Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
Хэргийн индекс | 173/2022/0127/Э |
Дугаар | 2022/ШЦТ/143 |
Огноо | 2022-06-30 |
Зүйл хэсэг | 17.12.1., |
Улсын яллагч | Б.Б |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Шүүгдэгч А.Дорж, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тойн овгийн Агваанжамбын Доржид холбогдох 2222000090138 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал маллах ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тойн овгийн Агваанжамбын Дорж /РД:ЗЛ73102810/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Дорж нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Залаа багийн нутаг “Шарвын шанд” нэртэй газраас хохирогч Т.Отгонсүрэнгийн эзэмшлийн бэлчээрт байсан тэмээнээс 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны 3 настай гунжин ингэн тэмээг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Дорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Т.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 35 тооны чандмань голцуу тамгатай тэмээгээ алдаад Өвөрхангай аймгийн Сант сумын Лүн гэх газарт сураг гараад манай нөхөр Ганбаатар хойноос нь 12 дугаар сарын 05-ны өдөр хайхаар явсан. Хайгаад явж байгаад ирээд тэмээгээ олсонгүй, манай тэмээн дунд байсан тэмээнээс нэг тэмээг А.Дорж Өвөрхангай аймгийн Сант сумын нэг хүнд хийж өгсөн гэж дууллаа гэж хэлсэн. Тэрнээс хойш тэмээгээ хайж явсаар байгаад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн БаянӨндөр сумын баруун талаас оллоо гэж ирээд тэмээн дундаас 2 тэмээ дутсан байна. Манай задгай чандмань тамгатай гурван настай улаан хүрэн гунжин тэмээ зүсээрээ, мөн манай тэмээнд байсан саахалт айлын бор зүсмийн гунжин ингэ хоёр алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад саахалт айлын утсаар мэдэгдсэн. Тэр манай тэмээнд байсан саахалт айлын залуу болох Мөнх-Эрдэнэ тэмээгээ Доржид өгсөн байсныг бид хэд мэдэлгүй хоёр тэмээ гэж дуудлага өгсөн. Манай хулгайд алдсан гэх тэмээ хүрэн улаан өнгийн зүстэй 3 настай гунжин ингэ байсан. Мөн 2021 оны 10 сард ботгоо тамгалахдаа тэр алдсан тэмээний тамга өмнө нь тамгалахдаа бүдэг дарагдсан байсан болохоор дахиж тамгалах зорилгоор үсийг хяргаж байгаад тод болгож өөрийнхөө задгай чандмань тамгыг нэмж дарсан байсан. Би алдсан тэмээгээ хоёр сая төгрөгөөр үнэлж байна. Яагаад хоёр сая төгрөгөөр үнэлж байгаа гэвэл өсөх тэмээ, нас бага байсан болохоор тэгж үнэлж байна” гэсэн мэдүүлэг/хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч Ш.Насансангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гадаа Дорж 10 хүрэхгүй тоотой нэг тод цагаантай Чандмань тамгатай голцуу тэмээ тууж ирээд Мягмарсүрэнд нэг тэмээ 800,000 төгрөгөөр зарж байгаа гэж ярьж нэг тэмээ барьж өгсөн. Тэр чандмань тамгатай тэмээ нь дундаас 3 орчим насны хүрэн зүсмийн тамга имийг нь анзаараагүй ямар ч байсан нэг тэмээ барьж өгөөд хэвтүүлж хүлчихээд Мягмарсүрэн сумын төв рүү яваад Дорж манайд хонох гээд үлдэхээр нь би бэлгэнд өгсөн тэмээгээ асуутал Чандмань тамгатай тэмээнээс хар хүрэн зүсмийн 2-3 насны чандмань тамгатай тэмээ барьж өгөөд тэрийг миний хүү Пүрэвсүрэнгийн найрнаар бэлгэнд өгсөн тэмээ ав гээд барьж өгчихөөд яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мягмарсүрэнгийн тэмээг хийчихээд өдөр нь Чандмань тамгатай 2-3 насны бага шиг хүрэн тэмээг хүүгийн найрны бэлэгний тэмээ гээд барьж өгсөн. Тэмээний арьсыг хорооныхоо ард байрлах эвдэрсэн машины багажинд хийсэн. Махыг нь ихэнхийг нь борцолчихсон байгаа, нэг шуудай махыг Улаанбаатар хот руу хоёр хүүхэддээ өгөөд явуулчихсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч Д.Лхавгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 02- ны өдөр үед Дорж 10 гаруй тооны нэг цагаантай баруун голдуу тэмээ тууж ирээд Мягмарсүрэнд нэг тэмээ барьж өгөөд хүлчихээд манайд хоносон. Хонох гээд байж байхдаа манай нөхөр Насансан, Дорж хоёр нэг шил архи задлаад хоёулаа ууж байгаад урд жил нь манай хүү Пүрэвсүрэнгийн найранд сууж байхдаа бэлэглэсэн тэмээгээ яриад маргааш нь авахаар болсон. ...Манай гадаа тэмээ нэг цагаантай тэмээ тууж ирсэн. Би хүүхэд авах гээд сумын төв яваад өгсөн болохоор им, тамгыг нь сайн хараагүй. Намайг буцаад ирэхэд хүлчихээд Мягмарсүрэн яваад өгчихсөн. Дорж, Насансан хоёр гэрт байсан. Доржийн яраигаар Мягмарсүрэнд тэр тэмээг зарж байгаа гэж ярьсан байсан. Хэдэн төгрөгөөр зарсан талаар нь сайн мэдэхгүй байна. Манай хүү Пүрэвсүрэнд 2020 онд найран дээр бэлэглэсэн тэмээ гээд хүрэн зүсмийн насыг нь сайн мэдэхгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Батмөнхийн хороон дээр чандмань тамгатай тэмээ хүүгийн найрны бэлэг гээд өгсөн. Дорж өгөөд байсан болохоор Доржийн тэмээ гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/
Гэрч Ч.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорж залгаад бууртай тэмээ байна уу? гэж надаас асуухаар нь “Би өвөлжөөнөөс хойш 2 километр орчимд бууртай тэмээ байна гэж хэлтэл за гэж хэлээд утсаа таслаад 30 орчим минутын дараа гартал Дорж ах манай гадаа суучихсан, цаанаас нөгөө тэмээг хүмүүс туучихсан ирэхээр нь очоод хашилцаад байж байтал Дорж гуян дээр нь хяргаж байгаад Чандмань тамгаар тамгалчихсан жижигхэн хүрэн тэмээг бариад ав гэж зааж өгсөн. ...Дорж Насансанд өгч байгаа бололтой гуян дээрээ үсийг хяргаж дарсан чандмань тамгатай 3 наснаас хэтрэхгүй бага тэмээ зааж өгч байсан. Манай хороо Өвөрхангай аймгийн Сант сумын зүүн урагш маягтай 7 километр зайнд байдаг Шар толгойн бууц гэх газар байдаг. Ямар ч байсан Чандмань тамгатай тэмээ барьж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа саахалт айлын хүн чандмань тамгатай тэмээ сурсан Баатархүүгийн Ганаа гэх залуу явж байна гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/
Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Дорж гэх хүнээс тэмээ худалдаж авахаар 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 780,000 төгрөг дансаар Доржийн өгсөн данс руу шилжүүлээд 20,000 төгрөгийг бэлнээр өөрт өгсөн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би залгаад тэмээгээ авъя гэтэл маргааш “Говийн толгой” гэдэг газар хүрээд ир гэж хэлээд уулзахаар тохироод цаашаа нэг мотоциклоо үлдээчихээд Баатархүү гуайн Ганаа гэх залуутай уулзаад “танай тэмээнд манай тэмээ байна” гэсэн. Танай ботготой ингэ чинь хаана байгаа юм бэ гэж асууж байсан. Б.Ганбаатар хариуд нь ямар тэмээгээ барьж авах гэж байгаа юм бэ? гэсэн чинь Дорж бор гунж барьж авна. Тэгээд ботготой ингээ тэмдэглэнэ, тэгээд бас нэг тором Ганбаатаараас сурсан. Тэгтэл Б.Ганбаатар тором чинь алга болоод нилээн удаж байна. Ботготой ингэ, бор гунж байгаа байх гэсэн. Тэгээд Ганбаатарын тэмээг хайгаад Сайхан-Овоо сумын Гашуун цагаан толгойд байх нэг танихгүй айлаас суртал Улаан овоо бригадаас баруун хойш буур нь тууж байсан гэж сураг хэлсэн. Тэгээд буцаж давхиад Говийн толгой гэх газарт үлдээсэн байсан нэг мотоциклоо аваад замаараа хайж яваад Өвөрхангай аймгийн Сант сумын 4 дүгээр багийн нутаг Шарвын шанд гэх газарт байсныг туугаад Сант сумын төвөөс 2 километр зайд байх Насангийн бууцан дээр ирсэн. Тэгээд Дорж тэр тэмээн дундаас бор зүсмийн 3 настай тэмээ зааж өгөөд бид хоёр барьж хэвтүүлж хүлчихээд би сумын төв дээр гэртээ ирж хоноод Дорж Насансангийнд хонох гээд үлдсэн. Тэгээд маргааш нь би эрт 9 цагийн үед очоод тэмээгээ цуслаад хийж байгаад өөрийн төрсөн дүү Мягмарсүрэн буюу Жоохноог эхнэр Саранчимэгийн хамт дуудаад ганцаараа хийж байтал Насансан ирээд хийлцэж байгаад сумаас дуудсан хоёр хүн ирээд байж байтал Дорж унтаж байгаад босож ирээд намайг тэмээнд явья гээд тэр хийж байсан тэмээгээ тэнд байсан хүмүүст үлдээчихээд Дорж бид хоёр тэр тууж ирсэн Чандмань тамгатай тэмээндээ яваад олоогүй хүрч ирээд Насангийн гадаа яваад иртэл манай хэд тэмээгээ сумын төв явчихсан байхаар нь Доржийг Насангийн гадаа үлдээчихээд гэртээ ирээд байж байтал төд удалгүй Дорж залгаад урд Батмөнхийн ард байна гэнээ, барилцаад өгөөд гээд залгасан. Тэгээд би Насангийнд очиж Доржийг аваад урагшаа очиж тэмээг нь бөөгнүүлээд Батмөнхийн хороо руу тууж очтол Насансан эхнэр Лхавга, Билэг-Өрнөхийг эхнэртэй нь тэмээ хийнэ гээд авчирсан байсан. Тэгээд хашилцаж өгсөн. Тэгээд Батмөнхийн гэрт ороод хүйтэн уух юм уучихаад байж байтал Дорж гаднаас барьчихлаа гээд орж ирсэн. Тэгээд бид сумын төв рүү давхиад суман дээр ирсэн. Бид хоёр 800,000 төгрөгөөр 3 настай тэмээ хүрэн гунж зөв талынхаа гуян дээр сар боловуу гэмээр бүдэгхэн тамгатай тэмээ зааж барьж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28- 29 хуудас/
Гэрч С.Мөнхсарнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нэг нар саран тамгатай тэмээ Ганбаатарын тэмээнд байсан бөгөөд уг тэмээг нөхөр Мөнх-Эрдэнэ бид хоёр нутгийн таньдаг ах Доржид зарна гэж хэлээд мөнгийг аваагүй байсан бөгөөд Ганбаатарт бид хоёр Дорж ахад өгсөн талаараа хэлээгүй явж байтал Ганбаатарын эхнэр Отгонсүрэн өөрийнхөө тэмээг хулгайд алдахдаа манай тэмээг бас хулгайд алдсан байна гэж бодоод 2 тэмээ гэж дуудлага өгсөн байсан. Уг тэмээг бид хоёр Доржид зарна гээд харилцан тохиролцсон байсан. Ганбаатарын тэмээнд байсан манай тэмээ нь нар саран тамгатай хүрэн зүсмийн тэмээ байсан. Гэхдээ нар саран тамга нь гаднаасаа сайн мэдэхгүй бүдэг тамгатай тэмээ юм. Сая гадаа байгаа хоёр тэмээний арьсны нэг нь манай Дорж ахад зарна гэж тохиролцож байсан тэмээний арьс мөн байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нар саран тамгатай тэмээ Ганбаатарын тэмээнд байсан бөгөөд уг тэмээг нутгийн таньдаг ах Доржид зарна гэж хэлээд мөнгийг аваагүй байсан бөгөөд Ганбаатарт бид хоёр Дорж ахад өгсөн талаараа хэлээгүй явж байтал Ганбаатарын эхнэр Отгонсүрэн өөрийнхөө тэмээг хулгайд алдахдаа манай тэмээг бас хулгайд алдсан байна гэж бодоод 2 тэмээ гэж дуудлага өгсөн байсан. Уг тэмээг Дорж ахад зарна гээд харилцан тохиролцчихсон байсан. Ганбаатарын тэмээнд байсан манай тэмээ нь нар саран тамгатай хүрэн зүсмийн тэмээ байсан. Гэхдээ нар саран тамга нь гаднаасаа сайн мэдэхгүй бүдэг болохоор арьсан доторхыг нь сайн харвал мэдэгдэнэ. Сая гадаа байгаа хоёр тэмээний арьсны нэг нь манай Дорж ахад зарна гэж тохиролцож байсан тэмээний арьс мөн байна. Энэ тэмээ нь Ганбаатарын тэмээнд цуг явж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тэмээгээ алдчихаад хайгаад мотоциколтой дүү Сумъяасүрэнтэй явж байгаад Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт Тулга гэх айлаар орж суртал хоёр мотоциклтой хүн бөөн тэмээ Сант сумын төв рүү туугаад явж байсан гэсэн. Тэгээд Сант ороод Мягмарсүрэн гэх айлд очиход Мягмарсүрэнгийн хүүхэд байхаар нь аав нь байгаа юу хайчсан бэ гэхэд Дорж ахтай айлд тэмээ хийхээр явсан гэж байсан. Тэгээд би Сант сумын төвөөр тэмээгээ хайж явж байгаад олдохгүй болохоор нь орой Мягмарсүрэн гэх айлаар ортол гэрийн эзэн Мягмарсүрэн гэртээ ирчихсэн байж байсан. Тэгээд тэмээгээ суртал өчигдөр би танай тэмээг 17 хамт Цагаан овоо гэх газраас хөөж ирээд 1 тэмээ барьж аавд зүүн урагшаа буцаагаад хөөсөн гэж хариулж байсан. Тэгэхээр нь би та хаагуур яваад ирэв ээ гэж асуухад Мягмарсүрэн би найзындаа үхэр хийж өгчихөөд ирлээ гэж хэлж байсан. Би Мягмарсүрэн гэх айлаас гараад гэртээ харьж хоноод маргааш нь дахиад тэмээнийхээ эрэлд явж байтал хойд бөхөндөө бугуйлтай ингэ таарахаар нь айлын хашаанд хашчихаад цааш эрлээ үргэлжлүүлж яваад тэмээгээ олоогүй харьсан. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тэмээгээ хайж яваад Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутгаас олоод туугаад явж байгаад Аюур гэх айлд орсон. Тэгтэл Аюур танай тэмээнээс Шомбоодой гэх айлын гадаа нэг тэмээ хийсэн гэж хэлсэн. Тэгээд би харьж хоноод өглөө тэмээнүүдээ бүртгэтэл 1 тэмээ байхгүй, Мөнх-Эрдэнийн тэмээ бас байхгүй байсан. Тэгээд эхнэр Отгонсүрэн цагдаад мэдэгдсэн. Манай тэмээ 3 настай хүрэн улаан зүстэй задгай чандмань тамгатай тэмээ байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/
Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн А.Доржийн зарсан, бэлгэнд өгсөн гэх хоёр ширхэг тэмээний арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 хуудас/
Шинжээч С.Болоржаргалын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Гурван настай тэмээ 1 ширхэг 1,500,000 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49 хуудас/ Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2222000090138 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 79-81 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 98 хуудас/ ,
Шүүгдэгч А.Доржийн хувийн байдлыг тодорхойлсон Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56, 88, 93 хуудас/,
Хохирогч Т.Отгонсүрэн шүүхэд ирүүлсэн “А.Дорж нь манайхаас авсан 1 тооны гунжин тэмээнийхээ оронд 1 ботго, 1 ингэ өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч А.Доржид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд “...Шүүгдэгч А.Дорж нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Залаа багийн нутаг дэвсгэрт байрлах “Шарвын шанд” нэртэй газарт бэлчээрт байсан иргэн Б.Ганбаатарын эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны 3 настай гунжин ингэн тэмээг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Т.Отгонсүрэн, гэрч Ш.Насансан, Д.Лхагва, Ч.Батмөнх, Д.Мягмарсүрэн, С.Мөнхсарнай, С.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбаатар нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Доржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд “...Шүүгдэгч А.Доржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй ямар нэгэн маргаангүй. Шүүгдэгчээс хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл бүрдсэн тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуул прокурортой ял тохиролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Дорж нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Залаа багийн нутаг “Шарвын шанд” гэх газраас хохирогч Н.Отгонсүрэнгийн эзэмшлийн бэлчээрт байсан тэмээнээс 1 тооны 3 настай гунжин ингэн тэмээг хулгайлж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч А.Дорж нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хохирогч Т.Отгонсүрэнгийн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 35 тооны чандмань голцуу тамгатай тэмээгээ алдсан. Манай тэмээн дунд байсан тэмээнээс нэг тэмээг А.Дорж Өвөрхангай аймгийн Сант сумын нэг хүнд хийж өгсөн гэж дууллаа гэж хэлсэн. Манай хулгайд алдсан гэх тэмээ хүрэн улаан өнгийн зүстэй 3 настай гунжин ингэ байсан. Мөн 2021 оны 10 сард ботгоо тамгалахдаа тэр алдсан тэмээний тамга өмнөн тамгалахдаа бүдэг дарагдсан байсан болохоор дахиж тамгалах зорилгоор үсийг хяргаж байгаад тод болгож өөрийнхөө задгай чандмань тамгыг нэмж дарсан байсан. Би алдсан тэмээгээ хоёр сая төгрөгөөр үнэлж байна. Яагаад хоёр сая төгрөгөөр үнэлж байгаа гэвэл өсөх тэмээ нас бага байсан болохоор тэгж үнэлж байна” гэсэн мэдүүлэг/хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч Ш.Насансангийн “...Манай гадаа Дорж 10 хүрэхгүй тоотой нэг тод цагаантай Чандмань тамгатай голцуу тэмээ тууж ирээд Мягмарсүрэнд нэг тэмээ 800,000 төгрөгөөр зарж байгаа гэж ярьж нэг тэмээ барьж өгсөн. Тэр чандмань тамгатай тэмээ нь дундаас 3 орчим насны хүрэн зүсмийн тамга имийг нь анзаараагүй ямар ч байсан нэг тэмээ барьж өгөөд хэвтүүлж хүлчихээд Мягмарсүрэн сумын төв рүү яваад Дорж манайд хонох гээд үлдэхээр нь би бэлгэнд өгсөн тэмээгээ асуутал Чандмань тамгатай тэмээнээс хар хүрэн зүсмийн 2-3 насны чандмань тамгатай тэмээ барьж өгөөд тэрийг миний хүү Пүрэвсүрэнгийн найрнаар бэлгэнд өгсөн тэмээ ав гээд барьж өгчихөөд яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр чандмань тамгатай 2-3 насны бага шиг хүрэн тэмээг хүүгийн найрны бэлэгний тэмээ гээд барьж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч Д.Лхавгын “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үед Дорж 10 гаруй тооны нэг цагаантай баруун голдуу тэмээ тууж ирээд Мягмарсүрэнд нэг тэмээ барьж өгөөд хүлчихээд манайд хоносон. Хонох гээд байж байхдаа манай нөхөр Насансан, Дорж хоёр нэг шил архи задлаад хоёулаа ууж байгаад урд жил нь манай хүү Пүрэвсүрэнгийн найранд сууж байхдаа бэлэглэсэн тэмээгээ яриад маргааш нь авахаар болсон. ...Манай гадаа тэмээ нэг цагаантай тэмээ тууж ирсэн. Доржийн яриагаар Мягмарсүрэнд тэр тэмээг зарж байгаа гэж ярьсан байсан. Хэдэн төгрөгөөр зарсан талаар нь сайн мэдэхгүй байна. Манай хүү Пүрэвсүрэнд 2020 онд найран дээр бэлэглэсэн тэмээ гээд хүрэн зүсмийн насыг нь сайн мэдэхгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Батмөнхийн хороон дээр чандмань тамгатай тэмээ хүүгийн найрны бэлэг гээд өгсөн. Дорж өгөөд байсан болохоор Доржийн тэмээ гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/
Гэрч Ч.Батмөнхийн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорж залгаад бууртай тэмээ байна уу гэж надаас асуухаар нь “Би өвөлжөөнөөс хойш 2 километр орчимд бууртай тэмээ байна гэж хэлсэн. 30 орчим минутын дараа гартал Дорж ах манай гадаа суучихсан, цаанаас нөгөө тэмээг хүмүүс туучихсан ирэхээр нь очоод хашилцаад байж байтал Дорж гуян дээр нь хяргаж байгаад Чандмань тамгаар тамгалчихсан жижигхэн хүрэн тэмээг бариад ав гэж зааж өгсөн. ...Дорж Насансанд өгч байгаа бололтой гуян дээрээ үсийг хяргаж дарсан чандмань тамгатай 3 наснаас хэтрэхгүй бага тэмээ зааж өгч байсан. Ямар ч байсан Чандмань тамгатай тэмээ барьж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа саахалт айлын хүн чандмань тамгатай тэмээ сурсан Баатархүүгийн Ганаа гэх залуу явж байна гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч Д.Мягмарсүрэнгийн “...Би Дорж гэх хүнээс тэмээ худалдаж авахаар 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 780,000 төгрөг дансаар Доржийн өгсөн данс руу шилжүүлээд 20,000 төгрөгийг бэлнээр өөрт өгсөн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би залгаад тэмээгээ авъя гэтэл маргааш “Говийн толгой” гэдэг газар хүрээд ир гэж хэлээд уулзахаар тохирсон. ...Өвөрхангай аймгийн Сант сумын 4 дүгээр багийн нутаг Шарвын шанд гэх газарт байсныг туугаад Сант сумын төвөөс 2 километр зайд байх Насангийн бууцан дээр ирсэн. Тэгээд Дорж тэр тэмээн дундаас бор зүсмийн 3 настай тэмээ зааж өгөөд бид хоёр барьж хэвтүүлж хүлчихээд би сумын төв дээр гэртээ ирж хоноод Дорж Насансангийнд хонох гээд үлдсэн. ... Дорж бид хоёр тэр тууж ирсэн Чандмань тамгатай тэмээндээ яваад олоогүй Насангийн гадаа яваад иртэл манай хэд тэмээгээ сумын төв явчихсан байсан. Доржийг Насангийн гадаа үлдээчихээд гэртээ ирээд байж байтал төд удалгүй Дорж залгаад урд Батмөнхийн ард байна гэнээ, барилцаад өгөөд гээд залгасан. Тэгээд би Насангийнд очиж Доржийг аваад урагшаа очиж тэмээг нь бөөгнүүлээд Батмөнхийн хороо руу тууж очтол Насансан, эхнэр Лхавга, Билэг-Өрнөхийг эхнэртэй нь тэмээ хийнэ гээд авчирсан байсан. Тэгээд хашилцаж өгсөн. Тэгээд Батмөнхийн гэрт ороод хүйтэн уух юм уучихаад байж байтал Дорж гаднаас барьчихлаа гээд орж ирсэн. Бид хоёр 800,000 төгрөгөөр 3 настай тэмээ хүрэн гунж зөв талынхаа гуян дээр сар болов уу гэмээр бүдэгхэн тамгатай тэмээ зааж барьж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/
Гэрч С.Мөнхсарнайн “...Манай нэг нар саран тамгатай тэмээ Ганбаатарын тэмээнд байсан бөгөөд уг тэмээг нөхөр Мөнх-Эрдэнэ бид хоёр нутгийн таньдаг ах Доржид зарна гэж хэлээд мөнгийг аваагүй байсан бөгөөд Ганбаатарт бид хоёр Дорж ахад өгсөн талаараа хэлээгүй явж байтал Ганбаатарын эхнэр Отгонсүрэн өөрийнхөө тэмээг хулгайд алдахдаа манай тэмээг бас хулгайд алдсан байна гэж бодоод 2 тэмээ гэж дуудлага өгсөн байсан. Уг тэмээг бид хоёр Доржид зарна гээд харилцан тохиролцсон байсан. Ганбаатарын тэмээнд байсан манай тэмээ нь нар саран тамгатай хүрэн зүсмийн тэмээ байсан. Гэхдээ нар саран тамга нь гаднаасаа сайн мэдэхгүй бүдэг тамгатай тэмээ юм. Сая гадаа байгаа хоёр тэмээний арьсны нэг нь манай Дорж ахад зарна гэж тохиролцож байсан тэмээний арьс мөн байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч С.Мөнх-Эрдэнийн “...Манай нар саран тамгатай тэмээ Ганбаатарын тэмээнд байсан бөгөөд уг тэмээг нутгийн таньдаг ах Доржид зарна гэж хэлээд мөнгийг аваагүй байсан бөгөөд бид хоёр Ганбаатарт Дорж ахад өгсөн талаараа хэлээгүй явж байтал 7173/2022/0127/Э Ганбаатарын эхнэр Отгонсүрэн өөрийнхөө тэмээг хулгайд алдахдаа манай тэмээг бас хулгайд алдсан байна гэж бодоод 2 тэмээ гэж дуудлага өгсөн байсан. Уг тэмээг Дорж ахад зарна гээд харилцан тохиролцчихсон байсан. Ганбаатарын тэмээнд байсан манай тэмээ нь нар саран тамгатай хүрэн зүсмийн тэмээ байсан. Гэхдээ нар саран тамга нь гаднаасаа сайн мэдэгдэхгүй бүдэг болохоор арьсан доторхыг нь сайн харвал мэдэгдэнэ. Сая гадаа байгаа хоёр тэмээний арьсны нэг нь манай Дорж ахад зарна гэж тохиролцож байсан тэмээний арьс мөн байна. Энэ тэмээ нь Ганбаатарын тэмээнд цуг явж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Б.Ганбаатарын “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тэмээгээ алдчихаад хайгаад мотоциклтой дүү Сумъяасүрэнтэй явж байгаад Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт Тулга гэх айлаар орж суртал хоёр мотоциклтой хүн бөөн тэмээ Сант сумын төв рүү туугаад явж байсан гэсэн. Тэгээд Сант ороод Мягмарсүрэн гэх айлд очиход Мягмарсүрэнгийн хүүхэд байхаар нь аав нь байгаа юу хаачсан бэ гэхэд Дорж ахтай айлд тэмээ хийхээр явсан гэж байсан. Тэгээд би Сант сумын төвөөр тэмээгээ хайж явж байгаад олдохгүй болохоор нь орой Мягмарсүрэн гэх айлаар ортол гэрийн эзэн Мягмарсүрэн гэртээ ирчихсэн байж байсан. Тэгээд тэмээгээ суртал өчигдөр би танай тэмээг Доржийн хамт Цагаан овоо гэх газраас хөөж ирээд 1 тэмээ барьж аавд зүүн урагшаа буцаагаад хөөсөн гэж хариулж байсан. Тэгэхээр нь би та хаагуур яваад ирэв ээ гэж асуухад Мягмарсүрэн би найзындаа үхэр хийж өгчихөөд ирлээ гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тэмээгээ хайж яваад Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутгаас олоод туугаад явж байгаад Аюур гэх айлд орсон. Тэгтэл Аюур танай тэмээнээс Шомбоодой гэх айлын гадаа нэг тэмээ хийсэн гэж хэлсэн. Тэгээд би харьж хоноод өглөө тэмээнүүдээ бүртгэтэл 1 тэмээ байхгүй, Мөнх-Эрдэнийн тэмээ бас байхгүй байсан. Тэгээд эхнэр Отгонсүрэн цагдаад мэдэгдсэн. Манай тэмээ 3 настай хүрэн улаан зүстэй задгай чандмань тамгатай тэмээ байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,
Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн А.Доржийн зарсан, бэлгэнд өгсөн гэх хоёр ширхэг тэмээний арьсанд үзлэг хийсэн “...Насансанд бэлэглэсэн гэх тэмээний арьс нь 180 см урттай, 175 см өргөнтэй, зөв талын гуян тус газраа 14х14 см урт, өргөнтэй чандмань тамгатай, хар хүрэн өнгөтэй тэмээний арьс байв. Уг арьсны толгойны арьсанд үзлэг хийхэд арьс нь 100 см урттай, 65 см өргөнтэй хоёр чихэнд им байхгүй байв. Мягмардоржид зарсан гэх тэмээний арьс нь 185 см урттай, 180 см өргөнтэй тамга гэхээр зүйл мэдэгдэхгүй хүрэн бор өнгөтэй тэмээний арьс байв. Уг арьсны толгойны арьсанд үзлэг хийхэд арьс нь 90 см урттай, 60 см өргөнтэй хоёр чихэнд им байхгүй арьс байв” гэсэн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 хуудас/
Шинжээч С.Болоржаргалын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Гурван настай тэмээ 1 ширхэг 1,500,000 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49 хуудас/ Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2222000090138 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 99 хуудас/,
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн байна гэж үзлээ. Шүүгдэгч А.Дорж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ. Шүүгдэгч А.Доржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч А.Дорж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.Дорж бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Т.Отгонсүрэнгийн шүхэд ирүүлсэн “...А.Дорж нь манайхаас авсан 1 тооны гунжин тэмээнийхээ оронд 1 ботго, 1 ингэ өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч А.Доржийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна. Шүүгдэгч А.Дорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Доржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тойн овгийн Агваанжамбын Доржийг найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Дорж нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 4 дүгээр багт оршин суудаг болох нь тус багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Доржийг найман сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож,
Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.Доржид мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч А.Дорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Отгонсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Доржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 9173/2022/0127/Э 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тойн овгийн Агваанжамбын Доржийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тойн овгийн Агваанжамбын Доржийг найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Доржийг найман сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг шүүгдэгч А.Доржид мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч А.Доржид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч А.Дорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Доржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Доржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ