Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
Хэргийн индекс | 173/2022/0100/Э |
Дугаар | 2022/ШЦТ/109 |
Огноо | 2022-05-26 |
Зүйл хэсэг | 13.14.1, |
Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгч У.Долгормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Захирагч овгийн Уртнасангийн Долгормаад холбогдох 2226001750136 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмтийн 2 дугаар багийн 2 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Захирагч овгийн Уртнасангийн Долгормаа, /РД:ЙВ82021509/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Долгормаа нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сумъяасарангийн зураг бүхий “...энэ цагдаа торгох гэж зогсоодог бололтой, хөөрхий минь, хүүхдээ зориулалтын суудлын бүстэй ардаа зайгүйн улмаас өмнөө суулгасан чинь шууд 50000 төгрөгөөр торгож байна. Зөндөө олон цагдаа зогсоож байсан. Энэ шиг харьцаагүй, харгис хатуу хүн харж байсангүй, ажил нь зохиосой доо, бурхан минь, яана даа яана, хүний хог шаар дүүрэн байх юм даа, ийм л юмнууд удаан тэсэх байх даа” гэсэн бичвэрийг фэйсбүүкийн “Өв зарын узель" нэртэй бүлгэмд нийтэлж хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг цахим хаягт байршуулж олон нийтэд тараасан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч У.Долгормаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Фэйсбүүкээс хүүхдийн зориулалтын суудал гэж хайж байгаад худалдаж авсан. Энэ суудал чинь хэрэглэж болдог юм уу? гээд асуухад болно гээд 58.000 төгрөгөөр авсан. Би гэртээ хүүхдээ хардаг учир хааяа гарахдаа суулгадаг. Манай угаалгын машин эвдэрчихсэн байсан болохоор засварт өгчихсөн байсан. Тэгээд угаалгын машинаа авах гээд явж байхад манай нөхөр харьж явна гэхээр нөхрөө суулгасан. Нөхөр машинаа барьсан. Угаалын машинаа арын суудал дээр тавьчихсан байсан болохоор хүүхдийн суудлыг урд талд тавьсан байсан. Тэгээд захын хажуугаас хөдөлж байхад нэг цагдаа зогсоогоод бичиг баримт аваад явчихсан. Тэр цагдаа нь цаашаа харж байгаад нэг бичиг гаргаад өгсөн. Тэгсэн чинь манай нөхөр намайг торгочихсон байна гэж хэлсэн. Би тэр суудлыг зориулалтын суудал гээд бат итгэчихсэн байсан. Яагаад торгосон талаар чамд тайлбарлаагүй юм уу? гэхэд тайлбарлаагүй гэж хэлсэн. Би очоод яагаад торгож байгаа юм бэ? бид нар дүрэм зөрчөөгүй гэхэд тэр цагдаа нь би ажлаа л хийж байна гэж хэлсэн. Би ард нь суучихсан байсан болохоор намайг та юун хүн бэ? гэсэн. Би зориулалтын суудалтай явж байхад яагаад торгож байгаа юм бэ? гэхэд энэ суудал зориулалтын суудал биш гэж хэлсэн. Чи ойлгуулаад хэлж болдоггүй юм уу? Монгол хэлээрээ тайлбарлаад хэлчихгүй, чи торгох гэж зогсдог юм уу? зохицуулах гэж зогсдог юм уу? Би цагдаа нарыг зохицуулах гэж л зогсдог гэж бодож байна гэхэд тэр цагдаа нь юм хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд хажууд нь байсан цагдаа ирээд та ийм дүрэм зөрчсөн байна. Та битгий бухимд гэсэн. 50000 төгрөгөөр торгоод байхдаа яадаг юм бэ? гээд миний уур их хүрсэн. 50.000 төгрөг чинь 1 сарын памперсны мөнгө шүү дээ. Гэрт очоод миний уур хүрээд болохгүй болохоор нь уураа гаргах гээд болсон явдлыг бичээд тавьчихсан чинь манай найз, дүү хоёр утасдаад ийм юм тавьж болохгүй, цагдаа нарын нэр төрд хамаагүй халдаж болдоггүй юм. Хүмүүс хууль мэдэхгүй болохоор ийм зүйл бичдэг юм. Цагдаа нартай ингэж харьцаж болохгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 30-40 минутын дараа устгасан. Дараагаар нь нэг их удалгүй цагдаагаас дуудсан. Тэгээд Ганбат гээд цагдаатай уулзсан. Тэр цагдаа нь та ийм хууль зөрчсөн гэдгээ мэдэж байна уу? гэхэд нь би мэдээгүй, тухайн үед бухимдаж байсан болохоор ингээд биччихсэн. Хүний нэр төрд халдаж байгаа нь гэмт хэрэг гэдгийг мэдсэн бол би ингэж тавихгүй байсан гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Манай нөхрийн бие өвддөг болохоор үзүүлж харуулах гээд Баянхонгор аймаг, Улаанбаатар хот руу заавал явдаг. Тийм болохоор аймгаас гарахгүй байх боломжгүй. Ажил хийнэ гэхээр зээ охиноо хардаг болохоор аль болох хялбаршуулснаар торгуулах ял сонгосон” гэв.
Хохирогч Б.Сумъяасарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн өдрийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхдаа Арвайхээр сумын 5 дугаар баг Хүнс бараан захын хойд уулзварт үүрэг гүйцэтгэхдээ 18 цагийн орчим 19-57 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад бага насны хүүхдийг зориулалтын бус суудал дээр тээвэрлэж явсан зөрчил илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан. Тухайн үед машинд зорчиж явсан иргэн бууж ирээд миний зургийг аваад хэл үгээр доромжлоод байсан. Тэгээд 20 цагийн үед хамт ажилладаг алба хаагч нар чиний талаар цахим сүлжээнд зурагтай мэдээлэл оруулсан байна гэсэн. “Уртнасан Долгормаа” гэсэн хаягнаас олон нийтийн сүлжээнд миний зургийг оруулж “энэ цагдаа торгох гэж зогсоодог бололтой, хөөрхий минь хүүхдээ зориулалтын суудлын бүстэй ардаа зайгүйн улмаас өмнөө суулгасан чинь шууд 50000 төгрөгөөр торгож байна. Зөндөө олон цагдаа зогсоож байсан. Энэ шиг харьцаагүй харгис хатуу хүн харж байсангүй, ажил нь зохиосой доо, бурхан минь, яана даа яана, хүний хог шаар дүүрэн байх юм даа, ийм л юмнууд удаан тэсэх байх даа” гэсэн постыг олон нийтийн сүлжээнд миний зурагтай оруулсан байсан. Тэгээд удахгүй устгачихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч Д.Чулуунзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2022 оны 04 дүгээр сарын 04-нийн өдөр 18 цагийн орчимд Арвайхээр сумын 5 дугаар багийн Хүнс бараан захын хойд уулзвар дээр явж байхад “Ноён” хүнсний дэлгүүрийн урд талд цагдаа зогсоосон. Машинд манай 2 нас 8 сартай хүү эхнэр бид 3 явж байсан. Цагдаа зогсоогоод миний баримт бичгийг шалгаад машины урд суудалд хүүхэд суулгасан байна гэж хэлээд 50000 төгрөгөөр торгосон. Тухайн үед би жолоо барьж байсан. Манай хүү урд суудал дээр ганцаараа, эхнэр хойд суудал сууж байсан. Манай эхнэр цагдаа торгосонд бухимдаад байсан. Манай эхнэр У.Долгормаа “Уртнасан Долгормаа” гэсэн фэйсбүүк хаяг ашигладаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Гэрч Х.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Сумъяасарангийн хамт өдрийн эргүүлийн үүргийг Арвайхээр сум 5 дугаар багийн хүнс барааны захын хойд талд үүрэг гүйцэтгэж байсан юм. 14 цагийн орчимд цагдаагийн дэд ахлагч Б.Сумъяасаран “Пруис-30 маркийн тээврийн хэрэгслийг шалгаад зогсож байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочид торгуулийн арга хэмжээ авсаны дараа тухайн машинд зорчиж явсан эмэгтэй бууж ирээд Сумъяасарангийн зургийг гар утсаараа аваад маргалдаад байсан юм. Би тухайн эмэгтэй хэл ам гаргаад байхаар нөгөө тээврийн хэрэгслийг зөрчил гаргасан байдлаар зургийг дарсан байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
Яллагдагч У.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай "...1. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д "... Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь ММЗ 130 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэж заасан. Иймд уг цэнхэр өнгийн хүүхдийн суудал нь ямар улсад хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй, ямар ч хаяг шошгогүй, зүгээр гар аргаар хийгдсэн, стандартын шаардлага хангахгүй болох нь тодорхой байна. /Стандартын хүүхдийн суудлын зургийг хавсаргав/ гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33 хуудас/
2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 хуудас/
Хохирогч Б.Сумъяасарангийн талаар олон нийтийн сүлжээнд тавьсан, тараасан гэх мэдээллийн хуулбар /хх-ийн 22 хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны хэргийн газрын үзлэгийн баг, эргүүл, харуул, жижүүрийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн томилолт /хх-ийн 55 хуудас/,
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №3100042220020982 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 23-24/,
Шүүгдэгч У.Долгормаагийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №04 дугаартай тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, /хх-ийн 49-50 хуудас/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 64 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 59 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 63 хуудас/ ,
Шүүгдэгч У.Долгормаагийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №04 дугаартай тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50, 52, 51, 57/,
Хохирогч Б.Сумъяасарангийн шүүхэд ирүүлсэн “...Би У.Долгормаад холбогдох хэрэгт гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй байхыг зөвшөөрч өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч У.Долгормаад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Улсын яллагч Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Захирагч овгийн Уртнасангийн Долгормаа нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19-57 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 нас 8 сартай хүүхдийг зориулалтын бус суудалд тээвэрлэж явахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсгийг зөрчиж 50000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан үйлдэлд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Сумъяасарангийн зураг бүхий “...энэ цагдаа торгох гэж зогсоодог бололтой, хөөрхий минь хүүхдээ зориулалтын суудлын бүстэй, ардаа зайгүйн улмаас өмнөө суулгасан чинь 50000 төгрөгөөр торгож байна. Зөндөө олон цагдаа зогсоож байсан. Энэ шиг харьцаагүй, харгис хатуу хүн харж байсангүй, ажил нь зохиосой доо, бурхан минь, яана даа яана, хүний хог шаах дүүрэн байх юм даа, ийм л юмнууд удаан тэсэх байх даа” гэсэн бичвэрийг фэйсбүүкийн “Өв зарын узель” нэртэй бүлгэмд нийтэлж нэр төрийг гутаасан агуулга бүхий бодит үнэнд нийцээгүй, илт ташаа мэдээллийг цахим хаягт байршуулж тараасан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Б.Сумъяасарангийн мэдүүлэг, гэрч Д.Чулуунзоригийн мэдүүлэг, гэрч Х.Батболдын мэдүүлэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хэний ч нэр төрийг доромжилж болохгүй, хүний нэр төр алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой гэсэн агуулгаар хуульчилсан эрхийг зөрчиж Б.Сумъяасарангийн зураг бүхий нийтлэлийг нийтэлж олон нийтэд худал мэдээлэл тараасан нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Б.Сумъяасаран нь гомдол саналгүй гэсэн. Шүүгдэгч У.Долгормаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичгийн баримтгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч У.Долгормаа нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сумъяасарангийн зураг бүхий “...энэ цагдаа торгох гэж зогсоодог бололтой, хөөрхий минь хүүхдээ зориулалтын суудлын бүстэй ардаа зайгүйн улмаас өмнөө суулгасан чинь шууд 50.000 төгрөгөөр торгож байна. Зөндөө олон цагдаа зогсоож байсан. Энэ шиг харьцаагүй харгис хатуу хүн харж байсангүй, ажил нь зохиосой доо бурхан минь яана даа яана хүний хог шаар дүүрэн байх юм даа, ийм л юмнууд удаан тэсэх байх даа” гэсэн бичвэрийг фэйсбүүкийн “Өв зарын узель" нэртэй бүлгэмд нийтэлж нэр төрийг гутаасан агуулга бүхий бодит үнэнд нийцээгүй, илт ташаа мэдээллийг цахим хаягт байршуулж тараасан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч У.Долгормаа нь хохирогч Б.Сумъяасарангийн нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.Сумъяасарангийн “...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн өдрийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхдаа Арвайхээр сумын 5 дугаар баг Хүнс бараан захын хойд уулзварт үүрэг гүйцэтгэхдээ 18 цагийн орчим 19-57 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад бага насны хүүхдийг зориулалтын бус суудал дээр тээвэрлэж явсан зөрчил илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан. Тухайн үед машинд зорчиж явсан иргэн бууж ирээд миний зургийг аваад хэл үгээр доромжлоод байсан. Тэгээд 20 цагийн үед хамт ажилладаг алба хаагч нар чиний талаар цахим сүлжээнд зурагтай мэдээлэл оруулсан байна гэсэн. “Уртнасан Долгормаа” гэсэн хаягнаас олон нийтийн сүлжээнд миний зургийг оруулж “энэ цагдаа торгох гэж зогсоодог бололтой, хөөрхий минь, хүүхдээ зориулалтын суудлын бүстэй, ардаа зайгүйн улмаас өмнөө суулгасан чинь шууд 50000 төгрөгөөр торгож байна. Зөндөө олон цагдаа зогсоож байсан. Энэ шиг харьцаагүй, харгис хатуу хүн харж байсангүй, ажил нь зохиосой доо, бурхан минь, яана даа яана, хуний хог шаар дүүрэн байх юм даа, ийм л юмнууд удаан тэсэх байх даа” гэсэн постыг олон нийтийн сүлжээнд миний зурагтай оруулсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч Д.Чулуунзоригийн ”... Машинд манай 2 нас 8 сартай хүү эхнэр бид 3 явж байсан. Цагдаа зогсоогоод миний баримт бичгийг шалгаад машины урд суудалд хүүхэд суулгасан гээд 50000 төгрөгөөр торгосон. Манай эхнэр цагдаа торгосонд бухимдаад байсан. Манай эхнэр У.Долгормаа “Уртнасан Долгормаа” гэсэн фэйсбүүк хаяг ашигладаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Гэрч Х.Батболдын ”...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Сумъяасарангийн хамт өдрийн эргүүлийн үүргийг Арвайхээр сум 5 дугаар багийн хүнс барааны захын хойд талд үүрэг гүйцэтгэж байсан юм. 14 цагийн орчимд цагдаагийн дэд ахлагч Б.Сумъяасаран прүис-30 маркийн тээврийн хэрэгслийг шалгаад зогсож байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочид торгуулийн арга хэмжээ авсаны дараа тухайн машинд зорчиж явсан эмэгтэй бууж ирээд Сумъяасарангийн зургийг гар утсаараа аваад маргалдаад байсан юм. Би тухайн эмэгтэй хэл ам гаргаад байхаар нөгөө тээврийн хэрэгслийг зөрчил гаргасан байдлаар зургийг дарсан байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 хуудас/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч У.Долгормаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Сумъяасаран, гэрч Д.Чулуунзориг, Х.Батболд нарын мэдүүлгүүд, хохирогч Б.Сумъяасарангийн талаар олон нийтийн сүлжээнд тавьсан, тараасан гэх мэдээллийн хуулбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч У.Долгормаад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч У.Долгормаа нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүгдэгч У.Долгормаа нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.Сумъяасарангийн шүүхэд ирүүлсэн “Б.Сумъяасаран би У.Долгормаад холбогдох хэрэгт гомдол санал байхгүй. шүүх хуралдаанд суухгүй байхыг зөвшөөрч өгнө үү” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Долгормаагийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Шүүгдэгч У.Долгормаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Долгормаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч У.Долгормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан байх тул хуульд заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч У.Долгормаа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Сумъяасаран нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Долгормаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Захирагч овгийн Уртнасангийн Долгормааг хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Захирагч овгийн Уртнасангийн Долгормааг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Долгормаад шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч У.Долгормаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Сумъяасаран нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Долгормаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Долгормаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг