Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 253

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо ******* тоотод оршин суух, ******* *******ын ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо байрны оршин суух, ******* *******ын /РД:/ нарын 

Хариуцагч: дүүргийн хороо ын ******* гудамж, оршин суух, гийн /РД:/,

Хариуцагч: дүүргийн хороо ын ******* гудамж, оршин суух, ийн /РД:/,

Хариуцагч: дүүргийн хороо тоотод оршин суух, ийн /РД:/,

Хариуцагч: дүүргийн хороо ийн 33-******* гудамжны оршин суух, ийн /РД:/,

Хариуцагч: аймгийн ын баг ийн тоотод оршин суух, ийн /РД:/ нарт холбогдох

******* дүүргийн ******* хороо, 4-05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, Улсын дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2018 оны сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2004 онд ээж Цэцэгдэлгэр, Ц. нарын хамт Улаанбаатар банкны эрхлэгч Даариймаа гэдэг хүнээс худалдаж авч байсан бидэнд тухайн үед баталгаа болгож байрны ордерийг өгөөд удахгүй нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Дараа нь Даариймаа Улаанбаатар хот руу шилжээд ирэхэд нь холбогдоход өөрсдийн биеэр ирж уулзаж байсан тэгэхэд Баттхүрэлтэй холбогдоод өөрсдөө уулзаад авчих гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн.тэй холбоо тогтоож манай ээж, Баярсайханы хамтаар тэгэхэд тэй холбогдоход манай хүүхдүүд хөдөөнөөс ирэхээр удахгүй шилжүүлж өгье гэж хэлээд одоог хүртэл өөрийн болгож шилжүүлж авч чадаагүй байна тиймээс өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... энэ хүмүүс яагаад ийм шаардага гаргах болсон бэ гэхлээр анх 2016 02 09 ны өдөр нас барсан байдаг. Нас барсан өдрөөс нь хойш сарын дараа манай нэхэмжлэгч нарыг орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг ******* Налайх дүүргийн шүүхэд гаргасан байдаг. Ийм учраас нэхэмжлэгч маань өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг тухайн шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл түдгэлзсэн бйагаа тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлд зааснаар тухайн хариуцагч үнэн зөв тайлбар гаргахгүй байгаа юм бэ 2004 онд тухайн 4 дугээр байрны 05 тоотыг түрээслэж байгаад Улаанбаатар хлтын банк худалдаж аваад тухайн ондоо буцааж зарсан гэдэг баримт нь ирсэн. мемориалын ордер дээр бичигдсэн байгаа Улаанбаатар хотын банкны 2018 оны 0 сарын 22-ны өдрийн албан бичиг буюу мемориалын ордер дээр  бичигдсэн  байгаа ******* дүүрэг дэх тооцооны төвийн байшинг 2013 оны 11,01-ний өдөр тус банкны хөрөнгөд бүртгэж 2013 оны 12 сарын 27 ны өдөр бүртгэлээс хасагдсан байна гэсэн албан бичиг Улаанбаатар хотын банкнаас ирсэн.мөн нэхмжэлэгч талд тухайн байрны эх ордер эх хувиараа байсан нэхэмжлэгч ******* батхүрэлийг нас барахаас өмнө шилжүүлж өгөхийг байнга сануулж байсан. ийг 12 жилийн хугацаагд түрээслүүлсэн гэж яридаг. Үнэхээр түрээслүүлж байсан бол 12 жил өнгөрчөөд байхад яагаад түрээсийнхээ төлбөрйин нэг өдөр хүлэээгээгүй юм бэ энэ нэхэмжлэгч нар 12 жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл бүх ус цахилгаан байрны мөнгийг төлж байсан. Өөрсдөө ч гэсэн шаардага гаргаагүй байсан ийг нас барахад эдгээр хүмүүст шилжсэн талаарх баримтуудыг гэрч эрдэнэхорол сугар Баярсайхан Даариймаа гэдэг хүмүүсд хууль сануулан гэрчээр асуусан байгаа иргэний хуулийн 106.2 т зааснаар батхүрэл өөрийн өмчлөлийн зүйлээ шилжүүлээгүйгээс болоод өнөөдрийг хүртэл энэ хүмүүсийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. яагаап ийг нас барсны дараа сарын дараа  энэх хүмүүс орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг тавьж байгаа юм. Тэр түрээслүүлсэн гэдэг зүйлээ нотлох хэрэгтэй.тиймээс хүлээн зөвшөөрөхгүй шудрага өмчлөгчөөр тогтоож өгөөч гэсэн шаардагыг тависан гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь уг орон сууцны өмчлөгчөөр , ариунжаргал, , сансартуяа, ариунцацрал, өнөр нар тухайн үед бүртгэлтэй байсан. нь нас барсан байгаа тэгэхээр дээрх орон сууцыг Улаанбаатар хотын салбар ******* дүүрэг дэх салбарт дээрх хариуцагч нар зарж байгаагүй. Энэ талаар хариуцагч нар мэдээгүй байдаг гэтэл нэхэмжлэгч нар уг орон сууцыг Улаанбаатар хотын ******* дахь салбар татан буугдахад 500.000 төгрөгөөр авсан гэдэг боловч нэхэмжлэгч болон Улаанбаатар хотын банк хоёрын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байхгүй бөгөөд мөнгө төлж өгсөн авсан баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Мөн Улаанбаатар хотын банкны балансад бүртгэгдсэн бүртгэл байдаггүй. Нотлох баримт хавтаст хэрэгт ирээгүй удаа дараагийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгч нарыг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч Улаанбаатар хотын банкнаас энэ байрыг балансад бүртгэсэн болн худалдаж аьсан баримт байхгүй байдаг. Улаанбаатр хотын банк 2016 04 01 ны өдөр 4 тоот 1503 тоот уртнасангийн гаргасан хариунд иргэн Даариймаа хүсэлт гаргагч нарын хоороонд хийсэн хэлцлийн талаар банк даариймаагийн өмнөөс тайлбарлах боломжгүй гэсэн талаар хариу өгсөн байгаагаас харахад Улаанбаатар хотын банк ******* хоёрын хооронд орон сууц худалдах худалдан авьах гэрээ хийгдээгүй байгааг нотолж байгаа. Хэрэв Улаанбаатар хотын банкинд орон сууцаа худалдасан бол орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлж гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг авч ноиариатаар гэрчлүүлсэн байх ёстой гэтэл Улаанбаатар хотын банк нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ хйигдээгүй. Мөн Улаанбаатар хотын банк нэхэмжлэгч нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй. Нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч Ц.******* гэж байгаа боловч жинхэнэ нэхэмжлэгч мөн гэдэгт эргэлзээ төрж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардага нь ******* миний бие 2004 онд Цэцэгдэлгэр эгч Уууганчимэг нарын хамт энэ маргаж байгаа орон сууцыг ******* салбарын эрхлэгч Даариймаа гэдэг хүнээс худалдаж авсан гэдэг гэтэл уууганчимэг нь ээж  цэцэгдэлгэр нас барсан гэдэг боловч нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой этгээд байсан уу гэдэг нь харагддаг *******д итгэмжлэл өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа нөгөө талаар тус орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгоё гэж 2016 онд шүүхэдтус орон сууцыг шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааны иргэний хуулийн 7 зүйлийн 75.2.2.-д хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж яригддаг тэгэхлээр энэ хүмүүс 2004 онд уг байрыг худалдаж авсан гэж  маргалдаж байгаа боловч шаардлага гаргах хөөн хэлэцэх хугацаа дууссан. үл хөдлөх хөрөнгийн маргаан үүсгээд нэхэмжлэл гаргахад нь шүүх хүлээж авсан нь хууль зөрчсөн байдал харагдаж байгаа. хариуцагч нар нэхэмжлэгч ******* уг байрыг зарж борлуулаагүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байгаа зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байгаа гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ  нь:

Ц.*******, Ц. нар нь хариуцагч Б., Б., Б., Б., Б. нарт холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, байрын 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б., Б., Б., Б., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... 2004 онд ээж н.Цэцэгдэлгэрийн хамт 3-уулаа ******* дүүргийн ******* хороо, 4-05 тоот орон сууцыг тухайн үед С., Б. нар нь Улаанбаатар хотын банкны ******* салбар тооцооны төвд худалдсаныг тус тооцооны төв татан буугдахад салбарын эрхлэгч нь байсан Ж.Дайриймаа гэгч хүнээс бид худалдаж авсан ... өнөөдрийг хүртэл тус орон сууцанд тасралтгүй 13 жил амьдарч бүх байрны зардлыг төлсөөр ирсэн ... С.тэй байнга холбоотой байж өмчлөлийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар ярилцаж байсан боловч шилжүүлж өгнө гэсээр байгаад шилжүүлж өгч амжилгүй нас барсан ... иймд бид шударга өмчлөгч нь мөн болно ...” гэж,

Хариуцагч нар нь татгалзлын үндэслэлээ “ ... ******* дүүргийн ******* хороо, байрны 05 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нар нь бид нар бөгөөд тус байрыг худалдсан зүйл байхгүй, аав С. нь Ж.Дайриймаа гэх хүнд түрээслэхээр өмчлөх эрхийн гэрчилгээг үлдээсэн байдаг ... хэрэв хэн нэгэнд худалдахаар болсон бол бид нарын зөвшөөрлийг авах, бичгээр гэрээг хийсэн байх, нотариатаар батлуулсан байх зэрэг шаардлагуудыг хангаж байж худалдах ёстой ...” гэж тус тус тайлбарладаг.

Шүүх хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбар зэргийг хэргийн үйл баримттай харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь ******* дүүргийн ******* хороо, байрны 05 тоот орон сууцыг 2004 онд Улаанбаатар хотын банкны ******* салбар тооцооны төв татан буугдахад 500.000 төгрөгөөр тухайн үеийн тооцооны төвийн эрхлэгч байсан Ж.Дайриймаагаас худалдан авч өнөөдрийг хүртэл ашиглаж, эзэмшиж байгаа гэж тайлбарлан, энэ нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-5-6/, ******* дүүргийн “Хангай өргөө” СӨХ-ны тодорхойлолт /хх-7/, ******* дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-8-9/, ******* дүүргийн “Илч-Орд” НӨҮГ-ын тодорхойлолт /хх-10-11/, Налайх ХҮТ-ийн тодорхойлолт /хх-12/, гэрч Ж.Дайриймаа, Б.Эрдэнэхорол, Б.Баярсайхан, Б.Сугир нарын мэдүүлгүүд /хх-13-17, 143-149, 154/ зэргээр нотлогдож байгаа гэх боловч уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нараас худалдан авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь иргэн Б., Б., Б., Б., Б. болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын ******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №11-8343 лавлагаа /хх-37/-гаар тогтоогдож байхад шүүх Ц.*******, Ц. нарыг 2004 онд Улаанбаатар хотын банкны ******* салбар тооцооны төвөөс худалдаж авсан гэсэн үндэслэлээр болон шаардлагаа нотолж ирүүлсэн дээрх баримтууд, гэрч нарын мэдүүлгүүдээр тэднийг өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн  110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд Ц.*******, Ц. нар нь 2004 онд ******* дүүргийн ******* хороо, байрны 05 тоот орон сууцыг Улаанбаатар хотын банкны ******* салбар тооцооны төвөөс худалдаж авсан гэж тайлбарладаг ч тус орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Б., Б., Б., Б., Б. нараас Ц.*******, Ц. нарт хэлцлийн үндсэн дээр шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаа баримтаар нотлоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын банкны ******* дүүрэг дэх салбар тооцооны төвийн 2003 оноос 2004 оны санхүүгийн тайлан тооцоо, холбогдох баримтуудад хийсэн үзлэгээр 2004 оны 1******* сарын 01-ний өдөр 580.000 төгрөгийн үнэ бүхий ******* байшин /орон байшин/-г бүртгэж, 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* байшинг 560.667 төгрөгөөр зарсан тул орж ирсэн үлдэгдэл өртгийг хаасан тухай тэмдэглэлийг хийжээ.

Тус банкны мемориалын баримтуудад бүртгэгдсэн байшин нь ******* дүүргийн ******* хороо, 4-05 тоот орон сууц мөн эсэх нь тодорхойгүй хаяг байршил, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар зэрэг холбогдох мэдээлэл нь бичигдээгүйгээс маргаан бүхий байрыг бүртгэсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь тус орон сууцыг Улаанбаатар хотын банкны ******* салбар тооцооны төвөөс тухайн үеийн эрхлэгч нь байсан Ж.Дайриймаа гэх хүнээс худалдан авсан гэдэг ч тус тооцооны төв /эрхлэгч гэх Ж.Дайриймаа/ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу өөр этгээдэд худалдах эрх бүхий этгээд болох нь тус тус тогтоодохгүй байна.

Нөгөө талаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь маргаан бүхий орон сууцыг Улаанбаатар хотын банкны ******* салбар тооцооны төвөөс 500.000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлан, тухайн үеийн эрхлэгч нь байсан Ж.Дайриймаа нь тэдэнд худалдсан гэж гэрчийн мэдүүлэг өгдөг ч тэдний хооронд хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх Ц.*******, Ц. нар болон Улаанбаатар хотын банкны ******* дүүргийн салбар тооцооны төв /эрхлэгч гэх Ж.Дайриймаа/ нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. 

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарыг ******* дүүргийн ******* хороо, 4-05 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдний тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1., 10******* зүйлийн 101.1., 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б., Б., Б., Б., Б. нарт холбогдох ******* дүүргийн ******* хороо, 4-05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар  шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРСҮРЭН