Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва, Улсын яллагч Ц.Нэргүй, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн 6 дугаар гудамжны 624 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн ******* *******, регистрийн дугаар *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн 10 дугаар гудамжны 1019 тоотод хохирогч ******* тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний давсаг руу нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь биеийн аарцгийн эрхтний гэмтэл болох давсагны урагдал, зүүн өгзөгний булчингийн эдийн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ”... 2022 оны 04 дүгээр сарын 02-ны орой Бямбагүр над руу залгаад гадуур гарах уу гэсэн. Тэгээд тэр гурав хүрээд ирсэн. Манайхаас гараад дэлгүүрээс юм аваад очсон. Тэгээд тэндээ пиво ууцгаагаад нилээд согтсон байсан. Бямбагүр, хоёр хоорондоо маргалдаад гэрээс гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаад орж ирсэн. Бямбагүр яасан юм гэхэд явсан гэж хэлсэн. Намайг хүргэнтэйгээ юм ярьж байсан чинь хажуугаар орж ирээд хэрүүл гуйгаад байхаар нь яахын бэ ахын дүү гэсэн чинь гаръя гээд чирээд байсан. Тэгээд бид хоёр гэрээс гараад би н хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Эмчилгээний зардал 500.000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж гэмшиж байна.” гэв.

Хохирогч Б.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хамт ажил хийдэг *******,, Бямбагүр нарын хамт *******ийн хүргэн х гэх айлд 20 цагийн үед очиж пиво уусан. Нөгөө хэд архи уусан. Тэгж байгаад Бямбагүр 02-03 цагийн үед явчихсан. Би ******* 1 үг хэлсэн юм. Юу гэж хэлснээ санахгүй байгаа. Тэгсэн чинь ******* миний салтаа хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би шууд босоод гараад гэртээ очсон. Манайх ойрхон байсан тул 04-05 цагийн үед харьсан. Гэрт ээж, эхнэр, хүүхэд байсан. Гэртээ ороод унтаж чадаагүй. Цээж хэвлийн хэсгээр өвдөөд байсан. Эмнэлэгт очиж үзүүлтэл давсаг хагарсан байна гэсэн. Эмнэлэгт давсагны хагалгаанд орсон. ******* эмнэлэг дээр ирсэн надтай уулзсан. Эмчилгээний зардал өгсөн. Бас уучлалт гуйсан. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Тухайн өдөр өглөө 4 цаг болж байхад Б. ах ирсэн гэсэн. Ирэхдээ согтуу ирсэн ба орж ирэнгүүтээ орь дуу тавиад орилсон гэсэн. Тэгээд эмчид үзүүлээд давсаг нь гэмтсэн байна гээд хагалгаанд орсон. ******* гэх хамт ажилладаг залуу нь өшиглөсөн гэж Б. ах үзүүлж байсан эмчдээ хэлсэн байсан. Тэр залуу нь эмнэлэг дээр ирсэн. Б. нь сая хагалгаанд ороод наркоз нь гараагүй байгаа. Давсагны гэмтэл байгаа. Тэрийг нь оёчихсон гэсэн. Нүүр ам нь зүгээр байсан. Өнгөрсөн шөнө 12-р багт айлд ажлынхантайгаа архи ууж байгаад ******* гэх залууд зодуулсан гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... . бид нар өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас хойш хамтдаа барилгын ажил хийж байгаа ба одоо “Арвай” гардений карказ дээр ажиллаж байна. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай ажил амарсан. Тэгээд 19 цагийн үед “Наран” гэх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хойно байдаг дэлгүүр дээр уулзсан. Тэгээд 9 дүгээр хороонд байх гэх айл руу явсан. Тэр айлд пиво ууцгаасан. ,, *******, эхнэр байсан. 4 том пиво, 1 шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи уусан. Тэгээд би шөнө 02 цагийн үед гэртээ хариад хоносон. Өглөө нь Даваадорж гээд н дүү нь хүнд зодуулчихсан эмнэлэг дээр байна гэсэн. Хамт явсан уу. ахтай маргалдсан гэж хэлж байсан. Давсаг нь хагарсан гэмтэлтэй байгаа гэсэн. Надаас Б. согтчихоод хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр нь би явсан. Зодолдсон зүйл байхгүй. ахтай зодолдсон гэдгийг өглөө эмнэлэг дээр очоод мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас /,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 250 дугаартай “...1. Үзүүлэгч Б.н биед аарцгийн эрхтний гэмтэл болох давсагны урагдал, зүүн өгзөгний булчингийн эдийн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Давсагны урагдал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 16-18 хуудас/,

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хамт ажилладаг хүмүүстэйгээ уулзахаар болсон юм. Тэгээд 09 цагийн үед 12 дугаар баг 10-1019 тоотод байх хүргэн д ,, Бямбагүр нарын хамт очсон. Гэрт нь эхнэртэйгээ байсан. Тэднийд очихоос өмнө гудамжинд ,, Бямбагүр нартай 2 том пиво хувааж уусан байсан. Тэднийд очоод 0.5 литрийн Соёрхол, 4 том пиво ууцгаасан. Тэгээд Бямбагүр, хоёр эхлээд маргалдсан. Бямбагүр явчихсан. Дараа нь орж ирээд надтай хэрэлдээд байсан. намайг гаръя гээд татаад байсан. Би гарахгүй гэж байгаад гарахаар болсон. Гараад барилцаж аваад цээжин хэсэг хэвлий хэсэгт нь 2 удаа өвдөглөсөн. Өглөө эмнэлэгт ирсэн байна хүрээд ирээ гээд ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 28 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 72 хуудас/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38, 39, 40, 41, 43 хуудас/,

Хохирогч Б.н шүүхэд ирүүлсэн “...Шүүгдэгч *******ийн эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож байгаа. *******т гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ. Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар баг 10-1019 тоотод иргэн Б.г тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас биеийн давсаг хэсэгт өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учрууласан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч Б.н мэдүүлэг, гэрч Б.Даваадорж, Д.Бямбагүр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 250 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд *******ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул *******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэн *******ийн гэм буруугийн асуудлыг шүүхээс гэм буруутайд тооцсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэр бүлийн байдал зэргийг харгалзан үзээд прокуророос ял тохирсон хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн 10 дугаар гудамжны 1019 тоотод хохирогч ******* тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний давсаг руу нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь биеийн аарцгийн эрхтний гэмтэл болох давсагны урагдал, зүүн өгзөгний булчингийн эдийн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хохирогч Б.н “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хамт ажил хийдэг *******,, Бямбагүр нарын хамт *******ийн хүргэн х гэх айлд 20 цагийн үед очиж пиво уусан. Нөгөө хэд архи уусан. Тэгж байгаад Бямбагүр 02-03 цагийн үед явчихсан. Би ******* 1 үг хэлсэн юм. Юу гэж хэлснээ санахгүй байгаа. Тэгсэн чинь ******* миний салтаа хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би шууд босоод гараад гэртээ очсон. Манайх ойрхон байсан тул 04-05 цагийн үед харьсан. Гэрт ээж, эхнэр, хүүхэд байсан. Гэртээ ороод унтаж чадаагүй. Цээж хэвлийн хэсгээр өвдөөд байсан. Эмнэлэгт очиж үзүүлтэл давсаг хагарсан байна гэсэн. Эмнэлэгт давсагны хагалгаанд орсон. ******* эмнэлэг дээр ирсэн надтай уулзсан. Эмчилгээний зардал өгсөн. Бас уучлалт гуйсан. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 хуудас /,

Гэрч ”... Тухайн өдөр өглөө 4 цаг болж байхад Б. ах ирсэн гэсэн. Ирэхдээ согтуу ирсэн ба орж ирэнгүүтээ орь дуу тавиад орилсон гэсэн. Тэгээд эмчид үзүүлээд давсаг нь гэмтсэн байна гээд хагалгаанд орсон. ******* гэх хамт ажилладаг залуу нь өшиглөсөн гэж Б. ах үзүүлж байсан эмчдээ хэлсэн байсан. Тэр залуу нь эмнэлэг дээр ирсэн. Б. нь сая хагалгаанд ороод наркоз нь гараагүй байгаа. Давсагны гэмтэл байгаа. Тэрийг нь оёчихсон гэсэн. Нүүр ам нь зүгээр байсан. Өнгөрсөн шөнө 12-р багт айлд ажлынхантайгаа архи ууж байгаад ******* гэх залууд зодуулсан гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 хуудас /,

Гэрч ”... 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай ажил амарсан. Тэгээд 19 цагийн үед “Наран” гэх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хойно байдаг дэлгүүр дээр уулзсан. Тэгээд 9 дүгээр хороонд байх гэх айл руу явсан. Тэр айлд пиво ууцгаасан. ,, *******, эхнэр байсан. 4 том пиво, 1 шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи уусан. Тэгээд би шөнө 02 цагийн үед гэртээ хариад хоносон. Өглөө нь Даваадорж гээд гийн дүү нь хүнд зодуулчихсан эмнэлэг дээр байна гэсэн. Хамт явсан уу. ахтай маргалдсан гэж хэлж байсан. Давсаг нь хагарсан гэмтэлтэй байгаа гэсэн. Надаас Б. согтчихоод хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр нь би явсан. Зодолдсон зүйл байхгүй. ахтай зодолдсон гэдгийг өглөө эмнэлэг дээр очоод мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас /,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 250 дугаартай “...1. Үзүүлэгч гийн биед аарцгийн эрхтний гэмтэл болох давсагны урагдал, зүүн өгзөгний булчингийн эдийн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Давсагны урагдал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 16-18 хуудас/,

Яллагдагч *******ийн “...Бид нар д очоод 0.5 литрийн Соёрхол, 4 том пиво ууцгаасан. Тэгээд Бямбагүр, хоёр эхлээд маргалдсан. Бямбагүр явчихсан. Дараа нь орж ирээд надтай хэрэлдээд байсан. намайг гаръя гээд татаад байсан. Би гарахгүй гэж байгаад гарахаар болсон. Гараад барилцаж аваад цээжин хэсэг хэвлий хэсэгт нь 2 удаа өвдөглөсөн.Өглөө эмнэлэгт ирсэн байна хүрээд ирээ гээд ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг хүний эрүүл мэндэд ххохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгд******* овгийн ******* *******ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөрхохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэ38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэзааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЦЭЦЭГЭЭ