Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “*******” ХК-нд том оврын автомашины жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Өвөрхангай аймгийн Есөн Зүйл сумын 4 дүгээр баг Эрээн гэх газар оршин суух хаягтай, одоо түр оршин сууж байгаа Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 04 дүгээр багийн 27 дугаар гудамжны 05 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр рүү мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд  “дээд эрүүний 1.1, 2.1 дүгээр шүд бүрэн булгарсан” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж гэмшиж байна” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар хороонд байх манай хүргэн ах гэрт болсон асуудал байгаа юм. Хүргэн ахынд 3 дугаар сарын 18-ны өдөр очиж чадаагүй болохоор 03 дугаар сарын 19-ний өдөр очсон юм. Тэгээд манай нөхөр хүргэн ах хамт 2 шил архи хоёулахнаа хуваагаад уусан. Би эгчтэйгээ пиво уусан. Тэгээд манай нөхөр нь согтоод намайг янхан гичий гэж хэл амаар доромжлоод бид хоёрын хэрүүл эхэлсэн. Тэр үед хүргэн ахын найзууд орж ирсэн. Бид хоёрыг маргалдах гээд байна гээд хүргэн ах эгч хоёр ирсэн хүмүүсээ дагуулаад яваад өгсөн. Намайг элдвээр хэлээд бид хоёр барилцаад авсан юм. Тэд нарыг явснаас хойш коридорт нь намайг газар унагаж байгаад хоёр гарыг дээш нь барьж байгаад миний нүүр лүү мөргөж дээд эрүүний үүдэн хоёр шүдийг унагасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний үүдэн хоёр шүд унасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас /

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Цэвээн бид хоёр гэртээ байж байхад манай дүү нөхөр *******ийн хамт “цэргийн баяраар ирээгүй” гээд орж ирсэн. Тэгээд бид нар авчирсан 0,5 литрийн Экс нэртэй архийг хувааж ууж дуусаад манай нөхөр *******ид нэг шил архи авч өгөөд байж байхад манай нөхрийн найзууд орж ирээд нөхөр бид хоёрыг “цай уу” гээд 22:00 цагийн үед гарцгаасан, буцаад 01:00 цагийн үед орж ирээд гээс юу болсон талаар асуухад ийг цагдаа дуудаад өгсөн.  Миний шүдийг мөргөөд 2 шүд унагаасан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас /,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 229 дугаартай “... 1. Үзүүлэгч биед дээд эрүүнд 1.1, 2.1 дүгээр шүд бүрэн булгарсан гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 17-18 хуудас/,

 

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр баз хүргэн Цэвээнээгийн Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах гэрт нь очоод нэг шил 0,5 литрийн экс архи хувааж ууж дуусахад Цэвээн нэг шил архи нэмж авч өгснийг нь ууж байхад Цэвээн түүний эхнэр Лхагвабуд нар найзуудаа дагаад явсан. Тэднийг гарахаар нь эхнэр Даваасүрэнтэй маргалдаж байгаад дээш нь харуулж 2 гарыг нь барьж байгаад мөргөхөд эхнэр цагдаа дуудсан. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 44 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай ******* дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 87 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 352 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55, 62, 63, 65, 69 хуудас/,

 

Хохирогч шүүхэд ирүүлсэн “...Шүүгдэгч *******ийн эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож байгаа. *******ид гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Улсын яллагч Д.Ганцэцэг  шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн 27-05 тоотод гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр толгойн тус газарт буюу нүүр рүү нь мөргөж дээд эрүүнд 1.1, 2.1 дүгээр шүд бүрэн булгарсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, шүүх шинжилгээний 229 дугаартай дүгнэлт, яллагдагч *******ийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал буюу хувийн таарамжгүй харилцааны эхнэртэйгээ маргалдсаны улмаас гэмт хэргийг үйлдсэн. Иймд шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн учир хохирогчид төлөх төлбөргүй. Иймд улсын яллагчтай тохиролцсон ялын саналын хүрээнд 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь Таван Толгой ХК-д том машины жолооч ажилтай учир торгуулийн ял төлөх боломжтой гэж үзээд энэ ялыг тохиролцсон. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 04 дүгээр багийн 27 дугаар гудамжны 05 тоотод оршин суух гэрт  эхнэр маргалдсаны улмаас түүнийг газарт унагаж, нүүр рүү мөргөж, хохирогч эрүүл мэндэд “дээд эрүүний 1.1, 2.1 дүгээр шүд бүрэн булгарсан” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь  хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар хороонд байх манай хүргэн ах гэрт болсон асуудал байгаа юм. Хүргэн ахынд 3 дугаар сарын 18-ны өдөр очиж чадаагүй болохоор 03 дугаар сарын 19-ний өдөр очсон юм. Тэгээд манай нөхөр хүргэн ах хамт 2 шил архи хоёулахнаа хуваагаад уусан. Би эгчтэйгээ пиво уусан. Тэгээд манай нөхөр нь согтоод намайг янхан гичий гэж хэл амаар доромжлоод бид хоёрын хэрүүл эхэлсэн. Тэр үед хүргэн ахын найзууд орж ирсэн. Бид хоёрыг маргалдах гээд байна гээд хүргэн ах эгч хоёр ирсэн хүмүүсээ дагуулаад яваад өгсөн. Намайг элдвээр хэлээд бид хоёр барилцаад авсан юм. Тэд нарыг явснаас хойш коридорт нь намайг газар унагаж байгаад хоёр гарыг дээш нь барьж байгаад миний нүүр лүү мөргөж дээд эрүүний үүдэн хоёр шүдийг унагасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний үүдэн хоёр шүд унасан. Манай нөхөр ******* нь намайг 2019 онд жирэмсэн байхад зодоод шүүхээр орж 600.000 төгрөгөөр торгуулж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/

 

Гэрч ”... Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Цэвээн бид хоёр гэртээ байж байхад манай дүү нөхөр *******ийн хамт “цэргийн баяраар ирээгүй” гээд орж ирсэн. Тэгээд бид нар авчирсан 0,5 литрийн Экс нэртэй архийг хувааж ууж дуусаад манай нөхөр *******ид нэг шил архи авч өгөөд байж байхад манай нөхрийн найзууд орж ирээд нөхөр бид хоёрыг “цай уу” гээд 22:00 цагийн үед гарцгаасан, буцаад 01:00 цагийн үед орж ирээд гээс юу болсон талаар асуухад “ийг цагдаа дуудаад өгсөн.  “Миний шүдийг мөргөөд 2 шүд унагаасан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас /,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 229 дугаартай “... 1. Үзүүлэгч биед дээд эрүүнд 1.1, 2.1 дүгээр шүд бүрэн булгарсан гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 17-18 хуудас/,

 

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр баз хүргэн Цэвээнээгийн Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах гэрт нь очоод нэг шил 0,5 литрийн экс архи хувааж ууж дуусахад Цэвээн нэг шил архи нэмж авч өгснийг нь ууж байхад Цэвээн түүний эхнэр Лхагвабуд нар найзуудаа дагаад явсан. Тэднийг гарахаар нь эхнэр Даваасүрэнтэй маргалдаж байгаад дээш нь харуулж 2 гарыг нь барьж байгаад мөргөхөд эхнэр цагдаа дуудсан. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

          Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1350000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч ******* овгийн ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ийг 1350 /мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг