Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч *******,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Хохирогч *******, *******,

Шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******, овгийн нарт холбогдох    дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 36 настай, регистрийн дугаар , эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд

 

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

 

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан,

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил 2 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

 

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ДШМ/29 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/149 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/06  дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй үлдсэн 788 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 788 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон,  ******* овгийн ******* *******.

 

           2. Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 28 настай, регистрийн дугаар , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

           Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/189 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 09 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг 09 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

 

         Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******гийн  биелүүлээгүй үлдсэн 186 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 186 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, Даагачин овгийн

 

        Үйлдсэн хэргийн талаар:

 

         Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар

сарын  28-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн 27 дугаар гудамны 16 тоотод оршин суух хохирогч   гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж “Samsung” маркийн 24 инчийн зурагт, “Монгол сат” олон сувгийн хүлээн авагч төхөөрөмж, 4 ширхэг оролттой цахилгааны уртасгагч залгуур, “Эко” 00-н цаас 6 ширхэг, 1 хос ор хөнжлийн даавуу зэргийг хулгайлж 319000 төгрөгийн хохирол,   

 

          2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн 65 дугаар гудамжны 9 тоотод оршин суух хохирогч гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 24 инчийн “ТСL” маркийн телевизийг хулгайлж 360000 төгрөгийн хохирол,

 

          2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж идээний модон таваг 3 ширхэг, эмэгтэй хүний торгон дээл 1 ширхэг зэргийг хулгайлж 255000 төгрөгийн хохирол,

 

         2021 оны 09 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 52 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хохирогч гэрт хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой дээл, эрэгтэй хүний булган малгай зэргийг хулгайлж 280000 төгрөгийн хохирол,

 

          2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 15 тоотод байрлах хохирогч гэрийн хаалаганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж сийлбэртэй цацлын халбагыг хулгайлж 20000 төгрөгийн хохирол,

 

         шүүгдэгч *******тэй бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 03-08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 106 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хохирогч байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөгний даалин 1 ширхэг, даваа толгойтой дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, 1 хайрцаг дриллын хошуу, гар хадагч 1 ширхэг зэргийг хулгайлж 817000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг,

 

           Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн 45 дугаар гудамны 2 тоотод оршин суух хохирогч *******ын байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж “Монел” маркийн LCD телевиз, телевизийн  удирдлага,  “Стар” кабелийн антен хүлээн авагч, хромон гутал 1 хос зэргийг хулгайлж 520000 төгрөгийн хохирол,

 

          2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багийн “Зүлэгт” гэх газар оршин суух хохирогч гэрийн гаднаас түүний өмчлөлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол,

 

          Шүүгдэгч *******тай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 106 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хохирогч байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөгний дайлан 1 ширхэг, даваа толгойтой дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан таслагч 1 ширхэг, 1 хайрцаг дриллын хошуу, гар хадагч 1 ширхэг зэргийг хулгайлж 817,000 төгрөгийн хохирол,

 

           Яллагдагч бүлэглэн 2017 оны 10 сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 55 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хохирогч *******ын байшинд хууль бусаар нэвтрэн орж булган малгай, хурганы арьс, мөнгөн аяга, мөнгөн товч, мөнгөн ээмэг, харааны нүдний шил, хөнгөн цагаан хувин, сав зэргийг хулгайлан авч 6545000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Бадмын үйлдэл дээр хулгайн юм гэдгийг мэдсээр байж айлд аваачиж өгсөн нь миний буруу. Би хохирол төлбөрөө бүгдийг нь төлсөн. Хэргийн талаар маргах зүйл байхгүй. Гэм буруугаа бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “.Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны хохирол, 2018 оны хохирол зэргийг би төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ маргаад байх зүйл байхгүй” гэв. 

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 онд манайхан хөдөө явж байсан чинь манай хажуу талын айлын хүн танай гэрт хулгай орчихсон байна. Цонх чинь онгорхой байна гэж хэлсэн. Гэрээс “Монел” маркийн LCD телевизор, удирдлагын хамт 1 ширхэг, Стар нэртэй кабелийн антени хүлээн авагч 1 ширхэг, хромон гутал 1 хос зэргийг алдсан. Байшингийн цонхоо би өөрөө шиллэсэн. Телевизор хөлийг цонхоор гаргах гэж байгаад хугалсан байсан” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  “...Би 2017 онд хот руу эмчилгээнд явсан байсан. Ирэхэд манайд хулгай ороод булган малгай зэрэг эд зүйлс байхгүй болсон байсан” гэв. 

 

Шүүх хуралдаан хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээс багийн 27-16 тоотод байх гэртээ гэр бүлийнхээ хамт байж байгаад хөдөө Богд сумын 4 дүгээр багийн нутагт Өөш Хайрхан гэх хөдөө байдаг гэр рүүгээ явсан. Явахдаа гэрийнхээ янданг аваад тоононы гялгар уутаа битүү бүрсэн, хаалга хар өнгийн төмөр даруулгаар цагаан хятад цоожоор цоожлоод, хашааны хойд болон урд хаалгаа уяагаар хүлээд явсан. Богд сумын 4 дүгээр багт байх хөдөө гэртээ байж байгаад 8 хоноод 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байхад аймагт гэртээ ирсэн. Гэртээ ирээд урд хашааны том хаалгаа онгойлгоод машинаа оруулаад гэрийн үүдэнд байж байтал гэр дотор байсан цагаан төмөр сүх гадаа хаалганы хажууд түшүүлээд тавьчихсан байсан. Тэгээд хаалгаа үзтэл даруулгыг нь цүүгээр нь суга татаад хаалгыг эвдчихсэн онгорхой байсан. Гэртээ ороод үзтэл зуух дээр модон сандал тавьчихсан, тоононы гялгар уут урагдаж хүн орсон байдалтай гэрийн хоёр талд байх авдар онгорхой хамаг юм гаргаад тавьчихсан, номын шүүгээний дээр байсан 24 инчийн дэлгэц хэсгээрээ хар, доод хэсгээрээ саарал өнгийн голд нь Самсунг гэсэн бичигтэй зурагт байхгүй болчихсон, үүдэнд байсан ууттай нүүрс, моднууд газар ойчсон,  тэдгээрээс 1 шуудай мод бас алга болчихсон байдалтай байсан. Манай гэрээс 24 инчийн Самсунг брэндийн дэлгэц хэсгээрээ хар, доод хөл талаараа саарал өнгийн, 4 ширхэг нарийхан саарал хөлтэй ЛСД зурагт 1 ширхэг, шинээр авсан уртасгагч, 6 ширхэг боодолтой нойлын цаас, бор цоохор өнгийн шинэ ор хөнжлийн даавуунууд, шуудайтай мод зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би алдагдсан зурагтаа 380000 төгрөгөөр, Монгол сатын хүлээн авагчийг 90000 төгрөгөөр үнэлнэ. Ууттай модыг 1000 төгрөгөөр,  уртасгагчаа 25000 төгрөгөөр, 00-ын цаасыг 4000 төгрөгөөр тус тус үнэлж байна.” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 29 хуудас/,

 

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын сүүлээр сумын 10 дугаар багт байх гэрт нөхрийн хамт очсон юм. Тэгтэл тэрээр хүнд зодуулчихсан гээд хачин царайтай юм байж байсан. Тэднийд бид нар ганц хоёр шил архи ууж байгаад эхнэрээсээ салж байгаа, зурагтаа зарна гээд байхаар нь "...чи хэдээр зарах юм, би худалдаж авъя” гэтэл гэрийнхээ зүүн хойд талын толины ард нэг жижиг саарал хүрээтэй 24 инчийн зурагт гаргаж ирээд үүнийг 60000 төгрөгөөр ав” гэсэн. Тэгэхээр нь би тухайн зурагтыг 20000 төгрөгийг бэлнээр нь өгөөд 40000 төгрөгийг нь дүүгээрээ мобайл банкаар шилжүүлсэн. Хар өнгийн дэлгэцтэй, хөх саарал хүрээтэй, доод талд Самсунг гэсэн бичигтэй 24 инчийн зурагт байсан. тэр зурагтыг хүнээс авсан барьсан гэж хэлээгүй. ******* гээд хүн л үлдээсэн гэж байсан. Өөрийнх нь өмч гэж бол огт яриагүй. ...2021 оны 08 сарын 07-ны үеэр т өгсөн байсан 40000 төгрөгөө буцааж авсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 хуудас/,

 

             Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэх эмэгтэйг танина. Бид найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Намайг хүнд зодуулчихаад хэвтэж байхад тэд нар ирээд ганц хоёр шил архи уусан. Тэгээд дэмий ярьж байгаад зурагт хэрэгтэй байна гээд байхаар нь манайд ******* гэх хүн нэг 22 инчийн хар өнгийн Самсунг гэсэн зурагт үлдээгээд явчихсан байсан юм. Тэгэхээр нь би тэр зурагтыг нь толины араас аваад яв гээд өгөөд явуулчихсан юм. Тэгээд л тэр зурагтыг аваад явчихсан. ******* манайд тэр зурагтыг 2021 оны 07 дугаар сарын сүүлээр л авч ирсэн. Би өдрийг нь сайн санахгүй байна. Манайд авч ирсэн зурагтыг авч ирэхдээ бол танайд түр үлдээчихье гэж хэлсэн. ******* ирэхдээ нилээн үдээс хойш ы гаралтай жижигхэн бор залуутай хамт мотоциклтой ирсэн. ...Жижигхэн хар хүлээн авагч байсан. Одоо тэр нь манай гэрт байгаа. Өөр ямар нэгэн зүйл үлдээгээгүй. Гартаа нэг цаг шиг хар юм зүүчихсэн ороод ирсэн. Манайд үлдээсэн зурагт нь 24 инчийн хар өнгийн дэлгэцтэй, доогуураа саарал хүрээтэй, Самсунг брэндийн зурагт байсан, харин тэр хүлээн авагч нь жижигхэн хар л юм байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36 хуудас/,

 

               Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан 2021 оны 07 дугаар сарын сүүлээр сумын 10 дугаар баг 49-1 тоот гэртээ ганцаараа унтаж байтал ******* нь юманд ороочихсон нэг телевиз,хүлээн авагч тэвэрчихсэн орж ирсэн. ******* энийг танайд түр тавьчихъя гэж хэлсэн. Маргааш нь манайд ирэхдээ тэр телевизийг гэртээ түр тавьж байя гэхээр нь би тэг гээд өгөөд явуулсан.  Би уг телевизийг д зараагүй. Би Р.д өөрийнхөө гэрт байдаг 32 инчийн телевизорыг 60000 төгрөгөөр зарсан. Тэгээд маргааш нь манай гэрт телевизээ авахаар ирэхдээ найз нь танай телевизорыг авахаа болилоо, чи мөнгөө буцаагаад өгчих, харин энэ телевизийг чинь түр тавьж байя гээд нөгөө *******ын авчирсан телевизийг надаас гуйгаад авч явсан. Тэгэхээр нь би 2021 оны 08 дугаар сарын эхээр 40000 төгрөгийг нь д буцааж бэлнээр өгсөн.  ******* тухайн үед намхан, дунд зэргийн махтай, бор царайтай, 30 орчим насны залуу байсан. Би харвал танина. *******тай ойролцоо шоронгоос суллагдсан залуу байсан. *******ын авчирсан эд зүйлсийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би өөрийнх нь эд зүйл л гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  38 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******ыг бага байхад Өвөрхангай аймгийн суманд айл саахалт байсан гэдэг утгаараа танина. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр захаас гараад 4 дүгээр хороо руу айлд очих гээд мотоциклтой явж байсан юм. Тэгтэл ******* ах ганцаараа алхаад явж байснаа намайг хараад таниад зогсоосон. Би тухайн үед өөрийнхөө улсын дугааргүй “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн мотоциклтой явж байсан. Тэгээд ******* ах надтай юм ярьж зогсож байгаад ын гэрт хүргээд өг гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд ын гэрт хүргэж өгөхөөр болтол ******* ах замын цаанаас орны бүтээлэг шиг нэг даавуунд боочихсон зурагт аваад хүрээд ирсэн. Энэ зурагтыг Хүрлээгийнд өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр үедээ би ******* ахыг ынд хүргэж өгсөн. Тэгээд ын гэрт ороход ганцаараа байсан. Тухайн үед ******* ах уг телевизийг хаанаас, хэрхэн олж авсан талаар надад юм яриагүй. Нимгэн 24 инчийн жижиг телевиз байсан. Бүтээлэгтэй байсан болохоор би сайн анзаарч хараагүй. т уг телевизийг өгөхдөө юу гэж хэлснийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 07 дугаар сарын 29-ний  өдрийн 07/24 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэсэн 24 инчийн Самсунг брэндийн LCD телевизор 200000 төгрөг,  Монгол сат олон сувагт хүлээн авагч 60000 төгрөг, 4 ширхэг оролттой уртасгагч 18000 төгрөг, Эко 00-ийн цаас 6 ширхэг 6000 төгрөг, 1 хос ор, хөнжлийн даавуу 30000 төгрөг, жижиг шуудайгаар савласан түлээний мод 5000 төгрөг, нийт 319000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 46-51 хуудас/,

 

           Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр өдрийг нь санахгүй байна, 17-18 цагийн орчим согтуу байсан. Тэгээд архины мөнгө олох зорилгоор сумын 4 дүгээр багт байрлах айлын хашааны хаалгыг давж орсон. Хашаанд ороход монгол гэр байсан бөгөөд би гэрийнх нь тооноор дотогш орсон. Гэрийнхээ тооныг гялгараар битүүлсэн айл байсан. Тухайн айлаас би нэг телевиз, нэг Монгол сат олон сувгийн хүлээн авагч төхөөрөмж хулгайлж авсан. Тэгээд би гэрээс нь гарахдаа тооноор нь буцаад гарсан. Тэгээд би телевиз, хүлээн авагч хоёрыг нь ын гэрт түр аваачиж тавьсан юм. Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багт байрлах 27-16 тоот иргэн гэрт орохдоо ганцаараа явж байсан. Өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 1-2 хуудас/,

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 8 хуудас/,

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-13 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Р.гаас 24 инчийн хэмжээтэй Самсунг маркийн  LCD зурагтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-16 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрч Т.аас “Монгол сат” сувгийн хар өнгийн хүлээн авагчийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 21-22 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 24 инчийн хэмжээтэй “Самсунг” маркийн  LCD зурагт, “Монгол сат” сувгийн хар өнгийн хүлээн авагчийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 25 хуудас/

 

          Эрүүгийн  дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

           Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нэг гэр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн 4-2 тоотод байдаг. Тус 4 дүгээр багт байх байшинг манайх ноднин жил худалдаж авсан юм. Би тус байшинд 7 сараас хойш бага багаар засвар хийж байгаа юм. Хамгийн сүүлд 7 хоногийн өмнө ирж пийшингээ засчихаад явсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 18 цагийн үед иртэл манай байшингийн зүүн хойд талын гал тогооны жижиг порчикны цонхыг нь хагалаад хулгай орчихсон байсан. Тус гэрээс цагаан сарын ууцны том 60х30см хэмжээтэй хүрэн модон сийлбэр таваг 1 ширхэг, дугуй хэлбэртэй 45 см радиустай 6 талтай цагаан сарын тавгийн идээ тавьдаг хүрэн сийлбэртэй модон таваг 1 ширхэг нийт 3 таваг, мөн манай ээжийн өмсдөг ногоон өнгийн торгон дээл 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Манай 3 тавгийн идээний тавагнууд андашгүй. Ууцных нь хүрэн өнгийн модон 4 талдаа бөөрөнхий модон хээтэй таваг бий. Нөгөө хоёр нь бол бөөрөнхий 6 талтай хүрэн өнгийн модон тавагнууд байгаа. Арай жижиг нь нөгөө хоёроосоо өөр шаргал өнгөтэй, харин нөгөө хоёр нь ижил хүрэн өнгөтэй тавагнууд байгаа. Бид нар гэртээ хамгийн сүүлд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ирсэн. Тэрнээс хойш өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Гомдолтой байна. Алдагдсан эд зүйлс болон хагарсан цонхыг янзлуулчихвал гомдол санал гээд байх юм байхгүй" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 231 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед 3 дугаар багт байх гэртээ байж байгаад Хангамж захын зүүн талд цемент зардаг хэсэгт ажилладаг буюу Сээгий гэх залуутай уулзахаар явсан юм. Би захын арын хаалгаар орох гээд явж байтал *******тай таарсан. Тэрээр ганцаараа явж байсан бөгөөд гартаа цэнхэр өнгийн нимгэн хадаг шиг даавуун дотор 3 ширхэг том ууцны болон тавгийн идээний модон тавагнууд барьчихсан байсан. Тэгээд надтай таараад энэ гурвыг зарах гэсэн юм, авах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгээд би *******тай цуг зах руу ороод хамт явж байтал ******* хөдөөний нэг дээлтэй ах хүүгээс энэ 3 тавгийг худалдаж авах уу гээд асуугаад нөгөөдүүл нь авахгүй л гээд байсан. Бид хоёр захаар явж байгаад захын ар талын Ундрам зоогийн газар руу орж хоол идсэн. Тэр тавагнууд нь цэнхэр өнгийн хадаг шиг уутанд боолттой, дотроо 3 ширхэг модон таваг байсан. Тэр тавагнуудын нэг нь дөрвөлжин ууцны таваг, нөгөө нь цагаан идээний том 6 талтай таваг, нэг нь арай жижиг бөөрөнхийдүү модон таваг байсан. ******* тэр тавагнуудыг 4 дүгээр багаас хулгайлсан талаар ярьж байсан санагдаж байна. Гэхдээ сайн мэдэхгүй байна, ямар ч байсан тэр тавагнуудыг зах дээр зарна гээд л яваад байсан. Тэр Ундрам зоогийн газрын эмэгтэй ч сайн мэдэж байгаа. Ер нь гадуур байхдаа манайхаар орж гарч л байдаг. Надад ******* хулгай хийсэн хэрэг үүссэн байгаа удахгүй буцаад хоригдох гэж байгаа талаар ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 233 хуудас/,

 

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны  өдөр ажил дээрээ байсан. Тухайн өдөр цаг орой болчихсон, хаах дөхөж л байсан. Гаднаас нэг намхан халзандуу, нөгөө нь намхан бор царайтай хоёр хүн орж ирсэн. Тэр хоёр хүний нэг нь гартаа том хар бугуйн цагтай, халзандуу бас согтуу хүн нь орж ирээд хоёулаа суугаад цуйван хагасаар 2, мөн 2 цайтай захиалсан. Тэр хоёр хүн орж ирэхдээ нэг цэнхэр уутанд боочихсон 3 модон том тавагнууд барьчихсан байсан. Тэгээд тэр хоёр хүн хоол цайгаа идэж дуусчихаад нөгөө бор царайтай хүн нь түрүүлээд гараад явчихсан. Тэр үлдсэн хүнээс 9000 төгрөг боллоо гэтэл утсаараа яриулчих, одоо хүн ирэх байх гэсэн. Тэгээд хүлээгээд ирэхгүй байхаар нь мөнгөө нэхтэл энэ тавагнуудыг тавьчихъя, дараа өгье гээд байхаар нь манайх ийм таваг авахгүй мөнгөө өг гэсэн. Тэгтэл удалгүй цагдаа ирээд тэр хүнийг нөгөө тавагнуудтай нь аваад явсан. Тэр хүмүүсийг одоо харвал танина” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  235 хуудас/,

 

         Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08/25 дугаартай “...Монгол дархны хийцтэй хос идээний модон таваг 75000 төгрөг, эмэгтэй хүний гоёлын монгол торгон дээл 150000 төгрөг, 40*40 хэмжээстэй вакум цонхны давхар шил 30000 төгрөг,  эдгээр эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнэ 255000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /1хх-ийн 238-242 хуудас/,

 

         Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би согтуу байсан болохоор хаанаас яаж авснаа огт санахгүй байна. Нэг мэдсэн чинь Чимэдсэрчинтэй хамт захын тэнд гуанзанд орохдоо модон тавагнууд /боосон байсан/ барьчихсан явж байсан. Гуанзанд ороод хоол идчихээд мөнгийг нь өгөөгүй болохоор тогооч нь цагдаа дуудсан юм шиг байна лээ. Би дээлийг нь санахгүй байна. Модон тавагнуудыг авсан айлынхаа хаягийг, хэзээ авснаа, хэнтэй явснаа санахгүй байна.” гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 7 хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн   дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 213-214 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай дугаартай хэргийг дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /1хх-212 хуудас/,

 

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 217 хуудас/,

 

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 218-220 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хураан авсан “...******* *******аас // цэнхэр өнгийн даавуунд боолттой зүйлийг авч задлан үзэхэд 132 см тойргийн  радиустай, 6 талтай цагаан сарын тавгийн идээний модон таваг, тус таваг нь 6 талтай байх ба тал бүр 22см урттай, тал бүрт тойрог хэлбэртэй хээтэй 6 хөлтэй байв. Түүн дээр давхарлан 42см урттай, 29 см өргөнтэй, цагаан сарын ууцны том модон таваг байв. Түүний дээр 70 см тойргийн радиустай, 7 талтай гадна талаараа тойрсон угалзарсан хээтэй модон чихрийн таваг тус тус байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн  221-222 хуудас/.

 

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч нь манай тавагнууд мөн байна. Манай тавагнууд хажуу талдаа бөөрөнхий хээтэй байгаа, уг тавагнууд нь манай тавагнууд”. Таньж олуулах ажиллагаагаар хохирогч д 3 ширхэг /3 хос/ тавагнууд хүлээлгэж өгөв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 226-227 хуудас/,

 

          Эрүүгийн  дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 52-18 тоотод амьдардаг юм. Би гэрээс гарч хажуу айлдаа орох болон ойр зуур гарангаа гэрээ түгжилгүй гарч орж байдаг. Харин 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 16  цагийн хооронд манай гэрийн зүүн хойд талын авдарнаас эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгай зэрэг эд зүйл алдагдсан байна. Эрэгтэй хүний хурган дээл нь улаан хүрэн дугуй хээтэй торгоор өнгөлсөн, өнгө татахдаа зах хэсгийг нь шинэ хурганы арьсаар тойруулсан, сэлгэдэг цагаан товчтой дээл байгаа, харин булган малгай нь хар бүчтэй, хуучин, буудаггүй малгай байгаа. Би алдсан эд зүйлээ олчихвол гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...манай гэрээс хулгайд алдагдсан гэх хурган дотортой дээл, булган малгай хоёр мөн байна. Би хүлээж авлаа, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 26, 57 хуудас/,

 

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улаан эрээн, бөөрөнхий хээтэй хурган дээл, 1 ширхэг булган малгай гэх хоёр эд зүйл хулгайд алдсан байсан. хүү болох Отгон гэх залуугийн хурган дээл, булган малгай. С.Отгон нь тухайн хурган дээл болон булган малгайг өмсөж хэрэглээд нилээн удаж байгаа, барагцаагаар 10 гаруй жил болж байгаа. Өмнө жил хурган дээлнийхээ гадна өнгийг нь сольж байсан. Тухайн үед хулгайд алдсан гэх үед П.Сугар нь гэртээ ганцаараа хүрч ирсэн. Манай гэрт болон гэрт нь хүн байхгүй байсан. Дөнгөж хашаанаасаа гараад буцаад ороод ирэхэд хулгай орчихсон байсан. Тухайн хулгайд алдсан эд зүйлийг би өөрөө харах юм бол танина” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 59 хуудас/,

 

          Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр тухайн үед болсон бүх зүйлийг ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 64 хуудас/,

 

           Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 18-21 хуудас/,

          

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *******аас “1.эрэгтэй хүний дугуй хээтэй хүрэн өнгөтэй хурган дээл, сэлгэдэг дотор хэсэг хөндий цагаан металл товчтой. 2. Хар хүрэн өнгөтэй булган малгай” зэргийг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 32-35 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/04 дугаартай “...Эрэгтэй хүний хурган дотортой хуучин дээл 250000 төгрөг, эрэгтэй хүний буудаггүй хуучин булган малгай 30000 төгрөг, нийт 280000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 43-47 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хохирогч “эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгайг” таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 51-53 хуудас/,

 

          Хохирогч хурган дотортой дээл, булган малгай зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн  54 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн   дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 13-14 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай дугаартай хэргийг дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /2хх-12 хуудас/,

 

          Эрүүгийн    дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би төрсөн эгч хамт Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн тоотод оршин суудаг. Би 2021 оны 07 дугаар сарын эхээр Уянга сумын Өлт гэх газарт Алтны уурхайд Норд Бензийн жолооч хийж ажиллахаар очсон. Тэгээд тухайн үед манай эгч аймагт байсан. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өглөө ажил руугаа гараад орой 23 цагийн үед ирэхэд нь гэрийн хаалгыг цоожны даруулганаас нь мулт татаж онгойлгоод гэрийн зүүн хойд хэсгийн авдран дээр байсан ТСL брендийн зурагтыг үл таних хүн хулгайлаад явчихсан байсан гэсэн. ТСL брендийн шинэвтэр зурагт, аудио оролтын хамт алдагдсан байсан ” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 87 хуудас/,

 

          Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би сумын 11 дүгээр багийн тоотод байх гэртээ ганцаараа байж байгаад өглөө эрт ажилдаа явсан. Орой ажлаа тараад 23:39 цагт гэртээ иртэл гэрийн хаалганы даруулгыг цүүтэй нь цуг нааш нь татаад хаалгыг нь мултлаад онгойлгочихсон байсан. Би гайхаад тухайн үед гэртээ ороод үзтэл авдар, хөргөгч зэрэг эд зүйлс онгорхой, гэрийн зүүн хойд хэсгийн авдар дээр байсан ТСL брэндийн хар өнгийн 24 инчийн зурагт байхгүй байсан. Би ч тухайн үед маш яаралтай Улаанбаатар хот руу найзуудтайгаа явах гэж байсан болохоор яараад гэрийнхээ хаалганы цүүг нь цааш нь дахин түлхээд хаалгаа өөр цоожоор цоожлоод шууд хот руу гараад явчихсан. Хар өнгийн 24 инчийн ТСL брэндийн хар өнгийн ЛСД зурагт байгаа. Би одоо зурагтаа харвал танина. Мөн зурагтын хамт 3 өнгийн аудио залгуур нь байхгүй байсан юм. Тэр хаалганы цүүг нь суга татсан болон хаалганы гадна талын төмөр зэрэг нь нугаларсан ул мөр нь байгаа. Тухайн үед шууд даруулгыг нь мулт татаад хаалгыг онгойлгосон юм шиг байсан. Би 2021 оны 07 дугаар сарын эхээр 360000 төгрөгөөр худалдаж авсан юм.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 89 хуудас/,

 

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******ыг танина, хөдөө суманд айл саахалт олон жил болсон. *******ын өнгөрдөг ээжтэй нь би их найз байсан юм. Манайд ******* ойрын хугацаанд буюу 07 дугаар сард суллагдсанаасаа хойш их орж гарч байгаа. Он сарыг нь санахгүй юм. 2021 оны 8 дугаар сарын эхээр байх гэж бодоод байна. ******* манайд нэг өдөр байж байсан юм. Тухайн үед их бороо орж байсан, цаг хугацааны хувьд үдээс өмнө л байсан санагдаж байна. Би өрхөө бүтээх гээд гартал гэрийн ард нэг куртик шиг хар юманд боолттой ТСL гэсэн бичигтэй зурагт байсан. Тэгээд *******аас асуутал “миний зурагт байгаа юм. Би танайд хүмүүс байгаад байхаар нь гэрийн ард чинь тавьчихсан байсан юм” гэж хэлсэн. Тэгээд надад энэ зурагтыг авах уу, та энэ зурагтыг зараад өгөөч гэхээр нь би 20000 төгрөг өгөөд за юу ч гэсэн гэрт байж байг гээд орны доогуур хийчихсэн байсан. Тэгэхдээ би зурагтаа аваарай гэж хэлсэн чинь би тэгж байгаад авна гэж байсан. Хар өнгийн ТСL брэндийн 24 инчийн зурагт байсан. Би бол тэрийг хулгай хийж л авсан гэж бодож байна. Өөрт нь ч би хэлсэн, чи дөнгөж шоронгоос гарч ирчихээд ахин хулгай хийгээд амьтны юм аваад байна уу” гэтэл “энэ аль хэдийн авсан байсан миний юм” гээд л байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 91 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...******* манай гэрт багажнуудтай эд зүйлсийг авчирч тавихдаа нэг удаа л гээд нэг намхан бор залуутай хамт ирсэн. Бусад үед ганцаараа ирдэг байсан. Уг телевизорыг *******аас худалдаж авсан асуудал байхгүй. ******* намайг мэдээгүй байхад хашаанд үлдээчихсэн байсан. Би *******аас юу ч худалдаж аваагүй. Харин тамхи тариагаа авч хэрэглэг гэж бодоод 20000 төгрөг бэлнээр өгч байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 93 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхрийг Шовоорой хочит гэдэг. Би *******, ******* нарыг танина. Манай гэрээр сая 8 сард хэд хэдэн удаа ирсэн. Ямар нэгэн холбоогүй. ******* манайд 2021 оны 8 дугаар сарын эхээр манайд байж байгаад танай хүүхдүүд чинь үзэх юмгүй байгаа юм байна. Манай ахын 1 илүү зурагт байгаа би өгнөө гэж ярьж байсан. Тухайн үед би хулгайн юм байж мэднэ гээд юм хэлээгүй. Өөр бол зурагт манайд авч ирсэн зүйл бол байхгүй. бол тийм зурагтын асуудал огт яриагүй.Тэр хоёр манайд хэд хэдэн удаа ирж архи уусан. Манайд хулгайн эд зүйлс гэх юм огт барьж ирж байгаагүй. Хашаанд л нуудаг байсан байж мэднэ.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 95 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өдрийг нь нарийн санахгүй байна. 2021 оны 08 дугаар сарын үеэр сумын 11 дүгээр багт байрлах Шовооройгийн гэрт  Шовоорой, Шовооройгийн эхнэр , *******, бид нар архи ууцгаасан. Тэр үед ******* нар Шовооройгийн цагаан машинд хонодог байсан. Тэгээд тэр үед Шовооройгийнд унтчихаад өглөө босоод хартал Шовооройгийн машины урд талын суудал дээр бараан өнгийн адъяаланд боосон хар өнгийн жижиг телевиз байсан. Би ямар учиртай телевиз гэдгийг нь асуугаагүй. Би уг телевизийг  Шовооройгийн машинд байхыг л харсан. *******, нарын хэн нь уг телевизийг авчирсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан маргааш өглөө нь ******* ах телевизорыг нь аваад гарсан. араас нь гарсан. Тэр хоёр хамт гарах шиг болсон. Би нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Шовооройгийн жинхэнэ нэрийг гэдэг” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 103 хуудас/,

 

          Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 71-74 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрч хар өнгийн 24 инчийн ТCL брендийн LCD зурагтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 75-78 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан,  хохирогч 24 инчийн хар өнгийн ТCL маркийн /ажиллагаа хэвийн/ телевизорыг антены хүлээн авагчийн 3 оролттой залгуурын хамт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 81-84 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08/26 дугаартай “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 24 инчийн ТСL брэндийн LCD телевизор хуучин 300000 төгрөг,  Монгол сат олон сувагт хүлээн авагч 60000 төгрөг, нийт 360000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 106-110 хуудас/,

 

           Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. сумын 11 дүгээр хороонд Шовооройгийнд архи ууж байгаад бид хоёр орой нар жаргаж байх үед согтуу байхдаа тус 11 дүгээр хороонд эзэнгүй айл байхаар нь хамт орж хар өнгийн жижиг телевизорыг авсан. Орой байсан болохоор хашааны хаалганы өнгийг анзаараагүй. бид 2 уг айлын монгол гэрийн хаалгыг нь хөшиж онгойлгоод хамт орж уг телевизорыг авсан.Тэгээд уг телевизорыг Шовооройгийн хашаанд авчраад машинд нь хийж хонуулсан. Телевизийг машинд хийх үед Цогтбаяр харсан. Харин Шовоорой болон эхнэр нь мэдээгүй. Маргааш нь уг телевизийг Шовооройгийн гэрээс холдуулах гээд Баясгалан эгчийн гэрт аваачиж түр тавьсан. Би уг зурагтыг Баясгалан эгчийнд аваачиж тавихад гийн хамт очоод хашааны гадна үлдээд би  оруулж тавьсан. Баясгалан эгч юун зурагт юм гэж асуухад нь хүний юм байгаа юм түр тавьчихъя гэж хэлсэн. Би Баясгалан эгчид зараагүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 123 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /2хх-ийн 117-118 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай дугаартай хэргийг дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /2хх-66 хуудас/,

 

          Эрүүгийн    дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед хажуу хашааны Отгоо гэх эгчийг дуудаж хүүхдээр нь хашааныхаа хаалгыг дотроос нь түгжүүлээд “гэр харж байгаарай хот руу явлаа” гэж хэлээд өөрийнхөө машинаар 8 дугаар хороо орж машинаа ээжийнхээ хашаанд тавиад Улаанбаатар хот руу явах жижиг тэргэнд тэндээсээ суугаад явсан. Улаанбаатар хотод байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед жижиг тэргээр ирээд хашааныхаа хаалгыг онгойлгох гэтэл манай хашааны хаалга онгорхой байхаар нь байшин луугаа хартал цонх нь хагарсан хөшиг нь ярсан байсан. Манай гэрээс том бага нийлсэн 3 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, цэнхэр даалинтай шинэ цагийн бага гарын хаш хөөрөг, гар дрилл, төмөр тасдагч, хайрцагтай дрилийн хошуу, тавлагч багаж зэрэг эд зүйлс алдагдсан байна лээ. Мөн байшингийн цонхны порчикны шил хагалсан байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 166 хуудас/,

 

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******ыг танина, хөдөө суманд айл саахалт байдаг байсан болохоор таньдаг болсон, садан төрлийн холбоо байхгүй. ******* гэх хүнийг бол танихгүй. Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. 2021 оны 08 дугаар сарын эхээр ******* намхан бор залуутай ногоон шуудайтай юм бариад ирэхээр нь “хаанаас юу, аваад ирэв, дөнгөж гарч ирчихээд амьтны юм хулгайлаад байгаа юм уу” гэхэд “хулгай хийгээгүй, миний юм байгаа юмаа” гээд хамт ирсэн хүнтэйгээ гадаа архи ууж байгаад цааш нь хийчихээрэй гэж хэлээд орхиод явахаар нь цааш нь хийх гээд үзэхэд гар дрилл, дриллийн хошуу, төмөр тавлагч, тасдагч зэрэг эд зүйл байхаар нь гэртээ оруулаад орон доороо хийсэн байсан. Харин ******* жижигхэн цагаан барьчихсан яваад байсан. Би тэрийг нь анзаарч хараагүй. ...******* манайд юм авчирч үлдээснээс хойш 2 удаа уулзсан. Хамгийн сүүлд 2021 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрт нэг орж ирээд гарсан. Хааяа манайхаар орж ирээд хоол идчихээд гардаг юм. Би олон жил айл саахалт байсан болохоор өөрийнхөө хүүхэд шиг боддог. Битгий хулгай хийгээд бай гэж байнга хэлдэг. *******тай хамт ирсэн намхан бор залууг харвал танина.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 170-172 хуудас/,

 

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хөдөө Өлзийт суманд ажил хийж 2021 оны 07 дугаар сарын сүүлээр сумын 11 дүгээр багт байрлах гэртээ ирэх үед *******, *******, нар манай гэрт ирсэн. Тэд нар архи уух зорилгоор манай гэрт ирсэн. Тэрнээс хойш *******, ******* нар манай гэрт ирэн очин хонож өнжөөд явдаг байсан. *******, ******* нар хамгийн сүүлд хэзээ манай гэрт ирж хоносныг нь санахгүй байна. Ямар ч байсан манай гэрт ирэн очин нилээн хэд хоносон. Манайд хонохдоо байнга архи ууцгаадаг. Би ч хамт архи уучихдаг. *******, ******* нар заримдаа  манай хашаанд миний машин дотор унтаад өгчихдөг байсан. ******* нар манай гэрт багаж, мөнгөн аяга болон бусад зүйлсийг авчирч байгаагүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 178-179 хуудас/,

 

             Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 130 хуудас/,

 

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 131-137 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрч   “Улаан өнгийн хар хошуу, хар бариултай Кен гэх бичиглэлтэй цахилгаан дрилл 1 ширхэг, НАОТОNG  гэх бичиглэлтэй хайрцагтай дриллийн хошуу, улаан өнгийн хар бариултай КЕН гэсэн бичиглэлтэй тасдагч багаж 1 ширхэг, хар бариултай хошууны дээд хэсэгт SYЕЕТН 568213 гэх бичиглэлтэй тавлагч багаж 1 ширхэг зэрэг эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2хх-ийн 139-142 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч Ц.Бадамаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,   эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 150-153 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрч таньж олуулах ажиллагаа явуулсан “А4 цаасан дээр байрлуулсан 6 эрэгтэй хүний цээж зургуудыг харуулахад №1 гэж дугаарласан хүн буюу г тухайн өдөр *******тай хамт ирсэн залуу мөн байна гэж хариулав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 154-157 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай “ 1. 2,3-А, Б, 4, 7-А, Б дугаартай 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2. “7-А,Б” гэж дугаарласан гарын мөр MN004900000307 дугаартай Зориг овогтой гийн  дардастай тохирч байна. 3. Зориг овогтой гийн мэдээллийг хавсаргав.” гэсэн дүгнэлт /2хх-ийн184-194 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 08/19 дугаартай “...5 инчийн хэмжээстэй шахмал тагштай орчин цагийн Монгол дархны хийцтэй мөнгөн аяга 100000 төгрөг,  6 инчийн хэмжээстэй шахмал тагштай орчин цагийн Монгол дархны хийцтэй мөнгөн аяга 150000 төгрөг, 7 инчийн хэмжээстэй шахмал тагштай орчин цагийн Монгол дархны хийцтэй мөнгөн аяга 200000 төгрөг, орчин цагийн хийцтэй даваа толгойтой, дунд гарын хаш хөөрөг 150000 төгрөг, гар цахилгаан дрилл 70000 төгрөг, гар цахилгаан таслагч 70000 төгрөг, хайрцагтай гар дриллийн багц хошуу 35000 төгрөг, гар хадагч 12000 төгрөг, цоожны гол 6000 төгрөг, вакум цонхны шил 60000 төгрөг, нийт 883000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 198-204 хуудас/,

 

           Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өдрийг нь санахгүй байна. 2021 оны 08 дугаар сарын эхээр байхаа зах дээр явж байгаад *******тай  тааралдсан. Тэгээд ******* бид хоёр 11 дүгээр багт байрлах Шовоорой гэх айлд хамт очсон. Тэнд ******* бид хоёр архи ууж 2 хоносон. Тэгээд өдрийг нь санахгүй байна. ******* хоёулаа нэг айлаар ороодохъё гэж хэлсэн. Тэгэхээр нь ахаа би ажил төрөл хийж байгаа, одоо хэрэгт ормооргүй байна гэж хэлтэл ******* ах янз бүрийн асуудал гарвал ах нь хэргийг нь даана гэж хэлэхээр нь 2021 оны 8 дугаар сарын эхээр шөнийн цагаар сумын 11 дүгээр багт байрлах хашаандаа байшинтай нэг айлд орж цахилгаан дрилл, тасдагч. Цохилттой дрилл зэрэг багажнууд, 3 мөнгөн аяга, нэг ногоон даалинтай хөөрөг байсныг авсан. ******* ах хашаан дотор нь хүлээж байсан бөгөөд би тэр байшингийнх нь цонхыг хагалж ганцаараа орж дээрх эд зүйлсийг авсан. Тэгээд ******* ах бид хоёр нөгөө Шовоорой гэх айлд буцаж очиж хоночихоод өглөө нь гадуур гарсан. ******* ах 3 мөнгөн аягыг нь хэрэггүй гээд Шовоорой гэх айлын нойлд хаячихсан. Харин  багажнуудыг нь ******* ах өөрөө зарна гээд явсан. Хаана ямар айлд аваачиж өгснийг нь би мэдэхгүй. Би П.Баясгалан гэх айлд багажнуудыг тавих үед *******тай хамт очоогүй. Харин ******* багажнуудыг Баясгалан гэх айлд аваачиж тавьснаас хойш 2 хоногийн дараа *******тай хамт очсон юм. ******* тэр хүнээс мөнгө авах гэж байгаа гэж яриад байсан. Би дараа нь багажнуудыг тэнд байгаа талаар эрүүгийн мөрдөгч , нарт зааж өгсөн юм.  Би Шовоорой гэх айлд байхдаа *******т хар өнгийн жижиг телевизор өгөөгүй. Хулгай хийх үед ******* ах бид хоёр хоёулаа л хийсэн. Өөр хүн байгаагүй Харин Шовоорой гэх айлд архи уухад Шовоорой болон Цогтбаяр нар хамт архи уусан. ******* ах бид хоёр шөнө очиж унтчихаад өглөө нь хулгай хийсэн эд зүйлсээ аваад гарсан. Би хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй байна. ******* ах хүнд зарна гэж яриад л байсан. Би хэнд зарах гэж байгааг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 215 хуудас/,

 

         Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 223 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 209-210, 219-220 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаартай дугаартай хэргийг дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /2хх-127 хуудас/,

 

           Эрүүгийн    дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сумын 3 дугаар багийн зүлэгт гэх газар шөнө унтаж байтал 03 цагийн үед зүүн талаас мотоцикл ирж байгаа юм байх гэж бодож байгаад унтаад өгсөн, тухайн үед мотоцикл алга болсныг мэдээгүй. Өглөө 05 цаг 40 минутын орчим адуундаа явах гээд мотоциклио харахад байхгүй байсан. Мотоциклийн мөр харахад гол руу уруудсан мөр байсан. Мөрийг дагаж явж байгаад алдсан. Миний мотоцикл улсын дугааргүй ногоон өнгийн 200 мотортой Даюун маркийн мотоцикл байгаа юм. 2021 оны 5 сард аймгаас 2307000 төгрөгөөр худалдаж авч байсан.Содон шинж  тэмдэг нь зүүн талын өвдгөвч нь хугархай, ачаан дээрээ шар будагтай, буруу талын бүүргийн таг нь байхгүй мотоцикл. Манай нохой байхгүй болохоор ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй.  2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэх залуу аймгаас той хамт ирсэн. г би танина. 2007 оны үед манай малыг 2 жил хариулж байсан, гайгүй даруухан хүүхэд байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 116 хуудас/,

 

          Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би өөрийн хулгайд алдсан ногоон өнгийн Даюун мотоциклийг арлын дугаар, зүүн талын өвдгөвч хугархай, ачаан дээрээ шар өнгийн будаг зэрэг содон шинж тэмдгээр танина. Би өөрийн алдагдсан ногоон өнгийн Даюун маркийн тээврийн хэрэгслээ хэсгийн төлөөлөгч Ө.Түмэнхүүгээс хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.  ...Надад мотоциклийг чинь аваад аймаг явчихаад ирье гэж ерөөсөө хэлээгүй худлаа ярьж байгаа юм. Би юу гэж сайн танихгүй хүнд мотоциклоо өгөхөв дээ. Ганц адуу малдаа явдаг унааг минь шөнө унтаж байхад хулгайлаад аваад явсан байсан. Тэр гэдэг залууд миний мотоциклийг аваад яв гэж би зөвшөөрөл өгөөгүй, өглөө босоод харахад хулгайлаад явсан байсан.” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 117-118, 123 хуудас/,

 

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай малчин Бямбадоржтой хамт ирсэн. 2 хоног бороо ороод манай малчингийнд байсан. Манай малчин хонио тууж ирэх гээд Баж руу явсан чинь манайд хүрээд ирсэн. Тэгээд удалгүй манай хүү хамт нуруунд адуунд явсан. Тэгээд 26-ны орой манай малчин Бямбадоржийнд хоносон юм байх гэж бодсон чинь 27-ны өглөө манай хүү Мөнхбаяр ааваа миний мотоциклийг харсан уу гэхэд нь би хараагүй гэсэн чинь хулгайлсан юм байна л даа гээд гараад явсан. г танина, ганц нэг удаа харж байсан.” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 125 хуудас/,

 

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 24-нд Өвөрхангай аймгийн сумын 9 дүгээр хороонд тэй таараад Шийлэгээ гэдэг айлыг өвөлжөөлсөн юм. Тэднийх 9 дүгээр хороонд Гандангийн урд талын гудамжинд байдаг юм. Би гээс “чи сум руу манайх руу хамт яваад манай гэрийг цуг нүүлгээд өгөөч” гэж гуйхад  “за тэгье би онцын ажилгүй байгаа хамт хөдөө явъя” гээд 24-ний орой Шийлэгээтэй хамт приус 20 маркийн машинаар Шийлэгээ түүний эхнэр, хүүхэд, бид тавуулаа сум руу явсан. Тэгээд бид хоёрыг Баж гэх газар буулгасан. Тэгээд бид 2 хоноод маргааш буюу 25-ны өдөр сумын 3 дугаар баг Зүлэгт гэх газар саахалт буусан. Манайд 2 хоносон. Тухайн үед 2 хоног бороо ороод би мал руугаа Баж гэх газар руу явсан. Тэгээд би Бажид хоноод байж байтал 04 цагийн үед хот руу явах ажилтай болчихлоо гэхээр нь ямар ажил вэ гэхэд ажил явдал болсон гэж байсан. Манайд ирэхдээ Мөнхбаяр ахын мотоциклийг унаад ирсэн. Мөнхбаяр ах унаад аймагт манай хадмынд тавьчих гэсэн, тэгээд би унаад аймаг явах гэж байна гэж хэлээд яваад өгсөн. г зүгээр л зүс мэднэ. Элбэг гэдэг хүн танилцуулсан, 24-нд энэ залууг аваад яв гэсэн. г хулгай хийнэ гэж би ёстой мэдээгүй. Хулгай хийнэ гэж мэдсэн бол дагуулж ирэхгүй байсан юм” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 127-128 хуудас/,

 

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сумын 3 дугаар багийн Зүлэгт гэх газар шөнө гэртээ унтаж байтал шөнийн 03 цагийн үед зүүн зүгээс мотоциклийн чимээ сонсогдсон. Тухайн үед би манайх руу мотоциклтой хүн ирж байна гээд гэрлээ асаах гэтэл мотоциклийн чимээ холдоод байхаар нь явчихлаа гээд буцаад унтсан. Би өглөө 05 цаг 40 минутын үед би эхлээд гэрээсээ гараад хартал мотоцикл байхгүй байхыг мэдээд нөхөр Мөнхбаярт хэлсэн. Тэгээд манай туслах малчин ороход унтаж байсан. чинь хаашаа явсан юм гэж асуухад мэдэхгүй ээ гэж хэлсэн. Нөхөр бид 2 машинаа асаагаад хадам аав ынд очиж мотоцикл алга болчихлоо харсан уу гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгээд хойшоо хадам аавын туслах малчин ийнд хүн байгаагүй. Баж гэдэг газар луу малаа ялгаж ирэх гээд явчихсан байсан.  Манай мотоцикл ногоон өнгийн Даюун мотоцикл байгаа юм. Манай нөхөр 2021 оны 05 дугаар сард аймгаас 2.307.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Содон шинж тэмдэг нь ачаан дээрээ шар өнгийн будагтай, зүүн талын өвдгөвч нь хугархай өөр сайн мэдэхгүй. Шөнө ямар нэгэн тээврийн хэрэгслийн чимээ сонсогдоогүй, шөнийн 03 цагийн үед зүүн талд мотоцикл яваад байсан. Манайх нохойгүй болохоор сайн мэдэхгүй байна. хүүхэд байхдаа манайд 2 жил шахуу мал малладаг байсан. Гайгүй даруухан хүүхэд байсан. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгаас хадам аавын туслах малчин той хамт гэр нүүлгэлцэх гэж ирсэн байсан. Тэр хулгай гардаг шөнө байхгүй болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 130 хуудас/,

 

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх-ийн 96-98 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *******гээс ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  “... L7GPCMLY1L1201387 арлын дугаартай, зүүн талын өвдгөвч хугарсан, ачаан дээрээ будагтай ногоои өнгийн Даюун маркийн мотоцикл, шаргал өнгийн улаан дөрвөлжин эмжээртэй 2,8х1,5 хэмжээтэй хивс зэрэг эд зүйлийг хохирогч Ш.Мөнхбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Зхх-ийн 99-101 хуудас/,

 

           Мөрдөгчийн хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 102-105 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09/02 дугаартай “...2020 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун DY-200 маркийн мотоцикл 1500000 төгрөг гэсэн” үнэлгээний тайлан /3хх-ийн 132-136 хуудас/,

 

          Яллагдагч *******гийн "... Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний үеэр Өвөрхангай аймгийн төвөөс гараад сумын 3 дугаар багт байрлах Бүрд гэх газарт той хамт очсон юм. Тухайн үед намайг гэр нүүлгэлцээд өг гэж гуйгаад аваад явсан. ийнх сумын Бүрд гэх газраас Зүлэгт гэх газар луу нүүж буусан юм. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 26-ны орой Мөнхбаярын аав ахын гэрт ганцаараа очсон юм. Тэр үедээ ахтай адуунд нь хамт явж өгчихөөд хүү Мөнхбаярынх нь гэрт очсон. Тэнд ахтай очсон юм. Тухайн үед Мөнхбаяр ах аймгаас ирж таарсан ба би Мөнхбаяр ахад хандаж би аймгийн төв орох ажилтай байна, та мотоциклоо өгчих гэж асуутал ах нь оройхон шийд өгье         гэж хэлсэн. Тэгээд орой нь малаа хотлуулчихаад айраг, пиво ууцгаасан. Мөнхбаяр ахаас би аймаг явмаар байна, мотоциклоо өгчих гэж гуйтал уг нь Мөнхбаяр ах тэг гэж хэлсэн юм. Тэгээд би Мөнхбаярын малчин гийн гэрт унтаж байгаад 08 дугаар сарын 27-ны өглөөний 04 цаг өнгөрч байхад босоод Мөнхбаяр ахын мотоциклийг унаад аймгийн төв рүү явсан. Тэгээд сумын 12 дугаар багт байрлах “Баруун гуанз” гэх газарт нөгөө мотоциклоо унаж явж байгаад цагдаад баригдсан. Би Ш.Мөнхбаяр ахаас мотоциклийг нь гуйхад тэг тэг гэж зөвшөөрсөн юм. Тэгэхээр нь би үүрээр сэрээд мотоциклийнх нь түлхүүр нь зоолттой байхаар нь унаад явсан юм. Миний авч явсан Мөнхбаяр ахын мотоцикл улсын дугааргүй, ногоон өнгийн Даюун маркийн мотоцикл байсан. Зөв талын таг нь байхгүй, өрөөсөн толь нь байхгүй байсан. Бусдыг нь сайн анзаараагүй. Би ганцаараа мотоциклийг авч явсан. Тухайн үед Мөнхбаяр ах, бид гурав хамт байсан" гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 141 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2126000000216  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3хх-ийн 91-92 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай 2126000000216 дугаартай хэргийг дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /3хх-89-хуудас/,

 

          Эрүүгийн    дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

           Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад гэрээ хятад цагаан өнгийн цоожоор цоожлоод ажил руугаа явсан юм. Манай нөхрийн хамаатан нас бараад ажил явдал гарсан тул эрт гараад явсан байсан. Манай дунд охин хичээлдээ явсан байсан. Тэгтэл манай дүүгийн эхнэр Гантуяа танай гэрт хулгай орсон байна гээд танай айлын хүн над руу чат бичээд байна, та гэртээ хариад үз гээд надруу утсаар залгаж хэлэхээр нь би гэртээ ирээд үзтэл манай хашааны жижиг хаалга онгорхой байсан. Тэгээд ороод үзтэл манай 5 ханатай Монгол гэрийн цоож нь байхгүй, хаалга онгорхой, хаалганы үүдэнд цоож хөшиж онгойлгосон болов уу гэмээр нэг төмөр байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл манай гэрийн зүүн хойно байдаг авдрын таг онгорхой, цоож нь байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Цагдаа нар ирээд үзлэг хийсний дараа нь алга болсон зүйлээ бүртгэж үзтэл цайны дээж өргөдөг есөн нүхтэй хадгаар ишийг нь ороосон модон цацал байхгүй байсан. Өөр зүйл алга болоогүй. Манай гэрийн баруун урд байдаг унинд хавчуулаастай байсан. Модоор хийсэн есөн нүхтэй, бариул нь сийлбэртэй байсан, яг ямар сийлбэртэйг нь хэлж чадахгүй байна. Ишинд нь хадаг зүүсэн цацлын халбага байсан.” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 192 хуудас/,

 

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн үед охины байшингийн хоёр давхрын цонхоор хараад зогсож байсан чинь баруун талын хашааны айлын хашааг нь нэг эрэгтэй ногоон цамцтай хүн давж орчихож байгаа харагдсан. Тэгээд хашаан дотор нь явж байгаад хашаанд байсан ачааны машины урд талаас нь 1 төмөр аваад хаалганы цоожийг нь эвдээд орж байгаа харагдсан. Тэгээд хараад байсан барагцаагаар 3-4 минут болоод гараад ирсэн, гарч ирэхдээ гартаа багавтар юм бариад гарч ирээд баруун зүгт явж байгаа харагдсан. Би баруун талын хашааны айлыг танихгүй учир охин руугаа хэлээд хэл дуулгаарай, хүн ороод хулгай хийгээд гараад явчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд манай охин хэл дуулгаад дуудсан байсан. Тухайн үед ганцаараа явж байсан. Миний санаж байгаагаар 30 гаран насны эрэгтэй, туранхайдуу зөөлөн. Зөөлөн алхаж явдаг, ногоон цамцтай, хар бараан өнгийн өмдтэй хүн байсан. Би одоо харвал царайг нь багцаалдана.” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 196 хуудас/,

 

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх-ийн 174-177 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн   "...Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Арвайн Ундрага” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийхэд ******* нь 6-02-15 тоотод нэвтэрч хууль бусаар авсан дээжний халбага барьж яваа нь буусан байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 180 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 182 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай "...Нарс модоор хийгдсэн 25-30 см орчим урттай цацал өргөх 9 нүдтэй, иш хэсэгт сийлбэртэй халбага 20000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /Зхх-ийн 203-206 хуудас/,

 

          Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 214 хуудас/,

         

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн   дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3хх-ийн 210-211 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай дугаартай хэргийг дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /3хх-ийн 171 хуудас/,

 

          Эрүүгийн    дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр нөхөр хамт явсан. Явахдаа сумын 55-3 тоотод байрлах байшингаа цоожлоод хүүхдүүддээ захиж үлдээгээд явсан. 2017 оны 11 дүгээр сарын эхээр гэртээ ирэхэд Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 55-3 тоот хашаанд байрлах байшинд хулгай орсон талаар мэдсэн. Хулгай орсон талаар тухайн үед манай том хүү 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай гэртээ очтол байшин доторх эд зүйлсийг бусниулаад эмх замбараагүй болгосон байсан гэсэн. Тухайн үед манай хүү хүүхдүүд тоглоод эмх замбараагүй болгочихлоо гэж ойлгоод гэрээ цэвэрлээд янзалсан гэсэн. Тэгээд хүргэн ярьж байгаад гэнэт буудаг булган малгай байхгүй болсон талаар мэдээд хулгай орж гэж мэдсэн гэсэн. Эрэгтэй хүний буудаг булган малгай 1 ширхэг /2 жилийн өмнө авч байсан гэх/, дээл хийх гээд бэлдчихсэн 90 ширхэг хурганы арьс /заримыг нь дөрвөлжлөөд оёход бэлдсэн, зарим хэсгийг нь хооронд нь оёсон/ байсан. Шинэ цагийн “АА-4 жил” гэсэн бичигтэй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг цагаан тагтай саарал өнгийн хайрцаг дотор 3 дээлийн хуучны мөнгөн товч 15 ширхэг /буурцган хэлбэртэй 5 ширхэг, бундан хэлбэртэй 5 ширхэг, цулгуй хээгүй 5 ширхэг/ байсан. Эмэгтэй хүний мөнгөн ээмэг 2 хос /тольтой гэж нэрлэдэг ээмэг, нөгөөх нь хар шигтгээтэй урт унжлагатай/ байсан. Мөнгөн эрэгтэй бөгж 1 ширхэг /цулгуй кольцо хэлбэртэй/ байсан. Задгай мөнгөний өөдснүүд, дээр үеийн бөөрөнхий шүр байсан. Саарал өнгийн хайрцагтай харааны нүдний шил, хөнгөн цагаан 2 ширхэг төмпөн сав, 1 ширхэг 8 литрийн хөнгөн цагаан хувин зэрэг эд зүйлс алдагдсан.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 99-100 хуудас/,

 

           Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Манай авдар дотор  байсан эрэгтэй хүний буулгадаг булган малгай, хайрцагтай мөнгө болон үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг нь хулгай авсан байсан. Байшингийн баруун хана дагуу  байрлуулсан шилэн хавтастай сервантны доод талын хаалгатай шүүгээнд гадуур цагаан бүрээсний “Өлзий” гэсэн бичигтэй гялгар уутанд бүгдийг хийсэн ба дотор нь хоёр салгаж арай сахлагыг нь эрэгтэй хүний дээл хийнэ, арай нимгэнийг эмэгтэй хүний дээл хийнэ гэж бодоод тоолоод арай сахлаг үстэй 50 ширхэг, арай нимгэн үстэй нь 40 ширхэг болсныг нь ялгаад сахлаг үстэй хэсгийг нь даавуунд боосон юм. Тухайн үед ямар өнгийн даавуунд боосноо би сайн санахгүй байна. Манайд байсан том улаан хүрэн өнгийн давуу байсан, тэр даавууг би олохгүй байгаа юм. Тэр даавуунд боосон байж болзошгүй. Баруун талын өрөөний урагш харсан цонхны поорчикийг онгойлгохдоо хамгаалалтын резины доод хэсгээр сэтэлчихсэн байсан, өөр эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй, гэхдээ тэр сэтэрсэн цонхны резинийг би янзлаад хэвийн байдалд оруулсан тул үнэлэхгүй.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 99 хуудас/,

 

        Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2017 оны 10 дугаар сарын 20-ны үед байх, өдөр судраа сайн санахгүй байна. Нэг шөнө намайг гэртээ унтаж байхад 11 цагийн үед гаднаас *******, нар нь орж ирсэн. Орж ирэхдээ эрэгтэй хүний, хар өнгийн буулгадаг булган малгай. улаан өнгийн эрээн юм шиг даавуунд боосон элдсэн баахан хурганы арьс, цагаан өнгийн гар хийцний даавуун уутанд дундуураасаа арай доогуур багцааны савлаж хийсэн борц зэрэг эд зүйлстэй орж ирээд манайд хоносон. Намайг өглөө эрт 7 цагт ажилдаа явахад Ганболд, нар унтаад үлдсэн. Орой 23 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрт , Уянга сумын Ханангийн Шар хочтой нэрийг нь сайн санахгүй байна, Шар гэж дуудаад байдаг гэдэг гэж хэлж байсан санагдаж байна,  тэр залуутай хоёулаа байсан. Ууттай борц нь байхгүй болсон, хурганы арьснууд булган малгай зэрэг нь байсан. Тэгээд тэр хоёр манайд хоноод би маргааш нь өглөө ажилдаа явчихаад өдөр гэртээ иртэл , Шар хоёр байсан. Тэгээд Шар гэж хочоор нь дууддаг залуу нь боодолтой хурганы арьсаа жижиг хар цүнхэнд хийгээд аваад явчихсан. Тэгээд Шар буцаж ирээд юм яриад байсан. Удалгүй Шар яваад өгсөн Ганболд надад хэлэхдээ Шар намайг хулхидчихлаа гэж ярьж байсан. Тэрнээс хойш 20 орчим хоногийн дараа 2017 оны 11 сар гарсан байхад Шар орж ирээд Ганболд намайг танайд байгаа эрэгтэй хүний буулгадаг малгайг ав гэсэн гэж хэлээд тэр манайд үлдсэн байсан эрэгтэй хүний буулгадаг булган малгайг аваад явчихсан юм. ... Манай гэрт байж байгаад гарсан байх. Өдөр нь намайг гэртээ харихад манай гэрт , ******* нар байсан, орой ажлаасаа ирэхэд байхгүй байж байгаад шөнө нь тийм булган малгай, хурганы арьс, борц зэрэг эд зүйлстэй ирсэн юм. Манай гэрт авчирсан зүйлээ ямар нэгэн байдлаар тайлбарлаж хэлээгүй. Ганболд хөдөө айлаас авч ирсэн гэж хэлсэн юм. Тухайн хурганы арьсыг боосон байсан даавуу улаан эрээн даавуу байсан байх, улаан цоохор билүү тийм өнгөтэй байсан санагдаж байна., ямар ч байсан улаан өнгө орсон байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 119-120 хуудас/,

 

           Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гэх эмэгтэйг танина. тухайн айлд амьдарч байхад нь би хамт очиж хоол иддэг байсан, тэгээд таньдаг болсон.  Би эрэгтэй хүний буудаг булган малгай, элдсэн 20 ширхэг хурганы арьс зэрэг эд зүйл авч явсан. Намайг ын амьдарч байсан Д. гэх айлд очиход , , мөн Халтар гээд жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй гийн охин нар 1 шил Нутгийн буян архи ууж байгаад гэрийнх нь хойморт байх урт авдрыг онгойлгоод эрэгтэй хүний буудаг булган малгай гаргаж ирээд толгойн дээрээ тавин сууж байснаа “Архангай яваад ирлээ малгайгаа зарна, чи авахгүй юм уу” гэхээр нь “чи хэдэд өгөх үү” гэж асуухад 150000 төгрөгөөр өгчихнө гэхээр нь би 150000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэндээ 1 шил Нутгийн нэртэй архи хувааж уучихаад орой нь гарах гэтэл бараан даавуунд боодолтой байсан хурганы 20 ширхэг арьсыг хар жижиг цүнхэнд хийж өгөөд чамд бэлэглэж байна гэхээр нь би аваад хар цүнхэнд нь хийж үүрээд мотоциклтой Уянга сум руу явсан. ... Би булган малгайг нь ганц нэг удаа өмсөж байгаад 2017 оны 11 сард Батмөнх гэх айлын үхрийг тэдний хүү болох Отгонбанди гэх залуутай /жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй/ отроор Уянга сумын Хангай овоо явахдаа тухайн малгайгаа өмсөөд явсан, тухайн үед Отгонбанди гэх залуу малгайгаа зарчих гээд байхаар нь шүдлэн үхэр өгөөрэй гээд Отгонбандид зарсан. Харин хурганы арьсыг нь Баянхонгор аймгийн Баасанжаргал гэх залууд дээл хийх гээд хурганы арьс дутаад байна гэхээр нь эр ямаа өгөөрэй гээд өгчихсөн. Ганболд  надад булган малгай, хурганы арьсаа хаанаас авсан талаар хэлээгүй, Архангай аймгаас авч ирсэн юм байх гэж бодсон” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 124 хуудас/,

 

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2017 оны өвөл Н.аас буудаг булган малгай худалдаж авсан. Содон шинж тэмдэг нь хоёр чих нь буудаг, хар хүрэн өнгийн булган малгай байгаа юм. Тус малгай одоо надад байгаа, авснаасаа хойш нэг их өмсөөгүй. Би аас 500000 төгрөгөөр худалдаж авсан. Өвлийн идэш байхгүй гэхээр нь шүдлэн үхэр өгсөн чинь голоод авахгүй байхаар нь 10 хурганы мах нэгийг нь 50000 төгрөгт бодож худалдаж авсан юм.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 127 хуудас/,

 

         Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... надтай отор дээр 2 сар болоод яваад өгсөн. Явахаасаа өмнө надтай булган малгайны наймаа хийсэн. Тухайн үед тэр булган малгайг 500000 төгрөгөөр бодоод төхөөрөөд бэлдчихсэн байсан 10 хурганы мах өгч байсан. Энэ оны 1 сард миний худалдаж авсан булган малгайг цагдаагаас хураагаад авсан. Тэгэхээр 500000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 131 хуудас/, 

 

          Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гэрч “... Хар хүрэн өнгийн хоёр тал нь буулгагддаг булган малгай” хураан авсан тэмдэглэл, хохирогч *******оор  таньж олуулах ажиллагаа явуулсан “... тус малгайг би ерөнхий байдал, размер, бүч зэргээр нь таньж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 137-138 хуудас/

 

          Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар  сарын 10-ны өдрийн булган малгайг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /4хх-ийн 136 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/10 дугаартай “булган малгай 380000 төгрөг, хурганы арьс 90 ширхэг 2250000 төгрөг, 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 90000 төгрөг, мөнгөн товч 15 ширхэг 375000 төгрөг, мөнгөн ээмэг 1 хос 40000 төгрөг, мөнгөн ээмэг 1 хос 120000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 50000 төгрөг, 2 лан цагаан мөнгө 80000 төгрөг, шилэн товч 150 ширхэг 120000 төгрөг, шүр 10 гр 2900000 төгрөг, ойрын харааны нүдний шил 80000 төгрөг, хөнгөн цагаан сав 2 ширхэг 40000 төгрөг, 8 литрийн багтаамжтай хөнгөн цагаан хувин 20000 төгрөг, нийт 6545000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /4хх-ийн 143-144 хуудас/,

         Яллагдагч *******гийн “... 2017 оны 10 сард ягаан толгойд хамт явж байгаад энэ айл руу орсон. Байшинтай айл байсан. Би түрүүлж ороод Ганболд араас орсон. Цонхоор нь орсон. Тэр айлаас 1 булган малгай, хурганы арьс зэрэг зүйлс авсан. Тэгээд 1 дүгээр хороонд гэх айлд очсон. Ганболд бид хоёр тэр айлд шөнө очсон. Тэгээд хоносон. Би өглөө нь явахдаа Ганболдод та зараад өгчихөөрэй гэсэн. Тэр үеэс хойш таарсан. Тэр үед надад 50000 төгрөг гаран мөнгө өгсөн. Яаж зарсныг нь мэдэхгүй байна.Ганболд бид хоёр хоёулхнаа байсан. гэдэг хүн байгаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /4хх-ийн  202 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1726001530157  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /4хх-ийн 197-198 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2226000000046 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” тогтоол /4хх-ийн 205 хуудас/,

 

          Эрүүгийн    дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаарсарын 26-ны өдөр манай хамар хашааны хүн болох Цолмонтуяа гэх хүн залгаад танай байшингийн цонхыг хагалаад хулгай орсон юм шиг байна, цагдаа дуудсан ирчихсэн байна гэж хэлсэн. Манай гэрээс 32 инчийн Монел зурагт Стар кабелийн хүлээн авагчийн хамт, бор шаргал өнгийн эрэгтэй хүний булган малгай, хар хүрэн өнгийн булган малгай, цагаан хөх өнгийн 4 талтай булган малгай, казакстан хромон гутал, шинэ цагийн зүү ороосон цэнхэр өнгийн даалинтай шинэ цагийн цагаан чулуун хөөрөг, хүрэн өнгийн ширэн түрийвч, мөнгөн бөгж 2 ширхэг, шүрэн шигтгээтэй ээмэг бөгжний өөдөс, мөнгөн бүсний тоног, ромбон хэлбэрийн улаан шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж, мөнгөний өөдсүүд зэрэг эд зүйлс алдагдсан.  Манай гэр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны хооронд эзэнгүй байсан юм” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 40-41 хуудас/,

 

           Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Манай гэрээс алдагдсан гэж бодож байсан мөнгөн бөгжнүүд, мөнгөний өөдөснүүд, хүрэн өнгийн ширэн түрийвч, гурван булган малгай, хөөрөг, даалин зэрэг эд зүйлс манай хөдөө гэрт байсан байна. Би тухайн үед сумын төвд байдаг гэрт байгаа гэж бодож байсан боловч хөдөө гэртээ аваачиж тавьснаа мартсан байна. Манай гэрээс алдагдсан LCD маркийн Монел брендийн телевизор, стар кабелийн хүлээн авагч, зурагтын удирдлага, хүлээн авагчийн удирдлага зэргийг надад хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 42-44 хуудас/,

 

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сард би ажлаасаа тараад гэртээ харьж явахад сумын 1-р баг наад талын үзүүрийн хажууд нэг хүн хайрцагтай телевиз барьчихсан авах уу гээд байхлаар нь мөнгө байхгүй гээд яваад өгсөн чинь хойноос дагаад авчих гээд байсан. Тэгэхээр нь хэдэн төгрөг юм гэсэн чинь 40000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь байгаа нь 30000 төгрөг гэсэн чинь тэгвэл тэх мөнгөөрөө ав гээд манай гэрт оруулж өгөөд мөнгөө аваад явсан. Буцаад ажил руугаа явчихаад ирчсэн чинь тэр хүн манай нөхөр, ахтай нь архи уугаад согтуу хэрэлдээд байхлаар нь цагдаа дуудаад өгөөд явуулсан.  Маргааш нь тэр хүн ирээд хулгайн телевиз гэж хэлээд буцаагаад аваад явсан. Батзул цагдаатай хамт явсан. Хайрцганд хийсэн байсан зурагт нэг хөл хугарсан, удирдлага нь байсан, ямар маркийн болохыг нь мэдээгүй, кабелийн хүлээн авагч байсан. Зурагт зарахдаа ганцаараа явсан. Цагдаа нар манайхаас ирж авахдаа байна гээд нэрийг нь хэлээд байсан, би харвал танина. 30000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 48, 57 хуудас/,

 

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... г Цагдаагийн газар явж байхаар нь уулзсан чинь нэг телевизор айлд аваачаад тавьсан. Би очоод телевизээ авчихъя гээд тэгэхлээр нь дагуулаад аваад явсан чинь намайг   сумын 1 дүгээр багт нэг айлын гадаа очоод ******* тэр айл руу  ороод телевизор аваад гараад ирсэн. Тэр айл нь сумын ******* гэдэг айл байсан санагдаж байна. Би тэр айлд ороогүй. гээс хаанаас авсан юм гэсэн чинь би авсан айлаа санахгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэгээд эрүүгийн мөрдөгч Үл-Олдоход хүлээлгэн өгсөн чинь тэр телевиз түүний шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийн алдагдсан эд зүйл байсан.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 63 хуудас/,

              

         Мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 29-34 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 35 хуудас/,

          Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монел гэсэн бичигтэй LEDзурагт, хар өнгийн монел гэсэн бичигтэй удирдлага, саарал өнгийн Стар кабелийн хүлээн авагч, цагаан өнгийн удирдлагын хамт *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-ийн 38 хуудас/,

 

          Хохирогч *******аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5хх-ийн 39 хуудас/,

                                                  

         Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10/50 дугаартай үнэлгээний тайлан /5хх-ийн 75-79 хуудас/,

 

          Үнэлгээний төлбөр 50000 төгрөг гэсэн баримт /5хх-ийн 80 хуудас/,

 

          Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хэзээ гэдгийг нь санахгүй байна.2018 онд сумын 1 дүгээр багт байрлах нэг гудамжинд баруун талын үзүүрээс хоёр дахь хашаанд тоосгон байшин байсан ба уг байшингаас 32 инчийн телевиз, хүлээн авах төхөөрөмж, хромон гутал зэрэг зүйлсийг авсан. Зарим авсан эд зүйлийг одоо санахгүй байна. Би ганцаараа явсан.Би хийсэн өдөртөө цагдаад баригдаад авсан эд зүйлсээ хураалгасан. Зарж үрсэн асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 90-91 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1826004730073  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /5хх-ийн 86-87 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай 1826004730073 дугаартай хэргийг дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /5хх-ийн 125 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /5хх-ийн 175-178 хуудас/,

 

          Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,  /1хх-ийн 87, 92-93 5хх-92 хуудас/,

 

          Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,  /2хх-ийн 229-231, 5хх-92 хуудас/,

 

          Шүүгдэгч *******ын хохирогч 348000 төгрөг, хохирогч 319000 төгрөг, хохирогч д 180000 төгрөг, хохирогч 30000 төгрөг тус тус төлсөн баримтууд болох Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орлогын мэдүүлгүүд,

 

          Хохирогч шүүхэд ирүүлсэн “30000 төгрөгөө авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт,

 

          Иргэний нэхэмжлэгч “30000 төгрөгөө нэхэмжлэхгүй.Гомдол саналгүй” гэсэн хүсэлт  зэрэг болно.

 

          Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ  шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нийт 6 удаагийн үйлдлээр иргэн Б.Лхагвадонви, Н.Батсугар, , П.Сугар, Ч.Бадам, Н.Лхамдолгор нарын байнга амьдран суух зориулалт бүхий орон байр болох монгол гэр болон байшинд үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээр нэвтэрч эд зүйлийг хууль ёсны өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр шунахайн сэдэлтээр нууцаар авч гэмт хэргийг ганцаараа болон *******тэй бүлэглэж авсан. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. *******ын хувьд байнга буюу 3 түүнээс дээш удаагийн давтамжтай үйлдсэн. Өмнө хулгайлах гэмт хэрэгт хэд хэдэн удаа шийтгэгдсэн. Хулгайлах гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байх хугацаандаа хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж гарч ирсний дараа дахин бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлүүдийг 6 удаагийн үйлдлээр тасралтгүй хийсэн. Шүүгдэгч *******ын хувьд эд зүйл хууль бусаар нууцаар авах үйлдэл нь өөрийнх нь амьдралын зуршил хэвшил болсон. Хулгай хийхгүйгээр нийгэмд өөрийн байр сууриа олох боломжгүй болсон байдалтай байгаа нь 6 удаагийн үйлдлээр харагдаж байна. Хулгай хийж олсон эд хөрөнгийнхөө тодорхой хувийг зарж үрсэн мөнгөөрөө өөрийн амьдралын наад захын хэрэглээ болох архи уух хэрэгцээгээ хангасан. Энэ шинжээрээ *******ын 6 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид шийтгэл оногдуулахаар заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжид багтаж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 4 удаагийн үйлдлээр иргэн *******, Ш.Мөнхбаяр, Ц.Бадам, ******* нарын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг мөн байна.  Шүүгдэгч ******* нь 3 буюу түүнээс дээш удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг авсан. Хулгай хийж олсон эд хөрөнгийнхөө тодорхой хувийг зарж үрсэн мөнгөөрөө өөрийн амьдралын наад захын хэрэгцээгээ  хангасан. Шүүгдэгч *******, ******* нарын хувьд хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө нь удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Хулгай хийж амар хялбар аргаар өөрийн амьдрал ахуйгаа залгуулж явдаг нөхцөл байдал нь тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тодорхойлж өгсөн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр бий болгосон байна гэсэн шинжид хамаатуулж үзэх үндэслэл болж байна. Тийм учраас шүүхэд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 3707500 төгрөгийн хохирол төлөх, иргэний нэхэмжлэлд 33000 төгрөгийн хохирол төлөх, шүүгдэгч ******* бусдад нийт 804000 төгрөгийг төлөх, иргэний нэхэмжлэлд 63000 төгрөгийг тус тус төлбөл зохино. Шүүгдэгч ******* нь хохирогч 319000 төгрөгийг, хохирогч д 180000 төгрөг,  хохирогч 20000 төгрөг төлүүлэх,  шүүгдэгч *******, ******* нар нь тус бүрдээ 315000 төгрөгийг хохирогч , тус бүрдээ 33000 төгрөгийг хохирогч цонх шиллүүлэхэд гарсан зардалд гаргаж төлүүлэх, хохирогч *******од шүүгдэгч *******гээс 3272500 төгрөгийг, хохирогч *******д гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 120000 төгрөг, цонх шиллүүлэхэд гарах зардал 37800 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхэд гарсан зардал 50000 төгрөгийг иргэний нэхэмжлэлд тус тус шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *******ын хувьд ганцаараа болон бүлэглэн нийт 6 удаагийн хулгайлах гэмт хэргийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд үйлдсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, уг гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэрэг мөн байна гэж үзэж байна. Харин прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл нь хулгайлах гэмт хэрэг мөн боловч түүний хүндрүүлэх нөхцөл байдал болох 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгож хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг улсын яллагчийн зүгээс тоон утгаар 3 буюу түүнээс дээш гэдгээр нь тодорхойлоод байна. Энэ шинж нь ******* 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн боловч тухайн гэмт хэрэг үйлдсэн үргэлжлүүлсэн хугацаа, хохирол хор уршгийг гэмт хэргийг зүйлчлэхдээ анхаарах ёстой нь Улсын Дээд Шүүхийн жишиг шийдвэрүүдээс харагддаг.  Амьдралын эх үүсвэр болгож байгаа үйлдэл нь тухайн хэрэгцээндээ зориулж санхүүгийн хэрэгцээгээ тогтмол өсгөх зорилготой шинжийг илэрхийлсэн байдаг. Энэ гэмт хэргийг үйлдэхийн хувьд тогтвортой, давтагдсан, амьдрал зан төлвийн хэвшил нь болсон байх бөгөөд хамгийн гол нь хор уршгийг байнга өсгөж нэмэгдүүлэх замаар явдаг. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд сар орчим хугацаанд энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Ийм учраас *******ын бусадтай бүлэглэн болон ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан нөхцөл байдлыг хангаж байгаа боловч дотор агуулагдаж байгаа шинж, гэмт хэргийн хохирлын хэмжээ, үйлдсэн цаг хугацааны  харьцангуй удаан гэдэг шинжийг бүрэн агуулж чадахгүй байна. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ *******ын хувьд ар гэр, өөрийнх нь амьдралын түвшингийн хувьд хохирлоо нөхөн төлөх боломжтой. Амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах боломжтой хүн байдаг. Хамгийн гол асуудал нь архинд орсон учраас архи уучихаад энэ гэмт хэргийг өөрийн мэдэлгүй үйлдчихээд байдаг юм гэсэн өөрт нь субъектив хандлага суучихсан байдаг. *******гийн хувьд ганцаараа болон бүлэглэн нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ 2017, 2018 онуудад үйлдэгдсэн гэмт хэргүүд нь байгаа. 2021 онд мотоцикль хулгайлсан үйлдэл мөн *******тай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүд нь шалгагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэгдсэн. *******гийн хувьд урьд нь ял шийтгэгдэж байх хугацаандаа хохирогч Насантогтохын гомдолтой үүссэн хэрэг нь тухайн үед шалгагдаад явж байсан хэдий ч эрүүгийн мөрдөгч нарын сэйфинд дарагдсанаас болоод энэ хэрэг 4 жилийн дараа үүсгэгдэж гарч ирсэн. ******* дангаараа болон бусадтай бүлэглэн хохирогч *******од 6545000 төгрөг, 817000 төгрөг, Ш.Мөнхбаярт 1500000 төгрөг, хохирогч *******д 520000 төгрөгийн хохирол учруулсан тухай хохирлын тооцооны баримт хэрэгт авагдсан. Үүнээс  мотоцикл болон хохирогч хохиролд учирсан зарим эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн. Хохирогч *******ын хувьд телевизор, хүлээн авагчаа хүлээн авсан. Харин 120000 төгрөгийн хоромон гутал, үнэлгээгээр тогтоогдсон цонхны төлбөр 37800 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 50000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэж байна. *******гийн хувьд бусдад төлөх төлбөртэй, харин *******ын хувьд бусдад төлөх төлбөргүй. Энэ гэмт хэргийг үйлдэж хулгайн эд зүйлсээр амьжиргаагаа тогтвортой залгуулж байсан байна гэж үзэх үндэслэлгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих журмуудыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч *******той холбоотой хэрэг нь нарт холбогдох хэргээс тусгаарлагдаж орж ирж байгаа учраас тусгаарлагдсан хэргийнх нь хүрээнд хохирлыг тооцож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Иргэдийн төлөөлөгч ******* шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “Шүүгдэгч нар нь гэм буруутай” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь  2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн 27 дугаар гудамжны 16 тоотод оршин суух хохирогч  гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж “Samsung” маркийн 24 инчийн зурагт, “Монгол сат” олон сувгийн хүлээн авагч төхөөрөмж, 4 ширхэг оролттой цахилгааны уртасгагч залгуур, “Эко” 00-н цаас 6 ширхэг, 1 хос ор хөнжлийн даавуу зэргийг хулгайлж 319000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч   “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн орчимд хөдөө байдаг гэр рүүгээ яваад 8 хоноод 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байхад аймагт гэртээ ирсэн. Гэртээ ирээд урд хашааны том хаалгаа онгойлгоод машинаа оруулаад гэрийн үүдэнд байж байтал гэр дотор байсан цагаан төмөр сүх гадаа хаалганы хажууд түшүүлээд тавьчихсан байсан. Тэгээд хаалгаа үзтэл даруулгыг нь цүүгээр нь суга татаад хаалгыг эвдчихсэн онгорхой байсан. Гэртээ ороод үзтэл зуух дээр модон сандал тавьчихсан, тоонын гялгар уут урагдаж хүн орсон байдалтай гэрийн хоёр талд байх авдар онгорхой хамаг юм гаргаад тавьчихсан, номын шүүгээний дээр байсан 24 инчийн дэлгэц хэсгээрээ хар, доод хэсгээрээ саарал өнгийн голд нь Самсунг гэсэн бичигтэй зурагт байхгүй болчихсон, үүдэнд байсан ууттай нүүрс, моднууд газар ойчсон,  тэдгээрээс 1 шуудай мод бас алга болчихсон байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29 хуудас/,

 

          Гэрч “...Би 2021 оны 07 дугаар сарын сүүлээр сумын 10 дугаар багт байх д очиход эхнэрээсээ салж байгаа зурагтаа зарна гээд байхаар нь "...чи хэдээр зарах юм, би худалдаж авъя” гэтэл гэрийнхээ зүүн хойд талын толины ард нэг жижиг саарал хүрээтэй 24 инчийн зурагт гаргаж ирээд үүнийг 60000 төгрөгөөр ав” гэсэн. Тэгэхээр нь би тухайн зурагтыг 20000 төгрөгийг бэлнээр нь өгөөд 40000 төгрөгийг нь дүүгээрээ мобайл банкаар шилжүүлсэн. Хар өнгийн дэлгэцтэй, хөх саарал хүрээтэй, доод талд Самсунг гэсэн бичигтэй 24 инчийн зурагт байсан. тэр зурагтыг хүнээс авсан барьсан гэж хэлээгүй. ******* гээд хүн л үлдээсэн гэж байсан. Өөрийнх нь өмч гэж бол огт яриагүй. ...2021 оны 08 сарын 07-ны үеэр т өгсөн байсан 40000 төгрөгөө буцааж авсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 хуудас/,

 

             Гэрч “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр сумын 10 дугаар баг 49-1 тоот гэртээ ганцаараа унтаж байтал *******  юманд ороочихсон нэг телевизор, хүлээн авагч тэвэрчихсэн орж ирсэн. ******* энийг танайд түр тавьчихъя гэж хэлсэн. Маргааш нь манайд ирэхдээ тэр телевизийг гэртээ түр тавьж байя гэхээр нь би тэг гээд өгөөд явуулсан.  Би уг телевизийг д зараагүй. Би Р.д өөрийнхөө гэрт байдаг 32 инчийн телевизорыг 60000 төгрөгөөр зарсан. Тэгээд маргааш нь манай гэрт телевизороо авахаар ирэхдээ найз нь танай телевизорыг авахаа болилоо, чи мөнгөө буцаагаад өгчих, харин энэ телевизорыг чинь түр тавьж байя гээд нөгөө *******ын авчирсан телевизорыг надаас гуйгаад авч явсан. Тэгэхээр нь би 2021 оны 08 дугаар сарын эхээр 40000 төгрөгийг нь д буцааж бэлнээр өгсөн.  ******* тухайн үед намхан дунд зэргийн махтай, бор царайтай, 30 орчим насны залуу байсан. Би харвал танина. *******тай ойролцоо шоронгоос суллагдсан залуу байсан. *******ын авчирсан эд зүйлсийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би өөрийнх нь эд зүйл л гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36, 38 хуудас/,

 

            Гэрч “...Би *******ыг танина. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр захаас гараад 4 дүгээр хороо руу айлд очих гээд мотоциклтой явж байхад ******* ах ганцаараа алхаад явж байсан. Тухайн үед ******* ах намайг хараад таниад зогсоосон. Би тухайн үед өөрийнхөө улсын дугааргүй “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн мотоциклтой явж байсан. Тэгээд ******* ах надтай юм ярьж зогсож байгаад ын гэрт хүргээд өг гэж гуйсан. ын гэрт хүргэж өгөхөөр болтол ******* ах замын цаанаас орны бүтээлэг шиг нэг даавуунд боочихсон зурагт аваад хүрээд ирсэн. Энэ зурагтыг Хүрлээгийнд өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр үедээ би ******* ахыг ынд хүргэж өгсөн. Тэгээд ын гэрт ороход ганцаараа байсан. Тэгээд би ажилтай байсан болохоор нэг их удалгүй тэндээс явсан. Тухайн үед ******* ах уг телевизийг хаанаас, хэрхэн олж авсан талаар надад юм яриагүй. Нимгэн 24 инчийн жижиг телевиз байсан. Бүтээлэгтэй байсан болохоор би сайн анзаарч хараагүй. т уг телевизийг өгөхдөө юу гэж хэлснийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 07 дугаар сарын 29-ний  өдрийн 07/24 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэсэн 24 инчийн Самсунг брэндийн LCD телевизор 200000 төгрөг,  Монгол сат олон сувагт хүлээн авагч 60000 төгрөг, 4 ширхэг оролттой уртасгагч 180000 төгрөг, Эко 00-ийн цаас 6000 төгрөг, 1 хос ор, хөнжлийн даавуу 30000 төгрөг, жижиг шуудайгаар савласан түлээний мод 5000 төгрөг, нийт 319000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 46-51 хуудас/,

 

           Яллагдагч *******ын “...Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр өдрийг нь санахгүй байна, 17-18 цагийн орчим согтуу байсан. Тэгээд архины мөнгө олох зорилгоор сумын 4 дүгээр багт байрлах айлын хашааны хаалгыг давж орсон. Хашаанд ороход монгол гэр байсан бөгөөд би гэрийнх нь тооноор дотогш орсон. Гэрийнхээ тооныг гялгараар битүүлсэн айл байсан. Тухайн айлаас би нэг телевиз, нэг Монгол сат олон сувгийн хүлээн авагч төхөөрөмж хулгайлж авсан. Тэгээд би гэрээс нь гарахдаа тооноор нь буцаад гарсан. Тэгээд би телевиз, хүлээн авагч хоёрыг нь ын гэрт түр аваачиж тавьсан юм. Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багт байрлах 27-16 тоот иргэн гэрт орохдоо ганцаараа явж байсан. Өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 1-2 хуудас/,

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 8 хуудас/,

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-13 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Р.гаас 24 инчийн хэмжээтэй  “Samsung” маркийн  LCD зурагтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-16 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрч Т.аас “Монгол сат” сувгийн хар өнгийн хүлээн авагчийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 21-22 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 24 инчийн хэмжээтэй “Samsung” маркийн  LCD зурагт, “Монгол сат” сувгийн хар өнгийн хүлээн авагчийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 25 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

          2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн 65 дугаар гудамжны 9 тоотод оршин суух хохирогч гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 24 инчийн “ТСЛ” маркийн телевизорыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 360000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:

 

          Хохирогч “...Би төрсөн эгч хамт Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн тоотод оршин суудаг. Би 2021 оны 07 дугаар сарын эхээр Уянга сумын Өлт гэх газарт Алтны уурхайд Норд Бензийн жолооч хийж ажиллахаар очсон. Тэгээд тухайн үед манай эгч аймагт байж байсан. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өглөө ажил руугаа гараад орой 23 цагийн үед ирэхэд нь гэрийн хаалгыг цоожны даруулганаас нь мулт татаж онгойлгоод гэрийн зүүн хойд хэсгийн авдран дээр байсан ТСL брендийн зурагтыг үл таних хүн хулгайлаад явчихсан байсан гэсэн. ТСL брендийн шинэвтэр зурагт, аудио оролтын хамт алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 87 хуудас/,

 

          Гэрч О. "... 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би сумын 11 дүгээр багийн тоотод байх гэртээ ганцаараа байж байгаад өглөө эрт ажилдаа явсан. Орой ажпаа тараад 23:39 цагт гэртээ иртэл гэрийн хаалганы даруулгыг цүүтэй нь цуг нааш нь татаад хаалгыг нь мултлаад онгойлгочихсон байсан. Би гайхаад тухайн үед гэртээ ороод үзтэл авдар, хөргөгч зэрэг эд зүйлс онгорхой, гэрийн зүүн хойд хэсгийн авдар дээр байсан ТСL брэндийн хар өнгийн 24 инчийн зурагт байхгүй байсан. Би ч тухайн үед маш яаралтай Улаанбаатар хот руу найзуудтайгаа явах гэж байсан болохоор яараад гэрийнхээ хаалганы цүүг нь цааш нь дахин түлхээд хаалгаа өөр цоожоор цоожлоод шууд хот руу гараад явчихсан. Хар өнгийн 24 инчийн ТСL брэндийн хар өнгийн ЛСД зурагт байгаа. Би одоо зурагтаа харвал танина. Мөн зурагтын хамт 3 өнгийн аудио залгуур нь байхгүй байсан юм.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 89 хуудас/,

 

          Гэрч “...Манайд ******* ойрын хугацаанд буюу 07 дугаар сард суллагдснаасаа хойш их орж гарч байгаа. Он сарыг нь санахгүй юм. 2021 оны 8 дугаар сарын эхээр байх гэж бодоод байна. ******* манайд нэг өдөр байж байсан юм. Тухайн үед их бороо орж байсан, цаг хугацааны хувьд үдээс өмнө л байсан санагдаж байна. Би өрхөө бүтээх гээд гартал гэрийн ард нэг куртик шиг хар юманд боолттой ТСL гэсэн бичигтэй зурагт байсан. Тэгээд *******аас асуутал “миний зурагт байгаа юм. Би танайд хүмүүс байгаад байхаар нь гэрийн ард чинь тавьчихсан байсан юм” гэж хэлсэн. Хар өнгийн ТСL брэндийн 24 инчийн зурагт байсан. Би бол тэрийг хулгай хийж л авсан гэж бодож байна. Өөрт нь ч би хэлсэн, чи дөнгөж шоронгоос гарч ирчихээд ахин хулгай хийгээд амьтны юм аваад байна уу” гэтэл “энэ аль хэдийн авсан байсан миний юм” гээд л байсан. ...******* манай гэрт багажнуудтай эд зүйлсийг авчирч тавихдаа нэг удаа л гээд нэг намхан бор залуутай хамт ирсэн. Бусад үед ганцаараа ирдэг байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 91, 93 хуудас/,

 

            Гэрч “...Манай нөхрийг Шовоорой хочит гэдэг. Би *******, ******* нарыг танина. ******* 2021 оны 8 дугаар сарын эхээр манайд байж байгаад танай хүүхдүүд чинь үзэх юмгүй байгаа юм байна. Манай ахын 1 илүү зурагт байгаа би өгнөө гэж ярьж байсан. Тухайн үед би хулгайн юм байж мэднэ гээд юм хэлээгүй. Өөр бол зурагт манайд авч ирсэн зүйл бол байхгүй. бол тийм зурагтын асуудал огт яриагүй.Тэр хоёр манайд хэд хэдэн удаа ирж архи уусан. Манайд хулгайн эд зүйлс гэх юм огт барьж ирж байгаагүй. Хашаанд л нуудаг байсан байж мэднэ.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 95 хуудас/,

 

            Гэрч “...2021 оны 08 дугаар сарын үеэр сумын 11 дүгээр багт байрлах Шовооройгийн гэрт  Шовоорой, Шовооройгийн эхнэр , *******, бид нар архи ууцгаасан. Тэр үед ******* нар Шовооройгийн цагаан машинд хонодог байсан. Тэгээд тэр үед Шовооройгийнд унтчихаад өглөө босоод хартал Шовооройгийн машины урд талын суудал дээр бараан өнгийн адъяаланд боосон хар өнгийн жижиг телевизор байсан. Би ямар учиртай телевизор гэдгийг нь асуугаагүй. Би уг телевизорыг  Шовооройгийн машинд байхыг л харсан. *******, нарын хэн нь уг телевизорыг авчирсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан маргааш өглөө нь ******* ах телевизорыг нь аваад гарсан. араас нь гарсан. Тэр хоёр хамт гарах шиг болсон. Би нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Шовооройгийн жинхэнэ нэрийг гэдэг” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 103 хуудас/,

 

          Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 71-74 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрч хар өнгийн 24 инчийн “ТCL” брендийн LCD зурагтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 75-78 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан,  хохирогч 24 инчийн хар өнгийн “ТCL” маркийн /ажиллагаа хэвийн/ телевизийг антенн хүлээн авагчийн 3 оролттой залгуурын хамт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 81-84 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08/26 дугаартай “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 24 инчийн ТСL брэндийн LCD телевизор хуучин 300000 төгрөг,  Монгол сат олон сувагт хүлээн авагч 60000 төгрөг, нийт 360000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 106-110 хуудас/,

 

           Яллагдагч *******ын "...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. сумын 11 дүгээр хороонд Шовооройгийнд архи ууж байгаад бид хоёр орой нар жаргаж байх үед согтуу байхдаа тус 11 дүгээр хороонд эзэнгүй айл байхаар нь хамт орж хар өнгийн жижиг телевизорыг авсан. Орой байсан болохоор хашааны хаалганы өнгийг анзаараагүй. бид 2 уг айлын монгол гэрийн хаалгыг нь хөшиж онгойлгоод хамт орж уг телевизийг авсан.Тэгээд уг телевизийг Шовооройгийн хашаанд авчраад машинд нь хийж хонуулсан. Телевизийг машинд хийх үед Цогтбаяр харсан. Харин Шовоорой болон эхнэр нь мэдээгүй. Маргааш нь уг телевизийг Шовооройгийн гэрээс холдуулах гээд Баясгалан эгчийн гэрт аваачиж түр тавьсан. Би уг зурагтыг Баясгалан эгчийнд аваачиж тавихад гийн хамт очоод хашааны гадна үлдээд би нь оруулж тавьсан. Баясгалан эгч юун зурагт юм гэж асуухад нь хүний юм байгаа юм түр тавьчихъя гэж хэлсэн. Би Баясгалан эгчид зараагүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 123 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 117-118 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

         Шүүгдэгч ******* нь  2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 2 тоотод байрлах иргэн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж идээний модон таваг 3 ширхэг, эмэгтэй хүний торгон дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 255000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

 

           Хохирогч “...Манай нэг гэр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн 4-2 тоотод байдаг. Хамгийн сүүлд 7 хоногийн өмнө ирж пийшингээ засчихаад явсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 18 цагийн үед иртэл манай байшингийн зүүн хойд талын гал тогооны жижиг порчикны цонхыг нь хагалаад хулгай орчихсон байсан. Тус гэрээс цагаан сарын ууцны том 60х30см хэмжээтэй хүрэн модон сийлбэртэй таваг 1 ширхэг, дугуй хэлбэртэй 45 см радиустай 6 талтай цагаан сарын тавгийн идээ тавьдаг хүрэн сийлбэртэй модон таваг 1 ширхэг, нийт 3 таваг, мөн манай ээжийн өмсдөг ногоон өнгийн торгон дээл 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Ууцных нь хүрэн өнгийн модон, 4 талдаа бөөрөнхий модон хээтэй таваг бий. Нөгөө хоёр нь бол бөөрөнхий 6 талтай хүрэн өнгийн модон тавагнууд байгаа. Арай жижиг нь нөгөө хоёроосоо өөр шаргал өнгөтэй, харин нөгөө хоёр нь ижил хүрэн өнгөтэй тавагнууд байгаа. Алдагдсан эд зүйлс болон хагарсан цонхыг янзлуулчихвал гомдол санал гээд байх юм байхгүй" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 231 хуудас/,

 

            Гэрч “...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед захын арын хаалгаар орох гээд явж байтал *******тай таарсан. Тэрээр ганцаараа явж байсан бөгөөд гартаа цэнхэр өнгийн нимгэн хадаг шиг даавуун дотор 3 ширхэг том ууцны болон тавгийн идээний модон тавагнууд барьчихсан байсан. Тэгээд надтай таараад энэ гурвыг зарах гэсэн юм, авах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгээд би *******тай цуг зах руу ороод хамт явж байтал ******* хөдөөний нэг дээлтэй ах хүүгээс энэ 3 тавгийг худалдаж авах уу гээд асуугаад нөгөөдүүл нь авахгүй л гээд байсан. Тэр тавагнуудын нэг нь дөрвөлжин ууцны таваг, нөгөө нь цагаан идээний том 6 талтай таваг, нэг нь арай жижиг бөөрөнхийдүү модон таваг байсан. ******* тэр тавагнуудыг 4 дүгээр багаас хулгайлсан талаар ярьж байсан санагдаж байна. Надад ******* хулгай хийсэн хэрэг үүссэн байгаа удахгүй буцаад хоригдох гэж байгаа талаар ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 233 хуудас/,

 

           Гэрч “...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны  өдөр цаг орой болчихсон, хаах дөхөж л байсан. Гаднаас нэг намхан халзандуу, нөгөө намхан бор царайтай хоёр хүн орж ирсэн. Тэр хоёр хүний нэг нь гартаа том хар бугуйн цагтай, халзандуу бас согтуу хүн нь орж ирээд хоёулаа суугаад цуйван хагасаар 2, мөн 2 цайтай захиалсан. Тэр хоёр хүн орж ирэхдээ нэг цэнхэр уутанд боочихсон 3 модон том тавагнууд барьчихсан байсан. Тэгээд тэр хоёр хүн хоол цайгаа идэж дуусчихаад нөгөө бор царайтай хүн нь түрүүлээд гараад явчихсан. Тэр үлдсэн хүнээс 9000 төгрөг боллоо гэтэл утсаараа яриулчих, одоо хүн ирэх байх гэсэн. Тэгээд хүлээгээд ирэхгүй байхаар нь мөнгөө нэхтэл энэ тавагнуудыг тавьчихъя, дараа өгье гээд байхаар нь манайх ийм таваг авахгүй мөнгөө өг гэсэн. Тэр хүмүүсийг одоо харвал танина” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 235 хуудас/,

 

         Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08/25 дугаартай “...Монгол дархны хийцтэй хос идээний модон таваг 75000 төгрөг, эмэгтэй хүний гоёлын монгол торгон дээл 150000 төгрөг, 40*40 хэмжээстэй вакум цонхны давхар шил 30000 төгрөг, эдгээр эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнэ 255000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /1хх-ийн 239-242 хуудас/,

 

        Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би согтуу байсан болохоор хаанаас яаж авснаа огт санахгүй байна. Нэг мэдсэн чинь Чимэдсэрчинтэй хамт захын тэнд гуанзанд орохдоо модон тавагнууд /боосон байсан/ барьчихсан явж байсан. Гуанзанд ороод хоол идчихээд мөнгийг нь өгөөгүй болохоор тогооч нь цагдаа дуудсан юм шиг байна лээ. Би дээлийг нь санахгүй байна. Модон тавагнуудыг авсан айлынхаа хаягийг, хэзээ авснаа, хэнтэй явснаа санахгүй байна.” гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 7 хуудас/,

 

        Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн   дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 213-214 хуудас/,

 

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 217 хуудас/,

 

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 218-220 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хураан авсан “...******* *******аас // цэнхэр өнгийн даавуунд боолттой зүйлийг авч задлан үзэхэд 132 см тойргийн  радиустай, 6 талтай цагаан сарын тавгийн идээний модон таваг, тус таваг нь 6 талтай байх ба тал бүр 22см урттай, тал бүрт тойрог хэлбэртэй хээтэй 6 хөлтэй байв. Түүн дээр давхарлан 42см урттай, 29 см өргөнтэй, цагаан сарын ууцны том модон таваг байв. Түүний дээр 70 см тойргийн радиустай, 7 талтай гадна талаараа тойрсон угалзарсан хээтэй модон чихрийн таваг тус тус байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн  221-222 хуудас/.

 

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хохирогч *******аас хураан авсан 3 ширхэг модон тавгийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 226-227 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

          Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 52 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хохирогч гэрт хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой дээл, эрэгтэй хүний булган малгай зэрэг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж,  хэрэгт авагдсан:

 

          Хохирогч “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 16  цагийн хооронд манай гэрийн зүүн хойд талын авдарнаас эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгай зэрэг эд зүйл алдагдсан байна. Эрэгтэй хүний хурган дээл нь улаан хүрэн дугуй хээтэй торгоор өнгөлсөн, өнгө татахдаа зах хэсгийг нь шинэ хурганы арьсаар тойруулсан, сэлгэдэг цагаан товчтой дээл байгаа, харин булган малгай нь хар бүчтэй, хуучин, буудаггүй малгай байгаа. Би алдсан эд зүйлээ олчихвол гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...Манай гэрээс хулгайд алдагдсан гэх хурган дотортой дээл, булган малгай хоёр мөн байна. Би хүлээж авлаа, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 26, 57 хуудас/,

 

          Гэрч “...Улаан эрээн, бөөрөнхий хээтэй хурган дээл, 1 ширхэг булган малгай гэх хоёр эд зүйл хулгайд алдсан байсан. хүү болох Отгон гэх залуугийн хурган дээл, булган малгай. С.Отгон нь тухайн хурган дээл болон булган малгайг өмсөж хэрэглээд нилээн удаж байгаа, барагцаагаар 10 гаруй жил болж байгаа. Өмнө жил хурган дээлнийхээ гадна өнгийг нь сольж байсан. Тухайн хулгайд алдсан эд зүйлийг би өөрөө харах юм бол танина” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 59 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *******аас “1.эрэгтэй хүний дугуй хээтэй хүрэн өнгөтэй хурган дээл, сэлгэдэг дотор хэсэг хөндий цагаан металл товчтой. 2. Хар хүрэн өнгөтэй булган малгай” зэргийг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 32-35 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/04 дугаартай “...Эрэгтэй хүний хурган дотортой хуучин дээл 250000 төгрөг, эрэгтэй хүний буудаггүй хуучин булган малгай 30000 төгрөг, нийт 280000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 43-47 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хохирогч “эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгайг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 51-53 хуудас/,

 

          Хохирогч хурган дотортой дээл, булган малгай зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн  54 хуудас/,

          

          Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр тухайн үед болсон бүх зүйлийг ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 64 хуудас/,

 

           Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 18-21 хуудас/,

          

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн   дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 13-14 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

          Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 15 тоотод байрлах хохирогч гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж сийлбэртэй цацлын халбагыг хулгайлан  авч  20000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Хохирогч “...манай дүүгийн эхнэр Гантуяа танай гэрт хулгай орсон байна гээд танай айлын хүн над руу чат бичээд байна, та гэртээ хариад үз гээд над руу утсаар залгаж хэлэхээр нь би гэртээ ирээд үзтэл манай хашааны жижиг хаалга онгорхой байсан. Тэгээд ороод үзтэл манай 5 ханатай монгол гэрийн цоож нь байхгүй, хаалга онгорхой, хаалганы үүдэнд цоож хөшиж онгойлгосон болов уу гэмээр нэг төмөр байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл манай гэрийн зүүн хойно байдаг авдрын таг онгорхой, цоож нь байхгүй байсан. Цайны дээж өргөдөг есөн нүхтэй хадгаар ишийг нь ороосон модон цацал байхгүй байсан. Манай гэрийн баруун урд байдаг унинд хавчуулаастай байсан. Модоор хийсэн есөн нүхтэй, бариул нь сийлбэртэй байсан, яг ямар сийлбэртэйг нь хэлж чадахгүй байна. Ишинд нь хадаг зүүсэн цацлын халбага байсан.” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 192 хуудас/,

 

          Гэрч “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн үед охины байшингийн хоёр давхрын цонхоор хараад зогсож байсан чинь баруун талын хашааны айлын хашааг нь нэг эрэгтэй ногоон цамцтай хүн давж орчихож байгаа харагдсан. Тэгээд хашаан дотор нь явж байгаад хашаанд байсан ачааны машины урд талаас нь 1 төмөр аваад хаалганы цоожийг нь эвдээд орж байгаа харагдсан. Тэгээд хараад байсан барагцаагаар 3-4 минут болоод гараад ирсэн, гарч ирэхдээ гартаа багавтар юм бариад гарч ирээд баруун зүгт явж байгаа харагдсан. Би баруун талын хашааны айлыг танихгүй учир охин руугаа хэлээд хэл дуулгаарай, хүн ороод хулгай хийгээд гараад явчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд манай охин хэл дуулгаад дуудсан байсан. Тухайн үед ганцаараа явж байсан. Миний санаж байгаагаар 30 гаран насны эрэгтэй, туранхайдуу зөөлөн. Зөөлөн алхаж явдаг, ногоон цамцтай, хар бараан өнгийн өмдтэй хүн байсан. Би одоо харвал царайг нь багцаалдана.” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 196 хуудас/,

 

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх-ийн 174-177 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн   "...Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Арвайн Ундрага” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийхэд ******* нь 6-02-15 тоотод нэвтэрч хууль бусаар авсан дээжний халбага барьж яваа нь буусан байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 180 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 182 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай "...Нарс модоор хийгдсэн 25-30 см орчим урттай цацал өргөх 9 нүдтэй, иш хэсэгт сийлбэртэй халбага 20.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /Зхх-ийн 204 хуудас/,

 

          Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 214 хуудас/,

         

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн   дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3хх-ийн 210-211 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

           Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн  45 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хохирогч *******ын байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж “Монел” маркийн  телевиз, удирдлагын хамт, “Стар” кабелийн телевизийн хүлээн авагч, хромон гутал 1 хос зэргийг хулгайлан авч 520000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч *******ын “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай хамар хашааны хүн болох Цолмонтуяа гэх хүн залгаад танай байшингийн цонхыг хагалаад хулгай орсон юм шиг байна, цагдаа дуудсан ирчихсэн байна гэж хэлсэн. Манай гэрээс 32 инчийн Монел зурагт, Стар кабелийн хүлээн авагч, телевизийн удирдлага хүлээн авагчийн удирдлага  зэрэг эд зүйлс алдагдсан.  Манай гэр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны хооронд эзэнгүй байсан юм. Манай гэрээс алдагдсан LCD маркийн Монел брендийн телевиз, “Стар” кабелийн хүлээн авагч, зурагтын удирдлага, хүлээн авагчийн удирдлага зэргийг надад хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 40-44 хуудас/,

 

          Гэрч “...2018 оны 10 дугаар сард би ажлаасаа тараад гэртээ харьж явахад сумын 1-р баг наад талын үзүүрийн хажууд нэг хүн хайрцагтай телевизор барьчихсан авах уу гээд байхаар нь мөнгө байхгүй гээд яваад өгсөн чинь хойноос дагаад авчих гээд байсан. Тэгэхээр нь хэдэн төгрөг юм гэсэн чинь 40000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь байгаа нь 30000 төгрөг гэсэн чинь тэгвэл тэр мөнгөөрөө ав гээд манай гэрт оруулж өгөөд мөнгөө аваад явсан. Буцаад ажил руугаа явчихаад ирсэн чинь тэр хүн манай нөхөр, ахтай нь архи уугаад согтуу хэрэлдээд байхлаар нь цагдаа дуудаад өгөөд явуулсан.  Маргааш нь тэр хүн ирээд хулгайн телевизор гэж хэлээд буцаагаад аваад явсан. Батзул цагдаатай хамт явсан. Хайрцганд хийсэн байсан зурагт нэг хөл хугарсан, удирдлага нь байсан, ямар маркийн болохыг нь мэдээгүй, кабелийн хүлээн авагч байсан. Зурагт зарахдаа ганцаараа явсан. Цагдаа нар манайхаас ирж авахдаа байна гээд нэрийг нь хэлээд байсан, би харвал танина. 30000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 48, 57 хуудас/,

 

          Гэрч "... г Цагдаагийн газар явж байхаар нь уулзсан чинь нэг телевизор айлд аваачаад тавьсан. Би очоод телевизээ авчихъя гэхээр нь дагуулаад аваад явсан чинь намайг  сумын 1 дүгээр багт нэг айлын гадаа очоод ******* тэр айл руу ороод телевиз аваад гараад ирсэн. Тэр айл нь сумын ******* гэдэг айл байсан санагдаж байна. Би тэр айлд ороогүй. гээс хаанаас авсан юм гэсэн чинь би авсан айлаа санахгүй байна гэж хэлсэн. Тэгээд эрүүгийн мөрдөгч Үл-Олдоход хүлээлгэн өгсөн чинь тэр телевиз түүний шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийн алдагдсан эд зүйл байсан.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 63 хуудас/,

              

         Мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 29-34 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 35 хуудас/,

          Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монел гэсэн бичигтэй LСD зурагт, хар өнгийн Монел гэсэн бичигтэй удирдлага, саарал өнгийн Стар кабелийн хүлээн авагч, цагаан өнгийн удирдлагын хамт *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-ийн 38 хуудас/,

 

          Хохирогч *******аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5хх-ийн 39 хуудас/,

                                                  

         Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10/50 дугаартай үнэлгээний тайлан /5хх-ийн 75-79 хуудас/,

 

         Яллагдагч *******гийн “...Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2018 онд сумын 1 дүгээр багт байрлах нэг гудамжинд баруун талын үзүүрээс хоёр дахь хашаанд тоосгон байшин байсан ба уг байшингаас 32 инчийн телевиз, хүлээн авах төхөөрөмж, хромон гутал зэрэг зүйлсийг авсан. Зарим авсан эд зүйлийг одоо санахгүй байна. Би ганцаараа явсан. Би хийсэн өдөртөө цагдаад баригдаад авсан эд зүйлсээ хураалгасан. Зарж үрсэн асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 90-91 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1826004730073  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /5хх-ийн 86-87 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

           Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багийн “Зүлэгт” гэх газар оршин суух  хохирогч гэрийн гаднаас түүний өмчлөлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг хулгайлан авч 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч “...2021 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн үед зүүн талаас мотоцикл ирж байгаа юм байх гэж бодож байгаад унтаад өгсөн, тухайн үед мотоцикл алга болсныг мэдээгүй. Өглөө 05 цаг 40 минутын орчим адуундаа явах гээд мотоциклио харахад байхгүй байсан. Мотоциклийн мөр харахад гол руу уруудсан мөр байсан. Мөрийг дагаж явж байгаад алдсан. Миний мотоцикл улсын дугааргүй ногоон өнгийн 200 мотортой Даюун маркийн мотоцикл байгаа юм. Содон шинж  тэмдэг нь зүүн талын өвдгөвч нь хугархай, ачаан дээрээ шар будагтай, буруу талын бүүргийн таг нь байхгүй мотоцикл.  2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэх залуу аймгаас той хамт ирсэн. г би танина. ...Би өөрийн хулгайд алдсан ногоон өнгийн Даюун мотоциклийг арлын дугаар, зүүн талын өвдгөвч хугархай, ачаан дээрээ шар өнгийн будаг зэрэг содон шинж тэмдгээр танина. Би өөрийн алдагдсан ногоон өнгийн Даюун маркийн тээврийн хэрэгслээ хэсгийн төлөөлөгч Ө.Түмэнхүүгээс хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.  ...Надад мотоциклийг чинь аваад аймаг явчихаад ирье гэж ерөөсөө хэлээгүй худлаа ярьж байгаа юм. Би юу гэж сайн танихгүй хүнд мотоциклоо өгөхөв дээ. Ганц адуу малдаа явдаг унааг минь шөнө унтаж байхад хулгайлаад аваад явсан байсан. Тэр гэдэг залууд миний мотоциклийг аваад яв гэж би зөвшөөрөл өгөөгүй, өглөө босоод харахад хулгайлаад явсан байсан.” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 116-118, 123 хуудас/,

 

           Гэрч “...Манай малчин Бямбадоржтой хамт ирсэн. 2 хоног бороо ороод манай малчингийнд байсан. Манай малчин хонио тууж ирэх гээд Баж руу явсан чинь манайд хүрээд ирсэн. Тэгээд удалгүй манай хүү хамт нуруунд адуунд явсан. Тэгээд 26-ны орой манай малчин Бямбадоржийнд хоносон юм байх гэж бодсон чинь 27-ны өглөө манай хүү Мөнхбаяр ааваа миний мотоциклийг харсан уу гэхээр нь би хараагүй гэсэн чинь хулгайлсан юм байна л даа гээд гараад явсан. г танина, ганц нэг удаа харж байсан.” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 125 хуудас/,

 

 Гэрч “...2021 оны 08 дугаар сарын 24-нд Өвөрхангай аймгийн сумын 9 дүгээр хороонд тэй таараад “чи сум руу манайх руу хамт яваад манай гэрийг цуг нүүлгээд өгөөч” гэж гуйхад  “за тэгье би онцын ажилгүй байгаа, хамт хөдөө явъя” гээд 24-ний орой Шийлэгээтэй хамт приус 20 маркийн машинаар Шийлэгээ түүний эхнэр, хүүхэд, бид тавуулаа сум руу явсан. ...Тэгээд бид хоёр 25-ны өдөр сумын 3 дугаар баг Зүлэгт гэх газар саахалт буусан. Манайд 2 хоносон. Тухайн үед 2 хоног бороо ороод би мал руугаа Баж гэх газар руу явсан. Тэгээд би Бажид хоноод байж байтал 04 цагийн үед   ирээд хот руу явах ажилтай болчихлоо гэхээр нь ямар ажил вэ гэхэд ажил явдал болсон гэж байсан. Манайд ирэхдээ Мөнхбаяр ахын мотоциклийг унаад ирсэн. Мөнхбаяр ах унаад аймагт манай хадмынд тавьчих гэсэн, тэгээд би унаад аймаг явах гэж байна гэж хэлээд яваад өгсөн. г хулгай хийнэ гэж би ёстой мэдээгүй. Хулгай хийнэ гэж мэдсэн бол дагуулж ирэхгүй байсан юм” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 128 хуудас/,

 

           Гэрч “...2021 оны 08 дугаар сарын 27-ны шөнө гэртээ унтаж байтал шөнийн 03 цагийн үед зүүн зүгээс мотоциклийн чимээ сонсогдсон. Тухайн үед би манайх руу мотоциклтой хүн ирж байна гээд гэрлээ асаах гэтэл мотоциклийн чимээ холдоод байхаар нь явчихлаа гээд буцаад унтсан. Би өглөө 05 цаг 40 минутын үед гэрээсээ гараад хартал мотоцикл байхгүй байхыг мэдээд нөхөр Мөнхбаярт хэлсэн. ...Манай мотоцикл ногоон өнгийн Даюун мотоцикл байгаа юм. Содон шинж тэмдэг нь ачаан дээрээ шар өнгийн будагтай, зүүн талын өвдгөвч нь хугархай өөр сайн мэдэхгүй. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгаас хадам аавын туслах малчин той хамт гэр нүүлгэлцэх гэж ирсэн байсан. Тэр хулгай гардаг шөнө байхгүй болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 130 хуудас/,

 

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх-ийн 96-98 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *******гээс ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  “... L7GPCMLY1L1201387 арлын дугаартай, зүүн талын өвдгөвч хугарсан, ачаан дээрээ будагтай ногоои өнгийн Даюун маркийн мотоцикл, шаргал өнгийн улаан дөрвөлжин эмжээртэй 2,8х1,5 хэмжээтэй хивс зэрэг эд зүйлийг хохирогч Ш.Мөнхбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Зхх-ийн 99-101 хуудас/,

 

           Мөрдөгчийн хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 102-105 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09/02 дугаартай “...2020 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун DY-200 маркийн мотоцикл 1500000 төгрөг гэсэн” үнэлгээний тайлан /3хх-ийн 132-136 хуудас/,

 

          Яллагдагч *******гийн "...би 2021 оны 08 дугаар сарын 26-ны орой Мөнхбаярын аав ахын гэрт очсон юм. Тэр үедээ ахтай адуунд нь хамт явж өгчихөөд Мөнхбаярынх нь гэрт очсон. ...Мөнхбаяр ахаас би аймаг явмаар байна, мотоциклоо өгчих гэж гуйтал уг нь Мөнхбаяр ах тэг гэж хэлсэн юм. Тэгээд би Мөнхбаярын малчин гийн гэрт унтаж байгаад 08 дугаар сарын 27-ны өглөөний 04 цаг өнгөрч байхад босоод Мөнхбаяр ахын мотоциклийг унаад аймгийн төв рүү явсан. Би Ш.Мөнхбаяр ахаас мотоциклийг нь гуйхад тэг тэг гэж зөвшөөрсөн юм. Тэгэхээр нь би үүрээр сэрээд мотоциклийнх нь түлхүүр нь зоолттой байхаар нь унаад явсан юм. Миний авч явсан Мөнхбаяр ахын мотоцикл улсын дугааргүй, ногоон өнгийн Даюун маркийн мотоцикл байсан. Зөв талын таг нь байхгүй, өрөөсөн толь нь байхгүй байсан. Бусдыг нь сайн анзаараагүй. Би ганцаараа мотоциклийг авч явсан" гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 141 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2126000000216  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3хх-ийн 91-92 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

          Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 03-08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн 106 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хохирогч байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөгний даалин 1 ширхэг, даваа толгойтой дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан таслагч 1 ширхэг, 1 хайрцаг дриллийн хошуу, гар хадагч 1 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч 817000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч “...Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед хажуу хашааны Отгоо гэх эгчийг дуудаж хүүхдээр нь хашааныхаа хаалгыг дотроос нь түгжүүлээд “гэр харж байгаарай хот руу явлаа” гэж хэлээд хот явсан. Улаанбаатар хотод байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед жижиг тэргээр ирээд хашааныхаа хаалгыг онгойлгох гэтэл манай хашааны хаалга онгорхой байхаар нь байшин луугаа хартал цонх нь хагарсан, хөшиг нь ярсан байсан. Манай гэрээс том бага нийлсэн 3 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, цэнхэр даалинтай шинэ цагийн бага гарын хаш хөөрөг, гар дрилл, төмөр тасдагч, хайрцагтай дриллийн хошуу, тавлагч багаж зэрэг эд зүйлс алдагдсан байна. Мөн байшингийн цонхны порчикны шил хагалсан байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 166 хуудас/,

           Гэрч “...Би *******ыг танина. 2021 оны 08 дугаар сарын эхээр ******* намхан бор залуутай ногоон шуудайтай юм бариад ирэхээр нь “хаанаас юу аваад ирэв, дөнгөж гарч ирчихээд амьтны юм хулгайлаад байгаа юм уу” гэхэд “хулгай хийгээгүй, миний юм байгаа юмаа” гээд хамт ирсэн хүнтэйгээ гадаа архи ууж байгаад цааш нь хийчихээрэй гэж хэлээд орхиод явахаар нь цааш нь хийх гээд үзэхэд гар дрилл, дриллийн хошуу, төмөр тавлагч, тасдагч зэрэг эд зүйл байхаар нь гэртээ оруулаад орон доороо хийсэн байсан. Харин ******* жижигхэн цагаан юм барьчихсан яваад байсан. Би тэрийг нь анзаарч хараагүй. ...*******тай хамт ирсэн намхан бор залууг харвал танина.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 170-172 хуудас/,

 

          Гэрч “...Би хөдөө Өлзийт суманд ажил хийж 2021 оны 07 дугаар сарын сүүлээр сумын 11 дүгээр багт байрлах гэртээ ирэх үед *******, *******, нар манай гэрт ирсэн. Тэд нар архи уух зорилгоор манай гэрт ирсэн. Тэрнээс хойш *******, ******* нар манай гэрт ирэн очин хонож өнжөөд явдаг байсан. *******, ******* нар хамгийн сүүлд хэзээ манай гэрт ирж хоносныг нь санахгүй байна. Манайд хонохдоо байнга архи ууцгаадаг. Би ч хамт архи уучихдаг. *******, ******* нар заримдаа  манай хашаанд миний машин дотор унтаад өгчихдөг байсан. ******* нар манай гэрт багаж, мөнгөн аяга болон бусад зүйлсийг авчирч байгаагүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 178-179 хуудас/,

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 130 хуудас/,

 

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 131-137 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрч   “Улаан өнгийн хар хошуу, хар бариултай Кен гэх бичиглэлтэй цахилгаан дрилл 1 ширхэг, НАОТОNG  гэх бичиглэлтэй хайрцагтай дриллийн хошуу, улаан өнгийн хар бариултай КЕН гэсэн бичиглэлтэй тасдагч багаж 1 ширхэг, хар бариултай хошууны дээд хэсэгт SYЕЕТН 568213 гэх бичиглэлтэй тавлагч багаж 1 ширхэг зэрэг эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2хх-ийн 139-142 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч Ц.Бадамаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2хх-ийн 151-153 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрч таньж олуулах ажиллагаа явуулсан “А4 цаасан дээр байрлуулсан 6 эрэгтэй хүний цээж зургуудыг харуулахад №1 гэж дугаарласан хүн буюу г тухайн өдөр *******тай хамт ирсэн залуу мөн байна гэж хариулав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 154-157 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай “ 1. 2,3-А, Б, 4, 7-А, Б дугаартай 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2. “7-А,Б” гэж дугаарласан гарын мөр MN004900000307 дугаартай Зориг овогтой гийн  дардастай тохирч байна. 3. Зориг овогтой гийн мэдээллийг хавсаргав.” гэсэн дүгнэлт /2хх-ийн184-194 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 08/19 дугаартай “...5 инчийн хэмжээстэй шахмал тагштай орчин цагийн Монгол дархны хийцтэй мөнгөн аяга 100000 төгрөг,  6 инчийн хэмжээстэй шахмал тагштай орчин цагийн Монгол дархны хийцтэй мөнгөн аяга 150000 төгрөг, 7 инчийн хэмжээстэй шахмал тагштай орчин цагийн Монгол дархны хийцтэй мөнгөн аяга 200000 төгрөг, орчин цагийн хийцтэй даваа толгойтой, дунд гарын хаш хөөрөг 150000 төгрөг, гар цахилгаан дрилл 70000 төгрөг, гар цахилгаан таслагч 70000 төгрөг, хайрцагтай гар дриллийн багц хошуу 35000 төгрөг, гар хадагч 12000 төгрөг, цоожны гол 6000 төгрөг, вакум цонхны шил 60000 төгрөг, нийт 883000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 198-204 хуудас/,

 

           Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын эхээр шөнийн цагаар сумын 11 дүгээр багт байрлах хашаандаа байшинтай нэг айлд орж цахилгаан дрилл, тасдагч, цохилттой дрилл зэрэг багажнууд, 3 мөнгөн аяга, нэг ногоон даалинтай хөөрөг байсныг авсан. ******* ах хашаан дотор нь хүлээж байсан бөгөөд би тэр байшингийнх нь цонхыг хагалж ганцаараа орж дээрх эд зүйлсийг авсан. Тэгээд ******* ах бид хоёр Шовоорой гэх айлд буцаж очиж хоночихоод өглөө нь гадуур гарсан. ******* ах 3 мөнгөн аягыг нь хэрэггүй гээд Шовоорой гэх айлын нойлд хаячихсан. Харин  багажнуудыг нь ******* ах өөрөө зарна гээд явсан. Хаана ямар айлд аваачиж өгснийг нь би мэдэхгүй. Би П.Баясгалан гэх айлд багажнуудыг тавих үед *******тай хамт очоогүй. Харин ******* багажнуудыг Баягалан гэх айлд аваачиж тавьснаас хойш 2 хоногийн дараа *******тай хамт очсон юм. ******* тэр хүнээс мөнгө авах гэж байгаа гэж яриад байсан. Би дараа нь багажнуудыг тэнд байгаа талаар эрүүгийн мөрдөгч , нарт зааж өгсөн юм.  Хулгай хийх үед ******* ах бид хоёр хоёулаа л хийсэн. Харин Шовоорой гэх айлд архи уухад Шовоорой болон Цогтбаяр нар хамт архи уусан. ******* ах бид хоёр шөнө очиж унтчихаад өглөө нь хулгай хийсэн эд зүйлсээ аваад гарсан. Би хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй байна. ******* ах хүнд зарна гэж яриад л байсан. Би хэнд зарах гэж байгааг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 215 хуудас/,

 

         Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 223 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 209-210, 219-220 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

        

         Шүүгдэгч ******* нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 55 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хохирогч  *******ын байшинд хууль бусаар нэвтрэн орж булган малгай, хурганы арьс, мөнгөн аяга, мөнгөн товч, мөнгөн ээмэг, харааны нүдний шил, хөнгөн цагаан хувин, сав зэргийг хулгайлан авч 6545000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч *******ын "... 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр нөхөр хамт явсан. 2017 оны 11 дүгээр сарын эхээр гэртээ ирээд хулгай орсон талаар мэдсэн. Эрэгтэй хүний буудаг булган малгай 1 ширхэг, дээл хийх гээд бэлдчихсэн 90 ширхэг хурганы арьс  шинэ цагийн “АА-4 жил” гэсэн бичигтэй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг,  3 дээлийн хуучны мөнгөн товч 15 ширхэг /буурцган хэлбэртэй 5 ширхэг, бундан хэлбэртэй 5 ширхэг, цулгуй хээгүй 5 ширхэг/, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 2 хос /тольтой гэж нэрлэдэг ээмэг, нөгөөх нь хар шигтгээтэй урт унжлагатай/, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг /цулгуй кольцо хэлбэртэй/, задгай мөнгөний өөдөснүүд, дээр үеийн бөөрөнхий шүр, саарал өнгийн хайрцагтай харааны нүдний шил,  хөнгөн цагаан 2 ширхэг төмпөн сав, 1 ширхэг 8 литрийн хөнгөн цагаан хувин зэрэг эд зүйлс алдагдсан. Хурганы арьсаа гадуур цагаан бүрээсний “Өлзий” гэсэн бичигтэй гялгар уутанд дотор нь хоёр салгаж бүгдийг хийсэн. Арай сахлагыг нь эрэгтэй хүний дээл хийнэ, арай нимгэнийг эмэгтэй хүний дээл хийнэ гэж бодоод тоолоод арай сахлаг үстэй 50 ширхэг, арай нимгэн үстэй нь 40 ширхэг болсныг нь ялгаад сахлаг үстэй хэсгийг нь даавуунд боосон юм. Тухайн үед ямар өнгийн даавуунд боосноо би сайн санахгүй байна. Манайд байсан том улаан хүрэн өнгийн давуу байсан, тэр даавууг би олохгүй байгаа юм. Тэр даавуунд боосон байж болзошгүй” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 99-100 хуудас/,

 

        Гэрч "...2017 оны 10 дугаар сарын 20-ны үед байх, өдөр судраа сайн санахгүй байна. Нэг шөнө намайг гэртээ унтаж байхад 11 цагийн үед гаднаас *******, нар нь орж ирсэн. Орж ирэхдээ эрэгтэй хүний хар өнгийн буулгадаг булган малгай, улаан өнгийн эрээн юм шиг даавуунд боосон элдсэн баахан хурганы арьс, цагаан өнгийн гар хийцийн даавуун уутанд дундуураасаа арай доогуур багцааны савлаж хийсэн борц зэрэг эд зүйлстэй орж ирээд манайд хоносон. Намайг өглөө эрт 7 цагт ажилдаа явахад Ганболд, нар унтаад үлдсэн. Орой 23 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрт , Уянга сумын Ханангийн Шар хочтой, нэрийг нь санахгүй байна, Шар гэж дуудаад байдаг гэдэг гэж хэлж байсан санагдаж байна,  тэр залуутай хоёулаа байсан. Ууттай борц нь байхгүй болсон, хурганы арьснууд, булган малгай зэрэг нь байсан. Тэгээд тэр хоёр манайд хоноод би маргааш нь өглөө ажилдаа явчихаад өдөр гэртээ иртэл , Шар хоёр байсан. Тэгээд Шар гэж хочоор нь дууддаг залуу нь боодолтой хурганы арьсаа жижиг хар цүнхэнд хийгээд аваад явчихсан. Тэгээд Шар буцаж ирээд юм яриад байсан. Удалгүй Шар яваад өгсөн Ганболд надад хэлэхдээ Шар намайг хулхидчихлаа гэж ярьж байсан. Тэрнээс хойш 20 орчим хоногийн дараа 2017 оны 11 сар гарсан байхад Шар орж ирээд Ганболд намайг танайд байгаа эрэгтэй хүний буулгадаг малгайг ав гэсэн гэж хэлээд тэр манайд үлдсэн байсан эрэгтэй хүний буулгадаг булган малгайг аваад явчихсан юм. ...Өдөр нь намайг гэртээ харихад манай гэрт , ******* нар нь байсан, орой ажлаасаа ирэхэд байхгүй байж байгаад шөнө нь тийм булган малгай, хурганы арьс, борц зэрэг эд зүйлстэй ирсэн юм. Ганболд хөдөө айлаас авч ирсэн гэж хэлсэн юм. Тухай хурганы арьсыг боосон байсан даавуу улаан эрээн даавуу байсан байх, улаан цоохор билүү тийм өнгөтэй байсан санагдаж байна, ямар ч байсан улаан өнгө орсон байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 119-120 хуудас/,

 

           Гэрч Н.ын “... гэх эмэгтэйг танина. тухайн айлд амьдарч байхад нь би хамт очиж хоол иддэг байсан, тэгээд таньдаг болсон.  Би эрэгтэй хүний буудаг булган малгай, элдсэн 20 ширхэг хурганы арьс зэрэг эд зүйл авч явсан. Намайг ын амьдарч байсан Д. гэх айлд очиход , , мөн Халтар гээд жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй гийн охин нар 1 шил Нутгийн буян архи ууж байгаад гэрийнх нь хойморт байх урт авдрыг онгойлгоод эрэгтэй хүний буудаг булган малгай гаргаж ирээд толгойн дээрээ тавин сууж байснаа “Архангай яваад ирлээ, малгайгаа зарна, чи авахгүй юм уу” гэхээр нь “чи хэдэд өгөх үү” гэж асуухад 150000 төгрөгөөр өгчихнө гэхээр нь би 150000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэндээ 1 шил Нутгийн нэртэй архи хувааж уучихаад орой нь гарах гэтэл бараан даавуунд боодолтой байсан хурганы 20 ширхэг арьсыг хар жижиг цүнхэнд хийж өгөөд чамд бэлэглэж байна гэхээр нь би аваад хар цүнхэнд нь хийж үүрээд мотоциклтой Уянга сум руу явсан.  Би булган малгайг нь ганц нэг удаа өмсөж байгаад 2017 оны 11 сард Батмөнх гэх айлын үхрийг тэдний хүү болох Отгонбанди гэх залуутай /жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй/ отроор Уянга сумын Хангай овоо явахдаа тухайн малгайгаа өмсөөд явсан, тухайн үед Отгонбанди гэх залуу малгайгаа зарчих гээд байхаар нь шүдлэн үхэр өгөөрэй гээд Отгонбандид зарсан. Харин хурганы арьсыг нь Баянхонгор аймгийн Баасанжаргал гэх залууд дээл хийх гээд хурганы арьс дутаад байна гэхээр нь эр ямаа өгөөрэй гээд өгчихсөн.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 124 хуудас/,

 

          Гэрч “...Би 2017 оны өвөл Н.аас буудаг булган малгай худалдаж авсан. Содон шинж тэмдэг нь хоёр чих нь буудаг, хар хүрэн өнгийн булган малгай байгаа юм. Тус малгай одоо надад байгаа, авснаасаа хойш нэг их өмсөөгүй. Би аас 500000 төгрөгөөр худалдаж авсан. Өвлийн идэш байхгүй гэхээр нь шүдлэн үхэр өгсөн чинь голоод авахгүй байхаар нь 10 хурганы мах нэгийг нь 50000 төгрөгт бодож худалдаж авсан юм.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 127 хуудас/,

 

         Иргэний нэхэмжлэгч “... надтай отор дээр 2 сар болоод яваад өгсөн. Явахаасаа өмнө надтай булган малгайны наймаа хийсэн. Тухайн үед тэр булган малгайг 500000 төгрөгөөр бодоод төхөөрөөд бэлдчихсэн байсан 10 хурганы мах өгч байсан. Энэ оны 1 сард миний худалдаж авсан булган малгайг цагдаагаас хураагаад авсан. Тэгэхээр 500000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 131 хуудас/, 

 

          Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гэрч “... Хар хүрэн өнгийн хоёр тал нь буулгагддаг булган малгай” хураан авсан тэмдэглэл, хохирогч *******оор  таньж олуулах ажиллагаа явуулсан “... тус малгайг би ерөнхий байдал, размер, бүч зэргээр нь таньж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 137-138/

 

           Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар  сарын 10-ны өдрийн булган малгайг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /4хх-ийн 136 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/10 дугаартай “булган малгай 380000 төгрөг, хурганы арьс 90 ширхэг 2250000 төгрөг, 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 90000 төгрөг, мөнгөн товч 15 ширхэг 375000 төгрөг, мөнгөн ээмэг 1 хос 40000 төгрөг, мөнгөн ээмэг 1 хос 120000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 50000 төгрөг, 2 лан цагаан мөнгө 80000 төгрөг, шилэн товч 150 ширхэг 120000 төгрөг, шүр 10 гр 2900000 төгрөг, ойрын харааны нүдний шил 80000 төгрөг, хөнгөн цагаан сав 2 ширхэг 40000 төгрөг, 8 литрийн багтаамжтай хөнгөн цагаан хувин 20000 төгрөг, нийт 6545000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /4хх-ийн 143-144 хуудас/,

          Яллагдагч *******гийн “... 2017 оны 10 сард ягаан толгойд хамт явж байгаад энэ айл руу орсон. Байшинтай айл байсан. Би түрүүлж ороод Ганболд араас орсон. Цонхоор нь орсон. Тэр айлаас 1 булган малгай, хурганы арьс зэрэг зүйлс авсан. Тэгээд 1 дүгээр хороонд гэх айлд очсон. Ганболд бид хоёр тэр айлд шөнө очсон. Тэгээд хоносон. Би өглөө нь явахдаа Ганболдод та зараад өгчихөөрэй гэсэн. Тэр үеэс хойш таарсан. Тэр үед надад 50000 төгрөг гаран мөнгө өгсөн. Яаж зарсныг нь мэдэхгүй байна.Ганболд бид хоёр хоёулхнаа байсан. гэдэг хүн байгаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /4хх-ийн  202 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1726001530157  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /4хх-ийн 197-198 хуудас/  зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

          Шүүгдэгч *******, ******* нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч,  гэрч нарын мэдүүлэг,  эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

           Шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгч нарын үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй гэж мэдүүлдэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нь шүүгдэгч *******, ******* нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгоогүй гэсэн дүгнэлтийг гаргасан боловч шүүгдэгч *******, ******* нар нь хулгайн гэмт хэрэгт олон удаа ял шийтгүүлсэн, мөн ийм хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, амьдралын замнал, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, хэргийн тоо, үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого зэргийг үнэлж үзээд прокуророос шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч *******ын “шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлүүлэх тухай” дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******, ******* нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

           Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

           Хохирогч нь 3 хос модон тавгаа буцаан авсан болох нь мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хохирогч *******аас хураан авсан 3 ширхэг модон тавгийг таньж олуулах ажиллагаа явуулж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 221-222, 226-227 хуудас/ зэргээр,

 

           Хохирогч Н.Батсугар нь 24 инчийн хар өнгийн ТCL маркийн /ажиллагаа хэвийн/ телевизорыг антены хүлээн авагчийн 3 оролттой залгуурын хамт буцаан авсан болох нь мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 81-84 хуудас/ зэргээр,

 

           Хохирогч П.Сугар нь хурган дотортой дээл, булган малгайг буцаан авсан болох нь мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *******аас эрэгтэй хүний дугуй хээтэй хүрэн өнгөтэй хурган дээл, хар хүрэн өнгөтэй булган малгай зэргийг хураан авсан, хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч хурган дотортой дээл, булган малгай зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 32-35, 51-54 хуудас/ зэргээр тогтоогдож байх тул хохирлоос хасаж тооцлоо.

 

          Шүүгдэгч ******* нь хохирогч 348000 төгрөг, хохирогч 319000 төгрөг, хохирогч д 180000 төгрөг, хохирогч 30000 төгрөг тус тус төлсөн болох нь Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орлогын мэдүүлгээр тус тус тогтоогдсон, хохирогч , П.Сугар, Н.Батсугар, Б.Лхагвадонви, Н.Лхамдолгор, Ц.Бадам нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн  тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

          Хохирогч Ш.Мөнхбаяр нь ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг буцаан авсан болох нь *******гээс ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  хохирогч Ш.Мөнхбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Зхх-ийн 99-101 хуудас/ зэргээр,

 

          Хохирогч *******д гэмт хэргийн улмаас 520000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс “Монел” гэсэн бичигтэй LСD зурагт, удирдлагын хамт, “Стар” кабелийн хүлээн авагч, цагаан өнгийн удирдлага 400000 төгрөгийн эд зүйлийг буцаан авсан болох нь  хохирогч *******д  “Монел” гэсэн бичигтэй LСD зурагт, удирдлагын хамт, “Стар” кабелийн хүлээн авагч, цагаан өнгийн удирдлагын  хамт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-ийн 38 хуудас/ зэргээр,

         

           Хохирогч гэмт хэргийн улмаас 883000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс “Ken” гэх бичигтэй цахилгаан гар дрилл, “Ken” гэх бичигтэй төмөр тасдагч,  тавлагч багаж, НАОТОNG  гэх бичиглэлтэй хайрцагтай дриллийн хошуу зэрэг нийт 187000 төгрөгийнэд зүйлийг буцаан авсан болох нь хохирогч Ц.Бадамаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 150-153 хуудас/ зэргээр тогтоогдож байх тул хохирлоос хасаж тооцлоо.  

 

         Хохирогч Ш.Мөнхбаяр нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч О.Энхмаа нь 30000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч ******* нь хохирогч Ш.Мөнхбаяр, иргэний нэхэмжлэгч О.Энхмаа нарт төлөх төлбөргүй байна.

 

         Иргэний нэхэмжлэгч Б.Отгонбанди нь “Тухайн үед тэр булган малгайг 500000 төгрөгөөр бодоод төхөөрөөд бэлдчихсэн байсан 10 хурганы мах өгч байсан. Энэ оны 1 сард миний худалдаж авсан булган малгайг цагдаагаас хураагаад авсан. Тэгэхээр 500000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн боловч тус булган малгайг 500000 төгрөгөөр худалдан авсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

         Хэрэгт Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/10 дугаартай булган малгайг 380000 төгрөгөөр үнэлгээний тайлан авагдсан бөгөөд шинжээч тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан тус үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж иргэний нэхэмжлэгч Б.Отгонбандид учирсан хор уршгийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

          Хохирогч ******* нь эд зүйлийн үнэлгээ гаргуулахад үнэлгээний хөлсөнд төлсөн 90000 төгрөгийг /4хх-ийн 142/, хохирогч ******* нь эд зүйлийн үнэлгээ гаргуулахад үнэлгээний хөлсөнд төлсөн 50000 төгрөгийг /5хх-ийн 80/ хохирогч *******ын байшингийн цонхны шилний үнэ болох үнэлгээгээр тогтоосон 37800 төгрөгийг тус тус нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2226000000046 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор яллагдагч од холбогдох эрүүгийн 1726001530157 дугаартай хэргээс шүүгдэгч *******гийн   бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 55-03 тоот иргэн *******ын байшинд нэвтрэн орж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 6545000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэсэн үндэслэлээр тусгаарлаж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул хохирогчид учирсан хохирлыг тэнцүү хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 348000 төгрөгийг гаргуулж хохирогч , 3362500 төгрөгийг гаргуулж хохирогч *******од, 207800 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 380000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Отгонбандид тус тус олгож,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 120000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс оногдуулсан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаатай хорих ялаас эдлээгүй үйлдсэн 2 жил 17 хоногийн хорих ялыг  оногдуулахаар санал гаргаж байгаа 8 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 жил 17 хоногийн хугацаагаар тогтоолгох, шүүгдэгч *******д Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сар 6 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 17 хоногийн хорих ялыг санал гаргасан 6 жил 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 9 жил 3 сарын 17 хоногийн хугацаагаар тогтоолгох, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 инчийн Самсунг маркийн телевиз 1 ширхэг, “Монгол сат” олон сувгийн хүлээн авагч 1 ширхгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 189 хоног, *******гийн цагдан хоригдсон 103 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцуулах санал байна.”  гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэгэнт энэ хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид байнга үйлдэх гэдэг нь байгаа болохоор хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх боломжгүй байна. Иймд *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нэмж нэгтгэн тогтоолгох, цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцуулах саналтай байна. Шүүгдэгч *******гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирлоо төлнө гэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, түүний өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялын хэмжээг нэмж нэгтгүүлэх, цагдан хоригдсон хугацааг оруулан тооцуулах, гэм буруугийн дүгнэлтээр гарсан хохирлуудыг тус тус тооцуулан гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 инчийн Самсунг маркийн телевиз 1 ширхэг, “Монгол сат” олон сувгийн хүлээн авагч 1 ширхгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан улсын төсөвт шилжүүлэх саналтай байна.гэсэн дүгнэлтийг  тус тус гаргасан. 

 

          Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч *******ыг зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

         Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил 2 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг  Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ДШМ/29 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож өөрчлөлт оруулж, 

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/149 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/06  дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй үлдсэн 788 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 788 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 сар 11 хоногийн хорих ялыг эдэлсэн, 747 хоногийн буюу 2 жил 27 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь  Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/06 дугаартай шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо зэргээр тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

 

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил арван долоо хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг найман жил арван долоо хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

           Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  зэргийг тал бүрээс нь  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож,

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/189 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч *******гийн эдлээгүй үлдсэн 09 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг 09 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******гийн  биелүүлээгүй үлдсэн 186 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 186 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 78 хоногийн хорих ялыг эдэлсэн, 108 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо зэргээр тогтоогдож байна.

 

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн гурван сар арван найм хоногийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг таван жил есөн сар арван найм хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

   Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан найман жил арван долоо хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан таван жил есөн сар арван найм хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 190 хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/87, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/100, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/108, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/01, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/12, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ЦХШЗ/21,  2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ЦХШЗ/50 дугаартай шүүгчийн захирамжуудаар /1хх-194-197, 208-210,  3хх-156-159, 241-244, 4хх-31-34, 54-57, 147-152 хуудас/,

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 104 хоног тус тус цагдан хоригдсон болох нь хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ЦХШЗ/09, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЦХШЗ/24, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЦХШЗ/39, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ЦХШЗ/58 дугаартай шүүгчийн захирамжуудаар /4хх-17-20, 69-72, 5хх-118-122, 169-173 хуудас/ тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерєнхий ангийн 6.10 дугаар зїйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 190 хоногийг, шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 104 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцлоо.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт шүүгдэгч *******ын хохирогч Д.Лхагвадонвийн гэрээс хулгайлж авсан 24 инчийн “Samsung” маркийн телевиз 1 ширхэг,  “Монгол сат” олон сувгийн хүлээн авагч 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон бөгөөд хохирогч Д.Лхагвадонви нь эдгээр зүйлийг буцаан авахгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч ******* нь хохирогч Д.Лхагвадонвид гэмт хэргийг улмаас учирсан хохирол болох 319000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 24 инчийн “Samsung” маркийн телевиз 1 ширхэг,  “Монгол сат” олон сувгийн хүлээн авагч 1 ширхэг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, “Арвайн ундарга” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхийг CD-ийг хавсарган ирүүлсэн  болохыг тус тус дурдаж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэ