Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жунш овгийн Мягмарсүрэнгийн Батмөнхөд холбогдох 2226002240160 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 15-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналтгүй, хэрэг хариуцах чадвартай, Жунш овгийн Мягмарсүрэнгийн Батмөнх /РД:ЙЮ94022516/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч М.Батмөнх нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 36-30 тоотод хохирогч Б.Дулмаагийн хоолойг гараараа боож, нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 5 дугаар гудамжны 7 тоотод хохирогч Б.Дулмаагийн хоолойг нь гараараа боож, нүүрэн тус газарт толгойгоороо нэг удаа мөргөж, баруун хөлийн шилбэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хүзүү, хоолой, баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Шүүгдэгч М.Батмөнх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Б.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн нүдээд байсан. Тэгэхээр нь би маргааш өглөө нь Батмөнх рүү залгаад “чи манай гэрийн хаалгыг нүдсэн юм уу” гэж асуусан. Тэгсэн “тийм би нүдсэн юм” гэсэн. Тэгэхээр нь “яах гэж нүдсэн юм” гэсэн чинь “чамайг алах гэж байсан юм” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр над руу согтуу залгаад аавыг чинь зодно гээд байсан юм. Батмөнх намайг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 5 дугаар багийн 7 тоотод хүрээд ир гэхээр нь би ганцаараа очсон чинь Батмөнх согтуу байсан. Тэгээд миний баруун талын хөлийн шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, толгойгоороо миний дух руу нэг удаа мөргөөд, утсаар ярих гэхээр миний утсыг булааж авч шидээд байсан. Тэгээд Батмөнх өөрийнхөө утсаар хүнтэй ярьж байх үед нь би гараад цагдаа руу дуудлага өгсөн юм. Батмөнх бид хоёр 2021 оны 07 дугаар сард анх танилцаж байсан. Тэгээд бид хоёр дотно харилцаатай бол байгаагүй, харилцаагаа тасалья больё гэхээр л ирээд зодчихдог байсан. М.Батмөнх урьд өмнө намайг цохиж зодож байсан. 2021 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 36-30 тоотод байхад М.Батмөнх миний хоёр хацар луу 2-3 удаа алгадаж байсан.  2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 36-30 тоотод байхад М.Батмөнх миний хоолойг боож, хоёр хацар луу 1-2 удаа алгадаж, бөгс рүү 3 удаа өшиглөөд, миний амыг дараад байсан. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний баруун талын хөлийн шилбэ рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд толгойгоороо миний дух руу 1 удаа мөргөсөн, зүүн талын хөхний дээд талд гараараа 1 удаа түлхсэн. Тухайн асуудлууд болоход М.Батмөнх бид хоёр хоёулахнаа л байдаг байсан. М.Батмөнхөд зодуулсны улмаас одоо миний баруун талын хөлний шилбэ рүү өвдөж байгаа, бусдаар бол өвдөж зовиурласан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

 

Гэрч Р.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Арвайхээр суманд ирээд охинтойгоо шөнө унтаж байсан нэг хүн хаалга нүдээд өшиглөөд байхаар нь хэн бэ гэсэн чинь дуугарахгүй байсан. Тэгээд бүр хаалга  эвдчих гээд байхаар нь ширүүхэн дуугарсан чинь яваад өгсөн. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 16 цагаас хойш охин руугаа зөндөө залгаад утсаа авахгүй, нэг бол таслаад байхаар нь гайхаад залгаад байсан чинь манай охин утсаа аваад эмнэлэг дээр байна, аав хүрээд ир гэхээр нь би очсон чинь манай охин айчихсан, хөл нь доголчихсон, дух хэсэгт нь хавдчихсан байхаар нь яасан бэ гэж асуусан чинь Батмөнх зодчихсон гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 316 дугаартай ...1. Үзүүлэгч Б.Дулмаагийн биед 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бусдад зодуулсан гэх байдалд тархи доргилт, дух, хүзүү хоолой, баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бусдад зодуулсан гэх байдалд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

4. 2022 оны 05 дугаар сарын 04-нд үүссэн гэх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах хугацаанд сарниулах тул шүүх эмнэлэгийн 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бусдад зодуулсан байдалд үүссэн гэмтлүүд үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр сарниулах хугацаанд сарниулах тул шүүх эмнэлэгийн 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-18 хуудас/

 

Яллагдагч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хөдөөнөөс 12 цагийн үед аймгийн төвд эгчийндээ ирсэн. Тэгээд Дулмаа руу яриад 8 дугаар багийн 5-7 тоотод эгчийнхээ гэрт хүрээд ирээч гэж дуудсан.  Дулмаа би байж байгаад очьё гэж хэлсэн. Би Дулмааг хүлээх зуураа 0.5 грамттай 3 ширхэг пиво уусан. Тэгээд байж байсан чинь Дулмаа 18-19 цагийн үед эгчийн гэрт хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Би тухайн үед уур хүрээд Дулмааг 1 удаа алгадаж, 1 удаа өшиглөсөн. Тэгээд гадаа утсаар ярьж байсан чинь Дулмаа яваад өгсөн байсан. Би тэгээд оройдоо хөдөө гэр лүүгээ яваад өгсөн юм. Тухайн өдөр Дулмаа бид хоёр хоорондоо маргалдаад, тэгээд би Дулмааг алгадаж өшиглөсөн юм. Тухайн асуудал болох үед Дулмаа бид хоёроос өөр хүн байгаагүй. Би урьд өмнө Дулмааг нэг удаа цохиж зодож байсан. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 36-30 тоотод болсон асуудал байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2226002240160 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 32-33 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай 2226002240160 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 91 хуудас/,

 

Шүүгдэгч М.Батмөнхийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 03 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43-44, 46, 72 хуудас/,

 

Хохирогч Б.Дулмаагийн шүүхэд ирүүлсэн “2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр М.Батмөнхөд зодуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд одоо М.Батмөнхөд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч М.Батмөнхөд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч М.Батмөнх нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 36-30 тоотод иргэн Б.Дулмаагийн хоолойг гараараа боож, нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зөөлөн эдийн няцралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 05-07 тоотод иргэн Б.Дулмаагийн хоолойг нь гараараа боож, нүүрэн тус газарт толгойгоороо нэг удаа мөргөж, баруун хөлийн шилбэ тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хүзүү, хоолой, баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй болох нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Батмөнх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан байх тул түүний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгдэгч Б.Батмөнхийн хохирогч Б.Дулмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Батмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруугийн асуудлыг шүүх тогтоож бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуульд зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл бичгийн баримтгүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч М.Батмөнх нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 36-30 тоотод хохирогч  Б.Дулмаагийн хоолойг гараараа боож, нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 5 дугаар гудамжны 7 тоотод хохирогч Б.Дулмаагийн хоолойг нь гараараа боож, нүүр хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөж, баруун хөлийн шилбэ хэсэгт нэг удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хүзүү, хоолой, баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч М.Батмөнх нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

  Хохирогч Б.Дулмаагийн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр над руу согтуу залгаад аавыг чинь зодно гээд байсан юм. Батмөнх намайг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 5-7 тоотод хүрээд ир гэхээр нь би ганцаараа очсон чинь Батмөнх согтуу байсан. Тэгээд миний баруун талын хөлийн шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, толгойгоороо миний дух руу нэг удаа мөргөөд, утсаар ярих гэхээр миний утсыг булааж авч шидээд байсан. Батмөнх бид хоёр 2021 оны 07 дугаар сард анх танилцаж байсан. Тэгээд бид хоёр дотно харилцаатай бол байгаагүй, харилцаагаа таслья больё гэхээр л ирээд зодчихдог байсан. 2021 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 36-30 тоотод байхад М.Батмөнх миний хоёр хацар луу 2-3 удаа алгадаж байсан, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 36-30 тоотод байхад М.Батмөнх миний хоолойг боож, хоёр хацар луу 1-2 удаа алгадаж, бөгс рүү 3 удаа өшиглөөд миний амыг дараад байсан. М.Батмөнхөд зодуулсны улмаас одоо миний баруун талын хөлний шилбэ рүү өвдөж байгаа, бусдаар бол өвдөж зовиурласан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

 

    Гэрч Р.Батмөнхийн ”...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагаас хойш охин руугаа зөндөө залгаад утсаа авахгүй, нэг бол таслаад байхаар нь гайхаад залгаад байсан чинь манай охин утсаа аваад эмнэлэг дээр байна, аав хүрээд ир гэхээр нь би очсон чинь манай охин айчихсан, хөл нь доголчихсон, дух хэсэгт нь хавдчихсан байхаар нь яасан бэ гэж асуусан чинь Батмөнх зодчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

    Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 316 дугаартай ...1. Үзүүлэгч Б.Дулмаагийн биед 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бусдад зодуулсан гэх байдалд тархи доргилт, дух, хүзүү хоолой, баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бусдад зодуулсан гэх байдалд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

   2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

   3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

   4. 2022 оны 05 дугаар сарын 04-нд үүссэн гэх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах хугацаанд сарниулах тул шүүх эмнэлэгийн 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бусдад зодуулсан байдалд үүссэн гэмтлүүд үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр сарниулах хугацаанд сарниулах тул шүүх эмнэлэгийн 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-18 хуудас/,

 

    Яллагдагч М.Батмөнхийн "...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ... бид хоёр маргалдсан. би тухайн үед уур хүрээд Дулмааг 1 удаа алгадаж, 1 удаа өшиглөсөн. Тэгээд гадаа утсаар ярьж байсан чинь Дулмаа яваад өгсөн байсан. Би урьд өмнө Дулмааг нэг удаа цохиж зодож байсан. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 36-30 тоотод болсон асуудал байгаа юм” гэсэн мэдүүлэг,

 

    Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дүгээр сарын 08-ны өдрийн 2226002240160 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүгдэгч М.Батмөнх нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

          Шүүгдэгч М.Батмөнхөд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Батмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч М.Батмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч М.Батмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батмөнхийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч М.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Дулмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, 

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Жунш овгийн Мягмарсүрэнгийн Батмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жунш овгийн Мягмарсүрэнгийн Батмөнхийг найман зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батмөнхөд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч М.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Дулмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг