Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч *******,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Хохирогч *******, *******,

Шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******, овгийн нарт холбогдох    дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 36 настай, регистрийн дугаар , эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд

 

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

 

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан,

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил 2 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

 

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ДШМ/29 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/149 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/06  дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй үлдсэн 788 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 788 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон,  ******* овгийн ******* *******.

 

           2. Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 28 настай, регистрийн дугаар , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

           Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/189 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 09 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг 09 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

 

         Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******гийн  биелүүлээгүй үлдсэн 186 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 186 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, Даагачин овгийн

 

        Үйлдсэн хэргийн талаар:

 

         Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар

сарын  28-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн 27 дугаар гудамны 16 тоотод оршин суух хохирогч   гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж “Samsung” маркийн 24 инчийн зурагт, “Монгол сат” олон сувгийн хүлээн авагч төхөөрөмж, 4 ширхэг оролттой цахилгааны уртасгагч залгуур, “Эко” 00-н цаас 6 ширхэг, 1 хос ор хөнжлийн даавуу зэргийг хулгайлж 319000 төгрөгийн хохирол,   

 

          2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн 65 дугаар гудамжны 9 тоотод оршин суух хохирогч гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 24 инчийн “ТСL” маркийн телевизийг хулгайлж 360000 төгрөгийн хохирол,

 

          2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж идээний модон таваг 3 ширхэг, эмэгтэй хүний торгон дээл 1 ширхэг зэргийг хулгайлж 255000 төгрөгийн хохирол,

 

         2021 оны 09 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 52 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хохирогч гэрт хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой дээл, эрэгтэй хүний булган малгай зэргийг хулгайлж 280000 төгрөгийн хохирол,

 

          2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 15 тоотод байрлах хохирогч гэрийн хаалаганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж сийлбэртэй цацлын халбагыг хулгайлж 20000 төгрөгийн хохирол,

 

         шүүгдэгч *******тэй бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 03-08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 106 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хохирогч байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөгний даалин 1 ширхэг, даваа толгойтой дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, 1 хайрцаг дриллын хошуу, гар хадагч 1 ширхэг зэргийг хулгайлж 817000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг,

 

           Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн 45 дугаар гудамны 2 тоотод оршин суух хохирогч *******ын байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж “Монел” маркийн LCD телевиз, телевизийн  удирдлага,  “Стар” кабелийн антен хүлээн авагч, хромон гутал 1 хос зэргийг хулгайлж 520000 төгрөгийн хохирол,

 

          2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багийн “Зүлэгт” гэх газар оршин суух хохирогч гэрийн гаднаас түүний өмчлөлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол,

 

          Шүүгдэгч *******тай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 106 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хохирогч байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөгний дайлан 1 ширхэг, даваа толгойтой дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан таслагч 1 ширхэг, 1 хайрцаг дриллын хошуу, гар хадагч 1 ширхэг зэргийг хулгайлж 817,000 төгрөгийн хохирол,

 

           Яллагдагч бүлэглэн 2017 оны 10 сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 55 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хохирогч *******ын байшинд хууль бусаар нэвтрэн орж булган малгай, хурганы арьс, мөнгөн аяга, мөнгөн товч, мөнгөн ээмэг, харааны нүдний шил, хөнгөн цагаан хувин, сав зэргийг хулгайлан авч 6545000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Бадмын үйлдэл дээр хулгайн юм гэдгийг мэдсээр байж айлд аваачиж өгсөн нь миний буруу. Би хохирол төлбөрөө бүгдийг нь төлсөн. Хэргийн талаар маргах зүйл байхгүй. Гэм буруугаа бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “.Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны хохирол, 2018 оны хохирол зэргийг би төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ маргаад байх зүйл байхгүй” гэв. 

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 онд манайхан хөдөө явж байсан чинь манай хажуу талын айлын хүн танай гэрт хулгай орчихсон байна. Цонх чинь онгорхой байна гэж хэлсэн. Гэрээс “Монел” маркийн LCD телевизор, удирдлагын хамт 1 ширхэг, Стар нэртэй кабелийн антени хүлээн авагч 1 ширхэг, хромон гутал 1 хос зэргийг алдсан. Байшингийн цонхоо би өөрөө шиллэсэн. Телевизор хөлийг цонхоор гаргах гэж байгаад хугалсан байсан” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  “...Би 2017 онд хот руу эмчилгээнд явсан байсан. Ирэхэд манайд хулгай ороод булган малгай зэрэг эд зүйлс байхгүй болсон байсан” гэв. 

 

Шүүх хуралдаан хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээс багийн 27-16 тоотод байх гэртээ гэр бүлийнхээ хамт байж байгаад хөдөө Богд сумын 4 дүгээр багийн нутагт Өөш Хайрхан гэх хөдөө байдаг гэр рүүгээ явсан. Явахдаа гэрийнхээ янданг аваад тоононы гялгар уутаа битүү бүрсэн, хаалга хар өнгийн төмөр даруулгаар цагаан хятад цоожоор цоожлоод, хашааны хойд болон урд хаалгаа уяагаар хүлээд явсан. Богд сумын 4 дүгээр багт байх хөдөө гэртээ байж байгаад 8 хоноод 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байхад аймагт гэртээ ирсэн. Гэртээ ирээд урд хашааны том хаалгаа онгойлгоод машинаа оруулаад гэрийн үүдэнд байж байтал гэр дотор байсан цагаан төмөр сүх гадаа хаалганы хажууд түшүүлээд тавьчихсан байсан. Тэгээд хаалгаа үзтэл даруулгыг нь цүүгээр нь суга татаад хаалгыг эвдчихсэн онгорхой байсан. Гэртээ ороод үзтэл зуух дээр модон сандал тавьчихсан, тоононы гялгар уут урагдаж хүн орсон байдалтай гэрийн хоёр талд байх авдар онгорхой хамаг юм гаргаад тавьчихсан, номын шүүгээний дээр байсан 24 инчийн дэлгэц хэсгээрээ хар, доод хэсгээрээ саарал өнгийн голд нь Самсунг гэсэн бичигтэй зурагт байхгүй болчихсон, үүдэнд байсан ууттай нүүрс, моднууд газар ойчсон,  тэдгээрээс 1 шуудай мод бас алга болчихсон байдалтай байсан. Манай гэрээс 24 инчийн Самсунг брэндийн дэлгэц хэсгээрээ хар, доод хөл талаараа саарал өнгийн, 4 ширхэг нарийхан саарал хөлтэй ЛСД зурагт 1 ширхэг, шинээр авсан уртасгагч, 6 ширхэг боодолтой нойлын цаас, бор цоохор өнгийн шинэ ор хөнжлийн даавуунууд, шуудайтай мод зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би алдагдсан зурагтаа 380000 төгрөгөөр, Монгол сатын хүлээн авагчийг 90000 төгрөгөөр үнэлнэ. Ууттай модыг 1000 төгрөгөөр,  уртасгагчаа 25000 төгрөгөөр, 00-ын цаасыг 4000 төгрөгөөр тус тус үнэлж байна.” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 29 хуудас/,

 

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын сүүлээр сумын 10 дугаар багт байх гэрт нөхрийн хамт очсон юм. Тэгтэл тэрээр хүнд зодуулчихсан гээд хачин царайтай юм байж байсан. Тэднийд бид нар ганц хоёр шил архи ууж байгаад эхнэрээсээ салж байгаа, зурагтаа зарна гээд байхаар нь "...чи хэдээр зарах юм, би худалдаж авъя” гэтэл гэрийнхээ зүүн хойд талын толины ард нэг жижиг саарал хүрээтэй 24 инчийн зурагт гаргаж ирээд үүнийг 60000 төгрөгөөр ав” гэсэн. Тэгэхээр нь би тухайн зурагтыг 20000 төгрөгийг бэлнээр нь өгөөд 40000 төгрөгийг нь дүүгээрээ мобайл банкаар шилжүүлсэн. Хар өнгийн дэлгэцтэй, хөх саарал хүрээтэй, доод талд Самсунг гэсэн бичигтэй 24 инчийн зурагт байсан. тэр зурагтыг хүнээс авсан барьсан гэж хэлээгүй. ******* гээд хүн л үлдээсэн гэж байсан. Өөрийнх нь өмч гэж бол огт яриагүй. ...2021 оны 08 сарын 07-ны үеэр т өгсөн байсан 40000 төгрөгөө буцааж авсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 хуудас/,

 

             Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэх эмэгтэйг танина. Бид найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Намайг хүнд зодуулчихаад хэвтэж байхад тэд нар ирээд ганц хоёр шил архи уусан. Тэгээд дэмий ярьж байгаад зурагт хэрэгтэй байна гээд байхаар нь манайд ******* гэх хүн нэг 22 инчийн хар өнгийн Самсунг гэсэн зурагт үлдээгээд явчихсан байсан юм. Тэгэхээр нь би тэр зурагтыг нь толины араас аваад яв гээд өгөөд явуулчихсан юм. Тэгээд л тэр зурагтыг аваад явчихсан. ******* манайд тэр зурагтыг 2021 оны 07 дугаар сарын сүүлээр л авч ирсэн. Би өдрийг нь сайн санахгүй байна. Манайд авч ирсэн зурагтыг авч ирэхдээ бол танайд түр үлдээчихье гэж хэлсэн. ******* ирэхдээ нилээн үдээс хойш ы гаралтай жижигхэн бор залуутай хамт мотоциклтой ирсэн. ...Жижигхэн хар хүлээн авагч байсан. Одоо тэр нь манай гэрт байгаа. Өөр ямар нэгэн зүйл үлдээгээгүй. Гартаа нэг цаг шиг хар юм зүүчихсэн ороод ирсэн. Манайд үлдээсэн зурагт нь 24 инчийн хар өнгийн дэлгэцтэй, доогуураа саарал хүрээтэй, Самсунг брэндийн зурагт байсан, харин тэр хүлээн авагч нь жижигхэн хар л юм байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36 хуудас/,

 

               Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан 2021 оны 07 дугаар сарын сүүлээр сумын 10 дугаар баг 49-1 тоот гэртээ ганцаараа унтаж байтал ******* нь юманд ороочихсон нэг телевиз,хүлээн авагч тэвэрчихсэн орж ирсэн. ******* энийг танайд түр тавьчихъя гэж хэлсэн. Маргааш нь манайд ирэхдээ тэр телевизийг гэртээ түр тавьж байя гэхээр нь би тэг гээд өгөөд явуулсан.  Би уг телевизийг д зараагүй. Би Р.д өөрийнхөө гэрт байдаг 32 инчийн телевизорыг 60000 төгрөгөөр зарсан. Тэгээд маргааш нь манай гэрт телевизээ авахаар ирэхдээ найз нь танай телевизорыг авахаа болилоо, чи мөнгөө буцаагаад өгчих, харин энэ телевизийг чинь түр тавьж байя гээд нөгөө *******ын авчирсан телевизийг надаас гуйгаад авч явсан. Тэгэхээр нь би 2021 оны 08 дугаар сарын эхээр 40000 төгрөгийг нь д буцааж бэлнээр өгсөн.  ******* тухайн үед намхан, дунд зэргийн махтай, бор царайтай, 30 орчим насны залуу байсан. Би харвал танина. *******тай ойролцоо шоронгоос суллагдсан залуу байсан. *******ын авчирсан эд зүйлсийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би өөрийнх нь эд зүйл л гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  38 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******ыг бага байхад Өвөрхангай аймгийн суманд айл саахалт байсан гэдэг утгаараа танина. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр захаас гараад 4 дүгээр хороо руу айлд очих гээд мотоциклтой явж байсан юм. Тэгтэл ******* ах ганцаараа алхаад явж байснаа намайг хараад таниад зогсоосон. Би тухайн үед өөрийнхөө улсын дугааргүй “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн мотоциклтой явж байсан. Тэгээд ******* ах надтай юм ярьж зогсож байгаад ын гэрт хүргээд өг гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд ын гэрт хүргэж өгөхөөр болтол ******* ах замын цаанаас орны бүтээлэг шиг нэг даавуунд боочихсон зурагт аваад хүрээд ирсэн. Энэ зурагтыг Хүрлээгийнд өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр үедээ би ******* ахыг ынд хүргэж өгсөн. Тэгээд ын гэрт ороход ганцаараа байсан. Тухайн үед ******* ах уг телевизийг хаанаас, хэрхэн олж авсан талаар надад юм яриагүй. Нимгэн 24 инчийн жижиг телевиз байсан. Бүтээлэгтэй байсан болохоор би сайн анзаарч хараагүй. т уг телевизийг өгөхдөө юу гэж хэлснийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 07 дугаар сарын 29-ний  өдрийн 07/24 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэсэн 24 инчийн Самсунг брэндийн LCD телевизор 200000 төгрөг,  Монгол сат олон сувагт хүлээн авагч 60000 төгрөг, 4 ширхэг оролттой уртасгагч 18000 төгрөг, Эко 00-ийн цаас 6 ширхэг 6000 төгрөг, 1 хос ор, хөнжлийн даавуу 30000 төгрөг, жижиг шуудайгаар савласан түлээний мод 5000 төгрөг, нийт 319000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 46-51 хуудас/,

 

           Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр өдрийг нь санахгүй байна, 17-18 цагийн орчим согтуу байсан. Тэгээд архины мөнгө олох зорилгоор сумын 4 дүгээр багт байрлах айлын хашааны хаалгыг давж орсон. Хашаанд ороход монгол гэр байсан бөгөөд би гэрийнх нь тооноор дотогш орсон. Гэрийнхээ тооныг гялгараар битүүлсэн айл байсан. Тухайн айлаас би нэг телевиз, нэг Монгол сат олон сувгийн хүлээн авагч төхөөрөмж хулгайлж авсан. Тэгээд би гэрээс нь гарахдаа тооноор нь буцаад гарсан. Тэгээд би телевиз, хүлээн авагч хоёрыг нь ын гэрт түр аваачиж тавьсан юм. Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багт байрлах 27-16 тоот иргэн гэрт орохдоо ганцаараа явж байсан. Өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 1-2 хуудас/,

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 8 хуудас/,

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-13 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Р.гаас 24 инчийн хэмжээтэй Самсунг маркийн  LCD зурагтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-16 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрч Т.аас “Монгол сат” сувгийн хар өнгийн хүлээн авагчийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 21-22 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 24 инчийн хэмжээтэй “Самсунг” маркийн  LCD зурагт, “Монгол сат” сувгийн хар өнгийн хүлээн авагчийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 25 хуудас/

 

          Эрүүгийн  дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

           Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нэг гэр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн 4-2 тоотод байдаг. Тус 4 дүгээр багт байх байшинг манайх ноднин жил худалдаж авсан юм. Би тус байшинд 7 сараас хойш бага багаар засвар хийж байгаа юм. Хамгийн сүүлд 7 хоногийн өмнө ирж пийшингээ засчихаад явсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 18 цагийн үед иртэл манай байшингийн зүүн хойд талын гал тогооны жижиг порчикны цонхыг нь хагалаад хулгай орчихсон байсан. Тус гэрээс цагаан сарын ууцны том 60х30см хэмжээтэй хүрэн модон сийлбэр таваг 1 ширхэг, дугуй хэлбэртэй 45 см радиустай 6 талтай цагаан сарын тавгийн идээ тавьдаг хүрэн сийлбэртэй модон таваг 1 ширхэг нийт 3 таваг, мөн манай ээжийн өмсдөг ногоон өнгийн торгон дээл 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Манай 3 тавгийн идээний тавагнууд андашгүй. Ууцных нь хүрэн өнгийн модон 4 талдаа бөөрөнхий модон хээтэй таваг бий. Нөгөө хоёр нь бол бөөрөнхий 6 талтай хүрэн өнгийн модон тавагнууд байгаа. Арай жижиг нь нөгөө хоёроосоо өөр шаргал өнгөтэй, харин нөгөө хоёр нь ижил хүрэн өнгөтэй тавагнууд байгаа. Бид нар гэртээ хамгийн сүүлд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ирсэн. Тэрнээс хойш өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Гомдолтой байна. Алдагдсан эд зүйлс болон хагарсан цонхыг янзлуулчихвал гомдол санал гээд байх юм байхгүй" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 231 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед 3 дугаар багт байх гэртээ байж байгаад Хангамж захын зүүн талд цемент зардаг хэсэгт ажилладаг буюу Сээгий гэх залуутай уулзахаар явсан юм. Би захын арын хаалгаар орох гээд явж байтал *******тай таарсан. Тэрээр ганцаараа явж байсан бөгөөд гартаа цэнхэр өнгийн нимгэн хадаг шиг даавуун дотор 3 ширхэг том ууцны болон тавгийн идээний модон тавагнууд барьчихсан байсан. Тэгээд надтай таараад энэ гурвыг зарах гэсэн юм, авах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгээд би *******тай цуг зах руу ороод хамт явж байтал ******* хөдөөний нэг дээлтэй ах хүүгээс энэ 3 тавгийг худалдаж авах уу гээд асуугаад нөгөөдүүл нь авахгүй л гээд байсан. Бид хоёр захаар явж байгаад захын ар талын Ундрам зоогийн газар руу орж хоол идсэн. Тэр тавагнууд нь цэнхэр өнгийн хадаг шиг уутанд боолттой, дотроо 3 ширхэг модон таваг байсан. Тэр тавагнуудын нэг нь дөрвөлжин ууцны таваг, нөгөө нь цагаан идээний том 6 талтай таваг, нэг нь арай жижиг бөөрөнхийдүү модон таваг байсан. ******* тэр тавагнуудыг 4 дүгээр багаас хулгайлсан талаар ярьж байсан санагдаж байна. Гэхдээ сайн мэдэхгүй байна, ямар ч байсан тэр тавагнуудыг зах дээр зарна гээд л яваад байсан. Тэр Ундрам зоогийн газрын эмэгтэй ч сайн мэдэж байгаа. Ер нь гадуур байхдаа манайхаар орж гарч л байдаг. Надад ******* хулгай хийсэн хэрэг үүссэн байгаа удахгүй буцаад хоригдох гэж байгаа талаар ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 233 хуудас/,

 

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны  өдөр ажил дээрээ байсан. Тухайн өдөр цаг орой болчихсон, хаах дөхөж л байсан. Гаднаас нэг намхан халзандуу, нөгөө нь намхан бор царайтай хоёр хүн орж ирсэн. Тэр хоёр хүний нэг нь гартаа том хар бугуйн цагтай, халзандуу бас согтуу хүн нь орж ирээд хоёулаа суугаад цуйван хагасаар 2, мөн 2 цайтай захиалсан. Тэр хоёр хүн орж ирэхдээ нэг цэнхэр уутанд боочихсон 3 модон том тавагнууд барьчихсан байсан. Тэгээд тэр хоёр хүн хоол цайгаа идэж дуусчихаад нөгөө бор царайтай хүн нь түрүүлээд гараад явчихсан. Тэр үлдсэн хүнээс 9000 төгрөг боллоо гэтэл утсаараа яриулчих, одоо хүн ирэх байх гэсэн. Тэгээд хүлээгээд ирэхгүй байхаар нь мөнгөө нэхтэл энэ тавагнуудыг тавьчихъя, дараа өгье гээд байхаар нь манайх ийм таваг авахгүй мөнгөө өг гэсэн. Тэгтэл удалгүй цагдаа ирээд тэр хүнийг нөгөө тавагнуудтай нь аваад явсан. Тэр хүмүүсийг одоо харвал танина” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  235 хуудас/,

 

         Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08/25 дугаартай “...Монгол дархны хийцтэй хос идээний модон таваг 75000 төгрөг, эмэгтэй хүний гоёлын монгол торгон дээл 150000 төгрөг, 40*40 хэмжээстэй вакум цонхны давхар шил 30000 төгрөг,  эдгээр эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнэ 255000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /1хх-ийн 238-242 хуудас/,

 

         Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би согтуу байсан болохоор хаанаас яаж авснаа огт санахгүй байна. Нэг мэдсэн чинь Чимэдсэрчинтэй хамт захын тэнд гуанзанд орохдоо модон тавагнууд /боосон байсан/ барьчихсан явж байсан. Гуанзанд ороод хоол идчихээд мөнгийг нь өгөөгүй болохоор тогооч нь цагдаа дуудсан юм шиг байна лээ. Би дээлийг нь санахгүй байна. Модон тавагнуудыг авсан айлынхаа хаягийг, хэзээ авснаа, хэнтэй явснаа санахгүй байна.” гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 7 хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн   дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 213-214 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай дугаартай хэргийг дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /1хх-212 хуудас/,

 

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 217 хуудас/,

 

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 218-220 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хураан авсан “...******* *******аас // цэнхэр өнгийн даавуунд боолттой зүйлийг авч задлан үзэхэд 132 см тойргийн  радиустай, 6 талтай цагаан сарын тавгийн идээний модон таваг, тус таваг нь 6 талтай байх ба тал бүр 22см урттай, тал бүрт тойрог хэлбэртэй хээтэй 6 хөлтэй байв. Түүн дээр давхарлан 42см урттай, 29 см өргөнтэй, цагаан сарын ууцны том модон таваг байв. Түүний дээр 70 см тойргийн радиустай, 7 талтай гадна талаараа тойрсон угалзарсан хээтэй модон чихрийн таваг тус тус байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн  221-222 хуудас/.

 

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч нь манай тавагнууд мөн байна. Манай тавагнууд хажуу талдаа бөөрөнхий хээтэй байгаа, уг тавагнууд нь манай тавагнууд”. Таньж олуулах ажиллагаагаар хохирогч д 3 ширхэг /3 хос/ тавагнууд хүлээлгэж өгөв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 226-227 хуудас/,

 

          Эрүүгийн  дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 52-18 тоотод амьдардаг юм. Би гэрээс гарч хажуу айлдаа орох болон ойр зуур гарангаа гэрээ түгжилгүй гарч орж байдаг. Харин 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 16  цагийн хооронд манай гэрийн зүүн хойд талын авдарнаас эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгай зэрэг эд зүйл алдагдсан байна. Эрэгтэй хүний хурган дээл нь улаан хүрэн дугуй хээтэй торгоор өнгөлсөн, өнгө татахдаа зах хэсгийг нь шинэ хурганы арьсаар тойруулсан, сэлгэдэг цагаан товчтой дээл байгаа, харин булган малгай нь хар бүчтэй, хуучин, буудаггүй малгай байгаа. Би алдсан эд зүйлээ олчихвол гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...манай гэрээс хулгайд алдагдсан гэх хурган дотортой дээл, булган малгай хоёр мөн байна. Би хүлээж авлаа, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 26, 57 хуудас/,

 

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улаан эрээн, бөөрөнхий хээтэй хурган дээл, 1 ширхэг булган малгай гэх хоёр эд зүйл хулгайд алдсан байсан. хүү болох Отгон гэх залуугийн хурган дээл, булган малгай. С.Отгон нь тухайн хурган дээл болон булган малгайг өмсөж хэрэглээд нилээн удаж байгаа, барагцаагаар 10 гаруй жил болж байгаа. Өмнө жил хурган дээлнийхээ гадна өнгийг нь сольж байсан. Тухайн үед хулгайд алдсан гэх үед П.Сугар нь гэртээ ганцаараа хүрч ирсэн. Манай гэрт болон гэрт нь хүн байхгүй байсан. Дөнгөж хашаанаасаа гараад буцаад ороод ирэхэд хулгай орчихсон байсан. Тухайн хулгайд алдсан эд зүйлийг би өөрөө харах юм бол танина” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 59 хуудас/,

 

          Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр тухайн үед болсон бүх зүйлийг ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 64 хуудас/,

 

           Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 18-21 хуудас/,

          

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *******аас “1.эрэгтэй хүний дугуй хээтэй хүрэн өнгөтэй хурган дээл, сэлгэдэг дотор хэсэг хөндий цагаан металл товчтой. 2. Хар хүрэн өнгөтэй булган малгай” зэргийг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 32-35 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/04 дугаартай “...Эрэгтэй хүний хурган дотортой хуучин дээл 250000 төгрөг, эрэгтэй хүний буудаггүй хуучин булган малгай 30000 төгрөг, нийт 280000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 43-47 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хохирогч “эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгайг” таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 51-53 хуудас/,

 

          Хохирогч хурган дотортой дээл, булган малгай зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн  54 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн   дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 13-14 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай дугаартай хэргийг дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /2хх-12 хуудас/,

 

          Эрүүгийн    дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би төрсөн эгч хамт Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн тоотод оршин суудаг. Би 2021 оны 07 дугаар сарын эхээр Уянга сумын Өлт гэх газарт Алтны уурхайд Норд Бензийн жолооч хийж ажиллахаар очсон. Тэгээд тухайн үед манай эгч аймагт байсан. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өглөө ажил руугаа гараад орой 23 цагийн үед ирэхэд нь гэрийн хаалгыг цоожны даруулганаас нь мулт татаж онгойлгоод гэрийн зүүн хойд хэсгийн авдран дээр байсан ТСL брендийн зурагтыг үл таних хүн хулгайлаад явчихсан байсан гэсэн. ТСL брендийн шинэвтэр зурагт, аудио оролтын хамт алдагдсан байсан ” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 87 хуудас/,

 

          Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би сумын 11 дүгээр багийн тоотод байх гэртээ ганцаараа байж байгаад өглөө эрт ажилдаа явсан. Орой ажлаа тараад 23:39 цагт гэртээ иртэл гэрийн хаалганы даруулгыг цүүтэй нь цуг нааш нь татаад хаалгыг нь мултлаад онгойлгочихсон байсан. Би гайхаад тухайн үед гэртээ ороод үзтэл авдар, хөргөгч зэрэг эд зүйлс онгорхой, гэрийн зүүн хойд хэсгийн авдар дээр байсан ТСL брэндийн хар өнгийн 24 инчийн зурагт байхгүй байсан. Би ч тухайн үед маш яаралтай Улаанбаатар хот руу найзуудтайгаа явах гэж байсан болохоор яараад гэрийнхээ хаалганы цүүг нь цааш нь дахин түлхээд хаалгаа өөр цоожоор цоожлоод шууд хот руу гараад явчихсан. Хар өнгийн 24 инчийн ТСL брэндийн хар өнгийн ЛСД зурагт байгаа. Би одоо зурагтаа харвал танина. Мөн зурагтын хамт 3 өнгийн аудио залгуур нь байхгүй байсан юм. Тэр хаалганы цүүг нь суга татсан болон хаалганы гадна талын төмөр зэрэг нь нугаларсан ул мөр нь байгаа. Тухайн үед шууд даруулгыг нь мулт татаад хаалгыг онгойлгосон юм шиг байсан. Би 2021 оны 07 дугаар сарын эхээр 360000 төгрөгөөр худалдаж авсан юм.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 89 хуудас/,

 

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******ыг танина, хөдөө суманд айл саахалт олон жил болсон. *******ын өнгөрдөг ээжтэй нь би их найз байсан юм. Манайд ******* ойрын хугацаанд буюу 07 дугаар сард суллагдсанаасаа хойш их орж гарч байгаа. Он сарыг нь санахгүй юм. 2021 оны 8 дугаар сарын эхээр байх гэж бодоод байна. ******* манайд нэг өдөр байж байсан юм. Тухайн үед их бороо орж байсан, цаг хугацааны хувьд үдээс өмнө л байсан санагдаж байна. Би өрхөө бүтээх гээд гартал гэрийн ард нэг куртик шиг хар юманд боолттой ТСL гэсэн бичигтэй зурагт байсан. Тэгээд *******аас асуутал “миний зурагт байгаа юм. Би танайд хүмүүс байгаад байхаар нь гэрийн ард чинь тавьчихсан байсан юм” гэж хэлсэн. Тэгээд надад энэ зурагтыг авах уу, та энэ зурагтыг зараад өгөөч гэхээр нь би 20000 төгрөг өгөөд за юу ч гэсэн гэрт байж байг гээд орны доогуур хийчихсэн байсан. Тэгэхдээ би зурагтаа аваарай гэж хэлсэн чинь би тэгж байгаад авна гэж байсан. Хар өнгийн ТСL брэндийн 24 инчийн зурагт байсан. Би бол тэрийг хулгай хийж л авсан гэж бодож байна. Өөрт нь ч би хэлсэн, чи дөнгөж шоронгоос гарч ирчихээд ахин хулгай хийгээд амьтны юм аваад байна уу” гэтэл “энэ аль хэдийн авсан байсан миний юм” гээд л байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 91 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд дах