Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

 

 

 

                                                                                                            

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Хохирогч Ш.Оюунчимэг,

Шүүгдэгч М.Ганбаяр, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тарвагач овгийн Мянгандашийн Ганбаярт холбогдох 2226000000098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 46 настай, регистрийн дугаар Й076010173, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 111 дүгээр байрны 4 тоотод оршин суух хаягтай, урьд:

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум сум дундын шүүхийн 2016 ны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн,

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ХМШЗ/157 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Ганбаярын эдлээгүй үлдсэн 02 жил 25 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,  хэрэг хариуцах чадвартай, Тарвагач овгийн Мянгандашийн Ганбаяр.

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

             Шүүгдэгч М.Ганбаяр нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 49 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух хохирогч Ш.Оюунчимэгийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, 20 килограмм үхрийн мах, жижиг бор чулуун хөөрөг, ширмэн тогоо, 30 литрийн багтаамжтай усны сав зэргийг хулгайлан авч 370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Ганбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.Хохирлоо төлнө” гэв.

 

          Хохирогч Ш.Оюунчимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Урьд өдөр нь би хүүхдийндээ хонохоор явсан. Хүүхдийндээ хоночхоод ирэхэд гэрийн цоож эвдээд хулгай орсон байсан. Тэгээд хөлдөөгчид байсан мах, шургуулгад байсан дайлан дотор байсан хөөргө, мөн дайлан дотор байсан мөнгөн дэвсгэртүүд алга болсон байсан. Тэгээд нүүрс оруулах гээд амбаарт ороход тогоо, усны цэнхэр сав зэрэг алга болсон байсан” гэв.

 

          Хохирогч Ш.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө гэрээ түгжээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багт байх охин Оюунцэцэгийнд очиж 2 хоночихоод гэртээ өнөөдөр өглөө 9 цагийн үед охин Оюунцэцэгээр хүргүүлж ирэхэд хашааны хаалга онгорхой байсан ба хашаа руу ороод гэрийн үүдэнд очиход манай гэрийн хаалга онгорхой, цоожны тавыг далийлгасан байхаар нь хулгай орсон гээд охин цагдаа руу залган дуудлага өгсөн. ...Манай хүү Азбилэгийн авч байсан жижиг бор чулуун хөөрөг, даалинг нь үлдээгээд дотор нь байсан хуучны гүйлгээнээс гарсан нэг төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 3 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байхгүй байсан. Мөн хөлдөөгчинд байсан 20 кг орчим үхрийн мах, гадна нүүрсний амбаарт байсан 10 литрийн ширмэн тогоо, 30 литрийн хөх өнгийн сав зэрэг эд зүйл байхгүй болсон байсан. Манай гэрийн хаалга, хаалганы цоожийг эвдэж хохирол учруулсан зүйл байхгүй. Хаалганы цоожны даруулга буюу тавыг гулзайлгаад орсон байсан. Би алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 хуудас/,

 

            Гэрч Э.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өглөө ээж Оюунчимэг, хүү Цэнд-Очирын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р багийн 49-04 тоотод байх ээжийн гэрт очиход хашааны хаалга онгорхой байсан. Хашаа руу ороод гэрийн үүдэнд очиход хаалга нь онгорхой, тавыг нь мурийлгасан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. ...Ээжийн жижиг бор чулуун хөөрөг, 20 кг орчим үхрийн мах, 10 литрийн багтаамжтай ширмэн тогоо, 30 литрийн хөх өнгийн сав зэрэг зүйл хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,

 

             Гэрч Д.Алтанзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Хааяа манай дэлгүүрээр үйлчлүүлдэг Ганбаяр гэх хүн миний ажиллуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ жижигхэн бор өнгийн чулуун хөөргөөр надтай тамхилаад гарсан. ...Надад хуучны гүйлгээнээс гарсан 1 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 3 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг авах уу гээд надад өгсөн. Тухайн мөнгө нь надад байгаа. Би Ганбаяраас хуучин мөнгөн дэвсгэртүүдийг зүгээр авсан.М.Ганбаяр энийг авах уу гээд өгөхөөр нь хуучны гоё мөнгөн дэвсгэртүүд байна гээд авсан. Би хуучны 1 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 3 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг авсан. М.Ганбаяр нь тухайн шөнө манай дэлгүүрт надтай хөөрөглөж тамхилсан. Бараан, бор өнгийн жижиг хөөрөг барьчихсан байсан. Би сайн анзаараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34, 36 хуудас/,

 

         Шүүгдэгч М.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 10 дугаар багт байх нэг монгол гэрт орсон. Цоожны тавыг нь  татахад хаалга онгойсон. Тэгээд гэрт нь ороод хөлдөөгчийг нь сөхтөл үхрийн хавиргагүй дал мах байсан. Авдрыг нь ухаад даалинтай хөөрөг байхаар нь даалинг нь үлдээгээд хөөрөг 1 ширхгийг, хуучны мөнгөн дэвсгэртүүд байхаар нь аваад гарсан. Харин ширмэн тогоо, усны савыг бол аваагүй. Махыг нь шөнө явж байгаад мотоциклтой танихгүй хүнд 10000 төгрөгөөр зарсан. Харин хөөргийг нь халаасандаа хийж явж байгаад хаячихсан байсан. Хуучны мөнгөн дэвсгэртүүдийг нь дэлгүүрийн хүнд зүгээр өгчихсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-65 хуудас/,

 

         Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай “ ...Хөөрөг 50000 төгрөг, 20 килограмм үхрийн мах 240000 төгрөг, ширмэн тогоо 60000 төгрөг, усны сав 20000 төгрөг, нийт үнэлгээ 370000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 52-56 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №49 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 2 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын мөртэй тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-46 хуудас/,

 

        Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрч Д.Алтанзаяагаас "...хуучны АХ008359 дугаартай 3 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, А3250654 дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, А3263888 дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэрэг хуучны мөнгөн тэмдэгтүүдийг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-11 хуудас/,

 

      Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “АХ008359 дугаартай 3 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, А3250654, А3263888 дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 23 хуудас/,

 

      Шүүгдэгч М.Ганбаярын хувийн байдлыг тогтоосон “иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 70-71, 77-78, 81-102 хуудас/,Ширхгийг” үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-11 хуудас/,

 

             Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  "...М.Ганбаяраас хар өнгийн хагас түрийтэй үдээстэй гутал” хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-19, 21 хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8

хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2226000000098 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч М.Ганбаярт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч М.Ганбаяр нь 2022 оны 03 дугаар сарын 28-аас 30-ны хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 49-04 тоотод оршин суух иргэн Ш.Оюунчимэгийн хүн байнга амьдрах тусгайлан хамгаалсан орон байр буюу цоожтой гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж, 20 килограмм үхрийн мах, жижиг бор чулуун хөөрөг 1 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, усны сав 1 ширхгийг тус тус хулгайлан 370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-8/, хохирогч Ш.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 28/, гэрч Э.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч Д.Алтанзаяагийн мэдүүлэг /хх-ийн 34/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17-19/, шүүх шинжилгээний албаны 49 тоот дүгнэлт /хх-ийн 42-46/, 37 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 52-55/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч М.Ганбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ганбаяр нь яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ширмэн тогоо, усны сав зэргийг аваагүй гэж мэдүүлдэг. Хохирогч нь мөн тогоо, усны сав зэргийг хэзээ алдсан гэдгээ мэдэхгүй байна. Маргааш нь үзэхэд алга болсон байсан гэдэг. Иймд усны сав, ширмэн тогооны асуудал нь шүүгдэгч М.Ганбаярыг авсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хохиролд төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байна. Усны сав, тогоо зэргийг авсан гэдэгт нь эргэлзээ үүссэн гэж үзэж байна. Хохирогч нь тогоо, усны сав зэрэг нь хэзээ алга болсон гэдгээ мэдэхгүй, амбаар цоожгүй байсан гэж мэдүүлсэн. Ганбаяр нь хөөрөг, мах, мөнгөн тэмдэгтүүд авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учир гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

 Шүүгдэгч М.Ганбаяр нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 49 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух хохирогч Ш.Оюунчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, 20 килограмм үхрийн мах, жижиг бор чулуун хөөрөг, ширмэн тогоо, 30 литрийн багтаамжтай усны сав зэргийг тус тус хулгайлан авч 370,000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч М.Ганбаяр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:

 

              Хохирогч Ш.Оюунчимэгийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө гэрээ түгжээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багт байх охин Оюунцэцэгийнд очиж 2 хоночихоод гэртээ өнөөдөр өглөө 9 цагийн үед охин Оюунцэцэгээр хүргүүлж ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Хашаа руу ороод гэрийн үүдэнд очиход манай гэрийн хаалга онгорхой, цоожны тавыг далийлгасан байхаар нь хулгай орсон байна гээд охин цагдаа руу залган дуудлага өгсөн. ...Манай хүү Азбилэгийн авч байсан жижиг бор чулуун хөөрөг, даалинг нь үлдээгээд дотор нь байсан хуучны гүйлгээнээс гарсан нэг төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 3 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байхгүй байсан. Мөн хөлдөөгчинд байсан 20 кг орчим үхрийн мах, гадна нүүрсний амбаарт байсан 10 литрийн ширмэн тогоо, 30 литрийн хөх өнгийн сав зэрэг эд зүйл байхгүй болсон байсан. Манай гэрийн хаалга, хаалганы цоожийг эвдэж хохирол учруулсан зүйл байхгүй. Хаалганы цоожны даруулга буюу тавыг гулзайлгаад орсон байсан. Би алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 хуудас/,

 

            Гэрч Э.Оюунцэцэгийн “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өглөө ээж Оюунчимэг, хүү Цэнд-Очирын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р багийн 49-4 тоотод байх ээжийн гэрт очиход хашааны хаалга онгорхой байсан. Хашаа руу ороод гэрийн үүдэнд очиход хаалга нь онгорхой, тавыг нь мурийлгасан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. ...Ээжийн жижиг бор чулуун хөөрөг, 20 кг орчим үхрийн мах, 10 литрийн багтаамжтай ширмэн тогоо, 30 литрийн хөх өнгийн сав зэрэг зүйл хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,

 

             Гэрч Д.Алтанзаяагийн "...Хааяа манай дэлгүүрээр үйлчлүүлдэг Ганбаяр гэх хүн миний ажиллуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ жижигхэн бор өнгийн чулуун хөөргөөр надтай тамхилаад гарсан. ...Надад хуучны гүйлгээнээс гарсан 1 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 3 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг авах уу гээд надад өгсөн. Тухайн мөнгө нь надад байгаа. Би Ганбаяраас хуучин мөнгөн дэвсгэртүүдийг зүгээр авсан. М.Ганбаяр энийг авах уу гээд өгөхөөр нь хуучны гоё мөнгөн дэвсгэртүүд байна гээд авсан. Би хуучны 1 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 3 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг авсан. М.Ганбаяр нь тухайн шөнө манай дэлгүүрт надтай хөөрөглөж тамхилсан. Бараан, бор өнгийн жижиг хөөрөг барьчихсан байсан. Би сайн анзаараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34, 36 хуудас/,

 

         Шүүгдэгч М.Ганбаярын  яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 10 дугаар багт байх нэг монгол гэрт орсон. Цоожны тавыг нь  татахад хаалга онгойсон. Тэгээд гэрт нь ороод хөлдөөгчийг нь сөхтөл үхрийн хавиргагүй дал мах байсан. Авдрыг нь ухаад даалинтай хөөрөг байхаар нь даалинг нь үлдээгээд хөөрөг 1 ширхгийг, хуучны мөнгөн дэвсгэртүүд байхаар нь аваад гарсан. Харин ширмэн тогоо, усны савыг бол аваагүй. Махыг нь шөнө явж байгаад мотоциклтой танихгүй хүнд 10000 төгрөгөөр зарсан. Харин хөөргийг нь халаасандаа хийж явж байгаад хаячихсан байсан. Хуучны мөнгөн дэвсгэртүүдийг нь дэлгүүрийн хүнд зүгээр өгчихсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-65 хуудас/,

 

         Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай “ ...Хөөрөг 50000 төгрөг, 20 килограмм үхрийн мах 240000 төгрөг, ширмэн тогоо 60000 төгрөг, усны сав 20000 төгрөг, нийт үнэлгээ 370000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 52-56 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №49 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 2 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын мөртэй тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-46 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрч Д.Алтанзаяагаас "...хуучны АХ008359 дугаартай 3 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, А3250654 дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, А3263888 дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэрэг хуучны мөнгөн тэмдэгтүүдийг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-11 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “АХ008359 дугаартай 3 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, А3250654, А3263888 дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 23 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан “...Шүүгдэгч Ганбаяр нь яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ширмэн тогоо, усны сав зэргийг аваагүй гэж мэдүүлдэг. Хохирогч нь мөн тогоо, усны сав зэргийг хэзээ алдсан гэдгээ мэдэхгүй байна. Маргааш нь үзэхэд алга болсон байсан гэдэг. Иймд усны сав, ширмэн тогооны асуудал нь шүүгдэгч М.Ганбаярыг авсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлт болон  шүүгдэгч М.Ганбаярын “...тогоо, усны савыг аваагүй” гэсэн мэдүүлэг нь  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ш.Оюунчимэг, гэрч Э.Оюунцэцэг нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №49 дугаартай  дүгнэлт, гэрч Д.Алтанзаяагаас эд зүйл хураан авсан тэмдэглэл,  эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

          Шүүгдэгч Тарвагач овгийн Мянгандашийн Ганбаярыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч М.Ганбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ш.Оюунчимэг, гэрч Э.Оюунцэцэг, Ш.Алтанзаяа нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №49 дугаартай дүгнэлт, гэрч Д.Алтанзаяагаас эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч М.Ганбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Оюунчимэгт 370000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Ганбаяраас 370000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Оюунчимэгт олгох нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч М.Ганбаяр, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нар нь ажлын тав хүртэлх хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.

 

           Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч М.Ганбаяр нь хохирогч Ш.Оюунчимэгт 370000 төгрөгийг төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч М.Ганбаярыг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид 370,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөөгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг мөнгөн дэвсгэртийг хохирогчид буцаан олгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч М.Ганбаярыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар урьд 2018 оны шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялд нэмж оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт 3 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч М.Ганбаяр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү? Хохирогчид учирсан хохирлыг манай эгч цалингаа буухаар төлнө гэсэн” гэв.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн.

 

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ХМШЗ/157 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Ганбаярын эдлээгүй үлдсэн 02 жил 25 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон бөгөөд шүүгдэгч М.Ганбаяр нь хяналт тогтоосон хугацаанд эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож  байна.

 

           Шүүгдэгч М.Ганбаярын урьд ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.

 

           2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилсан тул шүүгдэгч М.Ганбаярт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.

 

          Иймд шүүгдэгч М.Ганбаярын гаргасан “Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийг шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч М.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Ганбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялд өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай  шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил хорин тав хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг таван жил  хорин тав хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

   Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирса