| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00869/и |
| Дугаар | 00880 |
| Огноо | 2018-05-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 00880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, Зэлмэн овогт Батсүхийн Үүрийнтуяа /РФ89081969/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух, Баатарууд овогт Ганболдын Батсайхан / РФ82061294 /-т холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Үүрийнтуяа, хариуцагч Г.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Үүрийнтуяа шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Үүрийнтуяа би Г.Батсайхантай 2010 онд танилцаж, үерхэж 2-3 сар цуг амьдарсан. Улмаар 2011 оны 07 дугаар сарын 23-нд хүү Ү.Гансүх нь төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарч байсан. Хүүхэд төрсөн цагаас хойш Г.Батсайхан нь ирэхээ больж, миний хүүхэд биш гэх болсон. Миний хүү Ү.Гансүх нь одоо 6 настай, 1 дүгээр ангид суралцдаг. Хүүхэд төрсөн цагаас хойш эцэг хүний үүрэг хариуцлагыг үүрээгүй. Одоо би хүүхэдтэйгээ цуг ам бүл 2, өрх толгойлон амьдардаг.
Иймд Г.Батсайханыг хүү Ү.Гансүхийн эцэг мөн болохыг тогтоож, хуулийн дагуу Г.Батсайханаа хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Үүрийнтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд Г.Батсайхантай танилцсан. Миний хүү 2011 онд төрсөн. Хүүхдээ төрсөн цагаас ирэхгүй болсон. Би энэ хүнийг ирээд уулзах юм болов уу гэж зөндөө хүлээсэн. Тэгтэл хүүхдээ биш гэж хэлээд миний аав ээжид агсам тавьж байсан. Одоо эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагч Г.Батсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух, иргэн Г.Батсайхан миний бие нь Б.Үүрийнтуяагийн шүүхэд ирүүлсэн эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Г.Батсайхан нь 2010 оны 9 сард анх Б.Үүрийнтуяатай танилцаад 10 сараас үерхэж эхлэсэн бөгөөд 2011 оны 6 дугаар сард Улаанбаатар хот руу ажил хийхээд явсан. Бид хоёрыг үерхэж байх хугацаанд Б.Үүрийнтуяа нь жирэмсэн болсон талаараа надад огт хэлж байгаагүй. Харин намайг хотод байхад Үүрийнтуяагийн дүү нь “ эгч төрсөн, та бандитай боллоо” гэж утасдахаар нь би Үүрийнтуяад “хот руу хүүгээ аваад хүрээд ир, энд амьдарья” гэхэд тэр зөвшөөрөөгүй юм. Тэгээд 2011 оны 10 сард Улаанбаатар хотоос ирээд Б.Үүрийнтуяад хөдөө гарч амьдаръя гэхэд мөн л дургүйцсан юм. Тэгэхээр нь би өөрийнхээ амьдралыг бодоод одоогийн эхнэртэйгээ суугаад 2 хүүхэдтэй бол 6 жил амьдарч байна. Ыи Улаанбаатар хотоос ирээд Үүрийнтуяагийн гэрт очиж “ миний хүүхэд үнэхээр мөн эсэх” талаар асуухад пийшингийнхээ цаагуур орчихоод гарч ирээгүй, юу ч хэлээгүй тул би хүүхдээ миний төрсөн хүүхэд биш байх гэж эргэлзэх болсон.
Иймд миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хүү Ү.Гансүхийн эцэг мөн эсэх талаар өөрийнхээ эргэлзээг тайлах үүднээс шинжээч томилуулж, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Г.Батсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчтэй 2010 оны 9 дүгээр сард танилцаж байсан. Би тухайн үед хөдөө ээжтэйгээ хамт амьдардаг. Үерхэж байх хугацаандаа хөдөө хамт амьдаръя гэж хүртэл гуйхад үгүй гэж хэлдэг байсан. 2011 оны 10 дугаар сард би Улаанбаатар хотод ажил хийж байтал манай дүү та хүүтэй болсон гэж хэлсэн. Тэгээд би Б.Үүрийнтуяаг хоёулаа Улаанбаатар хотод хамт амьдаръя гэж хэлэхэд зөвшөөрөөгүй. Надад агсам согтуу тавьсан асуудал байхгүй. Би одоо эхнэр хоёр хүүхэдтэй. Миний том хүүхэд 1 дүгээр ангид сурдаг. Одоо боломжоороо тусалъя гэж боддог гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Үүрийнтуяа нь хариуцагч Г.Батсайханыг хүү Гансүхийн эцэг болохыг тогтоолгон, түүнээс хүү Гансүхэд тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Үүрийнтуяа, хариуцагч Г.Батсайхан нар нь гэрлэлтээ батлуулаагүй, эр эмийн харьцаатай байсан, тэдний дундаас хүү Гансүх төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар
2011 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Зэлмэн овогт Үүрийнтуяагийн Гансүх /РФ11272311/-н 0000577262/43 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Отгонсүрэнгийн “Батсүх овогтой Үүрийнтуяа нь 2011 оны 7 сарын 23-ны өдөр 3,100 кг жинтэй 51 см урт хүү төрж, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн засаг дарга Б.Гал-Эрдэний 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “ Батсүх овогтой Үүрийнтуяа нь ам бүл 2, 4 дүгээр багийн 3 дугаар хороонд өрх толгойлж амьдардаг нь үнэн болно.” гэх албан бичиг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч цагдаагийн дэслэгч Ш.Пүрэвдуламын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2775 дугаартай ...2. Г.Батсайхан нь Ү.Гансүхийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 %-ийн магадлалтай байна гэх “Шинжээчийн дүгнэлт” зэргээр нотлогдож байна.
Иймд 2011 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Зэлмэн овогт Үүрийнтуяагийн Гансүх /РФ11272311/- ийн эцэг Баатарууд овогт Ганболдын Батсайхан мөн болохыг тогтоолгох, эцэг Г.Батсайханаас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Үүрийнтуяа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Үүрийнтуяагийн хүү Ү.Гансүхийн эцгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 30.844 төгрөгийг нийт 101.044 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Батсайханаас гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, зааснаар хариуцагч Г.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 101.044 / нэг зуун нэг мянга дөчин дөрөв / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА