Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
Хэргийн индекс | 173/2022/0136/Э |
Дугаар | 2022/ШЦТ/146 |
Огноо | 2022-07-06 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | С.Б |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч С.Баатарсүх,
Шүүгдэгч О.Өлзийхутаг, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Отгоны Өлзийхутагт холбогдох 2226002170142 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 41 настай, регистрийн дугаар ЙЮ81040815, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 17 дугаар гудамжны 305 тоотод оршин суух хаягтай, урьд:
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Өлзийхутагт оногдуулсан хүнд ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/0З дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө уллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Боржигон овгийн Отгоны Өлзийхутаг.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Өлзийхутаг нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 17 тоот хашаанд хохирогч З.Адъяаг газарт унагаж нүүрэн тус газарт нэг удаа, нуруун тус газарт нэг удаа тус тус өшиглөж, баруун гарын шуу хэсэгт чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, баруун гарын шуу, баруун хөлийн гуя хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 17 дугаар гудамжны 1 тоот хашаан дотроос хохирогч Б.Золжаргалын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Sanya” маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Өлзийхутаг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч З.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд манай хүргэн О.Өлзийхутаг миний төрсөн охин Н.Баярмааг загнаад хошногоор дуудаад байхаар нь чи яагаад манай охиныг хошногоор дуудаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Өлзийхутаг та нарт ямар хамаатай юм гэхээр нь чи тэр гэр орноо барьж чадахгүй, миний охиныг авч чадахгүй бол би охиноо насаараа гэртээ байлгана. Чамд өгөхгүй гэсэн чинь миний өмнөөс салаавч өгөхөөр нь адилхан май гэсэн. Тэгтэл намайг май гэлээ гээд хөөж элдээд миний хоолойн хэсгээс бариад газар чирч унагаад миний толгой руу нэг удаа өшиглөсөн. Мөн миний баруун гарын тохой руу чулуу шидэж оносон. Мөн миний нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 274 дугаартай “...1. Үзүүлэгч З.Адъяагийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, баруун гарын шуу, баруун хөлийн гуя хэсэгт цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 136-137 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7/,
Хохирогч Б.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Лхам нь манай эхнэр байгаа юм. Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 17 дугаар гудамжны 01 тоотод оршин суудаг. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим эхнэр Лхам над руу залгаад мотоцикл чинь байхгүй байна. Чи унаж явсан уу гэж асуухаар нь би унаж яваагүй. Цагдаад дуудлага өг гээд дуудлага өгүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн орчим би Уянга сум руу хувийн ажлаар явахдаа мотоциклынхоо хажууд байсан машиныг унаж гарсан. Тухайн үед миний мотоцикл байсан. Түүнээс хойш анзаараагүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Гэрч С.Лхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль руу хүүхдээ хүргэж өгөөд хашаандаа иртэл манай нөхрийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, ногоон өнгийн “Саняа” маркийн мотоцикль байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, ногоон өнгийн “Саняа” маркийн 2 тольгүй, улаан эрээн өнгийн, шар цацагтай суудлын бүрээстэй, унадаггүй болохоор эвдрэл гэмтэлгүй мотоцикль байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би Өлзийхутаг гэх хүнээс ногоон өнгийн “Саняа” маркийн 150 мотортой мотоцикл 30000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн мотоциклийг өөрийн дүү болох Өлзийбаатарт 50000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тухайн мотоциклийн суудлын бүрээс нь урагдсан, гэрэл дохио, толь байхгүй, жижигхэн банктай, банк нь хажуу талдаа цөмөрхий, хянах самбар нь хагархай, урд дугуй нь элэгдсэн, хойд дугуйны хээ сайтай мотоцикл байсан. Намайг хүнс бараан захад мотоциклийн таксинд зогсож байхад Өлзийхутаг мотоциклтой ирээд бензин зарна гэхээр нь манайд очъё гэхэд тэгье гээд манайд очоод бензинээс нь шланкаар 2 литр орчим бензин хийчихээд явах гэтэл та миний мотоциклийг авчих, 30000 төгрөг өгчих гэхээр нь би 30000 төгрөг өгөөд авсан. Хулгайн мотоцикл байх юм биш биз дээ гэхэд асуудал байхгүй миний өөрийн мотоцикл гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,
Шүүгдэгч О.Өлзийхутагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 8 дугаар хороонд ачаа буулгачихаад гэр лүүгээ харих гээд алхах замдаа тэсэлгээний баруун талд айлын хашаан дотор ногоон өнгийн мотоцикл байгаа харагдсан. Тухайн айлын хашааны хаалга онгорхой байсан болохоор хашаанд нь ороод тухайн мотоциклийг асааж унаад хүнс бараан зах дээр очсон. Тэгээд Мөнхбаяр гэдэг хүнтэй уулзаад 30000 төгрөгөөр зарсан. Тэгээд 5 дугаар хороонд Хүрлээ гэх айлд ирээд 2 өдөр архи уусан. Тэгсэн чинь манай эхнэр Баярмаа залгаад чи одоо хүний мотоцикл зарчихсан юм уу, цагдаа сураад байна гэсэн. Тэгээд манай эхнэр ирээд намайг аваад гэртээ хариад байж байтал орой нь Мөнхжаргал цагдаа ирээд Мөнхбаяр ахынд хамт очсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/18 дугаартай “ ... 1 ширхэг 2018 онд Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсад импортлогдон орж ирсэн “Sanya” маркийн улсын дугааргүй мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800,000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 26-30 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Ulziit ovoo zuun” гэсэн 07 минут 29 секундын дүрс бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16-21 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэн Б.Мөнхбаяраас “Sanya” маркийн мотоциклийг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 38-42 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-47 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-49 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /хх-171-172 хуудас/,
Хохирогч З.Адъяагийн шүүхэд ирүүлсэн “...Шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт,
Хохирогч Б.Золжаргалын шүүхэд ирүүлсэн “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Төв аймгийн бор нуурт ажиллаж учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй” хүсэлт,
Шүүгдэгч О.Өлзийхутагийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /68-75 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч О.Өлзийхутагт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Улсын яллагч С.Баатарсүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч О.Өлзийхутаг нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 17 тоотод тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч З.Адъяаг газарт унаган, нүүрэн тус газарт нэг удаа, нуруун тус газарт нэг удаа тус тус хөлөөрөө өшиглөж, баруун гарын шуу хэсэгт чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, баруун гарын шуу, баруун хөлийн гуя хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 17 дугаар гудамжны 01 тоот хашаан дотроос иргэн Б.Золжаргалын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Sanya” маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээрээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Иймд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй. Мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч О.Өлзийхутаг нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 17 тоотод тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хадам ээж болох хохирогч З.Адъяаг газарт унагаж нүүр хэсэгт нь нэг удаа, нуруунд нэг удаа тус тус хөлөөрөө өшиглөж, баруун гарын шуу хэсэгт чулуугаар цохисны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, баруун гарын шуу, баруун хөлийн гуя хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 17 дугаар гудамжны 1 тоот хашаан дотроос хохирогч Б.Золжаргалын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Sanya” маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
1. Шүүгдэгч О.Өлзийхутаг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:
Хохирогч З.Адъяагийн “...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд манай хүргэн О.Өлзийхутаг миний төрсөн охин Н.Баярмааг загнаад хошногоор дуудаад байхаар нь чи яагаад манай охиныг хошногоор дуудаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Өлзийхутаг та нарт ямар хамаатай юм гэхээр нь чи тэр гэр орноо барьж чадахгүй миний охиныг авч чадахгүй бол би охиноо насаараа гэртээ байлгана. Чамд өгөхгүй гэсэн чинь миний өмнөөс салаавч өгөхөөр нь адилхан май гэсэн. Тэгтэл намайг май гэлээ гээд хөөж илдээд миний хоолойн хэсгээс бариад газар чирч унагаад миний толгой руу нэг удаа өшиглөсөн. Мөн миний баруун гарын тохой руу чулуу шидэж оносон. Мөн миний нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 274 дугаартай “...1. Үзүүлэгч З.Адъяагийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, баруун гарын шуу, баруун хөлийн гуя хэсэгт цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч О.Өлзийхутаг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7/,
Хохирогч Б.Золжаргалын “...Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим эхнэр Лхам над руу залгаад мотоцикл чинь байхгүй байна. Чи унаж явсан уу гэж асуухаар нь би унаж яваагүй. Цагдаад дуудлага өг гээд дуудлага өгүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн орчим би Уянга сум руу хувийн ажлаар явахдаа мотоциклынхоо хажууд байсан машиныг унаж гарсан. Тухайн үед миний мотоцикл байсан. Түүнээс хойш анзаараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Гэрч С.Лхамын "... Би өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль руу хүүхдээ хүргэж өгөөд хашаандаа иртэл манай нөхрийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, ногоон өнгийн “Sanya” маркийн мотоцикл байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, ногоон өнгийн “Sanya” маркийн 2 тольгүй, улаан эрээн өнгийн, шар цацагтай суудлын бүрээстэй, унадаггүй болохоор эвдрэл гэмтэлгүй мотоцикл байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
Гэрч Б.Мөнхбаярын "... Би Өлзийхутаг гэх хүнээс ногоон өнгийн “Sanya” маркийн 150 мотортой мотоцикл 30000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн мотоциклийг өөрийн дүү болох Өлзийбаатарт 50000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тухайн мотоцикль суудлын бүрээс нь урагдсан, гэрэл дохио, толь байхгүй, жижигхэн банктай, банк нь хажуу талдаа цөмөрхий хянах самбар нь хагархай, урд дугуй нь элэгдсэн хойд дугуйны хээ сайтай мотоцикль байсан. Намайг хүнс бараан захад мотоциклийн таксинд зогсож байхад Өлзийхутаг мотоциклтой ирээд бензин зарна гэсэн. Манайд очоод бензинээс нь шланкаар 2 литр орчим бензин хийчихээд явах гэтэл та миний мотоциклийг авчих, 30000 төгрөг өгчих гэхээр нь би 3.000 төгрөг өгөөд авсан. Хулгайн мотоцикль байх юм биш биз дээ гэхэд асуудал байхгүй, миний өөрийн мотоцикл гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,
Яллагдагч О.Өлзийхутагийн “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 8 дугаар хороонд ачаа буулгачихаад гэр лүүгээ харих гээд алхах замдаа тэсэлгээний баруун талд айлын хашаан дотор ногоон өнгийн мотоцикл байгаа харагдсан. Тухайн айлын хашааны хаалга онгорхой байсан болохоор хашаанд нь ороод тухайн мотоциклийг асааж унаад хүнс бараан зах дээр очсон. Тэгээд Мөнхбаяр гэдэг хүнтэй уулзаад 30000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/18 дугаартай “ ... 1 ширхэг 2018 онд Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсад импортлогдон орж ирсэн “Sanya” маркийн улсын дугааргүй мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800,000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 26-30 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Ulziit ovoo zuun” гэсэн 07 минут 29 секундын дүрс бичлэгт үзлэг хийж хураан авсан “...бичлэгийн 06 минут 15 секундэд 4 дүгээр баг 17-1 тоот хохирог Б.Золжаргалын хашааны үүдэнд ирж зогсох бичлэг байх ба тухайн үед тус хашааны том хаалга онгорхой байв. Бичлэгийн 06 минут 28 секундэд тус бараан хувцастай хүн хашаа руу орж байх ба бичлэгийн 07 минут 18 секундэд тус хүн мотоцикл унаад ертөнцийн зүгээр зүүн зүгт хашаанаас гараад явав.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 16-21 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэн Б.Мөнхбаяраас “Sanya” маркийн мотоциклийг үзлэг хийж хураан авсан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 38-42, 44-49 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Боржигон овгийн Отгоны Өлзийхутагийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Өлзийхутаг нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч З.Адъяа, Б.Золжаргал, гэрч С.Лхам, Б.Мөнхбаяр нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/18 дугаартай үнэлгээний тайлан, дүрс бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч О.Өлзийхутаг нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч З.Адъяагийн шүүхэд ирүүлсэн “Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн, хохирогч Б.Золбаярын мотоциклио буцаан авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдээр тогтоогдож байна.
Улсын яллагч С.Баатарсүх шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч О.Өлзийхутагт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлэг ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч О.Өлзийхутагт 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хулгайлсан эд зүйлийг хохирогчид биет байдлаар буцаан өгсөн, мөн хохирогч З.Адъяа нь эмчилгээтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар CD 1 ширхэг хураагдсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч О.Өлзийхутагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. О.Өлзийхутагийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нийт эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 60 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчид оногдуулахаар санал гаргасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч О.Өлзийхутагт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хугацаа байгаа. Энэ хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинээр гэмт хэрэг үйлдсэн учир хүчингүй болж байгаа учир үүнийг шүүгдэгчид тайлбарлан хэлэх хүсэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч О.Өлзийхутагт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч О.Өлзийхутагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуу цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Өлзийхутагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг таван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О.Өлзийхутагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Өлзийхутагт оногдуулсан хүнд ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялд, хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг гурван жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/0З дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-т зааснаар О.Өлзийхутагийн эдлээгүй үлдсэн нэг жил гурван сар долоо хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон бөгөөд шүүгдэгч О.Өлзийхутаг нь хяналт тогтоосон хугацаанд эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Өлзийхутагийн урьд ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилсан тул шүүгдэгч О.Өлзийхутагт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Өлзийхутагт Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн нэг жил гурван сар долоо хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг нэг жил таван сар арван долоо хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өлзийхутагт оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч О.Өлзийхутаг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Золжаргал нь мотоциклоо буцаан авсан, хохирогч З.Адъяа, Б.Золжаргал нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шүүхээс шүүгдэгч О.Өлзийхутагт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Өлзийхутагт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Отгоны Өлзийхутагийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Отгоны Өлзийхутагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өлзийхутагт оногдуулсан хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэж, түүний нийт эдлэх ялыг таван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Өлзийхутагт Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн нэг жил гурван сар долоо хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хоёр сар арав хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг нэг жил таван сар арван долоо хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өлзийхутагт оногдуулсан нэг жил таван сар арван долоо хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч О.Өлзийхутаг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Золжаргал нь мотоциклоо буцаан авсан, хохирогч З.Адъяа, Б.Золжаргал нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Өлзийхутагт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьñóãàé.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Өлзийхутагт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ