Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 29 настай, регистрийн дугаар *******,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Шанаган” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн ******* *******.

  

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Нинтэрт” гэх газар оршин суух хохирогч гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун хонгон тус газарт хутгаар нэг удаа хатгасны улмаас эрүүл мэндэд нь “баруун хонгоны хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...06 дугаар сарын 21-ний өдөр Адъяагийн малтай нь манай мал нийлчихээр нь би тэднийд очсон. Тэгээд 1 шил архи хамт хувааж уусан. Тэр архиа хувааж уучихаад надаас хэрүүл гуйгаад байсан. Намайг очиход Адъяа халамцуу байсан. Тэгээд над руу ална гэж дайраад 2-3 удаа намайг цохьсон. Тэгэхээр нь би мотоциклийн хайрцагт байсан хутгыг аваад айлгая гэж бодоод орсон. Тэгтэл намайг хэл амаар доромжлоод байхаар нь хутгаар дүрсэн. Тэгээд эхнэр нь дундуур ороод бид хоёрыг салгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед ******* бид хоёр ойрхон байсан учир хамт архи уусан. Манай гэрт архи ууж байгаад 23 цагийн үед бид хоёр маргалдаж эхэлсэн тэгтэл ******* гэнэт хутга гаргаж ирээд над руу дайрсан. Тэгэхээр нь би цээж рүүгээ дүрүүлэхгүй гэж бодоод хойшоо саваад унатал ******* миний баруун талын хонгоны ар хэсэгт 1 удаа хутгаараа дүрсэн, шууд цус гарч эхэлтэл манай эхнэр *******ыг салгаад би цусаа гоожуулаад байж байтал ******* миний нүүр толгой хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхлээр нь “одоо болно, ингэж болохгүй мэс бол тоглоом биш” гэсэн. Тэгээд *******ыг явсны дараа манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Би *******ыг цохиж зодоогүй. ******* бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, шөнө эмнэлэг дээр ирээд согтуурлаа цагдаад шалгуулсан, миний согтолт 1.72% гарсан. ******* хүрэн модон иштэй ажлын хэсэг нь 12 см хутга байсан бөгөөд тухайн хутга нь *******ын өөрийнх нь хутга байсан. Манай гэрийн баруун хойд хэсэг баганын дээд тал орчимд 2 хэсэг надаас гоожсон цус байгаа. Мөн халуун сав хагарч шил нь жижгэрч бутарсан. Гэрийн гадаа байсан падушкан дээр суугаад бас цус гарч суусан хэсэгт цус болсон. Цусаа арчсан цаас, даавуу гэх мэт зүйлүүд ул мөр болон үлдсэн. *******од хутгалуулснаас болж баруун хонгоны ар хэсэг буюу анусны суга хэсэгт хутгалуулсан шарх үүсэж, 3 оёдол тавиулсан. Хүндээр бие засахаар хүчтэй өвдөж байгаа, өшиглүүлснээс болж уруул, завж хэсэгт зулгарч хавдан хөндүүр байгаа өөр зовиур байхгүй. Би шүүх эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй ба шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа. Согтуудаа маргалдаж байснаа санаад байгаа юм. Яг юу гэж хэрүүл хийснээ санахгүй байгаа юм. *******ыг хутга гаргаж ирээд хутгална гэхэд би бүрэн мэдээ орж *******оос боль мэс бол тоглоом биш гэж гуйсан. Яг хутгалахаар сүртэй шалтгаан байгаагүй. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй, гомдолгүй. Бид хоёр хохирол гомдлын маргаангүй болсон.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 хуудас/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр *******той гэртээ согтуу байж байгаад шөнийн 00 цагийн үед ******* манай нөхөр лүү хутга гаргаж ирж дайраад хонгон тус газар нь хутгаар дүрээд, манай нөхрийн хонгоноос цус гарахаар нь би уйлсан. *******ыг боль гэсэн. Тэгээд манай нөхрийг цусаа гоожуулаад тонгойж байхад нь ******* нүүр лүү нь нэг удаа өшиглөхөд би тэр хоёрыг салгасан. ******* гэрлүүгээ яваад манай нөхөр гэртээ үлдсэн. Би цагдаад дуудлага өгсөн. Шөнийн 02 цагийн үед цагдаа, эмнэлэг ирсэн. Хар өнгийн биеийн тамирын өмдтэй байсан. ******* өөрийнхөө хутгаар хутгалсан, тухайн хутга нь модон хүрэн иштэй хутга байсан. Манай нөхрийг хутгалсныхаа дараа тэр хутгаа өөрөө аваад явсан. Манай гэрт тухайн хэрэг болсон. Гэрт байсан улаан өнгийн халуун сав хагарч, гэрийн ширдэг, хулдаас цус болсон, мөн гадаа байсан орны падушкан дээр суугаад цус болгосон.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хүний биед шинжилгээ хийсэн 418 дугаартай “...1. биед баруун хонгоны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

 

 2. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 31-32 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 079 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн биеийн тамирын өмдөнд зүсэгдэлт гэмтэл байна.

 

2. Уг зүсэгдэлт нь эд мөрийн баримтаар хураан авсан хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.

 

3. Шинэ зүсэгдэлт байна.

 

4. Зүсэгдэл гэмтлийн зах ирмэг, утаслаг ширхэгтийн тасралт зэрэг шинж тэмдгээр тогтоогдож байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-40 хуудас/, 

 

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Нинтэрт” гэх газарт Адъяагийн гэрт очоод Адъяатай хамт нэг шил 0.75 граммын “Хамаг монгол” гэх архийг хувааж уусан. Архиа уугаад дуусаж байхад намайг ална гэж дайраад байсан. Би тэгээд маргалдахаар нь мотоциклийн багажинд байсан хутгыг аваад айлгая гэж бодоод гутлынхаа түрүүндээ хийгээд гэр лүү нь ороход хэл амаар доромжлоод байхаар нь дайраад хутгалсан.  Бөгсөн хэсэгт нь нэг удаа хутгалсан, гадаа сууж байхаар нь нэг удаа өшиглөсөн. Зүгээр сууж байхад Адъяа намайг ална гэхээр нь би тэг тэг гэхэд над руу дайрсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 84 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 69 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №46 дугаартай тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52, 53, 57,58, 61 хуудас/,

 

Хохирогч шүүхэд ирүүлсэн “Шүүх хуралдаанд суух боломжгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Ниндэрт” нэртэй газар иргэн тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун хонгон тус газарт хутгаар нэг удаа хатгасны улмаас эрүүл мэндэд нь баруун хонгоны хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй болох нь үндэслэлтэй байна.  Иймд шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар биеийн тамирын хар өнгийн өмд 1 ширхэг, модон бариултай, бариулыг нь 3 ширхэг цайвар өнгийн төмрөөр хадаж бэхэлсэн, ажлын хэсэг нь 12 см урттай, эвхэгддэггүй хутга 1 ширхэг зэрэг хураагдсан, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна. гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Нинтэрт” гэх газар оршин суух хохирогч   гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун хонгон тус газарт хутгаар нэг удаа хатгасны улмаас эрүүл мэндэд нь “баруун хонгоны хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь  хохирогч эрүүл мэндэд нь “баруун хонгоны хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед ******* бид хоёр ойрхон байсан учир хамт архи уусан. Манай гэрт архи ууж байгаад 23 цагийн үед бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл ******* гэнэт хутга гаргаж ирээд над руу дайрсан. Тэгэхээр нь би цээж рүүгээ дүрүүлэхгүй гэж бодоод хойшоо саваад унатал ******* миний баруун талын хонгоны ар хэсэгт 1 удаа хутгаараа дүрсэн, шууд цус гарч эхэлтэл манай эхнэр *******ыг салгаад би цусаа гоожуулаад байж байтал ******* миний нүүр толгой хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхлээр нь одоо болно ингэж болохгүй мэс бол тоглоом биш гэсэн. ...******* хүрэн модон иштэй ажлын хэсэг нь 12 см хутга байсан бөгөөд тухайн хутга нь *******ын өөрийнх хутга байсан. Манай эхнэр, 3 хүүхэд, ******* бид 2 байсан өөр хүн байгаагүй. ...*******од хутгалуулснаас болж баруун хонгоны ар хэсэг буюу анусны суга хэсэгт хутгалуулсан шарх үүсэж, 3 оёдол тавиулсан. Хүндээр бие засахаар хүчтэй өвдөж байгаа, өшиглүүлснээс болж уруул, завж хэсэгт зулгарч хавдан хөндүүр байгаа өөр зовиур байхгүй. ...Согтуудаа маргалдаж байснаа санаад байгаа юм. Яг юу гэж хэрүүл хийснээ санахгүй байгаа юм. *******ыг хутга гаргаж ирээд хутгална гэхэд би бүрэн мэдээ орж *******оос “боль, мэс бол тоглоом биш” гэж гуйсан. Яг хутгалахаар сүртэй шалтгаан байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Бид хоёр хохирол гомдлын маргаангүй болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

 

Гэрч ”...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр *******той гэртээ согтуу байж байгаад шөнийн 00 цагийн үед ******* манай нөхөр лүү хутга гаргаж ирж дайраад хонгон тус газар нь хутгаар дүрээд, манай нөхрийн хонгоноос цус гарахаар нь би уйлсан. Тэгээд манай нөхрийг цусаа гоожуулаад тонгойж байхад нь ******* нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн.   ...Хар өнгийн биеийн тамирын өмдтэй байсан. ******* өөрийнхөө хутгаар хутгалсан, тухайн хутга нь модон хүрэн иштэй хутга байсан. Манай нөхрийг хутгалсныхаа дараа тэр хутгаа өөрөө аваад явсан. Манай гэрт тухайн хэрэг болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хүний биед шинжилгээ хийсэн 18 дугаартай “... биед баруун хонгоны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 хуудас/,

 

Яллагдагч *******ын "...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Нинтэрт” гэх газарт Адъяагийн гэрт очоод Адъяатай хамт нэг шил 0.75 граммын “Хамаг монгол” гэх архийг хувааж уусан. Архиа уугаад дуусаж байхад намайг ална гэж дайраад байсан. Би тэгээд маргалдахаар нь мотоциклийн багажинд байсан хутгыг аваад айлгая гэж бодоод гутлынхаа түрүүндээ хийгээд гэр лүү нь ороход хэл амаар доромжлоод байхаар нь дайраад бөгсөн хэсэгт нь нэг удаа хутгалсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2226001770115 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

           Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

           Шүүгдэгч *******од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн өмд 1 ширхэг, модон бариултай, бариулыг 3 ширхэг цайвар өнгийн төмрөөр хадаж бэхэлсэн ажлын хэсэг нь 12 см урттай эвхэгддэггүй хутга 1 ширхэг зэргийг устгаж,

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг найман зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн өмд 1 ширхэг, модон бариултай, бариулыг 3 ширхэг цайвар өнгийн төмрөөр хадаж бэхэлсэн ажлын хэсэг нь 12 см урттай эвхэгддэггүй хутга 1 ширхэг зэргийг устгасугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг