| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/00155/И |
| Дугаар | 250 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо ******* гудамж, *******-*******, ******* ******* компанийн байр ******* байрлах “*******” ХХК /РД:/-ийн
Хариуцагч: дүүргийн ******* хороо, тоотод байрлах “” ХХК-д холбогдох
Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компанийн зүгээс 20******* онд “” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл тэр хугацаанаас хойш төлбөр төлөлтийг удаашруулж төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байсан. Тухайн үед төлбөр төлөх боломжийг олгосон. “” ХХК-ийн захирал Э.Золзаяатай уулзаад ар гэрийн гачигдлыг нь харж, охин нь хавдартай гэсэн тул хамтран ажиллаж төлбөрөө барагдуулъя гэж ярилцсан. Манай ажилчид чадах чинээгээрээ төлбөрөө барагдуулах талаар удаа дараа түүнтэй ярилцсан. Байнга холбогдож энэ талаар ярихаар утсаа авахаа больсон. Энэ хүн төлбөрөө хэзээ яаж барагдуулах нь тодорхойгүй учраас хуулийн дагуу төлбөр тооцоог барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн нэхэмжлэл 6.000.000 төгрөг алданги 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймээс хариуцагчаас төлбөрийг гаргуулж өгнө үү. Хариуцагч “” ХХК-ийн захирал Э.Золзаяагийн хүүхдийн эрүүл мэнд муу байгаа учраас энэ хүнээс алданги тооцохгүйгээр явж байсан. Сард ядаж 100.000 төгрөг төлнө үү гэдэг шаардлага тавьсан. Гэтэл төлөөгүй. Бид нэхэмжлэлийн шаардлагыг бууруулах боломжгүй. Тухайн хүний хувийн байдлыг харгалзаад бид алдангиас чөлөөлсөн боловч энэ хүн төлөөгүй учраас одоо нэхэмжлэлийн шаардлагыг бууруулах боломж байхгүй. Би энэ талаар удирдах албан тушаалтануудтай ярилцахад бууруулахгүй гэх хариуг өгсөн. Хариуцагчийн хүүхдийн биеийн байдлаас шалтгаалаад нэхэмжлэлийн шаардлагаас багасгах боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч “” ХХК-ийн захирал Э.Золзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “” ХХК-ийн захирал Э.Золзаяа миний бие тус компанитай 6.000.000 төгрөгийн өр төлбөрийн тооцоотой. Миний бизнес 20******* онд зогсож, 20******* оноос охин Солонго маань мэдрэлийн гаралтай Nerofobrima гэх хавдартай гэж оношлогдсон. Эмчилгээний үр дүн муу байсан учир 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орсон. Нурууны ар хэсгээс 17 см зүсэлт хийж хавирганы хоёр толгой тайрч хавдрын 80 хувийг авсан. Үлдсэн 20 хувийг монголд хагалгаагаар авах боломжгүй, мөн өөр эмчилгээ хийгдэж болохгүйн дээр хорт хавдар болох нь тогтоогдсон. Хавдрын дараах эмчилгээг Солонгос, Тайланд лсад хийх тул тус улсад холбогдоход 200 сая төгрөгөөс 400 сая төгрөгийн эмчилгээг хийнэ гэсэн. Бидний санхүүгийн боломж муу тул Бүгд найрамдах Хятад олон улсын хавдрын улсын эмнэлэгийн танг одоогоор ууж байгаа бөгөөд сард дунджаар 3.000.000 төгрөгийн тан болон бүтээгдэхүүн эм уудаг. Одоогоор танг завсарлаж биеийг амрааж байгаа бөгөөд 6 дугаар сараас эхэлнэ. Иймээс уг компанийн нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийн 6.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн ойрын 1 жилийн хугацаанд төлөх боломжтой. Хүүхдийнхээ биеийн байдалтай холбоотой бүх бичиг баримтыг гаргаж өгнө. Мөн энэ талаар тус компанид танилцуулсан болно гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч “” ХХК-д холбогдуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 1******* сарын 20-ны өдрийн 016/129 дугаар тушаалаар Х.Отгонхүүг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон, харин хариуцагч “” ХХК-ийн захирал Э.Золзаяа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй мөн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр 6.000.000 төгрөгийг төлж барагдуулах тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгч “*******” ХХК 20******* оны 10 дугаар сарын 07-ны өдөр “” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээ Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд мөн хуулийн 26******* зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч гэрээг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн.
Талуудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр төлбөрийг хугацаанд нь төлөөгүй хойшлуулсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, гэрээг 20******* оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусахад хариуцагч “” ХХК 6.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь “*******” ХХК болон “” ХХК нарын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, авлагын товчоо тайлан, “*******” ХХК-ийн зарлагын падаанууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч “” ХХК гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүйгээс 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс нэхэмжлэл шүүхэд ирсэн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 529 хоног болж үүнийг төлөгдөөгүй үнийн дүн болох 6.000.000 х 0,5%=30.000 х 529хоног=*******.870.000 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 23******* зүйлийн 232.4.-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 6.000.000 төгрөг болон алданги 3.000.000 төгрөг нийт 9.000.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч 20******* оноос бизнесээ зогсоосон, охин Солонгын биеийн байдал тааруу хавдрын хагалгаанд орсон одоо үргэлжлүүлэн гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай, санхүү эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаагаас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбарыг бичгээр гаргасан хэдий ч тайлбараа нотлож ямар нэг баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” заасан үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болно.
Иймд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт 9.000.000 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч “” ХХК-ийн захирал Э.Золзаяад “шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас”-ыг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, хэргийн материалтай танилцуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******8.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 1******* дугаар зүйлийн 1*******.2.1., 116, мөн хуулийн 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 23******* зүйлийн 232.4., 26******* зүйлийн 262.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч “” ХХК-иас 9.000.000 /есөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8.950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж *******8.950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанд оролцоогүй зохигч болох хариуцагч “” ХХК-ийн захирал Э.Золзаяад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5.-д заасны дагуу гардуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН