Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2018/00993

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1993 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн ********************* оршин суух, ************ дугаар регистртэй, Уовогт Ц-ны Г-ийн,

Хариуцагч: Хөвсгөл аймийн ********************* оршин суух, ***************дугаар регистртэй, эрэгтэй, Б овогт Л.Б-т холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2018/00899 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ц.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарта: Би Л.Б-тай 2011 онд танилцан үерхэж байгаад 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Оыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарч байсан. Хүүхдээ гарснаас хойш Л.Б хүү бид хоёр дээр ирэх нь багассан. Одоо бид тус тусдаа амьдардаг. Иймд хүү Г.Оын төрсөн эцэг нь Л.Б мөн болохыг тогтоож, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Г бид хоёр 2010 онд танилцан үерхэж, хамт амьдарч байх хугацаанд хүү Г.О нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Ажил төрлийн шаардлагаар хол байдаг. Ингээд ирэн очин байдаг юм. Хүү Г.О нь миний хүүхэд мөн. Одоо 3 нас хүрч байгаа. Би хүүхдийн эцэг гэдгээ зөвшөөрч, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлж байхыг зөвшөөрч байна. Хүү Г.Оын хугацаагүй хадгаламж Төрийн банкны 20080013391 тоот дансанд хийж байхаар хүүгийн ээж Гтай ярилцсан гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Л.Б-т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.

Ц.Г, Л.Б нар танилцан үерхэж байх хугацаанд тэдний дундаас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.О төрж, эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон -дугаар регистртэй, Уовогт Г-ийн О 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Рашаант сумын төрсний бүртгэлд 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэв... гэх бичилттэй 6725000063 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ...Овог Г, нэр О, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдлоо.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Г.О гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Л.Баас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү Г.Оыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Иймд хүү Г.Оын төрсөн эцгээр Л.Б мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.О 2 нас 10 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг хүү Г.Оод сар бүр эцэг Л.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Г.Оод сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болж байна.

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, бүгд 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 101.044 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Оын төрсөн эцэг Б овогт Л-ны  Б мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Оыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б овогт Л-ны  Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Гантуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 101.044 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА