Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зовд овгийн Батхишигийн Бат-Эрдэнэд холбогдох 2226002120129 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 26 настай, регистрийн дугаар ЙД95011830,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тендерийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг Өлзийт хошуу гэх газар оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Зовд овгийн Батхишигийн Бат-Эрдэнэ.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-2 дугаар хороололд байх гэрт нь хохирогч Т.Нямсүрэнгийн зүүн мөр хэсэгт нь 3-4 удаа сандлаар цохиж, нуруу руу нь 3-4 удаа, зүүн дал хэсэгт нь 1 удаа тус тус өшиглөж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн дал, зүүн мөр, зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Хохирогч Т.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-2 дугаар хороолол гэх газар гэртээ байж байхад 13 цагийн орчим гаднаас Бат-Эрдэнэ орж ирээд “чи манай ах Баттулгыг байнга дарамталдаг. Чамаас болж манайд хэрүүл болдог, чамайг ална, хөдөө явж булна, машинд суу” гээд байсан. Би гэрийнхээ баруун орон дээр суухад Бат-Эрдэнэ хөлөөрөө зүүн дал хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд цэнхэр өнгийн хүүхдийн түшлэгтэй сандлаар зүүн мөр хэсэг рүү 3-4 удаа цохисон. Миний нуруу хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд машинд суу гээд хөлнөөс чирээд байсан. Би тухайн үед сандал хагарахаар нь гаргаад хог дээр хаясан тэгээд хогийн машин ачаад явсан байсан одоо хаана байгаа талаар нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

 

Гэрч С.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхад Батхорол гэх хүүхэд манайд орж ирээд Бат-Эрдэнэ ах ирчихсэн Нямсүрэн эгчийг зодоод байна гээд манайд орж ирсэн. Тэгээд би 5-10 минутын дараа Нямсүрэн эгчийнд орсон. Гэтэл Нямсүрэн, Бат-Эрдэнэ нар хэрүүл хийсэн байдалтай байсан. Нямсүрэн зодуулсан байдалтай гэрийнхээ баруун талын орны өмнө сууж байсан" гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38 хуудас/

 

Яллагдагч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн орчим би Нямсүрэнгийн Өвөрхангай аймгийн Богд сумын Арц-2 хороололд байх гэрт нь очсон. Би очихдоо эхнэр Өнөрзаяатай Нямсүрэнгээс болоод жаахан маргалдсан байсан. Манай ах бид хоёрыг байнга хэрэлдүүлж байна. Дандаа гай болж байх юм гээд Нямсүрэнг ширээнийхээ хажуу талын сандал дээр сууж байхад нь бөгс хэсэг рүү нь өшиглөсөн тэгэхэд сандал нь хугарсан. Тэгээд би сандалын хөлийг нь аваад мөр хэсэг рүү нь цохиод өшиглөсөн. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №282 дугаартай “...1. Үзүүлэгч Т.Нямсүрэнгийн биед зүүн дал, зүүн мөр, зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 хуудас/

 

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2226002120129 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 40 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 64 дугаартай 2226002120129 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 73 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Богд сумын 01 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №21 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13, 52, 53, 49 хуудас/,

 

Хохирогч Т.Нямсүрэн шүүхэд ирүүлсэн “...Б.Бат-Эрдэнэд зодуулсан. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-2 дугаар хороолол гэх газарт иргэн Т.Нямсүрэнгийн зүүн мөр хэсэг рүү 3-4 удаа сандлаар цохьсон, нуруу хэсэг рүү 3-4 удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн дал, зүүн мөр, зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт, зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Т.Нямсүрэнгийн тус аймгийн цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Т.Нямсүрэн, гэрч С.Баярмаа нарын мэдүүлэг, шинжээчийн 282 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх  тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, мөн шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцуулах үндэслэлтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч Т.Нямсүрэн нь гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан зэрэг байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна”  гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Торгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-2 хороололд оршин суух хохирогчТ.Нямсүрэнгийн гэрт түүний зүүн мөр хэсэгт нь 3-4 удаа сандлаар цохиж,  нуруу хэсэгт  3-4 удаа, зүүн мөр хэсэгт 1 удаа  өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дал, зүүн мөр, зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь  хохирогч Т.Нямсүрэнгийн эрүүл мэндэд “зүүн дал, зүүн мөр, зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Т.Нямсүрэнгийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-2 дугаар хороолол гэх газарт гэрт байж байхад 13 цагийн орчим гаднаас Бат-Эрдэнэ орж ирээд чи манай ах Баттулгыг байнга дарамталдаг чамаас болж манайд хэрүүл болдог чамайг ална, хөдөө явж булна, машинд суу гээд байсан. Би гэрийнхээ баруун орон дээр суухад Бат-Эрдэнэ хөлөөрөө зүүн дал хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд цэнхэр өнгийн хүүхдийн түшлэгтэй сандлаар зүүн мөр хэсэг рүү 3-4 удаа цохисон. Миний нуруу хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд машинд суу гээд хөлнөөс өшиглөөд чирээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

 

Гэрч С.Баярмаагийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхад Батхорол гэх хүүхэд манайд орж ирээд Бат-Эрдэнэ ах ирчихсэн Нямсүрэн эгчийг зодоод байна гээд манайд орж ирсэн. Тэгээд би 5-10 минутын дараа Нямсүрэн эгчийнд орсон. Гэтэл Нямсүрэн, Бат-Эрдэнэ нар хэрүүл хийсэн байдалтай байсан. Нямсүрэн зодуулсан байдалтай гэрийнхээ баруун талын орны өмнө сууж байсан" гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38 хуудас/

 

Яллагдагч Б.Бат-Эрдэнийн  “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн орчим би Нямсүрэнгийн Өвөрхангай аймгийн Богд сумын Арц-2 хороололд байх гэрт нь очсон. Би очихдоо эхнэр Өнөрзаяатай Нямсүрэнгээс болоод жаахан маргалдсан байсан. Манай ах бид хоёрыг байнга хэрэлдүүлж байна. Дандаа гай болж байх юм гээд Нямсүрэнг ширээнийхээ хажуу талын сандал дээр сууж байхад нь бөгс хэсэг рүү нь өшиглөсөн, тэгэхэд сандал нь хугарсан. Тэгээд би сандлын хөлийг аваад мөр хэсэг рүү нь цохиод өшиглөсөн. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №282 дугаартай “...1. Үзүүлэгч Т.Нямсүрэнгийн биед зүүн дал, зүүн мөр, зүүн гарийн бугалга хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2226002120129 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

          Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Нямсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, 

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гантогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Зовд овгийн Батхишигийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зовд овгийн Батхишигийн Бат-Эрдэнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Хишигсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, болохыг дурдсугай.

                                                                                                                    

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг