| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2022/0123/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/130 |
| Огноо | 2022-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Шүүгдэгч Б.Батсуурь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зузаанууд овгийн Бадарчийн Батсуурьд холбогдох 2226002230159 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, регистрийн дугаар ЙД95062806, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжны 45 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Зузаанууд овгийн Бадарчийн Батсуурь.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Батсуурь нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа тус тасагт үйлчлэгчээр ажиллаж байсан хохирогч М.Үүрцайхын зүүн талын хацран тус газарт нэг удаа алгадаж, баруун талын хөл рүү нь 2 удаа өшиглөж, зүүн гарын бугуй хэсгээр арагш нь нугалж дарсны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав
Шүүгдэгч Б.Батсуурь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”... Би 2021 оны 10 дугаар сараас эхлэн 4 дүгээр сар хүртэл эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед эхлээд гаднаас хоолтой байсан ч сүүлдээ эмнэлгийн хоолыг л иддэг байсан. Тэгээд эмнэлгээс гарах өдөр болсон чинь манай хүүхэд халуураад гарч чадаагүй. Халуурах нь зүгээр болохгүй байхаар нь хажуу талынхаа хүнд хүүхдээ түр харуулж байгаад лам дээр оччихоод ирье гэсэн чинь тэр эгч үүдэн дээр зогсчихоод болохгүй гээд байхаар нь байнга эмнэлэгт хэвтээд хэцүү байсан болохоор тэр эгч рүү орилоод дайрчихсан юм. Тэгээд нэг удаа алгадсан, өшиглөсөн гэдэг нь үнэн. Гэхдээ гарыг нь мушгиж дарсан зүйл байхгүй. Зүгээр гарыг нь барьж байгаад “та нар намайг яасан ойлгодоггүй юм, хэцүү байхад чинь” гээд орилоод, уйлаад дайрсан. Гэтэл тэр эгч хүүхдээ надад харуулчихаад гарна, намайг чирсэн энэ тэр гэчихсэн байна. Тэр нь худлаа” гэв.
Хохирогч М.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би БОЭТ- ийн хүүхдийн тасагт ажил дээрээ байсан. 11 цагийн үед манай тасагт хүүхэдтэйгээ хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн намайг чи манай хүүхдийг харж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би цэвэрлэгээ хийх ажилтай чадахгүй гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй “хүн зовлонтой ядарч ядаж байхад чи муу юу гээд байгаа юм бэ” гээд миний зүүн талын хацар луу 1 удаа алгадаад, зүүн гарын бугуй хэсгээр арагш нь нугалж дарсан. Тэгээд миний баруун талын хөл рүү 2 удаа өшиглөсөн. Тухайн асуудал нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн БОЭТ-ийн хүүхдийн тасагт болсон юм. Тухайн асуудлаас болж миний биед толгой хөдөлсөн, зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн гэмтэл үүссэн, тухайн асуудал болох үед манай 4 давхрын үйлчлэгч Баасан гэх эмэгтэй цэвэрлэгээ хийгээд явж байсан. Би тухайн эмэгтэйд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй, урьд өмнө нь таньдаггүй байсан. Тухайн үед манай эмнэлэгт хүүхэдтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байсан хүн байгаа юм. Миний зүүн талын гар шалны алчуур мушгихаар өвдөөд байгаа, бусдаар бол өвдөж зовуурилж байгаа зүйл бол байхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/
Гэрч Б.Баасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цагийг нь санахгүй байна. Манай хүүхдийн тасгийн үйлчлэгч М.Үүрцайх намайг манай 3 давхрыг хамт цэвэрлэлцээд өгөөч гээд би хүүхдийн тасгийн 3 давхарт үйлчлэгч Үүрцайхтай хамт цэвэрлэгээ хийх болоод М.Үүрцайхыг зодсон гэх эмэгтэйн өрөөг цэвэрлэж байсан чинь гаднаас Үүрцайх орж ирээд тухайн эмэгтэйг “хүүхдээ үлдээж гадуур гарахгүй шүү” гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь уурлаад “чамд ямар хамаатай юм” гээд өрөөнөөсөө М.Үүрцайхыг чирээд гарсан. Тэгэхээр нь би араас нь цэвэрлэгээнийхээ материалыг бариад гарсан чинь тухайн эмэгтэй коридорт М.Үүрцайхыг алгадаж аваад хоёр гарыг нь мушгиж байсан, би тэр үед тухайн эмэгтэйг салгах гэхээр айгаад ойртож чадахгүй байсан. Тухайн үед М.Үүрцайх тэр эмэгтэйд гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй, энэ асуудал нь БОЭТ-ийн хүүхдийн эмнэлгийн 3 давхрын хүүхдийн тасагт болсон юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29 хуудас/
Яллагдагч Б.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би БОЭТ-ийн хүүхдийн тасагт хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тухайн өдөр манай хүүхэд бид хоёрыг эмнэлгээс гаргана гэж байсан юм. Тэгтэл манай хүүхэд халуураад бие нь сайнгүй байхлаар нь би лам дээр очиж хүүхдээ асуух гээд хамт хэвтэж байсан эмэгтэйд хүүхдээ үлдээхээр болоод гарах гэж байтал үйлчлэгч М.Үүрцайх манай өрөөний үүдэнд цэвэрлэгээ хийх гээд зогсож байсан. Би хажуу талын хүндээ хүүхдээ үлдээчихээд лам дээр очоод ирье гэж хэлсэн чинь “юу гэсэн үг юм, тийм юм байхгүй, гаргахгүй гэж хэлсэн”. Тэгэхээр нь “та юу яриад байгаа юм бэ, би эмнэлгийн хоолоор байгаа, гаднаас хоол зөөгөөд өгөх хүн байхгүй, би гарч хоол унд юм авмаар, бас ламаас хүүхдээ асуумаар байна” гэж хэлээд би уйлаад тухайн эмэгтэйн хацар луу 1 удаа алгадсан. Тэгээд зүүн гарын бугуй хэсгээр гарыг нь арагш нугалаад, баруун хөл рүү нь 1 удаа өшиглөсөн юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 285 дугаартай. ...1. Үзүүлэгч М.Үүрцайхын биед тархи доргилт, зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-17 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2226002230159 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 36 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай 2226002230159 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 66 хуудас/,
Шүүгдэгч Б.Батсуурийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Богд сумын 03 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №35 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, Б.Амин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.Мөнх-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47, 48, 51, 54, 55, 58 хуудас/,
Хохирогч М.Үүрцайх шүүхэд ирүүлсэн “Хохирогч М.Үүрцайх миний бие Б.Батсуурьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Батсуурьд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчийн гэм буруугийн болон шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Батсуурь нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 3 давхрын хүүхдийн тасагт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн М.Үүрцайхын зүүн талын хацран тус газарт гараараа нэг удаа алгадаж, зүүн гарын бугуй хэсгээр арагш нь нугалж дарсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй болох нь үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд засан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан хэрэгт цугларсан нотлох баримтад мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй бусад баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд хэргийн бодит байдлыг тогтооно. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд буюу хохирогч М.Үүрцайхын мэдүүлэг, гэрч Б.Баасангийн мэдүүлэг, яллагдагч Б.Батсуурийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 285 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах эрх эдэлнэ гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Б.Батсуурь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан байх тул түүний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгдэгч Б.Батсуурь нь хохирогч М.Үүрцайхын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Батсуурийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэлт гаргаж байна. Яллагдагчтай ялын төрөл хэмжээний талаар тохирохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн. Шүүгдэгч Б.Батсуурийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн хувьд хохирогч М.Үүрцайх нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч Б.Батсуурьт авсан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Батсуурь нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа тус тасагт үйлчлэгчээр ажиллаж байсан хохирогч М.Үүрцайхын зүүн талын хацран тус газарт гараараа нэг удаа алгадаж, баруун талын хөл рүү нь 2 удаа өшиглөж, зүүн гарын бугуй хэсгээр арагш нь нугалж дарсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Батсуурь нь хохирогч М.Үүрцайхын эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч М.Үүрцайхын “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би БОЭТ-ийн хүүхдийн тасагт ажил дээрээ байсан. 11:00 цагийн үед манай тасагт хүүхэдтэйгээ хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн намайг чи манай хүүхдийг харж бай гэж хэлсэн. Тэгэхлээр нь би цэвэрлэгээ хийх ажилтай чадахгүй гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй хүн зовлонтой ядарч ядаж байхад чи муу юу гээд байгаа юм бэ гээд миний зүүн талын хацар луу 1 удаа алгадаад, зүүн гарын бугуй хэсгээр нь арагш нь нугалж дарсан. Тэгээд миний баруун талын хөл рүү 2 удаа өшиглөсөн. ...Тухайн асуудлаас болж миний биед толгой хөдөлсөн, зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Миний зүүн талын гар шалны алчуур мушгихаар өвдөөд байгаа, бусдаар бол өвдөж зовуурилж байгаа зүйл бол байхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/
Гэрч Б.Баасангийн ”... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай хүүхдийн тасгийн үйлчлэгч М.Үүрцайх намайг манай 3 давхрыг хамт цэвэрлэлцээд өгөөч гээд би хүүхдийн тасгийн 3 давхарт үйлчлэгч Үүрцайхтай хамт цэвэрлэгээ хийх болоод М.Үүрцайхыг зодсон гэх эмэгтэйн өрөөг цэвэрлэж байсан чинь гаднаас Үүрцайх орж ирээд тухайн эмэгтэйг хүүхдээ үлдээж гадуур гарахгүй шүү гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь уурлаад чамд ямар хамаатай юм гээд өрөөнөөсөө М.Үүрцайхыг чирээд гарсан. Тэгэхээр нь би араас нь цэвэрлэгээнийхээ материалыг бариад гарсан чинь тухайн эмэгтэй коридорт М.Үүрцайхыг алгадаж аваад хоёр гарыг нь мушгиж байсан. Би тэр үед тухайн эмэгтэйг салгах гэхээр айгаад ойртож чадахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,
Яллагдагч Б.Батсуурийн “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би БОЭТ-ийн хүүхдийн тасагт хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлж байсан юм. ...Үйлчлэгч М.Үүрцайх манай өрөөний үүдэнд цэвэрлэгээ хийх гээд зогсож байсан. Би хажуу талын хүндээ хүүхдээ үлдээчхээд лам дээр очоод ирье гэж хэлсэн чинь “юу гэсэн үг юм, тийм юм байхгүй, гаргахгүй гэж хэлсэн”. Тэгэхээр нь та юу яриад байгаа юм бэ, би эмнэлгийн хоолоор байгаа, гаднаас хоол зөөгөөд өгөх хүн байхгүй, би гарч хоол унд юм авмаар, бас ламаас хүүхдээ асуумаар байна” гэж хэлээд би уйлаад тухайн эмэгтэйн хацар луу 1 удаа алгадсан. Тэгээд зүүн гарын бугуй хэсгээр гарыг нь арагш нугалаад, баруун хөл рүү нь 1 удаа өшиглөсөн юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 285 дугаартай. ...1. Үзүүлэгч М.Үүрцайхын биед тархи доргилт, зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой,
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-17 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2226002230159 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Б.Батсуурь нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүгдэгч Б.Батсуурьд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Батсуурийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Шүүгдэгч Б.Батсуурийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул прокурорын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх тухай дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Батсуурьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сар арван тав хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан түүнийг шүүхээс оногдуулсан нэг сар арван тав хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Батсуурь нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Үүрцайх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсуурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зузаанууд овгийн Бадарчийн Батсуурийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зузаанууд овгийн Бадарчийн Батсуурийг нэг сар арван тав хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Батсуурийг нэг сар арван тав хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Батсуурь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсуурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсуурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг