| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01028/и |
| Дугаар | 155/ШШ2018/00997 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2018/00997
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн ***************** тоотод оршин суух, Ү овогт Д.О /*************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** тоотод оршин суух, Х овогт Б.Г /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Данзан овогтой О нь Баясгалангийн Гтэй 2003 онд гэр бүл болж 12 жил хамт амьдарсан бөгөөд бидний дундаас нэг охин төрсөн. Миний нөхөр Б.Г нь хамтран амьдрагчтай болж тэр хүнтэйгээ найман жил амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Миний хувьд мөн энэ хугацаанд хамтран амьдрагчтай болсон. Б.Г бид хоёр одоог хүртэл хоёр талд тус тусдаа амьдралтай. Бидний хооронд эд хөрөнгөний элдэв маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Д.Оы шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Д.О бид хоёр 2003 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарч эхлэсэн бөгөөд бидний 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин О төрсөн юм. Бидний амьдралын эхний жилүүдэд сайхан байсан хэдий ч сүүлдээ зан харьцааны байдлын улмаас хоорондоо таарамжгүй болж улмаас 2010 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Б.Г би болон Оы хувьд одоогоор тус тусдаа амьдрал эхлүүлсэн бөгөөд би сүүлийн хоёр жил Сэлэнгэ аймагт ажиллаж амьдарч байна. Бид хоёрын хувьд цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй юм. Харин охин Г.Огаа эх Д.Оы асрамжид өгөхийг зөвшөөрч байгаа ба миний хувьд охинтойгоо байнга харилцаатай байдаг. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.
Иймд Б.Г миний бие нь Д.Оы гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Б.Г нар нь 2003 онд гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас Г.О төрсөн болох нь
Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон 0104135/237 дугаартай ... Монгол улсын иргэн 1973 онд төрсөн, Ховогт Б.Г, Ү овогт Д.О нар нь 2003 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсон учир 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв. ... гэх Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
2005 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, охин Ховогт Ггийн О /***********/-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.О нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Б.Г, Д.О нарын гэрлэлтийг цуцлаж охин Г.Ог эх Д.Оы асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Гэрлэгчид сүүлийн 8 жил хамтран амьдраагүй, нэхэмжлэгч Д.О, хариуцагч Б.Г нар нь тусдаа амьдрал зохиосон зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Хариуцагч Б.Г нь охин Г.Ог эх Д.Оы асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон гэсэн бөгөөд гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй болохыг дурдаж дээрхи асуудлаар маргаан гарвал зохигчид шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.О нь гэр бүлээ цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ггээс 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Од олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ховогт Б.Г **********/, Ү овогт Д.О/*************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Ховогт Ггийн О /***********/-г эх Д.Оы асрамжинд үлдээсүгэй.
3.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ггээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА