөн хугарал уг гэмтлүүд дээр нэмэгдсэн ч гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 200 дугаартай. ...1.Үзүүлэгч Д.Хишигсүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 15-16 хуудас/,

 

Яллагдагч Н.Гантогтохын "... Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим Сайханаа гэх залуу намайг дуудаад Хишгээ гэх айлд байна хүрээд ир гэхээр нь би очсон. Намайг очиход Тулга, Сайханаа, Хишгээ, Пүүжээ нар 0.75 литрийн соёрхол нэртэй архи ууж байсан. Тэгээд би тэр архинаас нь хамт ууж байхад гаднаас нэг залуу орж ирээд Хишигсүрэнтэй маргалдаад байхаар нь боль гэж хэлээд байхад болихгүй байхаар нь өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудсан.”гэсэн мэдүүлэг, /хх-ийн 46 хуудас/

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2226001770115 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүгдэгч Н.Гантогтох нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

          Шүүгдэгч Н.Гантогтоход холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Гантогтохын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч Н.Гантогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Н.Гантогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантогтохыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Н.Гантогтох нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Хишигсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гантогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Дамаа овгийн Нямсүрэнгийн Гантогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дамаа овгийн Нямсүрэнгийн Гантогтохыг таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуу мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантогтоход шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Н.Гантогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Хишигсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гантогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гантогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг