Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

 

 

 

 

                                                                                                            

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баатарсүх,

Хохирогч *******,

Гэрч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овгийн ******* ******* холбогдох *******  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 30 настай, регистрийн дугаар , эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн сумын 1-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ******* овгийн ******* .

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

            Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч малын хашаанаас  үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 4 толгой ямаа, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-нд шилжих шөнө 7 тооны ямаа, нийт 11 тооны ямааг буюу олон тооны малыг хулгайлан авч 1,160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. 5 ямаа авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч *******д 670,000 төгрөг төлсөн” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хоёр хүүхдээ ямаагаа тоолоод оруулчих гэж хэлэхэд бүрэн байна гэж надад хэлсэн. Маргааш өглөө нь би өөрөө тоолоход 4 ямаа дутаж байсан. Тэгээд орой нь буцаагаад тоолоод оруултал бүрэн байсан. Маргааш өглөө нь ахиж тоолтол 7 ямаа байхгүй байсан. Тэгээд хүүхэдтэйгээ цуг айлын хашаагаар хайж явж байтал хашаан дотор 3 ямаа нь байсан. Энэ ямааг хэн өгсөн юм бэ? гэж асуутал өгсөн гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Үүний дараагаар авсан болж таарсан. Тэднийхээс 2 ямааны эвэр гарч ирсэн. Цуулбар имтэй, эвэр дээрээ 3 хөрөөдөстэй байдаг. Ноднин жил эвэр дээр нь шар будгаар будаж байсан. Хоёр эвэр дээрээ хоёуланд нь байгаа. Гадна талдаа хөрөөдөстэй. Жижиг ямаа нь хөрөөдөсгүй. 5 ямаагаа буцааж авсан. ******* 670,000 төгрөг төлсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

           Гэрч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны өвөл *******  5 ямааны  толгой өгсөн. Ямааны им нь сам имтэй байсан. Нэг талын чихний үзүүрийг нь хайчилсан байсан. Тэр им нь манай өөрийн им. Ямар нэгэн будаг, хөрөөдөс байхгүй. Амьд мал өгч байгаагүй. 3 тооны ямааны толгой мөн. Ягаан халзан, улаан, хар ямаа байсан” гэв.

 

          Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 12-ны орой 07 цагийн үед 2 хүүхдээ малаа тоолоорой гэж хэлчихээд гэртээ хоол хийж байтал манай хүүхдүүд надад бүрэн байна гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө тоолоод бүртгэн гаргатал хар халзан ямаа 1, хар ямаа 1, улаан ямаа 2 нийт 4 тооны ямаа байхгүй байсан. 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой мөн адил ямаагаа бүртгэж хашаандаа оруулж хашин өглөө нь бүртгээд гаргатал 7 тооны ямаа алга болсон байсан. Ихэнх  ямааны хоёр чих нь хоёулаа цуулбар имтэй. 2021 оны 9 дүгээр сард шар өнгийн будгаар ямааны 2 эврийг нь будаж байсан. Одоо тэр будаг нь арилаагүй бүдэг байгаа. Эврүүдийн дотор талын хэсгийг будаж байсан. Тус 11 ямааны 8 ямаа нь хязаалан эм ямаа, үлдсэн 3 ямаа нь хязаалан эр ямаа байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* эгчийн гэрт очтол надад 3 ямаа байгаа. Манай ах надад өгсөн юм. Нэг ямааны мөнгийг намайг аваарай. Нөгөө хоёр ямааг зараад мөнгийг нь явуулаарай гэсэн. Би Мөнхдаваа ахад 2 сая төгрөгийн өртэй. Чи Мөнхдаваа ахад зарчихаад ир гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Мөнхдаваа ахаас асуугаад ирье гээд Мөнхдаваа гэдэг хүний дэлгүүр рүү ороод Мөнхдаваа ахтай уулзаад 3 ямаа байна. Хэдээр авах талаар асуухад эм ямаа 100,000 төгрөгөөр худалдан авч байгаа. Чи яваад ир гэсэн. Би буцаж очтол Батнасан ах, эхнэр Мягмарсүрэнтэй хамт ирчихсэн байсан. Тэгээд би эгчид хандаж ямаа авна гэж байна гэж хэлтэл эгч Батнасан ахыг машинаа аваад ир гэж хэлсэн. , эгчид хандан та хэдээр хөлсөлж байгаа юм гэж асуутал 20,000 төгрөгөөр хөлсөлж байна гэхээр нь би эгчид хандан 20,000 төгрөгөө бид гуравт өгчих. Бид гурав хүргээд өгье гэсэн. Тэгээд эгч хашааны зүүн хойд талын буланд байх блокон амбаарын цоожийг түлхүүрээр онгойлготол дотор нь 3 ямаа байсан. Тэгээд тэр гурван ямааг бид хоёр мотоцикл дээр сундлаад голоороо улаан цоохор, цагаан 2 зүстэй ямааг голоороо дүүрээд авч явсан. Мөнхдаваа ахын дэлгүүрийн гадна буулгаад хашаа руу нь оруулан тэр ямаануудыг зарж 280,000 төгрөгийг тоолж аваад ******* аваачиж өгсөн. , бид гуравт тус бүрд нь 10,000 төгрөг өгсөн. 3 ямааны бүх чих нь цуулбар имтэй байсан ба улаан, цагаан, улаан цоохор гэсэн зүстэй байсан. Зарим ямаануудын эвэр дээр хөндлөн хөрөөдөж тэмдэг тавьсан 3 ширхэг зураастай байсан. Эврийн дотор болон гадна талд нь бүдгэрсэн шар өнгийн будагтай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс гэх залуутай хамт орж ирээд гэдэг эгчийн гэрт очоод байж байтал эгч т хандан 3 ямаа байгаа. Манай ах надад өгсөн. Нэг ямааны мөнгийг нь намайг аваарай гэсэн. Нөгөө хоёр ямааг нь зараад мөнгийг нь дансаар явуулаарай гэсэн. Би Мөнхдаваа ахад 2 сая төгрөгийн өртэй. Чи яваад Мөнхдаваа ахад зарчихаад ир гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь ганцаараа гараад Мөнхдаваа гэдэг хүний дэлгүүр үү явсан. ийг явсны дараа Батнасан ах орж ирсэн. Араас нь эхнэр Мягмарсүрэнгийн хамт орж ирсэн. Батнасан ахыг машинаа асаагаад ир гэхэд Батнасан ах гараад явсан. Тэгтэл хэдээр авч явах юм гэж асуутал 20.000 төгрөг гэхээр нь бид нар хүргээд өгье гэж хэлээд хүргэхээр болсон. эгч хашааныхаа зүүн хойд талд байх блокон амбаараа онгойлготол дотор нь 3 ямаа байсан. бид хоёр цоохор, цагаан ямааг

 

голоороо дүүрээд нөгөө улаан ямааг эхнэртэйгээ дүүрээд авч явсан. Мөнхдаваа ахын дэлгүүрийн гадна буулгаад хашаа руу нь оруулсан. Тэр ямааг зарсан 280,000 төгрөгийг ******* аваачиж өгсөн. нь , бид гуравт тус бүрд 10,000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нь надтай холбоо бариад ах нь танайд 2 ямаа түр тавих гэсэн юм. Хэдхэн хонуулаад авна гэхээр нь тэг гэж хэлтэл 2 ямаа авчирч манай ямаан дунд тавьсан. Нэг ямаа нь хар өнгийн зүстэй, 2 чих нь цуулбар имтэй, эвэр дээрээ 3 ширхэг, хөрөөгөөр хөрөөдөж зураас тэмдэг тавьсан байсан. Нөгөө ямаа нь хар халзан ямаа байсан ба мөн адил эвэр дээрээ 3 ширхэг хөрөөгөөр хөрөөдөн зураас тавьсан тэмдэгтэй, эврийнхээ дотор тал дээр шар өнгийн бүдгэрсэн будагтай ямаанууд байсан. Удалгүй хэд хоногийн дараа Мөнхдаваа ах уг ямааг өөрөө буцааж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би ын гэрт ороод сууж байтал гаднаас хашаа руу машин ороод ирсэн. Би ******* хандан юун машин юм бэ гэхэд ах ямаагаа авч байгаа юм.  Мөнхдаваа ах хашааны хаалга онгорхой хонох гээд байна. Танайх амбаартаа 2 ямаа хонуулчих гэхээр нь хонуулсан юм. Одоо Мөнхдаваа ах ирж авч байгаа юм гэж хэлсэн. Машиныг нь Мөнхдаваа ахын хүү нь унаж явсан. Тэгээд тэр машины жолооч ямаагаа ачаад яваад өгсөн. Дараа нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс эхнэр Мягмарсүрэнгийн хамт ынд ирээд сууж байтал Батнасан ах ороод ирсэн. Батнасанд хандаж машинаа аваад ирэхгүй яасан бэ, ямаа ачих гэсэн юм гэтэл Батнасан ах за гээд гараад явсан. Би ******* хандан машинаар яах гэж байгаа юм гэхэд Дүүрэнбаяр ах 3 ямаа өгсөн юм. Надад 1 ямааг нь өгсөн. Үлдсэн 2 ямааг нь зараад мөнгийг нь явуул гэсэн. Тэгэхээр нь би итгээд машин хөлсөлж байхаар би нэг ямааг нь мотоцикль дээрээ дүүрээд аваачаад өгье гэж хэлсэн. Би эхнэр Мягмарсүрэнтэй 1 ямааг нь дүүрээд нөгөө 2 ямааг нь , 2 дүүрээд Мөнхдаваа ахын дэлгүүрийн гадна буулгасан. Ямаа зарсан мөнгийг , нар аваад ******* өгсөн. Улаан, улаан цоохор нь эр ямаа, цагаан ямаа нь эм ямаа байсан ба 3 ямааны бүх чих нь цуулбар имтэй байсан. Мөн зарим ямаанууд нь эврийнхээ дотор талд шар өнгийн будагтай. Цагаан ямаа нь гурван ширхэг хөрөөдсөн зураастай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хэн нэгэнд ямар нэгэн мал өгөөгүй. Ер нь хүнд мал өгч үзээгүй. Хэн нэгэнд мал бэлэглэж байгаагүй. Ямар нэгэн өглөг байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

 

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр надад 2 ямаа өгсөн. Надад хэлэхдээ гэдэг хүн манай хүүхдэд нэг ямааг нь өгсөн юм. Харин нөгөө нэг ямааг нь хүүхдэд өгсөн. намайг зар гэж хэлсэн. Тэгэхээр нь би зарж байгаа юм гэж хэлэхээр нь би итгээд 2 ямааг 180,000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сумын 1-р багийн иргэн багийн төв дээр байрлах манай дэлгүүрт орж ирээд ямаа худалдаж авч байгаа юу.  3 ямаа зарах гэсэн юм гэхээр нь аваад ир гэж хэлтэл удалгүй ,, нар 3 ямаа манай хашаан үүдэн дээр авчирсан. Би гараад үзтэл цагаан ямаа, улаан ямаа, улаан цоохор зүстэй 3 ямаа байсан. Цагаан ямаа нь эр, нөгөө хоёр нь эм ямаа байсан ба эр ямааг нь 90,000 төгрөгөөр, эм ямааг нь 100,000 төгрөгөөр бодож нийт 280,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг ямаанууд бүгд цуулбар имтэй байсан. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн худалдан авсан 2 ямааны нэг нь хар, нөгөө нь хар халзан зүстэй ямаа байсан. Уг ямаануудын чих нь цуулбар имтэй ямаанууд байсан. Эвэр дээрх шар будаг нь арилсан байсан. Мөн эвэр дээрээ 3 ширхэг зураас гаргаж хөрөөдсөн байсан. Би уг 5 ямааг нийт 460,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг мөнгийг буцааж буруутай этгээдээс авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/,

 

         

            Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ах эхнэртэйгээ, ах нар 3 ямааг ахын гэрт аваачиж өгөөд 280,000 төгрөгөөр зараад ээжид мөнгийг нь авчирч өгсөн. Тэр ах нарт тус бүрт нь 10,000 төгрөг өгсөн. Мартын наймны баярын өдрийн урд өдөр би хичээлдээ явчихаад иртэл манайд ахын цагаан өнгийн машин орж ирээд амбаараас 2 ямаа гаргаж ирээд машины тээш дээр ачаад ээж хамт явсан. Манай ээж Мартын 8-ны өдрийн ойролцоо өдөр чанаж идсэн толгойгоо эвэртэй нь хамт үнс, хогны дунд нуугаад дээрээс нь үнс асгаад байсан. Мөн би хичээлээ тараад гэртээ иртэл манай амбаарт 4 ямаа байсан. Ээж тэр 4 ямааг зарна гээд гараад явсан. Буцаад ирэхдээ 400,000 төгрөгтэй орж ирсэн. Би тэр мөнгийг нь багцлаад түрийвч дотор нь хийж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,

 

         Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 03 дугаар сарын эхээр Мартын 8-ны өдрөөс хэдхэн хоногийн өмнө манай хашаан дотор Солонго эгчийн ямаанууд ороод ирчихсэн байсан. Амбаарын хаалга онгорхой байсан юм. Тэгтэл амбаар руу 2 ямаа ороод үлдчихсэн байсан. Хар, улаан хоёр эм ямаа байсан. Хоноод маргааш нь би дээр ямаа авдаг Мөнхдаваа гээд хүн дээр очоод хоёр зуун мянган төгрөг аваад тэр 2 ямааг өгсөн. Мөнхдаваа ах машинтайгаа ирж авсан. Тэрнээс хойш 10 гаруй хоноод орой хоол хийх гээд хүүхдээ амбаар руу явуулсан. Тэгсэн манай хүүхэд Оюунгэрэл амбаарын хаалгаа онгорхой орхичихсон байсан. Тэгтэл дахиад амбаарт ямаанууд нь орчихсон байсан. Тэгэхээр 1 шарга ямаа, 1 халзан ямаа, 1 улаан эр ямаа байхаар нь амбаарын хаалгыг хаасан. Өмнө нь хоёр ямааг нь зарчихсан байхад мэдээгүй байсан болохоор тэр 3 ямааг нь заръя гэж шийдсэн. Тэгж байтал , , гурав манайхаар орж ирсэн. Тэгэхээр нь Нарийнтээлээс Дүүрэнбаяр ах 3 ямаа зараадах гэсэн юм. Би дэлгүүрт өртэй. Та гурав зараад өг гэсэн. Тэгээд тэр гурав мотоциклоор аваачиж Мөнхдаваа ахад зарсан. 300,000 төгрөг авчирч өгсөн. Тэр мөнгөнөөс цэргийн баярын мөнгө гээд 20,000 төгрөг тэр гуравт өгсөн. Тэрнээс гадна ад 20,000 төгрөгийн өртэй байсан тэрийгээ өгсөн. Үлдсэн мөнгийг нь ойр зуураа зарцуулаад дууссан. Тэр таван ямааг Мөнхдаваа ахаас хурааж аваад Солонго эгчид өгчихсөн гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн  хуудас/,

 

         Хөрөнгийн үнэлгээчин 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаартай “ ...хязаалан 8 эм ямаа нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 800,000 төгрөг, хязаалан 3 эр ямаа нэг бүрийн үнэ 120,000 төгрөг, нийт 360,000 төгрөг, нийт үнэлгээ 1,160,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 52-56 хуудас/,

       

         Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10, 27-31 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "...3 ширхэг малын эврийг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18-24 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “5 тооны ямааг хохирогч *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 91-93, 113/,

 

         Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон  Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06/104 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /101-106 хуудас/ зэрэг болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Улсын яллагч С.Баатарсүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч малын хашаанаас  үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд түүний өмчлөлийн 4 тооны ямаа, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ний шилжих шөнө 7 тооны нийт 11 тооны ямааг буюу олон тооны малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1,160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч мэдүүлэг /хх-ийн 41-42/, гэрч мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч мэдүүлэг /хх-ийн 47-48/, гэрч мэдүүлэг /хх-ийн 54-55/, гэрч мэдүүлэг /хх-ийн 56-57/, гэрч Б. мэдүүлэг /хх-ийн 62-63/, насанд хүрээгүй гэрч мэдүүлэг /хх-ийн 75-76/, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 9-10/, 35 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-24/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 27-31/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна”  гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *******ыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч нь хавтаст хэрэгт авагдсанаар 11 тооны ямаа, 9 тооны ямаа гэж зөрөөтэй мэдүүлж байгаа. Шүүгдэгч *******ыг 11 тооны ямааг хулгайлсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг мөрдөгч прокурор тогтоох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд болох гэрч У., , , Г., нарын мэдүүлгээр 5 ямааг *******аас авсан гэж мэдүүлдэг. 5 тооны ямаа хар халзан, улаан, улаан цоохор, цагаан зүстэй ямаа байсан гэдгийг гэрчүүд мэдүүлдэг учир шүүгдэгч *******ыг 5 тооны ямааг хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар ямааны эвэр авагдсан. Эдгээр эврийг мөн гэж үзэх юм бол 3 ширхэг эвэр нь 2 ямааны эвэр байх боломжтой. Тухайн эврийг нотлох баримтаар үнэлэх эсэх асуудал нь мөн эргэлзээтэй байгаа. Тухайн эврүүд нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд хугалсан байх боломжтой юу гэх зэргээр үнэлэх асуудал нь эргэлзээтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн бодит байдлыг тогтоосон баримтаар 5 тооны ямаа авсан гэдэг нь нотлогдож байна. Улсын яллагчийн зүгээс насанд хүрээгүй гэрч мэдүүлгийг нотлох баримтаар тооцож байна. нь өөрөө шүүгдэгчийн бага насны хүүхэд. ээс мэдүүлэг авахдаа сурган хүмүүжүүлэгч болох Нямсүрэнг оролцуулан мэдүүлэг авсан. нь өөрийнхөө болон

 

ээжийнхээ эрх ашгийг хөндөж болохуйц нөхцөл байдалд мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгож мэдэх чадвартай насны хүн мөн үү? Мөн сурган хүмүүжүүлэгч Нямсүрэн нь тухайн зүйлийг ойлгож, мэдэх эрх зүйн мэдлэгтэй хүн үү гэдгийг анхаарч үзэх ёстой байсан. Иймд ээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг оролцуулах ёстой байсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 25.3 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар өмгөөлөгчтэй оролцуулсан бол тухайн хэргийн бодит байдлыг тогтооход илүү ач холбогдолтой байсан гэж үзэж байна. Хэрэв насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлж байна гэж үзэж байгаа бол мэдүүлгийг гүйцэд шалгах ёстой байсан. Энэ мэдүүлэгтээ , , , гэх хүмүүсийг ярьсан байдаг. Энэ хүмүүсээс давхар гэрчийн мэдүүлэг авч баталгаажуулж, эх сурвалж болгох ёстой байсан. Хэрэв прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэх юм бол 11 тооны ямааг ******* хулгайлсан гэх үйл баримт нотлогдохгүй байна гэж үзэж байна. Мөн хохирогчийн хувьд 11 тооны ямааг алдсан эсэх нь эргэлзээтэй байна. Хохирогч нь алдсан ямааны зүс, насыг мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрөөр мэдүүлж байгаа учир эргэлзээтэй, 5 ямааг авсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хэрэв шүүхээс хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ насанд хүрээгүй гэрч болох мэдүүлгийг хянаж үзээсэй гэж хүсэж байна. Уг мэдүүлгийг ямар байдлаар үнэлэх вэ? гэхээр Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйл, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авах процесстой уялдуулж үнэлж үзээсэй гэж хүсэж байна. Иймд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг 5 ямаагаар, хэрэв эврийг үнэлнэ гэж үзвэл 7 ямаагаар нотлогдох боломжтой гэж үзэж байна. Хавтаст хэрэгт ямааны толгойг гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлэх авсан байгаа. Энэ толгойг гэрч Даваанямаас хүнсэндээ хэрэглэ гэж өгсөн гэдгээ мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн таньж олуулах ажиллагаагаар хэрэгт авагдсан 3 ямааны толгой нь Даваанямаас ******* өгсөн толгой мөн гэдэг нь нотлогдсон. Энэ талаараа шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Иймд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү? гэж хүсэж байна. Учир нь хэргийн бодит байдал болон нотлогдон тогтоогдсон үйл баримтаар 5-7 ямааг хулгайлсан гэдэг нь тогтоогдож байна. Мөн хохирогчийн мэдүүлэг нь хоорондоо зөрөөтэй, өөрөө малын хүйс болон насыг мэдэхгүйгээр өөр өөр мэдүүлэг өгч, эргэлзээтэй байдал бий болгож байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 5-7 тооны ямааг хулгайлсан гэдэг нь нотлогдон тогтоогдож байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэж хүсэж байна. Хохирлын хувьд 8 тооны хязаалан эм ямаа, 3 тооны хязаалан эр ямааны үнэ болох 1,160,000 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон. Үүнээс 5 тооны ямааг биет байдлаар хохирогчид өгсөн. Үлдэгдэл 670,000 төгрөгийн хохирлыг өмгөөлөгчийн зүгээс ын нөхөрт нь хэлээд төлүүлсэн. Баримтыг шүүгдэгч авч ирж өгнө гэсэн боловч 200 төгрөгийн баримтыг авч ирж өгсөн. Гэхдээ хохирогч нь хохирлоо хүлээн авсан гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нь 5 ямаа аваад үүнийгээ буцаагаад өгсөн, хохирол төлөхгүй гэсэн учир нөхөр Алтангэрэлтэй нь яриад хохирлын үлдэгдэл 670,000 төгрөгийг төлүүлсэн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Шүүх шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн төвд оршин суух хохирогч өмчлөлийн 7 толгой ямааг хулгайлсан гэх үйлдлээс 4 толгой ямааг хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

 

            Харин 2022 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө  хохирогч 3 толгой ямааг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч Д.ийн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эгчийнд

 

очсон. ... эгч хашааны зүүн хойд талын буланд байх блокон амбаарын цоожийг түлхүүрээр онгойлготол дотор нь 3 ямаа байсан. Тэгээд тэр гурван ямааг бид хоёр мотоцикл дээр сундлаад голоороо улаан цоохор, цагаан 2 зүстэй ямааг голоороо дүүрээд авч явсан. Мөнхдаваа ахын дэлгүүрийн гадна буулгаад хашаа руу нь оруулан тэр ямаануудыг зарж 280,000 төгрөгийг тоолж аваад ******* аваачиж өгсөн. , бид гуравт тус бүрд нь 10,000 төгрөг өгсөн. 3 ямааны бүх чих нь цуулбар имтэй байсан ба улаан, цагаан, улаан цоохор гэсэн зүстэй байсан. Зарим ямаануудын эвэр дээр хөндлөн хөрөөдөж тэмдэг тавьсан 3 ширхэг зураастай байсан. Эврийн дотор болон гадна талд нь бүдгэрсэн шар өнгийн будагтай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/, гэрч “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс гэх залуутай хамт орж ирээд гэдэг эгчийн гэрт очоод байж байтал эгч т хандан 3 ямаа байгаа. Манай ах надад өгсөн. Нэг ямааны мөнгийг нь намайг аваарай гэсэн. Нөгөө хоёр ямааг нь зараад мөнгийг нь дансаар явуулаарай гэсэн. Би Мөнхдаваа ахад 2 сая төгрөгийн өртэй. Чи яваад Мөнхдаваа ахад зарчихаад ир гэж гуйгаад байсан. ... эгч хашааныхаа зүүн хойд талд байх блокон амбаараа онгойлготол дотор нь 3 ямаа байсан. бид хоёр цоохор, цагаан ямааг голоороо дүүрээд нөгөө улаан ямааг эхнэртэйгээ дүүрээд авч явсан. Мөнхдаваа ахын дэлгүүрийн гадна буулгаад хашаа руу нь оруулсан. Тэр ямааг зарсан 280,000 төгрөгийг ******* аваачиж өгсөн. нь , бид гуравт тус бүрд 10,000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,  гэрч “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс эхнэр Мягмарсүрэнгийн хамт ынд ирээд байж байтал Батнасан ах ороод ирсэн. Батнасанд хандаж машинаа аваад ирэхгүй яасан бэ, ямаа ачих гэсэн юм гэтэл Батнасан ах за гээд гараад явсан. Би ******* хандан машинаар яах гэж байгаа юм гэхэд Дүүрэнбаяр ах 3 ямаа өгсөн юм. Надад 1 ямааг нь өгсөн. Үлдсэн 2 ямааг нь зараад мөнгийг нь явуул гэсэн. Тэгэхээр нь би итгээд машин хөлсөлж байхаар би нэг ямааг нь мотоцикл дээрээ дүүрээд аваачаад өгье гэж хэлсэн. Би эхнэр Мягмарсүрэнтэй 1 ямааг нь дүүрээд, нөгөө 2 ямааг нь , 2 дүүрээд Мөнхдаваа ахын дэлгүүрийн гадна буулгасан. Ямаа зарсан мөнгийг , нар аваад ******* өгсөн. Улаан, улаан цоохор нь эр ямаа, цагаан ямаа нь эм ямаа байсан ба 3 ямааны бүх чих нь цуулбар имтэй байсан. Мөн зарим ямаанууд нь эврийнхээ дотор талд шар өнгийн будагтай. Цагаан ямаа нь гурван ширхэг хөрөөдсөн зураастай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55хуудас/,   гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сумын 1-р багийн иргэн багийн төв дээр байрлах манай дэлгүүрт орж ирээд ямаа худалдаж авч байгаа юу,  3 ямаа зарах гэсэн юм гэхээр нь аваад ир гэж хэлтэл удалгүй ,, нар 3 ямаа манай хашаан үүдэн дээр авчирсан. Би гараад үзтэл цагаан ямаа, улаан ямаа, улаан цоохор зүстэй 3 ямаа байсан. Цагаан ямаа нь эр, нөгөө хоёр нь эм ямаа байсан ба эр ямааг нь 90,000 төгрөгөөр, эм ямааг нь 100,000 төгрөгөөр бодож нийт 280,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг ямаанууд бүгд цуулбар имтэй байсан. Уг ямаануудын чих нь цуулбар имтэй ямаанууд байсан. Эвэр дээрх шар будаг нь арилсан байсан. Мөн эвэр дээрээ 3 ширхэг зураас гаргаж хөрөөдсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

           Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан “...хэргийн бодит байдал болон нотлогдон тогтоогдсон үйл баримтаар 5-7 ямааг хулгайлсан гэдэг нь тогтоогдож байна. Мөн хохирогчийн мэдүүлэг нь хоорондоо зөрөөтэй, өөрөө малын хүйс болон насыг мэдэхгүйгээр өөр өөр мэдүүлэг өгч, эргэлзээтэй байдал бий болгож байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 5-7 тооны ямааг хулгайлсан гэдэг нь нотлогдон тогтоогдож байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн  дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч,  шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

 

 

 ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүний сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн Прокуророос  шүүгдэгч *******ыг  2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн төвд оршин суух хохирогч өмчлөлийн 7 толгой ямааг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 4 толгой ямааг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

 Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн төвд оршин суух хохирогч малын хашаанаас  үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 4 толгой ямаа, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-нд шилжих шөнө 3 тооны ямаа, нийт 7 тооны ямааг хулгайлсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн төвд оршин суух хохирогч малын хашаанаас  үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 4 толгой ямаа, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-нд шилжих шөнө 3 тооны ямаа, нийт 7 тооны ямааг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:

 

            Хохирогч “...2022 оны 03 дугаар сарын 12-ны орой 07 цагийн үед 2 хүүхдээ малаа тоолоорой гэж хэлчихээд гэртээ хоол хийж байтал манай хүүхдүүд надад бүрэн байна гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө тоолоод бүртгэн гаргатал хар халзан ямаа 1, хар ямаа 1, улаан ямаа 2 нийт 4 тооны ямаа байхгүй байсан. 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой мөн адил ямаагаа бүртгэж хашаандаа оруулж хашин өглөө нь бүртгээд гаргатал 7 тооны ямаа алга болсон байсан. Ихэнх  ямааны хоёр чих нь хоёулаа цуулбар имтэй. 2021 оны 9 дүгээр сард шар өнгийн будгаар ямааны 2 эврийг нь будаж байсан. Одоо тэр будаг нь арилаагүй бүдэг байгаа. Эврүүдийн дотор талын хэсгийг будаж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

 

            Гэрч “...******* эгчийн гэрт очтол надад 3 ямаа байгаа. Манай ах надад өгсөн юм. Нэг ямааны мөнгийг намайг аваарай. Нөгөө хоёр ямааг зараад мөнгийг нь явуулаарай гэсэн. Би Мөнхдаваа ахад 2 сая төгрөгийн өртэй. Чи Мөнхдаваа ахад зарчихаад ир гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Мөнхдаваа ахаас асуугаад ирье гээд Мөнхдаваа гэдэг хүний дэлгүүр рүү ороод Мөнхдаваа ахтай уулзаад 3 ямаа байна. Хэдээр авах талаар асуухад эм ямаа 100,000 төгрөгөөр худалдан авч байгаа. Чи яваад ир гэсэн. Би буцаж очтол Батнасан ах, , эхнэр Мягмарсүрэнтэй хамт ирчихсэн байсан. Тэгээд би эгчид хандаж ямаа авна гэж байна гэж хэлтэл эгч Батнасан ахыг машинаа аваад ир гэж хэлсэн. , эгчид хандан та хэдээр хөлсөлж байгаа юм гэж асуутал 20,000 төгрөгөөр хөлсөлж байна гэхээр нь би эгчид хандан 20,000 төгрөгөө бид гуравт өгчих. Бид гурав хүргээд өгье гэсэн. Тэгээд эгч хашааны зүүн хойд талын буланд байх блокон амбаарын цоожийг түлхүүрээр онгойлготол дотор нь 3 ямаа байсан. Тэгээд тэр гурван ямааг бид хоёр мотоцикль дээр сундлаад улаан цоохор, цагаан 2 зүстэй ямааг голоороо дүүрээд авч явсан. Мөнхдаваа ахын дэлгүүрийн гадна буулгаад хашаа руу нь оруулан тэр ямаануудыг зарж       280,000   төгрөгийг    тоолж   аваад ******* аваачиж өгсөн.

 

Гантөмөр, бид гуравт тус бүрд нь 10,000 төгрөг өгсөн. 3 ямааны бүх чих нь цуулбар имтэй байсан ба улаан, цагаан, улаан цоохор гэсэн зүстэй байсан. Зарим ямаануудын эвэр дээр хөндлөн хөрөөдөж тэмдэг тавьсан 3 ширхэг зураастай байсан. Эврийн дотор болон гадна талд нь бүдгэрсэн шар өнгийн будагтай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,

 

            Гэрч “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс гэх залуутай хамт орж ирээд гэдэг эгчийн гэрт очоод байж байтал эгч т хандан 3 ямаа байгаа. Манай ах надад өгсөн. Нэг ямааны мөнгийг нь намайг аваарай гэсэн. Нөгөө хоёр ямааг нь зараад мөнгийг нь дансаар явуулаарай гэсэн. Би Мөнхдаваа ахад 2 сая төгрөгийн өртэй. Чи яваад Мөнхдаваа ахад зарчихаад ир гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь ганцаараа гараад Мөнхдаваа гэдэг хүний дэлгүүр рүү явсан. ийг явсны дараа Батнасан ах орж ирсэн. Араас нь , эхнэр Мягмарсүрэнгийн хамт орж ирсэн. Батнасан ахыг машинаа асаагаад ир гэхэд Батнасан ах гараад явсан. Тэгтэл хэдээр авч явах юм гэж асуутал 20,000 төгрөг гэхээр нь бид нар хүргээд өгье гэж хэлээд хүргэхээр болсон. эгч хашааныхаа зүүн хойд талд байх блокон амбаараа онгойлготол дотор нь 3 ямаа байсан. бид хоёр цоохор, цагаан ямааг голоороо дүүрээд, нөгөө улаан ямааг эхнэртэйгээ дүүрээд авч явсан. Мөнхдаваа ахын дэлгүүрийн гадна буулгаад хашаа руу нь оруулсан. Тэр ямааг зарсан 280,000 төгрөгийг ******* аваачиж өгсөн. , бид гуравт тус бүрд 10,000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

 

            Гэрч “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нь надтай холбоо бариад ах нь танайд 2 ямаа түр тавих гэсэн юм. Хэдхэн хонуулаад авна гэхээр нь тэг гэж хэлтэл 2 ямаа авчирч манай ямаан дунд тавьсан. Нэг ямаа нь хар өнгийн зүстэй, 2 чих нь цуулбар имтэй, эвэр дээрээ 3 ширхэг хөрөөгөөр хөрөөдөж зураас тэмдэг тавьсан байсан. Нөгөө ямаа нь хар халзан ямаа байсан ба мөн адил эвэр дээрээ 3 ширхэг хөрөөгөөр хөрөөдөн зураас тавьсан тэмдэгтэй, эврийнхээ дотор тал дээр шар өнгийн бүдгэрсэн будагтай ямаанууд байсан. Удалгүй хэд хоногийн дараа Мөнхдаваа ах уг ямааг өөрөө буцааж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

 

            Гэрч  “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би ын гэрт ороод сууж байтал гаднаас хашаа руу машин ороод ирсэн. Би ******* хандан юун машин юм бэ гэхэд ах ямаагаа авч байгаа юм.  Мөнхдаваа ах хашааны хаалга онгорхой хонох гээд байна. Танайх амбаартаа 2 ямаа хонуулчих гэхээр нь хонуулсан юм. Одоо Мөнхдаваа ах ирж авч байгаа юм гэж хэлсэн. Машиныг нь Мөнхдаваа ахын хүү нь унаж явсан. Тэгээд тэр машины жолооч ямаагаа ачаад яваад өгсөн. Дараа нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс эхнэр Мягмарсүрэнгийн хамт ынд ирээд сууж байтал Батнасан ах ороод ирсэн. Батнасанд хандаж машинаа аваад ирэхгүй яасан бэ. Ямаа ачих гэсэн юм гэтэл Батнасан ах за гээд гараад явсан. Би ******* хандан машинаар яах гэж байгаа юм гэхэд Дүүрэнбаяр ах 3 ямаа өгсөн юм. Надад 1 ямааг нь өгсөн. Үлдсэн 2 ямааг нь зараад мөнгийг нь явуул гэсэн. Тэгэхээр нь би итгээд машин хөлсөлж байхаар би нэг ямааг нь мотоцикль дээрээ дүүрээд аваачаад өгье гэж хэлсэн. Би эхнэр Мягмарсүрэнтэй 1 ямааг нь дүүрээд, нөгөө 2 ямааг нь , 2 дүүрээд Мөнхдаваа ахын дэлгүүрийн гадна буулгасан. Ямаа зарсан мөнгийг , нар аваад ******* өгсөн. Улаан, улаан цоохор нь эр ямаа, цагаан ямаа нь эм ямаа байсан ба 3 ямааны бүх чих нь цуулбар имтэй байсан. Мөн зарим ямаанууд нь эврийнхээ дотор талд шар өнгийн будагтай. Цагаан ямаа нь гурван ширхэг хөрөөдсөн зураастай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55хуудас/,

 

            Гэрч “...Би хэн нэгэнд ямар нэгэн мал өгөөгүй. Ер нь хүнд мал өгч үзээгүй. Хэн нэгэнд мал бэлэглэж байгаагүй. Ямар нэгэн өглөг байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

 

           Гэрч Б. “...******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр

 

 надад 2 ямаа өгсөн. Надад хэлэхдээ гэдэг хүн манай хүүхдэд нэг ямааг нь өгсөн юм. Харин нөгөө нэг ямааг нь хүүхдэд өгсөн. намайг зар гэж хэлсэн. Тэгэхээр нь би зарж байгаа юм гэж хэлэхээр нь би итгээд 2 ямааг 180,000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сумын 1-р багийн иргэн багийн төв дээр байрлах манай дэлгүүрт орж ирээд ямаа худалдаж авч байгаа юу,  3 ямаа зарах гэсэн юм гэхээр нь аваад ир гэж хэлтэл удалгүй ,, нар 3 ямаа манай хашааны үүдэн дээр авчирсан. Би гараад үзтэл цагаан ямаа, улаан ямаа, улаан цоохор зүстэй 3 ямаа байсан. Цагаан ямаа нь эр, нөгөө хоёр нь эм ямаа байсан ба эр ямааг нь 90,000 төгрөгөөр, эм ямааг нь 100,000 төгрөгөөр бодож, нийт 280,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг ямаанууд бүгд цуулбар имтэй байсан. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн худалдан авсан 2 ямааны нэг нь хар, нөгөө нь хар халзан зүстэй ямаа байсан. Уг ямаануудын чих нь цуулбар имтэй ямаанууд байсан. Эвэр дээрх шар будаг нь арилсан байсан. Мөн эвэр дээрээ 3 ширхэг зураас гаргаж хөрөөдсөн байсан. Би уг 5 ямааг нийт 460,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг мөнгийг буцааж буруутай этгээдээс авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/,

         

           Насанд хүрээгүй гэрч   “...“...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ах эхнэртэйгээ, ах нар 3 ямааг ахын гэрт аваачиж өгөөд 280,000 төгрөгөөр зараад ээжид мөнгийг нь авчирч өгсөн. Тэр ах нарт тус бүрт нь 10,000 төгрөг өгсөн. Мартын наймны баярын өдрийн урд өдөр би хичээлдээ явчихаад иртэл манайд ахын цагаан өнгийн машин орж ирээд амбаараас 2 ямаа гаргаж ирээд машины тээш дээр ачаад ээж хамт явсан. Манай ээж Мартын 8-ны өдрийн ойролцоо өдөр чанаж идсэн толгойгоо эвэртэй нь хамт үнс, хогны дунд нуугаад дээрээс нь үнс асгаад байсан. Мөн би хичээлээ тараад гэртээ иртэл манай амбаарт 4 ямаа байсан. Ээж тэр 4 ямааг зарна гээд гараад явсан. Буцаад ирэхдээ 400,000 төгрөгтэй орж ирсэн. Би тэр мөнгийг нь багцлаад түрийвч дотор нь хийж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаартай “ ...Хязаалан 8 эм ямаа нэг бүрийн үнэ 100,000, нийт 800,000 төгрөг, хязаалан 3 эр ямаа нэг бүрийн үнэ 120,000, нийт 360,000 төгрөг, нийт үнэлгээ 1,160,000 төгрөг..” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 52-56 хуудас/,

       

          Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн гаас 5 ямааг хураан авч үзлэг хийсэн “...Хар халзан зүстэй, эврийнхээ дотор болон гадна талд шар өнгийн будагтай. Мөн баруун талын эвэр дээр 3 ширхэг хөрөөдөс зураас байна. Хоёр талын чих нь цуулбар буюу голоор нь нэг тасалсан.  Хар өнгийн зүстэй 2 талын чих нь цуулбар имтэй, 2 эвэр дээрээ хөрөөдөс зураас 3 ширхэг тэмдэгтэй байна тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч *******ор иргэн Б. хашаанд байсан 5 толгой ямааг таньж олуулах ажиллагаа явуулсан “...Энэ хязаалан насны 5 ямаа манай алдсан ямаа мөн байна. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө алдсан хар, хар халзан 2 ямаа мөн байна. Хар ямааны 2 талын чих нь цуулбар имтэй байна. Мөн 2 талын эвэр дээр хөрөөгөөр хөрөөдсөн 3 ширхэг зураастай байна. Манайх ийм зураастай байгаа. Хар халзан ямаа нь эврийнхээ дотор болон гадна шар бүдэг будагтай байна. Мөн эвэр дээрээ хөрөөгөөр хөрөөдсөн 3 ширхэг зураастай байна, манайх ийм зураастай, мөн 2 чихний им нь цуулбар имтэй байна. Цагаан ямаа, улаан ямаа, улаан цоохор ямаанууд нь 2022 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө алдсан 7 ямааны 3 ямаа нь мөн байна. Улаан ямааны 2 талын чих нь цуулбар имтэй, эвэрнийх нь жижиг салаагаар шар өнгийн будагны үлдэц байна. Манайх ийм будгаар будаж байсан, одоо арилж байгаа. Цагаан ямааны 2 талын чих нь цуулбар имтэй байна. Мөн эвэр дээр нь хөрөөгөөр хөрөөдсөн 3 ширхэг зураастай байна. Манайх ийм зураасаар тэмдэг хийж байсан. Улаан цоохор ямаа нь мөн адил 2 талын чих нь цуулбар имтэй байна. Мөн эвэр дээр нь шар өнгийн будагны тогтоц үлдсэн байна.Энэ таван ямаа манайхаас алдагдсан ямаа мөн байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-

 

10 хуудас/,   

                       

           Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "...Уг хашааны ертөнцийн зүгээр баруун урд талд байр хог хэсэг дээр 3 ширхэг эвэр байх ба 2 ширхэг эвэр нь бүдэг шар өнгийн будагтай, үлдсэн 1 эвэр нь үзүүр хэсэг дээрээ 3 ширхэг хөрөөдөс зураас байх ба уг эврүүд нь хохирогчийн хэлсэн содон шинж тэмдэгтэй төстэй тул таньж олуулах ажиллагаа явуулах зорилгоор хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-24 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч *******ор таньж олуулах ажиллагаа явуулсан “...2022 оны 03 дугаар сарын 13-аас өмнө алга болсон ямааны эвэр байх шиг байна. Яагаад гэвэл  энэ эврүүд дээр цус нь хатсан байдалтай нилээн хэд хоногийн өмнө хөрөөдөж, хугалсан эвэр байна. 1 гэж дугаарласан эвэр нь дотор болон гадна талдаа шар өнгийн будагны үлдэж, энэ яагаад үлдэж вэ гэхээр намраас хойш бороо ус тоос шороонд бүдгэрсэн байна. Одоо ч гэсэн манай ямаануудад ийм будагны үлдэж байгаа. 2 гэж дугаарласан эвэрний дотор талд шар өнгийн будагтай байна. Манайх ямаануудаа шар будгаар будсан. 3 гэж дугаарласан эвэрний гадна талын  хэсэгт хөрөөгөөр хөрөөдсөн 3 ширхэг зураас буюу хөрөөдөстэй байна. Манайхаас өөр ингэж хөрөөдөс тавьдаг айл байхгүй. Энэ 1-3 гэж дугаарласан 3 ширхэг эвэр манай ямаануудын эвэр мөн байна. 1, 2 гэж дугаарласан эврүүд нь нэг ямааны 2 эвэр байна. Харин 3 гэж дугаарласан нь мөн нэг ямааны эвэр байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “5 тооны ямааг хохирогч *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол, /хх-91-93, 113/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч ******* ******* овгийн ******* ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 670,000 төгрөг төлсөн, хэрэгт хураагдсан 5 толгой ямааг буцааж авсан болох нь хохирогч шүүх хуралдаанд өгсөн “5 ямаа, 670,000 төгрөг авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “5 тооны ямааг хохирогч *******д хүлээлгэн өгсөн” тэмдэглэл /хх-ийн 16 хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

         Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч д 460,000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 460,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг завсарлуулсан.

 

          Энэ хугацаанд шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч д олгуулахаар шийдвэрлэсэн 460,000 төгрөгийг  төлсөн  болох нь  иргэний нэхэмжлэгч Б. шүүхэд ирүүлсэн “Миний бие нь *******аас худалдан авсан 5 ямааны хохирлын мөнгөнд 460,000 төгрөгийг *******ын нөхөр

 

 болох П.Алтангэрэлээс 2022.06.13-ны өдөр дансаар шилжүүлсэн нь үнэн болно. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч С.Баатарсүх шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Мөнхдаваад зарж борлуулсан гэх 5 ямааны үнэ болох 460.000 төгрөгийг төлж, уг баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Мөн хохирогч *******д 1.160.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж олсон гэх 5 ямааг биет байдлаар нь хүлээлгэн өгч, үлдсэн 6 ямааны хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар малын эвэр 3 ширхэг хураагдаж ирсэн. Үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул үүнийг харгалзаж үзэхийг хүсэж байна. Шүүгдэгч нь 5 сараас 11 настай 4 хүүхэдтэй. Иймд түүний хувийн байдлыг мөн харгалзан үзэхийг хүсэж байна. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд шүүгдэгч нь 7 тооны ямааг хулгайлсан гэх үйлдэл нь тогтоогдож байгаа учир түүнийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.6 дугаар зүйлүүдийг хэрэглэх боломжтой байгаа учир шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийг шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж,

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч ******* нь 2012 онд төрсөн охин , 2017 онд төрсөн охин М.Мөнхгэрэл, 2019 онд төрсөн охин М.Ариунгэрэл, 2022 онд төрсөн хүү А.Ганчөдөр болон нөхрийн хамт амьдардаг болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-103-105 хуудас/, Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний дөрийн 06/104 дугаартай “******* нь ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг тус багийн иргэн мөн болно” гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч ******* нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан  хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл  энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял  оногдуулах болохыг мэдэгдэж,  хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ши