Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 236

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  


Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.С-д  холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.


...................................................................................

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  
                                                                   ТОГТООХ нь:
    1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 02 сарын      10-нд төрсөн Б.Б-ийн эцэг Д.С болохыг тогтоосугай.
    2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Б.Б-ийг эх Б-ын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,   40.1.2-д зааснаар Б.Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.С-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.С-ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т, 29.534 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
4. Зохигч шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА