| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00980/и |
| Дугаар | 155/ШШ2018/00996 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2018/00996
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, Т овогт Л.Г /*************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********************** оршин суух, И овогт Ж.Ү /************/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Л.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Г шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л.Г нь Ж.Ү-тай 2002 онд танилцаж 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын явцад 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр том охин Ү.А, 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бага охин Ү.Ар нар тус тус төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд хэрүүл маргаангүй байсан ба нөхөр Ж.Ү нь 2013 онд Өмнөговь аймаг руу ажил хийхээр явсан бөгөөд ажил хийж байх хугацаандаа тэндээ хамтран амьдрагчтай болсон тул цаашдаа хамт амьдрах боломжгүй болсон болно. Би охин Ү.А, Ү.Ар нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүүхдүүдийнхээ эцэг Ж.Үаас хүүхдийн тэтгэлэг авахгүй бөгөөд бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй байхгүй.
Иймд 2004 оны 160 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхийн бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Л.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нөхөр Ү хоёр хүүхдээ харж ханддаг учраас тэтгэлэг гаргуулахгүй гэж байгаа юм ...гэв.
Хариуцагч Ж.Ү нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Л.Гийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид 2004 онд айл болж хоёр хүүхдийн эцэг, эх болсон. 2013 оноос хойш би Өмнөговь аймаг руу ажил хийхээр яваад тэрнээс хойш таван жил тусдаа амьдарсан болно. Эхнэр Л.Гийн гаргасан өргөдөл үнэн болно. Бид хамт амьдрах хугацаанд хэрүүл, маргааны зөрчил байхгүй байсан нь үнэн. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй болно. Би хоёр хүүхэд болох охин Ү.А, Ү.Ар нарыг өөрийн боломжоороо харж, хандан туслаж дэмжих болно гэжээ.
Хариуцагч Ж.Ү нь шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч Л.Г нь түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх саналыг гаргасан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
ؿ
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Ж.Үад холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Г хариуцагч Ж.Ү нар нь 2004 онд гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас Ү.А, Ү.Ар нар төрсөн болох нь
Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон 0007262/160 дугаартай ... Монгол улсын иргэн 1981 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн И овогт Ж.Ү, Монгол улсын иргэн 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, Т овогт Л.Гнар нь 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүргэлийн 160-рт бүртгэж гэрчилгээ олгов. ... гэх Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин И овогт Үын А /**************/-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин И овогт Үын Ар /**************/-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Далайн- Элбэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Мөнхцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ү овогтой Ар нь 9 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх,
Далайн-Элбэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Мөнхцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ү овогтой А нь 13 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх эмнэлгийн тодорхойлолт, гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Л.Г нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Л.Г, Ж.Ү нарын гэр бүлийг цуцлаж охин Ү.А, Ү.Ар нарыг эх Л.Гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Гэрлэгчид сүүлийн 5 жил хамтран амьдраагүй, хариуцагч Ж.Ү нь тусдаа амьдрал зохиосон зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Хариуцагч Ж.Ү нь охин Ү.А, Ү.Ар нарыг эх Л.Гийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон гэсэн бөгөөд гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй болохыг дурдаж дээрхи асуудлаар маргаан гарвал зохигчид шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Л.Г нь гэр бүлээ цуцлуулах а , хамаарах тул өх ид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Үаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Гт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар И овогт Ж.Ү /************/, Т овогт Л-ийнГ /*************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар И овогт Үын А /**************/, И овогт Үын Ар /**************/ нарыг эх Л.Гийн асрамжинд үлдээсүгэй.
3.Г хүүхдийн тэтгэлэг, .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Үаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гт олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА