Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Б.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Батаагийн Оюунчимэгт холбогдох 2226001870123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 50 настай, регистрийн дугаар ЙИ72011800, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 54 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Батаагийн Оюунчимэг.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Оюунчимэг нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-р багийн 45 дугаар гудамжны 12 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Шинэ өглөө” дэлгүүрээс  461500 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Оюунчимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 461500 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэв.

 

Хохирогч Д.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-р багт байрлах өөрийн “Шинэ өглөө” нэртэй хүнсний дэлгүүртээ байж байтал манайхаар үйлчлүүлээд байдаг байсан өндөр, бор царайтай, 50 орчим насны эгч гар утсаараа яриад юм үзээд яваад байсан. Тухайн үед 1 ширхэг жүүс, печень хоёр авчраад касс дээр тавьчихаад цааш нь оюутны хоол барьчихаад яваад байсан. Тэгээд касс дээр ирээд тооцоо хийхэд оюутны хоол нь байхгүй байхлаар нь та түрүүний бариад яваад байсан оюутны хоолны тооцоогоо хийхгүй юм уу гэж хэлсэн чинь би буцаагаад тавьчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би лангуун дээр очиж үзтэл араас ирээд өө энд карманд байна гээд гаргаж өгөөд хоол, ундаа, печенийн тооцоо хийгээд гараад явсан. Би энэ ямар учиртай хүн юм бол гэж бодоод дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шүүж үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Qualy”  нэртэй архи /500 грамм/ 1 ширхэг, компот, шампунь авч байсан, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүдний ОО, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр биеийн тамирын өмд, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилтэй варань, хөлдүү тахианы мах, хөмсөгний харандаа, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өндгөн шоколад 6 ширхэг, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1 кг шар будаа, нүүр цэвэрлэгч хөвөн, сибирийн тригельм, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1 литртэй зулын шар тос, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл, бяслагтай хиам, зөв чацарганы ундаа, өндгөн шоколад зэрэг зүйлс, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр барааны тасгаас утас цэнэглэгч, өмд, машины үнэртүүлэгч, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2 удаа орж ирээд “Блок” шоколад 3 ширхэг, босоо компот 2, зочин хиам 1 ширхэг, Сангриа дарс, Симпил нэртэй ургамлын тос 1 ширхэг, шампунь 1 ширхэг зэргийг хулгайлсан бичлэг бичигдсэн байсан. Тухайн эмэгтэй заримдаа бага насны хүүхэдтэйгээ орж ирдэг байсан. Яг бараа хулгайлахдаа ганцаараа хүүхдээсээ нуугдаж байгаад авч байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан. Барааны үнэ болох 461,500, эд зүйлд үнэлгээ хийлгэсэн 60,000 төгрөгний хохирол учирсан. Хохирлыг барагдуулбал надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох бичлэгийг  DVD-нд хуулаад хагас бичлэгүүд нь багтахгүй учир флашин дээр хуулчихсан байсан чинь нээгдэхгүй байна. Дахиад хагас бичлэгийг нь хуулж өгөх гэхээр дэлгүүрийн хяналтын камерын бичлэг одоо устчихсан байна. DVD-нд хуулсан бичлэгт дэлгүүрийн барааны хэсгийг харуулсан бичлэгүүд ороогүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44, 47 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Шинэ өглөө хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий DVD-ийг хохирогч П.Амгалангаас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27 хуудас/,

 

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Шинэ өглөө” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-30 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Шинэ өглөө хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий DVD, автомашины үнэртүүлэгч 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл /хх-ийн 33, 38 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/7 дугаартай “...Үсний 250 граммын савлагаатай ангижруулагч 1 ширхэг 11500 төгрөг, Блок нэртэй шоколад 3х5800=17400 төгрөг, Зочин хиам 9500 төгрөг, Олон жимсний чанамал 5800 төгрөг, Жимсний компот 3х5800=17400 төгрөг, Simply ургамлын тос 9100 төгрөг, Траст байгаль хиам 11000 төгрөг, хайрцагтай 0,5 литрийн сүү 3800 төгрөг, Сангриа 1 литрийн савалгаатай дарс 20000 төгрөг, Sunsilk шампунь 150 мл савлагаатай 4000 төгрөг, өндгөн шоколад 6х900=5400 төгрөг, чацарганатай зөв аарцны ундаа 2х2800=5600 төгрөг, тахианы мөч 1 кг савлагаатай  15500 төгрөг, зулын тос 11500 төгрөг, “Qualy” нэртэй 0.5 литрийн архи 12000 төгрөг, “Тригельм” гэдэс цэвэрлэгч бүтээгдэхүүн 45000 төгрөг, “Aqua fresh” нэртэй 125 мг савалгаатай оо 4500 төгрөг, 150 ширхэгтэй нүүр цэвэрлэгч хөвөн 5000 төгрөг, “Acqua digio” үнэртүүлэгч 15000 төгрөг, Андройд гар утасны цэнэглэгч 12000 төгрөг, эмэгтэй хүний дотуур өмд 4х25000=100000 төгрөг, эмэгтэй хүний биеийн тамирын өмд 3х35000=105000 төгрөг, шар будаа 1 кг 4000 төгрөг, ариун цэврийн хэрэглэл 6500 төгрөг, хөмсөгний харандаа 5000 төгрөг,  өнөөгийн зах зээлийн үнэ нийт 461500 төгрөг”  гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 13-21 хуудас/

 

Шүүгдэгч Б.Оюунчимэгийн яллагдагчаар өгсөн “...Манайх 10 дугаар хороонд Шинэ өглөө дэлгүүрийн ойролцоо 2021 оны 10 дугаар сард буусан юм. Хамгийн анх 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Шинэ өглөө дэлгүүрээр орж хүнсний бүтээгдэхүүн авсан. Тэгэхдээ Кулы нэртэй 500 граммын шилтэй архи, шилтэй компот, 500 граммтай шампунь зэргийг бол мөнгийг нь өгөөгүй, бусад зүйлсийнхээ тооцоог хийсэн. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүдний оо 1 ширхэг,  савтай сүү1 ширхгийг авсан.  2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хар өнгийн эмэгтэй биеийн тамирын өмд 1 ширхгийг авсан, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилтэй варань 1 ширхэг, 1 кг-тай хөлдүү тахианы мах, хөмсөгний харандаа 1 ширхгийг авсан. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өндгөн шокалад 6 ширхэг, савтай сүү 1 ширхэг, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1 кг шар будаа, нүүр цэвэрлэгч хөвөн 1 ширхэг, сиберийн тригельм 1 ширхэг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1 литртэй зулын шар тос, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, урт хиам 1 ширхэг, зөв чацарганы ундаа 1 ширхэг, өндгөн шоколад1 ширхэг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр барааны тасгаас утас цэнэглэгч 1 ширхэг, эмэгтэй ноосон дотуур өмд 1 ширхэг, савтай машины үнэртүүлэгч 1 ширхэг, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шар өнгийн Блок нэртэй шоколад 2 ширхэг, босоо нарийн шилтэй компот 2 ширхэг, зочин хиам1 ширхэг, Симпил нэртэй ургамлын тос 1 ширхгийг тус тус авч байсан асуудлаа би хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2226001870123 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 49-50 хуудас/,

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 90 хуудас/ ,

 

Шүүгдэгч Б.Оюунчимэгийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  210 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 61, 65, 76 хуудас/,

 

Хохирогч П.Амгалан шүүхэд ирүүлсэн “...Б.Оюунчимэгээс хохирлоо гаргуулж авсан тул одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Оюунчимэгт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Б.Оюунчимэг нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд иргэн П.Амгалангийн  “Шинэ өглөө” нэртэй дэлгүүрээс 461.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч П.Амгалангийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний 07 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураан авсан хяналтын камерын бичлэг, авто машины үнэртүүлэгч 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхгийг хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Боржигон овгийн Батаагийн Оюунчимэг нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-р багийн 45 дугаар гудамжны 12 тоотод үйл ажиллагаа явуулах  “Шинэ өглөө” дэлгүүрээс “Qualy”  нэртэй архи /500 грамм/ 1 ширхэг, компот 3 ширхэг, шампунь, шүдний ОО, биеийн тамирын өмд 3 ширхэг, шилтэй варень, хөлдүү тахианы мах 1 кг, хөмсөгний харандаа, өндгөн шоколад 6 ширхэг, 1 кг шар будаа,  нүүр цэвэрлэгч хөвөн, сибирийн тригельм, 1 литртэй зулын шар тос, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, бяслагтай хиам, зөв чацарганы ундаа,  утас цэнэглэгч, эмэгтэй хүний дотуур өмд 4 ширхэг, машины үнэртүүлэгч, “Блок” шоколад 3 ширхэг, зочин хиам 1 ширхэг, “Sangria” дарс 1 ширхэг, “Simply” ургамлын тос 1 ширхэг, шампунь 1 ширхэг зэргийг нууцаар авч хохирогч П.Амгаланд 461500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр  хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Оюунчимэг нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 45 дугаар гудамжны 12 тоотод үйл ажиллагаа явуулах  “Шинэ өглөө” дэлгүүрээс 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүнс, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч П.Амгаланд 461500 төгрөгийн хохирол учруулж, түүний эдгээр хэд хэдэн удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг  хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Оюунчимэг нь  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч П.Амгалангийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-р багт байрлах өөрийн “Шинэ өглөө” нэртэй хүнсний дэлгүүртээ байж байтал манайхаар үйлчлүүлээд байдаг байсан өндөр бор царайтай, 50 орчим насны эгч гар утсаараа яриад юм үзээд яваад байсан. Тухайн үед 1 ширхэг жүүс, печень хоёр авчраад касс дээр тавьчихаад цааш нь оюутны хоол барьчихаад яваад байсан. Тэгээд касс дээр ирээд тооцоо хийхэд оюутны хоол нь байхгүй байхлаар нь та түрүүний бариад яваад байсан оюутны хоолны тооцоогоо хийхгүй юм уу гэж хэлсэн чинь би буцаагаад тавьчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би лангуун дээр очиж үзтэл араас ирээд өө энд карманд байна гээд гаргаж өгөөд хоол, ундаа, печенийн тооцоо хийгээд гараад явсан. Би энэ ямар учиртай хүн юм бол гэж бодоод дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шүүж үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Qualy” нэртэй архи /500 грамм/ 1 ширхэг, компот, шампунь авч байсан, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүдний оо, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр биеийн тамирын өмд, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилтэй варань, хөлдүү тахианы мах, хөмсөгний харандаа, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өндгөн шоколад 6 ширхэг, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1 кг шар будаа, нүүр цэвэрлэгч хөвөн, сибирийн тригельм, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1 литртэй зулын шар тос, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл, бяслагтай хиам, зөв чацарганы ундаа, өндгөн шоколад зэрэг зүйлс, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр барааны тасгаас утас цэнэглэгч, өмд, машины үнэртүүлэгч, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2 удаа орж ирээд “Блок” шоколад 3 ширхэг, босоо компот 2, зочин хиам 1 ширхэг,  “Simply” нэртэй ургамлын тос,  шампунь 1 ширхэг зэргийг хулгайлсан бичлэг бичигдсэн байсан.  Барааны үнэ болох 461500 төгрөг, эд зүйлд үнэлгээ хийлгэсэн 60000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/

 

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Шинэ өглөө” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн иргэн П.Амгалангаас хураан авсан “Шинэ өглөө” дэлгүүрийн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хяналтын камерын 1 ширхэг DVD дотор 27 хэсэг бүхий бичлэг байв. 1 дүгээр бичлэгийг нээж үзэхэд 02 минут 02 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хөх өнгийн куртиктэй дотор талаараа цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, богино хагас түрүүтэй урд талаараа үдээстэй хар өнгийн гуталтай, цэнхэр өнгийн маск зүүсэн, үсээ толгойн ар дагз хэсэгт цагаан өнгийн хавчаараар нугалж хавчсан байдалтай 50 орчим насны эмэгтэй уг дэлгүүрийн гоо сайхны лангууны хэсгээс ногоон өнгийн шүдний ОО 1 ширхгийг авч цамцаа сөхөж урд хэсгээрээ өмд рүүгээ хийгээд цамцаа буцааж доошлуулж байгаа,

 

2 дахь бичлэгийг нээж үзэхэд 01 минут 19 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн урт куртиктэй, хар өнгийн өмдтэй, саарал өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй 8-10 насны хоёр эрэгтэй хүүхэд дагуулсан явж байгаа харагдах бөгөөд уг эмэгтэй цагаан өнгийн зөв аарцны ундаа 1 ширхгийг авч цамцаа сөхөн өмдний урд хэсэг рүү хийж байгаа харагдах бөгөөд нааш алхан зулын шар тос аван өмдний урд хэсэг рүү хийгээд цааш яван гоо сайхны лангуун дээр очин цааш харан ягаан өнгийн савтай зүйл өмд рүүгээ хийж байгаа,

 

3 дахь бичлэгийг нээж үзэхэд 32 секундын хугацаатай бичлэг байх ба хар өнгийн урт куртиктэй, хар өнгийн өмдтэй, цагаан хээтэй хар өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй шар өнгийн барин алхаж байгаад шилтэй 2 ширхэг варань аваад цамцаа сөхөн өмдний урд хэсгээр хийж байгаа,

 

4 дахь бичлэгийг нээж үзэхэд 01 минут 02 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн урт күрткэтэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй цэнхэр өнгийн савтай 1 ширхэг сүү аван цамцаа сөхөн өмдний урд хэсгээр хийгээд цамцаа доошлуулан цааш алхаж байгаа,

 

5 дахь бичлэгийг нээж үзэхэд 45 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн урт күрткэтэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй гоо сайхны лангууны хэсгээс цааш хар зогсож ягаан өнгийн гэртэй зүйл 2 ширхгийг авч цамцаа сөхөн өмдөндөө хийж байгаа,

 

6 дахь бичлэгийг нээж үзэхэд 01 минут 45 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд шар өнгийн урт пальтотой, хар өнгийн өмдтэй, хар өнгийн урт плажтай, цэнхэр өнгийн масктай богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй хүнсний лангууны хэсгээс 1 шилтэй компот авч цамцаа сөхөн өмдөндөө хийж байгаа,

 

7 дахь бичлэгийг нээж үзэхэд 02 минут 02 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн малгайтай богино куртиктэй дотор талаараа блор өнгийн цамцтай, цэнхэр өнгийн масктай богино харөнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй хүнсний лангууны хэсгээс 6 ширхэг өндгөн шоколад авч куртикныхээ кармаанд хийж байгаа,

 

8 дахь бичлэгийг нээж үзэхэд 01 минут 02 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн урт куртиктэй, хар өнгийн өмдтэй, цагаан хээтэй хар өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй хүнсний лангууны хэсгээс шар өнгийн шоколад 2 ширхгийг авч цамцаа сөхөж өмднийхөө урд хэсгээр хийж байгаа,

 

9 дэх бичлэгийг нээж үзэхэд 01 минутын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн урт куртиктэй, хар өнгийн өмдтэй, цагаан хээтэй хар өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй хүнсний лангууны хэсгээс шилтэй дарс авч өмднийхөө урд хэсэгт хийж байгаа,

 

11 дэх бичлэгийг нээж үзэхэд 01 минут 07 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн урт куртиктэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй хүнсний лангууны хэсгээс цэнхэр өнгийн савтай сүү 1 ширхгийг авч өмднийхөө урд хэсэгт хийж байгаа,

 

12 дахь бичлэгийг нээж үзэхэд 03 минут 47 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд шар өнгийн урт пальтотой, хар өнгийн өмдтэй, урт түрийтэй хар өнгийн гуталтай, хүзүү хэсгээрээ ороолт зүүсэн бор царайтай 50 орчим насны эмэгтэй хүнсний лангууны хэсгээс оюутны хоол 1 ширхийг авч пальтоныхаа кармаанд хийж байгаа,

 

17 дахь бичлэгийг нээж үзэхэд 01 минут 35 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд шар өнгийн урт пальтотой, хар өнгийн өмдтэй, урт түрийтэй хар өнгийн гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй уг дэлгүүрийн хөлдөөгчнөөс ууттай тахианы мах авч сагсанд хийж цааш явангаа уг махыг авч цамцаа сөхөж өмднийхөө урд хэсгээр хийж байгаа бичлэг байв.

 

19 дэх бичлэгийг нээж үзэхэд 02 минут 01 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн урт куртиктэй, хар өнгийн өмдтэй, саарал өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй уг дэлгүүрийн шилэн нүүртэй босоо хөргөгчнөөс 1 ширхэг хиам авч авч цамцаа сөхөж өмднийхөө урд хэсгээр хийж байгаа бичлэг байв.

 

20 дахь бичлэгийг нээж үзэхэд 52 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн урт куртиктэй, хар өнгийн өмдтэй, саарал өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй уг дэлгүүрийн шилэн нүүртэй босоо хөргөгчнөөс 1 ширхэг хиам, элэгний нухаш авч элэгний нухашыг сагсанд хийж хиамыг цамцаа сөхөж өмднийхөө урд хэсгээр хийж байгаа,

 

            23 дахь бичлэгийг нээж үзэхэд 01 минут 12 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн урт куртиктэй, хар өнгийн өмдтэй, саарал өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй хүнсний лангуунаас ургамлын тос авч цамцаа сөхөж өмднийхөө урд хэсгээр хийж байгаа,

 

24 дэх бичлэгийг нээж үзэхэд 01 минут 40 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд хар өнгийн урт куртиктэй, хар өнгийн өмдтэй, саарал өнгийн цамцтай, богино хар өнгийн урд талаараа үдээстэй гуталтай, бор царайтай 50 орчим насны эмэгтэй уг дэлгүүрийн гоо сайхны барааны хэсгээс хөмсөгний харандаа 1 ширхгийг авч куртикныхээ кармаанд, мөн газраас дөрвөлжин хайрцагтай зүйл авч куртикныхээ энгэрт хийж байгаа бичлэг байв.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 27-30 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/7 дугаартай “...Үсний 250 граммын савлагаатай ангижруулагч 1 ширхэг 11500 төгрөг, Блок нэртэй шоколад 3х5800=17400 төгрөг, Зочин хиам 9500 төгрөг, Олон жимсний чанамал 5800 төгрөг, Жимсний компот 3х5800=17400 төгрөг, Simply ургамлын тос 9100 төгрөг, Траст байгаль хиам 11000 төгрөг, хайрцагтай 0,5 литрийн сүү 3800 төгрөг, Сангриа 1 литрийн савалгаатай дарс 20000 төгрөг, Sunsilk шампунь 150 мл савлагаатай 4000 төгрөг, өндгөн шоколад 6х900=5400 төгрөг, чацарганатай зөв аарцны ундаа 2х2800=5600 төгрөг, тахианы мөч 1 кг савлагаатай  15500 төгрөг, зулын тос 11500 төгрөг, “Qualy” нэртэй 0.5 литрийн архи 12000 төгрөг, “Тригельм” гэдэс цэвэрлэгч бүтээгдэхүүн 45000 төгрөг, “Aqua fresh” нэртэй 125 мг савалгаатай оо 4500 төгрөг, 150 ширхэгтэй нүүр цэвэрлэгч хөвөн 5000 төгрөг, “Acqua digio” үнэртүүлэгч 15000 төгрөг, Андройд гар утасны цэнэглэгч 12000 төгрөг, эмэгтэй хүний дотуур өмд 4х25000=100000 төгрөг, эмэгтэй хүний биеийн тамирын өмд 3х35000=105000 төгрөг, шар будаа 1 кг 4000 төгрөг, ариун цэврийн хэрэглэл 6500 төгрөг, хөмсөгний харандаа 5000 төгрөг,  өнөөгийн зах зээлийн үнэ нийт 461500 төгрөг”  гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 13-21 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2226001870123 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 91-92 хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Оюунчимэг нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Шүүгдэгч Б.Оюунчимэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Оюунчимэгт  холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Оюунчимэг нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч П.Амгалангийн шүүхэд ирүүлсэн “Б.Оюунчимэгээс хохирлоо гаргуулж авсан тул одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Оюунчимэгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Оюунчимэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Оюунчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Батаагийн Оюунчимэгийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгт оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

           Шүүгдэгч Б.Оюунчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Амгалан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

            Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Шинэ өглөө” дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг бүхий DVD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, автомашины үнэртүүлэгч 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхгийг устгаж,

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батжаргалд

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Батаагийн Оюунчимэгийг үргэлжилсэн үйлдлээр

бусдын  эд  хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Батаагийн Оюунчимэгийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

З Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгт оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Шүүгдэгч Б.Оюунчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Шинэ өглөө” дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг бүхий  DVD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, автомашины үнэртүүлэгч 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхгийг устгасугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оюунчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оюунчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг