Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Т.Хатанбаатар, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Хатанбаатарт холбогдох 1926002200029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 29 настай, регистрийн дугаар ЙД93040616, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр баг Гүн-Ус гэх газар оршин суух хаягтай, урьд:

 

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 4 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар,

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 5 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Дугар овгийн Төмөрийн Хатанбаатар.

 

   Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Т.Хатанбаатар нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 3 тоотод байх хохирогч Л.Гэрэлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж биет 145,500 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж, кулоны хамт  2 хос, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, цагаан мөнгөний цуглуулга, эмэгтэй хүний шармал ээмэг 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1,137,500 төгрөгийн хохирол учруулсан,

 

           2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хохирогч Б.Энхсайханы монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн ромбо 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн хослол 2 ширхэг, гоо сайхны хайрцаг 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, “Samsung S-4” загварын гар утас 1 ширхэг зэргийг нууцаар авч 592,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

         2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Онги хороололд байх хохирогч С.Батгэрэлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж  эмээлийн мөнгөн тоноглол 10 ширхэг, мөнгөн ташуур 1 ширхэг, 5 лангийн мөнгөн ембүү 1 ширхэг, хазаарын мөнгөн тоног 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоноглол 3 ширхэг, эмэгтэй хүний бүсний мөнгөн толь 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн гутал 1 хос зэргийг нууцаар авч 6,440,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 13 тоотод байх хохирогч Б.Батчулууны монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, амны мөнгөн халбага 1 ширхэг, 9 нүдэн хийцтэй мөнгөн эдлэл 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй дээлийн товч 3 ширхэг зэргийг нууцаар авч 1,278,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 5 тоотод байх хохирогч И.Сосорбурамын байшинд хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний мөнгөн зүүлт 2 ширхэг, эрэгтэй хүний дээлний мөнгөн товч 6 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг зэргийг нууцаар авч 2,440,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2017 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Жаргалант хорооллын 10-1-2 тоотод оршин суух хохирогч Д.Баярмөнхийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж бүрэн тоноглолтой эмээлийн 6 ширхэг мөнгөн гялаантай эмээл, мөнгөн хазаарын товруу 5 ширхэг, хормойн боолт 4 ширхэг мөнгөн тоноглолтой хормойн боолт, хуван шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний тасархай мөнгөн гинж 1 ширхэг, Пүрэв гэж нэрлэгддэг бурхны гууль 1 ширхэг, дунд гарын хөөрөгний хуучин даалин 1 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын шаазан хөөрөг 1 ширхэг зэргийг нууцаар авч 1,580,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                           

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Т.Хатанбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулна” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Эрүүгийн 2126000000160 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Баярмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны наадмын үеэр манай гэрт байсан эд зүйлс алдагдсан байсан. Ээж манайд гал түлэх гэж ороод мэдсэн байсан. Гэрийн цоож бүтэн учир тооноор орсон байх. Эмээлийн хэрэглэл, хуван шигтгээтэй мөнгөн бөгж, мөнгөн гинж, хагас болчихсон хазаар, бурхны гуулин эд зэргийг алдсан. Тухайн үед би Архангай аймаг руу ажил хийх гээд 4 дүгээр сард хүүтэйгээ хамт явчихсан байсан. Сүлжээгүй газар байсан болохоор мэдээгүй байж байгаад намар ээжийн бие муудаад гэртээ ирээд мэдсэн. Гэрт юм замбараагүй болгоод авдар онгорхой, хувцаснуудын халааснуудыг эргүүлсэн байсан. Гудамжны үзүүр дээр эмээлийн тоноглолыг салгаж аваад эмээлийн модыг нь хаячихсан байсан гэсэн. Эмээлийн гялаан 6 ширхэг, 5 ширхэг хазаарын товруу, 4 ширхэг мөнгөн бөгж, тасархай мөнгөн бөгж 3 ширхэг, лам хэрэглэж байсан гуулин эд 1 ширхэг байсан. Миний эцгээс үе дамжиж ирсэн эд зүйлс байгаа юм.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 162  хуудас/,

 

Хохирогч Д.Баярмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... гэрийн баруун хойд талын модон авдарт байсан бүрэн тоноглолтой эмээлийн 6 ширхэг мөнгөн гялаан, мөн авдар дотор бор өнгийн даавуун уутанд байсан мөнгөн хазаарын 5 ширхэг товруу,  эмэгтэй хүний тасархай мөнгөн гинж 3 ширхэг, Пүрэв гэж нэрлэгддэг 20*6см хэмжээтэй бурхны гууль зэргийг алдсан. 2021 оны 06 дугаар сард аймгийн цагдаагийн мөрдөгч 6 ширхэг мөнгөн гялааныг буцааж өгсөн. Эмээлийн мод, манан хөөрөг, зурагтай шаазан хөөрөг, даалин зэрэг зүйлсийг гэрийнхээ ойролцоо газраас олсон.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 9 хуудас/.

 

 Гэрч Н.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 онд Өвөрхангай аймгийн Уянга сум 3 дугаар багийн Жаргалант хороололд 8-10-2 тоотод хүү Д.Баярмөнхийн хамт нэг хашаанд 2 гэрт амьдардаг байсан. Тэр өдөр би ганцаараа байсан. Манай хүү уурхайд ажиллаж байсан. Нэг шөнө унтаж байхад бороо ороод манай гөлөг хуцаад байсан. Тэгээд би гэрлээ асаахад нохой хуцахаа больсон. Миний бие муу байсан учир би гараагүй. Тэгээд өглөө босоод гэрт орсон чинь хамаг юмыг нь ийш тийш нь тараасан байсан. Тэр үйл болдог өдөр ач охин Пүрэвжаргал хотоос ирж манай гэрт хамт хоносон байсан. Тэгээд ач охиноо цагдаа руу гүйлгэж цагдаад мэдэгдсэн. Мөнгөн хэрэглэл, 6 гялаантай эмээл, шигтгээтэй 2 мөнгөн бөгж алга болсон байсан. Манай хашааны баруун талд овоолоостой том шороо байдаг. Тэр шороон дээр эмээлийн хэрэглэлүүдийг аваад эмээлийн модыг хаясан байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 167-168 хуудас/,

 

Гэрч П.Буянбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сард Баянгол сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон. Тухайн үед 172600037 дугаартай хавтаст хэргийг дагалдах эд зүйл болох 2 ширхэг эмээлийн баавар, 4 ширхэг даруулгын хамт хүлээн авсан. Тухайн эд зүйл нь ямар учиртай эд зүйл болох талаар урьд нь тэр хэргийг шалгаж байсан Бээжингээс асуухад тухайн хэргийн хохирогч нарын алдсан эд зүйлүүдийг Төмөрийн Хатанбаатараас хураан авахад хамт хураан авсан эмээлийн тоногнууд байгаа юм. 6 тоногноос нь бусад эд зүйлүүдийг нь хохирогч нарт нь хүлээлгээд өгсөн.  2 баавар, 4 даруулга нь Баянголоос алдагдсан эд зүйл биш байсан гэж тайлбарласан. Тухайн 6 тоног одоо ч хэргээ дагаад надад байгаа.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 172 хуудас/,

 

Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн яллагдагч Т.Хатанбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “би 2017 онд Уянга суманд алтан дээр очоод алт ололгүй буцсан юм. Тэгэхдээ Уянга сумын төвийн хашаандаа 2 гэртэй айлаас 6 гялаантай эмээл аваад хашааны гадаа нь эмээлийн 6 гялааныг нь авчихаад модыг нь хаячихсан юм. Тэрийгээ зааж өгмөөр байна гэсний дагуу 04-69 ӨВО автомашинтай Уянга сумын төвийн урд хэсэгт ирээд Т.Хатанбаатар баруун урд хэсэгт байгаа гэсний дагуу явахад хажуудаа том шороотой, хуучин хашаатай айл гэсний дагуу явахад Уянга сумын Онги 8 дугаар гудамжны  үзүүрийн дотроо 2 гэртэй жижиг амбаартай хашааг энэ хашаанд байгаа айлаас эмээл авч байсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 82- 93 хуудас/,

 

Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан “... яллагдагч Хатанбаатараас хураан авсан эмээлийн мөнгөн баавар 2 ширхэг, 4 ширхэг даруулгыг хохирогч Баярмөнхөд харуулахад энэ гялаанууд миний алдсан эмээлийн гялаанууд мөн байна. Би өөрийн эд зүйлийг хараад хээгээр нь болон нэг бааврын хонхойсон талыг харж таньж байна. Мөн энэ гялаануудыг суулгасан байсан эмээл нь одоо надад байна. Би аваад ирсэн хэмээн улаан шар хондон өнгөтэй, улаан өнгийн олонцогтой, хар өнгийн дэвстэй, ясан хяртай эмээлийг гаргаж ирэв. Хохирогч Баярмөнхийн гаргаж ирсэн эмээлийн баавар суулгадаг байсан хэсэгт яллагдагч Т.Хатанбаатараас хураан авсан эмээлийн бааврыг байрлуулж үзэхэд хуучин байсан ором нь уг эмээлийн баавартай зөрүүгүй тохирч байв” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 163-165 хуудас/

 

         Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн  эд зүйл хураан авсан талаарх “Т.Хатанбаатараас хураан авсан гэх эмээлийн мөнгөн баавар 2 ширхэг, даруулга 4 ширхгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Баянгол сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад П.Буянбаяраас хураан авав” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 183 хуудас/

 

           Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хүлээлгэн өгсөн талаарх “ эмээлийн тоног /гялаан/ 6 ширхгийг хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 184 хуудас/

 

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06/30 дугаартай “...6 ширхэг мөнгөн тоногтой эмээлийн мод 500000 төгрөг, 5 ширхэг хазаарын мөнгөн товруу 250000 төгрөг, 4 ширхэг мөнгөн тоногтой хормойн боолт 250000 төгрөг, дунд гарын хөөрөгний хуучин даалин 5000 төгрөг, дунд гарын халтар манан хөөрөг 300000 төгрөг, дунд гарын зурагтай шаазан хөөрөг 150000 төгрөг, эмэгтэй хүний хуван шигтгээтэй мөнгөн бөгж 15000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн хүзүүний гинж 20000 төгрөг, Пүрэв гэж нэрлэгддэг 20х6 хэмжээтэй бурхны гууль 50000 төгрөг, нийт 1540000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 35-39 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2126000000160 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 188 хуудас/,

 

Эрүүгийн 1726000370237 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Л.Гэрэлийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед байх сумын төв дээр байдаг гэртээ Нямдоржийг бензин масло аваад ир гээд явуулсан юм. Тэгсэн над руу утсаар залгаад гэрт хулгай орсон байна гээд цагдаад хэлээрэй гэхээр нь сумын цагдаад хэлчихээд 15 цаг өнгөрч байсан байх гэртээ иртэл үүдний амбаарын цоож нь газар хэвтэж байсан. Тэгээд гэрээ онгойлгох гэтэл цоожийг нь эвдэлсэн, хажуу талд нь тав бас хажууд нь бахь байсан. Тэгээд гэртээ ортол гэрийн хойд хэсгээр эд зүйл хувцас хунарыг юу ч үгүй онгойлгоод хаясан байсан. Тэгээд гэрийн баруун талд байрлах модон авдарт хийж байсан 4 ширхэг /шинэ цагийн/ дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг аяга нь цайны 200-250 грамм, нөгөө хоёр 30 грамм ордог хэмжээтэй аягануудыг эрээн цамцанд боогоод хийсэн байсныг үзтэл байхгүй байсан. Авдранд түрүүвчинд байсан 36600 төгрөг, тэр мөнгөнөөс гадна 30000 төгрөг түрүүвчний өөр тасалгаанд байсан байхгүй байна. Авдарны дээд талд бурхан дээр боодолтой 50 төгрөг байсан. 10 төгрөг боодлоороо байхгүй байсан. Бурхны даллагын саванд байсан мөнгөн дэвсгэрт байхгүй байсан. Яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Авдранд байсан хонины дотор эрхтэн  болох сархинагаар хийсэн уутанд байсан  монетон ээмэг хосоороо, гинж нь байхгүй байсан. Бөгж нь доор унасан байсныг би аваад зүүсэн. Зурагтны доод талд байрлах модон шүүгээнд байсан гар чийдэн, авдранд хар өнгийн цүнхэнд байсан хар хайрцагтай мөнгөн эдлэл болох эмэгтэй хүний 4 ширхэг гинж, ээмэг, бөгж, гинжний кулонууд байхгүй байна. Эмэгтэй хүний монетон гинж нь бүдүүн биш, нарийн биш дундын гинж байсан. Монетон ээмэг нь талсттай, мөнгөн хослол 4 ширхэг ээмэг гинж бөгж алга болсон байна.” гэсэн мэдүүлэг  /3хх-ийн 147-148 хуудас/,

 

Хохирогч Л.Гэрэлийн  мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “..Бэлэн мөнгө 143500 төгрөг алдсан. Мөн шинэ цагийн мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн аяганууд содон шинж тэмдэг гээд байх юм байхгүй. гурван мөнгөн аяга нь  дунд гарынх, 1 нь жижигхэн архины аяга байсан. Архины жижиг мөнгөн аяга нь дотроо эвтэй дөрвөн амьтантай, дунд гарын 3 мөнгөн аяганаас нэг нь доороо эвтэй дөрвөн амьтантай, нэг нь доороо морьтой байгаа. Мөн алдарт эхийн 2 дугаар одон, нүүрний тосны хайрцганд байсан мөнгөний өөдөснүүд зэргийг алдсан. Бас мөнгөн гинж, монетон гинж алдсан байсныг тухайн үед хулгай орсон байсан айлын хашаан дотор гэрийн үүдэнд нь хулгайч хаячихсан байсныг олж авсан. Алдсан зүйлээ буцааж авчихвал зүгээр байна.” гэсэн мэдүүлэг  /3хх-ийн 159-160, 167-168 хуудас/,

 

            Хохирогч Л.Гэрэлийн  мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж, кулоны хамт 2 ширхэг, цагаан өнгийн мөнгөний цуглуулга,  бэлнээр 145500 төгрөг, эмэгтэй хүний шармал өнгө нь арилдаггүй хослол 1 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг тус тус алдсан. ... Эмэгтэй хүний монетон гинж, мөнгөн гинжийг буцаан авсан.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 7 хуудас/

 

Гэрч Б.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хөдөөнөөс сумын төвд Их ширээгийн 6-3 тоотод иртэл 5 ханатай гэрийн үүдний амбаарын цоожийг эвдэлсэн байсан. Тэгээд гэрийн эзэн рүү нь утсаар ярихад Гэрэл удалгүй ирсэн. Гэрэлийн хамт гэр лүү ортол бүх эд зүйл, авдранд байсан эд зүйл хувцас хунарыг юу ч үгүй онгичоод хаясан байсан. Тэгээд Гэрэл үнэтэй эд зүйлсээ үзтэл 4 ширхэг мөнгөн аяга, монетан ээмэг, бөгж, мөнгөн бөгж гинж, авдранд байсан гар чийдэн, бэлэн мөнгө түрүүвчнээс алдагдсан байсан гэсэн. Гутлын мөр байсан. Орос бакалын мөр байх шиг байсан. Тэгээд гэрийн үүдэнд төмөр бахь байсан. Тээврийн хэрэгслийн мөр байхгүй байсан. Би Гэрэлтэй хамт амьдраад 3-4 сар болж байна. 6 сард Гэрэлийн ах, дүүгийн хүүхэн монетон гинжийг нь зүүж байгаад буцаагаад авч ирж байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 175-176 хуудас/,

       

          Мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 131 хуудас/

 

Мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр  Өвөрхангай аймгийн Баянгол сум 6 дугаар багийн  Их ширээгийн 6 дугаар гудамжны 3 тоотод байх Л.Гэрэлийн гэрт хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 126-130 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “хохирогч Л.Гэрэлд шар өнгийн 1 ширхэг металл эдлэл, цагаан өнгийн 1 ширхэг металл эдлэл” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 145 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №07/45 дугаартай “...2 ширхэг мөнгөн аяга, 5 инчийн хэмжээтэй, хуванцар тагштай, орчин цагийн монгол дархны хийцтэй 180000 төгрөг, 2 ширхэг мөнгөн аяга, 2 инчийн хэмжээтэй, хуванцар тагштай, орчин цагийн монгол дархны хийцтэй 120000 төгрөг,  1 хос монетан ээмэг 250000 төгрөг, 3 хос мөнгөн ээмэг, бөгж, гинж 150000 төгрөг, 1 лан цагаан мөнгөний цуглуулга 40000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг гар чийдэн 12000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн төмөр ээмэг 10000 төгрөг, нийт 762000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан  /3хх-ийн 228-229 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/31 дугаартай “эмэгтэй хүний хуучин мөнгөн гинж 50000 төгрөг, хуучин монетон гинж 180000 төгрөг, нийт 230000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 44-48 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1726000370237 дугаартай  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /3хх-ийн 90 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 64  дугаартай  “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /3хх-ийн 88 хуудас/,

 

Хохирогч Б.Энхсайханы  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт  эхнэр Гантуяа, охин, хүү нарын хамт Баянгол сумын 1 дүгээр багийн Ногоон дөвгөр гэх газар наадам руу явсан. Тэгээд тэндээсээ Өвөрхангай аймаг явсан. Тэгээд аймагт айлд хоночихоод 14 цагийн үед манай эхнэр Гантуяад хадам ээж Энхтуяа хэлсэн гэсэн. Тэгэхээр нь сумын цагдаа Түгжшийрэвт хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд хаалганы тавыг хөшөөд онгойлгосон байсан. Манай гэрээс эхнэр Гантуяагийн монетон гинж 1 ширхэг, мөнгөн хослол 2 ширхэг, нэг нь ээмэг, хүзүүний зүүлттэйгээ, нөгөө мөнгөн хослол нь ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, кулонтойгоо байсан. Тэгээд  эмэгтэй хүний ойр зуурын зүүлт, төмөр гоёл чимэглэл нь 15х10 хэмжээтэй улаан өнгийн хайрцагтай гадуураа саан чимэглэлтэй хайрцагтай байсан. Эхнэрийн МУБИС гэсэн бичигтэй сургуулийн ромбо байхгүй байсан. Монетон гинж нь дунд зэргийн /бүдүүн биш, нарийн биш/, 2 ширхэг мөнгөн хослол нь ээмэг нь зуйвандуу хэлбэртэй, бусад нь бас адилхан хэлбэртэй байгаа.  Мөнгөн хослолыг 2012 онд авсан. Монетон гинжийг 2006 онд авсан байх. ...Эрэгтэй хүний 2 ширхэг мөнгөн бөгжний нэг нь онцлох шинж байхгүй цулгуй байсан. Нөгөөдөх нь голдоо хаан сүй хээтэй мөнгөн бөгж байсан. Буцааж авсан эд зүйл байхгүйгэсэн мэдүүлэг /3хх-ийн 149-150, 157-158, 4хх-ийн 248-249 хуудас/,

 

Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энхсайхан манай хүргэн бөгөөд гэр бүлээрээ өчигдөр Арвайхээр сумын төв явсан. Өнөөдөр эмнэлэг дээр намайг байхад 13 цаг 39 минутад Бямбасүрэн гэгч утсаар яриад “Энхсайханы гэрийн хаалга онгорхой юм шиг байна” гэсэн. Би дүү Амгалантуяатай очиход гэрийн хаалганы тав татаж онгойлгосон, тав цоож нь зүүлттэй байсан. Цүү нь сугарсан, гэхдээ гүйж гараагүй байсан. Гэрийн зүүн хатавчинд сүх түшүүлж тавьсан, гэр дээр автирка төмөр байсан. Би гэрт нь орж онгичсон зүйлүүдийг үзсэн. Тэгээд охин Гантуяад гэрт хулгай орсон байна гэж яриад сумын цагдаад мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 179-180 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Өвөрхангай аймгийн Баянгол сум 6 дугаар багийн  Ширээ хорооллын 3 дугаар гудамжны 3 тоот хашаа болох Б.Энхсайханы гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 117-124 хуудас/,

 

Мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 125 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №07/46 дугаартай “...Монетон эмэгтэй хүний хуучин гинж 1 ширхэг 280000 төгрөг, кулон ээмэг, бөгж 2 хос 100000 төгрөг, мөнгөн  ээмэг 2 хос 20000 төгрөг, төмөр, шармал хуучин ээмэг 4 хос 32000 төгрөг, МУБИС-ийн ромбо 1 ширхэг 25000 төгрөг, гоёл чимэглэлийн төмөр хайрцаг 20000 төгрөг, Samsung S-4 маркийн гар утас 1 ширхэг 60000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг 55000 төгрөг, Нийт 592000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /3хх-ийн 232-233 хуудас/,

 

          Хохирогч Б.Батчулууны  мөрдөн шалгах ажилагаанд өгсөн "...2017 онд гэрээсээ дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, амны мөнгөн халбага 1 ширхэг, 9 нүдэн хийцтэй мөнгөн эдлэл 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй дээлийн товч 3 ширхэг тус тус алдсан. Манайхаас алдсан дунд гарын мөнгөн аяга нь мод биш шинэ цагийн целлойд юм шиг тагштай, зузаан хийцтэй, хээ байхгүй, ёроолдоо ханан эрчлээстэй мөнгөөр бүрсэн аяга байсан юм. Эмэгтэй хүний мөнгөн бүсийг манай эхнэр гэрлэх үедээ зүүж ирж байсан. Тус бүс нь шар өнгийн ширээр хийсэн, товгор үүлэн хээтэй 4 ширхэг мөнгөн тоноглолтой, урд толь нь товойлгосон үүлэн хээтэй ногоон шигтгээтэй бүс байсан. Амны мөнгөн халбагыг манай эхнэр гэр бүл болж ирэхдээ авчирч байсан. Бурхан дээр арц хутгадаг байсан. Халбаганы хувьд ямар нэгэн хээ байхгүй, иш нь хугархай, мөнгөн халбага. 9 нүдэн хийцтэй мөнгөн эдлэлийг манай хадам ээжийн хэрэглэж байсан эд байгаа юм. Манай бурхан дээр байдаг, гүү барихдаа хувинд зүүдэг байсан. Тус мөнгөн эдлэл нь зууван хэлбэртэй, хавтгай, тойроод 9 ширхэг цоолсон мөнгөн эдлэл байсан. Эрэгтэй, эмэгтэй бугуйвчийг хуримаа хийхээс өмнө манай хадам ээж хосоор нь авч өгч байсан. Тус 2 бугуйвч нь салхи хээтэй, хоёулаа голоороо хугархай. Эмэгтэй хүний 2 ширхэг мөнгөн ээмгийг манай хадам ээж зүүж байгаад эхнэрт өгч байсан. Тус 2 ширхэг ээмэг нь голдоо улаан шигтгээтэй, хээ угалзгүй цулгуй мөнгөн ээмэг байсан. Эрэгтэй хүний мөнгөн бөгж нь төрийн соёмбо сийлсэн бөгж байсан. Эмэгтэй хүний 3 ширхэг дээлийн товч нь манай хадам ээжийн товч юм. тус 3 ширхэг товч нь ямар нэгэн хээ угалз байхгүй, гөлгөр мөнгөн товчнууд байсан юм. Надад буцааж авсан эд зүйл байхгүй. Манай гэрийн цоож эвдэрсэн. Гараар онгойдог юм, цоожийг доош дараад орсон байх” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 154-155, 5хх-ийн 4-5 хуудас/

 

Гэрч У.Солонгын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2017 оны 07 дугаар сарын 31-ний өглөө гэртээ ирэхэд хаалга цоожтой байсан. Тэгээд гэртээ ороход авдар дотор байсан юмыг бүгдийг нь тараагаад авдрын урдуур орхисон байсан. Тэгээд юмаа эмхлүүлэхэд авдар дотор байсан 1 ширхэг дунд гарын цулгуй хуучин цагийн мөнгөн аяга, 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүс шинэ цагийн, 2 ширхэг мөнгөн бугуйвч угалзан хээтэй, хуучин цагийн, хоёулаа голоороо цав гарсан хугарах гэж байгаа, 3 ширхэг эмэгтэй хүний бөгж, нэг нь улаан өнгийн шигтгээтэй, нөгөөдөх  нь хүрэн ягаан өнгийн шигтгээтэй, нэг нь шигтгээгүй цулгуй, мөнгөн бөгж, 1 ширхэг эрэгтэй Соёмбо сийлбэртэй мөнгөн бөгж, иш нь хугарсан мөнгөн халбага, 6 ширхэг эмэгтэй хүний товч, 1 ширхэг есөн нүдтэй мөнгөн эдлэл зэргийг алдсан. Гараар татаад онгойлгочихдог эвдэрхий цоожоор цоожилсон байсан юм. Тэрүүгээр орсон байх, буцаагаад цоожилсон байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 196-197 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай “...Эрэгтэй хүний мөнгөн бугуйвч 180000 төгрөг, эмэгтэй хүний цулгуй мөнгөн бугуйвч 150000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 3 ширхэг 3х25000=75000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 45000 төгрөг, 1 хос мөнгөн ээмэг 50000 төгрөг,  мөнгөн халбага 1 ширхэг 180000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 75000 төгрөг, эмэгтэй хүний  мөнгөн бүс 1 ширхэг 250000 төгрөг, Есөн нүдэн мөнгөн эдлэл 1 ширхэг 240000 төгрөг, шуудай 1 ширхэг 3000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн товч 6 ширхэг 90000 төгрөг, нийт 1338000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /4хх-ийн 48-52 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаартай “...эмэгтэй хүний 3 ширхэг мөнгөн товч 30000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 19-22 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Баянгол сум 6 дугаар баг 6-13 тоот болох Б.Батчулууны гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 132-134 хуудас/,

 

Хохирогч И.Сосорбурамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 07-р сарын 30-ны орой охин болох Сэлэнгээтэй ярьтал манай байшинд хулгай орсон байна гэсэн. Байшингаа онгойлгоод ортол 2 ширхэг авдарны эд хогшил, гал тогооны шүүгээнд байх эд хогшлыг юу ч үгүй онгичоод хаясан байсан. Тэгээд үнэтэй эдлэлээ үзтэл дунд гарын хуучны мөнгөн аяга 1 ширхэг, охин Сэлэнгээгийн мөнгөн бүс 1 ширхэг, улаан түрүүвчинд байсан бэлэн мөнгө 80000 төгрөг, эмэгтэй хүний нарийхан бугуйвч, хүзүүний зүүлт зэрэг хулгайд алдсан байна. Аяганы хувьд хуучны ёроолдоо болохоор бугуйвч шиг нарийвтардуу байгаа. Эмэгтэй хүний мөнгөн бүсний тольны дунд ягаан шигтгээтэй. Бусад эд зүйлийг сайн хэлж мэдэхгүй байна. Манай байшингийн цонхны салхивчаар орсон байна. Би хуучны мөнгөн аягаа 800-900  мянган төгрөгөөр үнэлнэ. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. ...Сант сумын хэсгийн төлөөлөгч Бээжин гэж цагдаа Баянгол суманд ажиллаж байхдаа манай охин С.Сэлэнгэ бид хоёрыг дуудаж Баянгол сумын цагдаагийн хэсгийн байранд хулгайд алдагдсан эд зүйлийн нэг болох бүсний мөнгөн толийг өгсөн.  Тухайн үед Бээжин гэж цагдаа эд зүйл хүлээлгэж өгөхдөө Улаанбаатар хотоос урт цагааны тэнд зарах гэж явж байгаад баригдаад ирсэн гэж хэлсэн. Тухайн үед эд зүйл хүлээлгэж өгөхдөө таньж олуулах ажиллагаа хийгээгүй, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. Би охиндоо хийж өгсөн мөнгөн бүсний толь мөн байсан. Хулгайд алдсан бусад эд зүйлээ олж аваагүй    ” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 155-156, 165-166, хуудас/,

 

           Хохирогч И.Сосорбурам мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед манайхаас алдсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг. эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний мөнгөн зүүлт 2 ширхэг, эрэгтэй хүний дээлний мөнгөн товч 6 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг тус тус алдагдсан. Тухайн үед манайхаас алдсан дунд гарын мөнгөн аягыг манайд аав ээж хоёроос өвлөгдөж ирсэн эд байгаа юм. Тус мөнгөн аяга нь эрт цагийн аяга байгаа юм. Завьяа гэх бор эрээн тагштай, мөнгөн цулгуй, ёроолдоо хээтэй байсан, ямар хээтэй байсныг нь сайн санахгүй байна. Эмэгтэй хүний мөнгөн бүсийг 2010 онд манай охин айлд бэр орох үед би аймаг дээр хийлгэж өгч байсан. Тус мөнгөн бүс нь тольтойгоо байхад 15 лан гардаг байсан. 5 ширхэг тоноглолтой, үүлэн хээтэй, голдоо ногоон шигтгээтэй мөнгөн тольтой, суран бүслүүртэй мөнгөн бүс байсан.Эмэгтэй хүний мөнгөн бугуйвчийг 2010 онд охиноо хүнтэй суух үед мөнгөн бүстэй цуг хийж өгч байсан. Тус бугуйвч нь тэг дундаа угалзан хээтэй, цулгуй мөнгөн бугуйвч байсан. Эмэгтэй хүний 2 ширхэг хүзүүний мөнгөн зүүлтийг би охин Соёл-Эрдэнэд хотоос авч өгч байсан. Тус 2 зүүт нь хоёулаа нарийхан янз бүрийн хээ угалз байхгүй мөнгөн зүүлт байсан. Эрэгтэй хүний дээлний мөнгөн товчийг манай аав ээжээс өвлөгдөж ирсэн товч байгаа юм. Манай хүүгийн дээлнээс тасдаад аваад явсан байсан. Тус 6 ширхэг товч нь буурцган товч гэдэг байсан, цул мөнгөн товч байгаа юм. Эрэгтэй хүний 2 мөнгөн бөгжийг хотоос манай хүүхдүүд авч ирж байсан. Голдоо улаан шигтгээтэй, цулгуй мөнгөн бөгж байсан. Мөнгөн бүсний толийг алдаад нэг их удаагүй байхад хэсгийн төлөөлөгч байсан Бээжин гэдэг хүнээс хүлээж авч байсан. Манай гэрээс алдагдсан мөнгөн бүсний толь мөн байсан. ...Тухайн үед мэдүүлэг өгөхдөө эмэгтэй хүний 1 ширхэг хүзүүний зүүлт, эрэгтэй хүний дээлний 6 ширхэг мөнгөн товч ороогүй байсан.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 2-3 хуудас/,

 

Гэрч С.Сэлэнгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аавын гэрт хулгай орж миний мөнгөн бүс аавын авдранд байсан мөнгөн бүс, малгай алдагдсан байсан. Яагаан шүрэн толгойтой, бүдэг улаан шигтгээтэй  толин дээрээ 1 метрийн урттай бор шаргал суурьтай бүс байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 198 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сум Батширээ 6 дугаар баг 5 тоотод байх Ч.Сосорбарамын байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 138-140 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “дунд хэсэгтээ улаан өнгийн шүр суулгасан, цутгасан хээтэй 15x10 хэмжээтэй 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүсний толь”-ийг С.Сэлэнгэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 144-145 хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг 250000 төгрөг, 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн гинж 50000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 1720000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг 200000 төгрөг, мөнгөн бүсний толь 1 ширхэг 50000 төгрөг, нийт 2270000 гэсэн үнэлгээний тайлан  /4хх-ийн 40-43 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 51 дугаартай “...Эрэгтэй хүний мөнгөн товч 6 ширхэг 90000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн гинж 30000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг 50000 төгрөг, нийт 170000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /5хх-ийн 26-29 хуудас/,

 

Хохирогч С.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 07-р сарын 31-ний өдөр хөдөө байж байтал манай хажуу талын айлын хүүхэн Солонгоо утсаар ярихдаа танайд хулгай орсон байх шүү ирж үз гэхээр нь эхнэр Бямбаагийн хамт сумын төв дээр байдаг өвлийн байшин дээрээ иртэл байшингийн цонхны хоёр порчиг онгорхой байсан. Тухайн үед манай гэрээс Мөнгөлсөн ташуур, 5 лангийн жинтэй цул мөнгөн ембүү, эмээлийн арван цагаан хэрэглэл, хазаарын мөнгөн ороолт, 40 размерын өвлийн хөх түрийтэй гутал зэрэг эд зүйл алдагдсан. Мөнгөн ташуур нь суран оосортой, хар хүрэн модон, 60 см орчим урт, мөнгөн тоногтой, доороо нэг төгрөгийн гуулин зоос наасан, суран оосортой байсан. Цул мөнгөн ембүү нь цулгуй, 5 лангийн жинтэй байсан. Эрээн даавуунд боочихсон эртний үеийн эмээлийн арван цагаан хэрэглэл нь үүлэн хээтэй байсан. Хазаарыг нь хөвж аваад бөөгнүүлсэн мөнгөн утас, эрэгтэй хүний 40 размерын гутал алдагдсан. Содон гэвэл 10 цагаан мөнгөн эдлэл, ембүү нь  хуучны л эд байгаа юм. Бүсний тоноглол, хазаарын ороолт тоноглол болохоор шинэ цагийн  эд байгаа юм. Суман ташуур хуучны эдлэл байгаа юм. Ташуурыг 2006 онд 350000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эмэгтэй хүний бүсийг 2007 онд  80000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хөх түрүүтэй өвлийн гутлыг 100000 төгрөгөөр худалдаж авч байсан. Бусад мөнгөн эдлэлийг үе дамжсан болохоор хэлж мэдэхгүй байна. Хөдөө гэртээ байхад Бээжин гэж цагдаа дуудаад би эхнэр Д.Бямбын хамт ирээд эмээлийн арван цагаан тоноглол, 40 размерын өвлийн гутлаа авсан.  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 151-152, 171-172 хуудас/,

           

          Хохирогч С.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2017 онд гэрээсээ эмээлийн мөнгөн тоноглол 10 ширхэг, морины мөнгөн ташуур 1 ширхэг, 5 лангийн мөнгөн ембүү 1 ширхэг, хазаарын мөнгөн тоног 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоноглол 3 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүсний мөнгөн толь 1 ширхэг, эрэгтэй хүний гутал 1 ширхэг тус тус алга болсон байсан. 10 ширхэг мөнгөн тоноглол нь үүлэн хээтэй, хуучны мөнгөн тоноглолууд байсан. Мөнгөн ташуур нь 60 см орчим урттай, 2 талаасаа 20, 20 см битүү мөнгөлж бүрсэн, суран гогцоотой, суран сагалдаргатай байсан. 5 лангийн мөнгөн ембүү нь цулгуй байсан. Онцлог шинжийг нь санахгүй байна. Хазаарын мөнгөн тоноглол хазааранд хийж байгаад сур нь тасрахаар нь мөнгөн утсыг нь хөвөөд авчихсан мөнгөн ембүү, бүсний толь, бүсний 3 ширхэг тоноглолын хамт варианы шилэнд хийчихсэн байж байгаад алдсан. 1 мерт гаруй урт мөнгөн утас байсан. Эмэгтэй хүний мөнгөн бүсний 3 ширхэг тоног, мөнгөн бүсний толь нь гуулин аралтай, тоноглолууд нь мөнгөн байсан. Хээ угалзыг нь одоо санахгүй байна. Эрэгтэй хүний хөх түрийтэй 40-41 размерын өвлийн гутал алдсан. ...Эмээлийн 10 ширхэг мөнгөн тоноглол, эрэгтэй хүний өвлийн гутал зэргийг буцааж авсан” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1 хуудас/,

 

Гэрч Б.Шинэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 07 дугаар 28-ны манайд байсан. Тэр өдөр наадмын эхний өдөр Аюушбаатарын талбай дээр баярын концерт болоход Хатанбаатар хамт байж байгаад манайх руу түрүүлж яваад манай хойд гэрт унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө нь наадмын талбай дээр Хатанбаатарын хамт шоо тоглуулаад оройн концертон дээр хүртэл шоо тоглуулаад дуусгаад хамт харьсан юм. Манайд л лав олсон гээд мөнгөн эдлэлийг арчаад сууж байсан. Тэгээд гарч яваад 2-3 хоног ирээгүй. Тэр эмээлийн мөнгөн эдлэлийг хог дээрээс авчирсан гээд арчаад сууж байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 182-183 хуудас/,

 

Гэрч Б.Баяртуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хашааны хог цэвэрлээд 2 шуудай хогийг Хатанбаатарыг асгачихаад ир гэсэн чинь мотоцикл дээрээ даруулаад явсан. Хатанбаатар хогоо асгаад ирсэн. Батбаатар ахынд орж ирээд нэг юм задлаад үззээд сууж байсан. Эмээлийн хэрэглэл байсан. Тухайн өдөр 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 186-187 хуудас/,

 

Гэрч Ц.Бээжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Хатанбаатараас хураан авсан эд зүйлүүдийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн. Гинж зүүлт хоёрыг хашааны үүднаас олсон шиг санагдаж байна. Тухайн үед болсон юмнуудыг одоо сайн санахгүй байна. Гэрэлийн гинж хашааны үүднээс олдсон гэдэг нь үнэн. ...Т.Хатанбаатарыг Улаанбаатар хотод Урт цагааны тэнд хулгайн эд зүйлсээ зарах гэж яваад цагдаад баригдахаар нь очиж авсан. Тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнээс хүлээж авсан. Хатанбаатараас эмэгтэй хүний голдоо улаан шүрэн шигтгээтэй мөнгөн бүсний толь 1 ширхэг, эмээлийн мөнгөн эдлэл /оруулга/ 4 ширхэг, эмээлийн 2 мөнгөн баавар, эмээлийн жижиг мөнгөн баавар 4 ширхгийг, эмээлийн гурвалжин баавар 2 ширхэг, дөрвөлжнийг 4 ширхгийг цоохор эрээн даавуунд боосон байсныг хурааж авсан. Би хохирогч Батгэрэлд эмээлийн 10 цагаан эдлэл, мөн тус эдлэлүүдийг боочихсон байсан эрээн цоохор даавууны хамт өгсөн. Эмээлийн оруулга 4 ширхэг, эмээлийн жижиг баавар 4 ширхэг, эмээлийн том баавар 2 ширхэг, бүгд мөнгөн эдлэл байсан. Тухайн үед Батгэрэл гэх хохирогч эхнэрийн хамт ирж авсан. Бас Сосорбурам гэх өвгөн охины хамт ирж эмэгтэй хүний мөнгөн бүсний голдоо мөнгөн шигтгээтэй толь хүлээж авсан. Мөнгөн бүсний толь бусад эд зүйлийг Т.Хатанбаатараас хураан авсан. Тухайн үед Хатанбаатар нь Улаанбаатар хотод хулгайлсан эд зүйлсийг аваад зарахаар явж байгаа талаар мэдээлэл авагдсан юм. С.Сэлэнгэ гэдэг нь хохирогч Л.Сосорбурамын төрсөн охин байгаа юм. Тухайн цаг хугацаанд Сэлэнгэ, Сосорбурам 2 хамт ирээд миний мөнгөн бүсний толь байна гэж хэлсэн учир таньж олуулах ажиллагаа хийлгүй Сэлэнгэ, Сосорбурам нарт хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 189, 207, 213-214 хуудас/,

           

Гэрч Д.Бямбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хөдөө гэрийн утас руу Батчулууны эхнэр болох Солонго утсаар ярихдаа танай байшинд хулгай орсон шинжтэй байна, ирж үзээрэй гэж хэлэхээр нь нөхөр Батгэрэлийн хамт сумын төв дээр ирсэн. Тэгээд байшиндаа ортол хаалга, цонхны порчиг, шүүгээ онгорхой байсан. 2 авдарны цоожгүйг нь үзэхэд дотор нь байсан эд зүйл эмх замбараагүй байсан. Цоожтой авдрыг нь үзэх гэтэл түлхүүр нь олдохгүй байхаар нь эвдэж онгойлгоод хартал эд зүйл байхгүй байсан. Тэгэхээр нь сумын цагдаад мэдэгдсэн. Эмээлийн арван цагаан мөнгөн эдлэл цэнхэр эрээн давуунд байсан нь тэр чигээрээ байхгүй. Хүрэн өнгийн мөнгөтэй суман ташуур, Хаан банкны хадгаламжийн дэвтэрт 200000 төгрөг байсан. Эрэгтэй хүний  хөх түрийтэй гутал, эмэгтэй хүний тоноглол баавар 3 ширхэг, мөнгөн ембүү 1 ширхэг,  хазаарын мөнгө ороолт зэргийг алдсан. Содон гэвэл 10 цагаан мөнгөн эдлэл хуучных, ембүү хуучных 5 лангийн жинтэй, 1 метрийн урттай ташуур доод, дээд хэсэгтээ мөнгөөр бөгжилсөн, 25 см урттай суртай.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 194-195 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны “эмээлийн 10 цагаан мөнгөн эдлэл, хөх түрийтэй өвлийн гутал” зэргийг хохирогч С.Батгэрэлээр  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 141-143 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Баянгол сум 6 дугаар баг Онги хороололд байх С.Батгэрэлийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 135-137 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай “...Эмээлийн 10 цагаан мөнгөн эдлэл 2,400,000 төгрөг, ташуур 2,500,000 төгрөг, 5 лангийн мөнгөн ембүү 800,000 төгрөг, мөнгөн хазаарын тоноглол 165,000 төгрөг, эмэгтэй хүний бүсний 3 ширхэг мөнгөн тоноглол 405,000 төгрөг, эрэгтэй хүний өвлийн гутал 120000 төгрөг нийт 6,390,000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан  /4хх-ийн 55-57 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай “...эмэгтэй бүсний толь 50,000 төгрөг, хадгаламжийн дэвтэр 1000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 11-13 хуудас/,

 

Шүүгдэгч Т.Хатанбаатарын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 3 хуудас/,

 

Хохирогч Д.Баярмөнхийн шүүхэд ирүүлсэн “...Би Т.Хатанбаатарт холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Эмээлийн  мод, зургаан цагаан, 1 ширхэг хөөрөгний дайлан, хөөрөг 2 ширхгийг авсан. Аваагүй зүйл гэвэл хормойн боолт 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний зүүлт 3 ширхэг, шигтгээтэй бөгж 1 ширхэг, бурхны гуулин эд 1 ширхэг, мөнгөн хазаарын 5 товруу зэргийг аваагүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйл байхгүй.” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “....Шүүгдэгч Т.Хатанбаатар нь 2017 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг Жаргалант хорооллын 10-1-2 тоотод байрлах иргэн Д.Баярмөнхийн гэрт тооноор нэвтрэн орж 500.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг мөнгөн тоногтой эмээлийн мод 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхийн хуван шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж 3 ширхэг, мөнгөн товруутай хазаар 1 ширхэг, 20х6 хэмжээтэй бурхны гууль 1 ширхэг зэргийг хууль бусаар авсан, мөн өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн  тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 07 дугаар сарын 28-31-ний өдрийн хооронд Баянгол сумын 6 дугаар баг 6-3 тоотод оршин суух иргэн Л.Гэрэлийн гэрт нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга, хос мөнгөн ээмэг, бөгж, гинж 3 ширхэг, цагаан мөнгөний цуглуулга, бэлнээр 145500 төгрөгийг,  Баянгол сумын Батширээ багийн 6-5 тоотод оршин суух иргэн И.Сосорбурамын гэрт нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг зэргийг,  Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Энхсайханы байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн ромбо 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн хослол 2 ширхэг, гоо сайхны хайрцаг 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг зэргийг, Баянгол 6 дугаар баг 6-3 тоотод оршин суух иргэн Б.Батчулууны гэрт нэвтрэн орж эмэгтэй, эрэгтэй хүний мөнгөн бугуйвч 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 3 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, хос мөнгөн ээмэг, мөнгөн халбага 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, 9 нүдэн хийцтэй мөнгөн эдлэл 1 ширхэг, шуудай 1 ширхэг, 6 ширхэг мөнгөн товч зэргийг,  Баянгол 6 дугаар баг Онги хороололд байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий иргэн С.Батгэрэлийн гэрт нэвтрэн орж 10 цагаан мөнгөн эдлэл, ташуур 1 ширхэг, 5 лангийн мөнгөн ембүү, мөнгөн хазаарын тоноглол, эмэгтэй хүний үсний мөнгөн тоноглол 3 ширхэг, 40 размерын өвлийн хөх түрүүтэй хос гутал 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Т.Хатанбаатар нь 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь тухайн үйлдэл бүртээ яллагдагчаар өгсөн мэдүүлгээрээ уг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Хатанбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Хохирогч Б.Баярмөнхөд 1,580,000 төгрөгийн хохирол учирснаас 450,000 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн. Хохирогч Б.Баярмөнх нь үлдэгдэл 1,125,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, хохирогч Л.Гэрэлд 992,000 төгрөгийн хохирол учирснаас 230,000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгч 762,000 төгрөгийн, хохирогч С.Батгэрэлд 6,440,000 төгрөгийн хохирол учирснаас 2,520,000 төгрөгийн хохирлын буцаан олгож 3,920,000 төгрөгийн, хохирогч Ц.Сосорбурамд 2,440,000 төгрөгийн хохирол учирснаас 50,000 төгрөгийн хохирлыг буцаан өгч 2,390,000 төгрөгийн, хохирогч Б.Энхсайханд 592,000 төгрөгийн, хохирогч Б.Батчулуунд 1,278,000 төгрөгийн,  нийт 8,942,000 төгрөгийн бусдад төлөх төлбөртэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

       

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Хатанбаатарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

          Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Хатанбаатарыг хохирогч Л.Гэрэлд 1,125,500 төгрөгийн, хохирогч Б.Батчулуунд 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэж   яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж хуульчилсан.

 

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Л.Гэрэл, Б.Батчулуун нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №07/45 дугаартай үнэлгээний тайлан  /3хх-ийн 228-229 хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/31 дугаартай үнэлгээний тайлан /5хх-ийн 44-48 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаартай  үнэлгээний тайлангууд /4хх-ийн 48-52 хуудас/ зэргээр шүүгдэгч Т.Хатанбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Гэрэлд 1,137,500 төгрөгийн, хохирогч Б.Батчулуунд 1,278,000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

 

           Шүүгдэгч  Т.Хатанбаатар нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Жаргалант хорооллын 10 дугаар гудамжны 1-2 тоотод оршин хохирогч Д.Баярмөнхийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж,  бүрэн тоноглолтой 6 ширхэг мөнгөн гялаантай эмээл, мөнгөн хазаарын товруу 5 ширхэг, хормойн боолт 4 ширхэг, хуван шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний тасархай мөнгөн гинж 3 ширхэг, Пүрэв гэж нэрлэгддэг бурхны гууль 1 ширхэг, дунд гарын хөөрөгний хуучин даалин 1 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын шаазан хөөрөг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1,580,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 Мөн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 3 тоотод байрлах хохирогч Л.Гэрэлийн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж биет 145500 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, цагаан мөнгөний цуглуулга, эмэгтэй хүний шармал 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 992,000 төгрөгийн, нийт 1,137,500 төгрөгийн хохирол учруулсан,

 

           Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хохирогч Б.Энхсайханы хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн ромбо 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн хослол 2 ширхэг, гоо сайхны хайрцаг 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 592,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Онги хороололд байх хохирогч С.Батгэрэлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд хууль бусаар нэвтрэн орж  эмээлийн мөнгөн тоноглол 10 ширхэг, морины мөнгөн ташуур 1 ширхэг, 5 лангийн мөнгөн ембүү 1 ширхэг, хазаарын мөнгөн тоног 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоноглол 3 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоноглол 3 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн толь 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн гутал 1 хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 6,440,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

           Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 13 тоотод байх хохирогч Б.Батчулууны хүн байнга амьдрах зориулалт бүхий Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, амны мөнгөн халбага 1 ширхэг, 9 нүдэн хийцтэй мөнгөн эдлэл 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй дээлийн товч 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, 1,278,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

           Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 5 тоотод байх иргэн И.Сосорбарамын хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний мөнгөн зүүлт 2 ширхэг, эрэгтэй хүний дээлний мөнгөн товч 6 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 2,440,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг мөн байна.

 

           Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Хатанбаатар нь 2017 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга сумын  8 дугаар багийн Жаргалант хорооллын 10 дугаар гудамжны 1-2 тоотод оршин суух хохирогч Д.Баярмөнхийн гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг мөнгөн тоногтой эмээлийн мод 1 ширхэг, эмэгтэй хүний хувин шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж 3 ширхэг, шахалттай мөнгөн товруутай хазаар 1 ширхэг, 2х4 хэмжээтэй бурхны гууль 1 ширхэг зэргийг авч 1580000  төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Д.Баярмөнхийн “...2017 оны наадмын үеэр манай гэрт байсан эд зүйлс алдагдсан байсан. Гэрийн цоож бүтэн учир тооноор орсон байх. Эмээлийн хэрэглэл, хуван шигтгээтэй мөнгөн бөгж, мөнгөн гинж, хагас болчихсон хазаар, бурхны гуулин эд зэргийг алдсан. ...Гудамжны үзүүр дээр эмээлийн тоноглолыг салгаж аваад эмээлийн модыг нь хаячихсан байсан гэсэн. Эмээлийн гялаан 6 ширхэг, 5 ширхэг хазаарын торвуу, 4 ширхэг мөнгөн бөгж, тасархай мөнгөн бөгж 3 ширхэг, лам хэрэглэж байсан гуулин эд 1 ширхэг байсан. Миний эцгээс үе дамжиж ирсэн эд зүйлс байгаа юм. ...Гэрийн баруун хойд талын модон авдарт байсан бүрэн тоноглолтой эмээлийн 6 ширхэг мөнгөн гялаан, мөн авдар дотор бор өнгийн даавуун уутанд байсан мөнгөн хазаарын 5 ширхэг,  эмэгтэй хүний тасархай мөнгөн гинж 3 ширхэг, Пүрэв гэж нэрлэгддэг бурхны гууль 20*6см хэмжээтэй зэргийг алдсан. 2021 оны 06 дугаар сард аймгийн цагдаагийн мөрдөгч 6 ширхэг мөнгөн гялааныг буцааж өгсөн. Эмээлийн мод, манан хөөрөг, зурагтай шаазан хөөрөг, даалин зэрэг зүйлсийг гэрийнхээ ойролцоо газраас олсон.” гэсэн мэдүүлэг /2хх-162, 5хх-ийн 9 хуудас/.

 

Гэрч Н.Түмэндэмбэрэлийн “...2017 онд Өвөрхангай аймгийн Уянга сум 3 дугаар багийн Жаргалант хороололд 8-10-2 тоотод хүү Д.Баярмөнхийн хамт нэг хашаанд 2 гэрт амьдардаг байсан. Нэг шөнө унтаж байхад Бороо ороод манай гөлөг хуцаад байсан. Тэгээд би гэрлээ асаахад нохой хуцахаа больсон. Миний бие муу байсан учир би гараагүй. Тэгээд өглөө босоод гэрт орсон чинь хамаг юмыг нь ийш тийш нь тараасан байсан. Тэр үйл болдог өдөр ач охин Пүрэвжаргал хотоос ирж манай гэрт хамт хоносон байсан. Тэгээд ач охиноо цагдаа руу гүйлгэж цагдаад мэдэгдсэн. Мөнгөн хэрэглэл, 6 гялаантай эмээл, шигтгээтэй 2 мөнгөн бөгж алга болсон байсан. Манай хашааны баруун талд байдаг овоолоостой том шороон дээр эмээлийн хэрэглэлүүдийг аваад эмээлийн модыг хаясан байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 167-168 хуудас/,

 

Гэрч П.Буянбаярын “...Би 2018 оны 12 дугаар сард Баянгол сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон. Тухайн үед 172600037 дугаартай хавтаст хэргийг дагалдах эд зүйл болох 2 ширхэг эмээлийн баавар, 4 ширхэг даруулгын хамт хүлээн авсан. Тухайн эд зүйл нь ямар учиртай эд зүйл болох талаар урьд нь тэр хэргийг шалгаж байсан Бээжингээс асуухад тухайн хэргийн хохирогч нарын алдсан эд зүйлүүдийг Төмөрийн Хатанбаатараас хураан авахад хамт хураан авсан эмээлийн тоногнууд байгаа юм. 6 тоногноос чинь бусад эд зүйлүүдийг нь хохирогч нарт нь хүлээлгээд өгсөн.  2 баавар, 4 даруулга нь Баянголоос алдагдсан эд зүйл биш байсан гэж тайлбарласан. Тухайн 6 тоног одоо ч хэргээ дагаад надад байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22 хуудас/,

 

Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн яллагдагч Т.Хатанбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “би 2017 онд Уянга суманд алтан дээр очоод алт ололгүй буцсан юм. Тэгэхдээ Уянга сумын төвийн хашаандаа 2 гэртэй айлаас 6 гялаантай эмээл аваад хашааны гадаа нь эмээлийн 6 гялааныг нь авчихаад модыг нь хаячихсан юм. Тэрийгээ зааж өгмөөр байна гэсний дагуу 04-69 ӨВО автомашинтай Уянга сумын төвийн урд хэсэгт ирээд Т.Хатанбаатар баруун урд хэсэгт байгаа гэсний дагуу явахад хажуудаа том шороотой. хуучин хашаатай айл гэсний дагуу явахад Уянга сумын Онги 8 дугаар гудамжны  үзүүрийн дотроо 2 гэртэй жижиг амбаартай хашааг энэ хашаанд байгаа айлаас эмээл авч байсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 82- 93/

 

Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хохирогч Д.Баярмөнхөөр таньж олуулах ажиллагаа явуулсан "... яллагдагч Хатанбаатараас хураан авсан эмээлийн мөнгөн баавар 2 ширхэг 4 ширхэг даруулгыг хохирогч Баярмөнхөд харуулахад энэ гялаанууд миний алдсан эмээлийн гялаанууд мөн байна. Би өөрийн эд зүйлийг хараад хээгээр нь болон нэг бааврын хонхойсон талыг харж таньж байна. Мөн энэ гялаануудыг суулгасан байсан эмээл нь одоо надад байна, би аваад ирсэн хэмээн улаан шар хондон өнгөтэй, улаан өнгийн олонцогтой, хар өнгийн дэвстэй, яс хяртаатай эмээлийг гаргаж ирэв. Хохирогч Баярмөнхийн гаргаж ирсэн эмээлийн баавар суулгадаг байсан хэсэгт яллагдагч Т.Хатанбаатараас хураан авсан эмээлийн бааврыг байрлуулж үзэхэд хуучин байсан ором нь уг эмээлийн баавартай зөрүүгүй тохирч байв." гэсэн тэмдэглэл /2хх-ийн 163-165 хуудас/

 

         Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн  эд зүйл хураан авсан талаарх “Т.Хатанбаатараас хураан авсан гэх эмээлийн мөнгөн баавар 2 ширхэг, даруулга 4 ширхгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Баянгол сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад П.Буянбаяраас хураан авав” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 183 хуудас/

 

           Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “хохирогч Д.Баярмөнхөд эмээлийн тоног /гялаан/ 6 ширхгийг”  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 184 хуудас/

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06/30 дугаартай “...6 ширхэг мөнгөн тоногтой эмээлийн мод 500,000 төгрөг, 5 ширхэг хазаарын өнгөн товруу 250,000 төгрөг, 4 ширхэг мөнгөн тоногтой хормойн боолт 250,000 төгрөг, дунд гарын хөөрөгний хуучин даалин 5000 төгрөг, дунд гарын халтар манан хөөрөг 300,000 төгрөг, дунд гарын зурагтай шаазан хөөрөг 150,000 төгрөг, эмэгтэй хүний хуван шигтгээтэй мөнгөн бөгж 15,000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн хүзүүний гинж 20,000 төгрөг, Пүрэв гэж нэрлэгддэг 20х6 хэмжээтэй бурхны гууль 50,000 төгрөг, нийт 1,540,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 35-39 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 188 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            Шүүгдэгч Т.Хатанбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг ашиглан үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хохирогч Л.Гэрэлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн мөнгө 145500 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, цагаан мөнгөний цуглуулга, эмэгтэй хүний шармал ээмэг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1,137,500 төгрөгийн хохирол учруулсан,

 

             Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн  3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хохирогч Б.Энхсайханы байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн ромбо 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн хослол 2 ширхэг, гоо сайхны хайрцаг 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг зэргийг нууцаар авч 592,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Онги хороололд байх хохирогч С.Батгэрэлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж  эмээлийн мөнгөн тоноглол 10 ширхэг, морины мөнгөн ташуур 1 ширхэг, 5 лангийн мөнгөн ембүү 1 ширхэг, хазаарын мөнгөн тоног 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоноглол 3 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоноглол 3 ширхэг, эмэгтэй хүний бүсний мөнгөн толь 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн гутал 1 хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 6,440,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 13 тоотод байх хохирогч Б.Батчулууны монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, амны мөнгөн халбага 1 ширхэг, 9 нүдэн хийцтэй мөнгөн эдлэл 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй дээлийн товч 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, 1278000 төгрөгийн хохирол учруулсан,

 

           Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хохирогч И.Сосорбурамын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний мөнгөн зүүлт 2 ширхэг, эрэгтэй хүний дээлний мөнгөн товч 6 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 2440000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Хохирогч Л.Гэрэлийн  “...Гэрийн баруун талд байрлах модон авдарт  байсан 4 ширхэг мөнгөн аяга, түрийвчинд байсан 36600 төгрөг,  тус мөнгөнөөс гадна 30000 төгрөг түрүүвчний өөр тасалгаанд байсан мөнгөнүүд, авдарны дээд талд бурхан дээр байсан боодолтой 50 төгрөг,  “АЗ” гэсэн бичигтэй 5000, 1000, 500, 100 төгрөгийн дэвсгэртүүд, боодолтой 10 төгрөг, авдранд байсан монетон ээмэг, гинж  байхгүй байсан. Бөгж нь доор унасан байсныг би аваад зүүсэн. Хар хайрцганд байсан мөнгөн эдлэл эмэгтэй хүний 4 ширхэг гинж, ээмэг бөгж байхгүй байсан. Мөн шинэ цагийн мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн аяганууд содон шинж тэмдэг гээд байх юм байхгүй. Гурван мөнгөн аяга нь  дунд гарынх, 1 нь жижигхэн архины аяга байсан. Архины жижиг мөнгөн аяга нь дотроо эвтэй дөрвөн амьтантай, дунд гарын 3 мөнгөн аяганаас нэг нь доороо эвтэй дөрвөн амьтантай, нэг нь доороо морьтой байгаа. Бас мөнгөн гинж, монетон гинж алдсан байсныг тухайн үед хулгай орсон байсан айлын хашаан дотор гэрийн үүдэнд нь хулгайч хаячихсан байсныг олж авсан. ...Тухайн үед манай гэрээс алдагдсан эд зүйлсээс монетон гинж, мөнгөн зүүлт хоёрыг цагдаа буцааж өгсөн.   ...Дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж, кулоны хамт 2 ширхэг, цагаан өнгийн мөнгөний цуглуулга, бэлнээр 145500 төгрөг, эмэгтэй хүний шармал өнгө нь арилдаггүй хослол 1 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг тус тус алдсан. ...Эмэгтэй хүний монетон гинж, мөнгөн гинжийг буцаан авсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 147-148, 159-160, 167-168, 5хх-7 хуудас/,

 

Гэрч Б.Нямдоржийн “...Би хөдөөнөөс сумын төв орж ирээд Гэрэлийн гэрт толгой шийр хийх зорилгоор их ширээгийн 6-3 тоотод оршин суух хаяг дээр иртэл 5 ханатай гэрийн амбаарын цоож эвдэрсэн байсан. Тэгэхээр нь гэрийн эзэн Гэрэл рүү утсаар ярьсан. Тэгээд удалгүй Гэрэл ирээд хамт гэр лүү ортол бүх эд зүйл, хувцсыг бүгдийг нь юу ч үгүй онгичоод хаячихсан байсан. Тэгээд Гэрэл үнэтэй эд зүйлээ үзтэл байхгүй байсан. 4 ширхэг мөнгөн аяга, монетон ээмэг, мөнгөн бөгж, гинж, мөнгө түрүүвч алга болсон гэсэн. Орос гутлын мөр, бас үүдэнд төмөр бахь байсан. Тээврийн хэрэгслийн мөр харагдаагүй.” гэсэн мэдүүлэг  /3хх-ийн 175-176 хуудас/

 

Мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “төмөр бахь 1 ширхэг, төмөр цоож 1 ширхэг”-ийг эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 131 хуудас/

 

Мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр  Өвөрхангай аймгийн Баянгол сум 6 дугаар багийн  Их ширээгийн 6-3 тоотод байх Л.Гэрэлийн гэрт хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 126-130 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №07/45 дугаартай “...2 ширхэг мөнгөн аяга, 5 инчийн хэмжээтэй, хуванцар тагштай, орчин цагийн монгол дархны хийцтэй 180000 төгрөг, 2 ширхэг мөнгөн аяга, 2 инчийн хэмжээтэй, хуванцар тагштай, орчин цагийн монгол дархны хийцтэй 120000 төгрөг,  1 хос монетон ээмэг 250000 төгрөг, 3 хос мөнгөн ээмэг, бөгж, гинж 150000 төгрөг, 1 лан цагаан мөнгөний цуглуулга 40000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг гар чийдэн 12000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн төмөр ээмэг 10000 төгрөг, нийт 762000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /3хх-ийн 228-229 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “эмэгтэй хүний хуучин мөнгөн гинж 50000 төгрөг, хуучин монетон гинж 180000 төгрөг, нийт 230000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 44-48 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 188 хуудас/,

 

            Хохирогч Б.Энхсайханы  “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт  эхнэр Гантуяа, охин, хүү нарын хамт Баянгол сумын 1 дүгээр багийн Ногоон дөвгөр гэх газар наадам руу явсан. ...Тэгээд гэртээ ирэхэд хаалганы тавыг хөшөөд онгойлгосон байсан. Манай гэрээс эхнэр Энхтуяагийн монетон гинж 1 ширхэг, мөнгөн хослол 2 ширхэг, ээмэг хүзүүний зүүлттэйгээ бөгж, хүзүүний зүүлт, эмэгтэй хүний ойр зуурын бөгж төмөр гоёл чимэглэл нь 15х10 хэмжээтэй улаан өнгийн хайрцагтай гадуураа саан чимэглэлтэй хайрцаг байхгүй байсан. Манай гэрээс  эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн ромбо тэмдэг 1 ширхэг, эмэгтэй хүний 2 ширхэг мөнгөн хослол, гоо сайхны хайрцаг, эрэгтэй хүний 2 ширхэг мөнгөн бөгж тус тус алдагдсан. Монетон гинж нь нилээн бүдүүн гинж байсан.Эмэгтэй хүний ээмэг бөгжний хослол нь онцлох шинж байхгүй. Эрэгтэй хүний 2 ширхэг мөнгөн бөгжний нэг нь онцлох шинж байхгүй цулгуй байсан. Нөгөөдөх нь голдоо хаан сүйх хээтэй мөнгөн бөгж байсан. Буцааж авсан эд зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг  /3хх-ийн 149-150, 157-158, 4хх-ийн 248-249 хуудас/,

 

Гэрч Б.Энхтуяагийн “...Өнөөдөр эмнэлэг дээр намайг байхад 13 цаг 39 минутад Бямбасүрэн гэгч утсаар яриад “Энхсайханы гэрийн хаалга онгорхой юм шиг байна” гэсэн. Би дүү Амгалантуяатай очиход гэрийн хаалганы тавыг татаж онгойлгосон, тав цоож нь зүүлттэй байсан. Цүү нь сугарсан, гэхдээ гүйж гараагүй байсан. Гэрийн зүүн хатавчинд сүх түшүүлж тавьсан, гэр дээр автирка төмөр байсан. Би гэрт нь орж онгичсон зүйлүүдийг үзсэн. Тэгээд охин Гантуяад гэрт хулгай орсон байна гэж яриад сумын цагдаад мэдэгдсэн.гэсэн мэдүүлэг /3хх-ийн 179-180 хуудас/,

 

Мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 117-124 хуудас/,

 

Мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 125 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №07/46 дугаартай “...Монетон эмэгтэй хүний хуучин гинж 1 ширхэг 280,000 төгрөг, кулон ээмэг, бөгж 2 хос 100,000 төгрөг, мөнгөн  ээмэг 2 хос 20,000 төгрөг, төмөр шармал хуучин ээмэг 4 хос 32,000 төгрөг, МУБИС-ын ромбо 1 ширхэг 25,000 төгрөг, гоёл чимэглэлийн төмөр хайрцаг 20,000 төгрөг, Samsung S-4 маркийн гар утас 1 ширхэг 60,000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг 55,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /3хх-ийн 232-233 хуудас/,

 

            Хохирогч С.Батгэрэлийн  “...Би гэрээсээ эмээлийн мөнгөн тоноглол 10 ширхэг, мөнгөлсөн ташуур 1 ширхэг, 5 лангийн мөнгөн ембүү 1 ширхэг, хазаарын мөнгөн тоног 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоноглол 3 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүсний мөнгөн толь 1 ширхэг, эрэгтэй хүний гутал 1 ширхэг тус тус алга болсон байсан. 10 ширхэг мөнгөн тоноглол нь үүлэн хээтэй, хуучны мөнгөн тоноглолууд байсан. Мөнгөн ташуур нь 60 см орчим урттай, 2 талаасаа 20, 20 см битүү мөнгөлж бүрсэн, суран гогцоотой, суран сагалдаргатай байсан. 5 лангийн мөнгөн ембүү нь цулгуй байсан. Хазаарын мөнгөн тоноглол хазааранд хийж байгаад сур нь тасрахаар нь мөнгөн утсыг нь хөвөөд авчихсан,  мөнгөн ембүү, бүсний толь, бүсний 3 ширхэг тоноглолын хамт варианы шилэнд хийчихсэн байж байгаад алдсан. 1 метр гаруй урт мөнгөн утас байсан. Эмэгтэй хүний мөнгөн бүсний 3 ширхэг тоног, мөнгөн бүсний толь нь гуулин аралтай, тоноглолууд нь мөнгөн байсан. Хээ угалзыг нь одоо санахгүй байна. Эрэгтэй хүний хөх түрийтэй 40-41 размерын өвлийн гутал алдсан. ...Эмээлийн 10 ширхэг мөнгөн тоноглол, эрэгтэй хүний өвлийн гутал зэргийг буцааж авсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 151-152, 171-172, 5хх-ийн 1 хуудас/,

 

Гэрч Б.Шинэтуяагийн “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манайд байсан. Тэр өдөр наадмын эхний өдөр Аюуш баатарын талбай дээр баярын концерт болоход Хатанбаатар хамт байж байгаад манайх руу түрүүлж яваад манай хойд гэрт унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө нь наадмын талбай дээр Хатанбаатарын хамт шоо тоглуулаад оройн концертон дээр хүртэл шоо тоглуулаад дуусгаад хамт харьсан юм. Манайд л лав олсон гээд мөнгөн эдлэлийг арчаад сууж байсан. Тэгээд гарч яваад 2-3 хоног ирээгүй.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 182-183 хуудас/,

 

Гэрч Б.Баяртуяагийн “...Би хашааны хог цэвэрлээд 2 шуудай хогийг Хатанбаатарыг асгачихаад ир гэсэн чинь мотоцикл дээрээ даруулаад явсан. Хатанбаатар хогоо асгаад ирсэн. Батбаатар ахынд орж ирээд нэг юм задлаад үзээд сууж байсан. Эмээлийн хэрэглэл байсан.  Тухайн өдөр 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 186-187 хуудас/,

 

Гэрч Ц.Бээжингийн “...Тухайн үед Хатанбаатараас хураан авсан эд зүйлүүдийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн. Гинж зүүлт хоёрыг хашааны үүднаас олсон шиг санагдаж байна. Гэрэлийн гинж хашааны үүднээс олдсон гэдэг нь үнэн. ...Т.Хатанбаатарыг Улаанбаатар хотод Урт цагааны тэнд хулгайн эд зүйлсээ зарах гэж яваад цагдаад баригдахаар нь очиж авсан. Тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнээс хүлээж авсан. Хатанбаатараас эмэгтэй хүний голдоо улаан шүрэн шигтгээтэй мөнгөн бүсний толь нэг ширхэг, эмээлийн мөнгөн эдлэл /оруулга/ 4 ширхэг, эмээлийн 2 мөнгөн баавар, эмээлийн жижиг мөнгөн баавар 4 ширхгийг, эмээлийн гурвалжин баавар 2 ширхэг, дөрвөлжнийг 4 ширхгийг цоохор эрээн даавуунд боосон байсныг хурааж авсан. Би хохирогч Батгэрэлд эмээлийн 10 цагаан эдлэл мөн тус эдлэлүүдийг боочихсон байсан эрээн цоохор даавууны хамт өгсөн. Эмээлийн оруулга 4 ширхэг, эмээлийн жижиг баавар 4 ширхэг, эмээлийн том баавар 2 ширхэг, бүгд мөнгөн эдлэл байсан. Тухайн үед хохирогч Батгэрэл  эхнэрийн хамт ирж авсан. С.Сэлэнгэ гэдэг нь хохирогч Л.Сосорбурамын төрсөн охин байгаа юм. Тухайн цаг хугацаанд Сэлэнгэ, Сосорбурам 2 хамт ирээд миний мөнгөн бүсний толь байна гэж хэлсэн учир таньж олуулах ажиллагаа хийлгүй хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 189, 207, 213-214 хуудас/,

           

Гэрч Д.Бямбын “...Тэгээд байшиндаа ортол хаалга, цонхны порчиг, шүүгээ онгорхой байсан. 2 авдарны цоожгүйг нь үзэхэд дотор нь байсан эд зүйл эмх замбараагүй байсан. Цоожтой авдрыг нь үзэх гэтэл түлхүүр нь олдохгүй байхаар нь эвдэж онгойлгоод хартал эд зүйл байхгүй байсан. Тэгэхээр нь сумын цагдаад мэдэгдсэн. Эмээлийн арван цагаан мөнгөн эдлэл цэнхэр эрээн давуунд байсан нь тэр чигээрээ байхгүй. Хүрэн өнгийн мөнгөтэй суман ташуур, Хаан банкны хадгаламжийн дэвтэрт 200000 төгрөг байсан. Эрэгтэй хүний  хөх түрийтэй гутал, эмэгтэй хүний тоноглол баавар 3 ширхэг, мөнгөн ембүү 1 ширхэг,  хазаарын мөнгө ороолт зэргийг алдсан. Содон гэвэл 10 цагаан мөнгөн эдлэл хуучных, ембүү хуучных 5 лангийн жинтэй, 1 метрийн урттай ташуур доод хэсэг, дээд хэсэгтээ мөнгөөр бөгжилсөн, 25 см урттай суртай.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 194-195 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны “эмээлийн 10 цагаан мөнгөн эдлэл, хөх түрийтэй өвлийн гутал” зэргийг хохирогч С.Батгэрэлээр  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 141-143 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Онги хороололд байх С.Батгэрэлийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 135-137 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай “...Эмээлийн 10 цагаан мөнгөн эдлэл 2,400,000 төгрөг, ташуур 2,500,000 төгрөг, 5 лангийн мөнгөн ембүү 800,000 төгрөг, мөнгөн хазаарын тоноглол 165,000 төгрөг, эмэгтэй хүний бүсний 3 ширхэг мөнгөн тоноглол 405,000 төгрөг, эрэгтэй хүний өвлийн гутал 120000 төгрөг, нийт 6390000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан  /4хх-ийн 55-57 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай “...эмэгтэй бүсний толь 50000 төгрөг, хадгаламжийн дэвтэр 1000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 11-13 хуудас/,

 

 Хохирогч Б.Батчулууны  "...2017 онд гэрээсээ дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1ширхэг, амны мөнгөн халбага 1 ширхэг, 9 нүдэн хицтэй мөнгөн эдлэл 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй дээлийн товч 3 ширхэг тус тус алдсан. Манайхаас алдсан дунд гарын мөнгөн аяга нь мод биш шинэ цагийн целлойд юм шиг тагштай, зузаан хийцтэй, хээ байхгүй, ёроолдоо ханан эрчлээстэй мөнгөөр бүрсэн аяга байсан юм. Эмэгтэй хүний мөнгөн бүсийг манай эхнэр гэрлэх үедээ зүүж ирж байсан. Тус бүс нь шар өнгийн ширээр хийсэн, товгор үүлэн хээтэй 4 ширхэг мөнгөн тоноглолтой, урд толь нь товойлгосон үүлэн хээтэй ногоон шигтгээтэй бүс байсан. Амны мөнгөн халбагыг манай эхнэр гэр бүл болж ирэхдээ авчирч байсан. Бурхан дээр арц хутгадаг байсан. Халбаганы хувьд ямар нэгэн хээ байхгүй, иш нь хугархай, мөнгөн халбага. 9 нүдэн хийцтэй мөнгөн эдлэлийг манай хадам ээжийн хэрэглэж байсан эд байгаа юм. Манай бурхан дээр байдаг, гүү барихдаа хувинд зүүдэг байсан. Тус мөнгөн эдлэл нь зууван хэлбэртэй, хавтгай, тойроод 9 ширхэг цоолсон мөнгөн эдлэл байсан. Эрэгтэй, эмэгтэй бугуйвчийг хуримаа хийхээс өмнө манай хадам ээж хосоор нь авч өгч байсан. Тус 2 бугуйвч нь салхи хээтэй, хоёулаа голоороо хугархай. Эмэгтэй хүний 2 ширхэг мөнгөн ээмгийг манай хадам ээж зүүж байгаад эхнэрт өгч байсан. Тус 2 ширхэг ээмэг нь голдоо улаан шигтгээтэй, хээ угалзгүй цулгуй мөнгөн ээмэг байсан. Эрэгтэй хүний мөнгөн бөгж нь төрийн соёмбо сийлсэн бөгж байсан. Эмэгтэй хүний 3 ширхэг дээлийн товч нь манай хадам ээжийн товч юм. тус 3 ширхэг товч нь ямар нэгэн хээ угалз байхгүй, гөлгөр мөнгөн товчнууд байсан юм. Надад буцааж авсан эд зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 154-155, 5хх-ийн 4-5 хуудас/

 

Гэрч У.Солонгын  “...Би 2017 оны 07 дугаар сарын 31-ний өглөө гэртээ ирэхэд хаалга цоожтой байсан. Тэгээд гэртээ ороход авдар дотор байсан юмыг бүгдийг нь тараагаад авдрын урдуур орхисон байсан. Тэгээд юмаа эмхлүүлэхэд авдар дотор байсан 1 ширхэг дунд гарын цулгуй хуучин цагийн мөнгөн аяга, 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүс шинэ цагийн, 2 ширхэг мөнгөн бугуйвч угалзан хээтэй, хуучин цагийн, хоёулаа голоороо цав гарсан хугарах гэж байгаа, 3 ширхэг эмэгтэй хүний бөгж, нэг нь улаан өнгийн шигтгээтэй, нөгөөдөх  нь хүрэн ягаан өнгийн шигтгээтэй, нэг нь шигтгээгүй цулгуй, мөнгөн бөгж, 1 ширхэг эрэгтэй Соёмбо сийлбэртэй мөнгөн бөгж, иш нь хугарсан мөнгөн халбага, 6 ширхэг эмэгтэй хүний товч, 1 ширхэг есөн нүдтэй мөнгөн эдлэл зэргийг алдсан. Гараар татаад онгойлгочихдог эвдэрхий цоожоор цоожилсон байсан юм. Тэрүүгээр орсон байх, буцаагаад цоожилсон байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 196-197 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Эрэгтэй хүний мөнгөн бугуйвч 180000 төгрөг, эмэгтэй хүний цулгуй мөнгөн бугуйвч 150000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 3 ширхэг 3х25000=75000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 45000 төгрөг, 1 хос мөнгөн ээмэг 50000 төгрөг,  мөнгөн халбага 1 ширхэг 180000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 75000 төгрөг, эмэгтэй хүний  мөнгөн бүс 1 ширхэг 250000 төгрөг, Есөн нүдэн мөнгөн эдлэл 1 ширхэг 240000 төгрөг, шуудай 1 ширхэг 3000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн товч 6 ширхэг 90000 төгрөг, нийт 1338000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /4хх-ийн 48-51 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаартай “...эмэгтэй хүний 3 ширхэг мөнгөн товч 30000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 19-22 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Баянгол сум 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 13 тоотод байх  Б.Батчулууны гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 132-134/,

 

         

Хохирогч И.Сосорбурамын “...2017 оны 07-р сарын 30-ны орой охин болох Сэлэнгээтэй ярьтал манай байшинд хулгай орсон байна гэсэн. Байшингаа онгойлгоод ортол 2 ширхэг авдарны эд хогшил, гал тогооны шүүгээнд байх эд хогшлыг юу ч үгүй онгичоод хаясан байсан. Дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг. эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний мөнгөн зүүлт 2 ширхэг, эрэгтэй хүний дээлний мөнгөн товч 6 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг тус тус алдагдсан. Тус мөнгөн аяга нь эрт цагийн аяга, завьяа гэх бор эрээн тагштай, мөнгөн цулгуй, ёроолдоо хээтэй байсан, ямар хээтэй байсныг нь сайн санахгүй байна. Мөнгөн бүс нь тольтойгоо байхад 15 лан гардаг байсан. 5 ширхэг тоноглолтой, үүлэн хээтэй, голдоо ногоон шигтгээтэй мөнгөн тольтой, суран бүслүүртэй мөнгөн бүс байсан. Мөнгөн бугуйвч нь тэг дундаа угалзан хээтэй, цулгуй мөнгөн бугуйвч байсан. Эмэгтэй хүний 2 ширхэг хүзүүний мөнгөн зүүлтийг би охин Соёл-Эрдэнэд хотоос авч өгч байсан. Тус 2 зүүлт нь хоёулаа нарийхан, янз бүрийн хээ угалз байхгүй мөнгөн зүүлт байсан. Эрэгтэй хүний дээлний мөнгөн товчийг манай аав ээжээс өвлөгдөж ирсэн, манай хүүгийн дээлнээс тасдаад аваад явсан байсан. Тус 6 ширхэг товч нь буурцган товч гэдэг байсан, цул мөнгөн товч байгаа юм. Эрэгтэй хүний 2 мөнгөн бөгжийг хотоос манай хүүхдүүд авч ирж байсан. Голдоо улаан шигтгээтэй, цулгуй мөнгөн бөгж байсан. Сант сумын хэсгийн төлөөлөгч Бээжин гэж цагдаа Баянгол суманд ажиллаж байхдаа манай охин С.Сэлэнгэ бид хоёрыг дуудаж Баянгол сумын цагдаагийн хэсгийн байранд хулгайд алдагдсан эд зүйлийн нэг болох бүсний мөнгөн толийг өгсөн.  Би охиндоо хийж өгсөн мөнгөн бүсний толь мөн байсан. гэсэн мэдүүлэг /3хх-ийн 155-156,165-166, 5хх-ийн 2-3 хуудас/,

 

Гэрч У.Сэлэнгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аавын гэрт хулгай орж миний мөнгөн бүс аавын авдранд байсан мөнгөн бүс, малгай алдагдсан байсан. Яагаан шүрэн толгойтой, бүдэг улаан шигтгээтэй  толин дээрээ 1 метрийн урттай бор шаргал суурьтай бүс байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 198 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн 5 тоотод байх И.Сосорбарамын байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 138-140 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “дунд хэсэгтээ улаан өнгийн шүр суулгасан, цутгасан хээтэй 15x10 хэмжээтэй 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүсний толь”-ийг С.Сэлэнгэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 144-145 хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг 250000 төгрөг, 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн гинж 50000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 1720000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг 200000 төгрөг, мөнгөн бүсний толь 1 ширхэг 50000 төгрөг, нийт 2270000 гэсэн үнэлгээний тайлан  /4хх-ийн 40-43 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 51 дугаартай “...Эрэгтэй хүний мөнгөн товч 6 ширхэг 90000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн гинж 30000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг 50000 төгрөг, нийт 170000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /5хх-ийн 26-29 хуудас/,

 

Мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /3хх-ийн 144-145 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн байна.

 

         Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

 

         Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч 

Т.Хатанбаатарын машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

           Шүүгдэгч Т.Хатанбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Т.Хатанбаатарыг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Т.Хатанбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Т.Хатанбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баярмөнхөд 1,580,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 6 ширхэг мөнгөн тоног,  эмээлийн мод, дунд гарын манан хөөрөг, дунд гарын шаазан хөөрөг, даалин  зэргийг буцаан авсан болох нь мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Баянгол сум хариуцсан хэсгийн төлөөлөгч П.Буянбаяраас эмээлийн 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг даруулгыг хураан авсан тэмдэглэл, тус эд зүйлийг хохирогч Д.Баярмөнхөд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Д.Баярмөнх, Н.Түмэндэмбэрэл нарын мэдүүлэг /2хх-ийн 162, 167-168, 183-184 хуудас/ зэргээр тогтоогдсон бөгөөд хохирогч Д.Баярмөнх нь эмэгтэй хүний хуван шигтгээтэй мөнгөн бөгж, эмэгтэй хүний мөнгөн хүзүүний гинж 3 ширхэг, хазаарын 5 ширхэг мөнгөн товруу, 20х6 хэмжээстэй Пүрэв гэж нэрлэгддэг бурхны гууль, 4 ширхэг мөнгөн тоноглолтой хормойн боолт зэргийг нэхэмжлэхээс татгалзсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Т.Хатанбаатар нь  хохирогч Д.Баярмөнхөд төлөх төлбөргүй байна.

 

          Хохирогч И.Сосорбурамд 2,440,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний мөнгөн бүсний толь 1 ширхгийг буцаан авсан болох нь мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн С.Сэлэнгэд эмэгтэй хүний мөнгөн бүсний толийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч И.Сосорбурамын “Сант сумын хэсгийн төлөөлөгч Бээжин гэж цагдаа Баянгол суманд ажиллаж байхдаа манай охин С.Сэлэнгэ бид хоёрыг дуудаж Баянгол сумын цагдаагийн хэсгийн байранд хулгайд алдагдсан эд зүйлийн нэг болох бүсний мөнгөн толийг өгсөн” гэсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан  зэргээр тогтоогдож байх тул түүнд учирсан хохирлоос дээрх эд зүйлийн үнэ болох 50,000 төгрөгийг,

 

Хохирогч С.Батгэрэлд 6,440,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 2,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээлийн 10 цагаан мөнгөн эдлэл, 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүний гутлыг тус тус буцаан авсан болох нь хэрэгт авагдсан мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч С.Батгэрэлд эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг, баавар 2 ширхэг, ганзаганы жижиг баавар 4 ширхэг, эрэгтэй хүний хөх түрийтэй гутал 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  зэргээр тогтоогдож байх тул түүнд учирсан хохирлоос дээрх эд зүйлийн үнэ болох 2,520,000 төгрөгийг,

 

Хохирогч Л.Гэрэлд 1,137,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс мөнгөн гинж, монетон гинжээ буцааж авсан болох нь хэрэгт авагдсан мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-145/, хохирогч Л.Гэрэлийн  мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнд учирсан хохирлоос мөнгөн гинж, монетон гинжний үнэ болох 230,000 төгрөгийг  тус тус хасч тооцох нь зүйтэй байна.   

 

            Шүүгдэгч Т.Хатанбаатараас хохирогч Л.Гэрэлд учирсан хохирол болох “...5 инчийн хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга,  2 инчийн хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга,  1 хос монетон ээмэг,  3 хос мөнгөн ээмэг, бөгж, кулон, 1 лан цагаан мөнгөний цуглуулга, хуучин гар чийдэн 1 ширхэг, төмөр ээмэг зэргийн үнэ болох 762,000 төгрөг, бэлэн мөнгө 145,500 төгрөг, нийт 907,500 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гэрэлд,

 

            Хохирогч С.Сосорбурамд учирсан хохирол болох  эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг 250,000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг 50,000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 1,720,000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг 200,000 төгрөг, эрэгтэй хүний 6 ширхэг мөнгөн товч 90,000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн гинж 30,000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг 50,000 төгрөг, нийт 2,390,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Сосорбурамд,

         

          Хохирогч С.Батгэрэлд учирсан хохирол болох мөнгөлсөн ташуур 2,500,000 төгрөг, 5 лангийн мөнгөн ембүү 800,000 төгрөг, мөнгөн хазаарын тоноглол 165,000 төгрөг, эмэгтэй хүний бүсний 3 ширхэг мөнгөн тоноглол 405,000 төгрөг, эмэгтэй бүсний толь 50,000 төгрөг, нийт 3,920,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Батгэрэлд, 

 

Хохирогч С.Энхсайханд учирсан хохирол болох эмэгтэй хүний хуучин монетон гинж 1 ширхэг 280,000 төгрөг, ээмэг, кулон, бөгж 2 хос 100,000 төгрөг, мөнгөн  ээмэг 2 хос 20,000 төгрөг, төмөр шармал хуучин ээмэг 4 хос 32,000 төгрөг, МУБИС-ын ромбо 1 ширхэг 25,000 төгрөг, гоёл чимэглэлийн төмөр хайрцаг 20,000 төгрөг, Samsung S-4 маркийн гар утас 1 ширхэг 60,000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг 55,000 төгрөг, нийт 592,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Энхсайханд,

 

Хохирогч Б.Батчулуунд учирсэн хохирол болох эрэгтэй хүний мөнгөн бугуйвч 180,000 төгрөг, эмэгтэй хүний цулгуй мөнгөн бугуйвч 150,000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 3 ширхэг 3х25000=75000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 45,000 төгрөг, 1 хос мөнгөн ээмэг 50,000 төгрөг,  мөнгөн халбага 1 ширхэг 180,000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 75000 төгрөг, эмэгтэй хүний  мөнгөн бүс 1 ширхэг 250,000 төгрөг, Есөн нүдэн мөнгөн эдлэл 1 ширхэг 240,000 төгрөг, шуудай 1 ширхэг 3000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн товч 3 ширхэг 30,000 төгрөг, нийт 1,278,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батчулуунд,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэн нь шүүгдэгч Т.Хатанбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” маркийн мотоциклийн үнэлгээг гаргасан бөгөөд үнэлгээний төлбөр 30000 төгрөгийг нэхэмжилж, баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгийг гаргуулж хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнд тус тус олгож шийдвэрлэлээ.

 

           Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгч Т.Хатанбаатарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хохирогч Д.Баярмөнх нь 1,125,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт 458 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон. Шүүгдэгч Т.Хатанбаатарын хувьд 2019 оны 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээд нийт 5 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Шүүгдэгч Т.Хатанбаатар нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах бүрэн боломжтой.” гэсэн дүгнэлтийг,

 

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгч Т.Хатанбаатар нь 2017 онд 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Т.Хатанбаатар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2018 оноос 2019 оны хооронд 3 удаагийн ял шийтгэл оногдуулж түүний эдлэх ял нь нийт 5 жил 9 сарын хугацаагаар тогтоогдсон. Т.Хатанбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хорих ял болон цагдан хоригдсон хугацааг биечлэн эдэлж байна. Т.Хатанбаатарын хувьд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн анх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 1 жил 3 сар 25 хоног буюу 480 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт эдлэх ялын хэмжээг тухайн төрлийн энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Түүний нийт эдлэх ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон хоногийг хорих ялд нь оруулан тооцож үзвэл нийт 4 жил 1 сар 29 хоногийн ялыг эдэлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд хорих ял оногдуулж, 2017 оны 07 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн 6 удаагийн үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан  хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольж өгнө үү. Т.Хатанбаатар нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлд зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байна. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сард шүүхээс ял шийтгүүлсэн. Түүний эрх зүйн байдлыг дордуулж бүхэл бүтэн 4 жилийн дараагаар яллагдагчаар татсан байдаг. Өмнө нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шалгуулж байх явцдаа үргэлжилсэн 6 удаагийн үйлдэлдээ гэрчийн мэдүүлэг өгөөд хийсэн үйлдлээ тодорхой болгосон байдаг.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Т.Хатанбаатар гэм буруугийн талаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулна. Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэсэн болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

           Шүүгдэгч Т.Хатанбаатарт ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Т.Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

            2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж хуульчилсан.

 

           Шүүгдэгч Т.Хатанбаатар нь  2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн 2018-2019 оны хооронд 3 удаа хорих ял шийтгүүлж байсан бөгөөд өршөөлд хамрагдаж байгаагүй болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 141, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэсэн бөгөөд шүүгдэгч Т.Хатанбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь тус хуулийн үйлчлэлд хамаарч байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,

 

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж  тус тус хуульчилсан байх тул улсын яллагч  Ц.Нэргүйн гаргасан “шүүгдэгч Т.Хатанбаатар нь өршөөлд хамрагдах бүрэн боломжтой” гэсэн дүгнэлтийг,  шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан “Хатанбаатар нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан  хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольж өгнө үү” гэсэн дүгнэлтийг  хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Өвөрхангай аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/92  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн бөгөөд тус хорих ялаас 2 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг эдэлсэн, 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй болох нь шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн ялын тооцоо зэргээр /1хх-201-204, 218 хуудас/ тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.Хатанбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг болон өмнөх Өвөрхангай аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/92  дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар өршөөлд хамааруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Хатанбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргүүд нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т хамаарч байна.

 

 Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарт оногдуулсан  хоёр  жил гурван сарын хугацаагаар хорих ялыг хоёр жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/92  дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Хатанбаатарт оногдуулсан таван жил гурван сар хорин дөрөв хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр  жил найман сар арван ес хоногийн хугацаагаар хорих ялыг хоёр жил найман сар арван ес хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  хоёр жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Өвөрхангай аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/92  дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Хатанбаатарт оногдуулсан хоёр жил найман сар арван ес хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг дөрвөн жил арван нэгэн  сар арван ес  хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Т.Хатанбаатар нь Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр баг Гүн ус гэх газар оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбар,  шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарыг дөрвөн жил арван нэгэн сар арван ес  хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарт оногдуулсан дөрвөн жил арван нэгэн  сар арван ес  хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч Т.Хатанбаатар нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 476 (дөрвөн зуун далан зургаа) хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож  түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аптёрка 1 ширхэг, эвдэрхий монгол цоож 1 ширхэг, бахь 1 ширхэг зэргийг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Т.Хатанбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй “Мустанг-5” мтотцикл нь түүний эзэмшлийнх бөгөөд тус томоцикл нь одоо түүний эзэмшилд байхгүй болох нь шүүгдэгч Т.Хатанбаатарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

          Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн  2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн мотоциклийн 2017 оны үнэлгээгээр 130000 төгрөг” /4хх-ийн29-32 хуудас/ гэсэн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан бөгөөд  хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн байх тул шүүх тус үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэллээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар хуульчилсан тул шүүгдэгч Т.Хатанбаатараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 130000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт  шилжүүлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Т.Хатанбаатарт хорихоос өөр төрлийн ял шийтгэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэрэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хатанбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,   3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дугар овгийн Төмөрийн Хатанбаатарыг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  зааснаар шүүгдэгч Дугар овгийн Төмөрийн Хатанбаатарыг  хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.4-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг хоёр жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жил гурван сар хорин дөрөв хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил найман сар арван ес хоногийн хугацаагаар хорих ялыг хоёр жил найман сар арван ес хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Хатанбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил найман сар арван ес хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг  дөрвөн жил арван нэгэн сар арван ес хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарыг  дөрвөн жил арван нэгэн сар арван ес хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарын цагдан хоригдсон 476 (дөрвөн зуун далан зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            8.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх,  ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатараас 907,500 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гэрэлд, 2,390,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Сосорбурамд, 3,920,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Батгэрэлд, 592,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Энхсайханд, 1,278,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батчулуунд  тус тус олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатараас 30000 төгрөг гаргуулж хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнд олгосугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 130,000 төгрөгийг гаргуулж  улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аптёрка 1 ширхэг, монгол цоож 1 ширхэг, бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

           13. Хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч Т.Хатанбаатар нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч  Д.Баярмөнх эмээлийн мөнгөн тоног 6 ширхэг, эмээлийн мод, дунд гарын манан хөөрөг, дунд гарын шаазан хөөрөг, даалин, хохирогч С.Сосорбурам эмэгтэй хүний мөнгөн бүсний толь, хохирогч С.Батгэрэл эмээлийн 10 цагаан мөнгөн эдлэл, эрэгтэй хүний гутал,  хохирогч Л.Гэрэл мөнгөн гинж, монетон гинж зэргийг тус тус буцааж авсан, хохирогч Д.Баярмөнх нь 585000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

            15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Хатанбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хатанбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг