Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 55 настай,  регистрийн дугаар *******,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. хувиараа мал маллах ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийч хамт амьдардаг, аймгийн сумын Дулаан-Уул 1 дүгээр баг Хайлааст” гэх газар оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 150,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овгийн ******* *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Асгат” гэх газар адууны бэлчээр дээрээс иргэн ******* 1 тооны хязаалан гүүг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 1800,000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багийн малчин иргэн. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын “Асгат” гэх газар адууныхаа бэлчээр дээрээс өөрийн 1 тооны гүүг хулгайд алдсан. Тэгээд уг адууг хэд хоног хайгаад олоогүй. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* гэх айлын адуунд харсан юм. Тэр айлын адуунд манай алдсан хүрэн зээрд зүсмийн онгитой шоргоолж тамгаар тамгалсан, хязаалан байдас байсан. Тухайн үед эзэнд нь хэлэлгүй завтай болохоороо очиж авна гэж хүү Бат-Эрдэнэтэй ярилцаад тэр айлын адуунд үлдээгээд явсан. Удалгүй 6 сарын эхээр ******* гэдэг хүн өөрийн адуундаа манай алдсан гүүг хамт аваад нүүгээд явчихсан байсан. Явсан хойно нь таньдаг хүмүүс юм чинь гайгүй байх завтай болохоороо очиж авна гэж бодож байсан. Би хүүтэйгээ 6 сарын сүүлээр манай саахалт байж байгаад 25 км орчим зайд нүүсэн ******* гэх айлд очоод адуунд нь байсан зээрд зүсмийн гүүгээ хэлээд авах гэтэл байхгүй, алга болчихсон гэж надад хэлсэн. Тэгтэл манай хүү сураглаж байгаад манай зээрд гүүг ******* нь өөрийн хүү Жавхаатай хамт ирээд ******* сумын Таац 2-р багийн малчин гэх хүнтэй адуугаар сольсон гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь асуутал буцаагаад тэр адууг актад өгсөн гэж хэлсэн. ... алдсан гүүгээ асуутал тэр гүүг ******* Жавхаа нар ирээд адуугаар сольсон байна гэж манай хүү Бат-Эрдэнэ надад хэлсэн. Би ******* дээр очиж адуугаа асуутал гэх хүнд зарцан гэж надад хэлсэн. Тэгж надад хэлсний дараа цагдаад битгий хэлээрэй би адууг чинь төлж өгнө гэж надаас гуйгаад үнээ, шүдлэн хоёр өгье гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд 2021 оны намар надад 1,000,000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би үнээ, шүдлэн хоёр гэж тохироо биз дээ гэж хэлтэл чадахгүй сая төгрөг өглөө болно гээд утсаа тасалсан. Би буруутай этгээдэд арга хэмжээ авахуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Одоо үед үнээ 1,000,000 төгрөгний үнэтэй, шүдлэн үхэр 800,000 төгрөгний ханштай байгаа учраас би нэмж мөнгө авах гэсэн. .. Нүүхээсээ өмнө нь бол 7 км зайтай саахалт айл байсан. Манай адууг ******* хулгай хийгээд авсан байж магадгүй, би яг хулгай хийхийг хараагүй учраас мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Манайх 2019 оны 05 сарын эхээр хүрэн зээрд зүсмийн онгитой шоргоолж тамгатай хязаалан гүүгээ алдсан ба 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******ын адуунд харсан. Тэр айлын адуунд байсан гүү манай алдсан хүрэн зээрд зүсмийн онги шоргоолжтамгаар тамгалсан хязаалан гүү мөн байсан. Би алдсан гүүгээ найз Аптаншагайгаас асуутал гүүг *******, Жавхаа нар ирээд адуугаар сольсон гэж надад хэлсэн. Тэгээд би энэ талаар аав Боролзойд хэлтэл аав Боролзойн ******* гэх хүнээс асуухад гэх хүнд зарцан гэж хэлсэн. .. 2019 оны 06 дугаар сарын 23-ны үед очиж гүүгээ авах гэтэл байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 13-14-р хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 5 гүү, 1 морь нийт 6 тооны адуу авчирсан. Би Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багийн иргэн гэдэг хүнээс тэр 6 тооны адууг 6 тооны үхрээр сольсон юм. Уг адуунуудыг ******* сумын 2-р баг “Усан толгой” гэх газар байх гийн өвөлжөөн дээрээс туух болон хөтлөх замаар авчирч, Баянхонгор аймгийн “Цагаан чулуут” гэх газарт нутагшуулсан. нь уг 6 тооны адууг хүнээс авч өгсөн. 5 тооны гүү нь хүрэн зээрд зүстэй, 1 морь нь саарал зүстэй байсан. ... Нэг хүрэн зээрд гүү нь буруу талдаа чойндмон тамгатай, үлдсэн 4 гүү нь үсээ хаяагүй учраас тамга нь мэдэхгүй байсан. 6 тооны адууны 5 тооны адуу нь шүдлэн, үлдсэн 1 гүү нь хязаалан настай байсан. 5 тооны гүүний 2 тооны гүү нь туранхай, тамир тэнхээ муу байсан ба Баянхонгор аймгийн Нарийнгол гэх газарт зуднаар үхчихсэн байсныг би харсан. Дараа нь 2022 оны 2 сард Бат-Эрдэнэ гэх залуу манайд ирээд өөрийн алдсан гэх гүүгээ манай адуунд шүүж үзээд байхгүй байна гээд ******* сумын багт байх гэрлүүгээ буцсан. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээчин 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний “.. Хязаалан гүүний үнэлгээ 680,000 төгрөг. ..” гэсэн тайлан /хх-ийн 21-22-р хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 34 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай ******* дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 58 хуудас/,

 

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06/89 дугаартай тодорхойлолт, 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42, 43, 44, 50 хуудас/ зэрэг болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

          Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

           Улсын яллагч Б.Бавуудорж  шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Асгат” гэх газар адууны бэлчээр дээрээс иргэн ******* 1 тооны хязаалан гүүг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч ******* мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Асгат” гэх газар адууны бэлчээр дээрээс иргэн ******* 1 тооны хязаалан гүүг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь бусдын 1 тооны мал буюу хязаалан гүүг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, захиран зарцуулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал буюу Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг танилцуулахад зөвшөөрсөн болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохир болох хязаалан гүүний үнэ болох 680.000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч *******аас хохирогч Ц.Боролзой нь нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Асгат” гэх газар адууны бэлчээр дээрээс иргэн 1 тооны хязаалан гүүг хулгайлсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Шүүгдэгч *******  хохирогч 1 тооны хязаалан гүүг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

  Хохирогч “...Би Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багийн малчин иргэн. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын “Асгат” гэх газар адууныхаа бэлчээр дээрээс өөрийн 1 тооны гүүг хулгайд алдсан. Тэгээд уг адууг хэд хоног хайгаад олоогүй. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* гэх айлын адуунд харсан юм. Тэр айлын адуунд манай алдсан хүрэн зээрд зүсмийн онгитой шоргоолж тамгаар тамгалсан, хязаалан байдас байсан. Тухайн үед эзэнд нь хэлэлгүй завтай болохоороо очиж авна гэж хүү Бат-Эрдэнэтэй ярилцаад тэр айлын адуунд үлдээгээд явсан. Удалгүй 6 сарын эхээр ******* гэдэг хүн өөрийн адуундаа манай алдсан гүүг хамт аваад нүүгээд явчихсан байсан. Явсан хойно нь таньдаг хүмүүс юм чинь гайгүй байх завтай болохоороо очиж авна гэж бодож байсан. Би хүүтэйгээ 6 сарын сүүлээр манай саахалт байж байгаад 25 км орчим зайд нүүсэн ******* гэх айлд очоод адуунд нь байсан зээрд зүсмийн гүүгээ хэлээд авах гэтэл байхгүй, алга болчихсон гэж надад хэлсэн. Тэгтэл манай хүү сураглаж байгаад манай зээрд гүүг ******* нь өөрийн хүү Жавхаатай хамт ирээд ******* сумын Таац 2-р багийн малчин гэх хүнтэй адуугаар сольсон гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь асуутал буцаагаад тэр адууг актад өгсөн гэж хэлсэн. ... алдсан гүүгээ асуутал тэр гүүг ******* Жавхаа нар ирээд адуугаар сольсон байна гэж манай хүү Бат-Эрдэнэ надад хэлсэн. Би ******* дээр очиж адуугаа асуутал гэх хүнд зарцан гэж надад хэлсэн. Тэгж надад хэлсний дараа цагдаад битгий хэлээрэй би адууг чинь төлж өгнө гэж надаас гуйгаад үнээ, шүдлэн хоёр өгье гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд 2021 оны намар надад 1,000,000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би үнээ, шүдлэн хоёр гэж тохироо биз дээ гэж хэлтэл чадахгүй сая төгрөг өглөө болно гээд утсаа тасалсан. Би буруутай этгээдэд арга хэмжээ авахуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Одоо үед үнээ 1,000,000 төгрөгний үнэтэй, шүдлэн үхэр 800,000 төгрөгний ханштай байгаа учраас би нэмж мөнгө авах гэсэн.  Нүүхээсээ өмнө нь бол 7 км зайтай саахалт айл байсан. Манай адууг ******* хулгай хийгээд авсан байж магадгүй, би яг хулгай хийхийг хараагүй учраас мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

 

Гэрч ”...Манайх 2019 оны 05 сарын эхээр хүрэн зээрд зүсмийн онгитой шоргоолж тамгатай хязаалан гүүгээ алдсан ба 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******ын адуунд харсан. Тэр айлын адуунд байсан гүү манай алдсан хүрэн зээрд зүсмийн онги шоргоолжтамгаар тамгалсан хязаалан гүү мөн байсан. Би алдсан гүүгээ найз Аптаншагайгаас асуутал гүүг *******, Жавхаа нар ирээд адуугаар сольсон гэж надад хэлсэн. Тэгээд би энэ талаар аав Боролзойд хэлтэл аав Боролзойн ******* гэх хүнээс асуухад гэх хүнд зарцан гэж хэлсэн. .. 2019 оны 06 дугаар сарын 23-ны үед очиж гүүгээ авах гэтэл байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 13-14 хуудас/,

 

Гэрч “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 5 гүү, 1 морь нийт 6 тооны адуу авчирсан. Би Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багийн иргэн гэдэг хүнээс тэр 6 тооны адууг 6 тооны үхрээр сольсон юм. Уг адуунуудыг ******* сумын 2-р баг “Усан толгой” гэх газар байх гийн өвөлжөөн дээрээс туух болон хөтлөх замаар авчирч, Баянхонгор аймгийн “Цагаан чулуут” гэх газарт нутагшуулсан. нь уг 6 тооны адууг хүнээс авч өгсөн. 5 тооны гүү нь хүрэн зээрд зүстэй, 1 морь нь саарал зүстэй байсан. ... Нэг хүрэн зээрд гүү нь буруу талдаа чойндмон тамгатай, үлдсэн 4 гүү нь үсээ хаяагүй учраас тамга нь мэдэхгүй байсан. 6 тооны адууны 5 тооны адуу нь шүдлэн, үлдсэн 1 гүү нь хязаалан настай байсан. 5 тооны гүүний 2 тооны гүү нь туранхай, тамир тэнхээ муу байсан ба Баянхонгор аймгийн Нарийнгол гэх газарт зуднаар үхчихсэн байсныг би харсан. Дараа нь 2022 оны 2 сард Бат-Эрдэнэ гэх залуу манайд ирээд өөрийн алдсан гэх гүүгээ манай адуунд шүүж үзээд байхгүй байна гээд ******* сумын багт байх гэрлүүгээ буцсан. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээчин 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний “...Хязаалан гүүний үнэлгээ 680,000 төгрөг.” гэсэн тайлан /хх-ийн 21-22 хуудас/

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

          Шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн энэ хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суудаг талаар тус багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06/89 дугаартай тодорхойлолт хэрэгт авагдсан хэдий ч одоо аймгийн суманд ажиллаж, амьдарч байгаа талаар шүүгдэгч мэдүүлж байх тул шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангах нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нэг жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух аймгийн сумын  нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,  тэдэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

           Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,800,000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Боролзой нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын  эд  хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авсугай,

 

                        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын  нэг жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

           

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

                        6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Боролзойд 1,800,000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Боролзой нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг