Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2018/00989

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн ******************* оршин суух, Э овогт Н-ийн Б /**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********************** оршин суух, З овогт Г.Э-д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Н.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н.Б нь Г.Этай 2015 онд танилцаж, үерхэж байгаад 2017 онд охин Ныг төрүүлсэн юм. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, Тариалан суманд хамтран амьдардаг. Г.Э нь хүүхдээ гарснаас хойш хоёр сар болоогүй байхад өөр хүүхэнтэй явалдаж, гэр орондоо тогтохгүй, архи, дарс ууж, хүүхдээ ч анзаарахгүй зан ааш нь эвдэрч эхлэсэн. Г.Э нэг өдөр архи ууж ажлынхаа залуутай зодолдож, гэртээ орж ирээд хутга шүүрч авахад нь манай ээж хутгыг нь автал гараас нь суга татаж авч гүйж гарахад, ээж маань их цус алдаж эмнэлэгт очиж цус их алдсаны улмаас ухаан алдах тэр үед Э нь бааранд орж өөрийгээ зугаацуулан явж байсан. Ингэж ээжийг минь хүн гэж боддоггүй хүн. Зан ааш нь эвдэрч охин бид хоёрыг яв, зайл гэх болсон.

Иймд Г.Эыг миний охин Нын төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Н.Б-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Би Н.Бтой 2015 онд танилцаж, үерхэж байгаад бидний дундаас 2017 оны 06 дугаар сарын 17-нд охин Н төрсөн юм. Би Тариалан сум дахь Гал түймэр унтраах 46 ангид 2016 оны 5 сарын 03-ны өдөр аврагч-гал сөнөөгчөөр томилогдон очиж ажиллаж эхлэсэн бөгөөд Н.Б нь 2016 оны 7 дугаар сард над дээр очиж бид хоёр байр хөлслөн хамт амьдарч эхлэсэн. Хамт амьдарч байх хугацаанд Н.Б нь надтай байнгын хэрүүл хийж, ойр тойрны найз нөхөдтэй хардаж, манай ээж, эгч дүү нарыг маань хэл амаар доромжлоод зан байдлын хувьд таарч тохирохгүй байсан хэдий ч би охиноо бодоод түүний ааш авирыг тэвчин хамт амьдарч байсан. Гэтэл эхнэр Н.Б нь Баянзүрх сумын нэг хүнтэй явалдаж байсныг нь би мэдээгүй бөгөөд тэр хүний эхнэр нь надтай ирж уулзснаас болоод хэрүүл маргаан гарсан. Тухайн үед манай аав нас бараад удаагүй байсан бөгөөд миний сэтгэл санаа тогтворгүй хэцүү байсан учраас Н.Болортолийг янз бүрээр хэлж уурласан байх. Тэгээд тэр явдлаас хойш буюу 2018 оны 3 дугаар сард Н.Б нь надаас саллаа гээд гэрээсээ явсан. Миний хувьд Н.Бтой цаашид хамт амьдарч чадахгүй бөгөөд охин Ндаа хүүхдийн тэтгэлэгийг өгнө, гэхдээ би тус хүүхдийн тэтгэлэгийг өгөхдөө охин Нын нэр дээр 18 нас хүрээд зөвхөн өөрөө авч, өөртөө зарцуулахаар хадгаламж нээлгэж тэр данс руу хийх болно. Яагаад гэвэл Н.Б нь надтай хамт амьдарч байхдаа зөндөө олон газар өр шир тавьж, мөнгөнд тооцоогүй ханддаг учраас миний охиндоо өгч байгаа тэтгэлэг түүнд зарцуулагдахгүй гэж бодож байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Г.Э-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Г.Э нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж байх хугацаанд нэхэмжлэгч Н.Б нь жирэмсэлж тэдний дундаас охин Б.Н төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Э овогт Б-ийн Н /**************/-ын 6710000045 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн их баригч Б.Энх-Ариуны Нямцэрэн овогтой Б нь 2017 оны 06 сарын 17-ны өдөр 3,700 кг жинтэй, 55 см урт охин төрүүлсэн. Одоо эрүүл бойжиж байна. гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Иймд 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Э овогт Б-ийн Н /**************/-ын эцэг З Г.Эмөн болохыг тогтоолгох, эцэг Г.Э-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Н.Б нь охин Б.Н-ын эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 30.844 төгрөгийг, нийт 101.044 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 төгрөгийг хариуцагч Г.Э-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Э овогт Б-ийн Н /**************/-ын эцэг З Г.Э мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.140.1.2-д зааснаар 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Э овогт Б-ийн Н /**************/-д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Г.Э-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА