Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 247

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо *******ийн ******* тоотод оршин суух, ******* *******ийн ******* /РД:*******/-гийн

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо оршин суух, н /РД:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны ******* сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюун-Эрдэнэ нар оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр салаад арав гаруй жил болсон. Гэрлэлтээ цуцлуулаагүй өдийг хүртэл явсан. Н.тай амьдарч байх хугацаанд намайг байнга дарамталж зоддог бүр ухаан алдтал цохидог үүнээс нь болоод гэмтэлд хүргэгдэж байсан. Н.ын эцэг, эх нь нас өндөр хүмүүс байдаг. Тиймээс надаас гуйсан учраас эцэг, эхийг нь хүндлээд өдийг хүртэл өргөдөл, гомдол гаргаагүй. Ганц намайг ч биш өөрийн төрсөн хүүхдээ хүртэл зоддог байсан. Одоо би хүүгийн хамт амьдарч байгаа. Өөр хүнтэй мөн хамтын амьдралтай болсон. Н.тай амьдрах сонирхол байхгүй. Н. тусдаа байх хугацаандаа хүүхдээ асарч, тэтгэсэн удаагүй. Харин аав, ээж, ах, дүү нарынх нь зүгээс харж ханддаг байсан. Н. нэг удаа хүүхдээ  нэгдүгээр ангид ороход нь хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгч байсан. Одоо би хүү М., Мэндсайхан болон түүний хүүтэй цуг 4-үүлээ амьдарч байгаа гэв.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр тусдаа амьдраад арван жил болсон тул одоо хамтран амьдрах боломжгүй. Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Б.******* нь гэр бүлтэй болсон тул хамтран амьдрах боломжгүй гэж ойлгож байна. Одоо би Баянхонгор аймагт мал маллаж байгаа. Аавын дүү нь гэх хөл муутай хөгшин байдаг. Тэдний гэрт сүүлийн гурван жил амьдарч байна. Миний хувьд Б.******* бид хоёр арван жилийн өмнө салаад явахад хүү маань ихэнхдээ над дээр буюу аав, ээж дээр байсан. Учир нь би эцэг, эхтэйгээ цуг амьдарч байсан юм. Энэ талаар гэрчлэх хүмүүс бий. Хүү маань надтай цуг байхдаа Тэрэлжид цэцэрлэгт явдаг байсан. Намайг хүүхдээ асарч, тэтгэдэг байсныг тэр хавийн хүн бүр мэдэж байгаа. Б.*******тай эргэж хамт амьдрах бодол байхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Н.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэхээс өмнө гэрлэгчдэд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтанд хүрээгүй дуусгавар болсон байх тул шүүх хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.-т зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иргэн Б.******* Н. нар нь 2005 онд танилцаж, 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү М. төрсөн, хүү одоо эх Б.*******гийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь ******* дүүргийн ******* хорооны Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн оршин суух хаягийн тодорхойлолт, Н., Б.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү М.ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дүүргийн 119 дүгээр лаборатори сургуулийн 2018 оны ******* сарын 01-ний өдрийн 1******* М.ыг суралцдаг нь үнэн тухай тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Нөхөр Н. эхнэр бага насны хүүхдээ орхиж, өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн, хүүхэдтэй болж хамтран амьдарснаар гэрлэгчдийн хооронд таарамжгүй харилцаа бий болж 2008 оноос хойш тусдаа амьдарчээ.

Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамт амьдрах хүсэлгүй, одоо нэхэмжлэгч Б.******* өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, цаашид хамт амьдрахгүй гэж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа нь гэрлэгчдэд эвлэрэх боломжгүй байдал болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т зааснаар гэрлэлт цуцлах үндэслэлтэй гэж үзэж гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд хүү М. эхийн асрамжинд байсан ба хүүхдийн санал, амьдарч байгаа орчин нөхцөл зэргийг харгалзан 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.ыг эх Б.*******гийн асрамжид үлдээн, эцэг Н.аар сар бүр тэжээн тэтгүүлж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй. 

Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог хэдий ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага хэвээр хадгалагддаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.548 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 173.548 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1., 116., 118., мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                       

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* *******ийн ******* /РД:*******/ н /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.ыг эх Б.*******гийн асрамжид үлдээж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хариуцагч Н. зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй үед гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүйгээр тогтоосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.548 /нэг зуун далан гурван мянга таван зуун дөчин найм/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 173.548 /нэг зуун далан гурван мянга таван зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Амарзаяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120  дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                       Н.БАЯРСҮРЭН