Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч Ц.Гончигцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөхдандар овгийн Цэрэннадмидын Гончигцэрэнд холбогдох 2226002200152 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, регистрийн дугаар ЙУ85102818, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 50 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөхдандар овгийн Цэрэннадмидын Гончигцэрэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Ц.Гончигцэрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг техникийн захад үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Л.Баянжаргалын зүүн гарын алганы хэсэгт шүдээрээ хазсаны улмаас эрүүл мэндэд нь “зүүн гарын алганы хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Шүүгдэгч Ц.Гончигцэрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”... Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Хохирогч Л.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны орой 18 цагийн үед техникийн зах руу хүнтэй уулзах гээд очсон. Тэгсэн чинь Гончигцэрэн 2 залуутай хамт пиво уугаад байж байхаар нь би очсон чинь ууж байсан пивоноосоо 1 аягыг хийж өгөхөөр нь уусан. Дахиад 1 хийж өгөхөөр нь уучихаад ах нь ажилтай явна явлаа гэсэн чинь Гончигцэрэн намайг та манай аавыг амьд байхад манай аавтай ямар сайхан найзууд байлаа, одоо яагаад тоодоггүй юм, надад архи авч өг гэхээр нь дэлгүүр ороод 1 шил архи 2 лааз пиво авч өгчихөөд явлаа гэсэн чинь Гончигцэрэн намайг чи надад ямар хор авч өгчихөөд өөрөө уухгүй явах гээд байгаа юм гээд миний араас бариад авсан. Тэгэхээр нь би эргэж очоод нөгөө архинаас 2 хундагыг уучихаад явах гэсэн чинь ахиад намайг барьж аваад миний зүүн гараас шүдээрээ хазаад цусыг нь гоожуулчихаар нь би эмнэлэг дуудаад түргэний машинтай эмнэлэгт очоод гартаа 4 оёо тавиулсан. Тэгээд эхнэртээ хэлсэн чинь манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 298 дугаартай “...1.Иргэн Л.Баянжаргалын биед зүүн гарын алганы хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо,

 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/

 

Яллагдагч Ц.Гончигцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед найз Батболдын хамт техникийн зах руу хүнтэй уулзах гэж очсон юм. Тэгээд тэнд Батболдтой 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 1 ширхэгийг хуваагаад ууж байтал Баянжаргал ах ирсэн. Тэгээд Баянжаргал ах надад 0,33 граммтай “Цагаан” нэртэй архи 1 шил, 0,5 граммын 2 ширхэг лаазтай пивотой авч өгсөн юм. Тэрнээс бол би уугаагүй байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан, нэг сэрсэн чинь би эмнэлэг дээр байж байсан. Хажууд Баянжаргал ах гараа боолгож байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор яагаад Баянжаргал ахын гарыг хазсан талаар санахгүй байна. Би тухайн үед хоёул 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво уусан байсан. Л.Баянжаргал нь манай аав Цэрэннадмидтай найзууд байсан юм. Тэгээд бид хоёр хуурай ах дүүс шиг л байдаг юм. Тухайн асуудал болох үед Баянжаргал намайг цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед Адъяатогтох, Батболд, Баянжаргал бид дөрөв байсан. Тухайн асуудал нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг техникийн зах дээр байхад болсон. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2226002200152 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 32 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай 2226002200152 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 74 хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Гончигцэрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №300 дугаартай тодорхойлолт, Г.Батзаяа, Г.Анхзаяа нарын төрсний гэрчилгээний лавлагаа, малын А дансны хуулбар, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44-43, 46-52 хуудас/,

 

Хохирогч Л.Баянжаргалын шүүхэд ирүүлсэн “2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Гончигцэрэнд зүүн гараа хазуулж улмаар хөнгөн хохирол учруулсан. Миний эмчилгээний зардал 1150000 төгрөгийг өгч намайг хохиролгүй болгосон.” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Гончигцэрэнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчийн гэм буруу болон шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ц.Гончигцэрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны орой 18 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Техникийн захын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан Л.Баянжаргалын зүүн гарын алганы хэсэгт шүдээрээ хазсаны улмаас түүний эрүүл мэндэд зүүн гарын алганы хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй болох нь үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан хэрэгт цугларсан нотлох баримтад мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй, бусад баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд хэргийг бодит байдлаар тогтооно. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд буюу хохирогч Л.Баянжаргал, яллагдагч Ц.Гончигцэрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 298 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах эрх эдэлнэ гэж заасан байдаг. Шүүгдэгч Ц.Гончигцэрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан байх тул түүний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгдэгч Ц.Гончигцэрэн нь хохирогч Л.Баянжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Гончигцэрэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруугийн асуудлыг шүүх тогтоох бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Гончигцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэлт гаргаж байна.  Шүүгдэгч Ц.Гончигцэрэнг прокуророос дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан прокурорын шатанд түүнд оногдуулах ялын төрөл хэмжээг тохирч яллагдагч хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагчтай ялын төрөл хэмжээний талаар тохирохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн. Шүүгдэгч Ц.Гончигцэрэнг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн хувьд хохирогч Л.Баянжаргалд хохирол, төлбөр төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч Ц.Гончигцэрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Ц.Гончигцэрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг техникийн захад үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Л.Баянжаргалын зүүн гарын алганы хэсэгт шүдээрээ хазсаны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн гарын алганы хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Ц.Гончигцэрэн нь  хохирогч Л.Баянжаргалын эрүүл мэндэд “зүүн гарын  алганы хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Л.Баянжаргалын “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны орой 18 цагийн үед техникийн зах руу хүнтэй уулзах гээд очсон. Тэгсэн чинь Гончигцэрэн 2 залуутай хамт пиво уугаад байж байхаар нь би очсон чинь ууж байсан пивоноосоо 1 аягыг хийж өгөхөөр нь уусан, дахиад 1 хийж өгөхөөр нь уучихаад “ах нь ажилтай явна явлаа” гэсэн чинь Гончигцэрэн намайг “та манай аавыг амьд байхад манай аавтай ямар сайхан найзууд байлаа, одоо яагаад тоодоггүй юм,  надад архи авч өг” гэхээр нь дэлгүүр ороод 1 шил архи 2 лааз пиво авч өгчихөөд “явлаа” гэсэн чинь Гончигцэрэн намайг “чи надад ямар хор авч өгчихөөд өөрөө уухгүй явах гээд байгаа юм” гээд миний араас бариад авсан. Тэгэхээр нь би эргэж очоод нөгөө архинаас 2 хундагыг уучихаад явах гэсэн чинь ахиад намайг барьж аваад миний зүүн гараас шүдээрээ хазаад цусыг нь гоожуулчихаар нь би эмнэлэг дуудаад түргэний машинтай эмнэлэгт очоод гартаа 4 оёо тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хх- ийн 9 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 298 дугаартай “...1.Иргэн Л.Баянжаргалын биед зүүн гарын алганы хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/

 

Яллагдагч Ц.Гончигцэрэнгийн "...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ...Баянжаргал ах надад 0,33 граммтай Цагаан нэртэй архи 1 шил, 0,5 граммын 2 ширхэг лаазтай пивотой өвч өгсөн юм. ...Тухайн үед би нилээн согтсон байсан, нэг сэрсэн чинь би эмнэлэг дээр байж байсан. Хажууд Баянжаргал ах гараа боолгож байсан. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор яагаад Баянжаргал ахын гарыг хазсан талаар санахгүй байна. Би тухайн үед хоёул 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво уусан байсан. ...Тухайн асуудал нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг техникийн зах дээр байхад болсон. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2226002200152 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүгдэгч Ц.Гончигцэрэн нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

          Шүүгдэгч Ц.Гончигцэрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Гончигцэрэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч Ц.Гончигцэрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Ц.Гончигцэрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гончигцэрэнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Ц.Гончигцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Баянжаргалд 1,150,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, 

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гончигцэрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Хөхдандар овгийн Цэрэннадмидын Гончигцэрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөхдандар овгийн Цэрэннадмидын Гончигцэрэнг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуу мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гончигцэрэнд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Ц.Гончигцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Баянжаргалд 1,150,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Баянжаргал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гончигцэрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гончигцэрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг