Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч Б.Цэрэндондов, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зураач овгийн Батбаатарын Цэрэндондовд холбогдох 2226001190103 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 411-28 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Зураач овогт Батбаатарын Цэрэндондов, /РД: ЙИ90041914/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Цэрэндондов нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 411 дүгээр байрны 28 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Цэдэн-Ишийн толгойн зүүн дээд хэсгийн зулай хэсэг рүү гараараа гурван удаа цохисоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Шүүгдэгч Б.Цэрэндондов шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Хохирогч Б.Цэдэн-Ишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 411 байрны 28 тоотод гэртээ байхад манай хүүхэд Ц.Ухаанзаяа халуураад байхаар нь би эмийн сан яваад ирэхэд манай нөхөр Б.Цэрэндондов нь намайг хүнтэй явалдлаа гээд 3 удаа цохиод авахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Б.Цэрэндондов гараараа толгойн зүүн дээд хэсгийн зулай хэсэгт 3 удаа цохисон. Миний тархи доргиж бариулсан. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Би тухайн өдөр гадна хэсэгт ил харагдах шарх байхгүй байсан болохоор эмнэлэгт хандаагүй. Цагдаа намайг эмнэлэгт үзүүл гэхэд би үзүүлсэн. Намайг өмнө зодож цохиж байсан зүйл байхгүй. Бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй манай нөхөр архи уучаал явалдаад ирлээ гээд цохиод авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 55 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 151 дугаартай “...1. Үзүүлэгч Б.Цэдэн-Ишийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 хуудас/,

 

Яллагдагч Б.Цэрэндондов мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би эхнэр Цэдэн-Иштэй хамт айлд очоод бага зэрэг юм уучихаад 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 411 байрны 28 тоотод эхнэр Цэдэн- Иштэй хамт гэртээ ороод унтаад өгсөн. Унтаж байгаад босоод ирэхэд манай эхнэр байхгүй байсан. Нилээн удаж байгаад манай эхнэр гаднаас орж ирсэн. Би хаашаа явчихаад ирэв гэж маргалдаад би Цэдэн-Ишийн толгой хэсэг рүү нь 2 удаа цохисон. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2226001190103 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 86 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай 2226001190103 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 85 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Цэрэндондовын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №21 дугаартай тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ц.Учрал, Ц.Ухаанзаяа нарын төрсний гэрчилгээний хуулбар,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 43, 44, 45, 46 хуудас/,

 

Хохирогч Б.Цэдэн-Иш шүүхэд ирүүлсэн “миний бие Баяраагийн Цэдэн-Иш нь өөрийн нөхөр болох Б.Цэрэндондовын шүүх хуралдаанд суухгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Цэрэндондовд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Б.Цэрэндондов нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 411-28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.Цэдэн-Ишийн биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Б.Цэдэн-Ишийн мэдүүлэг, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 151 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Цэрэндондовын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Цэрэндондов нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч Б.Цэрэндондовт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хэргийг хянахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж шүүгдэгч Б.Цэрэндондовт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө, бичгийн баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Б.Цэрэндондовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч Б.Цэдэн-Иш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд улсын яллагчтай 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгуулах ялын саналын хүрээнд шийдвэрлэх уг торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Цэрэндондов нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 411 дүгээр байрны 28 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Цэдэн-Ишийн толгойн зүүн дээд хэсгийн зулай хэсэг рүү гараараа гурван удаа цохисоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Цэрэндондов нь хохирогч Б.Цэдэн-Ишийн эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Б.Цэдэн-Ишийн “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 411 байрны 28 тоотод гэртээ байхад манай хүүхэд Ц.Ухаанзаяа халуураад байхаар нь би эмийн сан яваад ирэхэд манай нөхөр Б.Цэрэндондов нь намайг хүнтэй явалдлаа гээд 3 удаа цохиод авахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Б.Цэрэндондов гараараа толгойн зүүн дээд хэсгийн зулай хэсэгт 3 удаа цохисон. Миний тархи доргиж бариулсан одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Намайг өмнө зодож цохиж байсан зүйл байхгүй. Бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 55 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 151 дугаартай “...1. Үзүүлэгч Б.Цэдэн-Ишийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 хуудас/,

 

Яллагдагч Б.Цэрэндондовын "... Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би эхнэр Цэдэн-Иштэй хамт айлд очоод бага зэрэг юм уучихаад 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 411 байрны 28 тоотод эхнэр Цэдэн- Иштэй хамт гэртээ ороод унтаад өгсөн. Унтаж байгаад босоод ирэхэд манай эхнэр байхгүй байсан. Нилээн удаж байгаад манай эхнэр гаднаас орж ирсэн. Би хаашаа явчихаад ирэв гэж маргалдаад би Цэдэн-Ишийн толгой хэсэг рүү нь 2 удаа цохисон. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67 хуудас/,

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2226001190103 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Б.Цэрэндондовд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Цэрэндондовын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч Б.Цэрэндондов нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Цэрэндондовд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэрэндондовд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Цэрэндондов нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Цэдэн-Иш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэрэндондовд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Зураач овгийн Батбаатарын Цэрэндондовыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зураач овгийн Батбаатарын Цэрэндондовыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэрэндондовт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Б.Цэрэндондов нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Цэдэн-Иш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гантогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэрэндондовт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг